logo

logo.jpg

Advertisement

Бидний хэн?, хаана?, юуг?, хэрхэн?

ДЭЭД ТЭНГЭР БА БИЛЭГ ТӨӨРГИЙН КВАНТ ҮНДЭСЛЭЛ №7

                                   Хэтийн зорилт. Туршилтын баримтыг бодист физикийн үүднээс шууд тайлах боломжгүй. Харин дээр давтан дурссаар байсан Орчлонгийн бүх цэгт шүглэсэн чинадскалар цахилгаан соронзон орон  түүний  хувирал хуйларлаар бүрэлдсэн скалар цахилгаан соронзон долгионы холограф далайд өрнөх үйл хэмээн тайлбал дөхүү болох мэт.  Холограф далайн “дусал”(цэг) бүр нь их далайн бүхий л мэдээллийг хадгална гэснийг санавал  хоёр фотоны оршин буй  сансар болон  газар дахь хоёр цэгт тэр  хоёр фотоны орших хийгээд хувирахуйнчинад тавилан ив ижил  хадгалаатай байна.   Сансар болон газар дахь фотон  буюу бодислогоршихуйд мөнөөх далд тавиланг ив ижил зэрэг тодорно. Үүнийг квант физикт олон ертөнцөд тайлал хэмээдэг.  Бодист хорвоод тодорхой  чинад тавилан  бүрэлдэх заяа тохиохуйд     долгион (чинад тавилангийн )  функц мөхөх  мөртлөө бүр бодист төрх төлөвт шилжих жамтай аж. Тийм болохоор  газар дахь фотоны төрх төлөвийн тодорхой мэдээлэл сансар дахь фотонд шууд тодорно.  Тэгэхдээ үүнийг бодис “нүүсэн” мэтээр ухахаас өмнө далд ертөнцийн шид эрчээр ижил юмсын хооронд төрх төлөв(сэрэхүй, араншин)  нь  хаана ч байсан зэрэг тохиож илэрдэг жамтай ажээ  хэмээвэл зохистой буюу. Хятадын физикчдийн туршилтаас бүр ч хэтийн  зорилт тодрох төлөвтэй.  Чинагш сансрын хөлөг болон газрын хооронд ажиллах  дээд тэнгэрийн билиг  буюу квант өртөө(интернет) бүтээх чимээ тэгж сонстож байна. Өвөг дээдсийн эрдмийн өндөрлөгөөс тандаж базвал сансрын уудамд ч, газарт ч ялгаагүй  бодис, юмсын  бөөмсийн хооронд дээд тэнгэрийн чинад амьсахуй нэгэн цогцост ний болгож  байна.   Зөн совин, ялангуяа амь төрөлсөл бүхий эх үрсийн хооронд мэдээлэл дамжихын учир үүнд орших буюу.  Мөнх Тэнгэр ба квант физик. Эх орны нэр төр, ард түмний буянаар сургууль, сургуулийн дотуур байр дамжиж, үнэ төлбөргүй суралцаад,  харь газар  хумхи ертөнцийн эрдмийн заяа түшсэнийхээ хариуг барихсан гэж бодсоор...  Эцэстээ өвөг дээдсийн их талд бадраасан, өнөөдөр ч хүмүүний ой тойнд ер багтахгүй байгаа  нүүдлийн сод их соёлын язгуур үндсийг квант физикийн үзэл, өнөөгийн илийн хилийг гэтэлсэн сод туршилтын “гаж” баримтад суурилуулан тайлах санааг өвөрлөн явнам. Квант физикийн бодист орчлонгийн зүйг давсан шид зангилааг тайлах гэж  ХХ зууны туршид эрдэмтэд мэтгэлцсэн юм.  Өвөг дээдэс маань өнө эртнээс бодист ертөнцийн гүн язгуурт шүглэсэн дээд тэнгэр-билиг оюуны далайг мэдрэх шид олоод, бүр газар дахь амьдрал, үйлсэд хэрэгжүүлэх арга ухааныг эзэмшиж байсныг эргэн саная.   Бодист архлаатайхүмүүний ой ухаан  эдүгээ сэрж, дээд тэнгэр хийгээд билиг  оюуны тухай гадарлаж, ам булаалдан санаа дэвшүүлэн ярилцах болов. Тэгж хүмүүн далдыг мэдрэн сэрж эхэлж байна. Бодист үзэлд ааглуулсан судлаачдын сөрөлтөнд дарагдаж явсан ой ухаанд минь квант физикийн  “солиотой” үзлийг Дээд тэнгэрийн жам, Мөнх Тэнгэрийн  хүчин доор гийгүүлэх эрч санаа молхи физикчид төрсөн  юм.  Нүүдэлчид ба сүнс.   Дээд билиг тэнгэр олон гэгээн төвшин зэрэглэлтэй тухай өмнө дурдсан билээ.  Нүүдэлч монголчууд  өвөг дээдсийнхээ тэнгэрийн сэрэхүйн уг – сүнстэй  харилцдаг байсан нь билиг эрдмийг  шууд мэдрэх, билиг  туршлагыг  нь эзэмших эх ундрага нь байжээ.  Эртний Грекийн сод мэргэн Платон: “ Хүний сүнс  чинад ертөнц рүү буцахдаа  боловсрол, соёлын мэдлэгээс өөр юу ч авдаггүй” гэж хэлсэн байдаг.  Энэ үгийг Платон өөрөө сүнстэй харилцаж, мэдээлэл, мэдлэгийг нь мэдэрч бүр  номын үйлсдээ ашиглаж байсны баримт гэж үзэх нь зүйтэй буюу. Өвөг монголчууд дээдсийнхээ онгодын эрдэм, туршлагаас тэгж суралцаж байсанд эргэлзээ үл төрнө.             Айл болгон бөөтэй, уул, гал,  усыг хаа сайгүй тахиж, цэргийн хар сүлдийг цэнгүүлж бас бадраах замаар билиг эрдмийн бүх нийтийн чинадын буюу тэнгэрийн  сэрэхүйг  хөгжүүлж байж. Улмаар  зөн совинг өдөөж, ургуулан дүрсэлж сэтгэх чадлыг иргэнбүрт олгож байжээ. Тэгж билиг тэнгэрийг дээд оюун мөнийг баттайяа ухаад, амьдрах хүчинд хувиргаж бас Мөнх Тэнгэрийн хүчийг хурайлан гүйцэлдүүлэх аргыг олсон байна. Энэ бол Дээд Тэнгэрийн билигундаргаас бүхэл үндэстнээрээ суралцсан сод баримт мөн.   Билиг эрдэм нь  өрнийн танхимд суулгаж “нүдлүүлж,  сонсгож, цээжлүүлдэг”  эрдмээс эрс тэс өөр  болох нь тов тодорхой. Хүмэн зоноо дээд оюунд  дарвиулан хүргэж  байгаль, хүмүүний түгээмэл жамыг билгээр мэдрүүлээд,  дүрслэлт төсөөлөл бадрааснаар газар дахь их үйлсийг бүтээх “Мөнх Тэнгэрийн хүч”-ийгхурайлах  чадлыг олгож байжээ. Үүнийг өвөг монголчуудын газарт бүтээсэн ул мөр нь  үл бүдгэрэх түүхэн  баримтаар нотлогдож байгааг хэн бүхэн зөвшөөрнө биз ээ.  Сүнс ба бие цогцос. Хүмүүн төрөлхтөн сүнс байгаа тухай мөнхөд ярьсаар ирсэн боловч үзсэн хүн нэг ч үгүй. Сүнс, бие цогцос хоёр нэгэн амьд сүлэлдэн шүтэлцэх авч амьсгал хурааж, зүрх зогсоход сүнс  салж гардгийг германы болон хөгжилт хэд хэдэн орны физикчид, эмч  нар туршилтаар баталснаакк[2] зарласан юм.  Германы эрдмийн галын тэргүүн Др. Экерман “манай үр дүн олон хүний үзэл үнэмшилд таашаал төрүүлэхгүй байх, гэхдээ бид хүмүүн төрөлхтний түүхнээ байсаар ирсэн нэг аугаа асуудалд хариулт өгөв” [14] гэсэн байна.   Сүнс бол маний бодист огторгуй дотор, хугацаа туулдаг оршихуй бус харин  чинад дээд тэнгэрээс   гэгээн шидийг эзэгнүүлэхээр хүмэн лүгээ илгээсэн төлөөний элч юм. Энэ тухай өмнө бас дурдсан билээ.  /Эйнштейний шагналт, доктор профессор О. Лхагва/                                                                                                                                                                      

​ДЭЭД ТЭНГЭР БА БИЛЭГ ТӨӨРГИЙН КВАНТ ҮНДЭСЛЭЛ №6

Ахуй, сэтгэлийн бузардал. Ил орчлонгийн бүхий л юмс чинадын уяа хэрээ бүхий нэг л амь оршихуй болохыг өмнө ярилцав. Дээд тэнгэрийн  билиг шид амьтай, амьгүй бүх юмс байх нь өгүүлснээс тодорхой. Харин дээд тэнгэрийн билиг  мэдрэмжийг тээх заяа   гагцхүү хүнд тохиосон байна.  Тиймээс хүмэн дээд оюуны  шид эрчийг өвөрлөн  тээсэн “бурхан”(тэнгэрлиг) заяатай нь илт. Харамсалтай нь  хүмэн тусгаар мэт үзэгдэх ил юмс ахуй, улмаар мөчид  танихуйнтөсөөллийн дарамтад автсанаар ил ба чинадыншүтэлцэхүйг мэдрэх эрч чадлаа  харамсмаар гээжээ. Энэ бүхнийг  өмнө дурссаныг санаарай. Хүнлэг  хийгээд амь нэгт Орчлонгоо хайрлах сэтгэлийг хүмэн улам л гээсээр байна. Ухар сэтгэл санаанаас “БИ”  гэж  хязгааргүй дөвийлгөх  муу ёрын үзэл газар авсан байна.   Тэгээд бусдыг хуурч мэхлэх, хулгайлах, дээрэмдэж тонох, хүчтэй нь сулыгаа даран нухчих, дайтаж сүйтгэх шуналт сэтгэлийн бузарт  хүмүүн ааглуулжээ.   Тийм нөхцөлд хүн төрөлхтөн дур зоргоор  дарангуйлах(боолын нийгэм),  аажмаар дарлалын хуулиар нийгмийг захирах дэг тогтжээ. Үгээгүйчүүдийн тэмцлийн үрээр дарангуйллын хуулийн  харгис хэрцгий дүрэм алгуур суларсан боловч, баячуудыг хамгаалах  шударга бус жаяг, аажмаар тив дамнасан эдийн ноёрхол, мөлжлөгийн ов  хуйвалдаанд хувирчээ. Энэ нь дэлхийн ард түмний эв түнжинг сүйрүүлж,  мөргөлдөөн,  аюулыг өдөөж байна. Байгаль, хүмүүн хийгээд нийгмийн олон талт харилцааны бүхий л салаа салбар нь дээд тэнгэрийн жамаас мөчирлөн  гарах ёстой даруй мэдрэх цаг нэгэнт болжээ.   Бодисыг хувиргах  билэг оюуны эрч   Сүлэлдэхүй. Дээд тэнгэрийн хөтлүүр эрчийг тээсэн болохоор төвлөрсөн бодол бясалгалаар бодис юмсын  төлөв төрхийг өөрчлөх шид хүмэнд заяасныг дахин дурсъя. Физикчид туршилтаар,[10] түүнийг нотолжээ.    Орчлон нэг амьтай болохын баталгаа ч энэ мөн.  Тэгэхдээ  газар дахь амьдралын ерийн нөхцөлд тийм үйл амар  тохиохгүй. Бодисын атом, молекулын дулаанаас үүдэлтэй хөдөлгөөний эрч  нь бодол  сэтгэлийн  бөөмст нөлөөлөх  хүчнээс нэн их давуу.  Хүмэн, амьтан бүгд ийм л нөхцөлд амьдардаг болохоор билиг ертөнцийн чинад хүчийг огтхон ч мэдэрдэггүй, тиймээс ч ор тас үгүйсгэдэг аж.               Физикчид эдүгээ бодисын атом, молекул дахь электрон болон бодисоос үүсэх олон фотоны(гэрлийн бөөм)салангид төлөв төрхийг нэг бүхэл амьсалдбагцруулан зангидах ухааныг олжээ. Энэ нь  бодист  хийгээд далд ертөнцийн харилцааг судлахад үнэт алхам болоод байна. Тийм төлөв нь мөнөөх бодис дахь бөөмс бүрээсээ гарцаагүй хамаарах бөгөөд хувааж салгасан ч хатуу амьсал нь хэвээр үлдэнэ. Ингэж нэг төлөвт багцруулахыгсүлэлдэхүй(entanglement) гэнэ.  Сүлэлдэхүй нь угтаа  хумхи оршихуйн нэг төлөв нь нэгэн зэрэг амьсанбагцарсан олон квант төрх төлөвүүд(тавиланг)-ийн нийлбэр байх тухай  квант физикийн тулгуур зарчимд суурилж байгаа юм.  Тэгэхлээр бодисын  тухайн төлөв бүр нь олон олон  чинад төрх төлөвийн  тавилангийн хувь нийлбэр  гэсэн үг.  Өнөөдөр физикчид электрон, фотон мөн хэт дамжууллынцахилгаан хэлхээ зэргийг  сүлэлдүүлж сураад байна.  Бодисын  цөмийн спинийг бултаар нь жигдрүүлж жагсаагаад  соронзон (резонанс) төлөвийг үүсгэх аргыг(MRI) олоод нилээд удав. Оношлогоо, эмчилгээний нэг чухал төхөөрөг бол MRI мөн. Тийм төлөвийнбүрэлдэлд орсон бөөм бүр амьсан жигдэрсэн төлөвтөө шууд архлаатай байна гэсэн үг. Соронзон резонанс төлвийн аль нэг бөөмийг нь хөндөж, төлөвийг өөрчилбөл  мөнөөх хувирал нөгөөх амьсмалд  бүхэлд нь шууд тархана.  Энэ жамыг А. Аспектийн гал,[11] аль хэдийнээ илрүүлсэн билээ. Тэгж “хүж” барилдсан “биеийг”  хоёр хуваагаад  алс холд салгасан ч нэгд нь үйлчлэхэд  нөгөөд нь мэдээлэл  “далд шидээр” шууд илрэх юм. Бодист эрдмийн “мөр мөшгөх” (principle of determenism) зарчмыг хамгаалах зорилгоор  Эйнштейн  “үйлчлэл  алс зайд   чөтгөрийн шидээр  дамжих нээ”  гэж сөрсний хариу нотолгоо ч  энэ мөн. Өлгөж бодохуй, холгүй ирээдүйд квант сүлэлдүүлэхүй нь квант компьютер, алс холд мэдээллийг цахилгаан соронзон долгио  хэрэглэлгүй дамжуулах, алсаас  биеийн төлөвийн хувирлыг мэдрэх, жолоодох төхөөрөг бүтээх зэрэг технологийн  дэвшлийн суурь болно.Хорвоогийн бүхий л юмс атом, молекул, ДНХ, нейрон орон зайг бүхэлд нь дүүргэсэн “чинад” скалархолограф орноор  харилцаж байна гэж үзэхэд ийнхүү хүргэж байна. Хорвоо бүхлээрээ айлсан амьсаж, дээд тэнгэрийн заяа ивээхүй дор хүмүүн Чингис хаан лугаа адил Мөнх Тэнгэрийн хүчийг хурайлан дуудах  цаг айсуй. Чингэхүй газарт дээд тэнгэрийн зарлиг хэрэгжиж, бултаар тэнгэрийн шударга үнэнийг эрхэмлэж  хэрүүл маргаан, буу шийдэмгүй амьдрах заяа нүүрлэнэ.  Энэ заяаг хүмүүн хэрэгжүүлэх үйлсэд монголчууд бид өвөг дээдсийн уламжлалаа батлан харуулж, манлайлах ёстой юм.       Тулгуур ач холбогдлыг нь бодож сүлэлдэхүйн квант физикийн үндсийг дахин яльгүй тодотгохыг хичээе.  Сүлэлдэхүй бол тус бүрдээ далд(virtual) олон төлөв  тавиланг багцруулан зангидсан эрч болохыг дахин болгоое. Энэ бол квант физикийн тулгуур багана нь мөн. Соронзон чанарыг нь илтгэж буй хэмжигдэхүүнийг нь   ний болгох замаар  бодисын бөөмсийг өөр хооронд нь нэгэн амьсалд зангидахад мөнөөх олон далд төлөвийнх нь  бүрэлдэх хийгээд хувирахуйн багц мэдээлэл бүрэн, чанд хадгалаатай  байх юм. Квант шид  нь дээд тэнгэрийн далд билиг тавиланг тэгж тээх ажээ. Тэр бодисыг хувааж  хэлтэрхийг нь хэчнээн хол зайд салгасан ч  сүлэлдлийн мэдээлэл  эвдрэхгүй бат үлдэхийг өмнө дурссан. Нэг бөөмд   нь үйлчлэхэд амьссантөлөвийн эзлэн буй бүхий л орон зайд мэдээлэл зайнаас хамаарахгүйгээр бүхэлд нь хоморголон  хоромхон зуур тарна. Хятадын физикчид сүлэлдэхүйг сансраас нотлов.  2016  оны VIII сард  хятад улс “Micius”  хиймэл дагуул хөөргөжээ. Лазерын туяаг дагуул дахь  талстаар нэвтрүүлэн сүлэлдсэн төлөвт нь шилжүүлж. Цацарсан сүлэлдмэл хос фотоныг салгаж, нэгийнх  нь туйлшралыг хэмжиж тогтооход нөгөөгийнх нь заавал түүний эсрэг байх нь  квант жам.      Тэрхүү хос фотоныг Төвдийн өндөрлөг дэх  хоорондоо 1200 км зайтай Delingha  болон Lijiang дахь станц руу, [12]илгээжээ. Судлаачид 1000 гаруй хос фотоныг газарт бүртгэж  салгасан нэг фотоных нь мэдээллийг тодорхойлоход нөгөө алсад байгаа фотонд мадаггүй дамжсаныг нотолсон байна. Чингэж Эйнштейний ёжлон илэрхийлсэн алс зай дахь чөтгөрийн шид үйлчлэл [13] сансрын гэх зайд батлагдав.  Үүнээс өмнө газрын туршилтаар  ойр зайд үйлдсэн хэд хэдэн нотолгоо ч байдаг юм.                                                                       Шинжээчид бас шинэ туршилт ч сэдчихээд байх аж. Хүж барилдсан фотоныг салгаад нэгийг нь газар руу илгээж нөгөөг нь дагуулд хоргооно. Газар дахь тодорхойгүй төлөвт байгаа фотоныг мөнөөх ирсэн фотонтой хүж барилдуулна.Тэр хоёрын  амьссан төлөв үүсэхэд мэдээллийг газарт хэмжиж тодорхойлсноор  фотоны нөгөө тодорхойгүй төлөв шууд сансрын алсад ч адилхан дамжиж(teleportation)илрэхийг тодорхойлохоор зэхжээ.  Хоёр фотон үл ялгарах учир туршилтаар  газарт байсан  фотон нь  сансарт хийлж очсон  буюу орон зайг товчилсон гэхүйц бодолд хүргэж байна. /Эйнштейний шагналт, доктор профессор О. Лхагва/  

Баянхошууны овоог цэвэрлэжээ

Баянхошууны овоог цэвэрлэжээ Баянхошууны овоог Тольт улаач болон Бөөгийн групппын улаач нар хамтран цэвэрлэжээ. Сүүлийн үед залуучууд овоонд гарч сүсэглэн залбирах нь их болсон бөгөөд үүнийгээ ч дагаад сүсэглэн залбирах нэрийдлээр Улаанбаатрыг тойрсон овоонууд нь сүү,архи,хадаг,цай гэх мэт хогнуудаар дүүрч овоо бишОвоо болгон дээр овоолсон "хог" мэт л болсоор байна.Өвөг дээдсийнхээ уул овоогоо тахин шүтдэг уламжлалт ёсыг нэхэн харвал өнөөдрийнх шиг шүтэж байгаа овоондоо хадаг яндар уяж, цаасан мөнгө, боов чихэр овоолдоггүй байсан байх юм. Харин үүний оронд сүү, цайны дээж, сэржим юугаа өргөдөг байжээ. Хамгийн гол нь энэ бүхэн хүний сэтгэлийн асуудал.Овоонд юу өргөснөөс үл хамааран, түүнийг тахин шүтэх чин сэтгэл л чухал гэдгийгөвөг дээдэс минь мэддэг байжээ.Тиймдээ ч тэд элдэв янзын юм овоонд овоолохоос илүүтэй сүсэг бишрэл, залбирал мөргөлдөө илүү ач холбогдол өгч, тэр сэтгэлээ байгальдаа шингэдэг сүү, цайныхаа дээжээр илэрхийлдэг байв.

Чингэлтэй хайрханы овоог цэвэрлэв

  Чингэлтэй хайрханы овоог улаач Түвшин, Бөөгийн группын улаач нар цэвэрлэсэн байна. Олон жилийн түүхэнд Чингэлтэй хайрханы овоог тахиж шүтэн иржээ. Он үеийн явцад хайрханы овооны өмнөхөн талд бурханы шашин суварга босгон зан үйл хийх болсон байна. Харин сүүлийн жилүүдэд гурав дахь овоо босгосон нь Бөөгийн овоо болжээ. Бөөгийн овоог тойруулан олон жижиг чулуун овоо босгосон ажээ. Тэгээд одоо өеийн өнгө төрх болсон Чингэлтэй хайрхан нь өөр өөрийн шашин зан үйлээр тахидаг овоонуудтай болжээ. Б.Цэлмүүн

​ДЭЭД ТЭНГЭР БА БИЛЭГ ТӨӨРГИЙН КВАНТ ҮНДЭСЛЭЛ №5

ДЭЭД ТЭНГЭР БА БИЛЭГ ТӨӨРГИЙН КВАНТ ҮНДЭСЛЭЛ №5    Амь ба хүмүүн. Бүх амьтай юмс бол  дурдсан(бодисын) геометр бүтцээс гадна амь буюу  дээд оюуны ямар нэгэн төвшний мэдрэмжийг  тээнэ.  Бодист орчлонгийн хувьслын өрнөлийн замд өвөрмөц бүтэц бас амилаг  шинж чанар бүрэлдснээр дээд тэнгэрийн элч  сүнстэй шүтэн барилдах заяа тохиожээ. Гагцхүү хүмэн бол бодист Орчлон хийгээд дээд тэнгэрийн барилдахуйн  охь гарц  буюу оройн дээд цэцэг нь юм. Хүмүүн цоорхой “мэргэн” төрүүлдгийн учир энэ буюу. Эл гайхамшигт шид эрчийг газарт зовлон туулахдаа хүмэн  гээснийг өмнө харамсан дурссан билээ.   Юмсын бүтэц, гойд шинж төрх, төрөл хийгээд хүмэнд заяасан оюун ухаан, хэл, соёл, бүтээлчээр сэтгэх чадавхыг   гагцхүү дээд тэнгэрээс дархлаатай хишиг  тавилан гэвэл зохино. Тиймээс хүмэн бол дээд тэнгэрийн дээд оюунт эд эс болохын хувьд төвлөрсөн “хүсэл”, “мөрөөдөл”, залбирлаараа  өвөг монголчуудын хэлдгээр Мөнх Тэнгэрийн хүчийг хурайлж, зорьсон үйлсийг бүтээх, хүрээлэн буй орчныг хувиргах шидийг эзэгнэх  магадлалтай.   Энэ өмнө бас цухас дурьдсан. Молхибодисчийн бодлоор бол  Мөнх Тэнгэрийн хүчийг хурайлан дуудаад  газарт бодитоор хэрэгжүүлж чадсан хүн бол Чингис хаан мөн. Бас билиг танхай хүмэн- ноён хутагт Данзанравжаа ч тийм заяаг түшсэн нэгэн юм. Ер нь шинжлэн бясалгасан бодлын эрчээр ой ухаандаа дээд тэнгэрийн  холографбилиг сангаас хурайлж авсан билиг мэдлэгээс  үр хөврөл-хөрөнгө авсан   хүмүүний  соёл, иргэншил хөгжиж, өнөөгийн гайхамшигт өндөрлөгт хүрчээ. Дээд тэнгэрт шударга ариуны дээд зүй жам байх аж. Өвөг дээдсийн билиг эрдмийг сэргээж, дээд тэнгэрийн  заяаг түшихийн тулд өнөөгийн аминчхан үзэл, шуналт, атаархуу буртагт санаанаасаа салах учиртай.  Хүмүүн амиа бодож баяжихын төлөө улайрснаас нөхөн сэргэх чадлаас нь олон дахин давсан техникээр эх дэлхий хийгээд амьдралыг  хөнөөх нүгэл үйлдсээр байна. Дээд тэнгэрийн жамыг гүн танин мэдээд  амьтай, амьгүй бүхий л юмсын  эвийн заяанд сөгдөж хүндлэх дэг ёслолд шилжихгүй бол хүмүүнд амьдралыг  мөхөөх   аюул нүүрлэж байна.  Өнөөдөр чинад ертөнц байгаа тэр нь Орчлонгийн бүрэлдэх, орших, бүрлэхүйн жамд шийдвэрлэх үүрэгтэйг хүмүүн баттай мэдрэх болов.  Квант физик гаж жам уу?.  Өмнө өгүүлснийг базаж эрэгцүүлэхүйд  эдүгээг хүртэл шинжлэх ухаан   бодист хорвоогийн зүй жамыг танин мэдэхэд л төвлөрч  иржээ.  ХХ зуунд бодист юмсын  зүй тогтлыг номносон сонгодог физикийн үзэл арга нь атом, молекулын жишиг орон зай руушилжихүйд  айхтар дуншиж,  согог нь илэрчээ. ХIX зууны төгсгөл рүү бодисын бүтцийг цацруулсан буюу шингээсэн гэрлийнх нь өнгө(долгионы урт) спектрээр судалдаг нарийн арга хөгжиж эхлэв. Бас  сонгодог физикийн онол үзлийн хүрээнд тайлал нь олдоогүй атомын олон үзэгдэл  хувирлыг туршилтаар[9] илрүүлэв.  Тэгээд сонгодог эрдмийн ноён нуруунаас аргагүйн эрхэнд  мунгинаж байж салахдаа чинад ертөнцийн  шид чанарыг илт  ёрлосон  цоо шинэ “гаж” эрдэм- “квант физикийг” шинээр босгожээ.  Квант физик нь “солиотой” үзэл номлол боловч   сонгодог физикийн огторгуй, хугацааны арга барилаас  бас ч бүрэн салаагүй юм. Хумхи ертөнцөд оршихуйн заяаг чухамдаа дээд тэнгэрийн амьсахуйн жам хөтлөх учраас тэнд Ньютоны мөр мөшгөхүйн онол алдарч, шинэ квант зүй ноёрхож байгаа юм. ХХ  зууны эхэнд сонгодог физикийн үзлийн хавцал хүрээг эвдлэн давснаар квант физик хөгжиж эхэлсэн юм.  Эл үзэл ёсоор бол атом хэрхэвч салгаж үл болох нэгэн амь- багцрал шинжтэй байх аж. Атом хийгээд алив бөөмс нь бас  ширхэглэгээс гадна долгиолог шид төрхтэй нь илрэв. Туршилтын нөхцөлөөс хамааран аль нэг төрх нь давамгайлж илэрдэг болохыг туршлага нотолжээ. Нэгэнт туршилтын бат баримтаар нотлогдсон болохоор итгэсэн ч итгээгүй  ч атом , цөмийн квант физик хөгжсөөр ХХ зууны төгсгөл рүү эл шинжлэх ухааны үр гарц нийгмийг урьд хожид үзэгдээгүй хурдацтай дэвжүүлсэн юм.  Энэ ч квант физикийн нэн хүндэтгэлтэй нэг нотолгоо мөн. Өнөөдөр физикийн ухаан  Орчлон ч мөн л үл хуваагдах нэгэн амь болохыг  туршилтаар нотлоод байгааг өмнө өгүүлсэн. Бүхий л юмс нэгэн амь лугаа ний болохын язгуур унгид нь бодист орчлон хийгээд чинад ертөнц хоёрын шүтэн барилдахуйн жам   байхыг дахин санаарай.  Аливаа юмсыг амьсуулан, үл салах дээд оюуны жамаар багцлах тэнгэрийн заяа буюу хүч чинадад байх ажээ.  Энэ тухай өмнө бас цухас ярилцсан.  Бидний нүдний өмнө юмс саланги ангид  харагдаж, хүмэн, омог отог, улс гүрэн  тус тусдаа амиа  амиа хичээх ёстой мэтээр бодогдож байгаа нь газар гацаан дахь ухар мэдрэмж бөгөөд угтаа хар гайтай мухардал.   Тэгэхлээр квант физик бол гаж үзэл огтхон ч бус ил хийгээд  далд ертөнцийн  билиг шид  шүтэлцэн холилдсон  хумхи ертөнцийн эрдэм[9] юм.  

Эх орноо хамгаалагчдын өдөр”-ийг тэмдэглэж байна.

Эх орноо хамгаалагчдын өдөр”-ийг тэмдэглэж байна. Жил бүрийн хоёрдугаар сарын 23-нд Орос улсад “Эх орноо хамгаалагчдын өдөр”-ийг тэмдэглэдэг бөгөөд энэ нь Оросын цэргийн баяр юм. Цэргийн баярыг тэмдэглэх журам Орост 1918 оноос эхэлжээ.  Энэ өдрийг тохиолдуулан Москва болон Оросын олон хотод ёслолын жагсаал, үзэсгэлэн, концерт, баярын үйл ажиллагаанд зориулсан театрчилсан тоглолтууд болж байгаа бөгөөд ОХУ-ын Зэвсэгт хүчний нэгдэл, хэсгүүдэд хоёрдугаар сарын 23-нд ёслолын жагсаал хийдэг уламжлалтай.  Мөн энэ үдэш эх орныхоо төлөө амиа өргөсөн хүмүүсийн дурсгалд 1000 орчим буу, салютын төхөөрөмжөөр нэгэн зэрэг 30 удаа салют буудаж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай аж.  Эх орноо хамгаалагчдын өдөр Оросын ард түмэн жагсаалд байгаа эсвэл байсан цэрэг эрсийн ар гэрийнхэнд, мөн цэрэг-интернационалчид, флот, армийн цэргийн албан хаагч, ахмад дайчдад талархан, хүндэтгэл үзүүлдэг.  Энэ жил ч уламжлал ёсоор ОХУ-ын элёин сайдын яаманд хүндэтгэлийн ажиллагаа болж, ЗХЖШ-ын удирдлагууд, Монгол улсад суугаа элчин сайдын цэрэг агаарын атташе, ахмад дайчид хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.  “Эх орноо хамгаалагчдын өдөр”-ийг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Батлан хамгаалахын сайд Шайгу нарын нүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын батлан хамгаалахын сайд Н.Энхболд оролцож байна.  Ахан дүүсийн холбоотой манай хоёр улсын хувьд жил бүрийн энэ өдөрт зориулж Монгол Улсын газар шороо тусгаар тогтнолын төлөө амь бие үл хайрлан тэмцэж явсан зөвлөлтийн дайчдадаа хүндэтгэл үзүүлж Зөвлөлтийн дайчдын хөшөө болон, Жуков жанжны хөшөөнүүдэд цэцэг өргөдөг уламжлалтай билээ.

​ДЭЭД ТЭНГЭР БА БИЛЭГ ТӨӨРГИЙН КВАНТ ҮНДЭСЛЭЛ № 4

ДЭЭД ТЭНГЭР БА БИЛЭГ ТӨӨРГИЙН КВАНТ ҮНДЭСЛЭЛ № 4   Хэний хэн бэ?  Бүх юмсыг “бурхан” бүтээжээ гэх номлол бол ил бодист оршихуй, ахуй хугацаан дахь хувирлын тухай “охор” бодолд сөгдсөн эрт цаг үеийн төсөөллөөс үүдэлтэй. Бурханыг “хүмэнжүүлж” бас тэнгэрт байгаа мэтээр шүтдэг нь дэлхий даяар түгээмэл.  “Бурхан” гагцхүү тэнгэрт заларч байгаа гэх үзэл  их лавширч.  Тэгэхээс ч өөр гарц байгаагүй нь тодорхой. Хүмүүн ил ахуй юмсыг “бурхны” -  шид тавилан хэмээн сөгдсөн нь  үзэгдэл, хувирлын үндэс сурвалжийн тухай  мэдэхгүй байснаас үүдсэн  гэнэн төсөөлөл бишрэл юм. Гэвч  аливаа юмс, оршихуй мөнх бус болохыг хүмэн насны эцэс рүү мэдэрдэг авч   утга учрыг мэдэхгүй  болохоор гагцхүү бурхнаас  заяасан  тавилан хэмээсээр дуусдаг.  Физикийн шинжлэх ухааны өнөөгийн өндөрлөгөөс учир шалтгааны учиг үзүүрийн барааг тандах нөхцөл бүрдэж эхэлж байна. Мөнх  хувирах  хорвоогийн гүн язгуурт юмсын бүрэлдэх, зуурд орших, бүрлэхүйнбилиг заяаг хөтөлдөг скалар цахилгаан соронзон холограф буюу билиг орон байна гэх санааг өмнө хэллээ.  Өвөг дээдсийн билгээр тандаж мэдэрсэн дээд тэнгэр бол үүн лүгээ хамаарна  хэмээнэм. Суу заль эрдэм. Шинэ зуунд хувьсахуйн жамын зөв жолоог хүмүүнд атгуулаад байгаа синергетик эрдэм[3] нь  молхибодисчийн бодлоор бол  Мөнх Тэнгэр эрдмийн “их суу заль” ухаан лугаа дүйж байна. Эл суурь ухаануудын үүднээс бол Орчлонгийн хувьсал нь  алхам шат бүртээ илүү дээд төгөлдрийг урлан бүтээхийг чиглэн өрнөх  жамтай аж.  Орчлонг алхам алхмаар төгөлдөржүүлэн бүтээх  зүй жор тогтол аугаа билиг орон буюу скалархолографид  хадгалаастай байх тухай ахиулан ярилцах хэрэгтэй болов. Холографийнбүрэлдэл нь  огторгуй- хугацааны 4D их далайн “талст” мэтээр үелэн бүрэлдээд гурван цагийн тавилан жамыг бүхэлд нь хадгална. Тэр холографийн цэг бүрт нь  өнгөрсөн, өнөө оршин буй   өнө ирээдүйд  тохиох тавилан жамын сан мэдээлэл ч хадгаалаастай.  Квант физикийн хэл, томьёоллоор урьтаж өгүүлбэл, холограф бол чухамдаа орчлонгийн долгион функц,[9] нь юм.  Долгион функц бол тохиосон, оршин буй, тохиох бүхий төлөв бүрэлдлийн төгсгөлгүй   тавилангийн зүйг хадгалдаг номтой. Энэ бол өвөг дээдсийн тандан  таньсан Дээд Тэнгэр- дээд билиг заяа мөн  буюу.             Орчлонгийн ил хийгээд далд  оршихуй ний амьсгалын үйлээр дээд тэнгэр заяа  тэгж бүрэлдсэн буюу. Дээд тэнгэрийн оройн мандлын тэр шидийг  хүмүүн бид өвлөжээ. Хүмүүн цогцос хийгээд бүхий л эд эсээрээ  дээд оюун лугаа шүтэн барилдаж, дээд тэнгэрийн холограф тавилангийн сангаас мэдээллийг сугалан авах заяа тохиосон амьдын  дээд төрөлтөн мөн.   Орчлонгийн оюун ухааны эрч   хүрээ буюу цар сонгорол  нь амьгүй бүх юмс бодисоос амьд ертөнц улмаар дээд оюун ухааныг эзэгнэсэн хүмүүнийг хүртэл аугаа их цараанд дэгж цацарчээ.  Энэ бол Орчлонгийн хувьслын суу залийн жамаар бүрэлдсэн тунамал бүтээл бөгөөд чинагш ч зогсолтгүй төгөлдөржих жамтай.   Бодисын бүтэц ба амьсахуй. Бодист хорвоо хийгээд дээд тэнгэрийн шүтэн барилдахуйн үйлээр  бүхий л ил юмс  бүрэлдэнэ, зуурдын төрхийг туулан хувирч бүрлэнэ. Эгэл бөөмс  бол  мөнхүү жамаар Дээд тэнгэрийн  энергит тавилангийн ундаргаас  бодист   илийн төрөл олсон зуурдын “царцмал” гэх үүц.  Бодист хорвоогийн  зуурдын “тулгын чулуу”  тэгж  бүрэлдэх жамтай мэт. Чинагш төнхөж бодвол, бодист орчлонгийн бүрэлдэх, бүрлэхүйн зуурдын   тавилан нь  дээд тэнгэрийн залуур жамаар тухай бүр тохиохыг өмнө дурдсан. Харин бодист юм бүрэлдэхдээ шинжлэх ухаанд  нэгэнт тодорсон тулгуур хүчний үйлчлэлийн хуулийг дагана.   Электрон, цөм  хамсахдаа Дээд тэнгэрийн  ивээл зарлигаар атомын тов тодорхой бүтэц буюу оршихуйн квант заяаг бүрэлдүүлнэ.  Атом, молекулын  ний хамсахуйн явцад бодисын тов тодорхой огторгуй-   геометр бүтэц  түүн лүгээ барилдан    тохиосон төрх төлөв бүрэлдэнэ.    Чингэснээр бодис нь  бөөмс, атом, молекул, хатуу, шингэн, хий,  дөл төрхт төлөвт орших заяатай ажээ.  Бодисын геометр бүтэц, төрх төлөв бол чухамхүү дээд тэнгэрийн ивээлээр бүрэлдсэн  амьгүй бодист ертөнцийн  оршихуйн жам юм. Бодист юмс гаднаа ч гүндээ ч дээд оюуны далайд булхан байх заяатай учраас  дээд тэнгэрийн билиг мэдрэмжийг ч далд агуулна.       /Эйнштейний шагналт, доктор профессор О. Лхагва

№ 3 ДЭЭД ТЭНГЭР БА БИЛЭГ ТӨӨРГИЙН КВАНТ ҮНДЭСЛЭЛ

№ 3  ДЭЭД ТЭНГЭР БА БИЛЭГ ТӨӨРГИЙН КВАНТ ҮНДЭСЛЭЛ                                                                                                     /Эйнштейний шагналт, доктор профессор О. Лхагва Скалар энерги, долгио. Дэлхийг  эдүгээ цахилгаан соронзон долгионы өртөөгөөр хэржээ.  Маквеллийн цахилгаан соронзон долгионы онол, Фарадейн туршлагад суурилуулан эрдэм яван дэвжсээр эл аугаа дэвшилд хүргэж. Сонгодог буюу илийн физикт бол цахилгаан соронзон долгио нь зөвхөн хөндлөн  цахилгаан Е болон соронзон H   векторын ээлжлэх хам хувирлаар төлжиж тарах бөгөөд замдаа орчинд  энергиэ шингээж барна гэх үзэлд  суурилна.  Үлдэж хоцрох юмгүй замхарна гэж үзсээр эл зууныг үзэв.  Гэвч   давшиж чиглэх мөртлөө огторгуйд юүлж орчлонд тархдаг  “скалар” энерги буюу долгио  байгааг бүр ХХ зууны эхэнд Сербийн физикч  Тесла[3] илрүүлсэн байж. Цагаасаа түрүүлсэн эрдэмтнийг тухайн үед нь хэн ч ухаж ойшоогоогүй  ганцаардаж явжээ.  Эдүгээ скалар энерги долгиог илрүүлээд шимтэн судалж байна.  Гол шид чанар нь скалар долгио чинадын учир бодист хорвоод энергээ алдаж саардаггүй тэгэхлээр дэлхийг эгшин зуур тархаж  хаа сайгүй[1,3] дүүргэнэ. Тэгэх мөртлөө мөнхүү скалар энерги алс далд  дахь өмнөх орны мэдээллийг ч шууд шингээнэ. Энэ бол амьмахуйн зарчим мөн. Тиймээс чинагшхүмүүнд далдыг харах билиг “нүд” болох шидтэй  аж.  Энергээ алдаггүй “чинад” шидтэй болохоор шинжлэх ухаанд ч шууд баригдаж ажиглалтад өртөхгүй. Гагцхүү эдүгэ гагцхүү дам хувирлаар нь илрүүлж байгаа юм. Бүр гайхалтай нь аливаа юмсын бүтэц дэх  амин-дотоод хувьсах чанарыг өөрчлөх шидтэй.  Хүмэн хийгээд адгуусын ой санамжийн төрөлх хүрдийг бусниулах аюул бий. Орон зайд юүлбэл хүчтэй цахилгаан соронзон орон- скалар энерги хураах учир шинэ “бөмбөг”ч бүтээх болов. Эйнштейний онол ёсоор орчлон анх 13.5 тэрбум жилийн өмнө цэг мэт зай дахь нягтрал  дэлбэрэхэд үүсжээ. Тэгэхэд  цахилгаан соронзон долгионы гаргууд нягтарсан  дөл бадарч байсан хэмээн төсөөлмөөр. Чингэхэд ихэнх нь богино рентгенээс чинагших богино долгио үүсэх магадал илүү их. Харин орчлонг аажим хөрөх явцад урт долгионууд цацарчээ.  Хурдсан тарж буй бодисыг “гүйцэж” шингээгүй өнийн(relic) гэгдэж буй Орчлонг дүүргэсэн долгио долгионы үлдэц ойролцоогоор 2.70 К температуртай орчил үүсгэдгийг[7] нотолжээ. Үүнээс сэдэж бодвол их дэлбэрэлтээс инагш Орчлон даяар  скалар цахилгаан соронзон долгионы их давхардал- харилцан үйлчлэл- дифракц, улмаар холограф сан бүрэлдэж, бас шинэ үзэгдэл хувирлын скалар мэдээллээр   тасралтгүй арвижсаар байх аж. Тиймээс Орчлон  нь бүхий л  төрлийн  скалар цахилгаан соронзон долгионы холографбүрэлдлийн их санг агуулна. Энэ бол Дээд Тэнгэрийн тавилан заяаны далай мөн буюу.   Биоскалар долгио. Хүний удмыг тээгч молекул ДНХ, нейрон биоскалар долгионоор хоорондоо харилцдагийг бас илрүүлсэн,[8] байна. Тэгэхлээр биоскалар цахилгаан соронзон долгио  хожуу үүсч, орчлонг даяар амьдрал үүсэх сан мэдээллийг бүрэлдүүлсэн гэх төсөөллийг төрүүлж байна. Эцэст хэлэхэд дээд тэнгэр буюу хар энерги, нүх бол долгионы   асар өргөн хүрээнд цацагдсан  скалар болон биоскалар цахилгаан соронзон долгионы сүлэлдлээр үүссэн холограм бүрэлдлийн сан хэмээн төсөөлж болмоор.  Тэгэхлээр Орчлонгийн чинадынчинад гүнд алив оршихуйн бүрэлдэх, бүрлэхүйн  жам тавилангийн скалар цахилгаан соронзон долгионы холограф буюу билиг тавилангийн  орон байж таарах нь.  Тэр оронд Орчлонгийн бүрэлдэх хувирахуйн дэг тавилан төөргийг жолоодох заяа хадгалаастай байна хэмээнэм. Эл скалархолограф орныг  өвөг дээдэс маань билгээр тандан бадруулаад Дээд Тэнгэр хэмээн оновчтой нэрлэсэн мэт санагдана.   Цахилгаан соронзон долгионы хөндлөн Е болон Н вектор бол ил юмс- атомт бодист үйлчлэх хүчний орон юм. Харин чинадруу шүглэж  буй скалар орон бол  дээд оюуны тэнгэр рүүухааралт  мэдээллийн энергийг юүлэн нийлүүлж байна гэж үзвэл зохиму. Амьтай, амьгүй бүхий л юмс чинадскалар орны үйлчлэлд байнга байж [1], залбирч санаснаар буюу сайн үйлийн төөргийг хурайлан биежүүлж болохоос гадна бас хүч алдсан гутранга үзэл хийгээд хорон санаа, сэтгэлийн бузардлаар муу үйлийг ч  өдөөж болох юм. Хүмэнэй санаа мэдрэхүйд цахилгаан, соронзон орныг үүсгэнэ. Түүнээс уламжилсан скалар орон- хүсэл нь далд скалар орон лугаа ний болсноор  чинад  тавилан заяаг хөгжөөж, газарт хэрэгжүүлэх хөврөл болох юм. Дээд Тэнгэр хүмэнэй үг- хүслийг сонсох шидтэй аж.

“ТЭНГЭР ҮЗЭЛ” ГЭЖ ЮУ ВЭ

“ТЭНГЭР ҮЗЭЛ” ГЭЖ ЮУ ВЭ Тэнгэр үзэл гэхээр бидний толгойд, “Тэнгэр эрхэс, нар сар, од мичидэд, байгаль хангай, уул усандаа, за тэгээд эцэг эх, өвөг дээдэстээ залбирах” тухай бодол санаа юун түрүүнд буудаг болов уу гэж бодогддог ба би өөрөө ч тийм л бодол сэтгэхүйтэй явж ирсэн нэгэн. Энэ нь ч нэг их алдаагүй бололтой. Тэгэхдээ юманд учир, суманд занги гэгчлэн бас тун нарийн учир холбогдол, бүр шинжлэх ухааны хүрээнд очих тодорхой үндэслэл монголчууд бидний энэхүү өвөг үзэл баримтлалд ч, хүсэл залбиралд ч хангалттай байгаа нь гадаад дотоодын эрдэмтэн судлаачдын анхаарлыг эрхгүй татаж буй талаар өөрийн олж мэдсэн, харьцуулж дүгнэснээ та бүхэнтэйгээ хуваалцахаар зориглон шийдлээ. Нэг үгээр бид мухар сохроор даган сүсэглэх бус мэдлэг мэдээлэлтэйгээр, бодит уг үндсийг нь таньж ойлгон, үр дагаварыг нь өөрсдийн амьдрал ахуйдаа бүтээлчээр нэвтрүүлсний үр дүнд улс үндсээрээ өөдлөн дэвжих үүд хаалгыг нээх учиртай гэсэн энэхүү үзлийн туйлын ач холбогдлыг маргаж үгүйсгэх хүн цөөн буйзаа. Мэдээж хэрэг, буруу зөрүү бодож дүгнэсэн, алдаж оносон зүйл байхыг үгүйсгэхгүй тул элдэв байдлаар хэлж дайран, хилэнц нүгэл хураалгүйгээр засч залруулан, мэдлэг мэдээлэл, ухаан бодлоо уралдуулахыг хүсэх байна. Бид бүхэн “би”-гээсээ ангижирч, нэгдсэн нэг ХҮЧ, нэгдсэн их ХАЙР, нэгдсэн нэг ЗАЯАНД нэгдэн төвлөрөхийг товчхондоо Тэнгэр үзэл гэж хэлж болохоор. Тэр их хүч, тэр их хайр нь бидний эцэг эх, эмээ өвөө, өвөг дээдсийн маань үр хойчоо гэх агуу хайрын ид шид, эргээд бид өөрсдөө эцэг эх, үр хүүхэд, хань ижил, ахан дүүс, өвөг дээдсээ хайрлан хүндлэх энгүй их элч цогиноос эх үүдэлтэй “Оюун сэтгэхүйн цөм хүч” юм байна. Оюун ухааны эрчилж биежсэн тэрхүү цөм хүч нь мэдээж эрхэст тэнгэр, энгүй огторгуйн эрчил орчинд эвсэн төвлөрч, очихгүй хүрэхгүй, харахгүй үзэхгүй, мэдэхгүй сонсохгүй, мэдрэхгүй танихгүй зүйлгүй тийм “Агуу хүчин”, нэг ёсондоо ертөнцийг эзэгнэсэн ер бусын хүчин чадал бүхий WiFi төв болон, орон зай, цаг хугацаанаас ангид, тавилан заяаны мөнхийн эзэн болж, бид бүхнийг, бидний үйлийг цэгнэн оршдог болж таарч байна. Хүн гэдэг орчлон хорвоогийн оройн дээд цэцэг болсон гайхамшигт амьтан оюун сэтгэл, махан биений бүрдэл болон энэ дэлхий дээр оршин буй ч мөнх бусыг үзүүлэхийн цагт оюун сэтгэхүй-астрал биеийн цогц нь (мэдээж нүгэл буяны шалгууртайгаар) одот огторгуйн зүг оройлон одохдоо эрчим биеийн төлөвөөр, дээр дурдсан цөм хүчинд нэгдэн төвлөрөхийн хамт оч энерги нь орчлон хорвоогийн бодит хуулийн дагуу нэг төлөвөөс нөгөөд шилждэг бөгөөд тэгэхдээ өөрийн бүхий л мэдлэг мэдээллээ нэгд нэгэнгүй, нягт нямбай хадгалсаар цөм хүчний нэгдсэн санд оруулдаг аж. Ийнхүү нэгдэн төвлөрөхийн хирээр “цөм хүч” улам баяжиж, улам ухаажиж, улам хүчирхэгжиж байдаг нь бас л хорвоо ертөнцийн жам хуулийн дагуу явагддаг ажээ. “Тэнгэр буюу оюун сэтгэхүйн цөм хүч” (Дээд ухамсар ч гэдэг) хаана ч, хэнд ч адил тэгш үйлчилдэг болтой. Гэхдээ Монголын нууц товчоо, түүний түүхэн тайлал, онгод тэнгэрүүдийн айлдсан хөх толбоны үүсэл түүх, Их хаадуудын маань байлдан дагууллын гайхам амжилт, бөө мөргөлтнүүдийн өнөөгийн байр байдал зэргээс ажин, харьцуулж үзэхэд Мөнх тэнгэр, монгол хүмүүн буюу хөх толботнуудыг арай л өөр тавилан заяагаар ивээж байна гэж би хувьдаа дүгнэдэг. Түүнээс гадна хамгийн гол зүйл бол монголчуудын хорвоо дэлхий, өвөг дээдсээ илүүтэй хайралж хүндэлж ирсэн түүхэн уламжлал, онгон дагшин байгальтайгаа хүйн холбоотой аж төрдөг зэрэг нь тэнгэрийн таалалд нийцэхэд илүүтэй нөлөөлдөг нь ч мадаггүй бизээ. Ямартай ч практик амьдрал дээр бууж, үр хойчисоо сурган, засч залруулж буй онгод тэнгэрүүд бол яах аргагүй бодит үндэслэлтэй, үгүйсгэх аргагүй зүйл. Харин тэдгээрийн чанар чансаа, мэдлэг чадвар, алдаа оноо зэрэг элдэв асуудлууд нь тусдаа судалгаа шаардсан, олон талын учир шалтгаан бүхий төвөгтэй асуудал бөгөөд тэр бүхнээс нь хамаарч олон нийтийн хандлага тийм ч сайнгүй явж ирсэн гэж цөөнгүй судлаачид үздэг аж. Энэ бүхэнд энэ олон шашин, сүм хийд ч ихээхэн хэмжээгээр нөлөөлж байдаг нь бас тодорхой зүйл. Харин баттай хэлж чадах нэг зүйл бол хувь хүний өөрийн нь гадаад дотоод зөн совингоо уншиж, таньж, мэдрэх чадвар буюу өөрөө өөрийгөө, өөрөөр хэлбэл дотоод хүнээ мэдэрч сонсож сурах, Мөнх тэнгэрийн ивээл хүчинд гүн итгэлтэйгээр хандаж, өөрийн үйл хандлага, үзэл бодлоо шударга ариун байлгах зэрэг нь таны амьдрал ахуйд шууд нөлөөлөхийг та өөр дээрээ туршаарай, тандаарай, мэдрээрэй гэх байна. Нэг үгээр та Дээд тэнгэрт залбирвал дээрээс ивээнэ, даасан тэнгэртээ залбирвал хажуугаас ивээнэ гэдгийг орчин цагт гадаад дотоодын эрдэмтэн мэргэд олон талаас нь янз бүрээр ярьж бичиж буй мөн ганц нэгээрээ гэхээсээ гэр бүл, хамт олноороо, бүр улс нийтээрээ нэгдэн төвлөрч Мөнх тэнгэртээ хандван залибарч байвал гайхам үр дүнтэй талаарх далд үзэгдэл судлаачдын тайлбарыг давтан хэлээд илүүц бизээ.                                                                              Судлаач Болд Пүрэв 

ОТЕМ болон ТЭНГЭР ШҮТЛЭГ хаанаас үүсэлтэй вэ?.

Энэ буланд бидний үйлсийн тухай бичдэг идэвхтнүүдийн материалаас тавьж байна. ОТЕМ болон ТЭНГЭР ШҮТЛЭГ хаанаас үүсэлтэй вэ?. Нийгэм, хүн төрөлхтөн өөрчлөгдөн хөгжиж, цаг хугацаа урагшлахын хэрээр хүн өнгөрсөн үеийнхээ түүх, үүсэл гарвал, уг үндсээ таньж мэдэж, судалж, тодотгож байх учиртай юм. Монголчуудын өнөө үеийн нүүдлийн өв соёл, газар зүйн байршил болон хүн амын иргэншил нь Хүннүчүүдийн бий болгосон түүхийн улбаа юм .Монголчуудын өвөг болох Хүннү нарын гар урлалын онцлог нь амьтны загвар талтан ба хүрэл урлал юм.ТөвАзид ноёрхож байсан нүүдэлчин хүннү нарын амьтны загвар талтан ба хүрэл гар урлалын буга, янгир, бар, чоно зэрэг араатан, бүргэд, шонхор зэрэг нүүдэлчдийн шүтээн тотем болсон жигүүртэн шувууд, морь,тэмээ зэрэг мал адгуусын болон нар сарны дүрслэл нь " Монгол " бөө мөргөлд түгээмэл байдаг. Гэтэл эдгээр ан амьтны тотем шүтлэг нь монголбөө нараас гадна түнгүс гарвалтай "Сибир "-ын бөөнарын дунд мэр сэр байхаас өөр ямар ч үндэс гарвалтай бөөнарт хадгалагдаж үлдээгүй нь хүннү нар монголчуудын өвөг гэдгийг олон зүүн жилийн түүхийн явцад баталж буй явдалюм. Түүнчлэн түрэг уйгарууд монгол нутгаас нүүдлэн явахдааТүрэгүүд " Шонхор " шувуугшүтээнээболгож, сарыгсүлднийнэгхэсэгболгон авсан болУйгарууд " Сар "- ыгсүм хийдийнхээ орой тотемоо болгон авч үлджээ. Мөн Түрэг, Уйгарын угсаа гарвалын домог нь чонотой холбоотой бол Монголчуудын угсаагарал ч " Бөртэ чоно, хоо марал"-аас эхтэй билээ. Хөх Түрэгүүд" Тэнгэрмэт тэнгэрээс болгоогдсон Түрэгийн мэргэнхаан" гэдэг бол харин Уйгарууд " Сартэнгэр төлзий болсон баатар мэргэн уйг архаан" гэж өргөмжилдөг. Мөн Монголчууд" Дээд тэнгэрээс заяат төрсөн" хэмээн дээдэлдэг уламжлалтай байсан ажээ. А.ГОТОВ

Хуудаснууд

Subscribe to Бидний хэн?,  хаана?, юуг?, хэрхэн?