logo

logo.jpg

Advertisement

Бидний хэн?, хаана?, юуг?, хэрхэн?

Есөн хөлт их цагаан тугийг төв цэнгэлдэхээс өөр газар цэнгүүлэхийг хориглоло

Есөн хөлт их цагаан тугийг төв цэнгэлдэхээс өөр газар цэнгүүлэхийг хориглоло  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай зарлиг гаргалаа. Тодруулбал, Энэ жилийн улсын их баяр наадмаас эхлээд Монгол Улсын Төрийн туг буюу бидний нэрлэж заншсанаар Есөн хөлт их цагаан тугийг зөвхөн Монгол Улсын нийслэлд, төв цэнгэлдэх хүрээлэнд цэнгүүлэхээр болжээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалж, Их цагаан тугийг дууриалган үйлдэж төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад даалгасан байна. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай төрийн түүхэнд үлдэх түүхэн зарлиг болж байгаа юм байна. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатараас тодрууллаа. -Энэ зарлигийн ач холбогдол, зарлиг гаргах болсон шалтгаан юу вэ? -Монгол Улс шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталсныг бүгдээрээ мэдэж байгаа. Шинэ Үндсэн хуультай болсноор Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг үндэс болгож, төрийн уламжлалыг сэргээж эхэлсэн. Монгол төр- монгол үндэстнийг нэгэн соёлоор нэгдмэл байлгах бодлого цагийн урт, үзэл суртлын нөлөөний улмаас гээгдэж байсан тохиолдол нэг бус байсан. Ингэх бүрт монголчууд тарж бутарч, эв эеэ алдаж байсан гашуун түүхтэй. Энэ бүхэн бидэнд сургамж болон үлдсэн байдаг. Ингээд шинэ Үндсэн хуулийн үзэл санаан дор монгол хэл, соёл, түүх, уламжлалаа хөгжүүлж, төрийн хүндэтгэлийн бэлгэдлүүдээ сэргээн хэрэглэх болсон. Үүний бодит жишээ нь төрийн хүндэтгэлийн бэлгэдэл болох Есөн хөлт их цагаан тугийг тусгай дэг жаягийн дагуу бүтээж үйлдсэн байдаг. Есөн хөлт их цагаан тугийг төрийн ёслол, үндэсний хэмжээний баяр наадмаар гүн хүндэтгэлтэй залж цэнгүүлдгийг бид бас сайн мэднэ. -Ерөнхийлөгчийн зарлигт ямар учир шалтгааны улмаас Есөн хөлт их цагаан тугийг аймаг, сумдад дуурайлган үйлдэж ашиглахыг хориглосон бэ? - Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл -Их цагаан тугийг гүнээ хүндэтгэх хандлага олон нийтэд нэгэнт хэвшин тогтсон. Гэвч түүнийг хүндэтгэн дээдлэх хуулийн заалтыг чанд мөрдөөгүйгээс хүндэтгэл нь гутаах үйлдэл болох тохиолдол нэг бус удаа гарч байсан. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн тугийг Монгол Улсын бүх аймгийн адуун сүргийн дотроос шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80,0 см-ээс доошгүй урттай, дэл сүүлээр, ганц хувь үйлдэнэ”. 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн тугийг өнгийн чулуу шигтгэж, дотор нь Монгол Улсын бүх аймгийн хөрсний дээжийг байрлуулан цутгасан, шаталсан хэлбэртэй хот, улсыг бэлгэдсэн хүрээ мандлын байдалтай суурь дээр залж Төрийн ордонд байрлуулна”. 2 дахь хэсэгт “Төрийн тугийг газарт хүргэхийг цээрлэнэ” хэмээн заасан байдаг. Ийм атал аймаг, сумд, зарим олон нийтийн байгууллага, хувь иргэн Төрийн Есөн хөлт цагаан тугийг дууриалган үйлдэж, төрийн ёслол, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд ашиглах байдал гарсаар байна. Ингэж дуурайлган үйлдэж хэрэглэхийг Ерөнхийлөгчийн уг зарлигаар бүр мөсөн хориглолоо. Т.Гэрэл  

СОНОРДУУЛГА

Эрхэм хүндэт тэнгэрийн улаач, мөнх тэнгэрийн шүтлэгтэн нараа Орчин цагт улс төрийн жагсаал цуглаан гэж хийгддэг. Тэгвэл тэнгэрийн улаач нар төр засагтаа “улс төр”-ийн “жагсаал” хийх гэж байна. Өнөө цагт тэнгэр үзэлтнүүдийг төр, засаг үл тоож, үйл ажиллагааг нь дэмжихгүй байгаа тул бид хамтран тэмцэх шаардлага тулгарч байна. Энэхүү шаардлагаа төрийн хар сүлдэндээ алсаас тахилга хийх хэлбэрээр илэрхийлж байгаа юм.  Нөгөөтэйгүүр төрийн хар сүлдний тахилгыг улаач хүний оролцоотойгоор амилуулж, шүтэж ирсэн түүхтэй. Тиймээс бид түүхэн уламжлалаа сэргээх хэрэгтэй болж байна. Энэхүү тэмцэлд та бүхнийг нэгдэж оролцохыг хүсч байна.  2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 8,00 цагаас Монгол төрийн Хар сүлдний тахилга Цонжин болдогт эхэлнэ.  Дээд цэцийн хуралдай МЭДЭЭЛЭЛ 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Монгол төрийн Хар сүлдний тахилга Цонжин болдогт болох тул уг арга хэмжээнд оролцох зайран, удган нар МБНЭ-д 458654 утсаар нэрээ өгнө үү. Мөн https://www.youtube.com/watch?v=_pefEzoeCFo хаягаар өмнөх арга хэмжээг үзнэ үү.

Удган зайрангуудын эхнэр нөхөр ямар байх ёстой бэ?

Улаач хүний ар гэр, ар талын амьдралыг авч явна гэдэг хэцүү. Бэрх давааг давахад яах аргагүй эхнэр, нөхрийн үүрэг ройл, дэг журам ёс суртахуун ихээхэн чухал. Тиймээс энэ хувь тавилангаар нэгэнт зам мөр нийлсэн бол хатууг зөөллөж, хар барааныг цайруулж, хатан хаан ухааныг хослуулан уян зөөлөн сэтгэлийн хаттай, ухаан уралдуулж уужуу бодож санаж сэтгэж үйлдэх нь түшигтэй буйртай, зөв хандах нь тулга мэт бат бөх оршихын үндэс болох буйза. • Зайран хүний гэргий ямар байх ёстой бэ: Бие эрүүл, сэтгэл сайхан, ухаан тавиу, эцэг эх ахмад хүмүүсийг үг сургаалийг сонсдог, бас дагадаг байх. Эелдэг зөөлөн ааш авир зантай, яриа хөөрөөтэй, юм бүхэнд эв эеийг хичээдэг. Олон түмэндээ хатуу ширүүн үг хэлж ханддаггүй, омог дээрэнгүй зан гаргадаггүй, хүнийг алагчлаж үздэггүй, ажилч хичээнгүй, нягт нямбай, үйлэнд уран, эрдэм боловсролгүй ч амьдрах ухаан сайтай, хүнд тусархуу, ах захын ёс горимыг барьдаг. Нөхөртэй үнэнч хайр халамжтай, бие сэтгэлийн ариуныг эрхмэлэн авч явах итгэл найдвартай, цайлган сэтгэлтэй , харахад нүдэнд дулаахан, хатан ухааныг бүрэн эзэмшсэн бүсгүй хүний олон сайхан чанарыг өөртөө агуулж чадсан эмэгтэй байх нь зайран хүний заяа тавиланг хуваалцаж явах эрхэм хувь тохиох учиртай юмаа. Эртч сэрүүн чанартай эрхэм зорилго нь цэгцтэй . Галаа манаж үрээ энэрлэх гэрээ бөөцийлөх увидастай. Үйлийн үр лайг даах тэнхээтэй. Үндэс мөчир мэт сэтгэлийг нэгэн цул болон ойлгох. Уул хайрандаа цай сүүний дээжээ өргөдөг. Унтах нойрыг хасаж урвах халдах дайсныг сануулж байх. Үйлэнд хутгалдаж урдуур хойгуур үйл дайхгүй. Тахил шүтээн онгодыг хүндлэж ойлгох. Шунал тачаал сэтгэлийг дарж, өнгө мөнгөнд автахгүй. Тэвчээрийн дээд хязгаарыг тунгаан сайн бодож. Туулах амьдралыг амаргүй гэдгийг бүрэн дүүрэн ойлгох. Тунаж тэсэж үлддэг байх . Энгийн биш эгэлгүй амьдрал гэдгийг нэг бодож үзсэн байх нь чухал юмаа. • Удган хүний эр нөхөр ямар байх ёстой бэ: Ухаан хурц саруул , холыг харж хоёрыг тунгааж, өөрийн бодолтой, дүн ноён нуруутай, тулахтай багана мэт түшигтэй, зан ааш зөөлөн, завхай сул явдалгүй, сархад тоглоом зугаа цэнгэлээс хол, санаж сэтгэх нь алсын, буруу зөвийг тунгаах чадвартай, хээгүй гүндүүгүй, билэг танхай жинхэнэ монгол эрийн хийморь лүдааг өөртэй агуулсан золбоолог, найрсаг наанатай цаанатай яриа хөөрөөтэй буйр суурьтай, хэлсэндээ, бат бөх жудагтай, эрэмгий дайчин чадал зүрх зоригтой, хаан ухаантай эр хүн та удган хүнийг займчин сургаж ,зөөллөж аядуулж түшиж тулаж явах учиртай юм шүү. Хар муу санаагүй, хэрүүл уруул татламгүй. Хардаж сэрдэх хов жив хөөцөлдөмгүй. Хахир хатуу үг чулуудан хэрцгий догшин авирламгүй. Хол ойр явахад тустай дэмтэй ханьтай . Тахил шүтээнд хамаагүй хүрч ёс бус үйлдэл хийх. Гал голомт гэр орноо цэвэр ариун авч явах. Үр хүүхэд үндэс язгуураа дээдлэн хүндлэх. Удам угсаа ясан цусан төрлөө хайрлан хүндлэж өрнүүлэх. Манлайлан бадарч явахад эр хүн таны үүрэг ихээхэн шалтгаална гэж. За тэгээд хань ижлээ сонгохдоо удам угсаа гарвалыг маш сайн харж шинжих хэрэгтэй. Гэр бүл болж, айлын гал голомт үүсгэх нь утга учир төгөлдөр , эрхэм жам ёс юм. Иймээс гэр бүл болох үйл явцыг хөнгөн хуумгай шийдэхээс болгоомжлож ирсэн түүхтэй ард түмэн. Насан туршийн заяа тавилан , тэгш түвшин амьдрахын үүдийг нийцүүлэн хожмын өрх гэрийн эзэн , айлын эзэгтэй хувь тавилан зэрэг олон талын хүчийг харж байж шийддэг байсан .Гэрлэх хосын жил ус махбодь мэнгэ ивээл шашин шүтлэг гээд бүгдийг нарийн хардаг байж.Одоо орчин цагийн залуус дуртай нь сууж салж нийлж гэр бүлийн ариун нандин зүйл гэх гал голомт гээч зүйлийг хөнгөн хуймгай ханддаг болсон нууцгүй. Угтаа тэнгэртэй гэхээр яагаад салаад явчихдаг юм бэ? гэх асуулт их гарах болж . Тэнгэртэй хүний зам заяа тавилан өөр учир таньтай учрах нэг нь цаанаасаа л таарна тиймээс хаа дуртай нь учирна гэсэн ойлголт байхгүй . Бид 2 танилцаж байсан , суух гэж байсан , хамт амьдарч байсан , хүүхэдтэй сайхан байсан манай хүн бөө болоод амьдрал бутарч тарсан гэх яриа зөндөө юм тэгвэл үүнд товч тайлбар хийх учиртай. Онгодууд бурхан буг чөтгөр хоёрыг нэг дор байлгадаггүй адилаар аль нэгнийг явуулах болдог . Зовлон бэрхшээлийг ойлгомгүй хатуу хөтүүд хамтдаа нэгэн бие цул болж чадамгүй бол цаашид туулах зам тулгарах асуудал их учир эртхэн замаа бодсон нь дээр байдаг.Айж эмээх юу байна ялгаагүй айлын хүүхдүүд илүү заяатай эгэлгүй увидастай энэ хорвоод түмний тусын тулд алд биеэ зориулах гэж мөнх тэнгэрийн зараалаар хөрстөд улаачаа илгээсэн байтал хүний нүдний ад хорвоо ертөнцийн хог новш муу муухайг харж сонсож үүрч дайх гэж ирээгүй билтэй . Тиймээс буян заяаны хишиг түмний манлай ийм сайхан үрсийг ойлгож уучлаж хайрлаж хүндлэж явах нь зүйд нийцэх юмаа. Харин 2 уулаа тэнгэрт танигдсан улаач хүмүүн хоорондоо суусан бол хэрхэхийг тэнгэр мэдтүгэй жаяг ёсондоо өөр ч, замбуулангийн үрс тоонот гэртээ орж тогоотой тосонд хошуу холбосон бол , үр хүүхэд гарсан байхад нийцэхгүй таарахгүй зүйл гэж үгүй билээ. Эцэст нь хэлэхэд зайран хүн нугархад эхнэрээс нь шалтгаална, удган хүн нумархад түшээгээсээ болдог гэдэг. За тэгээд авах гээх ухаанаар хандаарай амьдрал өөрөө баялаг тул , алтан дэлхийд яаж явах нь таны хэрэг учир өчүүхэн миний зөвөлгөө илүүц биз хэрэгтэй нэгэнд хэрэгтэй л байх.  Х. Хүрэлбаатар

​ “Дээд тэнгэрийн ивээл хүч, хүмүүн таны заяа тавилан” лекц боллоо.

Дэлхийд тоогдсон нэртэй эрдэмтэн, Эйнштейний шагналт физикч, доктор профессор О. Лхагва “Дээд тэнгэрийн ивээл хүч, хүмүүн таны заяа тавилан” лекц Монголын ҮЭ-ийн төв ордонд боллоо. Мөнх тэнгэрийн үзлийг шинжлэх ухааны талаас холбон тайлбарласан энэхүү лекц онц сонирхолтой байсныг тэмдэглэхийг хүсч байна. Нөгөө талдаа тун ховорхон тохиох лекц тайлбар байсан. Лекцийг антропологич, доктор Д. Бум-Очир нээн үг хэлсэн бөгөөд бөө мөргөл, мөнх тэнгэрийн үзлийг шинжлэх ухааны талаас нь тайлбарлах гэж ажилласан эрдэмтдийн нэг төлөөлөгч Эйнштейний шагналт физикч, доктор профессор О.Лхагва гуйан тухай оршил үгийг хэлсэн юм. Тэрээр мөнх тэнгэрийн тухай шинжлэх ухаанч тайлбар, хариултыг О. Лхагва доктор тодорхойлсон байна. Орчлонгийн язгуурт оюун ухаан байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Бид бол дээд тэнгэрээс заяат хүн төрөлхтөн юм. Бидний 96 хувийг дээд тэнгэр эзэлж байна. Үүнийг физикийн шинжлэх ухаан тайлж түүнд хүрч ойртохыг эрмэлзэж байна. Шашин бол учраа олохгүй, шуналд автсан хүмүүст туслах хэрэглүүр болж ирсэн. Харин бид түүний эрдмийнх нь язгуурыг олохоор явж байна. Квант физик Астро физик Синергетик талаас судалж дүгнэж болно. Синергетик дүгнэлтээс тайлбарлавал: Дээд тэнгэр бол орчлонгийн дээд оюун ухаан юм. Синергетик гэдэг бол хувьсал гэдэг чинь юу юм бэ гэдгийг хүний гарт атгуулсан шинжлэх ухаан юм. Квант ертөнц гэдэг бол атомыг салгаж болохгүй.  Атомын дотор нөгөө л далд ертөнц бий. Орчлонд бол заяа тавилан зурсан зураг гэж байдаггүй. Дээд тэнгэрээс бидэнд сүнс илгээжээ. Бид бол дээд тэнгэрээс ирсэн гэгээн ариун сүнсийг тээж яваа хүмүүс учир адгууснаас ялгаатай. Онгод шүтээнээр газрын билиг ухааныг дээд тэнгэрийн оюун ухаанд эвлэж оруулна.             Лев Гумилев Монголчуудыг Зүгээр л морь унасан бүдүүлэг дээрэмчид хэмээн дүгнэсэн байдаг. Бидний  96 хувийн дээд тэнгэр, буюу далд ертөнцөд оршиж байна.             Орчлон: Аль нэг хязгаарт ямар нэгэн зүйлийг хөдөлгөхөд нөгөө нэгэн талд биесээ хөдөлгөж байдаг. Орчлон бол холограм юм. Орчлонгийн нэг бөөмөөр, электрон протоноор энэ биеийг бий болгож болно.  Зүүний дайны нягтралаас орчлон үүссэн гэж үздэг. Орчлн улам хурдсан тэлж байна. Орчлон яагаад тэлж байна. Түүнд нэг оюун ухаантай шидтэй юм байна. Тэр нь Хар юм, хар бодис байдаг. Хар нүх хаана байна. Бидний бие дотор өчүүхэн бага зайд тэр хар энерги байгаа. Торсион орон энэ бол дээд тэнгэрийн төв байна гэж үзэж байна. Орчлонд оюун ухаан л байна өөр юц ч байхгүй хэмээн эрдэмтэд янз бүрээр дүгнэсэн байдаг. Сүнс бол дээд тэнгэр хүмүүнтэй сүлд “эзэн” нь юм. Жинхэнэ хүмүүн бол тэгэхээр газрын амьтан бус хүсэл, залбирлаар аливааг бүтээх шид бүхий дээд тэнгэрийн “шид чадлыг” ариун эзэмшсэн заяатай ажээ. Зөв хүсэл мөрөөдлөө бүтээх тэнгэрлэг бурханлаг заяатайгаа та гүнээ мэдэрч сүнсээ ариун дээд заларч, шунал, сэтгэлийн бузраас салангид байх хүмүүний сайн сайхны төлөө зүтгэх нь орчлонгийн хувьсахуйн “зул цэцэг”ийн хүмүүний эрхэм зорилго мөн. Хүн гэдэг бол орчлонгийн дээд язгууртан мөн. Бид Европын шинжлэх ухаанаас давж тэнгэрийн сэрэхүйн хүчээр ил ба далдыг хамтад нь мэдэрдэг ийм  заяатай ард түмэн байсан юм шүү гэдгийг бүү мартаарай. “ гэж Эйнштейний шагналт физикч, доктор профессор О.Лхагва гуйа лекцээ өндөрлөлөө.                                                     Н.Алдармаа  

Удган зайрангуудын эхнэр нөхөр ямар байх ёстой бэ?

Улаач хүний ар гэр, ар талын амьдралыг авч явна гэдэг хэцүү. Бэрх давааг давахад яах аргагүй эхнэр, нөхрийн үүрэг ройл, дэг журам ёс суртахуун ихээхэн чухал. Тиймээс энэ хувь тавилангаар нэгэнт зам мөр нийлсэн бол хатууг зөөллөж, хар барааныг цайруулж, хатан хаан ухааныг хослуулан уян зөөлөн сэтгэлийн хаттай, ухаан уралдуулж уужуу бодож санаж сэтгэж үйлдэх нь түшигтэй буйртай, зөв хандах нь тулга мэт бат бөх оршихын үндэс болох буйза. • Зайран хүний гэргий ямар байх ёстой бэ: Бие эрүүл, сэтгэл сайхан, ухаан тавиу, эцэг эх ахмад хүмүүсийг үг сургаалийг сонсдог, бас дагадаг байх. Эелдэг зөөлөн ааш авир зантай, яриа хөөрөөтэй, юм бүхэнд эв эеийг хичээдэг. Олон түмэндээ хатуу ширүүн үг хэлж ханддаггүй, омог дээрэнгүй зан гаргадаггүй, хүнийг алагчлаж үздэггүй, ажилч хичээнгүй, нягт нямбай, үйлэнд уран, эрдэм боловсролгүй ч амьдрах ухаан сайтай, хүнд тусархуу, ах захын ёс горимыг барьдаг. Нөхөртэй үнэнч хайр халамжтай, бие сэтгэлийн ариуныг эрхмэлэн авч явах итгэл найдвартай, цайлган сэтгэлтэй , харахад нүдэнд дулаахан, хатан ухааныг бүрэн эзэмшсэн бүсгүй хүний олон сайхан чанарыг өөртөө агуулж чадсан эмэгтэй байх нь зайран хүний заяа тавиланг хуваалцаж явах эрхэм хувь тохиох учиртай юмаа. Эртч сэрүүн чанартай эрхэм зорилго нь цэгцтэй . Галаа манаж үрээ энэрлэх гэрээ бөөцийлөх увидастай. Үйлийн үр лайг даах тэнхээтэй. Үндэс мөчир мэт сэтгэлийг нэгэн цул болон ойлгох. Уул хайрандаа цай сүүний дээжээ өргөдөг. Унтах нойрыг хасаж урвах халдах дайсныг сануулж байх. Үйлэнд хутгалдаж урдуур хойгуур үйл дайхгүй. Тахил шүтээн онгодыг хүндлэж ойлгох. Шунал тачаал сэтгэлийг дарж, өнгө мөнгөнд автахгүй. Тэвчээрийн дээд хязгаарыг тунгаан сайн бодож. Туулах амьдралыг амаргүй гэдгийг бүрэн дүүрэн ойлгох. Тунаж тэсэж үлддэг байх . Энгийн биш эгэлгүй амьдрал гэдгийг нэг бодож үзсэн байх нь чухал юмаа. • Удган хүний эр нөхөр ямар байх ёстой бэ: Ухаан хурц саруул , холыг харж хоёрыг тунгааж, өөрийн бодолтой, дүн ноён нуруутай, тулахтай багана мэт түшигтэй, зан ааш зөөлөн, завхай сул явдалгүй, сархад тоглоом зугаа цэнгэлээс хол, санаж сэтгэх нь алсын, буруу зөвийг тунгаах чадвартай, хээгүй гүндүүгүй, билэг танхай жинхэнэ монгол эрийн хийморь лүдааг өөртэй агуулсан золбоолог, найрсаг наанатай цаанатай яриа хөөрөөтэй буйр суурьтай, хэлсэндээ, бат бөх жудагтай, эрэмгий дайчин чадал зүрх зоригтой, хаан ухаантай эр хүн та удган хүнийг займчин сургаж ,зөөллөж аядуулж түшиж тулаж явах учиртай юм шүү. Хар муу санаагүй, хэрүүл уруул татламгүй. Хардаж сэрдэх хов жив хөөцөлдөмгүй. Хахир хатуу үг чулуудан хэрцгий догшин авирламгүй. Хол ойр явахад тустай дэмтэй ханьтай . Тахил шүтээнд хамаагүй хүрч ёс бус үйлдэл хийх. Гал голомт гэр орноо цэвэр ариун авч явах. Үр хүүхэд үндэс язгуураа дээдлэн хүндлэх. Удам угсаа ясан цусан төрлөө хайрлан хүндлэж өрнүүлэх. Манлайлан бадарч явахад эр хүн таны үүрэг ихээхэн шалтгаална гэж. За тэгээд хань ижлээ сонгохдоо удам угсаа гарвалыг маш сайн харж шинжих хэрэгтэй. Гэр бүл болж, айлын гал голомт үүсгэх нь утга учир төгөлдөр , эрхэм жам ёс юм. Иймээс гэр бүл болох үйл явцыг хөнгөн хуумгай шийдэхээс болгоомжлож ирсэн түүхтэй ард түмэн. Насан туршийн заяа тавилан , тэгш түвшин амьдрахын үүдийг нийцүүлэн хожмын өрх гэрийн эзэн , айлын эзэгтэй хувь тавилан зэрэг олон талын хүчийг харж байж шийддэг байсан .Гэрлэх хосын жил ус махбодь мэнгэ ивээл шашин шүтлэг гээд бүгдийг нарийн хардаг байж.Одоо орчин цагийн залуус дуртай нь сууж салж нийлж гэр бүлийн ариун нандин зүйл гэх гал голомт гээч зүйлийг хөнгөн хуймгай ханддаг болсон нууцгүй. Угтаа тэнгэртэй гэхээр яагаад салаад явчихдаг юм бэ? гэх асуулт их гарах болж . Тэнгэртэй хүний зам заяа тавилан өөр учир таньтай учрах нэг нь цаанаасаа л таарна тиймээс хаа дуртай нь учирна гэсэн ойлголт байхгүй . Бид 2 танилцаж байсан , суух гэж байсан , хамт амьдарч байсан , хүүхэдтэй сайхан байсан манай хүн бөө болоод амьдрал бутарч тарсан гэх яриа зөндөө юм тэгвэл үүнд товч тайлбар хийх учиртай. Онгодууд бурхан буг чөтгөр хоёрыг нэг дор байлгадаггүй адилаар аль нэгнийг явуулах болдог . Зовлон бэрхшээлийг ойлгомгүй хатуу хөтүүд хамтдаа нэгэн бие цул болж чадамгүй бол цаашид туулах зам тулгарах асуудал их учир эртхэн замаа бодсон нь дээр байдаг.Айж эмээх юу байна ялгаагүй айлын хүүхдүүд илүү заяатай эгэлгүй увидастай энэ хорвоод түмний тусын тулд алд биеэ зориулах гэж мөнх тэнгэрийн зараалаар хөрстөд улаачаа илгээсэн байтал хүний нүдний ад хорвоо ертөнцийн хог новш муу муухайг харж сонсож үүрч дайх гэж ирээгүй билтэй . Тиймээс буян заяаны хишиг түмний манлай ийм сайхан үрсийг ойлгож уучлаж хайрлаж хүндлэж явах нь зүйд нийцэх юмаа. Харин 2 уулаа тэнгэрт танигдсан улаач хүмүүн хоорондоо суусан бол хэрхэхийг тэнгэр мэдтүгэй жаяг ёсондоо өөр ч, замбуулангийн үрс тоонот гэртээ орж тогоотой тосонд хошуу холбосон бол , үр хүүхэд гарсан байхад нийцэхгүй таарахгүй зүйл гэж үгүй билээ. Эцэст нь хэлэхэд зайран хүн нугархад эхнэрээс нь шалтгаална, удган хүн нумархад түшээгээсээ болдог гэдэг. За тэгээд авах гээх ухаанаар хандаарай амьдрал өөрөө баялаг тул , алтан дэлхийд яаж явах нь таны хэрэг учир өчүүхэн миний зөвөлгөө илүүц биз хэрэгтэй нэгэнд хэрэгтэй л байх. Х. Хүрэлбаатар    

Ноён уулыг ухуулахгүй байх шийдвэрийг шүүхээс гаргажээ

Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр “Ноён уул аваръя” хөдөлгөөны тэргүүн О.Цэрэннадмидын нэхэмжлэлтэй “Сентерра гоулд” ХХК-ийн ашиглалтын дөрвөн лицензийг хүчингүй болгох шүүх хурал болов.   Шүүх хуралд нэхэмжлэгч талын төлөөлөл болж “Ноён уул аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Босоо хөх Монгол” хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдан, өмгөөлөгч нар оролцсон.   Харин хариуцагчаар Ашигт малтмалын газар, гуравдагч этгээдээр Монгол Улсын Засгийн газар, “Сентерра гоулд” ХХК-ийн төлөөлөл оролцов.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61.1-д заанаар хэрэг маргааныг эцэслэн шийдэгдэх хүртэл лиценк бүхий дөрвөн талбайд уул уурхайн олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг зогсоох тухай шүүгчийн тогтоол гарсан байна.   Энэ шийдврийг “Сентерра гоулд” ХХК-ийн төлөөлөл эсэргүүцэн давж заалдахаа мэдэгджээ.   О.Сайхан    

Монгол бөөгийн удганы өргөөнд зочлов.

            Замын Үүдэд болсон шүтлэгтэн, улаач нартай хийсэн уулзалтын дараа МБНЭ-ийн ажлын хэсэг Удган Түмээгийн гэрт зочилсон билээ. Удган маань гэрийн нэг өрөөндөө онгодоо залсан харагдана.             Баян-Өлгий аймгийн “Цэнгэл хайрхан”-ы нэгдсэн тахилгад удган шавь нарынхаа хамт оролцож, бид анх танилцаж байсан билээ. Өөрөө урианхай удамтай, тиймээс унаган нутгийн тахилгадаа зорьж очсон нь тэр байжээ. Удган маань Увс нутагт төрж өссөн бөгөөд зүүн өмнөд бүсийн Замын Үүдэд ирж суурьшаад олон жил болж байгаа ажээ. Бид Монгол бөөгийн хөгжлийн өнөөгийн чиг хандлагын тухай, МБНЭ-ийн зохион байгуулсан ажлуудын тухай дэлэгрэнгүй ярилцсан билээ. Удган МБНЭ-ийн ажлын хэсэг Замын-Үүдэд ирж байгааг сонсоод биднийг нутгийн хаалганд угтаж авах санал тавьсан бөгөөд бид ажил удахгүйн үүднээс татгалзсан билээ. Харин бид удганыг гэртээ урьсан урилгаас татгалзаж чадаагүй юм. Бид нэгэн оройг ийнхүү хамт өнгөрөөж, монгол бөө, ажил үйлс, нутгийн зон олны тухай ярилцлаа. Удган МБНЭ-д гишүүнээр элсэж хамтран ажиллах тухай ярина лээ. Бид ч монгол бөөгийн төлөө хамтран ажиллах цаг болсоныг дурьдсан билээ. Алс холын баруун хязгаарт цаст хайрханы тахилгад оролцсон бид монгол нутгийн зүүн өмнөд хязгаар болох Замын-Үүдэд дахин уулзсан нь сонирхолтой учрал гэж  хэлэхэд буруутахгүй бизээ.                                     Б.Банзрагч                   

​Эрээн хотын бөөгийн зөвлөлийн Онгодын өргөөний нээлтэд оролцлоо.

Бидний аяны маршрутад энэ ажил урьдчилан төлөвлөгдсөн байсан. Биднийг Эрээн хотын бөөгийн зөвлөлийн удирдагч, удган Нарангуа хүлээж байлаа. Бид тэр даруйдаа хөдөлж, хотоос гараад удганы шинээр байгуулсан Онгодын өргөөгөөр нь зочлох хүндтэй урилгыг хүлээн авсан билээ.             Эрээн хотын гарч Баруун Сөнөд хошууны нэгэн хээр талд байрлах малчны гэрт зочилсон. Биднийг очиход түүний ээж өндөр настан хүлээж байсан юм. Өргөн уудам хээр талыг өнөө цагийн өнгө болсон цахилгааны эх үүсвэр болсон салхин сэнс бүрхжээ.             Хаашаа л харна өндөр баганад суурьласан цахилгааны салхин сэнс эргэлдэнэ. Түүний завсар зайнд малчин байшингаа барьж, амжиргааны малаа өсгөн аж ахуйгаа эрхэлдэг байна. Удганы ээж өндөр настан байшинтай боловч монгол гэртээ амьдардаг. Байшинд дасахгүй байгаагаа хэлж байсан. Хоёр зэргэлдээ гэрийн нэг нь шинээр барьсан Онгодын өргөө байлаа. Удган Нарангуа онгодын гэрээ Хөвсгөлийн Тариалан сумаас авчирч байрлуулжээ. Бас ч багагүй бэрхшээлийг туулж онгодын өргөөтэй болжээ. Онгодынхоо өргөөг Монголоос хилээр нэвтрүүлэн оруулахдаа нэг бүрчлэн өөрийн биеээр өргөж зөөж оруулж ирсэн гэдэг яриаг нь сонсоход тэр хүний ямар хэмжээний сэтгэл зүтгэл гаргасныг харж байлаа.  Онгодын гэрээр нь зочиллоо. Эгэл жирийн боловч уран гар, сэтгэмж орсон хээтэй сайхан монгол гэр байлаа. Доторх тавилгууд ч гэсэн эвтэй сайхан тохирчээ. Үнэхээр уран сайхан урласан гэр, тавилга ажээ. Гэрт ороход л яг л сайхан тал нутагтаа Монгол гэрт орж байгаа юм шиг сайхан сэтгэгдэл төрж байлаа. Онгод шүтээнээ дээдлэн залсан нь энэ хүн мөнх тэнгэрийн үйлийг хийхээр туйлын их хүсэж сэтгэл гаргасан нь харагдаж байв. Биднийг ирсэнд баярлан хүндэтгэн нулимс унагаж билээ. Нүүдлийн соёл иргэншлийн салшгүй хэсэг монгол гэр, түүндээ залж, эрхэмлэж, хүндэтгэж явдаг онгод минь Монгол үндэстэний бахархалт соёлын өв билээ. Хаа ч монголчууд энэ соёл, уламжлалаа дэлгэрүүлж байгаа нь бахархалтай.               Өвөрмонголын тал нутагт байгуулсан Монгол үндэстэний тэнгэр шүтлэгийн Монгол бөөгийн өргөөнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн Их зайран Д. Одонхүү, Монгол бөөгийн Их дархан удган Д. Батчулуун,  Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн Тэргүүн удган Бадамсүрэн, Монгол бөөгийн Тэргүүн удган Нанжаа, Монгол бөөгийн Тэргүүн удган Я. Мөнгөнсувд нар, Дархад, Тува, дүрвэд, халх, хотгойд, цаатан бөөгийн төлөөлөл оролцсон нь ховор тохиолдол байлаа. Бидний төлөөллүүдэд өөрийнхөө хийж буй зорьж буй үйлээ танилцуулж, ярилцаж хөөрөлдөн сууцгаалаа.             Манай хоёр улсын шашны талаар баримтлах бодлого маш их ялгаатай. Энэ улсад бол ямар нэгэн үйлийг хийхэд заавал албан ёсны зөвшөөрөл хэрэгтэй. Уулнаа гарч үйл хийхдээ албан ёсны тодорхойлолт авч хажууд нь цагдаа нар хянаж байдаг байна. Нарангуа удган маань бүх зүйлийг ёс журмынх нь дагуу хийдэг. Энэ нутагтаа нэр хүнд нь сайтай байгаа харагдаж байлаа.             Нарангуагын итгэлт хэдэн хүмүүс бас шавь нь иржээ. Бидний Ар Монголоос ирэхийг дуулаад маш их баярласан гэж дахин дахин ярьж байхыг нь сонсоод аргагүй  бидэндээ л элэг нэгтэй юмдаа гэж бодогдож байлаа.              Олон түмэндээ буянтай ийм сайхан үйлийг хийж буй улаачдаа тэнгэрийн үйл нь бүр илүү арвин байхаг хүсэн ерөөе.                                                                      Д.Хүрэлбаатар

Хамтарч ажиллахаар тохиролцов

            Мөнх тэнгэрийн сургааль, монголчуудын үндэсний шүтлэг эргэн сэргэж байна. Энэ бол зөвхөн монголчууд бидэнд өвөг дээдсээс үлдээсэн, гайхамшигт шүтлэг билээ. Монголчуудын шашны сэтгэлгээ нь олон мянган жилийн турш animism/сүнс буй гэх үзэл/, шаманизм/сүнстэй харьцах эртний сүсэг бишрэлийн хэлбэр буюу бөө мөргөл/, polytheism/ажил мэргэжилийн олон төрлийн бурхад буй болсон үе/, dualism/эцэг тэнгэр, эх газраа шүтэхүй-ийн үе шатыг туулсаар XIII зуунтай золгодог бөгөөд Монгол үндэстэн нэгдэж хүчирхэг төрт улс байгуулагдан дэлхийг байлдан дагуулсан зэрэг түүхэн үйл явдалтай нөхцөлдөн Монголчуудын шашны сэтгэлгээ оргилдоо хүрч мөнх тэнгэрийн monotheism болон бүрэлдэн тогтжээ.              Аливаа улс үндэстний эртний шүтлэг бишрэл нь бүгд бөө мөргөл байлаа. Бөө мөргөлийг эрдэмтэд шаманизм хэмээн нэрлэж зуршжээ. Бөө мөргөл эдүгээ хүртэл уламжлагдсан орны нэг бол Монгол улс бөлгөө. Энэ нь Монголчуудын нүүдлийн соёл иргэншилтэй ихээхэн холбоотой байна. Монгол бөө мөргөл нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Бөө болох, онгод босгох, бөөлөх, онгод орох гэх мэт нарийн зан үйл, хатуу дэг ёстой. Монгол бөө мөргөлийн хамгийн гол онцлог мөн чанар нь сүнс онгодтой харьцах зан үйл, үзэл сэтгэлгээнд оршино. Энэ бүхнийг багтаасан цуврал нэвтрүүлэг хийх юм.             Энэ чиглэлээр телевизийн хамтарсан цуврал нэвтрүүлэг хийхээр МБНЭ-тэй хамтарсан төлөвлөгөө гарган ажиллахаар тохиролцлоо. Хамтарсан нэвтрүүлгийн хуваарийн талаар санал солилцож, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайд танилцуулж, батлуулахаар боллоо.                                                        Д.Хүрэлбаатар  

Онгодын өргөөнд хүндлэл үзүүллээ

МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд аян замын явцдаа Дархан-Уул аймгийн Бөөгийн хүрээлэнгийн гишүүдтэйгээ уулзсан байна. Бид гишүүдтэйгээ уулзахын тулд Дархан хотод хоносон. Цаг хугацааны боломж гарсан тул Монгол бөөгийн удган Ургамалцэцэгийн Онгодын өргөөөгөөр зочилоод гарсан билээ.               Удган маань гэр хороололд хашаа барьж, хашаагаа сайхан тохижуулжээ. Хэн ч очсон дулаахан сайхан энерги мэдрэгдэж байлаа. Энгийн монгол гэртээ онгодоо залжээ. МБНЭ-ийн олонхи Улаач нар ийм л энгийн байдлаар онгодын өргөөгөө барьж, тохижуулж, ажиллуулж  байгаа билээ.             Биднийг ихэд  хүндэтгэн өргөөндөө оруулан хууч хөөрөн хэсэг суулаа. Ийнхүү хууч хөөрөн суухдаа удган маань Монгол бөөгийн Их Дархан удган Д.Батчулуунаас цаашид анхаарах,  учир  дутагдалтай зүйлсийг асуун ярилцаж байлаа.             Мөн Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн гишүүн болсондоо маш их сэтгэл хангалуун байгаагаа, нэгдсэн их тахилга явж мэдэхгүй, чадахгүй зүйлсээ бусдаасаа суралцан хамт олонтой болж байгаадаа туйлын их баяртай байна гэдгээ ч МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д. Жаргалсайханд илэрхийллээ.               Нилээдгүй хугацааг ярилцан суусны дараа улаачийн маань гэр бүлийн хүн нь говь нутгийн чулуунууд гэх элдэв сонин дүрстэй, эгээтэй л засаж янзлаад хийчихэв үү гэлтэй уран сайхан чулууны цуглуулгаа сонирхууллаа.               Онгод тэнгэрээ шүтсэн улаачийн маань үйл нь арвин, үйлс нь улам дэлгэрэх  болтугай.                                     Н.Алдармаа

Хуудаснууд

Subscribe to Бидний хэн?,  хаана?, юуг?, хэрхэн?