logo

logo.jpg

Advertisement

Бидний хэн?, хаана?, юуг?, хэрхэн?

Улаач нартаа баярлалаа

                    МБНЭ-ээс гаргасан “Монгол бөөгийн ёс зүй” номны 12–т “Бөө хүн өөрийн онгодыг дээдлэж, бусдын онгодыг хүндэлж явах учиртай.Өндөр чадвартай нэр хүндтэй бөө бол улс орон ард түмнийхээ бахархал мөн.“ гэж заасан бий. Тиймээ Мөнх тэнгэрийн үзэл, Монгол бөөг тэгж үнэлэх цаг удахгүй гэж боддог. Энэ бүхэнд бидний үйл ажиллагаанаас олон зүйл шалтгаална.             МБНЭ-д нэгдсэн олон байгууллагууд, бөө нар нэгэн шийдвэр гаргасан билээ. Тэрхүү шийдвэрт ингэж тусгагдсан. Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн бага хуралдайн есдүгээр хуралдааны шийдвэрт “Монгол бөөгийн хөгжилд уламжлалт бус жаяг газар авч, хүмүүсийн оюун санааны дархлаанд сөрөг зан үйл дэлгэрч, бөөгийн зан үйлд байгаагүй суваргыг толгой дээрээ залах, хадагийг өргөлд ашиглах, мод, модлог ургамалд уяж үхүүлэх зэргээр байгальд сөрөг нөлөө үзүүлэх, хог хаягдал бий болгох боллоо. МБНЭ-ээс Монгол бөөгийн түүхэн уламжлал, судалгаа дүнг үндэслэн, Монголын нийт бөө нарт хэрэгжүүлэхээр гаргасан, Овоонд хадаг өргөж, хог хаягдал үүсгэх, мод, модлог ургамлыг хадгаар боймилж уяж үхүүлэх зэргээр Монгол бөөгийн зан үйл хийхийг хориглосон, Байгалын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн даавуу цуударыг өргөн хэрэглэж, Нийлэг эдээр хийсэн даавуу материалыг ашиглахаас татгалзах шийдвэрийг дэмжиж ажиллааын уриалсан билээ. Энэ бол Монгол уламжлалт ёс заншилаа баримтлан гаргасан шийдвэр билээ. Хаана ч очсон олон мянган жил дахиж шүтсэн овоо, шүтлэгэнд “оцойж овойтол” ороосон даавуу торго байдаггүй. Хадаг бол бидний сүүлийн хэдэн зуун жил бурханы шашин түгээсэн хэрэглээ.             Бид өргөсөн идээгээ “шүншиглэн” галд өргөн онгод, тэнгэртээ үнэр болон хийн байдлаар өргөж ирсэн. Тахилга зан үйлийн дараа илүү зүйл үлдэж хог болдоггүй. Хаа явсан газраа онгон байгалиа эрхэмлэн дээдлэж ирсэн улаач нарын алдар гайхамшигтай.             Одоо ч энэ зан үйлийг улаач нар үргэлжлүүлж байгаад баяртай байна. Бидэнд зохиомол зан үйл, нэг нэгнийхээ санаачлагыг үл хүндлэх зохисгүй хандлага төгсгөл болох ёстой.             Ийм сайан санаачлагыг ажил хэрэг болгож байгаа ТОЛЬТ улаач, түүний багийнханаар бахархаж байна, бас баяр хүргэе. Түүний уриалгуудыг хүргэж байна. “За ээж модонд энэ жил тахилга хийсэн нөхөд маань арай дээрджээ, баярлалаа хадгаар биш өнгийн даалимбаар модоо хүлдэг болжээ. Мөн чанга биш сул байна. Бодож л байгаан байна. Гэхдээ л энэ бүхэн модонд ямар ч хэрэггүй таны тахилга ямар ч үргүй боллоо. Хийсэн үйлийг чинь 7-н улаахан цугааранг нь тасалсан шүү өршөөгөөрэй. Больчих л доо зүгээр ТОЛЬТ улаач нь гуйя тэхүү.   За Бямбадорж зайрангийнхаа олон жилийн нөр их хөдөлмөрийг тасаллаа. 3-н жил бодож хэлж бүүр болохгүй болохоор нь тасалсан шүү. Ахиж үүнийг бүү дэлгэрүүлээрэй. Та төрийн зайран гэх алдраа хэрхэн яаж авсныг мэдэхгүй ч лав л лус хүлж түмнийг буруу зүйлд уриалан дуудсаны төлөө өгөөгүй гэдэгт итгэж байна. Төрийн зайран гэдэг алдраа олон жил хадгалж төр түмэн олондоо лус савдаг хангай дэлхийдээ өөрийн хийсэн үйлээ бага ч болов нимгэлэх хугацаа таньд буй гэдэгт итгэж байнаа.          ТОЛЬТулаач Тольт улаач болон түүний нөхдийг хог цэвэрлэдэг хүмүүс гэж зарим нь хүлээж авах тэгсэн ч болно асуудалгүй. Гэвч нөхдийнхөө хамт хийж буй үйлийг гаргааж нэг тайлий гэж бодлоо. Бид харахад хайрхан мод цэвэрлээд байгаа боловч зон олонд маш их буян хийж байгаа билээ. Энэ юун утга үгүйлнэ вэ гэвэл олон олон хүмүүд лусын боолтонд орсон гэж хэн хүнд үзүүлсэн ч тэгж гардаг эдгээр нь олон хүмүүд дээжээ өргөлөө өргөхдөө лус бохирдуулсан идээгээ уут савтай орхисон мөн лус хүлсэн мод чулуу хадгаар боомилж хүлсэн үйлүүд их тэр зүйлээс болж лусын боолтонд ороогүй өргөө гэр ховор болжээ. Иймээс энэ бүх зонууддаа хүрч үйлийг нь тасалж чадахгүйгээс хойш боосон хаасан үйлүүдийг нь очиж цэвэрлэж үйл юугаан хүргэж байгаа юм шүү гэдгийг олон зонууд минь ойлгоосой.                                                            ТОЛЬТулаач За үүнийг бөө нар хийгээгүй л гэж бүү хэлээрэй. Хаа байнаа ухаант улаач нар минь өмнөөс чинь ичиж байна их тэнгэрийн нэрийг барьж битгий ийм утгагүй зүйл бүү хийгээч гэж хатуу хэлий. Ээж модонд ахиж хадаг хүлсэн хүн өөдтэй өнгөтэй байх үндэс байхгүй юм. Ард иргэд бол ухамсарласан хогоо аваад явж байхад тахилга нэртэй бөөгнөрөлд цуглаж байгаа бөө улаач нар овоолоод хаяцан байх юм үнэхээр мунхагийн туйл гэж хэлэхээс өөр үг олдохгүй байнаа. Та нар тэнгэр нэр барьж тэнхээ чадлаа үзүүлж эр бяраараа гайхуулж байгаа бол уул устай хамгийн сайн холбогдож учиг юуг хамгийн сайн тайлах ёстой-тэгээгүй бол өөрсдөө удган зайран гэж хэлэхээсээ ичих хэрэгтэй. Тольт улаач түүний нөхөд бид уйгагүй хэлнэ уйгагүй цэвэрлэнэ... За даа овоо тахилга элдэв зүйл дээр хүдрэг юухнээ хаяж гээх хэрэггүй дээ мэдэх мэдэхгүй хүмүүд нь асууж сурч байгаад хөөргөхийг нь хөөргөж үйлээ дэгдээж байхгүй бол өөрийн тань ирээдүйд хэцүүхэн биз дээ. Өнөөдөр үйлэнд уриалсан Пүүжээ удгандаа, Мөн В. Хишигдэлгэр, Түвшин нартаа болон өөрийн андууддаа гялайлаа. Үйл нь өөдөө байж үйлс тэнгэрт хүрэгээ. Монгол хүний саруул ухаан нүнжигтэй ивээлтэй сайхан зан чанар нөмөр нөөлөг болдог эр хүний гүндүүгүй чанар, ямар ч зүйлийг босгоход дэмнэдэг ард нь хамгаалдаг эм хүний өрөвч нинжин сэтгэл, өгөөмөр сайхан зан чанар, зөвхөн Монгол гоо үзэсгэлэнг үнэхээр их үгүйлэх юмаа. Үр хүүхэд минь эрүүл энх саруул сайхан, өвгөд хөгшид минь үнэтэй сургаалиа хэлж, хэн хүнийг сургадаг зан, идэр эрчүүд нь эрэмгий, хэнээс ч хулчийлгүй үгээ хэлчихдэг, эмс охид нь эр хүнийг гал голомтоо сэвтээж тулганы хэрүүлээр цангаагаа тайлдаггүй байхад л бид эх нутаг, уугуул ёс жаягаа аваад үлдчих юм. Гэтэл өнөөгийн эрчүүд эмс хүүхнийхээ гоёж гоодох, бусадтай бэл бэнчигээрээ өрсөлдөж давах атаархуу занг өөгшүүлж өнгөнд шунаж мөнгөнд тархиан мэдүүлж хүн чанар хүнлэг сэтгэлээ гээсээр. Над шиг ийм зүйл хэлж ярьсныг шезоферин гэж дуудчихаад л дийлэнх нь ийм байхад энэ хээль хахууль дуусашгүй их шунал тачъяал арилахгүй нь дээ. Цэх шударгуу хүмүүдийг бид өөгшүүлж чадаагүй цагт хэзээ ч ийм байдлаас холдохгүй нь дээ.  За өнөөдрийн ээж мод цэвэрлэх үйлсэд хамт явсан журмын нөхөддөө гялайлаа. Мөн СХД-н Бие Даан Амьдрах төвийн тэргүүн Мижигсэнгийн Чулуун-Эрдэнэ дээ баярлалаа. Ээж модыг хамгаалах их ажлыг амжуулдаг тэндхийг ахлаж байдаг Соёлбаатартаа тэдний үйлчилгээний ажилчиддаа үнэхээр их баярлалаа. Мөн тэнд байсан сүсэгтнүүддэ учрыг гаргаж хэлэхэд сайхан хүлээж авч өргөл юугаан мод руугаа биш хангайдаа өргөсөнд маш их баярлалаа. Сэлэнгэ аймгийн ТҮК ийхэндээ баярлалаа. Ажил хийвэл ам тосдоно гэж биднийг цэвэрлэгээ хийж дуусахад Соёлбаатар ах маань баярласнаа илэрхийж шагналаа сайхан байлаа. Өнөөдрийн үйл олон зоныг ухааруулах болтугай ахиж ээж мод орчимд мод бүү хүлээрэй. ТОЛЬТбатүүнийнөхөд Алтангэрэл, Ууган, Очирт, миний бие бээр нийлж Ээж модны ойр орчмын газрыг цэвэрлэхээр "Их цэвэрлэгээ-3" гэж нэрлээд 4-р сарын 16, 17-нд явахаар зэхэж байна. Та бүхэн амралтын өдөр таарч байгаа болохоор салхинд гарангаа байгаль дэлхийгээ хэр буртагнаас салгавал танд ирэх буян нь машид арвин байна . Иймээс бид хэдтэй PM-ээр холбогдон хамтрахыг хүсэж байна. Ер нь байгаль дэлхийгээ тахина гэдэг нь бохирдуулахын нэр биш цэвэрлэж хэр буртагнаас арилгахын нэр байдаг билээ. Мөн Монголын тэнгэр үзлээс эхлээд ямар ч шашний үед хэзээ ч ургаа модонд хадаг хүлж амийг нь тасалдаг үйл байгаагүй гэдгийг ахин ахин сануулж хэлмээр байна. ТОЛЬТ УЛААЧ, АЛТАНГЭРЭЛ АЮУЛГҮЙ.2016.04.06 ныөдөр Та бүхнийг Мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс ивээх болтугай.                         МБНЭ-ийн Дээд хуралдай  

​Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн дарга Ц. Сандуй МБНЭ-ийн ерөнхийлөгч д.жаргалсайханыг хүлээн авч уулзав.

            Одоогоос нэг жилийн өмнө МАН-ын удирдлага бүрэн бүрэлдэхүүнээр МБНЭ-ийн Дээд хуралдайн төлөөллийг хүлээн авч уулзсан билээ. МБНЭ-ийн олон санаачлагуудыг дэмжихээ амласан билээ.             УИХ-ын сонгууль амжилттай болж МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Олон улс төрчид төрийн өндөр албанд томилогдон ажиллаж байна. Тэр уулзалтанд Ц.Сандуй дарга оролцсон билээ.             МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Монгол Ардын Намын дарга, Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн дарга Ц.Сандуй МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг хүлээн авч уулзлаа. МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан танилцуулгын эхэнд Мөнх тэнгэрийн үзлийн талаар товч танилцуулаад, МБНЭ-ийн байгуулагдсан түүх, бүтэц, үйл ажиллагаа, одоогийн байдлыг танилцуулж, МБНЭ-ийн гурван жил фото альбом дурсгалаа. Монголын бөө нар 14 удаа нэгдсэн тахилга хийж, 43 удаа Дээд цэцийн хуралдай зохион байгуулжээ. Гадаад харилцаа өргөжиж, АНУ-ын Элчин Сайд монгол бөөгийн өргөөнд зочилж, ЮНЕСКО-ийн арга хэмжээнд монгол бөөгөө танилцуулсан тухай танилцуулсан байна. Шашины хуулинд нэмэлт нэмэлт өөрчлөлт орж байгаатай холбогдуулан саналаа хэллээ. Бөөгийн үзэсгэлэн байгуулах тухай, түүнийг аялал жуулчлалтай холбох Монгол төрийн төлөө амь насаа зориулсан баатруудын цогцолбор байгуулах санал, аялал жуулчлалтай холбох нь /зураг/ Энэ жил 2 нэгдсэн тахилга хийх тухай Улаанбаатарын утаагүй болгох чиглэлд өөрсдийн саналаа танилцууллаа. Умард Солонгосд хийсэн айлчлалтай холбоотой танилцуулга өглөө. Ярилцлагын төгсгөлд МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан өөрийн бичсэн номоо дурсгал болгон өглөө. МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Монгол Ардын Намын дарга, Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн дарга Ц.Сандуй хэд хэдэн асуудлаар ажил хэрэг болгоход туслахаа илэрхийллээ.  

Нийслэлийн Иргэдийн Хурлын тэргүүлэгчдийн дарга Ц. Сандуй МБНЭ-ийн ерөнхийлөгч Д. Жаргалсайханыг хүлээн авч уулзав.

            Одоогоос нэг жилийн өмнө МАН-ын удирдлага бүрэн бүрэлдэхүүнээр МБНЭ-ийн Дээд хуралдайн төлөөллийг хүлээн авч уулзсан билээ. МБНЭ-ийн олон санаачлагуудыг дэмжихээ амласан билээ.             УИХ-ын сонгууль амжилттай болж МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Олон улс төрчид төрийн өндөр албанд томилогдон ажиллаж байна. Тэр уулзалтанд Ц.Сандуй дарга оролцсон билээ.             МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Монгол Ардын Намын дарга, Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн дарга Ц.Сандуй МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг хүлээн авч уулзлаа. МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан танилцуулгын эхэнд Мөнх тэнгэрийн үзлийн талаар товч танилцуулаад, МБНЭ-ийн байгуулагдсан түүх, бүтэц, үйл ажиллагаа, одоогийн байдлыг танилцуулж, МБНЭ-ийн гурван жил фото альбом дурсгалаа. Монголын бөө нар 14 удаа нэгдсэн тахилга хийж, 43 удаа Дээд цэцийн хуралдай зохион байгуулжээ. Гадаад харилцаа өргөжиж, АНУ-ын Элчин Сайд монгол бөөгийн өргөөнд зочилж, ЮНЕСКО-ийн арга хэмжээнд монгол бөөгөө танилцуулсан тухай танилцуулсан байна. Шашины хуулинд нэмэлт нэмэлт өөрчлөлт орж байгаатай холбогдуулан саналаа хэллээ. Бөөгийн үзэсгэлэн байгуулах тухай, түүнийг аялал жуулчлалтай холбох Монгол төрийн төлөө амь насаа зориулсан баатруудын цогцолбор байгуулах санал, аялал жуулчлалтай холбох нь /зураг/ Энэ жил 2 нэгдсэн тахилга хийх тухай Улаанбаатарын утаагүй болгох чиглэлд өөрсдийн саналаа танилцууллаа. Умард Солонгосд хийсэн айлчлалтай холбоотой танилцуулга өглөө. Ярилцлагын төгсгөлд МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан өөрийн бичсэн номоо дурсгал болгон өглөө. МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Монгол Ардын Намын дарга, Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн дарга Ц.Сандуй хэд хэдэн асуудлаар ажил хэрэг болгоход туслахаа илэрхийллээ.  

Төрийн Их Хар сүлдэнд мөргөлөө.

            Тэнгэрээс заяат үлэмжийн их Чингис хаан Монгол туургатныг нэгтнэж төр улсаа төвхнүүлэн сүр хүчээ бадруулахаа мөнх тэнгэрээс илгээсэн Хар сүлдээ бүх монголын ард олон, цэрэг эрсийн оюун санааг нэгтгэн, зориг хүчийг бадруулагч, хандсан зүгтээ харгалдах дайсангүй болгогч шүтээн болгон тахиж, туг түмэн цэрэг, дайчин баатар эрсийнхээ манлайд залж явсны учир , түүнийг өдгөө бид уламжлан авч, монгол улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалагч цэрэг эрсийн оройн дээд шүтээн Их хар сүлд болгон залж байна.             Их хар сүлдийн оройн гилбэр эртний монгол цэргийн холч тусгалтай, хүчтэй сумын зэв хэлбэртэй байна. Энэ нь ганцхан байгаа нь цэргийн хүн олон санаагүй, шулуун шударга, зэв шиг хурц, харьшгүй хатан зоригтой байж эх орноо дайснаас хамгаална гэсэн утгатай. Их сүлдийн гангаар хийсэн дөрвөн цэцэг монгол орон дөрвөн цагийн эргэлтэнд цэцэг шиг дэлгэрэн хөгжиж, тусгаар тогтнол ган шиг бат байхыг бэлгэдэнэ. Дөрвөн элч сүлдэнд товойлгон хадсан гэрэгэний алтадмал дүрстэй, эрдэнийн чулуун шигтгээтэй дөрвөн талттолт уг сүлд монгол орон дөрвөн зүгт харгалдах дайсангүй амар түвшин байж, монгол цэргийн сүр хүч дөрвөн зүгтээ мандаж байхыг бэлгэдэн элч сүлд болохыг илтгэнэ. Хоёр бөөрөнхий цул ган бат найман зангилааг төлөөлж, улс хотлоор эв нэгдэлтэй байхыг бэлгэдэл юм. Сүлдийн дээвэр туурга тусгаар Монгол Улс гэсэн утгыг илэрхийлж монгол гэрийн хэлбэртэй байна. Туурган  дээрх наян нэгэн сүвэгч улсын хил эргэн тойрон мөнхийн хяналттай  байж, дайлаар ирэх дайсныг сүвэгчийн төдий ч зайгаар оруулахгүй хамгаалахыг бэлгэдэнэ. Залааг хар азарганы хөхөл дэлээр хийсэн нь сүргийн манлайн сүр хүч дэлэндээ  байдгийн адил улсын сүр хүч цэрэгтээ байна.Тэрхүү сүр хүчээр дайсныг номхотгон дарна гэсэн утгыг илэрхийлнэ.Харьшгүй хатууг илэрхийлсэн хар өнгө монгол цэргийнсүр хүч, сүлд хийморь бат бэх, тогтвортой байхыг бэлгэдэнэ.             Их хар сүлдийн дөрвөн бүч, бүслүүр хар өнгийн дэвсгэр дээр хөх өнгөтэй хийгдсэн нь мөнх хөх тэнгэрийн доор Бүх уэргийн Их Хар сүлдээ залж байгааг илэрхийлнэ.             Элч сүлдийн дөрвөн бүч, бүслүүрийг ногоон өнгийн дэвсгэр дээр хөх өнгийн хамар хийж, шар өнгийн торго хавчуулан урласан нь тэнгэр эцэг, газар эх, алтан нар монгол цэргийн сүр хүч, сүлд хийморийг мөнхөд тэтгэн бадруулж байхыг бэлгэдэнэ.             Бүслүүр нь туурга тусгаар орны хилийн дээс юм. Бүч, бүслүүрийн уулзвар дээр бэхэлсэн дөрвөн толь дөрвөн зүг наймаан зовхисоос учрах аюулыг сэрэмжлэн зайлуулж, Монгол Улсын тусгаар тогтнолыг ашид мөнх сэвгүй ариун байхыг бэлгэдэнэ.             Сүлдийн шилбийг эртний тахилгат Хэнтий хан уулын хус модоор хийнэ. Суурийн чулууг Монгол Улсын газар нутгийн төв, Их Монгол Улсын нийслэл  “ Хар хүрэм” орчмын боржин чулуугаар хийж, бат бэхийг бэлгэдэн хээ товойлгон цохино. Сүлдинй нөмрөгийг битүү төрсөн хар зүсмийн унаганы туламлан өвчиж элдсэн арьсаар хийсэн нь монгол цэргийн хишиг буян арвижихын бэлгэдэл юм.                                                   Д.Хүрэлбаатар   

"Нүүдэл шийдэл” хэлэлцүүлэг нэвтрүүлэгт оролцлоо

Монгол HD телевизээс эрхлэн гаргадаг “Нүүдэл шийдэл” хэлэлцүүлэг нэвтрүүлгийн энэ долоо хоногийн дугаарт “Шашны нөлөөлөл” буюу Монгол дахь шашны өнөөгийн байдал гэсэн сэдвийн хүрээн дор явагдлаа. Энэхүү нэвтрүүлэгт шашны төлөөллүүд, судлаач нар өөрийн санал бодлыг солилцон хэлэлцлээ. Үүнд: МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч Их Дархан Удган Д. Батчулуун мөнх тэнгэр үзэл бөө шүтлэгтэн нараа төлөөлөн , НИТХ тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга буюу ажлын албаны дарга Буяндэлгэр, МУИС-ын Хууль зүйн сургуулийн доктор дэд профессор Д. Ганбаатар, судлаач Ж. Лхагвадэмчиг, Жавзандамба Хутагт төвийн багш Гавж Д. Нямсамбуу, Ариун бичээс нийгэмлэгийн төслийн удидагч Кембрижийн ИС-ийн Библийн ухааны доктор Г. Баяржаргал нар оролцлоо             Шашин гэж юу вэ? гэсэн асуултад хариулагдах тодорхой хариулт байхгүй.  Гэсэн ч  шинжлэх ухаан талаас нь аваад үзэхэд түүнийг эрх мэдэл, мэдлэгийн дата багц тогтолцоо юм гэх зэргээр судлаачдын тодорхойлолтууд гарч ирж байна. Иргэн нь шашин шүтдэггүй улс орон гэж үгүй. Яагаад гэвэл хүний мөн чанартай холбоотой хүн хаанаас ирсэн, хаашаа явах, амьдрах утга учиртай холбоотой учир хэн ч байсан ямар ч улс байлаа ч шашин бол үргэлж хамт оршино. Улс эх оронд шашны нөлөөлөл бол 2 талтай нэгтгэх, хагалах гэж үздэг. Хүн гэхдээ өөр өөрийн өнцөгөөр харж шашин шүтлэгээ сонгоно.   Монгол улсын хувьд гадны шашнууд ихээхэн дэлгэрч байгаа өнөө үед бөө шүтлэгтэн нар тэрхүү санаатайгаар нугачин дарагдаж, хавчигдаж байсан үеээ бодвол 20-30% болтлоо түгэн дэлгэрчээ. Түүхэнд бөө мөргөл бол төрийн шашин байсан гэж үздэг.  Шашин гэж хэлэхэд зохимжгүй юм. Бөө хүн бол Мөнх тэнгэрээ шүтэх Газар шороо, уул усаа дээдлэх Өвөг дээдсийн дэгдсэн сүнс буюу онгодоо шүтэн дээдлэх Гал голомтоо дээдлэх гэсэн ийм ёс зүйтэй ийм утга учиртай үйлийг хийдэг хэмээн Их Дархан Удган  Д. Батчулуун олцлон ярьж байсан ба бөө хүний ёс зүй, дэг жаяг, ихээр бий болсон олон  бөөгийн байгууллагыг нэгтгэж цэгцэлсэн, хүсэж тэмүүлж хийх юмсан гэж боддог нэгээхэн зүйлсийнхээ талаар дурдаад амжсан юм. Ийнхүү маш олон талын өнцөгөөс харж олон талын хариултууд бие биедээ хэлсэн их сонирхолтой үр дүнтэй хэлэлцүүлэг болж өнгөрлөө.   Н. Алдармаа

Бөөгийн өрсөлдөөн хийжээ

  Монгол бөөгийн “Хөх тэнгэрийн чуулган” академиас монгол туургатан бөө нарын дунд бөөгийн өрсөлдөөнийг зохион байгуулжээ. Бөөгийн өрсөлдөөнийг Хөвсгөл аймгийн харьяат, МБНЭ-ийн гишүүн, Монгол бөөгийн их зайран Балжир шүүгчээр оролцсон байна. “Хөх тэнгэрийн чуулган” академыг ONTB телевизээс зохион байгуулж буй, "Далд ертөнцийн шид" нэвтэрүүлэгт оролцуулсан байна. “Хөх тэнгэрийн чуулган” академиас цөөнгүй үйл ажиллагаа зохион байгуулжээ. "Хөх тэнгэрийн чуулган" академийн санаачилгаар "PEACE" продакшнтай хамтран "Хөх тэнгэрийн зарлигт улаач" цуврал нэвтрүүлгийг бэлтгэн үзэгч түмэнд хүргэж эхэллээ.  "Хөх тэнгэрийн чуулган" академиас бэлтгэдэг, бөө мөргөлийн тухай "Хөх тэнгэрийн зарлигт улаач" цуврал нэвтэрүүлэгт нэртэй олон бөө нар оролцож байна. Нэвтрүүлэгт  зочиноор Бөө мөргөлийн "Дүнгэр" төвийн тэргүүн, яруу найрагч, зайран Д.Бямбадорж, мөн "Хөх Луу" бөөгийн төвийн тэргүүн, зайран С. Хурцбаатар сэтгэгдэл, бөөгийн тухай сонирхолтой ярилцлага өгчээ. "Хөх тэнгэрийн зарлигт улаач" нэвтэрүүлэг өөрийн гэсэн "Хөх тэнгэрийн зарлигт улаач" гэсэн дуутай боллоо. Уг дууг Монгол улсын гавъяат дуучин Түвшинтөгс дуулж, Клипжүүлсэн байна.  Д. Хүрэлбаатар

Халуун сэтгэл шингэсэн, халуун аарцаар үйлчиллээ.

        Дархан уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон энэ удаа өвлийн хүйтэнийг үл хайхран ажилладаг хот тохижуулахын ажилчдад халуун аарц, хүнсээр үйлчилж ажлын амжилт хүслээ. Дарханы бөөгийн хүрээлэнгийн хамт олон хуучин Дарханаас шинэ Дарханы авто замууд дээр үйлчилгээнд гарсан хот тохижуулахын ажилчдыг бүрэн хамарсан ажлыг хийжээ. Тухайн өдрийн 17:00 цагийн үед хот тохижуулахын ажилтнууд байгууллага дээрээ цугларч өдрийн дүнгээ гаргадаг ажээ. Энэ үеэр бүх ажилчдад сэтгэлийн дэм өгсөн арга хэмжээг зохион байгуулжээ. Дарханы баагийн хүрээлэнгийн хамт олны энэ удаагийн арга хэмжээнд үйлчилгээний 80 орчим ажилчдыг хамруулсан байна. Энэ ажиллагаанд Дархан уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Бадамсүрэн, Монгол бөөгийн тэргүүн зайран Батзориг, Монгол бөөгийн тэргүүн зайран Мялдорж,  мөнх тэнгэрийн шүтлэгтэн Баасанхүү, Бадам, Цэрэнханд, Баавгай, Ягаан, Цэрэндулам, Даваадорж, Оюун, Жаргалсайхан нар идэвхитэй оролцжээ.                                                 Баасанхүү  

Дэлхийн шашны өдөрт анх удаа оролцов.

Дэлхийн шашны өдрийг анх 1950 онд АНУ-ын Бахайн нийгэмлэгийн санаачлагаар тэмдэглэх болсон ба одоог хүртэл жил бүр тэмдэглэж ирсэн байна. Монгол улсад 1999 оноос эхлэн жил бүрийн 1 сарын  гурав дахь долоо хоногийн ням гаригт тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү “Дэлхийн шашны өдөр”-ын зорилго нь шашин хоорондоо эв нэгдэлтэй, энх тайвныг бий болгоход хувь нэмрээ оруулахад оршино.             Энэхүү “Дэлхийн шашны өдөр” шашны төлөөллүүд оюун санаа, боловсрол, гэгээрлийн талаар сонирхож судалдаг байгууллага, хувь хүмүүс эрдэмтэн мэргэд цугларч шашны төлөөллүүдийн илтгэлийг сонсож холбогдох сэдвийн хүрээнд хэлэлцэн өнгөрүүлдэг. Энэ удаагийн арга хэмжээ нь 2017 оны 1-р сарын 21-ний 15:00 цагт Чингис хаан зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдсан ба уг арга хэмжээнд Хинду шашин Иудейн шашин Буддын шашин Христийн шашин Исламын шашин Бахай шүтлэг шашны төлөөлөгчид илтгэл тавьлаа. Энэ арга хэмжээнд анх удаа Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийг төлөөлөн Монгол Бөөгийн Их зайран Д. Одонхүү болон Монгол бөөгийн Удган Баттогтох нар, соён гэгээрүүлэгч телевизийн захирал Хишигсүрэн, МУИС-ын доктор, профессор Дэмбэрэл, нийслэлийн иргэдийн хурал, СБД-ийн иргэдийн хурлын төлөөллүүд уригдан оролцлоо.                                                                   Т. Баттогтох  

​МБНЭ-ийн Орхон аймгийн бөөгийн хүрээлэн сайн үйлсийн аян өрнүүлжээ

МБНЭ-ийн Орхон аймгийн бөөгийн хүрээлэн болон залуучуудын зөвлөл, сүсэгтэн нар Орхон аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлийн тэргүүн Мөнхтуяа, Замбагацэцэг нартай хамтран нийгмийн эмзэг бүлгийн нэн ядуу өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд хандив, бэлэг гардуулан сэтгэл санааны дэмжлэг үзүүллээ. Энэхүү сайн үйлсийн аяныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгааг үнэлж Зурхайчдын эрхийг хамгаалах буянлаг ачтан төвөөс Монгол бөөгийн Тэргүүн удган Нанжааг Буянт үйлстэн алтан медиалаар, Монгол бөөгийн Зайран Дэвэл болон бусад зайран удган нарыг өргөмжлөлөөр шагнасан байна. Цаашид мөнх тэнгэрийн шүтлэгтэн нарын ийм сайхан үйл нь улам өргөжин тэлж түмэн олондоо буянаа түгээж, хүндлэгдэж байх болтугай.                          Сайн үйлс дэлгэрэх болтугай...                                                 Б.Солонго    

Мөнх тэнгэрийн шүтлэгтэн гавьяат тамирчин боллоо.

                                Аав, ээжийн талаасаа бөөгийн сахиустай гэж болно  Пауэрлифтинг буюу хүчний гурван төрөлтийн тамирчин Энхбаярын Содномпилжээ Дубайд болсон ДАШТ-д VII байр эзэлж, 2016 оны паралимпийн наадамд оролцох эрх авлаа. Монгол Улс түүхэндээ анх удаа хүчний төрөлт буюу пауэрлифтингийн төрлөөр анх удаа олимпийн наадамд өрсөлдөхөөр болж нэгэн шинэ хуудсыг эхлүүлсэн юм. 2000 оны намар хоёр суга таягтай байсан хүү ийнхүү дэлхийн хүн төрөлхтний дөрвөн жил хүлээдэг цэнгэлийн манлай олимпод оролцохоор болсон нь энэ.  Рио хүрэхийн тулд олон саад бэрхшээл давааг ардаа орхисон нь ярианаас нь илт. Э.Содномпилжээ зургадугаар ангид байхдаа хөлөө тайруулжээ. “Миний онош бол анагаах ухааны талаасаа хавдар. Шашны талаас нь тайлбарлавал аав, ээжийн талаасаа бөөгийн сахиустай гэж болно. Аав минь Хөвсгөл, ээж Увс нутгийнх” гэж тайлбарлав. Хөлөө тайруулж суга таягтай болсон ч хүү хичээлээ орхилгүй 10 жилийн сургуулиа амжилттай төгсөж тэрээр бүх ард түмний спартакиад 48 кг алт, 2002 онд пара УАШТ-ээс 52 кг алтан медаль авчээ. Ингэж явсаар 2010 оноос эхлэн эрүүл тамирчидтай өрсөлдөж эхлэв. 2010 онд пауэрлифтингийн УАШТ хэвтээ шахалтын 60кг-д алт, 2011 онд хүчний гурван төрөлтийн УАШТ-д хэвтээ шахалтаар 66кг-д хүрэл медаль хүртжээ. Дотооддоо эрүүл тамирчидтай өрсөлдөж, гадаадад пара төрөлдөө оролцож амжилт нь тасралтгүй ахив. "Хөгжлийн бэрхшээлтэй гэхээр хүмүүс их өрөвдөх талдаа байдаг. Гэтэл спортын талбарт хөгжлийн бэрхшээлтэй гээд арын хаалга байдаггүй. Эрүүл хүмүүсээс илүү хөдөлмөрлөж амжилтад хүрнэ. Хөгжлийн бэрхшээлтэй юм зайлуул өнөөдөр бэлтгэлдээ ядарсан байх, маргааш амраая гэж хэн ч хандахгүй.   Амьдралын мөрийг тэгшитгэж яваа хоёр сахиусны багшдаа бас их баярлаж явдаг даа Лондоны олимпоос нэг жилийн өмнө 2016 оны олимпийн бэлтгэлдээ гарсан Э.Содномпилжээгийн эхний тэмцээн 2013 онд Малайзад болох ААШТ байлаа. ААШТ-ээр шагналт V байрт орж, мөн ДАШТ VII байраар шалгарч олимпийн эрх өвөртлөв. Рио зорих тийзээ захиалсан залуу дөрөвхөн сарын дараа Инчёны Азийн наадмаас хүрэл медаль, 2015 он Дубайн “Дэлхийн цом”-оос 88 кг мөнгөн медаль, Казахстаны ААШТ-ээс хос хүрэл хүртэж олимпийн эрхийн мялаалгаа хийв. Олимпийн жил гарсаар Малайзын “Дэлхийн цом”-оос мөнгөн медаль хүртээд байгаа Риогийн олимпийн эрхийн төлөө дэлхийд 46 орны тамирчин өрсөлдсөнөөс 10 тамирчин эрхээ авсан. Бид одоо л медалийн буухиаг үргэлжлүүлэхгүй бол пара спортыг эргээд хүмүүс тоохоо болино гэсэн бодлыг тэрбээр сэтгэлдээ тээж явна. Миний хүүг ээж минь хардаг. Хүүгийн ээж бид хоёрыг 2007 онд хаяад явсан. Би ээж, хүүдээ мөнгө өгөхөөс хэтрэхгүй юм даа Амьдралын мөрийг минь тэгшитгэж яваа хоёр сахиусны багшдаа бас их баярлаж явдаг даа” гэв. Э.Содномпилжээ гавьяат тамирчин боллоо Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан тамирчдад Монгол Улсын гавьяат тамирчин цол олголоо. Тодруулбал, "Рио-2016" паралимпийн хүрэл медальт Э.Содномпилжээ, "Рио-2016" олимпийн хүрэл медальт, Азийн наадам, Азийн АШТ-ий аварга Доржнямбуугийн Отгондалай,  Б.Ууганхүү нарт өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин цол олголоо. "Рио-2016"-гийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгаж, монгол түмнээ баясгасан шинэхэн гавьяатууддаа баяр хүргэе.

Хуудаснууд

Subscribe to Бидний хэн?,  хаана?, юуг?, хэрхэн?