logo

logo.jpg

Advertisement

Бидний хэн?, хаана?, юуг?, хэрхэн?

Явсан газраа байгалиа хамгаалахаа үлгэрлэн харуулж байна.

 2016 оны 10 сарын 01-ний өдөр Гэрлийн Өргөөний гишүүд Төв аймгийн Лүн сумын нутагт байрлах 156-159 замын тэмдэглэгээ бүхий шонгийн хооронд байрлах 2 овоог цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэлээ. Цэвэрлэгээнд оролцсон бүх гишүүддээ талархлаа. Та бүхэнд цэвэрлэгээний зургийг хүргэж байна. Энэ зургуудыг сайн ажаарай. Монголчууд бид алив овоог хүндлэн дээдэлж замд явахдаа заавал зогсож 3 тойрон, чулуу нэмж, өргөл өргөдөг ёстой. Гэтэл өнөөдөр тэнд архины шил, суга таяг, элдэв хадаг самбаа, тос өөх, хог новшоо аваачиж овоолдог газар болгожээ. Энэ дүр зургийг ялангуяа бид замын хажууд босгосон овоонуудаас түгээмэл харж болно. Мөн эргэн тойрон битүү хог новш болгож байгал дэлхийг үзэхийн аргагүй бохирдуулсан байх юм. Тиймээс ч тэдгээр газруудад осол аваар тохиолдох нь элбэг. Өвгүдийн хиргисүүр бүхий газар онгон газруудыг тэгж буртаглахаар хилэгнэх нь зүй юм. Тиймээс уул овоо, хангай дэлхийгээ бохирдуулахгүй аятай аж төрөхийг олон түмэндээ уриалж байна аа.  

​Эрээн, Шилийн голд ажлаад ирлээ

Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлийн сургааль, заншил нь эрт үеээс энэ газар нутагт өвөг дээдсүүдээсөвлөгдөн үе дамжин шүтэж биширч ирсэн түүхтэй. Энэ нутагт мөнх тэнгэрийн үзэлтэнгүүд, бөө шүтлэгтэнгүүд эртний түүх, соёлоо ихэд сонирхон судалдаг болжээ. Тиймээс өвөрмонголд мөнх тэнгэр шүтлэгтэнгүүд олширч, үйл ажиллагаа нь идэвхжээ. Бүх л нутагт мөнх тэнгэрийн сургаалийг судалж, нэгээс нөгөөд дамжуулан түгээж, МБНЭ-ийн анхны салбарууд байгуулагдаад байна. 2016 онд МБНЭ-ийн дэмжигчид мөнх тэнгэрийн үзэлтэнүүд Эрээн хотод салбараа албан ёсоор байгуулсан билээ.Эрээний салбарын гишүүдийн хүсэлтээр анхны албан ёсны томилолтоор ажиллаад ирсэн нь Монгол бөөгийн тэргүүн удган Цэцгээ байлаа. Энэоны 9-р сарын сүүлчээр МБНЭ-ийн албан ёсны томилолтоор Монгол бөөгийн тэргүүн удган Цэцэгээ Эрээн хот, Шилийн гол аймагт ажилласан байна. Монголын бөө нар БНХАУ-ын Өвөрмонголын нутгаар явж, олон тоогоор бөөгийн уг барьж, бөө босгох ажил өрнүүлсэн байна. МБНЭ-ийн гишүүдээс цөөнгүй гишүүд сайн дураар ажиллаад цөөнгүй жил болж байгаа. МБНЭ-ийн гишүүдээс БНХАУ-д албан томилолтоор ажиллласан анхны тохиолдол нь Монгол бөөгийн тэргүүн удган Цэцгээ юм. Эрээн хотын салбарын хүсэлтээр Хөвсгөл аймгийн гаралтай Монгол бөөг ирүүлж ажиллуулах хүсэлтийг МБНЭ-ийн удирлагад Хөвсгөлийн тахилгын үеэр хүссэн. Энэхүү хүсэлтийг үндэслэн Хөвсгөл аймагт амьдардаг Монгол бөөгийн тэргүүн удган Цэцэгээг ажлуулсан юм. Монгол бөөгийн тэргүүн удган Цэцэгээ энд ажиллах хугацаандаа Монгол бөөгийн уламжлалт зан үйлийг олон нийтэд таниулах, уламжлалт дэг жаягаар шавь төрүүлэх ажлыг хийжээ. Монгол бөөгийн уламжлалын дагуу хуягласан, дархад бөөгийн дэг жаягаар бөөлдөг шавьтай болсон байна. Мөн нутгийн хэд хэдэн хайрхадад овооны тахилга хийжээ. Ийнхүү Эрээн хотод амьдардаг мөнх тэнгэрийн үзэлтэнүүд хамтарсан анхны үйл ажиллагаагаа амжилттай хийгдсэн байна.                                                     Алдармаа  

Миний өвөө "Улаан эрдэмтэн" гэж алдаршсан Б.Банзрагчийн дурсамж

Миний дотны найз Н.Наваан-Юндэн бол үзэх царай үзэсгэлэнтэй, ярилцах үг сонсголонтой, эв эеийг дээдэлсэн, эрийн чанарыг эвцэлдүүлэн шингээн төрсэн ховорхон нэгэн. Эр нэг гэнэдэж, эрэг нэг нурдаг ч миний сайн нөхрийн ноён нуруу хугараагуй юм даа. Эмч, багш, зохиолч, орчуулагч,ер нь таван шинж нь бурдсэн юм юмны захтай хүн гэж болно. Дотны нөхөр Наваан-Юндэн До яамны харанхуй хонгилд мөрдөгдөж засан хүмүүжүүлэх хорих лагерьт шилжихэд алдарт дуучин Дугаржав бид гурав хамт нэг муу жижиг хар гэрт хоригдов. Арваад жил хүний эрхэнд хамт амьдарч жаргал зовлонгоо хуваалцан, үхэх сэхэхийн тавилан яахыг мэдэхгүй байсан хэдий ч тэрээр яруу сайхан шүлгээ бичиж дуулсаар, Дугаржав гуайн бие доройтож муудсаар байв. Би зүүн хүрээний хувьсгалт бүлгэмийг байгуулахад орж байсан одоо түр засгийн эсэргүү болоод байх ч гэж уртаар санаа алдаад уянгат сайхан уртын дуу аялна. Удалгүй бид хоёр орос хэл мэддэг гэж орчуулгын ажил хийлгэв. Би ч арай урьд суллагдаад гарсан. 1941 онд орж 1950 онд шоронгоос гарч шууд маниа муу умгар байшинд хүрч ирэв. Бид хоёр сэтгэл хөдлэн шоронд хамт хоригдон хэлмэгдэж байсан журмын нөхдөөс аваад хатуу харгис дарга Вандан, Самбууням хурандаагийн тухай хүртэл ярилцав. Алдарч дуучин Дугаржавийн биэ муудсаар суллагдах өдрээс хэдхэн хоногийн өмнө харамсалтай өөд болсныг ч дуулж зүрх шимшрэв. Бид хоёулаа нийлэн боловсрол мэдлэг муутай мунхаг мулгуй хүмүүсийн балаг мөн ч их гай тарина даа гэж ярилцаж суув гэжээ.                                                    Tumenbayar Bolormaa    

​Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын төлөөлөлтэй уулзав.

МБНЭ-ээс зохион байгуулж байгаа “2016-СУРГАЛТ-6” арга хэмжээнд Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын төлөөлөл оролцож хамтран ажиллах талаар санал бодлоо мэдээллээ. Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Билэгсайхан, мэргэжилтэн Эрдэнэчимэг нар байгаль орчныг хамгаалахад тулгамдсан асуудлууд, шашны зан үйлтэй холбоотойгоор хадгийг модонд уяж зүүх, байгаль орчныг бохирдуулж буй байдлыг хөндөж ярилцсан юм. Зан үйлээс үүдэлтэй  хүмүүс байгаль орчинтойгоо яаж харьцаж байгаа болон, заавал хадаг зэргийг байгальд, модонд зүүх шаардлагатай юу эсэх талаар хүмүүст зөв ойлгуулах талаар анхаарч ажиллах талаар зөвлөлөө. Энэ үйлийг хэрэгжүүлэхийн тулд бидэнтэй санал бодлоо хуваалцан, цаашид хамтран ажиллаж, иргэдэд мэдээлэл олгох зорилгоор хэвлэл мэдээллээр сурталчилах, зөвлөмж гаргах зэрэг  санаатай байгаагаа бидэнд илэрхийлсэн юм. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Нийслэлийн Төрийн байгууллага бидэнд хандан ирсэнд бид баяртай байна.” Гээд МБНЭ-ээс өнгөрсөн дөрвөн жил хийсэн ажлаас бодлогын чанартай асуудлуудыг дэвшүүлэн танилцууллаа. Танилцуулгадаа Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн хамт олноос Монгол төрийнхөө даалгавраар амь насаа зориулсан Монгол баатруудын хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай, Монгол бөөгийн музей байгуулах саналыг танилцууллаа. Монголд ирж байгаа гадаадын жуулчдын нүд хужирлах зүйлс бол юуны өмнө Монголын онгон сайхан байгаль, нүүдлийн соёл иргэншил, түүнийг өнөө хүртэл уламжлан ирсэн Мөнх тэнгэрийн үзэл санааг танилцуулахад оршиж байна.  Монгол баатруудын хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай Монголын мөнх тэнгэрийн үзэлтнүүдийн санаачлагыг төр дэмжинэ гэдэгт итгэж байна. Энэ их үйлийн цаана Монголын их гүрний түүх, үндэсний үзэл, үндэсний бахархал, дээд өвөг дээдэс, эцэг эхээ дээдлэн хүндэлж ирсэн түүхээ Монголчууд төдийгүй, Монгол тургатангууд, жуулчид, зочид таниулах онцгой ач холбогдол оршино. Мөнх тэнгэрийн үзэлтнүүд нэгдсэн үзэл санаагаар байгаль орчиноо хамгаалах, байгальд хадаг өргөхгүй байх шийдвэр гаргаад цөөнгүй жил өнгөрч байгааг уламжиллаа. Манай байгуүллагад харъяалагддаг олон мянга гаруй улаач нар энэ журмыг хэрэгжүүлдэг гэхэд болно. Угтаа бөө нар бидний эцсийн зорилго нь угаас байгаль дэлхийтэйгээ харьцах, хамгаалах, тэднийгээ аргадах үйл байдаг учраас бидэнд энэ асуудал ихэд хамааралтай шэдгийн луамжиллаа. Бид дэмжиж хамтран ажиллавал тайтай байх болно гэдгээ илэрхийлсэн. Гийслэлийн төлөөллийг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайд оролцохыг урилаа.                         Алдармаа  

Улаанбаатар хот Сургалт 2015-4 Сургалтанд хамрагдсан хүмүүсийн сэтгэгдэл

1. Удган СосорбарамЭнэ сургалт бидэнд маш их ач тустай байлаа. Би Завхан аймгийн түдэвтэй сумаас 1000 км-ийг туулж энэ сургалтанд суухаар ирлээ. МБНЭ улаач биднийг толгой хөлөө олохгүй байхад энэ сургалт зохион байгуулж маш их мэдээлэл өгөж хэрхэн яаж онгод тэнгэрээ буулгах нарийн учирийг мэдэж авлаа. Бид бүгдийг нэгтгэж нэг болгож байгаа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан-д маш их баярлалаа мөн ангийнхаа хамт олонд бүгдэнд нь амжилт хүсэж, эвлэлээ улам өрөгжүүлээрэй гэж хүсэн ерөөе.   2. Удган ЭрхэмбаярДундговийн Говь угтаалаас энэ сургалтан хамрагдаж байна. Нэгдсэн эвлэлийн энэ сургалтанд зорин зорин ирсэн. Сургалтанд маш их ач холбогдол өглөө сургалтаар залуу удган зайрангууд бидний оюун санааны түлхүүр болсон сайхан сургалт боллоо гэж үзэж байна. Өөрийгөө цааш нь улам их хөгжүүлхэд нээж өгсөн багш нартаа болон МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханд маш их баярласнаа илэрхийлж байна. Бил нар шиг залуу өөрийгөө хөгжүүлэх хүсэл зорилготой Мөнх хөх тэнгэрийн тухай онгод тэнгэрийн тухай Могол эртний түүхийн тухай чиг гаргаж нарийн нандин судалгаан дээр үндэслэж бидэнд сургал явуулсанд маш их үр өгөөжтэй сайхан сургалт боллоо. Ангийнхандаа болон энэ үйл ажиллагаанд оролцож байгаа бүх хүмүүсдээ баяр хүргэе мөн Шинэ оны мэнд хүргэе.  

Одоо цагт шашин, шүтлэгээр ялгаварлах нь баймгүй үйлдэл байлтай

 Монголчууд бид эрт дээр үеэс л айл хотлоороо, бие биедээ дэм болон нутаглаж ирсэн. Хэдийнээсээ л бид элэгсэг, энгийн ч бай, хүндтэй ч бай ямар ч зочинд идээ ундаагаа бариад угтдаг ийм л сайхан  ёс заншилтай ард түмэн байсан. Байсан гэж хэлж байгаагийн учир гэвээс одоо цагт  тэр сайхан заншил мартагдан замхарсаар бараг л хөрш айлынхаа хүнийг ч танилгүй өнгөрдөг цаг иржээ. Улмаар нэг нэгнээ хүндлэх байтугай нэгнийгээ шашин, итгэл үнэмшлээр нь ялгаварлан жийрхсэн үйлдэл гаргасан байх юм.             Хэдэн өдрийн өмнө С гэгч нэгэн удган бүсгүйд тохиолдсон явдлыг уншигч олонд хүргэж байна. Удган гэр бүлээрээ нийслэлийн Сонгино хайрхан дүүрэгт 2 өрөө байрыг түрээслэхээр болж байрны эзэдтэй нь албан ёсоор ярилцан тохироод, мөнгө төгрөгөө солилцон, ямар ч асуудалгүйгээр байранд нь нүүн оржээ. Намрын налгар өдрүүд өнгөрч, өвлийн хүйтэн эхэлсэн үед байрны эзэд сэтгэл хувиран  Улаач бүсгүйг байрнаасаа хөөх болсон байна. Шалтгаан нь гэвэл С удганыг гэр бүлээр нь шашин шүтлэгээрээ гадуурхан хөөсөнд байгаа юм. Байгуулсан гэрээ хэлэлцээр ч тус болсонгүй. Тухайн байрны эзэн гэх гэр бүлийн хоёрын нөхөр нь өөр шашин шүтдэг, эхнэр нь нэгэн дүүрэгт шүүгч хийдэг ажээ. Тэр хийдэг ажилаараа түрүү барьж бусдад дээрэнгүй хандсан байна. Өвлийн дүн хүйтэн болж байгаа энэ өдрүүдэд нялх хүүхэдтэй эмэгтэйг байрнаас гарахыг шаардсан  байна. Өөрөө шүүгч хүн байж үндсэн хуулиа зөрчин шашин шүтлэгээр нь гадуурхаж, байж боломгүй ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаад нь үнэхээр харамсмаар. Тэрээр байрныхаа хүүхдийг машинаараа мөргөчихөөд яаж байна ч гэж асуулгүйгээр эцэг эхэд нь мөнгийг нь өгчихье, болоо биздээ энэ тэр гэж аархсан байна. (Байрныхан нь хэлсэн болно) Хүн мөнгөтэй байж болно ингэж хүн чанараа уландаа гишгэж хувь заяагаа харлуулах хэрэг юун. Энэ явдлаас болоод байрныхан нь эзэн хүүхнийг үзэхээ байгаад, тэд арга ядан энэ байрнаасаа нүүж байраа С-д хөлслүүлсэн нь энэ байж. Ийнхүү Бөө шүтлэгтэн, Удган хүн гэх зөвхөн энэ зүйлээсээ л болоод үндсэн хуулийн эрхээ ч эдэлж чадалгүй, хэн нэгэнд доромжлуулан хөөгдөж байна. Ийм үйлдэл байж болно гэж үү? Эрх чөлөөтөйгөөр амьдрах ардчилсан улсад амьдарч байгаа гэж санасан юмсан өөрсдийгөө. Яахав ээ шүтлэг өөр байж болно. Гэхдээ хэзээ ч бие биенээсээ өрсөж, бие биенээ үгүйсгэдэг л байж болохгүй болов уу.                                Б. Алдармаа              

Талархалын захидал

Монголын бөөгийн нэгдсэн эвлэлд Баяртулга овогтой  Соёлмаа миний бие нь гэр бүл, аав ээж, ах дүү нарынхаа төлөөлөл болж, тус эвлэлийн гишүүн удган Б.Батжаргалд баярласан талархсан сэтгэлээ илэрхийлэн дамжуулах гэсэн юм. Учир нь:  Манай гэр бүлд тохиолдсон азгүйдэл, хулгайн гэмт хэрэг, өвчин зовлон гэх мэт олон зүйлүүд дээр хүний тусыг авч байна. Жич: 2015 оны 10 дугаар сарын 26 өдөр манай гэрт хулгай орж цагдаад тэмдэгдүүлээд орхисон, тэгээд  2016 оны 1 дүгээр сарын 04 өдөр өөрийн болон хүүхдийн маань бие өвдөөд эмнэлгээр эмчлүүлээд гарсан ч сайн болохгүй байсны улмаас  удган Батжаргалыг гэртээ аван ирж асуун сурагласан. Тэгтэл тэр хүн танайд  хулгай орсон байна, түүнээс болоод гэр орон бие сэтгэлд чинь шалтаг орсон учраас өвдөж зовоод байна гээд үйл хийж тэр бүхнийг хөөн гаргаж, засал хийж өгөөд 3 хонгийн дотор хулгайчийн талаар хэл сонсогдох байх гэсэн нь ч хүртэл биелэж, дээрх хугацаанд чимээгүй байсан хэргийн талаар 3 дахь хонгийн өдөр нь цагдаа ярьж танайд орсон хулгайч баригдлаа олдсон гэж хэлсэн. Саяхан манайх галаа тахиулж энэ жилийн хээ засал номыг хийлгээд, ажил үйлс маань бүтэмжтэй, бие болоод сэтгэл санаа маань өөдрөг өнгөтэй гялалзаж байна. Иймээс удган Батжаргалд үнэхээр их баярлаж яваагаа хэлээд, та бүхний хийж бүтээж байгаа ажил үйлс, дээд тэнгэр, өвөг дээдэстэй минь уулзуулж учруулж, амьдрал мөрт минь тэгшитгэж яваа ариун үйлсэд чинь гүнээ талархаж, арвин их амжилтыг та бүхэнд хүсэн ерөөе.

ЭХ СУРВАЛЖ: Breakingnews.mn-д МБНЭ-ийн тухай мэдээлэл гарчээ. Бөө нар Женнифер Зиндал Галтыг хүлээн авч уулзлаа

ЭХ СУРВАЛЖ: Breakingnews.mn-д МБНЭ-ийн тухай мэдээлэл гарчээ. Бөө нар Женнифер Зиндал Галтыг хүлээн авч уулзлаа    Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөл бол Хүннү гүрнээс өнөөг хүртэл Монгол үндэстнүүдийн шүтэж ирсэн гол шүтлэг билээ. Их Хүннү гүрний үед Монгол төр мөнх тэнгэрийн үзлийг төрийн гол шүтлэг болгосноос хойш 2225 жил өнгөрчээ. Чухамхүү энэ ойн жил АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женнифер Зиндал Галт жирийн улаачийн онгод тэнгэрийн өргөөнд зочилсон нь Монгол бөөгийн түүхэнд онцгой үйл явдал боллоо. Энэхүү үйл явдал нь  сүүлийн хэдэн зуун жилийн туршид Монгол бөөгийн өргөөнд албан ёсоор зочилсон анхны нэр хүндтэй зочин болж байгаараа онцгой үйл явдал юм.    АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женнифер Зиндал Галтыг Монгол бөөгийн гурван үе болох ахмад, дунд, залуучуудын хамарсан халх, урианхай, дархад, буриад, дөрвөд, ойрод, халимаг, тува, өөлд, торгууд, захчин, үзэмчин, мянгад, баяд, хотгойд, барга, сартуул үндэстэн, ястны “тэнгэрийн улаач” нарын төлөөлөл болох МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн их зайран П. Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Байгалмаа, Монгол бөөгийн тэргүүн зайран Н.Баярсайхан нар угтаж авлаа. МБНЭ-ийн ерөнхийлөгч Д. Жаргалсайхан “Мөнх тэнгэр шүтлэгийн түүхэн уламжлал” сэдвээр танилцуулга хийлээ. Танилцуулгадаа “Дээд буурлууд Хүннү, Сүннүгийн үеэс тэнгэр үзэл төлөвшин цэцэглэж, их эзэн Чингис хааны үед хөгжлийнхөө дээд төвшинд хүрч тэнгэрийн “Улаач” нар монголын төрд их хүчээ өгч байсан түүхэн уламжлалтай. Монголчууд хамгийн хүчирхэг байх үедээ мөнх тэнгэрийн хүчийг төр нь ашиглаж байсан баялаг туршлагатай. Мөнх тэнгэрийн үзлийг төрийн төвшинд шүтэж эхэлсэний 2225 жил өнгөрчээ. Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэг нь цаг хугацааны хүнд хэцүү сорилтыг даван өнөөг хүрч ирсэн түүхтэй. Тэрхүү түүхийн онцлог мөчүүдийг танилцуулагдаа дурьдав. Энэхүү зочлол Монгол соёлын үнэт өв болсон Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгийн талаар харилцан ойлголцол, цаашдын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой боллоо. Уулзалт, ярилцлагын төгсгөлд МБНЭ-ийн удирдлага хүндэт зочиндоо дурсгалын зүйл гардуулав.   АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женнифер Зиндал Галт МБНЭ-ийн удирдлагуудын урилгыг хүлээн авч өдрийн хүндэтгэлийн зоогт оролцсоноор зочлол өндөрлөв.   Б.Алтжин    

Шилийн богдод гурван жил дараалан бөөлөв

  Жил жил өөрийн онцлогтой байлаа. Энэ жилийн хувьд намрын дулаахан өдрүүд тохиов. Хотоос гарахад биднийг зам дагуу намрын налгар дулаан өдөр угтсан. Бид шуурхай явсаар Шилийн Богдын дэргэдэх Талын агуйн маралтад ирж буудаллав. Харин энд хэд хоногийн өмнө цас их орсоноо хайлж зам усархаг, шавархаг болсон байлаа.             Шилийн Богд - Дундад Халхын тэгш өндөрлөг, Дарьгангын тэгш өндөрлөгийн мужид 200 орчим унтарсан галт уул байгаагийн дотор хамгийн өндөр нь 1778 м өндөр Шилийн богд уул юм. Дарьгангын нутагт 60 шахам хүн чулуун хөшөө бий гэж үздэг бөгөөд энэхүү өвөрмөц сонин байгаль эхийн бүтээлийг хамгаалах зорилгоор УИХ-ын 2004 оны 22 дугаар тогтоолоор Шилийн богд уул орчмын 18,137 га газрыг "Байгалийн дурсгалт газар"-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байна. Энэхүү уул нь гарал үүслийн хувьд эртний галт уулын анги бэгэлцэгт багтдаг. Уулсын хоорондох хөндий , талаар хүрмэн чулуун лав тогтсон тул тэдгээрийн гадарга нилээд чулуурхаг. Энэ нутагт тогтмол урсгалтай гол, горхи ховор тул борооны усны нөлөөгөөр эвдрэлд ордог ба аадар бороо гуу жалга үүсгэн янз бүрийн хушуурсан тунадас үүсгэдэг. Ургамал-Газарзүйн мужлалаар Евразийн хээрийн мужийн Дорнод Монголын хээрийн тойрогт хамаарна.Одоогийн байдлаар Шилийн богд орчимд 28 овгийн 75 төрөл 108 зүйлийн ургамал бүртгэгджээ. Шилийн богд уулын ургамалжилт нь ойт хээр, хээр, говийн бүсийг төлөөлж чадах нэн ховор, ховор ургамал 30 гаруй зүйл, эмийн болон хүнсний 20 гаруй зүйл, мөн балт болон тэжээлийн шимт чанар сайтай ургамал их ургадаг нь зүйлийн бүрэлдэхүүнээр ямар баялаг болохыг харуулж байна. Амьтны аймгийн хувьд туурайтан, мэрэгчид хоёр гол суурийг эзэлдэг бөгөөд үүнээс цагаан зээр, тарвага зэрэг амьтан ихээхэн ач холбогдолтойн зэрэгцээ бэлчээрт хортой үлийн цагаан оготно зэрэг мэрэгчид байгааг дурьдах хэрэгтэй. Мөн чоно, үнэг, хярс зэрэг нь цөөнгүй тохиолддог.             Шилийн сайн эрс нь одоогийн Сүхбаатар аймгийн Шилийн богд ууланд гарч тангараг өргөдөг байсан түүхтэй гэдэг. Шилийн сайн эр гэдэг нь дундад зууны хоёрдугаар хагасаас 1930-аад он хүртэл гэргүй шилээр амьдрагч буюу хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж амьдардаг хулгайч эрсийг хэлдэг хэллэг байжээ. Шилийн сайн эр гэсэн онцлог нь хятадын худалдаачид, баяд ноёдын адуу мал, эд хөрөнгийг дээрэмдэх эсвэл хулгайлж аваад ядуу хүн ардад тус болж хулгайлсанаа тарааж өгдөг хулгайч эрсийг хэлдэг байжээ.             Өглөөний бөөлөлт маань эртнээс сонгосон сайн цагт хийгдэх учиртай. Тэр нь туулай цаг байлаа. Эрт боссон бид эргэн тойрон хадлан авч дууссаныг ажиглав. Энэ их өргөн талыг сайн хаджээ.             Шилийн Богдын бөөлөлтийг Монгол бөөгийн их дархан удган Дамдины Батчулуун эхэлж, Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун, Монгол бөөгийн тэргүүн зайран Н.Баярсайхан нар дараалан хуур, манжигаар бөөлсөн билээ. Энэ үеээр сэвэлзэх салхи зөөлөрч, нарны хурц илч нэвт ээж байсан нь нэн сонирхолтой. Бөөлөлт дөрвөн цаг үргэлжлэв. Онгодоо залсан буулалтын айлдсан бүхнийг Монгол бөөгийн Их удган Юра тэмдэглэж авч байлаа. Онгодууд ирэх жил болох онцлог үйл явдлыг тоочиж хэлнэ билээ.             Шилийн Богдын бөөлөлт дуусангуут холбогдох газраас зөвшөөрөл авсан учир урагш хөдлөн хилийн хориотой бүс рүү орж, Монгол Улсын хилийн 999 дүгээр багана дээр очиж, хүндэтгэл үзүүлж, эх орончид, цэрэг, хилчдийн баатарлаг үйлсийг даатган залбирсан.             Бид хилийн баганаас баруун урагш Ламт хэмээх уулын баруун хормойд гурван хүн чулуун дурсгалд очсон. Эдгээрийг шаргал өнгийн элсэн чулуугаар уран гоёмсог сийлж хийсэн ба бүгд түшлэгтэй исэр сандалд сууж байгаа дүрстэй.Нүүр царайг тун урлагтай сайн цоолборлож урласан бөгөөд хоёул тун төстэй, өргөн махлаг дугуй царайтай, хүүхдийн дүрстэй. Эдгээр хүн чулууд Xlll-XlV зууны монголчуудын хүн чулуу бүтээх урлагийн бүх л онцлог шинжүүдийг агуулжээ.             Бид эндээс нуурын зүүн хойно 50 метр зайд газрын гүнээс тунгалаг устай хүйтэн булаг оргилон гардгийг “Оргихын булаг”-т очсон. Нарийн ширхэгтэй элсний доороос даргилан буцалж байгаа юм шиг оргилон гарах бөгөөд чангаар дуугарах тусам улам ихээр элс бужигнан оргилдог онцлогтой билээ.  Дарьганга сумын төвөөс 12 километрторших салхины нүүдлээс үүссэн хурмал элсэнд хаагдаж тогтсон нэгэн нуур байх бөгөөд түүнийг Ганга нуур гэдэг.Ганга нуур нь 4 ам километр талбайтай нуур бөгөөд Ганга гэдэг нь үүрд ширгэшгүй ундран оргилдог мөнх гэсэн утгатай үг ажээ. Ганга нууранд Монголын улаан номд ордог гангар хун, цэн тогоруу гэх мэт нэн ховор шувууд ирж зусдаг. Жил бүрийн намар хун шувууд олон зуугаараа нисэн ирж ганганан чуулдаг учраас Ганга нуурын 1000 хунгийн чуулган гэж алдаршсан юм. Ганга нуурыг усыг 21 булаг тэтгэн тэжээдэг бөгөөд тэдний гол амин судас нь Дагшин оргихын булаг билээ. Ганга нуур нь талбай бага хэдий ч цэнгэг устайн дээр өвөрмөц бичил уур амьсгалыг бүрдүүлдэг. Энэхүү нутаг нь бүхэлдээ тэгш өндөрлөгт хамаарах бөгөөд дунджаар далайн төвшнөөс дээш 1300 метр орчим өргөгдсөн элсэн тарамцаг бүхий тал газар юм. Хамгийн өндөр цэг нь Гангын цагаан овоо бөгөөд далайн төвшнөөс дээш 1530 метр. Цогцолборт газрын нутаг дэвсгэрийн 90% нь хуримтлалын гаралтай элсэн тарамцаг юм. Энэхүү элсэн тарамцаг нь Молцог элс, Овоон элс, Холбоогийн баруун элс гэсэн гурван хэсгээс тогтоно. Эдгээр элсэнд хаагдаж тогтсон нуур тойром, цөөн тооны горхи булаг бий. Тус газар нутгийг шинэ төрмөлийн эриний галт уулын муж дахь гүнзгий хагарал дайрч гардаг. Хүрэн, хар хүрэн, нугын хөрс тархсан. Ургамалжилтын хувьд тал хээрийн, хуурай хээрийн, нугын, цөлөрхөг хээрийн ургамал зонхилно. Дагуур огдой, тарвага, дагуурын зурам, орог зусаг, дорнодын шигнүүхэй, хэргэлзэй оготно, хярс зэрэг амьтадтай. Тоодог, тогоруу, ногтруу, улаан хошуут жунгаа, шар шувуу, болжмор, алаг шаазгай, тас, бүргэд зэрэг шувууд бий. Ганга нуур, Улаан нуур, Дуут нуур зэрэгт намар болохоор гангар хун хэдэн мянгаараа цуглан чуулдаг онцлогтой. Ганга нуурын ар бэлд орших Тоорой бандын хөшөөн дээр очлоо. Бид энд дурсгалын зураг татуулж байрлан хөөрцөгөөсөн юм. Шилийн Богдын цуут шилийн сайн эр болох Торой банди туусан адуун сүргээ галт уулын тогоонд нууж, нэхэж яваа ноёдын замыг төөрүүлж, Шилийн богдын оройгоос тэднийг харан шоолж, тамхиа нэрэн суудаг байсан тухай домог бий.Торой банди нь баяд ноёдоос авсан адуу малаа үгээгүй ядуу дорой ардуудад түгээн өгдөг байжээ. Бид Тоорой бандийн хөшөөнөөс хөдөлж, Алтан овоонд очсон. Тэнд бид өргөл өргөж, залбираад Баруун-Урт хотын зүг хөдөллөө. Алтан-Овоо нь 1354 метр өндөр унтарсан галт уул бөгөөд уулын шовгор хэлбэр нь эвдрээгүй үлдсэн, хүрмэн чулуу ихтэй, амсар нь баруун хойшоо сэтэрч гарсан байдаг. Алтан-Овоог бүр 1700-аад оноос нутгийн тахилгатай, 1913 оноос төрийн их тахилгатай болгосон билээ.   Ийнхүү Шилийн богдод гурван жил дараалан хийсэн бөөлөлт өндөрлөв. Чихэнд нэгэн дуу сонсогдоно:      Эрийн хийморь сэргээсэн Шилийн богд сонсож бай, Эр зоригоон гайхуулсан Халхын эрчүүд дуулж бай, Торой Банди, Тогос Чүлтэм Ганган Төгс, Гархи Намжил Царцаа Намжил,Цахиур Төмөрийн   сүнс хөдөлж байна. Хаа байсныг хамдаг Харсанаа авч зардаг, Хармай дүүрэн лецензтэй Халхын баячуудаа сонсож бай Эрийн сайнаар Ноёдыг дийлж Эх орондоо хишгийг нь тараадаг Хүлгийн сайнаар талыг туулж, Хүмүүн ёсыг эргээн тогтоодог Их үйлс эхэллээ шүү Эргээд онгод нь хөдөллөө шүү...        

Хуудаснууд

Subscribe to Бидний хэн?,  хаана?, юуг?, хэрхэн?