logo

logo.jpg

Advertisement

Бидний хэн?, хаана?, юуг?, хэрхэн?

БАТЛАН ХАМГААЛАХ ИХ СУРГУУЛИЙН 95 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО

Монгол Улсын боловсролын ууган байгууллагын нэг жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Д.Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт "Батлан хамгаалах их сургууль" нь анх 1921 онд Ардын цэргийн даргын сургууль нэртэйгээр байгуулж байсан бөгөөд өдгөө түүхт 95 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Ойн баярын хурал энэ сарын 16-ны өдөр Соёлын төв өргөөнд болж УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, Зэвсэгт Хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат болон Ерөнхийлөгчийн тамгын газар, БСШУЯамны төлөөлөгчид, БХИС-ын сонсогч оюутан үе үеийн багш удирдлагууд оролцлоо. Ойн баярын арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ "Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар 1921 оны энэ өдөр 90 суралцагчтайгаар "Их даргын сургууль" нэртэй анх байгуулагдаж морин цэрэг, артиллерийн бага дарга бэлтгэх богино хугацааны сургалтыг хичээллүүлж эхэлснээс хойших 95 жилийн түүхэн их замналыг туулж байна. Их даргын сургууль нь үндэсний цэргийн мэргэжилтнийг бэлтгэх үндэс суурь болж байсан бол Бүх цэргийн ерөнхий сургууль нь Ардын журамт цэргийг байнгын цэрэг болон хөгжихөд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Улмаар цэргийн ерөнхий сургууль болж Монгол Ардын хувьсгалт цэргийн даргалах бүрэлдэхүүнийг сургах, давтан бэлтгэх гол уурхай нь болж байсны зэрэгцээ суралцагсадыг зөвхөн цэргийн эрдэмд сургаад зогсохгүй, нам, улс төр, эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын бүхий л салбарт ажиллахаар бэлтгэснээрээ онцлогтой байлаа. Энэ он жилүүдэд тус сургуулийн удирдлага, төгсөгчид 1939 оны Халхын голын байлдааны Монголын Ардын Хувьсгалт Цэргийн даргалах бүрэлдэхүүний цөмийг бүрдүүлж байснаас гадна Зөвлөлтийн улаан армитай хамт Японы түрэмгийлэгчдийн эсрэг явуулсан 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж байсан юм. Тус сургууль нь дээд боловсрол олгох сургалтын тогтолцоонд шилжсэн, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтүүдийг тухайн цаг үеийн шаардлагад нийцүүлэн хийж өмнөө тавьсан зорилтоо амжилттай биелүүлсээр ирсэн билээ Тус сургуулийн эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн, аюулгүй байдлаа батлан хамгаалж, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож, олон улсын тавцанд Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөн ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжилт цэцэглэлт, ирээдүй хойч үеийг цэрэг-эх оронч үзэл, хүнлэг энэрэнгүй ёсыг эрхэмлэн уламжлалаа дээдлэх үзэл хүмүүжлээр төлөвшүүлэхэд оруулсан үнэлж баршгүй хувь нэмэр, гавьяаг ойн баярын өдөр цохон тэмдэглэхэд таатай байна" гээд баяр хүргэж, сурган хүмүүжүүлэх, эрдэм судлалын ажилд тань улам их амжилт хүслээ. БХИС-ийн захирал, хошууч генерал Г.Чойжамц "Манай сургууль Монгол Улсын аюулгүй байдлыг хамгаалах үйл явц, боловсролын тогтолцоонд чухал байр суурь эзэлдэг. Оюутнуудад эх орноо хайрлах сэтгэл, эр зориг олгодог онцлогтой. Бид цаашид сургуулиа улам өргөжүүлж улсынхаа Батлан хамгаалах боловсролын төв болгох зорилт тавин ажиллаж байна" хэмээн онцолсон юм. Ойг угтан багш оюутнуудын дунд "БХИС-95" эрдэм шинжилгээний бага хурал, урлаг, спортын наадам зэрэг олон ажлыг зохион байгуулсанаас гадна бүтээн байгуулалтын ажлуудыг ч хийж амжуулжээ. Мөн БХИС-иас төрөн гарсан Монгол улсын баатруудад зориулсан хүндэтгэлийн цогцолбор, Сүлд дууны хөшөө, музейн шинэчилсэн дэглэлт, Эрдмийн өргөөний түүхийн жимээр сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийг ойн хүрээнд зохион байгуулаа. Одоогийн байдлаар БХИС нь Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Батлан хамгаалах удирдлагын академи, Цэргийн нэгдсэн сургууль, Аюулгүй байдлын сургууль, Цэргийн хөгжмийн сургууль, Ахлагчийн сургууль, Тэмүүжин өрлөг бүрэн дунд сургууль гэсэн бүрэлдэхүүн сургуулиудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Баярын хурлын дараа хүндэтгэлийн хүлээн авалт Улаанбаатар зочид буудлын ресторанд боллоо. Уг арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний хурандаа Д.Жаргалсайхан уригдан оролцсон байна.  

Намрын тахилгууд боллоо

Монгол намрын нэгэн онцлог сэвэлзүүр салхи аль хэдийн эхэлжээ.  Намрын улирал эхэлсэнээ тунхаглаж, ирж байгаа цагийг ч анхааруулж аль хэдийн  цасаар биеэ чимэглэжээ.   Монгол намар үзэсгэлэн гоогоороо зунаас дутахгүй сайхаан. Моддын навчисны нов ногоон өнгө хэрхэн хувирч өөрчлөгддөгийг та намрын улиралд харж болно. Намар цагийг монголчууд өнгөөр минь алтан намар, жимс ногоо дэлгэрдэг элбэг дэлбэг чанараар минь баян намар хэмээдэг юм. Хавар тарьсан ургацаа хураан авах, хадлан авах, өвлийн идшээ базаах гээд нөр их хөдөлмөр намрын улиралд өрнөдөг.              Намрын дунд сард хөдөөгийн монголчуудын уламжлалт ёс заншилтай холбоотой нэг  сайхан үйл болдог юм. Энэ нь “унага тамгалах” буюу “гүүний үрс гаргах” ёс. Зөвхөн нүүдэлчин монголчуудтай холбоотой энэ уламжлалт зан үйл намрын дунд сард болно. Хавар барисан гүүгээ намар тавих үед энэ зан үйлийг хийдэг юм. Эхээс төрж, эдэлгээнд сургах эзэн хүнтэй болсны баталгаа болгож унага тамгалдаг ёс үүсжээ. Унага тамгалахдаа дурын нэг өдөр биш, билэгт сайн өдрийг сонгож тамгалдаг учиртай. Унагаа тамгалаад “тамга тасам болог” хэмээн ерөөнө. Энэ нь хат гүйцсэн болд тамга тасартал адуун сүрэг өснө гэсэн учиртай бэлгэдэл юм. Мөн энэ өдөр хүн бүр унага зүсэлж, түүнийгээ уралдуулан хийморь лундаагаа сэргээж, найр наадам хийдэг ёстой. Унага тамгалах өдрийг  намрын отгон найр ч гэж нэрлэнэ. Монголчууд их найр наадамч хүмүүс. Зун эхэлсэн найр наадам үргэлжилсээр намар бүр оргилдоо хүрнэ. Учир нь идээ будаа дэлгэрч, бүх юм элбэг байх тул тэр. Найр наадам бол монгол намар миний нэг онцлог юм даа.             Намрын улиралд хамгийн олон хурим болдог онцлогтой. Тэр дундаа намрын дунд сарын билгийн тооллын 17-ныг монголчууд Балжинням, Дашням давхацсан сайн өдөр хэмээн бэлэгшээдэг тул энэ өдөр хуримлахыг их өлзий дэмбэрэлтэй гэж үзнэ.   Монголчууд хаврын сүүл сард гүүгээ барьж, гүүний сүүгээр айраг хэмээх гайхамшигт ундаа хийж, зуны турш хэрэглэдэг ч намар миний улиралд хамгийн амттай, аагтай, шимтэй болдог юм даа. Ай... Айргийн амтанд нь сэтгэл согтож харихаа мартаж, салхиар тарах үнэрт нь цэцэгс согтож хагдрахаа мартаж, нар согтож жаргахаа мартаж, сар согтож шөнийг мартаж хээр хонодог, монгол нутаг. Энэ бол намрын маань төрх. Олон жилийн явцад энэ л цаг үед намрын тахилгууд өрнөж бөө хүний нөр их хөдөлмөр шаардсан өдрүүд үргэлжилдэг. Бөө бол хэн хүний хийдэг ажил бишээ. Удмын онгодгүй хүнд бол санаж бодоод байх юмгүй. Тэгэсхийгээд л өнгөрнө. Би зарим улаач нарын хөдөлмөрийг ор үндэсгүй эсэргүйцэж байгаа юм биш. Удамын онгодыг тахина гэдэг “амаргүй” даваа билээ. Би хэд хэдэн удган зайрангийн намрын онгодын тахилгын зан үйлд оролцсон юм. Амаргүй ажил. Онгод хамжаагаа оруулж бөөлөхөд хамгийн багаар бүтэн арван цаг зарцуулна билээ. Энэ намрын тахилгын зан үйлүүдээ хийж өнгөрлөө. Одоо л намрын ажил өндөрлөлөө. Энэ тухай хэнч бичиж байгаагүй байх аа. Зон олон ч мэдэхгүй тийм нэгэн намырын ажил “Тэнгэрийн улаач” нарын дунд өрнөөд дууслаа. Намар дуусч өвөл эхэлсэнийг, намрын  бөөгийн хэнгэрийн дуу айлдан цуурайтуулсаар тахилгууд амжилттай сайхан болж өндөрлөлөө.                                     Д.Хүрэлбаатар        

Үүртийн тохойд тахилга зохион байгуулжээ.

   Өвөрхангай аймгийн Хужирт болон Бат-Өлзий сумын заагт байрладаг Үүртийн тохиод саяхан манай байгууллагын зайран удганууд тахилга хийж овоо босгосон байна.             Төхөм, Өндөрсант хайрханы өмнө талд оршин Үүртийн тохой бол өнө эртний түүхэн үйл явдал өрнөж байсан газар билээ. Тиймээс өнө эртний хайрхан, Орхон голоо аргадан тахих  зан үйл хийх шаардлага үүссэн байна. Одоо цагт Орхон гол энэ хэсэгт алт ухагч байгууллагуудын үйл ажилагааны үр дүнд бохирдон улаан өнгөөр хуйлран урсана. Өнө эртнээс энэхүүгол цэвэр тунгалаг усаараа түмэн ардын амьдралыг тэтгэж ирсэн бөгөөд өнөө цагт нутгийн зон олноос аврал эрж, сүйрч байгаагаа мэдрүүлж, улаан зосон өнгөөр анхааруулга өгч байгаа мэт догшрон харагдана.             Үүртийн тохой бол монголын омог аймгуудын хоорондын тэмцэл тулааны гэрч  болж, олон эрчүүд амь насаа алдсан тулалдааны талбар болсон газар юм. Онгодын айлдсанаар одоогоос 300 жилийн өмнө энд цус асгаруулсан томоохон тулалдаан болж байжээ. Тулалдааны явцад хоёр талын дайчин эрсүүд амь өрсөн тэмцэлдэж, цөөнгүй эрс өндөр хясаан дээрээс унаж амь насаа алдсан ажээ.             Энэхүү түүхэн үйл явдлыг дурсан, манай зайран нар баатарлаг тэмцлийг тодотгон Монгол баатруудын сүнсийг дэгдээх зан үйлийг хийж, уламжлалт овоог босгон онгод юугаа залан байж бөөллөө. Тэдэнд Тэнгэр айлдсаны дагуу гурван давхар хамгаалалт хийж, өнө эртнээс залж байсан бөөгийн тахилгат овоо бий боллоо.             Овооний тахилгыг зайран А, Б болон удган Б нар хамтран зохион зохион байгуулжээ. Тахилга хийсэн өдөр тэнгэр цэлмэг байж, дулаахан салхи сэвэлзэн зорьсон үйлд хүч нэмж, тайван амгаланг илтгэн зорьсон хэргийг бүтээлцмой.             Өвөрхангай аймгийн Хужирт, Бат-Өлзийсумын заагт ийнхүү нэгэн шинэ овоо босгосон түүхийг өгүүлбэл ийм байна.                                                 Б.Банзрагч

ДАМДИНСҮРЭНГИЙН БАТТУЛГА 1959-2016

  Түмэн олондоо Урианхайн Монгол бөөгийн тэргүүн Зайран Д.Баттулга гэж нэрлэгддэг улаач маань хүнд өвчний улмаас тэнгэрийн орныг зорьж,  гэргий, үр хүүхэд, төрөл, төрөгсөд, МБНЭ-ийн хамт олонд нөхөж баршгүй гарз тохиолоо.             Тэрээр Монгол бөөгийн хөгжлийн төлөө санаа тавьж, сэтгэл оюунаа харамгүй зориулсан нэгэн. Монголчууд мөнх тэнгэрийн сургаалиа шүтэж, түүнийхээ төлөө ажиллах ёстойг ойлгон, энэ үйлсийг түмэнд дэлгэрүүлэхийн төлөө тэмцэж, ажиллаж явсан, амьдралын 15 жилээ түмэн олны сайн сайханы төлөө зориулсан Тэнгэрийн улаач нарын нэг билээ.             Д.Баттулга нь 2012 онд МБНЭ-ийн Анхдугаар Дээд хуралдайд оролцож, МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүнээр сонгогдон ажилласан, их үйлсийг эхлэгчдийн нэгэн.             Монгол туургатан, үндэстнүүдийн түүхийн өв болсон төв уул Ноён уулыг хамгаалахын төлөө нэгдсэн тахилга, Монгол Улсын хоймор болсон Хөвсгөл нуурын нэгдсэн тахилга, Туул голоо хамгаалах Лусын тахилга, Нарны нэгдсэн залбиралуудад бусдыгаа манлайлан идэвхтэй оролцож, байгаль дэлхий түмэн олныхоо төлөө тэмцэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулсан идэвхтэй тэмцэгчдийн нэг байлаа.             Герман, Өмнөд Солонгост болсон Олон улсын бөө нарын чуулга уулзалтад оролцож, Монгол бөөгөө дэлхий нийтэд сурталчлах ажиллагаанд оролцож байжээ.             Монгол уран дарханы өвийг хөгжүүлэхэд амьдралаа зориулсан алт мөнгөн эдлэлийн дархан бөгөөд Нийслэлийн 39 дүгээр сургууль, БТМС-д Мужааны ажил хийж байжээ.             Тэр Монгол бөөгийн тэргүүн Зайран цолтой, Монгол бөөгийн хөгжилд оруулсан зүтгэлийг нь үнэлж МБНЭ-ийн Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар шагнагдаж байсан.             Талийгаачийн улс орныхоо төлөө зориулсан нөр хөдөлмөр, түмэн олныхоо төлөө зориулсан тэнгэрийн ариун үйлс бидний сэтгэлд дурсагдаж явах болно. Бидний ариун ажил үйлс харанхуйн оронд ч үргэлжлэх болно.                                     МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан                                                         Бөөгийн Зөвлөл                                                 Дээд цэцийн хуралдайн гишүүд                                       

Долоон бурхан одны тахилга болов.

Долоон бурхан одны тахилга, их тэргэл сарны залбирал, эе эв нэгдлийн галын их тахилга үнэнхүү утга төгөлдөр, үйл явдлаар дүүрэн сайхан боллоо.             Сэтгэлээсээ дэмжин оролцсон, ивээн тэтгэсэн Д.Мэнддэлгэр захиралтай Мичид Алтай ХХК, М.Хүрэлсүх, Б.Батдэлгэр захиралтай Дэлгэрсүх ХХК, И.Болдбаатар захиралтай Си Си ХХК ны хамт олон хийгээд бүхий л хүмүүст тахилгад шаардлагатай эд бүтээгдэхүүнийг Онгодын захиалгын дагуу урлан бүтээсэн дархан Н.Нямдорж, Ш.Сонсголон, оёдолдчин Г.Баяраа, хүн бүхний сэтгэлд хүрсэн Тэнгэрийн хишиг ундаа, халуун хол цайгаар үйлчилсэн Ш.Халиун, С.Хорлоо, И.Болд нарт гүн талархал илэрхийлье.                  Мөн МЧАХ тэргүүн Монголын ахмадуудын төлөө амьд ажил хийсэээр ирсэн Г.Баасан, Монгол ухаан, далд ухаан, сургамжит ухааны охийг хайж, уран бүтээлдээ шингээж, уран бүтээлийн шинэ эрэлд байнга хошуучлагч ДОЗ энтертайментийн Дооёо, Зулаа, Бубаа нарт бидний үйлийг тэмдэглэн авч басхүү гайхамшигыг мэдэрсэнд дахин дахин баярласанаа илэрхийлье.                Та бүхэн сайн ажиглаарай: Ган тулганд минь галын бурхан Онгод тэнгэр минь бууж ирсэн билээ. Мөнх тэнгэр өршөө ТТББ.  

Улаанбаатар хот дахь МБНЭ-ийн Говь-Алтай аймгийн нутгийн бөө нар цугларав.

МБНЭ-ийн түүхэнд анх удаа Говь-Алтайн бөө нар бие дааж нэгдсэн тахилга зохион байгуулсан билээ. 2016 оны 5 дугаарсарын 21-ны өдөр МБНЭ-ийнГовь-АлтайаймгийнтөвАлтайхотоос 2 км-ийнзайдНэгдсэнтахилгыг МБНЭ-ийнГовь-Алтайнхарьяат “Тэнгэрийнулаач” нар, Говь-Алтайн аймгийн бөөгийн хүрээлэнгийн төлөөлөл хамтран зохион байгуулав. Хаврын өнгө Энэ жилийн хувьд зуны эхэн сар эхэлсэн боловч ихэнх нутагт өвлийн дээлээ тайлаагүй уулс цасаар хучигдаж, хүйтний эрч сулраагүй байсан хаврын өдрүүдээ дурсан Говь-Алтайн Тэнгэрийн улаач нар цугларч хийсэн ажлаа дүгнэж нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүллээ. Хийнэ гэж том зорилт тавиад анхлан эхлэх, хийхийн төлөө зохион байгууллатын ажил өрнүүлэх, тэгээд хийж өнгөрүүлэх, хийсний дараа бүтээсэн үйлээрээ бахархан суух бол хийсэн бүтээсэн зүйлтэй хүмүүсийн түүх байдан. МБНЭ-ийн Дээд хуралдайн гишүүн Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал энэхүү тахилыг анхнаас нь санаачлан эхлүүлж, зохион байгуулсан билээ. Олон ч шөнө их ажлын төлөө нойргүй хоносныг бмд мэднэ. Тахилгын өмнөх өдөр Бид зочид буудалд байрласны дараа шууд л орон нутгын телевизэд Нэгдсэн тахилгын талаар хорин минутын ярилцлага өгсөн юм. Ярилцлага дуусгаад шууд тахилга болох талбайд очлоо. Энэ удаагийн тахилгын гол хүч нь Улаанбаатар хотод амьдардаг МБНЭ-ийн гишүүдбайлаа. Их ажлын гол нурууг Монгол бөөгийн удган Б.Батжаргал босгож, зохион байгуулалтын ажил, санхүүгийн ачаалалыг үүрчээ. Түүний шавь нар энэ их ажлын ачааллын хүндийг үүрсэн билээ. Нэгдсэн тахилга хийх талбайд гортиг татаж, гурван гэр барьжээ. Дунд хэсэгт галын тахилга хийхээр бэлтгэж, түүний харалдаа гол хэсэгт Хайрханы тахилгад зориулан олон зүйлийн тансаг орцоор арц бүхий эр, эм хасын хэлбэрээр засаж бэлтгэжээ.Тэдгээрийг тойруулан бөө нар байрлалыг тусгаарлан гортиг татсан байв.Нэгдсэн тахилгын бэлтгэл хангагдсан байв. Нэгдсэн тахилга Нарны тахилгаар эхэлж, Хайрханы тахилгаар үргэлжилж, Тэнгэрийн тахилгаар эрчээ авч Лусын тахилгаар хүч түрэн Галы нтахилгаар өндөрлөсөн билээ. Энэ өдөр хуран цугларсан МБНЭ-ийн гишүүд энэхүү тахилгыг зохион байгуулахад ачааны хүндийг үүрсэн Монгол бөөгийн удган Б.Батжаргалдаа талархал илэрийлж нээлтээ хийлээ. Идэвх зүтгэл, тэмцэл бол энэ цагийн өнгө төрх. Тулгамдсан олон бэрхшээлийг давж байжажил бүтнэ. Нэгдсэн тахилга зохион байгуулж идэвхтэй оролцсон бөө нар хуран цуглаж, ололт амжилтаа ярилцаж хүндэтгэлийн зоог барьж нэгэн оройг хамт өнгөрүүлсэн билээ. Хүндэтгэлийн зоог дээр халуун дулаан, дотно яриа өрнөж, хийсэн ажлаа дүгнэн ярилцсан билээ.Энэ арга хамжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн зайран Ж.Өсөхбаяр, Монгол бөөгийн тэргүүн удган Даарий, Монгол бөөгийн тэргүүн удган Догсмаа нар оролцов. Түүнээс гадна уулзалтад Говь-Алтай аймгийн гаралтай олон сайхан залуучууд, Тэнгэрийн улаач нараар аймгийн бөө нар эгнээгээ тэлсэн нь баярлууштай. Хийсэн бүтээснээ хамт олноороо эргэн дурсаж, бахархан ярилцах нь юутай сайхан сэтгэгдэл төрдөг билээ. Тийм нэг сайхан дурсамж дүүрэн цэнгүүн, баярт орйог цугларсан олон тэмдэглэн өнгөрүүллээ. Орон нутгийн Нэгдсэн тахилгыг Говь-Алтайн бөө нар анхлан зохион байгуулсан нь Монголын бөөгийн түүхэнд үлдэнэ.  Би гэж цээжээ дэлдэж, бидэнгүйгээр ажил бүтэхгүй мэт ярьдаг судлаач нэртэн, зарим бөө нар, дөрөв, таван зуугаар тоологдох шавь нартай, хот хавиараа эргэлдэн, зан үйл хийж хэдэн шавь нараасаа мөнгө босгож амьдралаа залгуулдаг багш-бөө нарыг бодвол Говь-Алтай аймгийн бөө нар нэгдэж Нэгдсэн тахилга зохион байгуулж чадлаа. Бид Та нараараа бахархаж байна. Би гэдэг “биеэ тоох өвчтөн”, амин хувиа хичээгчдэд хариулт өгч, бид гэж хамтран ажиллаж хамтын хүчийг мэдрүүлсэн Та нар хийж, бүтээж чадсан шүү. Он цаг өнгөрөх дутам чухамхүү хамтын бүтээл нь хувь хүний хийсний дэргэд уул мэт сүндэрлэн харагдаж дурсагдах болно.  Их ажлын ард гарчихаад хийснээ ярилцаад суух 

БАЙГАЛ ДАЛАЙН ОЛЬХОН АРАЛД ЗОЧИЛООД ИРЛЭЭ.

Байгал далай 26 аралтай. Түүний урт нь 71 км, өргөн нь 15 км, 730 мянган км квадрат талбайтай. Хамгийн том нь Ольхон арал юм. Нэрийн хувьд буриадууд Ой-хон, буюу ойн хэсэг ба төгөл гэдэг. Байгал нуурыг Сибирийн гүн дэх цэнхэр зүрх гэдэг бол, Ольхон нь Байгал нуурын зүрх гэдэг. Байгал далайн Ольхон аралд жил бүр 15-25 мянган жуулчид, аялагчид ирдэг гэсэн. Тэд нуурын усанд шумбаж, биеэ шарж амардаг. Энэ хэсэгт 20 орчим жуулчины баазад нэг ээлжинд 600 орчим жуулчид хүлээн авах боломжтой. Мөн  орчим жуулчидыг оршин суугчид гэртээ хүлээн авахаар тохижуулсан байдаг. Жуулчин, аялагчид ирж амрахын зэрэгцээ археологийн баялаг дурсгал, эртний хиргисүүр, тосгоны туурь, байгалийн үзэмжит хад чулуун тогтолцоонуудыг сонирхон үздэг.             Хамгийн түрүүнд Буриад бөөгийн онгодын өлгий нутаг гэдгээрээ алдартай.  Тиймээс эндээс буриад бөө мэндэлж түгсэн гэж үздэг. Олон жилийн зохион байгуулсан арга хэмжээний үр дүнд Ольхон нь Дэлхийн бөө нарын хойд хэсгийн төв болсон гэж үздэг.             Монгол бөөгийн удган В.Нармандах саяхан Байгал далайн Ольхон аралд аялаад иржээ. Нэгэнт Ольхон аралд аялсаныг улаач хүний хувьд хуяглан бөөлсөн байна. Аян замын сониноос МБНЭ-ийн сайтад замын зураглалаа илгээжээ.             Тэрээр Хөх толботой тэнгэрлэг Монголчууддаа             Айл болгон тулганы гал нь бадардаг             Өрх бүхэн гэр дүүрэн баяр хөөртэй             Төр нь түвшин             Түмэн олон нь амар амгалан байх болтугай гэж даатгажээ.                                     Б.Банзрагч    

​.Жавхлан анхны цалингаараа бяцхан сурагчдад дүрэмт хувцас бэлэглэв

Хийсэн үйлдэл, ярьсан яриагаараа олны анхаарлын төвд байдаг хүн бол дуучин УИХ-ын гишүүн Самандын Жавхлан. Шинэхэн гишүүн С.Жавхлан УИХ-н гишүүний анхны цалин 1.5 сая төгрөгөөрөө эрдмийн их аянд  хөл тавьж байгаа Баянзүрх дүүргийн 85-р сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдад дүрэмт хувцас бэлэглэжээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Ч.Амар  

​Улаанбаатар хот Сургалт 2015-4 Сургалтанд хамрагдсан хүмүүсийн сэтгэгдэл

1. Удган БаттогтохЭнэ сургалтанд сууснаар залуучууд бидэнд их үр дүнтэй маш их зүйлийг мэдэж авлаа. Залуучууд бид сургалтанд сууснаар мэдэхгүй байсан их зүйлүүдийг сонсож байна, жоохон мэдэхгүй эргэлзсэн зүйлээ эндээс мэдэж сурж авч байна. МБНЭ-ийн энэ сургалтанд суусандаа маш их баяртай байна. 2. Удган АлтанцэцэгОлн сайхан багш нараар хичээл заалгасандаа маш их баяртай байна. Энэ сургалтыг цаг үеэн олсон сургалт байна гэж бодож байна. Маш их мэдэх мэдэхгүй зүйлсийг мэдэж авсандаа баяртай байна. Баярлалаа 3. Удган ЭнхжаргалМБНЭ-ийн сургалтанд ирж хамрагдаж байгаадаа их баяртай байна. Мэдээгүй их зүйлсийг мэдэж авлаа энэ боломжийг ашиглан нийт улаач түшээ нартаа болон бүх Монголынхоо ард түмэнд мэнд хүргэе. Миний Монголын ард түмэн тэнгэрээ дээдэлж бөө мөргөлөө шүтэж яваасай гэж хүсэж байна. Нийт улаач түшээ нартаа сэтгэл нь ариун байж онгод тэнгэр нь улам улам хүчээ аваарай гэж ерөөж байна. 

​Улаанбаатар хот Сургалт 2015-4 Сургалтанд хамрагдсан хүмүүсийн сэтгэгдэл

1. Удган БаттогтохЭнэ сургалтанд сууснаар залуучууд бидэнд их үр дүнтэй маш их зүйлийг мэдэж авлаа. Залуучууд бид сургалтанд сууснаар мэдэхгүй байсан их зүйлүүдийг сонсож байна, жоохон мэдэхгүй эргэлзсэн зүйлээ эндээс мэдэж сурж авч байна. МБНЭ-ийн энэ сургалтанд суусандаа маш их баяртай байна. 2. Удган АлтанцэцэгОлн сайхан багш нараар хичээл заалгасандаа маш их баяртай байна. Энэ сургалтыг цаг үеэн олсон сургалт байна гэж бодож байна. Маш их мэдэх мэдэхгүй зүйлсийг мэдэж авсандаа баяртай байна. Баярлалаа 3. Удган ЭнхжаргалМБНЭ-ийн сургалтанд ирж хамрагдаж байгаадаа их баяртай байна. Мэдээгүй их зүйлсийг мэдэж авлаа энэ боломжийг ашиглан нийт улаач түшээ нартаа болон бүх Монголынхоо ард түмэнд мэнд хүргэе. Миний Монголын ард түмэн тэнгэрээ дээдэлж бөө мөргөлөө шүтэж яваасай гэж хүсэж байна. Нийт улаач түшээ нартаа сэтгэл нь ариун байж онгод тэнгэр нь улам улам хүчээ аваарай гэж ерөөж байна. 

Хуудаснууд

Subscribe to Бидний хэн?,  хаана?, юуг?, хэрхэн?