logo

logo.jpg

Advertisement

Бидний хэн?, хаана?, юуг?, хэрхэн?

​ДЭЛГЭР МӨРНИЙ ХӨВӨӨНД СҮҮЖИЙН АМРАЛТАД БОЛСОН БӨӨГИЙН ЧУУЛГАН

     Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотын өмнүүр урсах Дэлгэр мөрний гүүрээр гараад Сүүжийн амралтад МБНЭ-ийн гишүүд Тэнгэрийн улаач нар хуран цугларч бөөгийн чуулганаа хийлээ. Чуулган Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгээс 30 орчим төлөөлөл, Говь-Алтай аймгийн төлөөлөл 10 гаруй төлөөлөл, Улаанбаатар хотын бүх дүүргээс ирсэн 50 орчим төлөөлөл, янз бүрийн бүс нутгаас ирсэн залуучуудын 20 орчим төлөөлөл, Хөвсгөл аймгаас ирсэн 10 гаруй төлөөлөл тус тус хүрэлцэн иржээ.             МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл хийв. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хийсэн мэдээлэлдээ Монгол бөөд тулгамдсан асуудлууд, түүнийг даван туулах нь, өнөөгийн зорилтууд, гадаад хамтын ажиллагаа, төрийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага зэрэг асуудлыг ярилаа.МБНЭ-ээс Хөвсгөл аймагт ажилласан дүнг танилцууллаа. Дараа нь МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун үг хэллээ.             Хөвсгөл нуурын нэгдсэн их тахилгад хүрэлцэн ирсэн МБНЭ-ийн Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн Их удган Гэрэлтуяа, Дорнод аймгийн Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн Их зайран Ц.Болд нар ирсэн төлөөлөлөө танилцууллаа.             Мөн  нэгдсэн тахилгад МБНЭ-ийн Дундговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн Удирдагч Өлзийсайхан, Хөвсгөл аймгийн Тариалан сумын бөөгийн зөвлөлийн удирдагч,  Монгол бөөгийн удган Үүрийнцолмон бүрэлдэхүүнээ, МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн гишүүн, Монгол бөөгийн зайран Одбаяр өөрийн шүтэн бишрэгч 20 гаруй залуучуудтай яваагаа танилцууллаа. Тэд аймгийн төвд байрласан байгаа ажээ. Нэг улаач цаанаа ийм бүрэлдэхүүнтэй яваа нь тахилгад оролцогчид олон байх нээ гэсэн таамагт хүрч байлаа.             Манай тахилгад Өвөрмонголын бөөгийн төлөөлөгчид оролцож байгааг танилцууллаа. Монгол туургатан тэнгэр үзэлтэнгүүдэд хил хязгаар үгүй билээ.             Улаач олон цугларсан Монгол бөөгийн чуулган “МБНЭ-Гурван жил”, “Хөх уулын нэгдсэн тахилга-2015”, “Хөвсгөл нутгийн дуулал” баримтад киногоор үргэлжиллээ.             Уулзалт оролцогчид хоорондоо танилцаж, харилцан нэг нэгнээсээ суралцах, хамтран ажиллах талаар санал бодлоо хэллээ.             Энэ орой Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлнгийн хамт олон энд хүрэлцэн ирсэн төлөөлөгч нартаа “Монгол хорхог”-оор оройн зоог барьсан юм. Хаана ч болсон бүх газарт тухайн орон нутгийн бөөгийн хүрээлэнгийнхэн ирсэн төлөөлөгч нарт хүндэтгэл үзүүлж “монгол хорхог”-оор дайллага хийдэг нь хэвшил болжээ.             Маргааш өглөө нь ирсэн бүрэлдэхүүн Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод түр зогсож, хүнсээ “цэнэглэж” аваад Хөвсгөл нуурын зүг хөдөллөө.                                     Б.Банзрагч                                                                                       

ХӨВСГӨЛИЙН ТАРИАЛАН СУМАН ДАХЬ “ХАН ХАЙРХАН БАДРАХ” БӨӨ МӨРГӨЛИЙН ТӨВИЙНХЭН.

 Өнө эртнээс Монголчуудын уламжлан шүтэж ирсэн Мөнх тэнгэрийн үзэл, түүний сурталчлагч нар болсон бөө, “Тэнгэрийн улаач” нарын үйл ажиллагаа сэргэж, идэвхжээд нэлээд хэдэн жил өнгөрчээ. Монголчуудын 20 орчим хувь нь Мөнх тэнгэрийн үзлээ эрхэмлэн дээдлэх болжээ. Энэ үйлсэд өөрийн амьдралаа зориулж яваа нэгэн болсон Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвд байдаг “Хан хайрхан бадрах” бөө мөргөлийн төв, түүнийг авч яваа Тэнгэрийн улаач, Монгол бөөгийн Удган Үүрийнцолмонгийнхоор бууж мордлоо.             Тариалан сумын төвд шинээр хашаа барьж, бөө мөргөлийнхөө төвийг  байгуулаад 2-3 жилийн нүүр үзэж байгаа боловч аль хэдийн үйл ажиллагаа нь жигдэрч, өөрийн өнгө төрхөө олжээ. Удганых аль ч талаараа хөдөлмөрч, ажил хэрэгч гэр бүл юм.             Амьдардаг байшин нь тэдний амьдралын ерөнхий төрхийг хариулна. Хашаан дотроо тахиа, цацагт хяруул тэжээдэг. Ногооны талбайтай түүн дээрээ бүх төрлийн хүнсний ногоогоо тарьж өөрсдийгөө хангадаг. Автомашины сэлбэгийн дэлгүүртэй. Энэ бүхнийг дурьдсан нь амьдрал, ахуйгаа зэрэгцүүлэн авч явах монгол ухааныг эндээс харж болно гэдгийг өгүүлэх гэсэн юм.             “Хан хайрхан бадрах” бөө мөргөлийн төв хоёр хэсгээс бүрдэнэ. Энэ нь онгодын өргөө, хашаан дотор байгуулсан урцнаас бүрдэнэ.             Онгодын өргөөндөө гэрийн онгодоо залсаны зэрэгцээ эртний уламжлалт оточийн эмчилгээ хийдэг байна. Өргөөний нэг хэсгийг нь уламжлалт эмийн ургамал эзэлнэ. Үүгээрээ онгодын өргөө онцлогтой юм. Онгодын өргөөнөөс шууд хашаан дахь урц руу орно. Овоо, урц хоёр хослон харагдана. Урцандаа шүтлэгтэнд хүнд хэцүү засалаа хийдэг.             Өнө эртнээс эцэг өвгөдийн шүтэн биширч ирсэн Мөнх тэнгэрийн сургааль, бөө мөргөлөө дэлэгрүүлэх үйлсэд хүчин зүтгэж яваа “тэнгэрийн улаач” нарт бэрхшээл их байгаа боловч түүнийг даван туулж, их үйлсэд өөрсдийн дусал дусал хувь нэмрээ оруулж амжилтад хүрнэ гэдэг итгэл улам төрж байна.             Сум болгонд бөөгийн төвүүд байгуулж, ингэж ажиллаж чадвал бид үр дүнд хүрэхэд ойрхон байна. Удганых хэдхэн хоногийн дараа болох нэгдсэн тахилгад оролцохоор бэлтгэж байна. Тэдний зочин олон байх бололтой. Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн төлөөлөгчид Хөвсгөл явах замдаа тэднийд буудлах сурагтай.  Газар газрын “Тэнгэрийн улаач” нар нэг нэгэнээ мэдэх болж, хамтран ажиллах болсон нь МБНЭ-ийн үйл ажиллагааны нэг амжилт ололт мөн билээ.             “Хан хайрхан бадрах” бөө мөргөлийн төвийн ажилтай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун, Залуучуудын байгууллагыг төлөөлж, Монгол бөөгийн зайран Ш.Нямдорж нар танилцлаа.             Монгол Улсын хоймор болсон Хөвсгөл нуурын нэгдсэн тахилга руу явах замдаа буугаад мордсон эхний зогсоол Хөвсгөл аймгийн Тариалан сум байлаа. Улаач нарынхаа ажил үйлс амжилттай байгаад сэтгэл өндөр байв.    Үүрийнцолмон удганынд үдлээд хөдлөхөд ийм сонинтой.                         Д.Хүрэлбаатар                                                                                               

​ХӨВСГӨЛИЙН БАЯНЗҮРХ СУМЫНХАН

Хөвсгөл нутагт энэ жил сайхан зун болж байна. Бид Хатангийн хошууг уруудан Бэлтэсийн голын гүүрээр гарч Баянзүрх суманд ирлээ. Энэ жил бороо хур ихтэй болохоор голууд усархаг байлаа. Бид оройтож ирсэн болохоор голын эрэг дээр буудаллаж, майхнаа барьж хоноглов. Хэдий шөнийн 01 цаг болж байсан ч нутгийн олон угтаж авсан юм. Тиймээс тэдэнд зориулж  Монгол бөөгийн тухай, сүүлийн үеийн олонд түгсэн дууны цомогоор хийсэн ведиоконцерт тавьсан.             Маргааш өдрийн 11 цагт Сургуулийн нэг танхимд бидний Баянзүрх сумынхантай хийсэн уулзалт ярилцлага болсон. Уулзалтад ирэгсэдэд зориулан МБНЭ-ээс зохион байгуулсан Нэгдсэн тахилгуудын тухай баримтад кино, урлагын ведио тоглолтыг үзүүлсэн билээ.             Уулзалтыг нээж МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан МБНЭ байгуулагдах болсон түүхэн нөхцөл, шалтгааныг танилцуулж. Өнөө цагийн тулгамдсан асуудлуудыг тайлбарлан ярьсан, дараа нь МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун МБНЭ-ийн үйл ажиллагаа, Монгол бөөд тулгамдсан асуудлуудын талаар мэдээлэл хийсэн.             Нутгийн зон олон МБНЭ-тэй хэрхэн хамтран ажиллах талаар Баянзүрх сумын уугуул, энэ нутагт төрж, өссөн Монгол бөөгийн тэргүүн удган Бадамсүрэн таниулга, сурталчилгаа хийв.             Цугларсан олон түүхэн уламжлалаар шүтэж ирсэн, Баянзүрх сумын нутагт байдаг  Агарын хайрханы талааар илүүтэй ярилаа. Сүүлийн жилүүдэд зүг зүгийн олон зуун бөө нар энд ирж, шүтэн залбирч бөөлөх болсон байна. Бөөлөхдөө уламжлаж ирсэн бөөгийн зан үйлийг зөрчин буруу үйл их хийж байгааг шүүмжлэн ярилцаж байлаа. Өөрөөр хэлбэл Агарын хайрханы эргэн тойргыг ихэд бохирдуулан, бузарлаж байгаа талаар шүүмжлэн ярилцаж байв. Агарын хайрханыг зорьж ирсэн “Улаач” нарын дотор төрийн зайран, ард түмний баатар, гавьяат цолтон, доктор профессор гэсэн алдар гуншинтай бөө нар ирдэг тухай ярина лээ.             Уулзалт цөөнгүй цаг үргэлжлэв. Түүний дараа манай ажлын хэсэг Бэлтэс, Алтраг,Эмт голын бэлчир өнгөрөөд Уширын хүрхэрээнд ирж байгалийн сайханыг үзэж баяслаа.Нутгийн олонтой уулзаж ярилцсаар оройхон бид Алтрагийн гол өгсөн, ус ихтэй байгаа тул машин зөрөх боломжгүй дээд замаар явж, Хужиртын давааг давж Хөенгийн хөнжийг туулан Эрээний даваа давж зорьсон газраа ирлээ. Хөенгийн хөндийд Баянзүрхийн олон малчид зуншлага хийн буудаллсан байх ажээ. Бадамсүрэн удганы машин дээрээ дуу өсгөгч байрлуулж оройн арга хэмжээний талаар мэдээлэл цацаж явлаа. Бид машин дотроо сонгуулийн сурталчилгаа мэт ажиллаж байгаагаа ярилцаж инээд хөөр  дүүрэн элдэв онигоо ярин баясаж явлаа.                                     Д.Хүрэлбаатар                           

​Улаанбаатар хот Сургалт 2015-4 Сургалтанд хамрагдсан хүмүүсийн сэтгэгдэл

1. Зайран БатзоригМБНЭ-ээс зохиосон сургалтанд хамрагдаж байгаадаа маш их баяртай байна. Уг сургалт нь Улаач бидэнд маш их үр дүнтэй боллоо сургалтаас маш их зүйл мэдэж сурж авлаа. Онгод тэнгэртээгээ хэрэн харьцах болон хээрийн тахилга гэрийн тахилга хэрхэн хийх талаар их зүйлийг мэдэж авлаа. Цаашдаа энэ сургалтаа улам өрөгжүүлж олон улаач нарыг хамруулах шаардлагатай мөн илүү их өргөн цар хүрээг хамарсан мэдээллүүдийг өгвөл зүгээр гэж бодож байна. 2. Зайран БатбаярСургалт бол маш ач холбогдолтой сайхан болж байна.Би уг сургалтанд хоёр дахь удаагаа сууж байна. Ноднин жил нэг удаа суугаад ирэхгүй байвал ирэхгүй л байсан гэхдээжил жилд Монголын бөө нарт тулгамдсан асуудлууд бидний дуулж сонсоогүй үзэж хараагүй зүйлс жил ирэх тусам өдөр хонгоор нэмэгдэж байдаг. Харамсалтай нь сургалтанд цөөхөн хүн хамрагдаж байна олон удган зайран байгаа боловч аргагүй тархай бутархай байгаа нь мэдэгдэж байна.Үнэхээр Мөнх тэнгэр шүтлэгтэй онгодоо залсан бөөгийнхөө зан үйлээр тууштай явах хүсэл зорилготой хүмүүс уг сургалтыг маш өндрөөр үнэлж байнга оролцож байх ёстой би энэ жил суусан дараа жил суухгүй гэхгүй жил бүр сууж мэдлэг чадвараа намагдүүлж байх хэрэгтэй. Мэдээлэл гэдэг бол агуу бидний үеп энэ олон туршлагатай удган зайрангуудын жинхэнэ амьд туршлага мэдээллүүдээс маш их туршлага авч өөртөө хэрэгжүүлэх, үүнээс авах гээх ухаанаар л хандах ёстой түүнээс заавал тийм ийм бай гэсэн тулгасан зүйл байхгүй учираас хамгийн их ач холбогдолтой сайхан болж байна. Тиймээс энэ сургалтанд суусан удган зайрангууд өөрийн нутаг ус эргэн тойрны хүрээний тэнгэр шүтлэгтэнгүүдэд дуулгаж МБНЭ ийн үйл ажиллагаанд идэвхитэй хамрагдана гэдэгт итгэлтэй байна. Энэ сургалтанд хаа холоос олон аймаг сумуудаас ирж оролцох боломж муу байгаа тул тухайн орон нутагт нь сурагт зохион байгуулвал их ач холбогдолтой байна. Энэ сургалтанд сууснаар миний сэтгэл маш өндөр байнаа.  

ӨВӨРМОНГОЛД ТАХИЛГУУД ХИЙЛЭЭ.

Монгол бөөгийн удган Д.Үүрийн цолмон Өвөрмонголын бөө нартай хамтарч хэд хэдэн тахилгууд хийлээ. 2016 оны 06 дугаар сар 06-ны Нар шарсан зуны аагим халуун өдөр Эрээн хотоос Эрээн нуур Баян Булгийн адартын рашаанлуу бид  тавьсан болзооныхоо дагуу галын их тахилга хийж, хурин дуудлага  Адартын  рашааны  тахилга хийхээр хүлгийн жолоо заллаа. Уг тахилгад  МБНЭ-н гишүүн удган Д.Үүрийнцолмон урилгаар залагдан  Өвөр монголын өөртөө засах орны эрээн хотын удган Нарангуа, Өвөр монголын өөртөө засах орны зүүн сөнд хошууны улаач Ганзориг, улаач Аюуш нар монгол бөөгийн зан үйлээр ард түмнийхээ тусын тулд уг тахилга тайллагаа хийлээ, уг тахилгад нутгийн ард түмэн олноор оролцсон байна. 2016 оны 06 дугаар сарын 08-ны Монгол бөөгийн удган Д.Үүрийн цолмон Өвөр монголын Эрээн нуурын  Баян булгийн галын тахилгыг Өвөр монголын өөртөө засах орны удган зайрангуудын хамт хийсэн байна. 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Өвөр монголын өөртөө засах орны Эрээн нуур Баян булгийн  Адартын рашааны тахилгыг нутгийн зон олонтой хамтарч хийжээ.             2016 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Өвөр монголын өөртөө засах орны Зүүн сөнд хошуу цагаан овоо сумын зүг бидний хэдэн нөхөд морьдож, Монгол бөөгийн удган Д.Үүрийнцолмон, Эрээн хотын удган Нарангуа, улаач  Ганзориг, улаач Аюуш нар Өвөр монголын өөртөө засах орны эргийн худаг гэдэг газар хүүхдийн овоог сэргээн засч мөн дархан овоог шинээр босгон тахиж нутгийн ардуудад хүлээлгэн өглөө . 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өвөр монголын өөртөө засах орны  Зүүн сөнд Цагаан овоо суманд лусын тахилгат овоо шинээр босгох зан үйлийг хийсэн байна. Ийнхүү Монгол бөөгийн удган Д.Үүрийнцолмон Монгол туургатан улаач нарын хамт Мөнх тэнгэрийн зан үйлийг үйлдэж, хамтарсан тахилгуудыг амжилттай зохион байгуулсан байна. Монгол туургатан Тэнгэрийн улаач нарыг Мөнх тэнгэр ивээх болтугай.                                     Б.Банзрагч

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ-2016” НААДАМ ЭХЭЛЛЭЭ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголчуудын уламжлалт соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран “Дээлтэй Монгол-2016” наадмыг 10 дахь жилдээ Чингисийн талбайд эхэллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадамд Улаанбаатар хотын есөн дүүргийн оршин суугчдаас гадна гадаадын иргэд үндэсний дээл хувцсаар гоёж оролцож байна. Тус наадамд нийслэлийн зургаан дүүрэг, найман байгууллагын хамт олон парад алхаж, Морин хуурын чуулга, Үндэсний дуу бүжгийн Түмэн эх чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолт үзүүлж, үндэсний хувцасны загварын үзүүлбэр болно. “Дээлтэй Монгол-2016” наадамд Шилдэг зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон дүүрэг, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, үндэсний хувцастай шилдэг хос, Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч-ийг тус тус шалгаруулж гарын бэлэг гардуулна. Энэ жилийн “Дээлтэй Монгол наадам”-ын ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллаж байна.

​Архангайн бөөгийн хүрээлэнгийнхэн шижигнэсэн залуучууд байдаг.

Дээд элэнц, өвөг, эцгээс уламжилж ирсэн Мөнх тэнгэрийн үзэл санаа бол өнөөгийн Монголчуудын эрхэмлэн дээдлэх гүн ухаан, сургааль билээ. Монгол нутныэ хаа сайгүй энэхүү үзэл санаа түгэн дэлгэрч байна.  Түүний тод жишээ бол Архангайн бөөгийн хүрээлэнгийн залуучууд юм.             Энэ аймагт одоогоос 300 гаруй жилийн өмнөөс түгэн дэлгэрсэн Буддагийн сургаалийн өлгий нутаг. Одоо ч хэвээр байна. Олонх иргэд буддагийн шашин үе дамжин шүтэж ирсэн. Бөөгийн онгод ороход шарын шашны хувилгаад илүүтэй орж ирдэг. Ийм ч байхаас аргагүй.             Сүүлийн 25 жилд энэ нутагт манай улс төрчдийн зүтгэлээр иссусын шашин хүчтэй дэлгэрсэн нутгийн нэг. Үүгээрээ онцлог. Олон залуучууд энэ шашин шүддэг болоход дөхөм өгсөн нутаг.             Харин одоо энэ нцутагт Дээд элэнц, өвөг дээдсийн уламжилж ирсэн Мөнх тэнгэрийн үзэл санааг шүтэх залуучууд олноор төрөх болсон. Тэдний төлөөлөл болсон залуучууд өнөөдөр Архангай аймгийн бөөгийн хүрээлэнг удирдаж байна. Бид удаан ярилцаж уламжилж ирсэн Мөнх тэнгэрийн үзэл санааг дэлэгрүүлэх тухай санал бодлоо солилцсон юм. Энэ ажил бол бүс нутагт эр зориг, тэвчээр, зүтгэл шаардсан ажил билээ. Тэгээд уламжилж ирсэн Мөнх тэнгэрийн үзэл санааг дэлэгрүүлэхийн төлөө зүтгэж яваа тэдэнд баярлахаас аргагүй.             Бид эгнээгээ яаж өргөжүүлэх вэ, үйл ажиллагаагаа яаж идэвхжүүлэх вэ, орон нутагт ямар хэлбэрээр ажиллах ёстой вэ гээд олон асуудлаар ярилцлаа. Сүүлийн  жилүүдэд зохион байгуулсан үйл ажиллагааг үзэж санал дүгнэлтээ солилцов.             Архангайн бөөгийн хүрээлэнгийн залуучууд зүтгэлтэй ажиллаж байна. Цаашид идэвхтэй ажиллана гэдэг итгэлтэй байна.             Тэднийг Эзэн Чингис хааны ариун сүнс ивээх болтугай. Мөнх тэнгэр ивээлдээ авах болтугай.                                           Б.Банзрагч             

МБНЭ-ийн Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэн Нэгдсэн тахилга хийв. (хоёрдугаар хэсэг)

Говь - Алтай аймаг дахь тахилгын өмнө-ШинжээӨвөг дээдсээс буурал түүх домог хууч хадгалсан өнө эртнээс сүүн цацлын ерөөл буян шингэсэн үеэс үе дамжин хайрлан хүндлэх төрөлх нутаг ус минь хөх толбот хөх монголын үрсийн хүннү үеэс хүндэлж шүтэн аргадаж ирсэн хүмүүсн заяа үүсэж оршин тогтносон хан алтайнхаа хүй болсон Хантайшир хайрхандаа хамаг олныхоо заяаг даатгахаар мөнх хөх тэнгэрийн улаач Д.Янжмаа, Б.Батжаргал, Б.Доржпүрэв, Оюунгэрэл, Байгал нар мөнгөн Алтайгаа зорин очиж өвөг дээдсээс заяасан авъяас чадваараа уул ус хайрхандаа шинжиж, хийх тахилгын айлдварыг МБНЭ-ийн дээд цэцийн хуралдайн гишүүн, Бөөгийн “Сонор сүлд”-ийн захирал  Д.Янжмаа удганд зураг дүрсээр мэлмийд нь туссан нь гайхамшиг билээ. Хамаг олны заяаг даатгах хан Алтайнхаа уул усыг аргадах мөнх хөх тэнгэрийнхээ хүчийг мэдрүүлэх мөргөл сүшиг бишрэлийг зузаатгах 5-н тахилгын бэлдэцийг товлов. 1. Нарны тахилга. 2. Тэнгэрийн тахилга 3. Хайрханы тахилга Лусын тахилга Галын тахилга эдгээр тахилгыг хийхээр шинжив.                                  2. Бэлтгэл ажлын тойм МБНЭ-ийн Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэн Нэгдсэн тахилга хийх хүрээнд хийгдсэн томоохон ажил бол Алтай хотын “Миний нутаг” телвизээр МБНЭ-ийн удирдлага ярилцлага хийлээ. Теле ярилцлагад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн Удирдах зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн зайран Ж.Өсөхбаяр, Говь-Алтай аймгийн Бөөгийн “Сонор сүлд”-ийн байгууллагын тэргүүн,Монгол бөөгийн удган Б.Батжаргал, Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэнгийн Залуучуудын зөвлөлийн тэргүүн, удган Ё.Алтанзул нар оролцлоо. Энэхүү ярилцлага нь Мөнх тэнгэрээ шүтэгчдийн сонирхолыг татсан сайхан ярилцлага боллоо. Хантайшир хайрханы бэлд нь жаран бургасаар тойрог хийж үүд гарган гол хойморт нь төрийн далбаа, МБНЭ-ийн туг босгон байрлуулж цувраа гурван гэр барьж, зүүн урьд зүгт нь нарны тахилга дотроо галтай дөрвөн зүг найман зовхист нь цацарсан есөн өнгийн будаа аргал, шар тос, ганга, тахийн хоймоол, бэлдэц. Хоймор талд тэнгэрийн тахилга, есөн шандас хүлэгтэй, есөн цуулбартай бэлдэц хийв. Голд нь есөн бургасан урцтай, баруун талд нь эр, эм хасыг арга бэлгээр нь аргаль, хомоол, арц, хүж шар тосоор бэлдэц хийв. Баруун хойд зүгт лусын тахилга, алаг мэлхий зэргийг хийгдэхээр бэлдэцийг байрлуулав. Бургасан тойрогт тахилганд оролцож байгаа төлөөлөгч, ард олон.удган зайран зориулсан гурван өргөө байрлуулав. Тахилгад оролцож байгаа ард олонд зориулан суух ширээ сандал байрлуулан тав тухтай байлгав. Тойргоос гадуур бүх машин морь хөлгөлж ирсэн унааг байрлуулж үүдэнд танилцуулга самбар байрлуулан ард иргэдэд үйлчлэв.                                       3.Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэн                                           Нэгдсэн тахилга хийв. Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл нь төлөвлөгөөт тахилгын хүрээнд хийгдсэн орон нутгийн анхны тахилга Говь-Алтай аймагт Хан Алтай нутгийн хамаг зөн олны сүсэглэн дээдэлдэг Хан тайшир хайрханы ар бэлд нь арван гурван хайрханы тахилга, есөн төрийн хайрхан, дөрвөн хан хэнтий нуруундаа нэгдсэн тахилгыг 2016 оны 05 сарын 21 ны өдөр болж үндсэн таван тахилгаа хийлээ.                           А.Нэгдсэн тахилгын нарны тахилга Бэлдэцэнд нарны голд аргал, арц, тос хомоол хийж гадны цацрагыг 9-н өнгийн будаагаар цацраг хийн 4- зүг, 8-н зовхист цацруулав. Алтан нарыг Алтай хааны алтан хөрсөнд нь арга билгээр нь аргадан дуудаж ачит нарны элчийг тоонот гэрийн гал бадрах адил амьтай бүхнийг тэтгэж алтан нарыг битүү 7-н өнгийн солонго татаж гэрэлт ертөнцийг гэрэлтүүлсэн нь үнэхээр үзэсгэлэнтэй харагдсан нь агуу билээ. Энэ тахилгыг МБНЭ-ийн Дээд цэцийн удирдах зөвлөлийн гишүүн, Говь-Алтай аймгийн Бөөгийн “Сонор сүлд”-ийн байгууллагын тэргүүн,Монгол бөөгийн удган Б.Батжаргал толгойлж бөөлөв. Уг тахилгад Мэргэнцэцэг, Алтанцэцэг, Ургамалцэцэг нарын бөө нар тэргүүлж бөөлж, бусад бөө нар хуяглан залбирлаа.                                 Б. А.Нэгдсэн тахилгын Тэнгэрийн тахилга Есөн морьтон тахилгын талбайд орж ирж 9-н зэвсэгтэй тойрсоны дараа Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, зайран Ч.Батдэлгэр тэргүүн толгойлж бөөлж, дараа нь МБНЭ -ийн дээд цэцийн хуралдайн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Нарангэрэл хуяглан бөөлөхөд хөх мөнх тэнгэр цэлмэж зуны дэлгэр өдөр шиг гийлээ. Зөн олон хамаг монголоо тэнгэрт даатган хундан цагаан хониор даатгал явагдлаа. Бүх хүмүүс тэнгэрт залбирлаа. Тахилгад Зайран Сумъяа, Янжмаа, Цэцэгмаа нар тэргүүлж бөөлсөн байна. Тэнгэрийн тахилганы дараа найман хөлтэй найгал зандан ширээн дээр идээ 5-н тансаг өрөж, настан буурлууд 8-н настай балчир үрсүүдийг суулган хүндэтгэл үзүүлэн “Сонор сүлд” бөөгийн төвөөс настангуудад хүндэтгэл үзүүлэн 9-н настан, 9-н дунд нас, 9-н балчируудад Говь-Алтай аймгийн есөн гайхамшигийн зурагтай дурсгалын зүйл хадгалуулав. “Буудай хөх уулс” хувьцаат компанийн захирал Ёндон, түүний хүү Хатанбаатар нараас энд ирсэн бүх хүүхдэд гарын бэлэг тарааж баясуулав. Говь-Алтай аймгийн харъяат удган Отгонбаяр хувийн зүгээс энд ирсэн бүх хүмүүс витамин тараав. МБНЭ -ийн орон нутгын удган, зайрангуудад удаа дараа тахилга тайлагандаа эд шидээ харуулж ариун үйлс хийж түмэн олондоо түгээсэнийг нь үнэлж, МБНЭ-ийн Мөнх тэнгэрийн төлөө  “хүрэл шонхор” медалийр есөн хүнийг шагнаж гардуулав. В. Нэгдсэн тахилгын Хайрханы тахилга Эр, эм хасаан бадрааж 13 хайрханаа аргадан хамаг зөн олноо даатгав. Хасын бэлдэцэнд аргал, арц, ганга шар тос хомоол 5-н хошуу малын ус ноос зэрэгээр бэлдэгдэж 9-н өрлөгтөө 5 -н тансаг идээ бэлтгэв. МБНЭ-ийн дээд цэцийн хуалдайн гишүүн, зайран Дожрпүрэв толгойлон бөөлж ард олныхаа хамаг заяаг даатгаж Алтайн нураанд хатирч догшин хилгэнсэн уул усаа аргадан баясгаж хүн зөн олноо айх аюулгүй, өвчингүй ган зудгүй, мал сүрэг нь өсөж дэлгэр сайхан 4-н улиралыг хүсэж зан үйл хийсэн. Энэ тахилга маань мартагдсан мөнх хөх тэнгэрийн зан үйлээр хийсэн тахилга болж өнгөрөв. Энэхүү тахилгад Ууганбаяр, Зул, Мөнхтулга нарын удган, зайран тэргүүлж бөөллөө.                   В. Нэгдсэн тахилгын Лусын тахилга Лусын тахилга хүмүүний хувь заяаг холбосон хөх Алтайн 13-н хайрханы 13 хаадын лусыг хар сэрхийг 13-н лан цалин цагаан мөнгөөр шүр сувдаар 9-н өнгийн суудлаар чимэж сэтэрлэн алаг мэлхийгээр 108-н лусыг аргадан ард түмэнг даатгаж энэ зан үйл өвөрмөц өнгө төрх ер бусын хөдөлгөөнийг өөртөө татсан олон түмний сонирхолыг бөөлөлт байлаа. МБНЭ -ийн дээд цэцийн гишүүн Б.Батжаргал толгойлон бөөлж битүү бараан үйл гар ч бороо шивэрч орсон нь тахилгат хайрханы ид шид юмаа. Тахилгад Цэвэлмаа, Лхамхүү, Алтанзул, Нарангэрэл нарын удган зайрангууд тэргүүлж бөөллөө.                                 Г. Нэгдсэн тахилгын Галын тахилга 9-н бургасаар хийсэн урцандаа идээ шүүс, шар тос, архи.арц, ганга, аргал , тахийн хомоол зэргээр галаа бадрааж эхлэв. Үүнд МБНЭ-ийн дээд цэцийн хуралдайн гишүүн зайран Б.Доржпүрэв хуяглан бөөлж эхлэв. Хуягны байдлыг хархад язгуурын халх дээл гутал өмссөн харагдлаа. Түүний тамалга, дуудлага, хэнгэргийн цохилт халх жаягаар хийгдсэн нь өвөрмөц байлаа. Чонон хөлөгтэй МБНЭ -ийн дээд цэцийн хуралдайн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Зоригтбаатар чононы өмсгөлтэй бөөлөлтөө хийлээ. Хөх мөнх тэнгэр минь энэ үе бадарсан их том том ширхэгтэй цас орсон нь агуу билээ. Хуран цугларсан зөн олны сэтгэл өндөр буян арвижсан сайхан тахилгууд болж өнгөрлөө гэж ярилцаж байлаа. Хантайшир хайрханыхаа бэлд нь хуралдсан хамаг зөн олныхоо ариун үйлийг өрнүүлж мөнх хөх тэнгэрийн их түшээд мөнгөн хишиг заяаг түмэндээ түгээв. Тахилгад Ганзориг.Бямбадорж, Алтанзул нарын зайран, удган тэргүүлж бөөллөө. 4. Тахилганд оролцогчдод хүндэтгэл үзүүлэв. Говь-Алтай аймгийн Бөөгийн хүрээлэнгийн хамт олон “Залуур” ресторанд тахилганд оролцсон удган, зайран, түшээд төлөөлөгч нартаа зориулан хүндэтгэлийн зоог барьлаа. Говь-Алтай аймгийн Бөөгийн хүрээлэнгийн удирдагч, зайран Батдэлгэр төлөөлөгчдөд Тахилгын үеэр авсан зургаар дурсамж зураг гардуулав. “Сонор сүлд” ТББ -ийн тэргүүн, Монгол бөөгийн удган Б.Батжаргал, Дэд тэргүүн, зайран Б.Доржпүрэв нар Тахилганд оролцсон хүмүүст сэтгэл шингэсэн, гарын бэлэг өгөв. Алтай хотын үдэлтийн овоонд нутгийн олон зайран, удганууд цугларч Улаанбаатар хотоос ирсэн төлөөлөгчдийг үдэж, “Зулай цагаан-Алтай” дуугаа дуулж үдлээ.   Монгол бөөгийн Удган, МБНЭ-ийн дээд цэцийн хуралдайн гишүүн Б.Батжаргал

Бурхан халдун хайрханд тавьсан болзоогоо тайллаа.

Монголын төрт ёсныхоо уламжлалыг сэргээсэн, түмэн олныхоо сайн сайханы төлөө залбирал үйлдсэн бурхан халдуны нэгдсэн их тахилгад манлайлж оролцсон бөө нарын тухай өгүүлэх нь:                                                Пүрэв гарагийн өглөө Бурхан халдуныг зорьж өнгөрсөн жил болзоо тавьсан МБНЭ-ийн удирдлага болон “улаач” нар оролцсон дөрвөн машин 15 хүн хөдөллөө. Энэ жилийн хувьд Бурхан халдуны орчимд хуурайшилт ихтэй боловч шавар гэсч хэд хэдэн газарт машин явахад хүндрэлтэй болсон байлаа. Цуваа жигд явсаар Босгын даваа хүрэв.             Гол гарахад хүндрэлтэй байлаа. Мөс хагас хайлж нимгэрсэнээс гадна өмнө явсан машинууд суусан газарт нүх үүсч түүнд машинууд сууж мэдэхээр байлаа. Газраа сайн шинжсэний хүчинд голыг саадгүй гарч цаашлан Бурхан халдун хайрханы хормойд хүрч ирлээ. Цаг хугацааны хувьд жин үд болсон байлаа. Эргэн иойрон байгаль дэлхий өөрийн сонгодог өнгөө бидэнд гайхуулна. Шувууд жиргэн гайхалтай намуун өдөр биднийг угтлаа.             Бурхан халдунд Монгол бөөгийн их зайран, МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч  Д.Одонхүү хуяглан бөөлж, их тахилгын мэдээг хүргэсэн юм. Түүний дараа Монгол бөөгийн тэргүүн зайран, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн, Удирдах зөвлөлийн дэд удирдагч Н.Баярсайхан хуяглан бөөллөө. Монгол бөөгийн их зайран, МБНЭ-ийн Хяналтын цэцийн дарга П.Батжаргал хуур манжигаар залбирлаа. Энэ бүхний дараа Монгол бөөгийн их зайран Д.Дарьчулуун залбирал үйлдэж, өнгөрсөн жилд тавьсан болзоондоо ирсэнээ их хайрхандаа мэдэгдэж, нэгдсэн их тахилга хийх гэж байгаагаа мэдүүллээ.             Үд өнгөрөөд биднийг буцахад нар нилээд хэлбийсэн байлаа. Үдийн наранд гэссэн замын шавар машины дугуйнаас зуурч урагшлах хурдыг саана. Бид бага хурдаар урагшилсаар орой нар хэлбийх үед байрласан газартаа ирлээ. Бурхан халдун хайрханд бөөлсөн бөө нар: Данаралын ОДОНХҮҮ-МОНГОЛ БӨӨГИЙН ИХ ЗАЙРАН, МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ сонгуультай. Хан-Хөхий Дөрвөдийн бөөгүүдийн зайран Увс аймгийн Өмнөговь сумын харъяат. 2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-д оролцсон. ·         2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагыг удирдаж зохион байгуулцсан. ·         2013.09.12-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад оролцсон. 2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгыг удирдаж оролцсон. 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-ыг удирдаж оролцсон. 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгыг удирдаж оролцсон.  ·         2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон. Монгол бөөгийн ёс зүйн дүрмийг боловсруулсан. ·         2015.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгийг удирдаж, Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн.  ·         2015.04.08-22-нд БНАСАУ-д Монгол хатны бунханд хүндэтгэлийн бөөлөлт хийсэн. ·         Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласны 2223 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нар нэгдсэний гурван жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их хуралдайг зохион байгуулцсан. ·          2015.07.14-15-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгат оролцсон. ·         2015.06.21-22 өдөр. Цончин болдог Агуйт ууланд хийсэн “Нарны залбирал”-д оролцсон ·         2015.06.22-23 өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон. ·         2015.06.24 өдөр. Төрийн “Хар Сүлд” цэнгүүлэх их тахилгад  толгойлж бөөлсөн. ·          2016.05.15. өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн. Ø  МБНЭ-ийн “Долоон од” одон, “Алтан шонхор”,медалиар шагнагдсан. v  Баруун ойрдын бөө судлал, ажнай төвийн тэргүүн   Пүрэвээгийн БАТЖАРГАЛ, МОНГОЛ БӨӨГИЙН ИХ ЗАЙРАН, МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙ сонгуультай. Тува үндэстэн өвөө  Төвөсөг /халзан/ зайрангийн удмын зайран Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харъяат. 2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-д оролцсон. ·         2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөөгийн бөө нарын Нэгдсэн Их Тахилгад оролцсон. ·         2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилга, Нарны Тахилгад оролцсон. ·         2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-ын арга хэмжээнд оролцсон. ·         2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон. ·         2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд оролцсон.  ·         2015.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгийг удирдаж, Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн.  ·         2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд Хайрханы тахилгад толгойлж, тэргүүлж бөөлсөн. Ø  Төрийн “Алтан гадас” одон Ø  Монгол Улсын тэргүүний барилгачин Ø   V-VI таван жилийн гавшгайч Ø  Хөдөлмөрийн тэргүүний ажилчин Ø  Баян-Өлгий аймгийн Засаг Даргийн газрын жуух бичиг  Ø  МБНЭ-ийн “Долоон од” одон, “Мөнгөн шонхор”, “Алтан шонхор” медалиар тус тус шагнагдсан.   Дондор Дарьчулуун Монгол Бөөгийн Их Зайран. МБНЭ-ийн Дээд Цэцийн гишүүн сонгуультай.  Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул Их Өөлөг ястай, Урайнхай омгийн Дольгор бөөгийн Көк багшийн удам. Т.Чойсүрэнгийн ач хүү, найм дахь удамын зайран. 2011 онд Баян-Өлгийн аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөл, Буянт сумын Засаг Даргийн Тамгийн газартай хамтран “Атаа таван тэнгэр”-ийн их тахилага зохион байгуулсан. 2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон. ·         2013.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгийг удирдаж, Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн.  ·         2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгыг удирдаж, Нарны тахилгат оролцсон. 2013.10.4-6-ны өдөр. БНСУ-д болсон  ЮНЕСКО-оос зохион байгуулсан олон улсын фистовальд бөөлж, Дэлхий нийтэд Монгол бөөг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан. ·         2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгыг удирдаж, Хайраны Тахилгыг толгойлж бөөлсөн. ·         2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-ыг удирдаж зохион байгуулсан. ·         2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад Лусын тахилгыг толгойлж бөөлсөн. ·         2014 оны 08-р сарын 25-ны өдөр болсон Монгол, ЗХУ-ын “Халх-Гол” хээрийн сургаалуулийн арга хэмжээнд оролцсон. ·         2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд толгойлж бөөлсөн.    ·         2015.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгийг удирдаж, Атаа таван тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн.                ·         2015.06.21-22 өдөр. Цончин болдог Агуйт ууланд хийсэн “Нарны залбирал”-д оролцсон. ·         2015.06.22-23 өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон. ·         2015.06.24 өдөр. Төрийн “Хар Сүлд” цэнгүүлэх их тахилгад  оролцсон. ·          2016.05.15. өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.    Ø  МБНЭ-ийн  2013 оны шилдэг зайран Ø  МБНЭ-ийн “Мөнгөн шонхор”, “Алтан шонхор”  медалиар Ø  2015 онд Төрийн Их Шагнал “АЛТАН ГАДАС” одон Баян-Өлгий аймгийн Засаг Даргийн газрын жуух бичиг  тус тус шагнагдсан.     НАМЖИГ БАЯРСАЙХАН-МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН ЗАЙРАН, МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ГИШҮҮН, УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДЭД ТЭРГҮҮН, Ховд аймгийн Алтай сумын харьяат, Намжигийн бага хүү. Захчин зайран.  СЭЗ Өлзийт дээд сургуулийг “Санхүүгийн менежер”-р төгссөн. 2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон. ·         2013.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгат оролцсон.   ·         2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгат оролцсон. ·         2013.09.12-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгат оролцсон. ·         2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгат оролцсон. ·         2015.05.15-29-ны өдөр. Баруун аймгийн Монголын үзэсгэлэнт, дархан цаазат газаруудаар хийсэн тойрон аялалд оролцсон ·         2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон. ·         2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгат оролцсон. ·         2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон. ·         2015.05.27-28-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгат оролцсон.   ·         2015.05.29-с ОХУ-н Тува бөө нартай уулзалтанд оролцсон. ·         2015.07.14-15-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгат оролцсон. ·         2015.07.15-22-ны өдөр. Зүүн аймгийн Монголын үзэсгэлэнт, дархан цаазат газаруудаар хийсэн тойрон аялалд оролцсон ·         2015.2 сар “Тэнгэрлэг залуус”- I  аянын хүрээнд  амьдралын боломж муутай, эх орны төлөө хөдөлмөрлөж  залуу насаа зориулсан ахмадууддаа туслах ажилдоролцсон. ·         2015.05 сар “Тэнгэрлэг залуус” –VI аян   Төв аймгийн Лүн сумын нутагт мод тарих өдөрлөгторолцсон. ·         2015.06.21-22 өдөр. Цончин болдог Агуйт ууланд хийсэн “Нарны залбирал”-д оролцсон ·         2015.06.22-23 өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон. ·         2015.06.24 өдөр. Төрийн “Хар Сүлд” цэнгүүлэх их тахилгад  оролцсон. ·         2015.07.4 өдөр. Урианхайчуудын урлагын Их наадамд  Галын тахилгыг удирдан зохион байгуулсан. ·         2016.05.15. өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн Их тахилгад толгойлж бөөлсөн. Ø  Баян-Өлгий аймгийн засаг даргын “ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ” Ø  Баян-Өлгий аймгийн Буянт сумын  иргэдийн төлөөлөгчдын “ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ” Ø  Мөнх тэнгэрийн төлөө МБНЭ-ийн  “Мөнгөн шонхор”, “Хүрэл шонхор”  медалиар тус тус шагнагдсан.        

Талархалын үг

         МБНЭ-ийн гишүүдийн нэр дээр талархалын захидал цөөнгүй ирдэг. Энэ бол манай “Тэнгэрийн улаач” нарт өгч байгаа үнэлэмж, иргэдийн талархалын үг билээ. Захидалд дурьдаж байгаа удган бол МБНЭ-ийн идэвхтэй гишүүний нэг, бидний бахархал болсон, орон нутагтаа амьдарч, ажиллаж буй “Тэнгэрийн улаач” юм.                       Завхан аймгийн Нөмрөг сумын харъяат удган Ж.Сонинжаргал эгч танд үнэн баярлаж явдагаа илэрхийлье.Манай нөхөр архи ууж ажлын амжилт, орлого нэлээн доогуур байсан. Харин 2013 оны 4-р сарын 17нд Ж.Сонинжаргал эгч дээр очин манай нөхөр архинаас гарч одоог хүртэл архи амсахгүй архийг жигшэж яваад нь их талархаж явдаг билээ. Манай амьдралд архи гээч идээ ямар их хор нөлөөтэй байсныг мэдэрч архигүй энэ сайхан  амьдралын өөдрөг сайн сайхныг бэлэглэсэнд Ж.Сонинжаргал эгчдээ туйлын их баярлаж байна.        Сэтгэлийн талархалын үгээ илгээсэн        Завхан аймгийн Улиастай сумын иргэн   Ш.Билэгт  

Хуудаснууд

Subscribe to Бидний хэн?,  хаана?, юуг?, хэрхэн?