logo

logo.jpg

Advertisement

Бидний хэн?, хаана?, юуг?, хэрхэн?

​МБНЭ-ийн залуучуудын зөвлөлийн гишүүд Мод тарив

2016 он 5-р сарын 01-ны өдөр өглөө эртлэн босч цонхоор хартал цас их орсон хүйтэн зэврүүн санагдав. Мод тарих сайн үйлсийн аяны өдөрөө амралтын бүтэн сайнд тааруулсан билээ. Төв аймгийн Лүн суманд урьд жил мод тарьсан газараа очихоор төлөвлөсөн. Цаг агаарын мэдээнд цасгүй шуургагүй байгааг хараад сэтгэл амарлаа. Шөнө нэг хүн явж чадахгүй гэж мэдэгдэн мессеж үлдээсэн. Өглөө хоёр хүний утас холбогдохгүй байсан боловч товлосон газартаа мод тарихаар явах хүмүүс цагаас жаахан хоцорч цугларлаа. Одбаяр цагтаа ирэн бусадруугаа байн байн утсаар залгана. Ц.Мөнхбаяр Б.Мөнхчулуун нар гэр бүлийн хүн хүүхдүүдийн хамт, А.Оюунчимэг М.Сарантуяа нар хүүхэдүүдтэйгээ,  тус тус ирэн бусад хүмүүсээ хүлээн цаг болсон болохоор цааш хөдөллөө. Хотоос гарч явахад зам хальтиргаа ихтэй, цасан шуургатай, цасанд боогдон бөглөрч,том машин зам хөндөлсөж шарваад замын хажууруу гарсан байлаа. Жаахан өгсүүр газар жижиг машин хий эргээд явж чадахгүй байхад өөр машиний залуучууд гүйн гарч ирээд түрж өгч байгаа нь бие биедээ хүндэтгэлтэй харьцан туслаж байгаа нь сайхан санагдаж байлаа. Ийм их цастай шуургатай байхад яаж мод тарих вэ гэцгээж буцах санал гаргаж байлаа. Бид гулгаа ихтэй замаас саадгүй гарч, хотоос 70км-т байх Уушгийн даваа даваад ямарч цасгүй хар байгааг хараад,мод тарихад саадгүй байгаад баярлаж байлаа. Бидний мод тарих газар ойртсоор,утас нь холбогдохгүй байсан хоёр залуу холбогдон хойноос машинтай хөдлөв. Мод тарих газараа ирэхэд менежер Одбаяр биднийг хүлээн авч, урьд тарьж байсан модоо үзэж урам орцгоож, бас шуургагүй дулаахан байгаад бүгд сэтгэл өндөр байлаа. Хангай дэлхий хүртэл биднийг сайхан хүлээж авч байна шүү гэцгээж өглөөний цасан шуурганаас айгаад буцсан бол ийм сайхан үйлээс хоцрох байжээ. Урьд тарьж байсан учраас зааварлагчаас мод тарих заавараа аваад, хүрз суулгацаа аван хоёр хоёроор баг болж, өөр өөрсдийн шуудуунд орон уралдаж эхлэв. Цэвэр агаарт гарч байгаа гээд залуучууд гэр бүлийн хүмүүстэйгээ ирсэн байлаа. Багачууд ам цангаад байна цай ууя гэх дуунаар бүгд цугларан өдрийн хоолоо идэхээр өөр өөрсдийн гэрээс авч ирсэн хоол цайгаа гарган ширээ дүүргэн сууцгааж бие биеээ амтат хоолоор дайлсан. Замын хальтиргаа гулгаа бүр ихэссэн гээд хоёр залуу маань замаасаа буцсан. Зам муу учраас орой эртхэн буцахаар ярилцаж, хэсэг амарсан учраас модоо тарихаар яаравчиллаа.  Нийт 6 эгнээ 400-д мод суулгалаа. Мод тарьж дууссан учраас багажаа хураан хотын зүг хөдөллөө. Замын цас хайлан зам саадгүй дардан болсон байлаа. Ц.Мөнхбаяр. 2016 он 5 дугаар сарын 01 өдөр    

​ДАРХАН УУЛ АЙМГИЙН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙНХЭН МОД ТАРИВ.

        Мод тарих хөдөлгөөн байнгын үйл ажиллагаа болоод хэдэн жил болж байна. Энэхүү ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулж байгаа зүтгэлтэн бол МБНЭ-ийн Дээд хуралдайн болон Залуучуудын зөвлөлийн гишүүн, Монгол бөөгийн зайран Мөнхчулуун билээ. Тэрээр өнгөрсөн жил олон мянган мод тарих ажлыг Улаанбаатар хот, Өмнөговь аймагт зохион байгуулж, бусдыгаа манлайлсан  юм.             МБНЭ-ийн Дээд хуралдай болон Залуучуудын зөвлөлийн гишүүд Төв аймгийн Лүн суманд 600 гаруй мод суулгах ажил хийж байсан уламжлалтай. Дэлхий ертөнц хуурайшиж, цөлжилт нэмэгдэж байгаа энэ үед мод тарина гэдэг том буян үйлдэж байгаа хэрэг билээ.Тэнгэрийн улаач хүнд мод тарина гэдэг маш том баялаг бүтээж байна гэсэн үг. Тиймээс мод тарих ажил манай улаач нар идэвхтэй оролцдог.             Дархан хотын бөөгийн хүрээлэнгийн хамт олон мод тарих аянд нэгдэж мод тарих хөдөлгөөн өрнүүлжээ.Тэд Дархан Уул аймгийн Үндэсний залуучуудын соёл амралтын “Миний цэцэрлэгт хүрээлэн”-д 100 гаруй мод тарьсан байна.             Мод тарих ажлыг МБНЭ-ийн Дархан Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн Тэргүүн удган Бадамсүрэн зохион байгуулж, Монгол бөөгийн тэргүүн зайран Мялдорж, Монгол бөөгийн зайран Батзориг, Монгол бөөгийн удган Цэрэндулам, Эрдэнэцэцэг, Ариунзаяа, Бадам, Мөнх тэнгэрээ шүтэгч Баасанхүү, Ягаамаа, Цэрэнханд, Алтангэрэл нар бусдыгаа манлайлан оролцжээ. Мод тарьж, байгаль орчны нөхөн сэргээлтхийхгүйгээроймодоо, ногоонбайгууламжаасэргээхболомжгүй. Ногоонбайгууламжаасэргээхгүйгээрширгэжбайгааголгорхийгаврах, усмөрнийтүвшингтатраахгүйбайхямар ч аргагүй.Тиймээсиргэнбүрирээдүйнхээтөлөө, үрхойчийнхоотөлөөмодтарихүйлсэдидэвхитэйоролцож байгаа юм. Мод тарих явцдаа байгальхамгаалах, экологийнболовсрололгох, модтарихтехнологийнзааварчилгаа, зөвлөгөө, сургалт, гарынавлагазэргээр мэдлэгийн хүрээгээ тэлдэг билээ.             Тэдний тарьсан мод хотын өнгө үзэмжид өөрийн өнгө чимгээ илэрхийлж, агаарыг цэвэр орчинг бүрдүүлэхэд зохих хувь нэмрээ оруулах болно.             МОД ТАРИХ ХЯЛБАРШУУЛСАН АРГА Модыг хавар дөрөвдүгээр сарын  25-наас, тавдугаар сарын  25  хүртэлх хугацаанд тарих нь хамгийн үр дүнтэй байдаг ажээ. Өөрийн сонгож авсан газраа 50-60 сантиметрийн гүн, 70-80 сантиметрийн өргөнтэй ухаж бэлтгэнэ. Ухаж бэлтгэсэн нүхэндээ 50 хувь хар шороо, 30 хувь элс, 20 хувь хөх бууц болон бусад бордоог хийнэ. Суулгацыг тарихдаа бэлтгэсэн нүхний хээг олд үндсийг нь нугалалгүйгээр жигд тарааж,  суулгаж өгнө. Суулгасныхаа дараа хөрсийг сайтар нягтаршуулж, гишгэж өгөөд нэг модыг 40-60 литр усаар усална. Өглөө оройн цагт 30-40 литр усаар нэг модыг нэгээс хоёр удаа услах бөгөөд, услах хоног нь долоогоос арав хоног. Суулгаснаас хойш арван сард нэг удаа цэнэг усалгааг хийх бөгөөд усалгаа хийх явцдаа хөрсний сийрүүлэлтийг хийж өгдөг байна. Модоо тарьсан цагаас хойш гурван жилийн дараагаас арчилгаа усалгааг хийх шаардлагагүй болдог ажээ.   ЗҮЛЭГ ХЭРХЭН ТАРИХ ВЭ? Мод сөөг тарьсны дараа талбайгаа зүлэгжүүлэхийн өмнө мод сөөгний нүхнээс гарсан хайрга, чулууг зөөж цэвэрлээд, шим тэжээл муутай газрын хөрсийг 20-30 сантиметр гүн хагалж хайрга чулууг цэвэрлэж аваад үлдсэн шороог зөөсний дараа хүрэн хөрсийг 2.5x2.5 сантиметрийн гишгүүрээр гишгиж, ургамлын үндэс болон бусад хогноос цэвэрлэж, гишгэсэн хар хүрэн хөрсийг 20 сантиметрээс доошгүй зузаан дэвсэж гадаргууд жигд тарааж тэгшилснээр зүлэг тарих талбай бэлэн болно. Үрийг нэг метр квадрат талбайд 50-80 грамм орохоор тооцоолж салхи багатай тогтуун өдөр талбайд жигд цацаад тармуураар самнасны дараа элсээр нэгээс хоёр сантиметр зузаан хучина. Үүний дараа 50-100 килограмм жинтэй булаар булдаж зөөлөн шүршиж услана. Зүлэгжүүлэх ажлыг мод сөөг тарьсны дараа тавдугаар сарын хоёрдугаар хагасаас долдугаар сарын 10-нд багтааж тарьдаг байна.Тарьсан үрээ соёолтол хөрсийг нь чийгтэй байлгахын тулд өдөр бүр өглөө оройн сэрүүнд нэг метр квадрат талбайд 30-40 литрус, үр соёолсноос хойш нэг метр квадрат талбайд 20-30 литр ус орохоор бодож долоо хоногт гурваас дөрвөн удаа услах бөгөөд гандуу үед өдөр бүр услах хэрэгтэй байдаг ажээ. Б.Банзрагч

Талархалын үг

МБНЭ-ийн гишүүдийн нэр дээр талархалын захидал цөөнгүй ирдэг. Энэ бол манай “Тэнгэрийн улаач” нарт өгч байгаа үнэлэмж, иргэдийн талархалын үг билээ. Захидалд дурьдаж байгаа удган бол МБНЭ-ийн идэвхтэй гишүүний нэг, бидний бахархал болсон, орон нутагтаа амьдарч, ажиллаж буй “Тэнгэрийн улаач” юм.                        Завхан аймгийн Нөмрөг сумын харъяат удган Ж.Сонинжаргал эгч танд үнэн баярлаж явдагаа илэрхийлье.Манай нөхөр архи ууж ажлын амжилт, орлого нэлээн доогуур байсан. Харин 2013 оны 4-р сарын 17нд Ж.Сонинжаргал эгч дээр очин манай нөхөр архинаас гарч одоог хүртэл архи амсахгүй архийг жигшэж яваад нь их талархаж явдаг билээ. Манай амьдралд архи гээч идээ ямар их хор нөлөөтэй байсныг мэдэрч архигүй энэ сайхан  амьдралын өөдрөг сайн сайхныг бэлэглэсэнд Ж.Сонинжаргал эгчдээ туйлын их баярлаж байна.        Сэтгэлийн талархалын үгээ илгээсэн        Завхан аймгийн Улиастай сумын иргэн   Ш.Билэгт  

​МБНЭ-ИЙН ГОВЬ-АЛТАЙН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ХУРАЛДААН БОЛОВ.

2016 он гараад МБНЭ-ийн Бөөгийн хүрээлэн анхны хуралдаанаа хийлээ. Хуралдаан  Говь-Алтай аймгийн “Залуур -Алтай ХХК ”-ын хүлээн авалтын зааланд боллоо. Хуралдаанд Б.Батжаргал, Н.Цэвэлмаа, Ё.Алтанзул, Э.Лхамхүү, Ц.Түмбаатар, Д.Батмагнай, Ш.Батдорж, Р.Галбаяр, П.Отгонням, Ч.Лхамаа, Н.Цэцэгмаа манлайлж оролцлоо. Говь-Алтай амйгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Ч.Батдэлгэр ажлаар хот явсан тул байсангүй. Хуралд хэлэлцэх асуудлыг МБНЭ-ийн Дээд хуралдайн гишүүн, Монгол бөөгийн удган Б.Батжаргал танилцуулав. ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ: БНЭ-ийн Говь-Алтай салбар зөвлөлийн гишүүдийн тоог  өргөжүүлэх, тэдэнтэй ярилцан бөөгийн ёс зүйг эрхэмлэн дээдлэх талаар хэлэлцэх. 2016 онд Говь-Алтай аймгийн томоохон Хайрхадаас тахилга хийх талаар хэлэлцэх. ХЭЛЭЛЦСЭН НЬ: Б.Батжаргал- Удган бөөгийн үйл хэргийг залгуулан яваа эрхэм зайран удган та бүхний энэ өдрийн мэндийг уламжлая. Бөөгийн Нэгдсэн эвлэл маань 20 гаруй дээд цэцийн гишүүдтэй их удган зайран нар үйл ажиллагааг нь удирддаг. Эгнээндээ олон удган зайранг нэгтгэсэн гишүүд дэмжигчидтэй юм. Манай аймагт байгаа удган зайрангууд ч мөн өөр хоорондоо нэгдэн, бөөгийн нэгдсэн эвлэлд элсэж үйл ажиллагаанд нь оролцож байх нь зүйтэй байна. Орон нутгийн тахилгатай холбоотой та бүхний санал бодол, ямар хайрханыг тахих саналтай байгаа зэргийг ярилцаж сонсох гэсэн юм Д.Батмагнай- Бөөгийн ёс зүйг дээдлэн нэг ойлголт санаанд хүргэх нь их чухал юм. Тухайн хүн өөрөө их зөв даруухан баймаар байна. Лам хүнийг шар хувцасаа өмссөн явахад хүмүүс хүндлэн сүсэглэж ном уншуулж заслаа хийлгэнэ. Гэтэл бөө гэхээр л дандаа хар муу юм хийдэг мэт сэтгэгдэл ард олонд байдаг. Үүнийг л өөрчлөн тэнгэртэйгээ харьцдаг хүмүүсийн үйл хэргийг нийтэд үнэлэгддэг болгох. Би Төгрөгийн хайрхан Хамсанбогдыг тахисан. Манай өвгөд буугаад хар азарганы нурууг тахиарай гэсэн. Ш.Батдорж - Батмагнайгын хэлсэнтэй санал нэг байна. Бид л өөрсдөө өөрийгөө хянаж, үйлээ цэгнэж байж сая нэгдсэн нэг санаатай ойлголттой болно гэж бодож байна. Бид бол тэнгэрээс тамгалагдсан хүмүүс шүү дээ. Халиун сумд Тэнгэр овоог манай өвөг дээдэс тахидаг байсан. Хайдав зайран, Нохой зайран тэнгэр овоог 18 настай гоо охины дунд чөмгөөр тахидаг. Буултаа хийхдээ араг шиг том чулуугаар даруулж буудаг. Хар азарганы нурууг тахидаг байсан байна. Сүүлийн 20 жил тахиагүй байгаа 13 жилийн өмнө тахихдаа хормойноос нь өөд мөлхсөөр 7 жил явж очиж тахисан гэнэ. Мөн Хүүхдийн овоо, Баян цахир, Хүүхэн худагт зэргийг тахидаг. Р.Галбаяр - Манай аймгийн бөө удганууд нэгдэн цуглаж хуралдаж байгаад баяртай байна. Бид нар нэг нэгнээ мэддэг байх нь чухал байна. Энэ жил манай аймагт тахилгатай юм байна тэгэхээр бид сайн ярилцаж аль Хайрханыг тахихаа хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй байх Э.Алтанзул - Бид телевизээр зар явууллаа. Бас нэлээд хүмүүсийн утсыг олж ярьсан. Энэ жил том тахилга хийхэд аймгийн нэрийн өмнөөс нэлээд олон хүн нэгдэх хэрэгтэй тул энд цугларсан та бүхэн ийм үйл ажиллагаа болох юм гэдгийг цааш цааш нь олон хүнд дамжуулан мэдээлэл хүргэх хэрэгтэй байна. Н.Цэвэлмаа- Аймаг орон нутагт тахилга хийхэд мэдээж маш олон хүмүүс хол ойроос ирнэ гэж бодож байна. Тэгэхээр бид их зохион байгуулалттай эртнээс бэлтгэх хэрэгтэй. Мэдээж олон хүн хүлээн авах, байрлуулах, чиглүүлэх болно. Тэгэхээр сахиустай олон хүмүүсийг нэгдүүлэх хэрэгтэй. Энэ удаагийн хурлаас нэг хүн цааш нь аль болох олон хүнд хэлж нэгдүүлэн бүртгүүлэх хэрэгтэй байна. Мөн хамгийн эн түрүүнд шийдэх асуудал бол Хайрханы тахилгыг хэзээ ямар хайрханыг хэрхэн тахихыг 2016 оны 03 сарын 01 өдрийн дотор шийдэх нь зүйтэй гэсэн санал байна. ШИЙДВЭРЛЭСЭН НЬ: Өнөөдрийн хуралдаан нь нэлээд амжилттай боллоо. Хамгийн түрүүн 2016 оны 03 сарын 01 дотор бүх удган зайрангууд дээдсээ буулган ямар хайрханыг тахих хэрэгтэйг асууж Б.Батжаргал удганд утсаар хэлэх. Мөн энэ үйл ажиллагааны талаар хэлж дуулгасан бидний эгнээнд нэгдэн үйл ажиллагаанд оролцох хүмүүсийн бүртгэлийг бас хэлэх хэрэгтэй гэж шйидвэрлэв. Хурлыг2016 оны 03 сарын 01 өдрийн 15 цагт хаалаа   ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨСӨН:УЛААЧ Н.ЦЭВЭЛМАА  

​Монгол бөөгийн тэргүүн зайран цолоо хүлээж авлаа.

МБНЭ-ийн удирдлага Ээж модонд ажиллаад буцахдаа Тужийн нарсанд очиж Монгол бөөгийн тэргүүн зайран цол авсан Д.Мялдоржийн цол тэмдэгийг гардууллаа. Дархан уул аймгийн бөөгийн хүрээлэнг анх байгуулж байхад Д.Мялдорж их идэвхитэй оролцдог байсан. Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Мялдорж нь Архангай аймгийн Өлзийн сумын харъяат Өлд ёсны Урианхай язгуурын зайран юм. 2014 оны 04 сарын 24 өдрийн МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирамжаар анхны цол болох Монгол бөөгийн зайран цол хүртжээ. Тэрээр орон нутагт ажиллаж, амьдардаг, манай хөдөө орон нутгийн идэвхтэй гишүүдийн нэг юм. Түүний Монгол бөөгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдогыг нь үнэлж, 2014 оны 12 сарын 07 өдрийн 36 тоот МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирамжаар “Мөнгөн шонхор” медалиар шагнасан байна.  МБНЭ-ийн ерөнхийлөгч Жаргалсайханаар ахлуулсан баг Сэлэнгэ аймаг, хөдөө орон нутагт ажиллах явцдаа 2016 оны 04 сарын 04 өдөр Тужийн нарсанд Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Мялдоржид цолны тэмдэг, үнэмлэхийг гардуулж өглөө. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн 2016 оны 03 дугаар сарын 11 өдрийн  нууц санал хураалтын дүнг үндэслэн Д.Мялдорж Монгол бөөгийн тэргүүн зайран цолыг олгох шийдвэр гаргасан байна. Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Мялдорж нь Ханш нээх өдрөөр өөрийн баг хамт олны хамт ээж модонд ирсэн мөнх тэнгэр шүтлэгч зон олон, тэнгэрийн улаагч нарт МБНЭ-ийн таниулах,  сурталчлах ажиллагаанд уриалан оролцов.                                                    Б.Банзрагч              

​Хөвсгөл аймгийн Цагаан чулуу хайрханы тахилга.

МБНЭ-ийн Дархан-Уул, Орхон аймгийн бөөгийн хүрээлэн хамтарч Хөвсгөл аймгийн Цагаан чулуу хайрханы тахилга хийсэн байна. Хөвсгөл аймгийн Цагаан чулуу хайрханы тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Бадамсүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган Нанжаа нар толгойлж хийсэн байна. 

Телевизэд ярилцлага өгөв.

Энэхүү цаг үед бөөгийн талаар телевизээр тун ховор дурьддаг. Энэ удаа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монгол бөөгийн өнөөгийн байдлын талаар товч мэдээлэл, ярилцлага өглөө. Ойрын өдрүүдэд Монгол дахь шашины олон урсгалуудын талаар шуугиан дуулиантай байна. Олон зуун жил хуримтлагдсан баялаг туршлага, хэдэн зуун саяар тоологдох сүсэгтэнгүүдтэй, тэднээс санхүүжиж байдаг асар их хөрөнгийн чадавхитай, үзэл санаагаа түгээх олон жил тогтсон менежменттэй, сурталчилгааны хүчирхэг хэрэгсэлтэй тэдний эсрэг бид юу хийж чадах вэ. Тэд богино хугацаанд эрчимтэй ажиллаж, Монголын оюун ухааны салбарт хүч түрэн орон зайг эзэлж байна. Хүний нүдэнд харагдахгүй хүч тэнцвэргүй тулаан аажим аажимаар тэлсээр байна. Зарим нэг шашины урсгал айхтар хэв шинжээ өөрчлөн Монголчуудын дунд оршин байгаа талаар мэдээллийн хэрэгслээр цацлаа. Энэ хүнд цаг үед Монгол бөө нар хэрхэн үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар энэхүү ярилцлага чиглэв. Харин онгод бол маш эртний аялгуунаас өнөө цагийн яруу тунгалаг монгол хэлээр бидэнд сургаалиа айлддаг, энэ утгаараа бидний хамгийн ойрын дотнын, хөх монголчуудын сургааль гэдгийн нотолж байдаг. Дээд буурлууд, эцэг өвгөдөөс үлдээсэн асар их өв баялаг байна, Онгон сайхан байгаль, газар нутаг минь байна. Түүхийн улбаанд хүнд дарамтыг туулан өнөөг хүрч ирсэн уламжлалт ёс заншил минь байна, мах, цус, ясанд минь шингээстэй монголчуудын Мөнх хөх тэнгэрийн сургааль, онгодын минь эрч хүч дахин сэргэж байна. Мөнх тэнгэр бидэнд шинэ эрч хүчийг хайрлаж, монгол туургатнаа эргэн нэгдэж хүчирхэг болох тэр замыг зааж байна. Монголчууд эвлэлдэн нэгдэж хүчирхэг байсан тэр үеийг сануулж байна. Их эзэн Чингис хааны үзэл санааг эргээд дэлгэрүүлэх цаг тоолол эхэлсэнийг тунхаглаж байна.” Гэж ярилцлагадаа дурьдлаа.                                                 Б.Банзрагч

​МӨНХ ТЭНГЭРИЙН ШҮТЛЭГТЭН ЦАГ ТООНЫ БИЧИГ

            МБНЭ-ээс Мөнх тэнгэрийн шүтлэгтэн нарын өдөр дутмын үйл ажиллагаа, зан үйлд мөрдөж байх цаг тооны бичигтэй болох зорилгоор 2015 онд цаг тооны календарь, 2016 оноос Мөнх тэнгэрийн шүтлэгтэн цаг тооны бичиг гаргасан билээ. Энэхүү цаг тооны бичиг нь өнөөдөр бидний амьдралд мөрдөж буй бүх тооллыг харьцуулсанаараа онцлог гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл Монгол, түвд зурхайн тоололыг нэгэн зэрэг үзэж болох бөгөөд Монгол зурхай дээр тулгуурлан Мөнх тэнгэрийн “Улаач” бөөгийн зан үйл хийх өдрөө тодотгож өдөр дутмын үйл ажиллагаандаа ашиглаж болно гэсэн үг.             Энэхүү цаг тооны бичигт бидний байнгын хэрэглэж байсан сайн өдрүүд  дээр овоо, хайрханы болон лусын тахилгатай өдрийг тодотгож өгсөн болно.             Мөн МБНЭ-ээс зохион байгуулсан нэгдсэн их тахилга, түүний түүхэн ач холбогдол, Монгол бөөгийн ёс зүй, Монгол үндэстний зан заншил, Монгол бөөгийн эртнээс эдүгээг хүртэлх цаг цагийг эзэлсэн “Тэнгэрийн улаач” нарын түүх, Дээд буурлууд, эцэг өвгөдийн түүхэн замнал тусгагдсан байна.             Мөн дэлхийд алдартай зөнч мэргэдийн айлдвар тусгалаа олсон болно. Манай тэнгэр шүтлэгтэнгүүд энэхүү Мөнх тэнгэрийн шүтлэгтэн цаг тооллыг хэрэглээд үз. Энэ тооллыг мөрдөгч түмэн олны тоо цаашид улам өсөх болно гэдэгт МБНЭ-ийн Бөөгийн зөвлөл итгэлтэй байгаа. Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүд утсаар захиалга өгөөд МБНЭ-ээс гаргасан Мөнх тэнгэрийн шүтлэгтэн” цаг тооны бичгийг авч болно.                         

​ Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Дээд цэцийн хуралдайн тогтоол

2016 оны 03 дугаар                                     № 02                                        Улаанбаатар хот сарын 11-ны өдөр         Дээд цэцийн хуралдайн гишүүдийг сонгох тухай Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн дүрмийн тавдугаар бүлгийн 5 дугаар хэсгийн 1-д заасныг үндэслэн ТОГТООХ НЬ : Нэг. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүнээр: Д.Жаргалсайхан Д.Одонхүү-Монгол бөөгийн их зайран Д.Батчулуун- Монгол бөөгийн их дархан удган Д.Энхжаргал- Монгол бөөгийн дархан удган П.Батжаргал- Монгол бөөгийн их зайран Ц.Отгонсүрэн- Монгол бөөгийн их удган Ч.Дангаасүрэн- Монгол бөөгийн их зайран П.Нарангэрэл-Монгол бөөгийн тэргүүн удган Ч.Догсмаа- Монгол бөөгийн тэргүүн удган О.Туул- Монгол бөөгийн тэргүүн удган Ч.Янжинсүрэн- Монгол бөөгийн тэргүүн удган Ж.Өсөхбаяр- Монгол бөөгийн тэргүүн зайран Н. Дайрий- Монгол бөөгийн тэргүүн удган И. Болдбаатар- Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал- Монгол бөөгийн удган Г.Янжинлхам- Монгол бөөгийн тэргүүн удган У.Ганхуяг- Монгол бөөгийн зайран Б.Наранцэцэг- Монгол бөөгийн тэргүүн удган Я.Отгонбаатар- Монгол бөөгийн зайран Н. Баярсайхан- Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл- Монгол бөөгийн удган Б.Мөнхчулуун- Монгол бөөгийн зайран Ч.Наранчимэг- Монгол бөөгийн удган Б.Байгальмаа- Монгол бөөгийн тэргүүн удган Б.Чанцал- Монгол бөөгийн удган А.Оюунчимэг- Монгол бөөгийн удган Ц.Мөнхбаяр- Монгол бөөгийн зайран О.Болормаа- Монгол бөөгийн удган С.Болормаа- Монгол бөөгийн удган Н.Мягмарсүрэн- Монгол бөөгийн тэргүүн удган П.Зоригтбаатар- Монгол бөөгийн тэргүүн зайран Бэгзжав- Монгол бөөгийн зайран Нарыг тус тус батламжилсугай. Хоёр. МБНЭ-ийн Дээд Цэцийн хуралдайн байгууллага төлөөлсөн гишүүнээр Т.Нансалмаа- Баян-Өлгий аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Лувсанлхамо-Ховд аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Баттогтох- Увс аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Батдэлгэр- Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч П.Ганболд- Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Дуламжав- Өвөрхангай аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Нанжаа- Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Бадамсүрэн- Дархан уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Ж.Өлзийсайхан- Дундговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Х.Энхмаа- Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Г.Гэрэлтуяа- Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Галбадрах- Дорноговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Сосорбарам-Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Ц.Оюунбат-“Язгуур шүтээн” бөөгийн холбооны гүйцэтгэх захирал Шижиртунгалаг- Язгуур шүтээн холбооны тэргүүлэгч Нарыг сонгож баталсугай   Гурав. МБНЭ-ийн Дээд Цэцийн хуралдайн байнгын бус гишүүнээр А.Энхтайван- МУАЖүжигчин Я.Мөнгөнсувд- Монгол бөөгийн тэргүүн удган М.Сарантуяа-Монгол бөөгийн удган Б. Солонго-Монгол бөөгийн удган Б.Бэрцэцэг-Монгол бөөгийн удган Дөрөв. МБНЭ-ийн Дээд Цэцийн хуралдайн гишүүнээр Л.Юра-Монгол бөөгийн их удган Оюунчимэг-Удган Баттогтох-Удган нарыг нэмж сонгож баталсугай. Хуралдайны тэргүүлэгчид

Хуудаснууд

Subscribe to Бидний хэн?,  хаана?, юуг?, хэрхэн?