logo

logo.jpg

Advertisement

Бидний хэн?, хаана?, юуг?, хэрхэн?

​Монгол бөөгийн тэргүүн зайран цолоо хүлээж авлаа.

МБНЭ-ийн удирдлага Ээж модонд ажиллаад буцахдаа Тужийн нарсанд очиж Монгол бөөгийн тэргүүн зайран цол авсан Д.Мялдоржийн цол тэмдэгийг гардууллаа. Дархан уул аймгийн бөөгийн хүрээлэнг анх байгуулж байхад Д.Мялдорж их идэвхитэй оролцдог байсан. Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Мялдорж нь Архангай аймгийн Өлзийн сумын харъяат Өлд ёсны Урианхай язгуурын зайран юм. 2014 оны 04 сарын 24 өдрийн МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирамжаар анхны цол болох Монгол бөөгийн зайран цол хүртжээ. Тэрээр орон нутагт ажиллаж, амьдардаг, манай хөдөө орон нутгийн идэвхтэй гишүүдийн нэг юм. Түүний Монгол бөөгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдогыг нь үнэлж, 2014 оны 12 сарын 07 өдрийн 36 тоот МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирамжаар “Мөнгөн шонхор” медалиар шагнасан байна.  МБНЭ-ийн ерөнхийлөгч Жаргалсайханаар ахлуулсан баг Сэлэнгэ аймаг, хөдөө орон нутагт ажиллах явцдаа 2016 оны 04 сарын 04 өдөр Тужийн нарсанд Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Мялдоржид цолны тэмдэг, үнэмлэхийг гардуулж өглөө. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн 2016 оны 03 дугаар сарын 11 өдрийн  нууц санал хураалтын дүнг үндэслэн Д.Мялдорж Монгол бөөгийн тэргүүн зайран цолыг олгох шийдвэр гаргасан байна. Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Мялдорж нь Ханш нээх өдрөөр өөрийн баг хамт олны хамт ээж модонд ирсэн мөнх тэнгэр шүтлэгч зон олон, тэнгэрийн улаагч нарт МБНЭ-ийн таниулах,  сурталчлах ажиллагаанд уриалан оролцов.                                                    Б.Банзрагч              

​Хөвсгөл аймгийн Цагаан чулуу хайрханы тахилга.

МБНЭ-ийн Дархан-Уул, Орхон аймгийн бөөгийн хүрээлэн хамтарч Хөвсгөл аймгийн Цагаан чулуу хайрханы тахилга хийсэн байна. Хөвсгөл аймгийн Цагаан чулуу хайрханы тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Бадамсүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган Нанжаа нар толгойлж хийсэн байна. 

Телевизэд ярилцлага өгөв.

Энэхүү цаг үед бөөгийн талаар телевизээр тун ховор дурьддаг. Энэ удаа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монгол бөөгийн өнөөгийн байдлын талаар товч мэдээлэл, ярилцлага өглөө. Ойрын өдрүүдэд Монгол дахь шашины олон урсгалуудын талаар шуугиан дуулиантай байна. Олон зуун жил хуримтлагдсан баялаг туршлага, хэдэн зуун саяар тоологдох сүсэгтэнгүүдтэй, тэднээс санхүүжиж байдаг асар их хөрөнгийн чадавхитай, үзэл санаагаа түгээх олон жил тогтсон менежменттэй, сурталчилгааны хүчирхэг хэрэгсэлтэй тэдний эсрэг бид юу хийж чадах вэ. Тэд богино хугацаанд эрчимтэй ажиллаж, Монголын оюун ухааны салбарт хүч түрэн орон зайг эзэлж байна. Хүний нүдэнд харагдахгүй хүч тэнцвэргүй тулаан аажим аажимаар тэлсээр байна. Зарим нэг шашины урсгал айхтар хэв шинжээ өөрчлөн Монголчуудын дунд оршин байгаа талаар мэдээллийн хэрэгслээр цацлаа. Энэ хүнд цаг үед Монгол бөө нар хэрхэн үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар энэхүү ярилцлага чиглэв. Харин онгод бол маш эртний аялгуунаас өнөө цагийн яруу тунгалаг монгол хэлээр бидэнд сургаалиа айлддаг, энэ утгаараа бидний хамгийн ойрын дотнын, хөх монголчуудын сургааль гэдгийн нотолж байдаг. Дээд буурлууд, эцэг өвгөдөөс үлдээсэн асар их өв баялаг байна, Онгон сайхан байгаль, газар нутаг минь байна. Түүхийн улбаанд хүнд дарамтыг туулан өнөөг хүрч ирсэн уламжлалт ёс заншил минь байна, мах, цус, ясанд минь шингээстэй монголчуудын Мөнх хөх тэнгэрийн сургааль, онгодын минь эрч хүч дахин сэргэж байна. Мөнх тэнгэр бидэнд шинэ эрч хүчийг хайрлаж, монгол туургатнаа эргэн нэгдэж хүчирхэг болох тэр замыг зааж байна. Монголчууд эвлэлдэн нэгдэж хүчирхэг байсан тэр үеийг сануулж байна. Их эзэн Чингис хааны үзэл санааг эргээд дэлгэрүүлэх цаг тоолол эхэлсэнийг тунхаглаж байна.” Гэж ярилцлагадаа дурьдлаа.                                                 Б.Банзрагч

​МӨНХ ТЭНГЭРИЙН ШҮТЛЭГТЭН ЦАГ ТООНЫ БИЧИГ

            МБНЭ-ээс Мөнх тэнгэрийн шүтлэгтэн нарын өдөр дутмын үйл ажиллагаа, зан үйлд мөрдөж байх цаг тооны бичигтэй болох зорилгоор 2015 онд цаг тооны календарь, 2016 оноос Мөнх тэнгэрийн шүтлэгтэн цаг тооны бичиг гаргасан билээ. Энэхүү цаг тооны бичиг нь өнөөдөр бидний амьдралд мөрдөж буй бүх тооллыг харьцуулсанаараа онцлог гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл Монгол, түвд зурхайн тоололыг нэгэн зэрэг үзэж болох бөгөөд Монгол зурхай дээр тулгуурлан Мөнх тэнгэрийн “Улаач” бөөгийн зан үйл хийх өдрөө тодотгож өдөр дутмын үйл ажиллагаандаа ашиглаж болно гэсэн үг.             Энэхүү цаг тооны бичигт бидний байнгын хэрэглэж байсан сайн өдрүүд  дээр овоо, хайрханы болон лусын тахилгатай өдрийг тодотгож өгсөн болно.             Мөн МБНЭ-ээс зохион байгуулсан нэгдсэн их тахилга, түүний түүхэн ач холбогдол, Монгол бөөгийн ёс зүй, Монгол үндэстний зан заншил, Монгол бөөгийн эртнээс эдүгээг хүртэлх цаг цагийг эзэлсэн “Тэнгэрийн улаач” нарын түүх, Дээд буурлууд, эцэг өвгөдийн түүхэн замнал тусгагдсан байна.             Мөн дэлхийд алдартай зөнч мэргэдийн айлдвар тусгалаа олсон болно. Манай тэнгэр шүтлэгтэнгүүд энэхүү Мөнх тэнгэрийн шүтлэгтэн цаг тооллыг хэрэглээд үз. Энэ тооллыг мөрдөгч түмэн олны тоо цаашид улам өсөх болно гэдэгт МБНЭ-ийн Бөөгийн зөвлөл итгэлтэй байгаа. Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүд утсаар захиалга өгөөд МБНЭ-ээс гаргасан Мөнх тэнгэрийн шүтлэгтэн” цаг тооны бичгийг авч болно.                         

​ Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Дээд цэцийн хуралдайн тогтоол

2016 оны 03 дугаар                                     № 02                                        Улаанбаатар хот сарын 11-ны өдөр         Дээд цэцийн хуралдайн гишүүдийг сонгох тухай Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн дүрмийн тавдугаар бүлгийн 5 дугаар хэсгийн 1-д заасныг үндэслэн ТОГТООХ НЬ : Нэг. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүнээр: Д.Жаргалсайхан Д.Одонхүү-Монгол бөөгийн их зайран Д.Батчулуун- Монгол бөөгийн их дархан удган Д.Энхжаргал- Монгол бөөгийн дархан удган П.Батжаргал- Монгол бөөгийн их зайран Ц.Отгонсүрэн- Монгол бөөгийн их удган Ч.Дангаасүрэн- Монгол бөөгийн их зайран П.Нарангэрэл-Монгол бөөгийн тэргүүн удган Ч.Догсмаа- Монгол бөөгийн тэргүүн удган О.Туул- Монгол бөөгийн тэргүүн удган Ч.Янжинсүрэн- Монгол бөөгийн тэргүүн удган Ж.Өсөхбаяр- Монгол бөөгийн тэргүүн зайран Н. Дайрий- Монгол бөөгийн тэргүүн удган И. Болдбаатар- Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал- Монгол бөөгийн удган Г.Янжинлхам- Монгол бөөгийн тэргүүн удган У.Ганхуяг- Монгол бөөгийн зайран Б.Наранцэцэг- Монгол бөөгийн тэргүүн удган Я.Отгонбаатар- Монгол бөөгийн зайран Н. Баярсайхан- Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл- Монгол бөөгийн удган Б.Мөнхчулуун- Монгол бөөгийн зайран Ч.Наранчимэг- Монгол бөөгийн удган Б.Байгальмаа- Монгол бөөгийн тэргүүн удган Б.Чанцал- Монгол бөөгийн удган А.Оюунчимэг- Монгол бөөгийн удган Ц.Мөнхбаяр- Монгол бөөгийн зайран О.Болормаа- Монгол бөөгийн удган С.Болормаа- Монгол бөөгийн удган Н.Мягмарсүрэн- Монгол бөөгийн тэргүүн удган П.Зоригтбаатар- Монгол бөөгийн тэргүүн зайран Бэгзжав- Монгол бөөгийн зайран Нарыг тус тус батламжилсугай. Хоёр. МБНЭ-ийн Дээд Цэцийн хуралдайн байгууллага төлөөлсөн гишүүнээр Т.Нансалмаа- Баян-Өлгий аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Лувсанлхамо-Ховд аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Баттогтох- Увс аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Батдэлгэр- Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч П.Ганболд- Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Дуламжав- Өвөрхангай аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Нанжаа- Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Бадамсүрэн- Дархан уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Ж.Өлзийсайхан- Дундговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Х.Энхмаа- Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Г.Гэрэлтуяа- Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Галбадрах- Дорноговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Сосорбарам-Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Ц.Оюунбат-“Язгуур шүтээн” бөөгийн холбооны гүйцэтгэх захирал Шижиртунгалаг- Язгуур шүтээн холбооны тэргүүлэгч Нарыг сонгож баталсугай   Гурав. МБНЭ-ийн Дээд Цэцийн хуралдайн байнгын бус гишүүнээр А.Энхтайван- МУАЖүжигчин Я.Мөнгөнсувд- Монгол бөөгийн тэргүүн удган М.Сарантуяа-Монгол бөөгийн удган Б. Солонго-Монгол бөөгийн удган Б.Бэрцэцэг-Монгол бөөгийн удган Дөрөв. МБНЭ-ийн Дээд Цэцийн хуралдайн гишүүнээр Л.Юра-Монгол бөөгийн их удган Оюунчимэг-Удган Баттогтох-Удган нарыг нэмж сонгож баталсугай. Хуралдайны тэргүүлэгчид

Гоц чадвартнуудыг төр ашигласан нь

XX зуун аугаа их, басхүү харгис хэрцгий туршилтын зуун байлаа. Дэлхий ертөнц эсрэг тэсрэг хоёр туйлд хуваагдан бие биенээсээ айж эмээхийн, хэн хэнийгээ хардаж сэрдэхийн аюулд автсан зуун байлаа. Нийт хүн төрөлхтөний тал нь коммунизмын туршилтад өртөж, атомын бөмбөгийг бодитоор нь хэрэглэж, гэмгүй хүмүүсийг улс төрийн үзэл бодол, яс үндэс, гарал угсаа, шашин шүтлэгийнх нь төлөө яргалсан зуун байлаа. Гэхдээ бүх чиглэлээр өрнөсөн хүйтэн дайны хамгийн том аймшиг нь олон нийтийн сэтгэцэд хийсэн туршилтууд гэж би боддог.    Хорин тавдугаар кадрын тухай энд яриагүй байна. Хүний харааны хүлээн авах чадварын дээд хязгаарыг тогтоож, нэг секундэд 24 биш, харин 25 кадр гүйлгэн сүүлчийнх дээрээ тархи угаах мэдээллээ байрлуулж далд ухамсарт нөлөөлдөг энэ аргыг хүний тархи угаах хямдхан арга гэж хэлж болно. Мөн үүнээс ч нарийн түвэгтэй нууц туршилтууд хийгдэж байсан нь өнөөдөр бага багаар ил болсоор байна.   ЗХУ анх бий болж, хөл дээрээ тогтож амжаагүй шахам байхдаа л Энэтхэг, Төвд, Монгол гэсэн дээд бясалгалд   нэвтрэгсэд,   эгэлгүй   эрдэмт   хүмүүс олонтой орнууд руу судалгааны баг нэрийн дор тагнуулчид илгээж, бясалгалын хүчээр олон нийтийн санаа сэтгэлд нөлөөлөх арга бий эсэхийг мэдэхийг зорьж, үүндээ гар татахгүй мөнгө хаяж байлаа. Энэ уламжлал цаашид улам бүр гүнзгийрч нарийсч ирснийг дараахь баримтууд нотолно. 1975 онд АНУ-ын Тагнуулын төв газар “Маш нууц” зэрэглэлийн нэгэн илтгэлдээ, тулхтай сайн эрдэмтэд ЗХУ-ын аюулаас хамгаалах байгууллагын даалгавраар парапсихологийн туршлагуудыг цэрэг дайны зорилгоор ашиглаж болох бүхий л боломжийг судалж байж болзошгүйг анхааруулж, телекинез буюу оюун санааны хүчээр эд зүйлсийг хөдөлгөх, шийдвэр гаргах, бодол санаагаа дамжуулах үйл явцад нөлөөлөх, тархины эрчим хүчийг задлан шинжилж боловсруулах, цахилгаан соронзон долгионыг хүмүүсийн биеэ авч явах байдлыг өөрчлөгч хэрэгсэл болохынх нь хувьд судалж байна гэж нэр заан тоочжээ. Ингэхдээ Москва жил болгон 250 сая хүртэл доллар зарцуулдаг гэсэн тооцоо гаргажээ. Гоц мэдрэхүйн салбарт оросууд америкчуудаас хол хөгжсөн гэсэн дүгнэлтэд Гч хүрэв.    Хоёр жилийн дараа буюу 1977 онд “Лос Анжелес Таймс” сонины Москва дахь сурвалжлагч Роберт Том зөвлөлтийн “Парапсихологийн судалгаа” явуулдаг хүрээлэнгүүдийн жагсаалт гаргасныхаа төлөө Орост саатуулагдаж байв. ЗХУ-д 29 лаборатори “гоц авъяас ашиглах аянд” хувь нэмрээ оруулдгийн ихэнх нь Москвад төвлөрсөн гэж ТТГ үзсэн юм. ЗХУ-аас зугтаж гарсан Август Штернийн ярьснаар Новосибирскийн автоматик, электрометрийн хүрээлэнд 1969 онд хүртэл 60 гаруй эрдэмтэн хүмүүсийг за йнаасхэрхэн ховсдож, тэдний гаргаж буй шийдвэрт хэрхэн нөлөөлж болох вэ гэдэг асуудлыг судалдаг байжээ. Энэ олон эрдэмтэн туршилтаа хаанахын ямар хүмүүс дээр явуулдаг байв гэдэг нь анхаарал татах асуудлын нэг.     Оросууд 1958-1978 онд Москва дахь АНУ-ын ЭСЯ-ны барилгыг учир битүүлэг долгионы үелзэлд оруулж байсны чухам зорилго нь юу байсныг өнөөдөр хүртэл мэдээгүй байгаа. Тэд ЭСЯ-ны ажилтнуудын оюун санааг хянах гэж оролдсон уу? Эсвэл тэдний эрүүл мэндийг нь муутгах гэсэн үү гэдэгт өнөөдөр хариу хэлэх хүнгүй болжээ. Оросууд цэргийн зорилгоор хоёр сая үзмэрч тусгайлан бэлтгэсэн гэсэн мэдээлэл тэр үед ТТГ-ыг сандралд оруулж байв. В. И.Лениний хувийн хүсэлтээр АНУ-ын төрийн өндөр албан тушааптнуудад нөлөөлж, ЗХУ-ыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулахаар АНУ-д очсон зураач Н.Рерих ховсдох чадвараа ашиглан Рузвельтийн үеийн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга байсан Генри Уоллесийг утсан хүүхэлдэй болгож чадсан гашуун туршлагыг мартаагүй америкчууд энэ мэдээг сонсоод сандрах нь зуй ёсны хэрэг байлаа.      1995 оны наймдугаар сард Германы “Штерн” сэтгүүлд АНУ-ын армиас гоц мэдрэхуйн салбарт явуулж буй судалгаа шинжилгээний ажлын талаар нийтэлсэн томоохон өгүүлэлд дайсны хөлөг онгоц дэлхийн хаана ч байсан байршлыг нь тогтоож чадна гэж амласан нэгэн үзмэрчид АНУ-ын тэнгисийн цэргийнхэн 1979-1980 онд сар бүр 400 доллар өгч байсан тухай өгүүлжээ. Ер нь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин 80 орчим үзмэрчид янз бүрийн даалгавар өгч хамтарч ажилладаг гэсэн тоо тэр үед олны хүртээл болжээ.   Америкийн нэгэн үзмэрч Казахстаны Семипалатинскийн пуужингийн туршилтын талбай, хөөргөх төхөөрөмжийг илрүүлсэн бөгөөд дараа нь сансраас авсан зургаар үнэн болохыг нь нотолжээ. Мөн Африкт Зөвлөлтийн ТУ-95 маркийн бөмбөгдөгч онгоц сүйрэхэд ТТГ-ынхан ЗХУ-ын тагнуулын байгууллага КГБ /Улсын аюулгүй байдлын хороо буюу тэр үеийн Зөвлөлтийн нууц алба/-аас өрсөн гартаа оруулсан явдал нь үзмэрчдийн гавъяа. Тэгэхэд яаралтай дуудагдсан далдыг харагч онгоц унасан газрыг ганцхан бээрийн зөрүүтэй хэлж өгч америкийн цэргийнхний аминд оржээ. Энэ бүх мэдээллийг ТТГ1982 онд уг чиглэлийн судалгааны санхүүжилт зогсох аюул тулгарах үед АНУ-ын сенатчдын хаалттай хуралдаан дээр анх улстөрчдөд дэлгэсэн гэдэг.      Дээр дурдсан “Штерн” сэтгүүлийн өгүүлэлд “Тэдний нэг тагнуулч /ТТГ-ын гэсэн үг. Б.Г/ үүнээс өмнө Урал дахь зөвлөлтийн цэргийн огт мэдэгдээгүй байсан түшиц газрыг илрүүлжээ. Тэрээр газар доорхи төмөр зам, машины дохио, лаборатори. уг баазад маш олон эмэгтэй ажиллаж буй тухай мэдээлжээ. Уг нь Жеймс Бонд ч ийм азтай байдаггүй шүү дээ. Гэхдээ түүний мэргэжил нэгт америк эрийг бас мятаршгүй зоригтон гэж хэлж болохгүй. Энэ чухал мэдээллүүд Калифорни мужийн Барбэнкхотын орлогч дарга Патрик Прайс хэмээх ахимаг насны хүнээс ирж байжээ. “Дорно зүгт тусгай ажиллагаа” /Хуучин ЗХУ, түүний Холбоотнуудын эсрэг гэсэн үг/ явуулсан бүх хугацаанд тэрбээр Мэнло-Парк дахь Стенфордын шинжилгээний хүрээлэнгээс нэг ч удаа гараагүй байна” гэсэн мөрүүд бий. Энэ бол 1973 оны үйл явдал бөгөөд Прайсын гоц чадварынхаа ачаар илрүүлсэн мэдээллийг тэр дор нь шалгах боломжгүй учир дараа нь сансраас авсан зургаар баталгаажуулдаг байжээ. Чухамдаа Прайс л АНУ-ын батлан хамгаалах салбарын мяндагтнуудыг итгүүлж, үнэмшүүлж, ийм төрлийн судалгаа шинжилгээнд хөрөнгө хаяхад хүргэсэн ч гэдэг. Үүний дараа гоц чадвартнууд төрийн нэрийн өмнөөс өөрийн чадал боломжийн дээд хязгаарыг дуртайяа сорих болжээ. Энэ бүхнээс харахад дэлхий ертөнц гоц үзэгдэл, гойд чадвартны атганд байдаг гэж хэлэхэд хилсдэмгүй санагдана.      Бид төрсөн нутаг, төрөлх гэртээ амар тайван аж төрж байна хэмээн сэтгэл тэнэгэр суух зуураа сэтгэл зүйн олныг хамарсан ямар нэг туршилтад өртөж байж ч мэднэ. Тэврэлдэж унтдаг амраг хос дэрээ тэврэн өөр өөр ор бараадах нь тэднээс биш, хаа нэгтээ суугаа гоц чадвартнаас ч болсон байж болох шүү дээ. Ингэж бодохуйд ер бусын үзэгдлийн өмнө хүн гэгч ямар арчаагүй дорой болох нь тодорхой. Ийм гоц чадвартнуудын ёс суртахуун, хүн чанарын хэмжүүр ямар чанд хатуу байх ёстой нь ч тодорхой болном билээ.    Б.Галаарид  

​Улаачийн хийрхэл

Хөрстийн улаач нарыг ажихад цагаан хар улаан ногоон шар тэнгэр гэх юм. Зарим улаачид сахиус онгод шүтээнээ ялгахгүй ярих нь энүүхэнд , баруун зүүн хар цагаан тийм ийм суудалтай тамын эрлэгийн савдаг лус тэнгэр ноён хатан баатар тайж тийм ч хаан дамдин дорлиг, оргой, авгалдай, бух ноён, гүртэм чойжин, лам хувилгаан, дархад буриад халх дээрээс нь тийм ч суудалтай, тэгэж шүүдэг хянадаг захирдаг тушаадаг гэж учир юугаа сайн мэдэмгүй байж онгод нь ч тэр улаач нь ч тэр ингэж хийрхэж болох уу байх ёстой юу? Сүсэгтэн олныг эмээлгэн айлган сүрдүүлж тэгнэ ингэнэ болно болохгүй өөрийгөө таниагүй зам мөрөө олоогүй байж зааж сургах, овилгогүй төлөвшөөгүй, аархаж дааж давашгүй том ярьдаг улаач нарт хамаатайг сануулж байна. Хэлсэн ярьсанаа цэгнэж хийсэн үйлээ хянаж үр дагаварыг нягтлаж үйлийн үрээ даах, удам судраа үндэс угсаагаа даамгүй үрс худлаа цэцэрхэж хуймгай явдал үйлдэн, худал үг дайлган хуруу дүрэн хий хоосныг хэн нэгэнд хүлээлт үүсгэн шалтаг тоочин хоосон амлаж суух нь өөртөө болон өрөөлд хортойг санахтун. Ганган дэгжин сүрлэг сүрдэм хүндэтгэл сул дорой хоосон чанар хэнд хэрэгтэй бэ. Онгод тэнгэрийн хатуу дэг ёс жаягийг орчлонгийн дэл сул буртаг булхай луйвар дээрэм зальнаасаа ялгаж салгаж ойлгож ухаарах цаг болсон шүү . Хэн дуртай нь амныхаа зоргоор бурж үгүйсгэж, зохион үйлдэж өрнүүлэн өнөө цагийн орчин үеийн бөө мөргөл одоо юу болчихоод байгааг өөрсдөө анзаарч ажиглаж байгаа байлгүй дээ. Ёс бус үг хэллэг хараал ерөөл хэн дуртай нь хэлж хийдэг болж ийм байсан юм уу? Фэйсбүүк цахим ертөнц сошиаль сүлжээнд бие биеэ доромжлон гутаах хэл амаа уралдах мэргэ тавин тольдох харааж ерөөн занах энэ бүхэн ариун журамт үйлдэл мөн үү. Бөө мөргөлд хэн дуртай нь хошуу ам хуруу холбон их мэдэмхийрэх нь хэрээс хэтэрч байх шиг байна. Дөрөө олж дүрээ хайхад хэн саад болном гагцхүү бид өөрсдөө үгүйсгэж өвөг дээдсийнхээ өвлүүлэн үлдээсэн өв их соёлыг юу ч биш болгон уландаа гишгэж байгаа нь харамсалтай. Өндөр дээдсүүдийн нэр барин ёсгүй аашлан өөдгүй сул дорой үг үйл чулуудан итгэх итгэл алдан хэн ч биш болгож байгаа нь буудал суудал булган нэрээ удам угсаа зам заяагаа үнэн зөв өчиж мэдүүлэн таниулаагүйгээ сайн тунгаа гэлтэй . Улаач хүний хамгийн наад захын ёс суртахуун бол хэлж өгүүлж буй үг хэллэг, хийж буй үйлдэл байдаг. Ажаад байхад улаачдын маань хэлж өгүүлж байгаа үг, амнаас гарах хий бүхэн нь бусармаг булай, тоглоом шоглоомоор ухааны мунхагаа ил гаргаж, хийж байгаа үйл үйлдэл бүхэн нь аархал хийрхэлээр илэрч байгаа билээ. Бодолтой, ухаан саруул, даруу төлөв, мэргэн цэцэн нүнжигтэй сайхан хүмүүс байдаг. Ерөөлийн сайхнаар бие биенээ дэмнэж явдаг бол хичнээн сайхан. Нэгийг бодож хоёрыг тунгаан гурвыг гээ гэдэг үг л үнэ цэнэтэй ой тойнд буух болов уу хэмээн ухаант улаач нарынхаа оюун мэлмийг ундаалан хатуухан үнэнийг харамгүй ойлгоосой хэмээн түгээлээ уучлаарай. " Бөөгийн Тавилан" группын админ Khurlee Khurmaa

Далан нас тай өвгөний ер бусын чадвар

70 настай  энэ малайз өвгөн төмөр зүйлсийг соронзон мэт биедээ татдаг ер бусын чадвартай. Хачирхалтай нь түүний энэ чадвар хүүхдүүдэд нь төдийгүй ач нарт нь уламжлагджээ. Тэрээр автомашиныг хүртэл өөртөө татдаг. Одоогоор эрдэмтэд хийгээд эмч нар үүнийг тайлбарлаж чадаагүй байгаа юм.   Эх сурвалж: www.assa.mn

ӨЭЛҮН ҮЖИН ЭХ

Энэ удаа Монгол бөөгийн тэргүүн удган Х.Энхмаагийн 2015 онд бичсэн “Хатад хатдаа дуурьсахуй, дурсахуй” номын айлдвараас тавьж байна. ӨЭЛҮН ҮЖИН ЭХ Саруул хатдын Сайхан буян Уул шиг их ачлалтай Уран гоо Өэлүн эх Уужуу тэнүүн сэтгэлтэй Ухаан далай Өэлүн эх                    Цэцэн цэлмэг үгтэй                    Цэвэрхэн төрсөн Өэлүн эх                    Цэвэр ариун ёурталтай                    Цэгц явдалт Өэлүн эх Зовлон бэрхшээлд сөхөрдөггүй Зорилготой золбоотой Өэлүн эх Зөвд зөөлөн бурууд хатуу Зарчимч шударга Өэлүн эх                   Сэргэлэн мэргэн сэтгэхүйт                   Сэтгэлийн хаттай Өэлүн эх                   Суут мэргэн оюунтай                   Сурган хүмүүжүүлэгч Өэлүн эх Энэрэл хайрын сүүн далай Эв эеийн билэгдэл Өэлүн эх Эрдэм номын оюун далай Эх оронч, эрэлхэг Өэлүн эх                    Тэнүүн гэгээн ухаанаар                    Тайлбар сургаалиа хайрласан                    Тэсвэр хатуужил ихтэй                   Тууштай тэмцэгч Өэлүн эх Их монголын эзэн Их цэргийн жанжин Есүхэй баатар жанжны Их хатан Өэлүн эх                   Итгэл үнэмшилт сургаалиар                   Эрэлхэг жанждыг төрүүлсэн                   Их эзэн Чингис хааны эх                   Элбэрэл хайрын далай Өэлүн эх Монгол түмний бахархал Мохошгүй нугарашгүй Өэлүн эх Мөнх хөх тэнгэрийн Мөнхийн алтан зул Өэлүн эх  

Хүн гал юуг бэлэгшээв

 Шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн Монголчууд бэлгэшээдэг. Уул ус, байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлж, шинэ оны анхны нарнаас энерги авах, аялал жуулчлал хөгжүүлэх, нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэхэд энэ арга хэмжээний зорилго оршиж байгаа гэнэ.  Тэгвэл энэ жилийн анхнаа нараа утгаж авсны дараагаар нэгэн сонин үзэгдэл харагдлаа. Шинэ нараа угтаж, галын дөлөө бадамлуулсан Монголчуудын галын дөлөнд нэгэн үзэгдэл харагджээ. Энэ үзэгдэл ганц хоёр газар бус Дорнод, Замын-Үүд, Дорноговь гэх мэт хэд хэдэн газар харагджээ. Галын дөлийг сайн ажиглавал хоёр гараа дэлгэн зогссон хүний дүрс харагдаж байгаа юм. Монголчууд энэ явдлыг ихэд бэлгэшээж байгаа бөгөөд янз бүрээр тайлбарлаж байна. Их эзэн хаан сэрж буй дохио гэж зарим нь үзэж байгаа бол, зарим нь Монгол босож, зоо нуруу тэнийх  хариуцлагатай түүхэн жил болж байна. Цаашлаад шинэ хүчин, шинэ бүхнийг илэрхийлж байна гэлээ. Мөн бичин жилд зуд болохыг илэрхийлж төмөр бич гарч ирлээ гэж зарим зурхайчид тайлбарлажээ.  Ямартай ч энэ нэгэн үзэгдэл шинэ оны анхны сонин үзэгдэл, байгалийн бэлэг байлаа. ​Эх сурвалж: zaluu.com

Хуудаснууд

Subscribe to Бидний хэн?,  хаана?, юуг?, хэрхэн?