logo

logo.jpg

Advertisement

Бахархал

​МБНЭ-ийн Дээд Цэцийн гишүүн А.Энхтайван: Булган сүүлтэй “Балжийн гол” дуундаа их хайртай

МБНЭ-ийн Дээд Цэцийн гишүүн А.Энхтайван: Булган сүүлтэй “Балжийн гол” дуундаа их хайртай   Дуурийн гоцлол дуучин, тенор, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Чингис хаан, Монгол Улсын Ардын жүжигчин А.Энхтайвантай ярилцлаа. Хэнтий нутгийн уугуул, хойд хөршийн Екатеринбург хотын Уралын Консерваторид суралцаж дуурийн дуучин мэргэжил эзэмшсэн. Сонгодог урлагийн “Алтан үе”-ийнхэнтэй дэлхийн сонгодог болон үндэсний 30 гаруй дуурийн гол болон туслах дүр бүтээсэн тэрбээр өдгөө компани удирддаг бизнесмэн. Түүний ажил, уран бүтээлийн сонин сайхнаас сонирхож хөөрөлдлөө. -Та хоёр ч компани удирддаг юм байна. Бизнес, уран бүтээл хоёрын алинд нь илүү дуртай вэ? -Үнэнээ хэлбэл уран бүтээл хийх дуртай. Гэхдээ бизнесийг ч гэсэн урлагтай хийвэл амттай. Аль алинд нь сэтгэлээ өгч ажилладаг. “Мон зол” группын ерөнхийлөгч Чинбат гэж найз маань байдаг юм. Би энэ найзынхаа удирдлага дор “Секрет Монголс”, “Этүгэн энтертайнмент” гэсэн хоёр компанийг нь удирдаж ажилладаг. “Этүгэн энтертайнмент”-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь уран бүтээл. Сүүлийн жилүүдэд кино түлхүү хийлээ. Ерөнхий продюсероор нь Чинбат маань  ажилладаг. -“Мойлхон” таны анхны кино байх аа? -Тийм ээ, 2008 оны ажил. Түүнээс хойш хэд хэдэн түүхэн болон уран сайхны кино хийлээ. БНХАУ-ын ӨМӨЗО-ы баруун, зүүн Баргынхантай нийлж “Үхэрт хүйтэн” гэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн монгол ардын бэсрэг уртын дууны түүхийг өгүүлж, домог амилуулсан кино хийсэн. Баруун Баргаас зүүн хойш байдаг Могойтын Богд уулан дахь Үхэртийн булаг, Хүйтний нуур орчимд нутаглаж байсан Цогт гэдэг адуучин залуу, Долгор гэж бүсгүй хоёрын хайр сэтгэлийн асуудлын дундуур харуул зангийнхан нь орж амьдралыг нь бусниулж, холбоог нь тасалсан тухай гунигтай түүх байдаг. 1911-1915 оны хооронд болсон үйл явдал. Цогт гэртэйгээ шатаж үхсэн хайртай бүсгүйнхээ дурсгалд зориулж дуу зохиосон нь олны дунд алдаршсан ардын бэсрэг дуу болсон. -Бөөгийн сэдэвтэй кино бас хийсэн. Таныг бөө шүтлэгтэй ч юм болов уу гэж бодсон. -Би тэнгэр шүтлэгтэй. Бүх шашинд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ учрыг нь олохыг хичээдэг.   -Хангай дэлхий, уул ус, ээж аав, өвгө дээдсээ шүтдэг хүн тэнгэр шүтлэгтэй байдаг уу? -Яг тийм. Тэнгэрээ шүтэж явахад болно доо. Бид “Тэнгэрийн хүү”-гээ бодит, Хөвсгөлийн алдарт, Улаан хоолор овгийн Дамдин зайран гэж хүний түүхээс сэдэвлэж бүтээсэн. VIII Богд өөрийнхөө дүрийг 25 хувиргаж чаддаг хүн байсан гэдэг. Харин Дамдин зайран дүрээ 32 хувилгадаг байжээ. Социалист нийгмийн үед дарга нарын хараа хяналтад байдаг байсан ч нутгийн ардуудад зовлон бэрхшээл тохиолдоход тус хүргэсээр ирсэн тэнгэрийн их том хүн байсан юм билээ. Ер нь зайран гэдэг үгийг тодотгож хэрэглэхийн тулд бид Монголын үе үеийн том, тэнгэрийн 33 зайран, удганы тухай мэдэж байх ёстой юм байна. Зуун жилд нэг том зайран юм уу, удган буудаг, харин түүний өмнө, эсвэл хойно том, жижиг олон зайран буюу бөө төрдөг юм байна. Их хаан Монголын тулгар төрийг 1206 онд байгуулахдаа хүртэл төрийн зайран томилж байсан. Ингэж тэнгэрийн хүн төрийн хэрэглүүр болж байсан түүх байна. -33 тэнгэр гэж яриад байдаг нь тийм учиртай байх нь ээ? -Бөө судлаач Пүрэв гуай номондоо ингэж бичсэнээр, тэр 33 том зайрангийн онгонд бид шүтэж явдаг юм болов уу. Тэнгэрийн онгод тэнгэрүүд монголчуудынхаа амьдардаг энэ нутагт бууж, мордож, ирж, буцаж байдаг юм байна. Энэ бүхнийг таньж мэдэх нь мэддэг, үгүй нь үгүй. Бид энэ тухай, том зайран яаж ирдэг, гардгийг тодорхойлох гэж “Тэнгэрийн хүү” гэдэг кино хийсэн. Дараа нь шар хантаазтаны амьдралын тухай бүтээл хийсэн. Жирийн ажилчин, гудамж цэвэрлэдэг хүмүүсийн дунд ч ид шидийг харуулсан эгэлгүй хүмүүн байж л байдаг гэдгийг харуулсан. 2016 онд Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын үе үеийн уран бүтээлчид, орон нутгийн иргэдийг хамруулсан “Тэнгэр язгуур” гэдэг кино мөн хийж үзлээ. Тус аймгийн Чандмань-Өндөр, Цагаан-Үүр суманд зургийн ихэнхийг авсан. Дэлхийд “movie opera” гэж ярьдаг төрлөөр анх удаа бүтээл хийсэн маань тэр. Одоогийн байдлаар бид 2017 оны өвөл зургийг нь авч дуусгасан, IX зууны үеийн ойн монголчууд буюу хорь түмдийн амьдралын тухай өгүүлсэн “Дангина” буюу “Дагина” гэдэг кинон дээр ажиллаж байна. Хөгжмийн зохиолын бүтээлүүд бас гаргаж байна. “Морин хуур” уралдаанд хоёр, гурван дуугаа сорилоо. “Бор толгодын хавар”-ыг маань ДБЭТ-ын гоцлол дуучин Гомбо-Очир, Шижирболд, Батжаргал гэсэн гурван сайхан тенор хоолойтой залуус дууллаа. “Дангина”-г Хэнтий нутгийн уугуул Д.Нямдаваа гэж дуучин “амилуулж” тус уралдаанд оролцож байна. -“Секрет Монголс” компанийн ажлыг сонирхож болох уу? -2015 онд Засгийн газартай байгуулсан концессын гэрээгээр Тэрэлжийн Чингис хайрхан ууланд Монголын үндэсний угсаатны зүйн музейн цогцолбор байгуулахаар ажиллаж байна. Техник,  эдийн засгийн үндэслэл, зураг төслөө хийж дууссан, бүтээн байгуулалтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хийж байна. БСШУЯ-тай хамтарч “Монголын нууц товчоо”-ны шинэчлэн зүйлчилсэн тайлбар толь хийхээр хэсэг эрдэмтэдтэй ажиллаж байна. “Монголын нууц товчоо”-ны тухайд газар зүйн маш чухал  судалгаанууд хийж ирсэн доктор О.Сүхбаатар, Монголын нэртэй угсаатны зүйч, Ардын багш  С.Дулам, ШУА-ийн Хэл шинжлэлийн хүрээлэнгийн доктор Г.Билгүүдэй нарын, ганцаарчилсан бүтээлүүд гаргасан олон томоохон эрдэмтнийг хамруулан ажиллаж байна. Монголын үе үеийн эрдэмтэд анх удаа багаар, Засгийн газартай хамтарсан шийдвэр гаргах зорилготой ажиллаж байна. Нийт таван боть судалгааны материал болох байх. Нэг боть нь газар зүйн талын бүх мэдээллийг багтаасан байх жишээтэй. Газар зүйн байрлалыг бүгдийг шинэчлэн тогтоосон баримтат болон түүхэн уран сайхны есэн ангит кино хийнэ. Хоёр жил хагасын хугацаанд 24 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм. -“Монголын нууц товчоо”-нд тайлбар шинээр хийх хэрэгтэй гэж үзэж байна, тийм үү? -Түүхийн ганц энэ баримтаа өнөөдрийнх шиг ингэж хөсөрдүүлэлгүй, хүмүүс утга учрыг нь ойлгохгүйн улмаас тойрч зугтаагаад байдгийг цэглэе гэж байгаа юм. Үүний тулд монголчуудын үндэсний бичиг болох шахаад байгаа кирилл үсгээр, өнөөдрийн үг хэллэг, гаргалгаагаар нь ойлгогдохуйц хэмжээнд тайлбарлаж өгье. Тэгснээр их, дээд сургуулийн оюутнууд төгсөх жилээ судалж, шалгалт өгдөг болог, төрийн албан хаагчдын ч гэсэн судалж, шалгуулж байвал зохих хөтөлбөрийн нэг байг гэж байгаа юм. Монголчуудын түүхийн гэрч “Нууц товчоо”-гоо хойч үе маань уншдаг, мэддэг байхын төлөө, “Би монгол хүн” гэж омогших, хашхирах эрхийг нь олгохын төлөө өнөөдөр бид нэгдэж байгаа юм. Түүнээс биш өнөөдөр Чингис хааныхаа төрсөн он, цаг дээр хүртэл маргалдаад сууж байж болохгүй. Нэг хэсэг нь Чингис хаан 1162 оны гал морин жилийн зуны эхэн сарын тэргэл сартай өдөр төрсөн гэж байхад, нөгөө хэсэг нь өвөл төрсөн гэдэг. Эрдэмтдийн судалгаануудын энэ мэт зөрүүг гаргахаас авахуулаад маш их ажил байна. Өмнөд хөршийн эрдэмтэд “Монголын нууц товчоо”-г хятадчилах бодлого явуулж байна. Монголын түүхийн үнэ цэнэтэй үеүд, он жилүүд, түүхэн хүмүүсийн тухай дурсгалыг Хайлаар, Хөх хот, Шилийн голд барималжуулж, биежүүлсээр байна. Тийм бүтээлч. Үүнд маш их хөрөнгө зарцуулж байна. Ингэж тэд “Монгол гэдэг чинь Хятад юм” гэж хэлэх гэсэн санаагаа гүйцээхийн төлөө зүтгэж байна. Тэгэхээр бид “Монгол нь Монголоороо байх ёстой” гэсэн уриан дор Монголдоо бүтээж хийхгүй бол хоцорно. Хойч үе хийх ёстой гэж хойш нь тавих эрх бидэнд алга. Монголчуудад “Үүнийг хойч үе хийх ёстой” гэж хойш нь тавьдаг айхавтар дутагдал байна. Түүний оронд өнөөдөр чадлаараа хийгээд хойч үеэ цааш нь дэлгэрүүлээрэй, судлаарай гэж үлдээх ёстой юм.  Бас нэг бүтээл хийхэд бэлэн болсон. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Хэнтий аймгийн Биндэр суманд “Их Монгол” гэдэг цогцолбор барих зураг төслийг санаачилж боловсруулаад байна. Их хааны хөшөөг нэлээд өндөрт байхаар барина. Түүний цаана “Их Монгол” хэмээх, дотроо их хааны үйл хэргээс танилцуулах музей зэргийг багтаасан өргөө байх юм.  -Таны энэ тэмүүлэл Чингис хааны дүр бүтээснээс үүдэлтэй юү? -Энэ түүхэн их хүний гэгээн дүрийг 800 жилийн дараа бүтээх хувь тохиосноор, түүний ариун цагаан сүнсэнд өртэй болж байгаа юм. Яагаад гэвэл энэ хүний дүрийг бүтээж өөрийн улсын ард түмэнд болон дэлхий дахинд хүргэсэн болохоор тэр хүний үйл хэрэг, түүх, захиасыг судалж, аливаа, дутуу орхигдуулсан байж болох орон зайд нь нөхөөс маягийн юм хийх ёстой гэж бодсон.   Өнөөдөр их хааны дүрд тоглосон Монголын олон сайхан жүжигчин хамтраад энэ их хүний ариун цагаан сүнсэнд ядаж ганц удаа тахилга өргөх ёстой байх гэж боддог. -Та өөрийгөө томоохон дууриудад бүтээсэн дүр, эсвэл дэлгэцэнд бүтээсэн Чингис хааны дүрийн аль нэгээр төсөөлж байсан удаатай юу?  -Би өөрийгөө аливаа нэгэн хийсвэр дүрээр ер сэтгэж боддоггүй. Би бодит хүн. Дотоод сэтгэлээс гарч ирж буй дуу авиаг чагнаж, түүнийхээ дагуу хүсэл тэмүүллээрээ бүтээж, биет байдал болгохын төлөө явдаг. Энэ миний гол чанар юм болов уу. Надад шинэ санаа төрж, бүтээл хийх хүсэл төрвөл түүнийг хойш тавьдаггүй. Яагаад гэвэл би хорвоод нэг л амьдарна, тиймээс хийх юм байвал хийх л хэрэгтэй. Хийгээгүй юм байгаа бол үлдсэн амьдралдаа хийхийн төлөө явж Энхтайван гэдэг нэрээ Монголд гишгэсэн цагаан мөртэй  үлдээхийн төлөө явна. Энэ миний зорилго. -Та дуурийн дуучин хүн. Театрт, тайзан дээр ямар нэг дүр ч юм уу, дутуу үлдээгээд гарсан зүйл бий юү? -Монголын дуурийн урлаг намайг 1985 онд төгсөөд ирэхэд үндсэндээ 30 гаруй жил хөгжсөн байсан. Тухайн үед тайзан дээр Монголын дуурийн урлагийн “Алтан үе”-ийнхэн Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж, Д.Жаргалсайхан, А.Загдсүрэн гуай, Х.Уртнасан, гавьяат жүжигчин Д.Банди, П.Цэвэлсүрэн, А.Бүтэд, М.Найдалмаа нарын гайхамшигтай уран бүтээлчид ажиллаж, бүтээж байлаа. Тэдэнтэй хамт дуурийн 30 гаруй дүрд тоглосон юм билээ. Эрэгтэй хүний нарийн цээл буюу тенор хоолойтой учраас зөвхөн энэ хоолойд бичсэн дүрүүдийг л бүтээдэг байв. “Алтан үе”-ийнхэнтэй нэг тайзан дээр нэг уран бүтээлд тоглож, нэг тогооноос хоол идэж байснаараа бахархдаг. Гүйцэд бүтээсэн дүр гэж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үеийн үзэгчид хэлэх байх. Дутуу орхисон юм бий юү гэвэл бий. Нэг дуурьт нэг удаа тоглохдоо дараачийн удаа гарахдаа ингэх юм шүү, тэгэх хэрэгтэй юм байна гэсэн шинэ бодол үргэлж төрж байдаг. Дуурь гэдэг бол кинотой адилгүй.Дуучин дүрд тоглох бүртээ өөр өөр байдаг. Бэлтгэл, сэтгэл санаа, эрүүл мэндийн байдлаас болоод өөр байдаг. Тийм болохоор би тийм дуурийн дүрийг төгс бүтээсэн дээ гэх арга байхгүй. “Алтан үе”-ийн дуучид, жүжигчид бол зөвхөн уран бүтээлд тоглохоос гадна нийгмийн бүхий л давхаргад хүрч ажиллаж чадаж байсан, олон нийт соёлжих, гэгээрэх талд нөлөөлж байсан бие хүмүүс юм. Тэдэнтэй хамт ажиллаж байсандаа бахархдаг. -Таныг буриад гэж боддог байлаа. Гэтэл халх юм байна. -Хэнтий аймгийн Баян-Адарга суманд төрсөн, халх, хиад боржигон хүн. Хүмүүс намайг буриад гэж боддог нь аргагүй юм. Бага байхад намайг хэсэг хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд буриад айлд хэсэг хугацаанд өргүүлж байсан тал бий. Тэр нөлөөлсөн байх,  эсвэл багаасаа аавтайгаа буриадынхаа нутгаар хөндлөн гулд явж, Онон, Балжийн голоор тоглож наадаж өссөн болохоор сэтгэл тэгж хөглөгдсөн ч байх. Буриад аялга, ёс, зан заншил, угшлыг их хүндэлдэг.  Тийм ч болохоор уран бүтээлүүдэд минь буриад маягийн өнгө аяс их тааралддаг. Ялангуяа миний зохиосон дуу, хөгжимд. Дадал нутагтай холбоотой дурсамж олон бий. 1985 онд гэнэт нэг өдөр багын найз Ж.Саруулбуяндаа гүйж очин “Надад дууны шүлэг өгөөч, би хөгжим бичиж дуу болгоод өөрөө дуулъя” гэхэд “Балжийн гол” гэдэг шүлэг өгсөн. -Тийм эрт зохиосон дуу юм уу? -Тийм. Тухайн оны аравдугаар сард бий болсон, булган сүүлтэй дуу, би их хайртай. Өөрөө дуулах гэж зохиосон л дуу, одоо хүмүүс мэддэг болжээ. Харин 1988 онд “Ижийнхээ ачийг яалаа даа” гэдэг дуу зохиогоод Х.Уртнасан эгчээр дуулуулна гэж их зоригтой орж ноотоо өгч байснаа санадаг юм. -Удам угсаа, уг гарвалынхаа тухай сонирхуулж болох уу? -Хөвчийн жонон вангийн хошууны хохь тайж Намсрайжавын Агваанцэрэн гэдэг хүн миний аав.  Аавыг 1929 онд хоёр настай байхад Бэрээвэнгийн хийдэд шавилж байсан лам Данзангийн Шарав гэдэг хүнд өргүүлсэн юм билээ. Одоо Хэнтий аймгийн төвд аавын төрсөн ах Жагдагийн Сандаг гэж авга маань бий. Удам угсааг нь хөөвөл тайж язгуурын хүмүүс юм билээ. Аавын минь ээж Хөвчийн жонон вангийн хошуундаа алдартай сайхан дуулдаг, исгэрдэг, маш царайлаг Тамжид гэж авгай байсан. Би хөгшин ээжийгээ мэднэ. 1974 он хүртэл бидэнтэй нэг гэрт амьдарч байсан. Энэ утгаар яривал би Хэнтий аймгийн Хөвчийн жонон вангийн хошууны хүн. Дөтгөөр тайж Намсрайжав гээд хайхад Цэцэн ханы түүхэнд байдаг. -Танай хүүхдүүд Монголдоо байна уу? -Гурав нь одоогоор Америкт ажиллаж амьдарч байна. Хүү Эдинбургийн их сургуулийг банк, санхүүгийн мэргэжлээр төгссөн. Флоридад найзуудтайгаа бизнес эрхэлдэг. Хөдөлмөрч, барьж авсан л бол заавал гүйцээдэг махруу хүн болсон. Том охин Лос-Анжелест нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Мөн Эдинбургийн их сургуулийг анагаахын дээдийнх нь цөмийн физикийн атомын оношлогооны анги төгссөн. Бага охин Америкт дунд сургууль төгсөөд, Бээжинд Олон улсын эдийн засгийн сургууль дүүргээд буцаад Америк явсан.Тэнд хоёр дахиа мастерын зэрэг хамгаалахаар сурч байна. Ер нь номын, эрдмийн хүн болох шинжтэй. Миний бага хүү лам. Энэтхэгт хоёр жил сурч ирээд одоо Налайхын Сайн номун хан хийдэд ажилладаг. -Таны гэргий уран бүтээлийн тань хамтрагч байх аа? -Тийм ээ. Зохиолч, яруу найрагч хүн. Ихэвчлэн кино зохиолууд бичиж байна.        -Та өнөө цагийн дэггүй залуучуудад хандаж сургааль хэлээч. -Архи битгий уугаач, шөнийн амьдралыг болиоч, цагийг дэмий бүү үрээч гэж хэлэхийг хүсч байна. Хүн гэдгээ ухаараач. Тэгвэл хүрэх зорилготой , түүндээ хүрэх тэмүүлэлтэй сайхан амьдарна. Мөн ном уншиж байгаач. Номон дотор ухаан байдаг. Интернэтээс авах мэдээллээ авдаг л юм байгаа биз. Хайран цагийг компьютерийн ард дэмий сууж бүү өнгөрөөгөөч гэж захидаг

МОНГОЛ БӨӨГИЙН ЗАЛГАМЖ ҮЕИЙНХЭН

МОНГОЛ БӨӨГИЙН ЗАЛГАМЖ ҮЕИЙНХЭН               Монгол бөөгийн үйл ажиллагаа уламжлалт дэг жаягаа эрхэмлэн дээдэлж хөгжих болно. Шинэ оны босгон дээр олон сайн залуу “Улаач” нараар Монголын бөөгийн эгнээ тэллээ. МБНЭ-ийн Шинэ жилийн цэнгүүний үеэр шинээр цол хүртэгсдэд цолны батламж, тэмдэгийг гардуулах ёслол болсон.             Энэ ажиллагааны эхэнд Монгол Улсын сүлд уул Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Лусын тахилгад толгойлж бөөлж, Монгол бөөгийн уламжлалт олон чанарыг батлан харуулсан Б.Бадамсүрэн Монгол бөөгийн Их удган цол хүртсэнийг гардуулсан  билээ. “Дээд тэнгэр, удмын тэнгэр онгод нь сонгож тамгалсан, байгалиас заяасан зөн мэдрэмж, далдыг харах увидас чадвартай, заяагдмал эрчим хүчтэй, Эх болсон байгаль дэлхий, хүн төрөлхтөн, өвөг дээдэс язгуурын өв соёлоо хайрлах үзлээр хүмүүжсэн, Монгол эх орныхоо түүх, өвөг дээдэс, удам угсаа, уг гарвалынхаа талаар сайтар мэдлэгтэй, тэнгэрийн өмнө өргөсөн андгай тангарагаа гүнээ ухамсарласан, Мөнх тэнгэрийн бөө шүтлэгийн зан үйлийг эрхлэн үйлдэгч эгэл бус хүмүүнд Монгол Бөөгийн “Зайран”, “Удган” цол, тэмдэгийг олгоно” гэж тодорхойлсон байдаг.             Монгол Улсын зүрх болсон бахархалт хайрхан, Бурхан халдун хайрханы нэгдсэн тахилгын өмнөхөн МБНЭ-ийн Дээд цэцийн олон арван гишүүдийн өмнө бөөлж, өөрийгөө таниулсан Үүрцайх Монгол бөөгийн тэргүүн зайран цол, Монгол бөөгийн удган цолыг Ц.Энхмаа, Э.Уланбаяр, Ц.Бор, Сувдаа, Рагчаа, Байгальтөгс, Оюунтуул, Улаанцэцэг нар, ав. Монгол бөөгийн зайран цолыг Ө.Аюуш /Өвөрмонголоос/, Баяржаргал, Б.Энхбаатар, Гантөмөр нарт олгожээ.             Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх тахилгын дараа бөөлөлтөө харуулсан Ц.Наранцэцэгт Монгол бөөгийн удган, Б.Түмэнжаргалд Монгрол бөөгийн зайран цолны батламж, тэмдэгээ хүлээн авлаа. Отгонтэнгэр хайрханы Долоон өвгөн одны тахилгад бөөлсөн Алтанзул Монгол бөөгийн удган цолоо баталлаа. 2017 оны зун Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд болсон Сургалтын явцад бөөлөлтөө хийж, Монгол бөөгийн зайран Мөнх-Эрдэнэ, Мөнх-Өлзий, Төгөлдөр, Мөнх-Очир, Монгол бөөгийн удган Алтанзул, Хүнбиш, Буянцэцэг, Гарамханд, Бямбацогт, Отгонжаргал, Саранчимэг, Түмэндэмбэрэлбодьсүрэн нар цол, тэмдэгээ гардан авсан байна. “Бөөгийн зан үйлд 7-12 жил зүтгэсэн, (Буриад бөө бол 5-н чанараа гүйцээсэн) бусдад зөв үлгэр дууриалал үзүүлж чадах өндөр ёс суртахуунтай, гэрийн болон хээрийн онгодыг тахих чадвартай, бөөгийн эрдэм чадал, увидас хүч нь бүрэлдсэн, дадлага туршлага хуримтлуулсан, чадварлаг бөөд, бөөгийн байгууллагыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үндэслэн Монгол бөөгийн “Тэргүүн зайран”, “Тэргүүн удган” цол, тэмдэгийг олгоно” гэж заасан байдаг.             Мөн Бурхан халдун, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгуудад тэргүүлж бөөлсан Д.Жавзмаад Монгол бөөгийн тэргүүн удган цол, Я.Отгонбаатарт Монгол бөөгийн тэргүүн зайран цол олгосон байна.               2017 онд анх удаа МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүдийн нууц санал хураалтын дүнг үндэслэн “Шилдэг бөөгийн байгууллага” шалгаруулсан байна. Энэ удаа гурван байгууллага хүчтэй өрсөлдсөнөөс Дархан-Уул, Дорнод аймгууд тун ойролцоо, тэнцүү байж, хоёр саналын илүүгээр Дархан Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон 2017 оны “Шилдэг бөөгийн байгууллага”-аар шалгарсан байна.             Шинэ жилийн цэнгүүн дээр Монгол туургатангуудын бүх төлөөлөл оролцон Монгол бөөгийн “Шилдэг бөөгийн байгууллага”-ын шагналыг гардуулсан байна.                                                       Д.Хүрэлбаатар  

Бэлчээр бол Монгол орны алтан сан хөмрөг мөн

Бэлчээр бол Монгол орны алтан сан хөмрөг мөн Монгол орны бэлчээрийн судалгаа, туршилтын ажлыг хариуцахын зэрэгцээ эрдэм шинжилгээний байгууллага, бусад судлаачдын эрдмийн ажлыг төлөвлөх, гүйцэтгэхэд арга зүйн удирдлагаар хангах, бүтээл туурвих, эрдмийн боловсон хүчин бэлтгэхэд эдүгээ хүртэл 45 жил хүчин зүтгэж, ухамсарт амьдралаа зориулж яваа мэргэжлийн судлаач хэмээн би бээр өөрийгөө тооцдог. Монгол орны хувьд бэлчээрийг зөвхөн мал бэлчээрлүүлэхэд зориулагдсан, малчдын нутагладаг газар гэж явцуу ойлгодог явдал хүмүүсийн дунд, ялангуяа төв орон нутгийн удирдах бүх шатны байгууллагад шингээстэй байгаа нь үнэндээ томоохон гажуудал юм. Малаас гарах гол нэр төрлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг хүмүүс, тэнд бас аж төрж ажил үйлдвэрлэлээ явуулдаг орон зай гэдэг утгаар нь бэлчээрийн газрыг ойлгож "бэлчээр нутаг" гэвэл зохилтой. Ингэж ойлгож хандваас, бэлчээрийн асуудлыг орон зайн төдийгүй цаг хугацааны хэмжүүртэй, бэлчээр өөрөө экологийн чухал нөөц, экосистемийн өвөрмөц цогц бүрдэл, хүн тохь тухтай амьдрах орчин гэдгийг ухаарна. Монгол орон нэг хүн амд ногдох нутаг дэвсгэр, тэр дундаа бэлчээр нутгийн хувьд дэлхийд дээгүүр байр эзэлдэг. Одоогийн байдлаар (2014 он) Монгол Улс 112.1 сая га байгалийн бэлчээрт адуу, тэмээ, үхэр, хонь, ямаа нийлсэн 60 гаруй сая толгой малыг 149.7 мянган малчин өрхийн 293.6 мянган малчин маллаж жилд 3 их наядаар үнэлэгдэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна (Монгол Улсын статистикийн эмхэтгэл, 2014 он). Иймээс манай монголчууд "бэлчээрийг зүсээ хувиргасан алт" гэж үзсээр ирсэн юм. Төрийн өмчид байгаа бэлчээр нутаг маань ямаршуу байгаа талаар Төрийн түшээгээс эхлээд жирийн иргэдийн дунд янз бүрийн ойлглттой байна. Бэлчээрийн даац хэтэрсэн, хэтрээгүй гэж ярьж бичдэг болжээ. Дорнодын талын юмуу, Дорноговийн цөлөрхөг хээрийн бэлчээрийг харсан хүнд бол бэлчээр бараг л унаган төрхөөрөө байгаа мэт сэтгэгдэл төрөх нь мэдээжээ. Бэлчээрийн төлөв байдал, чанарт хийсэн хянан баталгаа (2008-2010 он)-гаар улсын хэмжээнд 25.2 сая га бэлчээр талхлагдаж доройтсоны дотор малын хөлөөс чөлөөлж, зайлшгүй сайжруулах, нөхөн сэргээх шаардлагатай бэлчээр 9 сая орчим га байна гэж тогтоожээ. Талхлагдсан бэлчээрийн талбайг сум бүрээр нийт нутагтай нь харьцуулж үзэхэд: Төв аймагт нийт бэлчээр нутгийн 31.8-43.2%, Булган, Орхон, Өвөрхангай, Баянхонгор аймагт 24.8-31.5%, Хөвсгөл, Архангай, Ховд аймагт 21.6-24.8% нь талхлагдаад байна. Тухайн аймгийн нийт нутгийн ¼ нь муудчихаад байхад “хэвийн” гэж болох уу? Онцолж дурьдвал, нийслэл Улаанбаатар хот орчмын бэлчээрт ашиглах боломжтой гэж тогтоогдсон газрын 60 гаруй хувь нь талхлагдалд оржээ. Ингэхлээр нийслэлийнхээ хаяанаас холын аймгийн захын суманд хүртэл бэлчээрийн талхлагдал, доройтол, цөлжилт бэлчээр нутгийг маань “залгисаар” байхад "нүдэн балай, чихэн дүлий" хараад сууж даан ч боломгүй. Байдал ийнхүү цааш үргэлжилбэл Монголд "цунами” байтугай, түүнээс долоон дор аюул" үүсэх нь нэгэнт тодорхой боллоо. Бэлчээр нутгийн хэмжээ багасч, ургац буурах, малд идэмжтэй ургамал цөөрөх явц тод ажиглагдаж байгаа өнөөгийн нөхцөлд нэг талаас бэлчээрээ цаашид хамгаалах, нөхөн сэргээх, сайжруулах, усаар хангах, нөгөө талаас малын тооны өсөлтийг хязгаарлах, сүргийн бүтцийг зохистой болгох, зах зээлийн баримжаатай малаа чанаржуулах, эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь төрөөс баримтлах гол зорилго, стратеги мөн гэж хэлэх байна даа. Монголчуудын бэлчээрийн мал аж ахуй эрхэлж ирсэн түүхэн уламжлал бүр Хүннү гүрний үеэс улбаатай, асар баян, сонгомол шинжтэй, 2200 гаруй жилийн хөгжлийн түүхтэй. Энэ уламжлал Чингэс хаан болон Их хаадын үед бэлчээр нутаг эрх зүйн зохицуулалттай болон төлөвшин тогтсон гэж үзэх бүрэн үндэстэй. “Монголын нууц товчоо”-нд өгүүлснээр: Өгэдэй хаан хаанширээнд суугаад “Чингис хаан эцгийн зовж байгуулсан улсыг бүү зовооё. Хөлий нь хөсөр, гарыг нь газар тавиулж жаргуулъя …Бас улс иргэний нутаг усыг хувааж өгье. Нутгийг хувааж сонгож нутаглахад мянгат бүрээс нутагчныг ялгаж гаргавал зохино.Бас цөл говь нутагт гөрөөснөөс өөр амьтангүй байна. Ард иргэд уужим суухыг хүснэ. Чанай, Уйгартай хоёр тэргүүтэй нутагчныг явуулж, цөл говьд худаг малтуулж хашуулъя...“ гэж зарлиг болгожээ. Монгол улсад газрын менежментийн хөгжил өнө эртнээс өндөртүвшинд хүрсний гэрч энэ болой. Одоогийн газар зохион байгуулагчийг нутагчин гэдэг байжээ. Бүр 1328 онд малыг дагнан хариуцах байгууллагатай болсон мэдээ байдаг. Нутаг бэлчээрийг хувиарилахын зэрэгцээ түүний төлөв байдал, чанарт их анхаарч, байцаалт явуулдаг байсан баримт бий. 1324 онд Есөнтөмөр хаан хэд дахин элч зарж монгол орны бэлчээр нутгийн байдлыг шалгуулж байсныг тэмдэглэсэн байна. Ийнхүү бэлчээр нутгийг нарийн дэг журамтай хувиарлан эдэлбэрлэж ирсэний түүхэн ул мөр нь одоо бидний хэлэх дуртай “бичигдээгүй хууль”-д тусгалаа олжээ гэхэд хэтрүүлэг болохгүй юм. Социализмын үед бэлчээрийг хувиарилах, хамгаалах, ашиглах асуудлыг сум-нэгдлийн удирдлага гардан хариуцдаг, тэргүүн туршлага,өгөөжтэй санаачлагыг дээд байгууллагыншийдвэрээр бусад сумдад дэлгэрүүлж байв. Ийм зохицуулалт тухайн үедээ үүргээ гүйцэтгэж, Монгол орны нутаг бэлчээрийн төлөв байдлыг доройтлоос хамгаалахад үр дүнгээ өгдөг байсаан. Малаа хувьчилж тараасан 1990 оны эхэн үеэс төрийн байгууллагаас бэлчээрийн талаар баримтлах бодлого бүрэн алдагдсан шүү. 2003 онд Газрын тухай хууль батлагдсаны дараахнаас "Бэлчээрийн тухай" хууль гаргуулахаар 10-аад жил хөөцөлдөөд юм болсонгүй, төр баригчдын чихний хажуугаар өнгөрөв. "Эзэнгүй юманд хүн нугасгүй” гэгчээр нийтээр ашиглахын урхагтай балаг нутаг бэлчээрт минь тусч, доройтол мөхлийн эцсийн төлөв цөлжилтөд ихээр автаж эхэллээ. Харамсалтай, энэ бүхэн бэлчээрийн мал аж ахуйг олон мянган жил эрхлэн нүүдлийн соёл иргэншлийг гардан бүтээж ирсэн, тээж явааг түүхэн бахархлаа гэж үздэг монголчууд бидний түүхэнд гутамшигтай, эмгэнэлтэй баримт болж үлдэхэд хүрвэл яана. Бүр аргаа ядаад "Ногоон алт" хөтөлбөрийн шугамаар "Бэлчээр ашиглах алтан дүрэм"-г нэлээд дэлгэрүүлж ном болгон хэвлүүлж олон нийтэд хүргэсэн билээ. Алтан дүрэм нь манай ахмад үеийнхний түүхэн уламжлал, бэлчээр ашиглалтын онолд үндэслэсэн, маш энгийн 4 зарчимтай: 1. бэлчээрийн даацыг үл хэтрүүлэх, 2. тэжээлийн нөөцийг үл шавхах, 3. бэлчээрийн ургамалд төлжин ургах боломж олгох, 4. бэлчээрээ сэлгэж байх зэрэг болно. Малынхаа өнгө төрх, ааш араншин, хөдөлгөөн, гэдэс хэвлий, хоргол баасыг нь хараад нүүдэл суудлаа зохицуулдаг, бэлчээр нутгаа сэлгэдэг монгол малчны уламжлалт арга ажиллагаагаар энэ 4 зарчим хэрэгждэг байсан уламжлалтай. Бэлчээр өн удаан жил унаган төрхөөрөө хадгалагдаж ирсний нууц энд бий. Уг номд тусгасан санааг өлгөж аваад сумын газар ашиглалтынхаа төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлсэн бол байдал одоогийнхоос арай дээрдэх байсан сан. Гэтэл энэ асуудал шат шатанд хаягдсаар, эзэнгүйдэж бас л үр дүн нь харагдахгүй замхарах янзтай. Ийм харалган бодлого удаан үргэлжлэхгүй гэдэгт найдья. "Бэлчээрийн газрын жилийн төлөвлөгөө боловсруулж мөрдөж ажиллах тухай" Газрын харилцаа, геодиз, зураг зүйн газрын даргын 2006 оны 131-р тушаалын дагуу аймаг, сумын удирдлага малчдынхаа санал, санаачлагад тулгуурлан бэлчээр зохион байгуулалтын дунд (5-аас дээш жил) болон жил жилийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтэд нь хяналт тавиад ажилбал ядаж доройтсон хэсэг газрын бэлчээрийг малын хөлөөс түр чөлөөлж амраагаад авах боломжтой. Таван төрлийн малын харьцаа алдагдаж нийт сүрэгт бод малын эзлэх хувь хоёр дахин бурч, бог, тэр дундаа борлуулалт муутай ямаа давамгайлах болсноор малын маань бүтээмжит чанар муудчихлаа. Хангайдаа үхрээ, тал хээртээ адуу, хонио, говьдоо тэмээ, ямаагаа түлхүү өсгөдөг байсан шүүдээ. Энэ уламжлалаа орон нутагт сэргээхэд анхаарах хэрэгтэй мэт. Бэлчээр нутаг төрийн өмчид байгаа болохоор Төрийн зүгээс хатуухан бодлого боловсруулж хэрэгжүүлэх, бэлчээрийн тухай хуулиа гаргаж, бэлчээр ашигласны төлөө малчдаас төлбөр авдаг болох, тэр төлбөр нь эргээд бэлчээрээ тордож сайжруулах, худаг ус гаргахад зарцуулдаг баймаар байна.

Ардын Хатанбаатар Магсаржав

Ардын Хатанбаатар Магсаржав Ардын Хатанбаатар Магсаржав буюу Сандагдоржийн Магсаржав нь (1878 – 1927 оны 9 сарын 3) нь Монголын цэргийн нэрт жанжин, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, 1921 оны 2 сарын 15-наас 1921 оны 3 сар хүртэл ажилласан ерөнхий сайд байжээ. Уг гарал, бага нас Хатанбаатар Сандагдоржийн Магсаржав нь хуучнаар Сайн Ноён Хан аймаг, одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт ядуу тайж Сандагдоржийн хүү болон төржээ. 11н насандаа сайн ноён аймгийн хошуу ноён Ганжуржав гүнд шавь орон бичиг үсэг заалгаж, 25н нас хүртлээ шавь суусан байна. 1905 оны 7 сард язгууртны зэрэг залган Магсаржавыг Ховд дахь амбан яамны дэргэд хугацаалан суулгах Халхын жасаанд тохоон томилогдсон байна. 1911 оны Үндэсний хувьсгалд 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарласны дараагаар шинэ байгуулагдсан засгийн газраас амбаныг зайлан явах шаардлагыг Магсаржав амбан ноёнд дамжуулсан боловч гарч явахаас татгалзсан байна. 1912 оны зун Баруун хязгаарыг төвшитгөн тогтоох сайдад Баргын Манлайбаатар Дамдинсүрэнгийн хамтаар томилогдон Ховдыг дайран эзлэх ажиллагааг шууд удирдаж, Манж, Хятадуудыг буулгаж авчээ. Манжаас тусгаарлах Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд Ховдыг чөлөөлсөн гарамгай гавьяаг нь үнэлэн Богд хаант Монгол улсын Засгийн газраас Магсаржавыг үе улиран залгамжлах Хатанбаатар ван цолоор шагнажээ. 1913 оны хавар Хятадын залхаан цээрлүүлэх цэрэг Өвөр Монголд орж ирэхэд Магсаржав, Дамдинсүрэн нарын цэргийн хүч очин тулалдаж амжилт олж байсан боловч Хаант Орос улс Хятад, Японтай эвдрэлцэхээс болгоомжлон оролцсон тул түүнийг эргүүлэн татжээ. Үүний дараагаар зүүн хязгаарт Бавуужавын довтолгоог дарах, 1918 онд хил нэвтрэн орж ирсэн Оросын цагаан цэргүүдийг зогсоох цэрэг дайны үйл ажиллагаануудад оролцож байжээ. Ардын хувьсгалд 1919 оны намар Хятадын генерал Сю Шүжан Монголын автономитыг унагасан ба 1920 оны дундуур Магсаржавыг нууц бүлгэмийнхэнтэй хэлхээ холбоотой хэмээн сэжиглэж баривчилжээ. 1921 оны 2-р сард Барон Унгерн Их Хүрээг эзлэн авахад суллагдан цагаантанд нийлж Унгерны сэргээн тогтоосон Богд хааны засагт Ерөнхий сайдын үүрэг богино хугацаанд гүйцэтгэжээ. Түүнийг баруун аймгуудыг товхинуулахаар илгээсэн боловч 1921 оны 7 сарын дундуур Монгол Ардын Намынхантай санаа нэгдэж Улиастайд байсан цагаантны удирдагч буриад Вандановыг дарж устгажээ. 1921 оны намар, өвөл Хатанбаатар Магсаржав баруун аймгууд дахь цагаантны цэргийн хүчнүүдийг дарж устган гавьяа байгуулжээ. 1922 онд ердийн цэргийн яамны сайдаар тохион томилогдож, Дамдины Сүхбаатар Магсаржавыг өөрийн биеэр даалт гаргаж МАХН-ын гишүүнд орлогчийн хугацаа дамжуулахгүйгээр шууд элсүүлэн авчээ.  1924 онд МАХН-ын төв хорооны гишүүнээр сонгогдсон ба Москва хотод албан айлчлал хийж байжээ. Гавьяа шагнал, дурсгал Богд хаант Монгол улсын засгийн газраас түүнд Хатанбаатар гэсэн цолыг олгож байжээ. 1914 онд Шар жолоо одонгоор шагнагдсан. 1922 онд Зөвлөлт Орос Улсын Засгийн Газраас Байлдааны гавъяаны улаан тугийн одон, 1924 онд Ардын Засгийн Газраас Ардын хэмээх эрхэм цолыг олгожээ. Ардын Хатанбаатар Магсаржавын алдар гавъяаг нь мөнхжүүлэх зорилгоор Булган аймгийн төв Дуулгат бунханыг байгуулж шарилыг нь шилжүүлэн бунхалсан байна. 1998 онд Монгол Улсын Засгийн Газрын 39-р тогтоолоор Булган аймгийн Хутаг-Өндөр сумын дунд сургуулийг Ардын Хатанбаатар  Ардын Хатанбаатар Магсаржав буюу Сандагдоржийн Магсаржав нь (1878 – 1927 оны 9 сарын 3) нь Монголын цэргийн нэрт жанжин, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, 1921 оны 2 сарын 15-наас 1921 оны 3 сар хүртэл ажилласан ерөнхий сайд байжээ. Уг гарал, бага нас Хатанбаатар Сандагдоржийн Магсаржав нь хуучнаар Сайн Ноён Хан аймаг, одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт ядуу тайж Сандагдоржийн хүү болон төржээ. 11н насандаа сайн ноён аймгийн хошуу ноён Ганжуржав гүнд шавь орон бичиг үсэг заалгаж, 25н нас хүртлээ шавь суусан байна. 1905 оны 7 сард язгууртны зэрэг залган Магсаржавыг Ховд дахь амбан яамны дэргэд хугацаалан суулгах Халхын жасаанд тохоон томилогдсон байна. 1911 оны Үндэсний хувьсгалд 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарласны дараагаар шинэ байгуулагдсан засгийн газраас амбаныг зайлан явах шаардлагыг Магсаржав амбан ноёнд дамжуулсан боловч гарч явахаас татгалзсан байна. 1912 оны зун Баруун хязгаарыг төвшитгөн тогтоох сайдад Баргын Манлайбаатар Дамдинсүрэнгийн хамтаар томилогдон Ховдыг дайран эзлэх ажиллагааг шууд удирдаж, Манж, Хятадуудыг буулгаж авчээ. Манжаас тусгаарлах Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд Ховдыг чөлөөлсөн гарамгай гавьяаг нь үнэлэн Богд хаант Монгол улсын Засгийн газраас Магсаржавыг үе улиран залгамжлах Хатанбаатар ван цолоор шагнажээ. 1913 оны хавар Хятадын залхаан цээрлүүлэх цэрэг Өвөр Монголд орж ирэхэд Магсаржав, Дамдинсүрэн нарын цэргийн хүч очин тулалдаж амжилт олж байсан боловч Хаант Орос улс Хятад, Японтай эвдрэлцэхээс болгоомжлон оролцсон тул түүнийг эргүүлэн татжээ. Үүний дараагаар зүүн хязгаарт Бавуужавын довтолгоог дарах, 1918 онд хил нэвтрэн орж ирсэн Оросын цагаан цэргүүдийг зогсоох цэрэг дайны үйл ажиллагаануудад оролцож байжээ. Ардын хувьсгалд 1919 оны намар Хятадын генерал Сю Шүжан Монголын автономитыг унагасан ба 1920 оны дундуур Магсаржавыг нууц бүлгэмийнхэнтэй хэлхээ холбоотой хэмээн сэжиглэж баривчилжээ. 1921 оны 2-р сард Барон Унгерн Их Хүрээг эзлэн авахад суллагдан цагаантанд нийлж Унгерны сэргээн тогтоосон Богд хааны засагт Ерөнхий сайдын үүрэг богино хугацаанд гүйцэтгэжээ. Түүнийг баруун аймгуудыг товхинуулахаар илгээсэн боловч 1921 оны 7 сарын дундуур Монгол Ардын Намынхантай санаа нэгдэж Улиастайд байсан цагаантны удирдагч буриад Вандановыг дарж устгажээ. 1921 оны намар, өвөл Хатанбаатар Магсаржав баруун аймгууд дахь цагаантны цэргийн хүчнүүдийг дарж устган гавьяа байгуулжээ. 1922 онд ердийн цэргийн яамны сайдаар тохион томилогдож, Дамдины Сүхбаатар Магсаржавыг өөрийн биеэр даалт гаргаж МАХН-ын гишүүнд орлогчийн хугацаа дамжуулахгүйгээр шууд элсүүлэн авчээ.  1924 онд МАХН-ын төв хорооны гишүүнээр сонгогдсон ба Москва хотод албан айлчлал хийж байжээ. Гавьяа шагнал, дурсгал Богд хаант Монгол улсын засгийн газраас түүнд Хатанбаатар гэсэн цолыг олгож байжээ. 1914 онд Шар жолоо одонгоор шагнагдсан. 1922 онд Зөвлөлт Орос Улсын Засгийн Газраас Байлдааны гавъяаны улаан тугийн одон, 1924 онд Ардын Засгийн Газраас Ардын хэмээх эрхэм цолыг олгожээ. Ардын Хатанбаатар Магсаржавын алдар гавъяаг нь мөнхжүүлэх зорилгоор Булган аймгийн төв Дуулгат бунханыг байгуулж шарилыг нь шилжүүлэн бунхалсан байна. 1998 онд Монгол Улсын Засгийн Газрын 39-р тогтоолоор Булган аймгийн Хутаг-Өндөр сумын дунд сургуулийг Ардын Хатанбаатар  Ардын Хатанбаатар Магсаржав буюу Сандагдоржийн Магсаржав нь (1878 – 1927 оны 9 сарын 3) нь Монголын цэргийн нэрт жанжин, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, 1921 оны 2 сарын 15-наас 1921 оны 3 сар хүртэл ажилласан ерөнхий сайд байжээ. Уг гарал, бага нас Хатанбаатар Сандагдоржийн Магсаржав нь хуучнаар Сайн Ноён Хан аймаг, одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт ядуу тайж Сандагдоржийн хүү болон төржээ. 11н насандаа сайн ноён аймгийн хошуу ноён Ганжуржав гүнд шавь орон бичиг үсэг заалгаж, 25н нас хүртлээ шавь суусан байна. 1905 оны 7 сард язгууртны зэрэг залган Магсаржавыг Ховд дахь амбан яамны дэргэд хугацаалан суулгах Халхын жасаанд тохоон томилогдсон байна. 1911 оны Үндэсний хувьсгалд 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарласны дараагаар шинэ байгуулагдсан засгийн газраас амбаныг зайлан явах шаардлагыг Магсаржав амбан ноёнд дамжуулсан боловч гарч явахаас татгалзсан байна. 1912 оны зун Баруун хязгаарыг төвшитгөн тогтоох сайдад Баргын Манлайбаатар Дамдинсүрэнгийн хамтаар томилогдон Ховдыг дайран эзлэх ажиллагааг шууд удирдаж, Манж, Хятадуудыг буулгаж авчээ. Манжаас тусгаарлах Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд Ховдыг чөлөөлсөн гарамгай гавьяаг нь үнэлэн Богд хаант Монгол улсын Засгийн газраас Магсаржавыг үе улиран залгамжлах Хатанбаатар ван цолоор шагнажээ. 1913 оны хавар Хятадын залхаан цээрлүүлэх цэрэг Өвөр Монголд орж ирэхэд Магсаржав, Дамдинсүрэн нарын цэргийн хүч очин тулалдаж амжилт олж байсан боловч Хаант Орос улс Хятад, Японтай эвдрэлцэхээс болгоомжлон оролцсон тул түүнийг эргүүлэн татжээ. Үүний дараагаар зүүн хязгаарт Бавуужавын довтолгоог дарах, 1918 онд хил нэвтрэн орж ирсэн Оросын цагаан цэргүүдийг зогсоох цэрэг дайны үйл ажиллагаануудад оролцож байжээ. Ардын хувьсгалд 1919 оны намар Хятадын генерал Сю Шүжан Монголын автономитыг унагасан ба 1920 оны дундуур Магсаржавыг нууц бүлгэмийнхэнтэй хэлхээ холбоотой хэмээн сэжиглэж баривчилжээ. 1921 оны 2-р сард Барон Унгерн Их Хүрээг эзлэн авахад суллагдан цагаантанд нийлж Унгерны сэргээн тогтоосон Богд хааны засагт Ерөнхий сайдын үүрэг богино хугацаанд гүйцэтгэжээ. Түүнийг баруун аймгуудыг товхинуулахаар илгээсэн боловч 1921 оны 7 сарын дундуур Монгол Ардын Намынхантай санаа нэгдэж Улиастайд байсан цагаантны удирдагч буриад Вандановыг дарж устгажээ. 1921 оны намар, өвөл Хатанбаатар Магсаржав баруун аймгууд дахь цагаантны цэргийн хүчнүүдийг дарж устган гавьяа байгуулжээ. 1922 онд ердийн цэргийн яамны сайдаар тохион томилогдож, Дамдины Сүхбаатар Магсаржавыг өөрийн биеэр даалт гаргаж МАХН-ын гишүүнд орлогчийн хугацаа дамжуулахгүйгээр шууд элсүүлэн авчээ.  1924 онд МАХН-ын төв хорооны гишүүнээр сонгогдсон ба Москва хотод албан айлчлал хийж байжээ. Гавьяа шагнал, дурсгал Богд хаант Монгол улсын засгийн газраас түүнд Хатанбаатар гэсэн цолыг олгож байжээ. 1914 онд Шар жолоо одонгоор шагнагдсан. 1922 онд Зөвлөлт Орос Улсын Засгийн Газраас Байлдааны гавъяаны улаан тугийн одон, 1924 онд Ардын Засгийн Газраас Ардын хэмээх эрхэм цолыг олгожээ. Ардын Хатанбаатар Магсаржавын алдар гавъяаг нь мөнхжүүлэх зорилгоор Булган аймгийн төв Дуулгат бунханыг байгуулж шарилыг нь шилжүүлэн бунхалсан байна. 1998 онд Монгол Улсын Засгийн Газрын 39-р тогтоолоор Булган аймгийн Хутаг-Өндөр сумын дунд сургуулийг Ардын Хатанбаатар 

Д.Бямбацогт: Би Салхи Дамбий шиг өгье гэвэл өгчихдөг, цайлган талдаа хүн

Олон түмний сэтгэлд “Салхи Дамбий”, “Ноён солиот” зэрэг тайз дэлгэцийн олон дүрээрээ хоногшин танигдсан Мөнх тэнгэрийн шүтлэгтэн, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Дашнямын Бямбацогттой ярилцсаныг толилуулж байна.   -Монгол түмний хайртай жүжигчний маань хүүхэд ахуй нас хаанахын дэнж дээр өнгөрөв? -Миний аав, ээж хоёр Завхан аймгийн баруун хойт талын Сонгино сумын уугуул. Би Тосонцэнгэлд төрж, зургаа долоон нас хүртлээ тэнд байсан. Миний өссөн газар бол Гандан, Модны хоёр, Зурагт, Тасганы овоо орчим юм даа. Аав маань дөрөвдүгээр ангийн боловсролтой, цэрэгт таван жил явсан, шинэ үсгийн багш, багийн даргын алба хашиж байсан намын гишүүн, морь сайхан унадаг “ганган” Дашням гэдэг хүн байлаа. Тосонцэнгэлийн модны үйлдвэрт суурь машины слесарь-механикчаар ажилладаг техник сэтгэлгээ сайтай хүн байсан. Ээж эмийн санд насаараа ажилласан. Бид эцэг эхээс уг нь тавуулаа. Томоос ах, багаас бид хоёр л тогтсон. Яахав дээ миний заяа л байхгүй юу даа. Уг нь би дөрвөн сайхан ахтай байх учиртай байж л дээ. Манайд урваж ирсэн миний хайртай эгч бид хоёр л одоо үлдэж дээ. Хүний амьдрал гэдэг ийм хойно. -Та нэгэнтээ “Жүжигчин болоогүй бол төмөр замын инженер болох байсан” гэсэн байна лээ? -Нийслэлийн арван жилийн улсын тэргүүний 28 дугаар сургуулийн Батнасан багштай арвын А ангийг 1984 онд төгсөөд Төмөр замын техникумын техник механикийн ангид элсэн орж нэг жил сурсан. Би тоо харахаар толгой өвдөөд байдаг хүүхэд байсан. Учрыг нь олохгүй болохоор толгой өвдөөд байсан байлгүй.Яруу найрагч Цэндийн Чимэддорж гуай “Мал маллахаа марксизмаар заалгаагүй” гэсэн шиг л хувь тавилангаа дагасан. Техникумаас цэрэгт явсан. Халхын голын хилийн цэргийн ангид алба хааж байгаад Барилгын цэргийн 0119 дүгээр ангид шилжиж ирсэн. Цэргийн алба надад юм юм өгсөн. Би чинь айлын дураараа өссөн танхидуу, юм юм руу үсчсэн сониуч хүүхэд байлаа. Ээж аав маань “Олон зээр рүү хөөсөн нохой хоосон хоцордог юм” гэж намайг аашилдаг ч нууцаар гимнастик, хөгжим, гар бөмбөгийн гурван ч дугуйланд явдаг байлаа. -Гимнастикийн дугуйланд явдаг байсан гэхээр их уян налархай биетэй байж дээ? -Би чинь гимнастикийн спортын гуравдугаар зэрэгтэй тамирчин, волейболын спортын дэд мастер хүн байхгүй юу. -Өө, за за. Та чинь спортоо хөөсөн бол дийлдэшгүй тамирчин болох байж? -Хөгжмийн тал дээр дөрөв, тавдугаар ангиасаа үлээвэр хөгжмийн дугуйланд хичээллэсэн, багш маань ноот заагаад өгчихсөн. Тоглохгүй бүрээ гэж байгаагүй. Манай сургуулийн үлээвэр хөгжмийн “Алтан бүрээ” хамтлаг их алдартай байлаа. -Барилгын цэргийн ангийн байлдагч байхдаа оргож ирээд Багшийн дээдийн кино драмын ангид шалгалт өгөөд тэнцчихсэн байдаг билүү? -Хуучнаар Улсын багшийн дээд сургуулийн харьяа Кино урлагийн факультет гэж байхад би тэнд 1988 онд элсэн орж, 1990 онд СУДС, 1992 онд өөрийн гэсэн байртай СУИС болоод байхад нь төгссөн анхны төгсөгч. Манай ангид Дэмидбаатар, Оюундарь, Өлзийхүү, Хүрлээ, Энхзаяа, талийгаач Мягмаржав, Ганхуяг, Алтангэрэл, Элбэгсайхан ахын хүү, Пүүжээ нартайгаа арван гурвуулаа сурч байсан. Энэ арван гурваас дөрөв нь бурхан зүг одож дээ. -Ангийн багш нэрт найруулагч, түмний хайртай жүжигчин Доржсамбуу гуайн тухай сайхан дурсамж хуваалцаач? -Бид яалт ч байхгүй Доржсамбуу багшийн гарын шавь нар. Багш нараасаа би урлагт зүтгэвэл зүтгэсэн шиг зүтгэдэг тэр чанарыг нь өвлөж явах учиртай байсан юм болов уу. Яг үнэндээ багш нарынхаа тухай ярих гэхээр сэтгэл их огшоод байдаг юм. Би эхнэртээ нэг удаа “Миний амьдралд нэгдүгээрт урлаг, хоёрдугаарт тамхи орно” гэчихсэн чинь “Би чиний амьдралаас хааччихсан юм, ээж чинь хаана нь орох вэ” гээд сүйд болсон. Амьдралд нэгдүгээрт ээж байж болохгүй. Эх хүн гэдэг миний бурхан шүтээн учраас би тэгж дугаарлаж чадахгүй. Бурхан шүтээнээ дээдэлдэг болохоос дэс дугаарлах утгагүй. Тиймээс би урлаг миний нэгдүгээр зорилго гэсэн байхгүй юу. Яагаад ч юм би өнөөдөр урлагт зүтгэж яваа минь багш нарынхаа төлөө амьдарч яваа юм уу гэж боддог. Багш нарынхаа төлөө гэхээр үр хүүхдийг нь харж хандаад ч байгаа юм биш, үзэл бодлыг нь хамгаалж яваа минь юм. Би Доржсамбуу, намайг төгсгөсөн Лхасүрэн хэмээх агуу их хоёр багшаас урлагийн сууриа тавиулсан азтай хүн. Энэ хоёр багшаа хэн нэгнийх нь дээр доор тавих ёсгүй. Хоёр өөр арга барилтай хүн намайг бий болгосон. Энэ хоёр багш надад маш их юм өгсөн. -Та бол Монголын ард түмний хайртай жүжигчин... -Хайртайн баталгаа нь юу байна? (Тэрээр ийн асууж инээгээд хоёр алгаа дэлгэв.сур) -Хайртайн баталгаа нь таны тоглосон дүрүүд “Салхи Дамбий”, “Ноён солиот” гэх мэтээр түмний танил болж хүндлэгдэж байгаа хэрэг биш үү? -Дүрээр маань ард түмэн мэдэж байна гэдэг сайхан. Энэ л жүжигчин хүний амьдралын утга учир, авьяасынх нь хариуд барьсан бурхны хишиг шүү дээ. -Таныг би тайз дэл­гэцийн дүрээсээ илүү яг өөрийнхөөрөө байж чаддаг хүн байх гэж бодлоо... -Хүн бол дүрээр, дүрсээр сэтгэдэг амьтан. Дүр гэдэг үр. Тэр материаллаг зүйлээс үүдэлтэй. Материаллаг зүйлийн донж, төлөв байдал, харьцааг харахад нийгмийн харилцаанд байгаа хүмүүс гэхэд арслан шиг архирч байгаа, нөгөөдэх нь туулай шиг жижгэрч байгаа дүр төрх шууд анзаарагддаг. Хүний таван мэдрэхүйгээр дамжиж тодорхой нэг дүр дүрслэл бий болдог. Энэ бүхнийг илэрхийлэх гэж жүжигчин хүн бие махбодь, оюун санааны хувьд бэлэн байх ёстой. Мэргэжлийн жүжигчин манайд зуун жилийн өмнө байгаагүй. Монголчуудыг өрнийн болон оросын сонгодог соёл урлагтай танилцуулсан А.И.Филатова гуайд баярлахгүй байхын аргагүй. Бид танилцахдаа монгол хүнийхээ цайлган, дэврүүн, итгэмтгий, чигч зангаар бараг бүх хүн орос болохоо шахсан нь гайхамшигтай. (инээв. сур) Монгол хүний жинхэнэ мөн чанар, сэтгэлгээний төлөв байдал хоёр зөрчилдөхөөрөө хотынх, хөдөөгийнх, үндэст­нийх, гадаадынх гэсэн зөрчил нийгэмд маш их болсон. Энэ нийгмийн хөгжлийн зүй тогтол доо. Би өнөөдөр өөрийгөө од гэж боддоггүй, олны танил хүн л гэж боддог. Би од болох гээд тэмүүлээд байна. -Таныхаар бол од гэхээр хүн жүжигчдээс байна уу? -Өнөөдөр Монголд од байхгүй гэдэг. Яагаад гэхээр зах зээлийн нийгэмтэйгээ урлаг нь уялдаж өгөхгүй байхаар ямар юмны од төрөх вэ дээ. Монгол минь дэлхийтэй хөл нийлүүлэх гэж мөн ч их зүдэж байна. Улс төр, эдийн засаг, соёл урлаг нийгмийн бүхий л салбарын үйл ажиллагаа нь тогтворгүй хямралтай, хэрүүл маргаан зөрчил тэмцэл ихтэй байна. Аргагүй дээ бид ямар зах зээл, ардчилсан нийгэм журам байгуулж явсан биш. Бүх зүйл бидэнд цоо шинэ сонин содон байгаа нь ойлгомжтой. Тийм болохоор бусдыг даган дуурайх, хуулж барлах гэсэн сармагчны ад дон шүглэсэн цаг үе Монголд минь нүүрлээд байгааг хаа хаанаа ойлгож шинэ хуучин, хөгшин залуу гэлтгүй хэн хэндээ хэт их мэдэмхийрэх, хэт их мэдэхгүй байх өвчинд нэрвэгдэхгүй байх нь чухал байна. Учир нь бид чинь өөрийн гэсэн юмтай, дагах биш дагуулж явсан мөртэй түүхтэй ард түмний үрс. Монголчууд маань маш ухаантай улс. Хүүхдээ эрдэмтэй болоосой гэсэндээ малаа олноор нь төхөөрөөд сургалтын төлбөрт нь өгч байна. Үүнийг нь би хүнлэг талаас нь хардаг. Мал хувьд очсон ч газар нь төрийн өмч гээд бэлчээрийн маргаан үүсчихсэн. Тиймээс монголчууд төрийг ашиглаад авах юм сан гэсэн бодолтой гол, гул, хул улс болсон. Голруулдаг, гулардаг, хулуудаг, хулгайлдаг. -Таныг “Ноён солиот” киноны Паанаг шигээ ууж гуларч явсан гэдэг. “Дээвэр дээрээс борооны дусал ус доошилдог шиг уруудсан амьдрал улам л доошоо яваад байдаг юм билээ” гэж ярьсныг чинь ч олж харж байсан. Туулсан амьдрал чинь дүрээ үнэмшилтэй бүтээхэд тус болсон гэж ойлгож болох уу? -Үнэн. Тэгж ойлгож болно. Би энэ нийгмийг ойлгох гэж арав гаруй жил алдсан. Алдсан ч гэж болохгүй юм аа, ойлгосон юм чинь. Үнэхээр няцмаар цөхөрмөөр үе байдаг юм шүү. Уран бүтээлч хүн амьдрал мэддэг байх хэрэгтэй гэж багш нар маань хэлдэг байсан. Уран бүтээлч хүний түүхий эдийн зах бол амьдрал өөрөө мөн. Энэ л захаас бид түүхий эдээ авч өөрийн лабораторидоо боловсруулж бүтээгдэхүүн болгож байдаг. Тэр нь хүмүүсийн нийгмийн харилцааны сэтгэлзүйд хүмүүжлийн маш том нөлөө үзүүлж байдаг. “Ганц олдсон амьдралдаа сайхан амьдарна” гэдэг дэндүү өрөөсгөл ойлголт. Гагцхүү өөрийнхөөрөө амьдрах хэрэгтэй. Хүний жаргал хэнд хамаатай юм бэ. Архи уух дуртай нь ууна л биз, тамхи татах нь татна. Хамгийн гол нь ертөнцийн амин гол Азийн төв цээжинд төрж өөрийнхөөрөө амьдарч явбал бол оо. Миний хувьд гурван ч удаа осолд орж үхэхээс бусдыг л үзлээ. Би оюун санааны сэтгэлгээний талын өөрөөсөө өөр дүр бүтээчих юм сан л гэж бодож явдаг. Галзуу Бумаа гэдэг дүрийг жүжигчин Цэвээнжав гуай ямар гайхамшигтай бүтээлээ. -Та “Салхи Дамбий”, Паанаг хоёр дүрийнхээ аль нь тантай төстэй гэж боддог вэ? -Намайг манай ангийнхан их зөөлөн хүн гэж ярьдаг. Би чинь ангийн дарга нь байлаа. Миний зөөлөн буруудаагүй байх. Манай төгсөлтийнхөн чинь СУИС-ийн домог болсон анги шүү дээ. Би цайлган талдаа, өгье гэвэл өгчихдөг Дамбий шиг л хүн. Гэхдээ их сэтгэлээрээ, цайлган зантай байхаар хүмүүс атаархаад, гайхаад байдаг юм билээ. Тайзан дээр сайхан үзүүлбэр хийчихээр нь нэг нөхөртөө баяр хүргэсэн чинь “Чи юундаа атаархаад байгаа юм бэ” гэхэд би үнэхээр гайхсан. Гэхдээ би гомдлоо гээд ертөнцийн нар манддагаараа мандаж, жаргадгаараа жаргах юм билээ. Цаг үеэ л бид өөрсдөө бүтээж яваа юм даа. Энэ завшааныг ашиглаад театрын арын албаны гэрэл, дуу чимээ, тайзны үйлчилгээний далд фронтын театрын баатрууддаа чин сэтгэлээсээ баярлаж бахархаж явдгаа хэлье. Урлагийн төлөө өөрсдийгөө үнэхээр золиосолсон баатрууд бол тэд. -Олон шавьтай биз, та? -Жүжигчин Анхнямыг “Сприптиз блюз” жүжигт тоглуулж байлаа. Эрдэнэтийн Соёлын ордны найруулагч Баярмагнай ахын удирдаж байсан хошин урлагийн жүжигчин Ундармаагийн ангийг төгсгөж, “Мөрөөдлийн театр”-ын Эрхэмээг “Зохиомж” дээд сургуульд сурч байхад “Дэвжээ” тэмцээнд оруулж, театрт уруу татаж, хөдөөгөөр тоглолтоор дагуулан явж байсан. Эрхэмээ одоо хаа ч таарсан хацраа өгөө л хүрээд ирдэг юм. Багануурын соёлын ордны дарга байхдаа гал сөнөөгч Цэрэнболдыг хот руу яв гэж хөөсөөр байгаад явуулж байлаа. Одоо УДЭТ-ын сайхан жүжигчин болчихсон байж л байна. Нэвтрүүлэгч Ичинхорлоог СУИС-д шалгалт өгч “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ” гэж шүлэг уншин орж ирж байхад шүүгчээр сууж байлаа. Эднээс минь тэс ондоо зайтай, “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг” улс бас байна аа, байна. -Тайз, дэлгэцнээ бүтээсэн дүрүүдээ та тоолж үзэв үү? -Би тоолж үзээгүй л дээ. Саяхан товч намтар маань хэрэг болчихоод Түвшин найруулагчаас гуйж байж хийсэн бүтээлүүдийн жагсаалтаа гаргаж үзлээ. Жар гаруй жүжиг, тавиад кинонд тоглосон байдаг юм байна. Урьд нь тоо гүйцээх гэж байгаа биш гээд огт тоодоггүй тоолдоггүй байсан юм. -Сүүлийн үед ямар уран бүтээлд тоглов? -МҮОНТВ-ээр гарч байгаа зохиолч Доржзовдын Энхболдын “Хоймор өнжсөн нар” олон ангит кинонд тоглолоо. Батхүү найруулагчийн “Эр хүн болгож өгөөч” киноны зурагт орлоо. “Зангарга” уран сайхны кино удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Залуучуудтайгаа хамтарч ажиллаж байгаа. -Урлагт сэтгэл зүрхээ өгөхөд чинь хэн гэдэг жүжигчин их нөлөөлсөн бол? -Чарли Чаплин, Юрий Никулин байна. Жаамаа агаа байна. -Жаамаа гэдэг чинь хэн билээ? -Жамсранжав гуай. Арван жилийн сургуульд байхдаа “Үгүйлэгдсэн хайр”-ыг үзээд сэтгэлээрээ түүнтэй ярилцсан. Тэр хүн жүжгийнхээ дүрээс өөрөө гарч ирээд яриад байх шиг сэтгэгдэл төрүүлсэн. Би тэр хүний тоглосон “Улаанбаатарт байгаа миний аав”-ыг ч үзээгүй, мэдэхгүй байсан. Хожим Жаамаатайгаа хамт кинонд тоглож байсан азтай хүн. -Хүү, охин хоёр чинь таныг мэргэжлийг өвлөө юу? -Хүү Балжинням маань энэ жил СУИС-ийн жүжигчний ангийг төгсөж байгаа. Уран бүтээлчид гэдэг бие даасан ертөнцүүд учраас өөрийнхөөрөө л явна биз дээ. Л.БАТЦЭНГЭЛ  

Г.Аюурзана: Би бөөгийн онгод, сахиус онгод, урлагийн онгодын тухай гурван роман бичлээ

Монгол Улсын соёлын гавь­яат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын "Цагаан хар улаан" роман хэвлэгдсэн цагаасаа уншигчдын "идэх" дуртай номоор тодроод байгаа билээ. Цахим ертөнцийнхний жиргээний гол сэдэв болоод буй шинэ романых нь талаар зохиолчтой ярилцлаа. -Тантай өнгөрөгч намар "Бясалгал" номыг чинь хэвлэгд­сэний дараа ярилцаж байсан. Сүүлийн үед та ямар уран бүтээл туурвиж байна? -Чи бид хоёр ном гарсны дараа заавал уулзаж ярилцдаг зуршилтай болох нь ээ дээ. (инээв) "Цагаан хар улаан"-аас хойш түр завсарлах маягтай л сууна даа. -"Цагаан хар улаан" романаа бичих гэж Ховдын хязгаар руу явж судалгаа хийсэн гэсэн. Тор­гууд ястны дунд аль хэр удаан байв? -Уржнан намар Ховдын Булганд очиж, настай улсуудаар хэсч, хууч домог сонсож, элдвийн яриа өрнүүлж нэлээд явсан шүү. Сайхан ч нутаг юм билээ, сайхан ч үүх түүх олж мэдсэн. Номонд минь бараглаад орсон доо. Ер нь Монгол Улсын хэмжээнд хамгийн цөөн тоотой ястнуудын нэг нь торгууд шүү дээ. Ганцхан Булган голд л байна. Гэтэл дээхнэдээ Зүүнгарт, дараа нь Ижил, Доны тал нутагт бүхэл бүтэн хаант улс байгуулан эрхшээж явсан хүчирхэг угсаатан. Одоо ихэнх нь хилийн цаана, Шинжаанд, бас Халимагт суудаг. Монгол аман зохиолын гайхамшиг болсон "Жангар"-ын туульсыг бүтээж, уламжилж үлдээсэн, маш их зовлон үзэж хат суусан хүмүүс дээ. Би бас Жангартай холбоотой газар ус хайж тийшээ очсон. Яахав, хоосонгүй ээ, үр дүн нь нэг ийм роман болох шив. -Та энэ романаа торгууд ястан, оюутан цагийн анд, кино зохиолч Х.Хүчитхард зориулан бичсэн үү? -Үгүй дээ, гэхдээ миний оюутан цагийн найзуудын дунд торгууд хүн байсан нь, Хүчит маань нутгаа их ярьдаг нь тодорхой хэмжээгээр түлхэц өгсөөн. Чухам л торгууд ястныг сонгоход хүрсний учир бол "Жангар"-тай холбоотой л доо. -Уран бүтээлч хүний сэтгэ­лийн ертөнц романы гол баатар зураачийнх шиг мөнхийн зөр­чил­тэй байд­гийг та зохиолдоо гаргав уу? -Тийм ээ, дүрсэлж бичье гэж зорьсон гол санаануудын минь нэг нь тэр. Ерөнхийдөө "Цагаан хар улаан" романыг сэдвийнх нь хувьд бол Торгуудын үүх түүх, нүүдэлчдийн туульсын сэтгэлгээ, уран бүтээлч хүний дотоод ертөнц, хайр дурлалын тухай зохиол гэж тодорхойлоход болно. Урлаг гэж юу юм, жинхэнэ нь хуурамчаасаа юугаараа эрс ялгардаг юм бэ, жинхэнээсээ уран бүтээлч байна гэдэг нь зүгээр нэг нэр алдар, мөнгө ашиг хөөхөөс хэдий хэр дээгүүр юм бэ гэхчлэн үзэл бодлын шинжтэй зүйлс бас дэвшүүлэхийг хичээсэн л дээ. -Хомерын туульсын Одиссей баат­рын хатан Пенелопе тохиолд­лоор таны романы баа­тар болов уу, та хэргээр энэ нэрийг сонгов уу? -Туульсын сэтгэлгээний онцло­гийг романдаа тусгасан учраас гадаад бүсгүйн нэрийг ч зориуд Пенелопе болгосон. Энэ нэр далд утгаараа бол хүлээлтийг бэлгэдэж байгаа. Орчин үеийн хүмүүсийн дотор ямар нэгэн, бүтэшгүй, учиршгүй хүлээлт л ноёлж байдаг юм шиг надад санагддаг. Анх Булганд таарахдаа Пенелопе найз хархүүгээ хүлээж байсан, хожим нь Швейцарийн эмнэлэгт Рэнцэнрааг хүлээж л өдөр хоногийг өнгөрөөж байна. Энэ бүхэн иргэншил, язгуурын чөлөөт амьдрах хэв маяг хоёрын зөрчлийг жаахан тодосгох зорилготой эсрэгцүүлэл юм л даа, уг нь. Өөр бас бус бэлгэдэл ч бий. Жишээ нь, бүсгүйн бүтэн нэр Пенелопе Вүкич гэж байгаа биз. Вүкич гэдэг нь уулс гэсэн үгнээс гаралтай черногор овог. Черногор улсын нэр нь хар уулс гэсэн утгатай. Рэнцэнраа Булганд гурван өнгийн уул зурахаар ирсэн хийгээд хар өнгийн дотор бусад өнгө шингэсэн байдаг гэх мэтчлэн нэлээд учир утга, уялдаа сүлжээ бодсон юм. -Торгуудын сүүлчийн жан­гарч Намаржааны дүрээр та ард түмний аман зохиолын асар их эрдэнэсийн сан хүн төрөлхтөнд өвлөгдөлгүй устаж буйг харуулахаар зорьсон байх. Торгуудууд амьдрал дээр жангар хайлах юм уу?  -Булганд очоод хамгийн их харамссан зүйл бол жинхэнэ жан­гарч тэнд алга. Бүр товшуур гэж ямар хөгжим байдгийг ч хүүхэд залуус мэдэхгүй өсч байна. "Жангар"-ыг зохиосон ард түмний тусгаар тогтносон Монгол Улсад байгаа хэсэг нь товшуураа залсан айлгүй, жангар хайлдаг хүнгүй байгаа нь их л бэрх санагдсан даа. Миний муу зохиол өчүүхэн ч гэлээ сэдэл санаа өгч, Булган сумынхан мөдхөн туульсын гайхамшигт уламжлалаа сэргээх биз ээ гэж битүү найдаж л сууна. Одоохондоо Ярантаар хил гараад, Ховогсайр ч юм уу, урагшлаад Хэжинд очиход багшлах туульч залаад өв уламжлалаа сэргээх боломж бий. Гэхдээ одоохондоо л гэдгийг мартаж болохгүй. Ер нь л оройтчих гээд байна шүү дээ. Сонирхуулахад, Их дэлгүүрийн зүүнтэй Хэжингээс ирсэн торгууд хархүү Шинжаан зоогийн газар ажиллуулдаг юм билээ. Тэгэхээр бизнесийн тал дээр бол торгууд хүмүүсийн хэлхээ холбоо сайн юм шиг. Харин "Жангар"-таа илүү анхаарал тавих санаа торгуудуудад маань төрөх байлгүй дээ. -Хөгжиж, дэвжиж буй хүн төрөлхтөний шуугиант амьд­ралыг "галзуугийн эмнэлэг"-тэй зүйрлэсэн тохиолдол дэлхийн утга зохиолын түүхэнд цөөнгүй байдаг. Та Рэнцэнраагийн сэтгэл алдарсан Пенелопегийн дүрээр үүнийг бататгасан юм шиг санагдсан? -Сэтгэцийн эмгэг гэдэг өнөө хэр бүрэн зөв оношлогдоогүй байгаа өвчин шүү дээ. Чухам юунаас болдог юм бэ, өвчин юм уу, эсвэл өөр төрлийн сэтгэлгээний илрэл юм уу гээд л, яг эцэслээд тогтоочихсон зүйл байхгүй. Тэгвэл онгодыг ч бас шинжлэх ухаанд сэтгэцийн гаж байдал л гэж тайлбарладаг. Жаран шөнө дамнуулж хайлдаг туульсыг ямар ч ойтой хүн бүрэн цээжлэх боломжгүй еэ дээ. Гэтэл яаж хайлаад байна. Энд ердөө л нөгөө нэг тайлагдашгүй гажиг болох онгодын хүч л оролцоод байгаа юм шүү дээ. Туульсын уламжлалаас холдчихсон манай үеийн сэхээтнүүдэд энэ гажиг яриа шиг санагдах байх л даа. Гэвч онгод хэмээх оюун санааны этгээд үзэгдэл байдаг нь бол гарцаагүй, туульч хүн онгодын хүчээр зэрэгцээ ертөнцийн өөр хэмжээс рүү нэвтэрч байж тэр их цэцийг цээжээрээ урсгаж гаргадаг нь маргаангүй юм. Тиймээс сэтгэцийн эмнэлэг бол энэ романд бас л бэлгэдлийн утгаар орсон. Ер нь би онгодын тухай гурван роман бичиж үзлээ. Магадгүй, миний өөрийн санаа ч биш байж мэднэ. -Сүүлийн гурван романаа хэлж байна уу? -Тийм ээ. Бөөгийн онгод, сахиус онгод, урлагийн онгод... -Таны энэ романд хувийн амьдралаас чинь орсон юм шиг туйлын үнэмшилтэй хэсгүүд их байна лээ. Та үүнийг зөвшөөрнө биз? -Би өөрийнхөө фэйсбүк хууд­санд Рэнцэнрааг орос багш нь урла­гийн замаас хазайчихаас аварч буй тэр хэсэг надад жинхэнээсээ тохиолдсон явдал болохыг бичсэн л дээ. Хүмүүс их уншсан байна лээ. Цухас сонирхуулбал, Утга зохиолын сургуульд сурч байхдаа би гуравдугаар курсынхаа эхний семестрт тасалсан цагийн тоо хэтэрсэн тул сургуулиасаа хөөгдсөн юм. Миний уран бүтээлийн удир­дагч багш Долматовский энэ тухай мэдээгүй байж л дээ, учир нь би мягмар гараг бүрт явагддаг семинарт нь суусаар л явсан хэрэг. Тэгээд дундуур нь Монголд ирж, Зохиолчдын хороонд энэ тухайгаа хэлтэл "Аюурзанад ахин нэг боломж олгон, шийдвэрээ эргэн харна уу" гэсэн утгатай хүсэлтийг албан бичгийн байдлаар хийгээд надад өглөө. Би түүнийг нь аваачаад гадаад декандаа өгчихлөө. Тэгсэн чинь нэг өдөр Долматовский намайг дуудаад "Хаая, хүүе, чи хөөгдчихсөн юм уу. Би мэдээгүй л яваа шүү дээ" энэ тэр гээд л сүйд болов. Тэгснээ "За, чамайг яагаад дандаа эхний цагийн хичээлд ирдэггүйг би сайн мэдэж байна. Чи монголчуудтайгаа нийлж шөнөжин архиддаг юм байна. Үнэн үү. За, тэгэхээр одоо чи тэдэнтэй нийлж архи уухгүй, уувал зөвхөн манай гэрт архи ууж байна гэж надад амла" гэж байна. Би ч нүд орой дээрээ гарах шахсан амьтан, буруу дуулав уу, буруу ойлгов уу гээд гайхширч суутал Евгений Аронович цаасан дээр гэрийнхээ утсыг бичээд "Май, архи уумаар санагдвал шөнө орой хэдийд ч бай шууд утасдаад ирж болно. Манайд архи хангалттай бий. Хүссэнээрээ ууж болно. Харин хэзээ ч монголчуудтайгаа нийлж архидахгүй, зөвхөн манайд ирж ууна л гэж амла. За, ингэж тохирох уу" гээд тулгалаа шүү. Би  ч "Яалаа гэж дээ. Би юу гэж багшийндаа очиж архи уух билээ" гэсхийн дүлэгнэтэл "За, тэгвэл нутаг руугаа буц. Зөвхөн миний дэргэд архи ууж байя гэж амлах юм бол чинь л, би ректор руу орж чамайг хамгаалж сургуульд авч үлдэнэ. Хэрэв энэ утсыг авахгүй, саяын зүйлийг амлаж чадахгүй бол баяртай" гэж билээ. Утасны дугаар бичсэн цаасыг бариад би ангиас нь гарсан. Маргааш нь л миний хөөгдсөн тухай тушаал өөрчлөгдөж, нэг жилийн чөлөө болгон сольсон байж билээ. Тийм болохоор л би Горькийн сургуульд 1988-1994 он хүртэл зургаан жил сурсан юм шүү дээ. -Та багшийнхаа гэр рүү утасд­сан уу? -Зөвлөлтийн үед Долматовский гэдэг чинь, пээ базарваань, Воро­ши­лов­той л архи уудаг хүршгүй том амьтан байхгүй юу. Нэг муу тэнэг оюутан юу гэж төрийн хошой шагналт өвгөн рүү архи уумаар байна гэж утасдах вэ дээ. Германы цэргийн дээд эрхтэн Гиммлер өөрөө "Долматовскийн дуунууд байгаагүй бол оросуудыг бид хөнгөхөөн ялчих байсан" гэж хэлж байсан удаатай, тийм амьд домог байлаа шүү дээ. Хөөгдсөн түүх минь тэгээд намжсаны дараа мань эр мягмар гараг бүрт л "Чамайг утасдахгүй байгаа болохоор уухгүй байгаа л гэж ойлгоод яваа шүү" гэж нухацтайхан хэлдэг байж билээ, хөөрхий. -Таны романд домгийн шинж­тэй нуураас хөх азарга гарч ирэх ч юм уу, Жангарчийн мөрөн дээр хөх шувууд гарч ирдэг хэсгүүд нэлээд дүрслэгдсэн байсан. Нутгийн торгуудуудын дундаас иймэрхүү эрдэнэ болсон домог олныг сонсов уу?  -Бадамраа, Баастай, Пагма, Оотан гээд хэдэн сайхан хөгшид байна лээ шүү. Тэд тэнгэртээ морилох юм бол, олон хууч эзгүй л хоцрох байх даа. Юутай ч, би ганц заримаас нь бичихчмээнэ аядлаа. -Зохио­лын баатар туульч Намар­жаан гуайг тууль хайлахдаа хөгж­мийн зэмсэг биш эвдэрхий тов­шуур цохиод байгаагаар дүр­сэл­сэн. Энэ товшуурын үлдэгдлээр балран мөхөж буй ардын ёс заншил, өдрөөс өдөрт мартагдсаар буй Жангар хайлах зэрэгт харамсан билэгдсэн үү? -Чи өөрөө шүлэг зохиол бичдэг хүн учраас, асуултууд чинь өөрөө хариултаа дотроо авч явж байна. Бүр хуян шар тараадаг модоор цохилго тааруулан хайлж байгаа биз дээ. Угаасаа товшуурыг яг л бөөгийн хэнгэрэг шиг амилуулж барих ёстой юм билээ л дээ. Одоо үнэнийг хэлэхэд товшуур амилуулах ёс мартагджээ. Шинжаанд ч тэр, Соёлын хувьсгалаар жангарчид хэлмэгдээд дууссан юм шиг санагдсан. Халимаг уламжлалаа барьж үлдсэн Цагаанзам гуай эд нар л гадарладаг байж магадгүй. -Зураач гурван уулын зур­гийнхаа цагааныг зүсээд авчихдаг нь таныхаар юуг илэрхийлж байгаа бол? -Ихэнх тохиолдолд уран бүтээлч хүн бүтээлдээ хэт орчихоороо илүүдүүлж алдаа хийдэг. Рэнцэнраа энэ алдаагаа олж харсан, гэхдээ чухам аль уул илүүдсэнийг өөрөө ч мэдэхгүй байсан тул эхлээд цагаан уулаа зүсч авчихаад дараа нь учиргүй харамсдаг. Би ч гэсэн романаа цааш явуулаад байж болохоор л их зүйл ноороглосон. Гэвч энэ хэсгийг бичиж байхдаа цагаа олж зогсох хэрэгтэй юм байна гэж ухаарсан даа. Зарим уншигчид хэтэрхий олон шугамтай, олон өөр өөр үйл явдал нэг дор зэрэгцсэн байна гэж хэлж байна лээ. Би угаасаа өгөх юмсаа өгье гэж бодсон. Авцалдаагүй, залгаас нь тод харагдаад байгаа хэсэг бүхнийг зүлгүүрдэх гэж оролдсон бол, хэтэрхий урт роман болчих байсан биз. Би өөрөө хэтэрхий зузаан номд дургүй болохоор яг л гол баатар шигээ зарим хэсгийг нь танаж зүсээд үлдсэн нь энэ дээ. -"Цагаан хар улаан" романыг миний таних хүмүүс нэлээд авч харагдсан. Аль хэр гүйлгээтэй байна? -Угаасаа миний номууд гарсан даруйдаа бол сайн гүйдэг юм шүү дээ. Жаахан ч гэсэн уншигчдын хүрээ байна. Тэд маань дайраад авдаг юм шиг байна лээ. Үнэнч уншигчид маань аваад гүйцмэгц тэгээд л зогсчихдог.  

​Мөнх тэнгэрийн үйлсэд их амжилт хүсье

Тува Улсын хамгийн нэртэй зайран, бөө судлаач, түүхийн ухааны доктор, Монгуш Борахович Кенин-Лопсаны 92 насны ой тохиож байна. Эрхэм хүндэт Монгуш Борахович Кенин-Лопсан бол өөрийн амьдралаа бөө болон бөө судлалд зориулсан, амьдарч байсан түүхэнд зурвас, түүнээс хойших дараахь үедээ мөнх тэнгэрийн үйлийг нийтэд түгээх хүндтэй үүрэг хүлээсэн нэгэн билээ. Түүний хийсэн бүтээл, үйл хэрэг зөвхөн Тува бус Монгол туургатны дунд оршин түгсэн, Дэлхий нийтэд алдар нь түгсэн эрдэмтэн билээ.  Тэрээр 1925 оны 4 дүгээр сарын 10-нд Бүгд Найрамдах Тува Улсын Дзун-Хемчикском районы Хондергей голын эрэг дээр орших багахан тосгонд төржээ.  Монгушу Борахович Кенин-Лопсаны бол Тува Улсын домогт зүтгэлтэн бөгөөд туухийн шинжлэх ухааны доктор, Ардын уран зохиолч, Бүгд Найрамдах Тува Улсын Хүндэт иргэн, Тува Улсын бөөгийн насан туршийн Ерөнхийлөгч юм.  Монгол туургатан бөөгийн нэг төв болсон Тува Улсын бөөгийн шүтлэгийн Ерөнхийлөгч Монгушу Борахович Кенин-Лопсанд МБНЭ-ийн гишүүд байгууллагууд чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлж байна. Биднийг Мөнх хөх тэнгэр эзэн Чингис хааны ариун сүнс ивээх болтугай. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдай, нийт гишүүд    

​Нуман тулгуур буюу Рэнчингийн Чойном

Намайг ямар явсан яг л төр өдрүүдийг минь  Найраг шүлэгтэй минь сэтгэлдээ үүрд хадгалаараа... хэмээн “Хажуу-Улаа”-ны шоронд “Гажуу-Улаан” нэртэйгээр хоригдож байх үедээ буюу 1972 онд Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавт захидал бичиж байсан Гэлэг Рэнчингийн Чойномын өдгөө өөрийн уран бүтээлээрээ уншигчдийн сэтгэлд хэдий нь хадгалагджээ. Энэ хүний шүлэг найраглалыг залуучууд олонтаа сонсдог атлаа ямар амьдралтай ямаршуу төрхтэй хүн байсан талаар төдий л ойлголтгүй байдаггүй учраас өөртөө 18 орны нэгтгэсэн “Социолист лагер” хийгээд хүний хэлбэрдэгч амьдарлыг шүүмжилж байсан энэ хүний тухай өчүүхэн бичвэр оруулахаар зүрхлэн барьж авлаа. Долгиотой шалгал үстэй, жирэвгэр хар сахалтай, аядуу зөөлөн яраитай хошин шогийн өндөр мэдрэмжтэй хүн байжээ. Тэрээр зураг зурдаг, барьмал барьдаг, сийлбэр сийлдэг, ая зохиож гитараар бариад дуулах дуртай нэгэн байж. Билиг танхай яруу найрагч маань 1936 онд Хэнтий аймгийн Дархан сумын нутаг “Бор ухаа” гэх дэлхийн эрчим хүчний зангалаатай гэгддэг газар Рэнчин, Рэгзэн нарыг хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Сумынхаа бага сургуулийг төгсөөд аймгийнхаа “Урагшаа” сонинд бичээч, үсэг өрөгч хийж байв. Мөн 1957 онд “Урчуудыг эвлэл”-д, 1966 онд “Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг”-т тус тус зураачаар ажиллаж байсан байна. Миний олсон мэдээллээр үүнээс өөр газарт ажиллаж байгаагүй аж. 1955 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн татвараас 900 төгрөг дутаасан хэргээр мөрдөнд есөн сар болохдоо хатгалгаа тусч энэ нь даамжирсаар сүрьеэ болсон гэдэг. Үүнээс хойш нь бие нь олигтой өөдлөх байсаар 1958 онд ясны сүрьеэгийн эмнэлэгт хоёр жил орчим эмчлүүлжээ. Энэ л өвчин түүний үхлийн шалтгаан болсон бөгөөд 1979 оны дөрөвдүгээр сарын 24-нд гуравдугаар эмнэлэгт өөд болж, “Цагаан даваа”-нд нутаглуулсан юм. Нэгэн найз нь түүний тэмдэглэлийн тэвтрээс “Монгол”, “Уур минь хүрч байна” зэрэг шүлгүүдийг хуулж аваад хөдөө айлын найран дээр уншсан нь “До яам”-ны ажилтны чихэнд хүрч. Тиймээс түүнийг байцаахад Чойномыг шүлэг гэдгийг нь хэлснээр 1969 оны наймдугаар сарын 6-нд баривчлагдсан аж. Гэхдээ зөвхөн Самбуу мэдүүлэг өгснөөр баривчлаагүй гэдгийг онцолмоор байна. (Энэ хүнийг “Сүмтэй будрын чулуу” кони зохиол дээр Самбуу гэх нэрээр бичсэн бөгөөд Самбуутайгаа хамт ял эдэлж байсан тухай ч өгүүлдэг) Түүний барьсанаас хойш мөрдөн байцаалт үргэлжилж 1970 оны дөрөвдүгээр сарын 1-нд Эрүүгийн хуулийг 49-ийн А-д зааснаар “Засаг төрийн нэр алдар, үйл ажиллагааг гутаах, сулруулахад чиглэсэн гүтгэлэг доромжлолын шинжтэй шүлэг бичиж түүнийгээ бусдад унших зэргээр ухуулсан” гэх үндэсллээр дөрвөн жилийн хорих ял онсон түүхтэй. Тэрээр шоронд байхдаа  Эл хуль чимээгүйн дунд ужиг хатуу шорон Эрлэг номуун хааны орд мэт “Улсын төв шорон” Энэ зууны чимээг өргөст тороор хориглож  Энд гагцхүү хар төмөр ноёрхоно.  ...Тэнхлүүн явахад  Тэжээсэн нохой ч тоохгүй  Өлөнгийн шээс шиг бантанг чинь  Өлбөрөхгүйн эрхэнд амьсая Жаргасан нөхөдтэйгээ дуулах гэж  Зовсон түмэнтэйгээр уйлах гэж  Дутуу дуугаа тэдэндээ  Дуулахын тулд би эвлэрье... гэж бичсэн байдаг билээ. Шоронгоос гарч ирэхэд нь Ш.Сүрэнжав гуай бага охинтойгоо мөнгөн аягатай сүү бариад тоссон гэдэг. Мэдээж шоронгоос гарч ирснийх нь дараа түүнд ямар ч ажил олоогүй бөгөөд найз нөхдийнхөө дэмжлэгээр л амьдарч байсан аж. Тэр ч батгуай Хэнтий аймгийн Батноровт өөрийнх барьсан жижиг байшинг эс тооцвол өөрийн гэсэн орон гэргүй айл хунараар амьдардаг байсан тухай түүний дотны найзууд нь өөрийн дуртгалдаа бичжээ. Ёстой нүүрийнхээ буянд амьдар байсан хүн юм уу даа... Түүнийг их хүүхэмсүү эр байсан гэдэг бөгөөд анхны эмэгтэйг нь Цэвээн гэх Ажилчдын соёлын ордон дуулдаг байсан бүсгүйг гэцгээдэг. Энэ эмэгтэйд зориулж “Казак вайлс”-ийг орчуулсан гэнэ. Үүний дараа Налайхт амьдардаг Лхагважав гэх бүсгүйтэй ханьласан ба Эрдэмном гэх хүүтэй болсон гэдэг. Энэ эмэгтэй ах нь Чойномд их сайн байсан бөгөөд энэ хүнийг хоёр жил бодоод 28 хоногт бичсэн гэгддэг “Хүн” рамондаа Батаагийн дүрээр мөнхөлсөн гэж утга зохиол судлаачид үздэг юм байна. Түүний албан ёсны эхнэр, хайрт охин Хулангийнхаа ээж Норзодын Нинатай “Улаанбаатарын мэдээ” сонины дэргэдэг утга зохиолын дугуйлан дээр 1961 танилцжээ. Тухай үед “Оюунтүлхүүр хүүхдийн сэтгүүл”-д нарийн бичиг хийж байсан Н.Нина “Бид хоёр чинь ирмэлцэж байгаад л танилцсан хоёр доо. Нэг л мэдэхэд их сайн болчихсон” хэмээн дурссан байдаг. Хүмүүсийн ярьж байгааар Нина даа л үнэн сэтгэлээсээ хайртай байж. Нинагаас Саран гэх охин төрсөн ч бүтээгүй юм билээ. Энэ мэдээг сонссон Чойном төмөр зам дээр очиж суучихаад амиа хорлох гэж байхад дотны найз Д.Анхбаатар очиж загнаад авч явж байсан тухай ярьжээ. Д.Анхбаатарыг найрагчийн “спонсор” байсан гэх нь бий. Тэрээр “Чойном өмсөх хувцасгүй болчихоод ч юм уу хүнд байдалд орохоороо надад дээр ирдэг байсан. Нэг удаа эхнэрийнхээ наадмын гоёл авах мөнгийг Чойномд өгчихөөд загнуулж л байлаа. Би чинь өөрөө зургаан хүүхэдтэй хүн. Баяндаа биш... цэргийн хувцас өмсчихдөг байсан болоод тэр байх” гэжээ. Хулангийн бие өвдөөд эмнэлэгт байхэд Нина өвдөж Саран төрсөн аж. Энэ үед Чойном гэрээсээ гараад сураггүй алга болсон байгаа юм. Түүний эзгүй хойгуур нь эхнэр нь төрж, Хулан нь эмнэлгээс гарсаны дараа гэртээ ирж байсан тухай эхнэр нь ярьсан байдаг билээ. Ийм л нэг хэнгүй сонин авиртай хүн байж. Тэр ч байтгуай Н.Нинагийн хажуугаар хүүхэнд сугдуулчихаад “Баяртай...” гэж гараа даллаад өнгөрч байсан гэдэг. Н.Нина “Гомдох үе байсан. Гэхдээ яагаад ч юм түүнийг би хайрладаг юм” хэмээн сүүлд нэгэн сонин ярилцлага өгсөн байдаг. Тэрээр баригдахаасаа хоёр хоногийн өмнө “Хуланг миний хүүхэд гэдгийг нууж яваараа” гэж захиад гэрээсээ гарч байжээ. Шоронгоос гарсныхаа дараа тухай үед МУИС-ийн Орос хэлний ангийг төгсөж байгаа Туул гэх бүсгүйтэй нэр холбогдож тэр хоёр Мөнхтэлмүүн гэх охинтой болсон гэдэг. “Намайг унтаж байгаад сэрэхэд Туул миний шүлгийг хуулаад сууж байсан. Намайг үхсэн хойно өөрийнхөө нэр дээр гаргах гэж байгаа биз” хэмээн ярьж байсан тухай “спонсор” Б.Анхбаатар ярьжээ. Түүнчлэн Чойномын Хэнтийгээс бичсэн нэгэн захидал “Туул ирээд баахан өр шир тавиад нэр нүүрийг минь бараад явсан” гэж бичсэн байдаг юм билээ. Мөн Р.Чойномыг 1990 онд Төрийн шагналаар нэхэн шагнахад шагналынх нь мөнгийг ээж Рэгзэнтэй нь булаацалдаж байсныг зарим хүн санаж байгаа биз. Туулаас зугтаад Хэтийн Батноровт очоод Цэрэндулам гэх нөхөртэй хүүхэнтэй холбогдож өөрийн сэтгэлээ уудалдаг байсан аж. Энэ бүсгүйн тухай Бузгай залуу шиг явах цагтаа би  Буяныг бага үйлдсэн юм байлгүй  Буурал сууж, нас хэлбийхдээ  Бусдын эхнэрт сэтгэл алдав... хэмээн бичсэн байдаг юм билээ. Тэрээр Лениний тухай “Гал морин цаг”, Чингисийн тухай уран зөгнөлт “Хойт төрөл” болон “Хүн” роман. Архинд орж гудамжинд гарсан эмэгтэйг тухай өгүүлдэг “Хар цэцэг”,  инээдмийн “Манай энд” болон “Гөлөг” зэрэг туужууд бичсэн юм.  Тэрээр хамгийн анх 1961 онд “Залуу нас” найрагллыг номоо гаргаж байсан.  1963 онд “Алтай” найраглалаа “Яруу найргийн өдөр” томхимолд хэвлүүлсэн.  1964 онд “Хүн” шүлгэн романы I дэвтэр. 1990 онд “Сүмтэй будрын чулуу” номыг нь Ш.Сүрэнжав, Д.Цоодол, Ж.Бямбаа нар эмхэтгэсэн. Энэ бүтээлд нь Төрийн шагнал олгосон юм. Мөн энэ онд Хэнтий аймгийн Утга зохиолын нэгдлээс “Уяхан замбуу тивийн наран” номыг гаргасан. Түүнчлэн С.Нарангэрэл багш “Р.Чойномд тулгасан ял” ном ч гарч байлаа.  1991 онд С.Сүрэнжав Хэнтий аймгийн Батноров суманд амьдарч байх үеийнх нь тухай буюу Цэрэндулам Чойном хоёрын тухай бичсэн “Нэгэн хайрын дууль буюу Р.Чойном” болон “Хаа байна тэр диваажин”, “Гал морин цаг” зэрэг номууд гарчээ.  2000 онд “Хорин нэгдүгээр зуун танаа” шүлэг найраглалын ном.  2002 онд “Тал дахь тулаан” хүүрнэл роман, “Нутгийн хүү Р.Чойном” зураач С.Лувсанзундуйн дурсамж.  2005 онд “Буриад” шүлэг найраглалын, “Би” иргэний уянгийн яруу найргийн ном.  2006 онд “Гөлөг” шоронд бичсэн уянгийн тууж, “Р.Чойномын цагаан суварга” зохиолч Ш.Сүрэнжавын сэтгэлийн өргөл, “Р.Чойномын нууц захидалууд” буюу шавь Р.Чулуунбазартаа бичсэн захидлууд, Чойномын 70 жилийн ойн эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, “Оюухай-2005” яруу найргийн наадамд оролцогчдийн шүлгүүд, “Алтан суварга” шүлэг найраглалын ном.  Өдгөө Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан ажиллаж байгаа бөгөөд түүний бүтээлүүдийг эмхэтгэн гаргасаар л байна.

​Нуман тулгуур буюу Рэнчингийн Чойном

Намайг ямар явсан яг л төр өдрүүдийг минь  Найраг шүлэгтэй минь сэтгэлдээ үүрд хадгалаараа... хэмээн “Хажуу-Улаа”-ны шоронд “Гажуу-Улаан” нэртэйгээр хоригдож байх үедээ буюу 1972 онд Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавт захидал бичиж байсан Гэлэг Рэнчингийн Чойномын өдгөө өөрийн уран бүтээлээрээ уншигчдийн сэтгэлд хэдий нь хадгалагджээ. Энэ хүний шүлэг найраглалыг залуучууд олонтаа сонсдог атлаа ямар амьдралтай ямаршуу төрхтэй хүн байсан талаар төдий л ойлголтгүй байдаггүй учраас өөртөө 18 орны нэгтгэсэн “Социолист лагер” хийгээд хүний хэлбэрдэгч амьдарлыг шүүмжилж байсан энэ хүний тухай өчүүхэн бичвэр оруулахаар зүрхлэн барьж авлаа. Долгиотой шалгал үстэй, жирэвгэр хар сахалтай, аядуу зөөлөн яраитай хошин шогийн өндөр мэдрэмжтэй хүн байжээ. Тэрээр зураг зурдаг, барьмал барьдаг, сийлбэр сийлдэг, ая зохиож гитараар бариад дуулах дуртай нэгэн байж. Билиг танхай яруу найрагч маань 1936 онд Хэнтий аймгийн Дархан сумын нутаг “Бор ухаа” гэх дэлхийн эрчим хүчний зангалаатай гэгддэг газар Рэнчин, Рэгзэн нарыг хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Сумынхаа бага сургуулийг төгсөөд аймгийнхаа “Урагшаа” сонинд бичээч, үсэг өрөгч хийж байв. Мөн 1957 онд “Урчуудыг эвлэл”-д, 1966 онд “Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг”-т тус тус зураачаар ажиллаж байсан байна. Миний олсон мэдээллээр үүнээс өөр газарт ажиллаж байгаагүй аж. 1955 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн татвараас 900 төгрөг дутаасан хэргээр мөрдөнд есөн сар болохдоо хатгалгаа тусч энэ нь даамжирсаар сүрьеэ болсон гэдэг. Үүнээс хойш нь бие нь олигтой өөдлөх байсаар 1958 онд ясны сүрьеэгийн эмнэлэгт хоёр жил орчим эмчлүүлжээ. Энэ л өвчин түүний үхлийн шалтгаан болсон бөгөөд 1979 оны дөрөвдүгээр сарын 24-нд гуравдугаар эмнэлэгт өөд болж, “Цагаан даваа”-нд нутаглуулсан юм. Нэгэн найз нь түүний тэмдэглэлийн тэвтрээс “Монгол”, “Уур минь хүрч байна” зэрэг шүлгүүдийг хуулж аваад хөдөө айлын найран дээр уншсан нь “До яам”-ны ажилтны чихэнд хүрч. Тиймээс түүнийг байцаахад Чойномыг шүлэг гэдгийг нь хэлснээр 1969 оны наймдугаар сарын 6-нд баривчлагдсан аж. Гэхдээ зөвхөн Самбуу мэдүүлэг өгснөөр баривчлаагүй гэдгийг онцолмоор байна. (Энэ хүнийг “Сүмтэй будрын чулуу” кони зохиол дээр Самбуу гэх нэрээр бичсэн бөгөөд Самбуутайгаа хамт ял эдэлж байсан тухай ч өгүүлдэг) Түүний барьсанаас хойш мөрдөн байцаалт үргэлжилж 1970 оны дөрөвдүгээр сарын 1-нд Эрүүгийн хуулийг 49-ийн А-д зааснаар “Засаг төрийн нэр алдар, үйл ажиллагааг гутаах, сулруулахад чиглэсэн гүтгэлэг доромжлолын шинжтэй шүлэг бичиж түүнийгээ бусдад унших зэргээр ухуулсан” гэх үндэсллээр дөрвөн жилийн хорих ял онсон түүхтэй. Тэрээр шоронд байхдаа  Эл хуль чимээгүйн дунд ужиг хатуу шорон Эрлэг номуун хааны орд мэт “Улсын төв шорон” Энэ зууны чимээг өргөст тороор хориглож  Энд гагцхүү хар төмөр ноёрхоно.  ...Тэнхлүүн явахад  Тэжээсэн нохой ч тоохгүй  Өлөнгийн шээс шиг бантанг чинь  Өлбөрөхгүйн эрхэнд амьсая Жаргасан нөхөдтэйгээ дуулах гэж  Зовсон түмэнтэйгээр уйлах гэж  Дутуу дуугаа тэдэндээ  Дуулахын тулд би эвлэрье... гэж бичсэн байдаг билээ. Шоронгоос гарч ирэхэд нь Ш.Сүрэнжав гуай бага охинтойгоо мөнгөн аягатай сүү бариад тоссон гэдэг. Мэдээж шоронгоос гарч ирснийх нь дараа түүнд ямар ч ажил олоогүй бөгөөд найз нөхдийнхөө дэмжлэгээр л амьдарч байсан аж. Тэр ч батгуай Хэнтий аймгийн Батноровт өөрийнх барьсан жижиг байшинг эс тооцвол өөрийн гэсэн орон гэргүй айл хунараар амьдардаг байсан тухай түүний дотны найзууд нь өөрийн дуртгалдаа бичжээ. Ёстой нүүрийнхээ буянд амьдар байсан хүн юм уу даа... Түүнийг их хүүхэмсүү эр байсан гэдэг бөгөөд анхны эмэгтэйг нь Цэвээн гэх Ажилчдын соёлын ордон дуулдаг байсан бүсгүйг гэцгээдэг. Энэ эмэгтэйд зориулж “Казак вайлс”-ийг орчуулсан гэнэ. Үүний дараа Налайхт амьдардаг Лхагважав гэх бүсгүйтэй ханьласан ба Эрдэмном гэх хүүтэй болсон гэдэг. Энэ эмэгтэй ах нь Чойномд их сайн байсан бөгөөд энэ хүнийг хоёр жил бодоод 28 хоногт бичсэн гэгддэг “Хүн” рамондаа Батаагийн дүрээр мөнхөлсөн гэж утга зохиол судлаачид үздэг юм байна. Түүний албан ёсны эхнэр, хайрт охин Хулангийнхаа ээж Норзодын Нинатай “Улаанбаатарын мэдээ” сонины дэргэдэг утга зохиолын дугуйлан дээр 1961 танилцжээ. Тухай үед “Оюунтүлхүүр хүүхдийн сэтгүүл”-д нарийн бичиг хийж байсан Н.Нина “Бид хоёр чинь ирмэлцэж байгаад л танилцсан хоёр доо. Нэг л мэдэхэд их сайн болчихсон” хэмээн дурссан байдаг. Хүмүүсийн ярьж байгааар Нина даа л үнэн сэтгэлээсээ хайртай байж. Нинагаас Саран гэх охин төрсөн ч бүтээгүй юм билээ. Энэ мэдээг сонссон Чойном төмөр зам дээр очиж суучихаад амиа хорлох гэж байхад дотны найз Д.Анхбаатар очиж загнаад авч явж байсан тухай ярьжээ. Д.Анхбаатарыг найрагчийн “спонсор” байсан гэх нь бий. Тэрээр “Чойном өмсөх хувцасгүй болчихоод ч юм уу хүнд байдалд орохоороо надад дээр ирдэг байсан. Нэг удаа эхнэрийнхээ наадмын гоёл авах мөнгийг Чойномд өгчихөөд загнуулж л байлаа. Би чинь өөрөө зургаан хүүхэдтэй хүн. Баяндаа биш... цэргийн хувцас өмсчихдөг байсан болоод тэр байх” гэжээ. Хулангийн бие өвдөөд эмнэлэгт байхэд Нина өвдөж Саран төрсөн аж. Энэ үед Чойном гэрээсээ гараад сураггүй алга болсон байгаа юм. Түүний эзгүй хойгуур нь эхнэр нь төрж, Хулан нь эмнэлгээс гарсаны дараа гэртээ ирж байсан тухай эхнэр нь ярьсан байдаг билээ. Ийм л нэг хэнгүй сонин авиртай хүн байж. Тэр ч байтгуай Н.Нинагийн хажуугаар хүүхэнд сугдуулчихаад “Баяртай...” гэж гараа даллаад өнгөрч байсан гэдэг. Н.Нина “Гомдох үе байсан. Гэхдээ яагаад ч юм түүнийг би хайрладаг юм” хэмээн сүүлд нэгэн сонин ярилцлага өгсөн байдаг. Тэрээр баригдахаасаа хоёр хоногийн өмнө “Хуланг миний хүүхэд гэдгийг нууж яваараа” гэж захиад гэрээсээ гарч байжээ. Шоронгоос гарсныхаа дараа тухай үед МУИС-ийн Орос хэлний ангийг төгсөж байгаа Туул гэх бүсгүйтэй нэр холбогдож тэр хоёр Мөнхтэлмүүн гэх охинтой болсон гэдэг. “Намайг унтаж байгаад сэрэхэд Туул миний шүлгийг хуулаад сууж байсан. Намайг үхсэн хойно өөрийнхөө нэр дээр гаргах гэж байгаа биз” хэмээн ярьж байсан тухай “спонсор” Б.Анхбаатар ярьжээ. Түүнчлэн Чойномын Хэнтийгээс бичсэн нэгэн захидал “Туул ирээд баахан өр шир тавиад нэр нүүрийг минь бараад явсан” гэж бичсэн байдаг юм билээ. Мөн Р.Чойномыг 1990 онд Төрийн шагналаар нэхэн шагнахад шагналынх нь мөнгийг ээж Рэгзэнтэй нь булаацалдаж байсныг зарим хүн санаж байгаа биз. Туулаас зугтаад Хэтийн Батноровт очоод Цэрэндулам гэх нөхөртэй хүүхэнтэй холбогдож өөрийн сэтгэлээ уудалдаг байсан аж. Энэ бүсгүйн тухай Бузгай залуу шиг явах цагтаа би  Буяныг бага үйлдсэн юм байлгүй  Буурал сууж, нас хэлбийхдээ  Бусдын эхнэрт сэтгэл алдав... хэмээн бичсэн байдаг юм билээ. Тэрээр Лениний тухай “Гал морин цаг”, Чингисийн тухай уран зөгнөлт “Хойт төрөл” болон “Хүн” роман. Архинд орж гудамжинд гарсан эмэгтэйг тухай өгүүлдэг “Хар цэцэг”,  инээдмийн “Манай энд” болон “Гөлөг” зэрэг туужууд бичсэн юм.  Тэрээр хамгийн анх 1961 онд “Залуу нас” найрагллыг номоо гаргаж байсан.  1963 онд “Алтай” найраглалаа “Яруу найргийн өдөр” томхимолд хэвлүүлсэн.  1964 онд “Хүн” шүлгэн романы I дэвтэр. 1990 онд “Сүмтэй будрын чулуу” номыг нь Ш.Сүрэнжав, Д.Цоодол, Ж.Бямбаа нар эмхэтгэсэн. Энэ бүтээлд нь Төрийн шагнал олгосон юм. Мөн энэ онд Хэнтий аймгийн Утга зохиолын нэгдлээс “Уяхан замбуу тивийн наран” номыг гаргасан. Түүнчлэн С.Нарангэрэл багш “Р.Чойномд тулгасан ял” ном ч гарч байлаа.  1991 онд С.Сүрэнжав Хэнтий аймгийн Батноров суманд амьдарч байх үеийнх нь тухай буюу Цэрэндулам Чойном хоёрын тухай бичсэн “Нэгэн хайрын дууль буюу Р.Чойном” болон “Хаа байна тэр диваажин”, “Гал морин цаг” зэрэг номууд гарчээ.  2000 онд “Хорин нэгдүгээр зуун танаа” шүлэг найраглалын ном.  2002 онд “Тал дахь тулаан” хүүрнэл роман, “Нутгийн хүү Р.Чойном” зураач С.Лувсанзундуйн дурсамж.  2005 онд “Буриад” шүлэг найраглалын, “Би” иргэний уянгийн яруу найргийн ном.  2006 онд “Гөлөг” шоронд бичсэн уянгийн тууж, “Р.Чойномын цагаан суварга” зохиолч Ш.Сүрэнжавын сэтгэлийн өргөл, “Р.Чойномын нууц захидалууд” буюу шавь Р.Чулуунбазартаа бичсэн захидлууд, Чойномын 70 жилийн ойн эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, “Оюухай-2005” яруу найргийн наадамд оролцогчдийн шүлгүүд, “Алтан суварга” шүлэг найраглалын ном.  Өдгөө Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан ажиллаж байгаа бөгөөд түүний бүтээлүүдийг эмхэтгэн гаргасаар л байна.  

Үнэнхүү гайхамшигт одон оронч Үлүгбөх

XV зууны үеийн дэлхийн цуутай одон оронч, математикч, геометрч Үлүгбэх хүн төрөлхтний шинжлэх ухаанд хийсэн бүтээснээрээ мөнхөрсөн, түүхнээ алтан үсгээр бичигдсэн суут хүмүүсийн нэгэн бөлгөө. Түүхнээ Үлүгбэхээр алдаршсан эл эрхмийн жинхэнэ нэр нь дундад Ази гаралтай Мирза Мохаммад Тарагай юм. Түүний түүх монголчуудынхтай салшгүй холбоотой нь маргашгүй билээ. Тэр цагт дэлхийг донсолгож асан түүхэн хүн, их хаан Доголон Төмөрийн ач гэдгээрээ ч дэлхийн их түүхийн алтан хуудаснаа мөнхөрсөн алдартан. Энэхүү эрэлхэг, сүр жавхлант хаан Евроазийг хурааж, эмхэлж явсныг уншигчид маань мэдэх биз. Нарийндаа бол Үлүгбэх нь их хааны отгон хөвүүн Шахрухын ууган хүү ажээ. Эх нь Персийн язгууртан гаралтай эмэгтэй болох Гуаршадбэхи бүлгээ. Түүнийг өсөж хүмүүжихэд эхийн нөлөө байсан нь гарцаагүй. Персүүд үлгэр домог, түүх шашдир, яруу найраг, утга зохиолоор арвин бас алдартайг хүн төрөлхтөн мэднэ. Тийм улс үндэстний үр сад болох дээрх хатан тухайн үедээ хартьцангуй өндөр боловсролтой нэгэн явсан нь ч дамжиггүй ээ. Үлүгбэх Төмөрийн эзэнт гүрний Персийн нутаг дахь султаны эдлэнд 1394 онд хаврын сайхан улирал хийгээд цаг дор төржээ. Өвөг эцэг нь 1405 онд тэнгэрт халихад эзэнт гүрэн нь хоёр хуваагдаж, нэг хэсгийг ач хүү Халил Султан, нөгөө хэсэг болох Төмөрийн эзэнт гүрний ихэнх хэсгийг эцэг Шахрух нь захиран суух болжээ. Тэр цагт нийслэл Самаркандыг Шахрух орхин өөр газар буйраа сэлгэн засгийн хэргийг явуулж байжээ. Тодруулбал, эцэг нь буюу Шахрух хаан улсынхаа нийслэлийг одоогийн Афганистан улсын нутагт залсан байна. Ингээд 15 нас хүрч асан Үлүгбэх хүү эртний түүхт, гоо үзэмжээрээ алдартай Самаркандыг захиран суух болсон нь чухамдаа их хувь заяа гэлтэй. Одоогийн өнцгөөс үзэхүл чухам л нүдээ олсон хэрэг билээ. Яван явсаар 1411 онд Мавренахрын эзэн хаан болжээ. Түүний авьяас билиг хар нялхад нь илэрсэн гэдэг. Хүүхэд ахуйдаа одот тэнгэрийг ажиглаж, одон орны шинжлэх ухааныг шимтэн сонирхож иржээ. Ялангуяа математикийн шинжлэх ухаанд машид авьяастайн дээр ихэнх цагаа эцгийнхээ өвлүүлсэн баялаг номын санд өнгөрүүлдэг байж. Бага залуу насандаа эрх мэдлийг өөртөө хураасан язгууртан жаал хүү өөрийн мэдлийн улсыг эрдэм оюуны гэрэлт төв болгохыг зорьж, тэр л мөрөөдлөө биелүүлэх гэж махран зүтгэсэн түүхтэй. Үнэндээ түүний хичээл зүтгэл итгэл үнэмшлийг ухамсарт оюун ухаан бус бараг бурхан удирдаж байсан юм уу гэмээр. Монголын түүхэнд эрх мэдэл бүхий хүмүүсээс хамгийн оюунлаг удирдагч тэр байсан гэхэд хилсдэхгүй байх. Түүн шиг ихийг сэдэж, бүтээсэн нь ч үгүй. Харин нурааж, шатааж, түйвээж явсныг дурсвал барагдашгүй ажгуу. 1417-1420 онд Самаркандад “Үлүгбэхийн медрес” хэмээх их сургууль, хүрээлэн байж болох газар байгуулж, исламын хамгийн алдартай далаад одон орончийг урьж авчиран, шинжлэх ухааны цоо шинэ үйлсийг хааны сан хөмрөгөөс сахүүжүүлж байсан нь ч түүний гэрч гэхэд болно. Хожим энэ нь улам өргөжсөөр Төв Ази дахь одон орны шинжлэх ухааны маш том, тэргүүлэх хүрээлэн болжээ. Шилдэг судлаачид суун, одон гарагийн нууцад нэвтэрч асан гэхээр одоо бол бараг итгэшгүй бүлгээ. Тэрбээр өөр хоёр ч судалгааны хүрээлэнг Гиждуван, Бухар хотноо байгуулсан гавьяатай нэгэн бүлгээ. Мань нөхрийн хамгийн алдартай шавь нь нэрт одон оронч Али Кушчи байлаа. Тэд шинжлэх ухааны төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц үл мартагдах, асар гайхамшигт үйлсийг амжуулж чадсан юм. Үлүгбэхийн удирдсан багийн хүчээр, дайн дажны голомт байсан Самарканд хот дундад зууны үеийн дэлхийн шинжлэх ухааны ариун ордон болж хувирсан байдаг. Үлэмжийн сайхан, үлгэр домгийн гайхамшигт Самарканд түүний үед ийнхүү дахин сэргэсэн гэмой. Үлэгбэх одон орон судлалд бүхий л анхаарлаа хандуулж, 1424-1429 онд Үлүгбэхээр овоглосон дэлхийн одон орон судлалын анхдагч төв хэмээгдэх асар том цогцолборыг мянга мянган боолын хүчээр барьж дуусгажээ. Самаркандыг тэр чигт нь бүр бүхэлд нь харж болох хотын ойролцоох толгой дээр уг одон орон судлалын төвийн оргил нь сүндэрлэжээ. Түүнийг өөрийн нүдээр үзсэн Бабур хааны бичсэнээр бол гоёмсог бөмбөгөр оройтой, 30 метр өндөртэй, маш гоёмсгоор хуарлан хээлж, пааландсан гурван давхар барилга байжээ. Оргилын гол танхимд нар, сар, бусад од гарагсыг ажиглах асар том дуран авайг суурилуулсан урьд хожид байгаагүй эртний уран барилгын хосгүй нандин дурсгал байсан гэнэ билээ. Барилгын хавтан ханан дээр уур амьсгалын янз бүрийн бүс дэлхийн бөмбөрцөг, од гарагийн хөдөлгөөнийг тэмдэглэсэн хүснэгт, зураг сэлт өлгөөстэйн дээр тэр бүгд одот тэнгэрийн заадсыг ажиглахад хамгийн тохиромжтой байж. Судалгааны багийн эрдэмтэд сансрын од эрхсийн хөдөлгөөн, шилжилтийг ямарч алдаагүй тооцоолж, байсан нь орчин цагийн эрдэмтдийн гайхал, бишрэлийг ч бардаг ажээ. Одоогийн дуран авайгаар дурандаж байж л олох тэрхүү бяцхан цэгүүдийг оюуны хүчээр нээж байсан нь бараг зөн билигтнүүдийн хийх ажил байсан гэмээр. Нэг талаас бараг боломжгүй зүйл байсныг мань Үлүгбэх болгосон л байгаа юм даа. Чухамхүү энэ л оргилоос астраномын суурь дэвсгэр болсон 1018 одны байршил зүй, гарагс хоорондын хөдөлгөөн, шилжилтийг тооцоолсон “Одон орны шинэ хүснэгт” зохиогджээ. Мэргэдийн 30 гаруй жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд буй болсон эл “Одон орны дэлгэмэл зураг” 1444 онд бүтээгдсэн нь өмнөх цаг үед бүтээсэн арабын хүснэгтийн алдааг бүрэн засаж, шинээр 27 ондны хөдөлгөөнийг ч тооцоолон баяжуулсан нь шинжлэхүй ухааны зүгээс үнэлж баршгүй зүйл хэмээхэд хилсдэхгүй. Дундад зууны одон орны шинжлэх ухааны үнэт өв, үндэс суурь нь дээрх дэлгэмэл зураг байсан гэхэд хэн ч маргашгүй, хэтрүүлэх ч болохгүй юм. Орчин цагийн эрдэмтэд, тэрхүү 15 дугаар зуунд, телескоп бүтээгдээгүй байх үед оддын хөдөлгөөний хүснэгтийг тийнхүү ямарч алдаа мадаггүй нарийн тооцож гаргасан нь үнэхээр тайлагдашгүй гайхамшигт оньсого хэмээн нэгэн зэрэг хүлээн зөвшөөрчээ. Дашрамд сонирхуулахад эл оддын хавтгай зургийн нэг хувь Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдаж байдаг гэнэ билээ. Бид гаргаж таьдаггүй, судалж дэлгэдэггүй о болохоос биш билигт өвөг дээдэс байгаагүй бус байсны гэр нь ч эл Үлүгбэх гэхэд хилсдэхгүй. Хамгийн харамсалтай юм нь Дундад Ази дахь мөнөөх одон орон судлалын хүрээлэнгийн хосгүй нандин цогцолбор сүндэрлэн боссоноосоо хойш яг 20 жилийнхээ ойн босгон дээр, өөрөөр хэлбэл, 1449 онд дайн дажны хөлд сүйдсэн түүхтэй. Үндсэндээ бараг орвонгоороо эргэсэн ажээ. Шинжлэх ухааны эл гайхамшигт төв устаж үгүй болоход дэргэд нь байсан эртний судруудаар нэн баялаг үнэт, ховор номын сан ч газрын хөрстэй тэгширчээ. Хүн төрөлхтний түүхэнд онцгой харамсалтай юм хэрэвзээ байдаг бол түүний нэг нь Самаркандын цаг зуурын мөхөл ч бус эл гайхамшигт хүрээлэнгийн сүйрэл гэхэд хилсдэхгүй биз ээ. Бид сайныг ч, саарыг ч хийж явсаныг дэлхийн түүх ийнхүү нотлох ажаамуу. Архиологич В.Вяткин тэргүүтэй Оросын эрдэмтэд 1908 онд тус оргилын байрлалыг заасан балархай тэмдэглэлийг олж, сэргээхээр оролдсон баримт буй. Харамсалтай нь барилгын үндсэн хана балгас ба газар доорх суурийн хэсгүүд хадгалагдан үлдсэн байсан ч оргилыг сэргээхэд боломжгүй болжээ. Тэр цагийн техникийн асуудал ч нөлөөлсөн биз ээ. Эрдэмтэд, архиологич нар олдсон тэмдэглэл бичгээр уг барилгын нарийвчилсан загварыг ч гаргаж уг нь чаджээ. Үлүгбэх цуутай одон оронч төдийгүй агуу тооч байв. Мөн эрх мэдлийг хураасны хувьд тухайн үеийн шинжлэх ухаан, урлаг соёлыг бүх талаар дэмжин хөхиүлж, ордны яруу найраг хийгээд түүхийн зохиол туурвиж байсныг бодоход бүхий л талаараа төгс боловсорсон суутан байсан нь харагддаг юм байна. Энэ бол эрдэмтдийн дүгнэлт гэдгийг хэлэх хэрэгтэй. Дундад зууны үеийн бичгийн нэгэн нандин өв “Дөрвөн улсын түүх” түүнийх гээд бодохоор энэ талд ярих юм байхгүй л дээ. Үнэнийг хэлэхэд Үлүгбэх 1427-1447 онд төр улсын хүнд бэрх ажлыг цалгардуулан, бүхий л оюун тархиа шинжлэх ухааны сайн сайхны тусын тулд зориулан шавхаж байжээ. Түүнээс Үлүгбэхийн эрдмийн төлөө төрсөн заяамал хүн болох нь харагддаг бөлгөө. Хаан хүний хувьд түүний хийсэн нэгэн том зүйл бол 1428 онд улсын эдийн засагт сайнаар нөлөөлсөн мөнгөний шинэчлэлийн ажил амжилттай хэрэгжсэн явдал юм. Тэрбээр тухайн үеийн жаягаар нэг биш эхнэр, нэлээд олон хүүхэдтэй байжээ. Яг гал сахих хүүхэд нь нуган үр Абдул Латиф, Абдул Азиз хоёр байсан бүлгээ. Охин Робибэх нь тэр үеийн Узбекийн эзэнт гүрний захирагч Абул Хайратай гэрлэсэн түүхтэй. Тэрбээр 1449 онд төрсөн хүү Абдул Латифдаа цаазлуулан нас барсан эмгэнэлт түүхтэй гэдгээр төгсгөлийн орон хийе.  

Хуудаснууд

Subscribe to Бахархал