logo

logo.jpg

Advertisement

Монгол бөөгийн түүх

Бөөгийн үүсэл түүний түүх язгуур уламжлал

        Энэ шашныг судлаачид олон мянган жилийн тэртээгээс хүй нэгдлийн үеэс үүсэлтэй гэдгийг нэгэн дуугаар нотолсон. Бөөгийн шашинг эхийн эрхт овог төрлийн үед үүссэн гэлцдэг ба энэ нь монголчууд онгон сахиусаа хэрхэн дүрсэлж хувцас хунар, зан үйл зэргээс нь анхны бөө эмэгтэйчүүд байсан бололтой гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Аль ч ард түмэн зэрлэг амьтанлаг үеэсээ гарч ирэхдээ нийгмийнхээ ч, гадаад орчныхоо ч шинэ нөхцөл байдлуудыг өөрийнхөөрөө тусган авч бодох сэтгэхүйн шинэ цогцолборуудыг хэрэглэж эхэлдэг билээ. Монголчууд бидний өвөг дээдэс үүнээс ялгаагүй байсан нь лавтай. Дэлхийн бүх зэрлэг буюу анхдагч нийгмүүдийн итгэл бишрэл, сэтгэхүйн анхны хэлбэр нь анимизм байдаг. Хүн өөрийгөө амьтдаас нэг их ялгаатай гэж үздэггүй, амьтдыг янз бүрээр шүтэн бишрэх, ан хийхэд олз омогтой байхыг тэднээс хүсдэг маягийн сэтгэхүй гэсэн үг. Яваандаа энэ нь шүтлэг болон хувирч өөрийн гэсэн домог, сүсэг бишрэлүүдийн цуглуулгатай болсон. Бидний өвөг дээдэс Монголын тал газар ирэхээсээ өмнө умард зүгийн тундра, тайгад ан аваар амьдарч байх цагтаа мөн ийм байсан. Одоо ч хүртэл тэдний энэ сүсэг бидэн дунд ямар нэгэн байдлаар хадгалагдсаар ирсэн. Бөртэ Чоно, Гоо Маралын тухай, хун шувуу гоо дагина болон хувираад хүний хүүд баригдан гэргий нь болсон тухай, Монгол орноор нэг олддог буган чулуунууд, чоныг хальсан өвгөдтэйгээ адилтган жинхэнэ нэрээр нь дуудахыг цээрлэх ёс зэрэг нь бүгд эрт дээр үед буюу 30 орчим зууны тэртээ хүртэл амьд байсан тотемизмийн цуурай юм. Монголчуудын өвөг дээдэс яваандаа ой тайганаасаа гарч хээр талд морь малаа туун нүүдэллэн амьдрах болжээ. Ингэснээр хүн амынх нь тоо эрс ихсэж, урдны эхийн эрхт ёс, овгийн байгуулал задрахад хүрч, хажуугаар нь өмнө зүгийн илүү өндөр төвшинд хүртэл боловсронгуй болсон хүмүүстэй нүүр тулан эхэлжээ. Мэдээж энэ үед нийгмийн асар их өөрчлөлт хөдөлгөөн, шинэ ойлголтууд бий болж монголчууд шинээр сэтгэх болсон. Тэр дундаас бий болсон зүйл бол тэнгэрийг шүтдэг бөө мөргөл юм. Энэ шашны түүхийг судалсан эрдэмтэд Монголын түүхийн үечлэл, он дарааллын дагуу үечлэн авч үзсээр ирсэн. 1959 онд Ч.Далайн “Эртний үеийн бөө мөргөл, дундад зууны үеийн бөө мөргөл” гэсэн үечлэлийг 1985 онд Х.Буянбат улам нарийвчлан үзээд Монгол бөөгийн түүхийн дор дурдсан 5 үед хувааж үзсэн байна. 1. Эхийн эрхт овгийн байгууллын үеэс манай эриний VII зуун буюу Бөртэ чонын үе хүртэлх үе “Монголын бөөгийн шашины үүсэл үе” 2.VII зуунаас МУ-ын нэрийг Юань хэмээсэн 1271 он хүртэл Монгол Бөөгийн шашны хөгжил үе 3.1271 оноос Юань улс задарч Монголын улс төрийн төв эх нутагтаа эргэн ирсэн 1368 он хүртэлх үе. Монголын шашны буурал үе 4.1368 оноос шарын шашин Монголд ноёрхох болсон XVI зууны 70-аад он хүртэлх үе. Монголын бөөгийн шашны сэргэлтийн үе 5.XVI зууны 70-аад оноос XX зууны эхэн үе. Монгол бөөгийн шашны устгалын үехэмээн тус тус үечилж авч үзжээ.  Миний судалгаагаар Монгол бөөгийн түүхийн дор дурдсан үеүдэд хуваан үзэж байна. Үүнд: 1. Бөө мөргөлийн үүсэл үе: Хүй нэгдлийн үеэс –Овог аймаг үүсэх үе хүртэлх 2. Бөө мөргөлийн хөгжлийн үе: Овог аймгийн үүсэх үеэс – Анхны төрт улс байгуулагдан задрах хүртлэх үе МЭӨ 209 он 3. Бөө мөргөлийн задралын үе: Хүннү гүрэн задрах үеэс МЭ 48- Монголын анхны тулгар төр байгуулагдах үе (XIII зуун буюу1206 он ) 4. Бөө мөргөлийн мандан бадралын үе: Монголын анхны тулгар төр байгуулагдах үе (1206 он )- Монгол улсын нэрийг Юань хэмээсэн 1271 он хүртэлх үе 5. Бөө мөргөл буурах үе: Юань улс байгуулагдсан үеээс (XIII зуун буюу 1271 он)- Юань улсын төр мөхөж, Монголчууд Хятадын нутгаас хөөгдөн эх нутагтаа эргэн ирэх (XV зуун буюу 1368он) хүртэлх үе. 6. Бөө мөргөл сэргэн дэлгэрэх үе: Юань улс задарч (1368 он)- Монголд шарын шашин дэлгэрэх үе хүртэл (1577он) 7. Бөө мөргөлийн доройтон буурах үе: Монголд шарын шашин дэлгэрэх үе (1577 он) – Манжийн эрхшээлд байх үе 8. Бөө мөргөл шинэчлэгдэн дэлгэрэх үе: Манжийн эрхшээлд байх үе (1800 он)– Их хэлмэгдүүлэлт эхлэх үе (1932) 9. Бөө мөргөл устан алга болох үе: Их хэлмэгдүүлэлтийн үеэс (1932) – Ардчилсан хувьсгал хийх хүртлэх үе (1990 он) 10. Бөө мөргөлийн шинэ сэргэн мандалтын үе: Ардчилсан хувьсгалын үеэс (1990 он) –Одоог хүртлэх үе Бөө мөргөлийн мандан буурлын хөгжлийн үе шат 1. Бөө мөргөлийн үүсэл үе: Хүй нэгдлийн үеэс –Овог аймаг үүсэх үе хүртэлх Монголын бөөгийн шашны үүслийн тухай асуудал бол хүн байгалийн харьцаа буюу өөрөөр хэлбэл байгалийн амьтан-хүн эх байгальтайгаа харьцах харьцааны тухай асуудалтай зузаан холбоотой юм. Эрт цагийн балар харанхуй нийгэмд сүсэг бишрэл бий болж харин бөөгийн шашин түүнээс бүр сүүлийн үед гарч ирсэн байна Эртний хүмүүсийн дунд (бөөгнөрч) бүлгээрээ амьдрах хэлбэр үүссэн байдаг. Балар эртний хүмүүс улаан гараараа байгальтай харьцаж байгалийн элдэв саад бэрхшээлийг байгалиас заяасан бие сэтгэлээрээ туулан давж шалгаран үлдэж байлаа. Бие сэтгэлийн энэхүү чадвар нь эртний хүмүүсийн дундаас бие сэтгэлгээний давуу хөгжилтэй зарим хэсгийг онцгой чадвар бүхий увидастай хүмүүс байгалиас энэ их эрдэм чадлын хүчээр тэнгэр, газар наран, саран, одон мичид, гал зэрэг байгалийн түг түмэн үзэгдлийг бусдад тайлбарлаж байгаль хүн хоёрын хоорондох холбоо бий болгож байсан. Монголчуудын өвөг дээдэс яваандаа ой тайганаасаа гарч хээр талд морь малаа туун нүүдэллэн амьдрах болжээ. Ингэснээр хүн амынх нь тоо эрс ихсэж, урдны эхийн эрхт ёс, овгийн байгуулал задрахад хүрч, хажуугаар нь өмнө зүгийн илүү өндөр төвшинд хүртэл боловсронгуй болсон хүмүүстэй нүүр тулан эхэлжээ. Мэдээж энэ үед нийгмийн асар их өөрчлөлт хөдөлгөөн, шинэ ойлголтууд бий болж монголчууд шинээр сэтгэх болсон. Тэр дундаас бий болсон зүйл бол тэнгэрийг шүтдэг бөө мөргөл юм. Хүн сүргийн үед бие бялдрын хөгжил ихээхэн ач холбогдолтой байсан бол овгийн байгууллын үед бие бялдрын зэрэгцээгээр оюун сэтгэлгээний хөгжил илүү ач холбогдолтой болж байгалиас заяасан увидсын эрдэм чадвартай хүмүүсийг ихээхэн хүндэтгэдэг болсон байна. Энэ үеэс “бөө” (бөөгнүүлэгч, цуглуулагч)- гийн үүрэг оролцоо ач холбогдол улам ихсэж, яваандаа бөөг шүтэх тогтолцоо бүрдсэн байна. Эдгээр увьдас сэтгэлгээтэй хүмүүс эхийн эрхт овгийн байгууллын үед бөө мөргөлийн зан үйл хэргийг эрхлэн явуулж улмаар тэдний дотроос хэн илүү муу нөлөө, хүч чадалтай нь овгоо зонхилон тэргүүлж байжээ. Эндээс отог (бүлэг буюу гал), омог, аймгуудын ихэнх удирдагч нар нь бөө байсан байна. Эхийн эрхт байгууллын үед эмэгтэй хүний нийгмийн байр суурь нь эрэгтэйчүүдээс өндөр байсан тул бөө мөргөлийн үйл хэргийг эрхэлж буй бүх эмэгтэйчүүдийг “Идүгэн” гэж нэрлэдэг байв. С.Бадамхатан "Хөвсгөлийн цаатан ардын аж байдлын тойм"-доо “Хөвсгөлийн дархад ястан” бүтээлдээ “бөө мөргөл үүсэх түүхэн нөхцөл шалтгаан бол анхны хүй нэгдлийн нийгмийн үйлдвэрлэх хүчний хөгжлийн тухайн үед буюу өөрөөр хэлбэл хүрэл, төмрөөр хөдөлмөрийн зэвсэг багаж хийдэг болж, нийгмийн дотор эрэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, байр суурь үлэмж бэхжиж, хувийн өмч буй болж хөгжих явцад баян хоосны ялгаа үүсэж, овог аймгуудын тэргүүлэгч, зонхилогчдын эрх мэдэл эрс өссөн зэрэг шалтгаанууд юм” гэжээ. 2. Бөө мөргөлийн хөгжлийн үе: Овог аймгийн үүсэх үеэс – Анхны төрт улс үүсэх хүртлэх үе МЭӨ 209 он         Хүннү гүрэн буюу Модун хааны үеэс Кидан гүрний Люгэ цуцай хааны үе хүртэл 1000 гаруй жил үргэлжилдэг аж. Хүннү гүрэн (МЭӨ 209-МЭ 93 он) нь Монгол нутаг дахь анхны төр улс юм. Аймгийн холбоо, цэргийн ардчиллын шатанд байсан хүннү нарын 24 аймгийг Түмэн шаньюй захирч байсан бөгөөд МЭӨ 209 онд түүний хүү Модун эцгээ егүүтгэж, шаньюйн мэдлийг өөртөө авч төр улсаа байгуулсан байна. Хүннү нарын үндсэн шашин нь бөө мөргөл байв. Хүннү нар цагаан cap, тав, есдүгээр сард өвгөд, тэнгэр, дэлхий, онгон шүтээндээ тахилга үйлддэг, шаньюй өглөө ургах наранд орой саранд мөргөдөг, хүннү бөө тайллага хийдэг байжээ. Ноён уулын VI булшнаас олдсон бөөгийн малгай нь саравчийг нь булганы арьсаар бүрж дунд нь хоёр гурвалжин онгорхой үлдээж түүний дунд улаан хүрэн ноосон утсаар цагираглан оёж хийсэн нүдтэй байжээ. Мөн булшнаас олдсон Хүннүгийн (м.э.ө-III зуунаас м.э-I) үед хамаарагдах 2,6х1,95 метр хэмжээний ширмэл ширдэг дээр дараалсан есөн буга,есөн хар цагаан модыг дүрсэлжээ. Мод бол үржин дэлгэрэх, буга бол овгийн шүтээн бөгөөд ес байдаг нь дээд тэнгэр гэсэн утгийг харуулсан байна. Түүхчдийн үздэгээр Хүннүгээс Хамаг Монгол хүртэл монголчууд манихеизм, буддизм, күнзийн суртал, несторианизм гээд байсан бүх сүсэг бишрэлүүдээс амсаад авсан бололтой. Гэвч тийм амархан бусдын оюун ухаан, сэтгэлгээнд автдаг байсан бол монголчууд монгол биш байхсан билээ. Тал нутагт тал талаас нь орж ирэх янз бүрийн сурталуудын дунд уугуул тэнгэр шүтдэг бөө мөргөлөө чандлан авч үлдсэнээр барахгүй нэгэн суу билигт монгол хүмүүн чанарын хувьд хавьгүй илүү өндөр төвшинд хүртэл нь дээшлүүлэн боловсруулж, тэр үеийнхээ хамгийн боловсронгуй сэтгэлгээний цогцолборуудтай өрсөлдөх чадвартай болгон шинэчилж чаджээ. 3. Бөө мөргөлийн задралын үе: Хүннү гүрэн задрах үеэс (МЭ 48)- Монголын анхны тулгар төр байгуулагдах үе (XIII зуун буюу1206 он ) Хүннү улс МЭ 48 онд өмнөд, умард хоёр хэсэг болон хуваагджээ. Гэвч умард, өмнөд хүннү хоёр улсын байдалтайгаар МЭ 93 он хүртэл оршин тогтносоор байжээ. Умард Хүннүг хятадын турхиралтаар өмнөд хүннү, сянби, ухуань нар үргэлж довтолж байсны улмаас МЭ 93 онд ихэд ялагдан бум гаруй өрх сяньби нартай нэгдэн өөрсдийгөө тийн нэрлэх болжээ. Умард хүннүгийн нэг хэсэг алс өрнө зүг зайлан нүүсэн бөгөөд МЭ IV зууны сүүлчээр Баламбер хаанаар толгойлуулан Каспий, Хар тэнгис хүрч сармат, алан нарын олон аймгийг өөртөө нэгтгэн V зууны эхээр Месопотами, Бага азид довтлон улмаар төв европт нэвтрэн иржээ. Тэд Аттилла (МЭ445-453) хааны үед маш хүчирхэгжсэн байна. Харин өмнөд Хүннү нар нэг хэсэг цагаан хэрмийн араар бие даасан хүч болон оршсоор байжээ. Кидан гүрний үед несториан болон будда мөргөл хятадын даос бумбын шашны янз бүрийн урсгал чиглэл хүчтэй нэвтэрсэнээс бөө мөргөл аяндаа шахагдан цөөн хэдэн омгийн удирдагчийн хүрээнд үлдсэн аж. ХII зуун гэхэд Монголын тал нутагт маш замбараагүй байдал ноёлж байлаа. Бараг хоёр зуун жил оршин тогтносон хитанчуудын их гүрэн нурж унаад талын нүүдэлчид яахаа мэдэхгүй сурсанаараа хоорондоо байлдацгааж байв. Мөн гаднаас дундад зууны үеийн олон янзын сүсэг бишрэлүүд орж ирцгээн хуучин олон тэнгэртэй бөө мөргөлийг шахалтанд оруулж байв. Зарим нүүдэлчид ч шинэ шинэ шашинд орж эхэлцгээж байсан бололтой. 4. Бөө мөргөлийн мандан бадралын үе: Монголын анхны тулгар төр байгуулагдах үе(1206 он )- Монгол улсын нэрийг Юань хэмээсэн 1271 он хүртэлх үе “Монголын Нууц Товчоо” нь Чингис хаан хэрхэн яаж монголчуудыг мандалт, ялалтанд хүргэж чадсаныг өгүүлдэг. Чингис хаан чухамхүү бөө мөргөлийг шинэчлэн тухайн цаг үетэйгээ нийцэхүйц монотеист буюу гагцхүү нэгэн бурханыг, Мөнх Тэнгэрт/харсан тэнгэртээ/ сүсэглэх шүтлэгийг бий болгож чаджээ. Ингэснээр монголчуудын ертөнцийг үзэх үзэл, оюуны болон сэтгэлгээний арга барилд асар хүчтэй хувьсгал явагдаж үгчлэн хэлвээс монголчууд шинээр төржээ. Маш хүчтэй итгэл үнэмшилд хөтлөгдсөн тэд түүнийхээ дагуу урд үзэгдээгүйг хийн бүтээж хорвоог доргиожээ. Чингис хааны гол ололт нь ертөнцөд хамгаас дээд Мөнх Тэнгэрийн сүр хүчин дор (буюу зөвшөөрөлтэйгөөр) суу заль – арга билгээр (эдгээр нь хамтдаа орших давхар хослолууд юм) дэлхийд нэгэн хааны эрхшээлээр хамаг амьтаныг гарыг нь газар, хөлийг нь хөсөр амар амгалан болгон төвшитгөх үзэл байв. Энэ үзэл нь эхлээд зөвхөн эсгий туургатанд хамаатай байснаа хожим бүх дэлхийд хамаатай болон өргөжиж, үүнийг гүйцэтгэн биелүүлэгч нь дээд Тэнгэрээс заяат Монголын Далай хаан байх ёстой хэмээн тунхаглагдсан бололтой. Энэ үзэл бодлынхоо төлөө, үүнийгээ биелүүлэхийн төлөө морьтон монголчууд нэг далайгаас нөгөөг хүртэл хорвоогийн хязгаарт хүрэн тэмцэхэд бэлэн байв. Чингис хаан бөөгийн мөргөлийг их шүтдэг хүн байжээ. Чингис хаан аян дайн хийхийнхээ өмнө заавал өндөр уулан дээр гарч, бүсээ хүзүүндээ өргөж залбирдаг байжээ. Ингэж цэргээ сүсэг бишрэлийн аргаар зоригжуулах явдал их байсан тухай Монголын нууц товчоонд бичсэн байдаг. Бөө мөргөлийн буурах үе: Юань улс байгуулагдсан үеээс (XIII зуун буюу 1271 он)- Юань улсын төр мөхөж, Монголчууд Хятадын нутгаас хөөгдөн эх нутагтаа эргэн ирэх (XV зуун буюу 1368 он) хүртэлх үе. Чингис хаан агуу суу билигт хүн байснаараа монголчуудыг шинэ үзэл бодолд нэвтрүүлж чадсан боловч, түүний үр сад нь мөн адил дундад зууныхаа хувьд туйлын боловсронгуй сэтгэлгээний төвшинд хүрсэн байсан лалынхан, күнз, буддын сурталтангуудтай нүүр тулах үед замбараагүйтэж эхэлжээ. Чингисийн ачуудаас авахуулаад түүний сургаалыг мартагнаж эхэлсэн нь анзаарагдана. Үүнээс болж монголчуудын оюуны болон сэтгэлийн нэгдэл хэмхрэн унаж сүр хүч нь доройтжээ. Харин Хубилай хаан өөрөө бурхны шашны ламтай болж энэ шашныг тэтгэн дэмжсэнээр эх монголчуудын язгуур шашин нь тэргүүлэх эзэнгүй болж бутран сарнихын эх тавигдсан. Ингэж бөөгийн шишин төрийн төв байгууллагад нөлөөлөх ач холбогдлоо алдсан явдал нь монгол хаад ноёдын санааг хоёрдуулж шарын шашин нөлөөг ихэсгэж Монголд шарын шашин дэлгэрэх таатай нөхцлийг бүрдүүлжээ. Учир нь монголчууд цэргийн хувьд маш хүчирхэг хэвээр байсан бөгөөд гадныхан айсандаа урдных шиг цувахаа больж, нанхиадууд торгон замаар худалдаа хийхээ болиод тэдэнтэй хамт монголчууд ертөнцөөс таслагдсан байдалд хоорондоо байлдан, бие биенээсээ илүү баатарлаг болохыг оролдоцгоож байв. 5. Бөө мөргөл сэргэн дэлгэрэх үе: Юань улс задарч (1368 он)- Монголд шарын шашин дэлгэрэх үе хүртэл (1577) Юань улсын төр мөхөж, Монголчууд Хятадын нутгаас хөөгдөх үед ордны улаан малгайтын ламын шашин Монголд ямарч нөлөөгүй болж, бөөгийн мөргөл дахин сэргэв. Монголд шарын шашин дэлгэрэх үе хүртэл (1368-1576) Монголын бөөгийн мөргөлийн эцсийн удаагийн хүчтэй байсан үе юм. (Ч.Далай) 6. Бөө мөргөлийн доройтон буурах үе: Монголд шарын шашин дэлгэрэх үе (1577) - Манжийн эрхшээлд орох үе 1577 онд Түвдийн шарын шашны тэргүүн Содномжамц Түмдийн Алтан хаантай уулзаж Далай лам цол хүртэн Түвдийн тэргүүн гэгдсэн бол Далай ламын зүгээс Алтан хааныг номын хаан энэ тэр гэж өргөмжлөн хаан цолыг нь баталгаажуулж өгчээ. Ийнхүү тойгтныг сөхрүүлж толгойтныг мөргүүлж явсан омог ихэт Монголчуудын сүр cүлд нь шарын шашны номлолоор дарагдан номхрох замнал нээгдэв. Баатарлаг өвөг дээдсийнхээ зориг зүрхээр хоймроо сэргээн зоригжуулж, цавчих сэлэмний ир шиг хурц явсан Монголчууд боолын боол босгоны шороо болон хувирч, хавь ойрынхоо улсуудаа эзэрхэн захирч эзэн нь явсан харц дээгүүр омог бардан Монголчууд доош харан дорой дуугаран хувь заяандаа эзэн биш захирагдаж харийн хүнийг мөргөн шүтэж явахын үндэсийг нээжээ. Алтан хааны залж ирсэн нууц тарнийн лам, Түвдийн шарын шашны тэргүүн Содномжамц Даян дээрхийн их бөөтэй хамгийн анх 1600 -аад оны үед увидасын хүч билэгээ шалган тулалдаж ялсан байна. Алтан хааныг өвдсөнийг дуулсан Түмдийн ноёдууд энэ шарын шашин тийм сүрхий юм бол бишрэн дагагч Алтангаа хамгаалж үл чадан юунд өвдүүлэв гэх мэтээр тохуурхан ярилцаж байжээ. Иймд 1602 онд Алтан хаан хатуу хууль цааз гарган зарлигдаж тэр үед айлуудад байсан хуучны онгон шүтээнүүдийг нь гарган шатаалгаж, өвөг дээдсийн онгон шүтээнээ шатаахаас айж устгахгүй байсан айлуудаар нь лам нарыг явуулан галд өргөсөн байна. Зарим мэдээгээр бол бөө нарыг ид шидийг нь үзнэ хэмээн бүгдийн цуглуулан шатааж алсан гэдэг. Хожим Буддын шашны номлолоор хэлдэгчлэн үйлийн үрийн дагуу коммунист шашинд Монголчууд орохдоо энэ үйлдлийг нь өөрсөд дээр нь дахин давтаж аллага, таллага галдан шатаалт үйлджээ. Манжийн Сэцэн хаан 1633 онд “Монголчууд лам нарын үгэнд маш итгэж эд малыг бүрэлгэн өгч хилсийг арилга, сүнсийг сайн газар төрүүл хэмээн ёдор татуулж, овоо үйлдүүлэх зэрэг нь их л мунхаг тэрслүү, үүнээс хойш цөм цаазлан байлгаваас зохимуй” гэж байжээ. Гэхдээ Өндөр гэгээний багштай тулалдаж дийлдсэн бөө Алтан хааны номын багштай тулсан бөөгийн ач юм уу зээ байсан нь тодорхой. Ер нь Даян дээрхийн бөө ялагдсанаас хойш л бөөгийн шашин үлэмж сулран доройтож ламын шашин хүчтэй дэлгэрсэн нь эдүгээ олдож буй бүх түүх сурвалжаас мэдэгддэг. Автай сайн хаан Түвдээс Зонховын шашныг албан ёсоор залсан үе хүртэл үргэлжилдэг байна. Үүний дараахан 1720-иод оны эхээр Түвдээс Өндөр гэгээний залж ирсэн нууц тарнийн чойжин дүвчингүүд Халхын томоохон бөө нартай тэмцэлдэж ялан дийлсэний улмаас бөөгийн шашны хүч доройтож хэлсэн гэдэг. Тэр үед Өндөр гэгээний нууц увидасын багш Даян дээрхийн их бөөтэй гурван долоо хоног ном увидасын хүчээр халз тулалдаж ялан дийлсэн тухай олон арван домог ард түмний дунд үлдсэнийг хүмүүс мэднэ. Нэг л мэдэхэд манжууд болон оросууд монголчуудыг эзлэн авав. Эзлүүлсэн гэхээс илүү өөрсдөө дуртайяа эзлэгдсэн гэвэл зохино. Олон зуун жил ямар ч утга учиргүй хоорондоо дайтсаны улмаас хүмүүс сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн асар их гачигдалд орчихсон байв. Чингисийн суут сургаалыг дахин гаргаж ирэн шинэчилж чадах хүн ч байсангүй. Байсан бол хэнд ч танигдалгүй өнгөрчээ. Ингээд тэр үед хамаагүй илүү дэвшилтэд хүрээд байсан барууны соёл иргэншлээс хоцрогдсон байсан тухайн нөхцөлдөө тааруулан манжууд, төвдүүдийн янз бүрийн арга чарга, шахалтаас болоод бүх нийтээрээ шарын шашинд орцгоожээ 7. Бөө мөргөл шинэчлэгдэн дэлгэрэх үе: Манжийн эрхшээлд байх үе - 1800 оны дунд үеэс хэлээд 1930 иад хүртэл үргэлжилсэн аж. Монголд нөлөөгөө тусгасаар ирсэн шарын шашин өөрийн үзлээ өвөг дээдст өвлүүлэн үлдээж монгол бөөгийн шашны үзэл санааг өөртөө шингээн авч хүчийг олсон юм. Энэ үеэс Монгол бөөгийн шашин хувиран өөрчлөгдөж нэг хэсэг нь бурхны ёсыг бүрэн дагасан шашны бөө, нөгөө хэсэг нь бурхны шашны бурхдын өмнөөс онгод тэнгэрээ дууддаг шарын бөө, үлдсэн нь монгол бөөгийн шашныхаа язгуур эрх ашгийг туйлаар илэрхийлсэн харын бөө болон задарсан. Эхний хэсэг нь бурхны шашинд уусан нэгдэж онгод тэнгэрээ бурхдаар илэрхийлэн шарын шашны зохион байгуулалтанлд орсон ч гаднах хэлбэр зан үйлээрээ бөө хэвээр үлдсэн. Сүүлийн хэсэг нь бөөгийн шашны язгуур үзэл санаа, эрт дундад үеийн хэлбэр, агуулгаа хэвээр нь хадгалж харын бөө хэмээгдэн багахан нутаг дэвсгэрт оршсоор байна. Тухайн үед бөө мөргөлийн шашин хүчээ аван сэргэхдээ урьдын адил тэнгэр шүтлэг, онгон мөргөлөө баримталсангүй. Харин ч үнсэн дээр хөрвөөн зүсээ хувиргадаг хар зүгийн сахиус шиг шарын талаа баримтлан бөөлөх үедээ тарни ч уншчихдаг, эрхиэр ч гуядчихдаг болоод цоо шинээр танигдахын аргагүй өөрчлөгдөн өндийж иржээ. Шар зүгийн бөөгийн сэргэн мандалт гэж нэрлэж болох боловч хар цагаан талын бөө нарын хүч чадал ч тэдний далбаан доор мэдэгдэхүйц нэмэгдсэн юм. Хүмүүс нэг үе зөвхөн буруу энгэртэй дээл өмссөн лам нарлуу гүйлддэг байснаа болив. Тэд хэнгэрэг цангийн дуу руу татагдаж хар чатга далд хүчний үйлчлэлийг ахин мэдэрч эхэлсэн юм. Хятадууд манжийг хүний олон, соёлын давуугаар дотроо уусгасан шиг бөө мөргөл шарын шашинг ер бусын хүч чадлаараа ийнхүү өөртөө уусгаж 1800 оны сүүлчээр бараг л бөө нар лам нараас илүү эрх мэдэлтэй болж чадсан байв. Тухайн үед хэнгэрэг цохиж тамлага шившдэг нэг ч лам байгаагүй бол тарни уншдаггүй нэг ч бөө байхгүй байсан явдал хэн нь хэнийгээ уусгаж ялан дийлж байсныг гэрчилнэ. Иймээс шарын шашны хутагт хувилгаад бөө нарын эсрэг хүчтэй тэмцэл явуулж эхэлсэний нэг нь Жалханз хутагт Дамдинбазар байлаа. Тэрбээр 1902 онд Хөвсгөлийн Дархадын 30 зайранг цуглуулж удган модонд хүлэн тойруулж гал тавиад хэн шатахгүй амьд гарсаныг чинь дархан цаазтай болгож халдашгүй эрхтэй үлдээе гэсэн гэдэг. Гучин бөө бараг бүгдээрээ улаан галд хярвас болтолоо шатсан боловч Дархадын Цэнд зайран, Согжоо удган, Манига зайран, Ардаагийн хайрхан хэмээх Омбоодой зайран нарын дөрвөн хүн төмөр хүртэл гулзайж хайлам гал дундаас түлэгдсэн цэврүү ч үгүй үлдэж Жалханз хутагтын гайхашийг барсан аж. Ганц Хөвсгөлд ч биш бөө нар хүч түрсэн газар болгон иймэрхүү номхотгон дарах арга хэмжээ явагдаж байсан боловч харин ч энэ тэмцэл нь бөөгийн шашны сүр хүчийг улам ч бадраасан билээ. 1930 онд явуулсан шашны тооллогоор 100 гаруй мянган лам байсан бол дөнгөж 200 бөө удган бүртгэгдсэн нь үүнийг гэрчилнэ. 8. Бөө мөргөл устан алга болох үе: Их хэлмэгдүүлэлтийн үеэс (1932) – Ардчилсан хувьсгал хийх хүртлэх үе (1990 он) Ингээд их хэлмэгдүүлэлтийн явцад бөөгийн шашин ч тэр буддын шашин ч тэр хоёулаа коммунист дарангуйлалын дахтай гутлын хатуу улан доор няц дарагдсан билээ. Анхандаа уг удам дамжсан соц нийгмийн үед ч нууж хааж эх эцгийн онгоноо таслалгүй шүтэж ирсэн цөөхөн хэдэн хүний үрс л онгод тэнгэрээ шүтэн байгаль дэлхийгээ тахиж байв. 9. Бөө мөргөлийн шинэ сэргэн мандалтын үе: Ардчилсан хувьсгалын үеэс (1990 он) –Одоог хүртлэх үе 1990 оны ардчилсан хувьсгалаар эхэлсэн юм. Гэвч яваандаа бөө мөргөлийн шашин бизнес рүү орж мөнгө олох хэрэгсэл болж хувирсанаар хаа холын алс бөглүү хязгаарт ч хүн ам төвлөрсөн их хотын зах дээр ч “чанар нь” орж онгод нь заларсан бөө нар ухаан алдан унаж “мэндэлцгээх” болсон. эдүгээ бөө нар бөө нартайгаа эрэгчин эмэгчинээ үзэлцэх болсон нь гайхалтай. .Түүх үргэлжилсээр... Б.Мөнхдалай (Бөө судлаач, гоц үзэгдэл далд ухамсар судлаач) Эх сурвалж Ё. Гантулга “Монгол буддизм” http://gantulga.wordpress.com.au Гонгор, Д. 1970. Халх товчоон: хоёрдугаар боть. Улаанбаатар  

Дундговийн Дэндэв зайран тарнийн аргаар буг үүсгээд дархан газар болгодог байв

  Монголчуудын ухааныг барж идэх биш дээ. Бид өөрсдийгөө цөлх хар ухаантай гэдэг. Гэтэл зөвхөн цөлх хар ч бус ид шидийн буюу тарнийн арга, гүн ухааны мэдлэгээрээ гаргууд байсан нь олон юман дээр харагддаг билээ. Тийм зүйлийн жишээ болгон говийн нэгэн мэргэний арга чаргаас уншигчдадаа хүргье. Энэ хүн бол нутаг усандаа “Зайран” хэмээн алдаршсан Дэндэв гуай юм. Бодит хүн гэдгийг юуны өмнө дуулгах нь зүйтэй байх. Бүр дал, наяад оныхон андахгүй хүн юм билээ. Энд өгүүлэгдэх түүхийг тэр нутагт олон жил бага эмчээр ажилласан, одоо гавьяаныхаа амралтад сууж буй Зэвэгээ гуай ярьсан билээ. Эл хүн бол Монголын тавь, жараад оны шилдэг бага эмч нарын нэгэн юм. Тэрүүхэндээ бас бага зэрэг хэлмэгдсэн гэж байгаа. Өөрөө “бага зэрэг” гэдэг ч их эмч болгохгүйгээр шийтгэсэн нь одоо бодоход их хэлмэгдүүлэлт баймаар санагддаг билээ. Бүхэл бүтэн хүний хувь заяа, амьдралаар тоглосон байгаа биз. Тэр тухай товчхон өгүүлээд цаашаа одъё. Энэ түүх ч өөрөө Дэндэв зайрантай бас холбогдох юм. Зэвэгээ гуай тавиад оны эхээр Архангайн Хүн эмнэлгийн техникум төгсөөд тэр үеийн Эрүүлийг хамгаалахын сайдын томилолтоор Дундговийн Сайхан-Овоод бага эмчээр очжээ. Дөнгөж хорь гарч яваа эр хүний газар, гүний нутагт очсон ч хөл алдсангүй аж. Төрийн сайдын томилолтоор яваа учраас төрийн албан хаагч болчихгүй юү. Тэгэхэд говийнхон гэлтгүй Монголын бүх аймаг, суманд элдэв өвчин элбэг, тэр дундаа тэмбүү ярандаа бараг баригдчихсан байжээ. Улсын бодлого ч тэр зүгт чиглэсэн байсныг өгүүлэх юун. Тэмбүүгийн тариа болох “бхинол”-ыг ёстой авдар авдраар авч очсон гэдэг. “Улаан тариа” гэдэг чинь шүү дээ. Залуухан эмч сумаас гаргаж өгсөн гэрт байрлан нэгэн модон амбаарт үзлэг, эмчилгээ хийдэг байжээ. Бас болоогүй цэргийн төмөр ор тавтай гэж байгаа. Таван хүн хэвтүүлэх тасаг юм даа. Эхний хэдэн өдөр хүн хар үзүүлсэнгүй гэнэ. Хөдөө газар учраас өвчин, хамуу гайгүй юм байлгүй дээ гэх ухааны юм бодож суужээ. Гэтэл тийм байж. Өвчтэй хүмүүс Дэндэв зайрангийнхыг зориод байж л дээ. Дэндэв зайран зүгээр нэг зайран биш, нутаг усандаа алдартай оточ юмсанж. Оточ гэдэг нь одоогийнхоор мэргэшсэн эмч гэсэн үг юм. Буддын гүн ухааны таван ухааных нь нэгэн болох анагаах ухаанд суралцсан хүн гэсэн үг л дээ. Зэрэг ахичихвал маарамба болчихно. Анагаахын доктортой адил гэх үү дээ. Амьтан, ургамлын гаралтай ардын эмээр эмнэдэг, судас, шээсээр оношлодог гээд юм юм байлгүй яахав. Тэгж байтал нэг өглөө өвчтэй хүүхдээ сундалсан хүн иржээ. Хүүхдийг нь үзвэл ангинатаад хоолой нь идээлчихсэн, бараг боохдоо тулсан байжээ. Их өндөр халуунтай, огиж бөөлжсөн хүүхэд байжээ. Хэвтүүлж аваад эмчилсэн байна. Цагаан стрептоцид гэх эмийг өдрийн гурваар өгөхөөр бичжээ. Өөр эм бараг байгаагүй юм байх. Өнөө хүүхэд нь өглөө, өдөр эмээ уугаад оройн эм уухын өмнө бүр сэргээд, халуун нь буучихсан байжээ. Цай уугаад, хоол идээд бүр босоод ирсэн гэх. Аав нь ёстой ид шидийг үзнэ гээч болсон юм байх. Хүүхдийнхээ толгойг байн байн бариад, гайхаад байсан гэдэг. Үүнд хоёр зүйлийн нөлөө байгаа юм. Нэгд, тэр үеийн хүмүүс одоогийнх шиг эмээр бөмбөгдүүлж өсөөгүй болохоор бие махбод нь эмийн үйлчилгээ авахдаа сайн байсан хэрэг л дээ. Хоёрт, өвчний үүсгэгч эмэнд дасаагүй тул маш мэдрэмтгий буюу амархан үхдэг байж. Иймээс цагаан стрептоцид гэх эмийг гурван ширхгийг уугаад л эдгэхгүй юү. Одоо бол гурван сая антибиотик тариад ч дарагдахгүй шүү дээ. Тийм л юм болсон байна. Тэр мөчөөс Зэвэгээ эмчийн ид шид тэр хавиар ёстой шуугиан тарьсан юм байх. Өвчтэй, зовлонтой хүмүүсийн цуваа тасрахаа байсан гэнэ билээ. Ийнхүү өвчтөндөө дарагдан суутал нэг өдөр нүдэнд дулаахан идэр эр ороод иржээ. Өөрийгөө Дэндэв хэмээн танилцуулсан байна. Гэхдээ өвчин, зовлон ярилгүй аминчхан яриа дэлгэжээ. “Та ирсэн нь их сайн боллоо. Би үе дамжсан оточ хүн л дээ. Энэ нутгийнхаа ганц эмч нь байлаа. Одоо хоёулаа болов. Шинжлэх ухааны эмнэлэг, эмийг би гадарлана аа. Цаг нь ч тийм боллоо. Ерөнхийдөө та эмчилгээгээ хариуцаад явна биз. Хэрэв хүсэн зорьж ирсэн хүн байвал би үзээд барахааргүй бол тань руу илгээж баймз. Ер нь хоёулаа хамтарч ажиллая” гээд сэтгэлийнхээ үгийг ярьжээ. Удахгүй өнөө хүнийг Дэндэв зайран гэдгийг мэдэж авсан байна. Бүр орж, гардаг ч болжээ. Илүү гэртээ эмийн бүтээгдэхүүн болох өвс ургамлыг төрөл төрлөөр нь хадгалсныг нь ч үзжээ. Эмээ өөрөө тун жороор нь найруулдаг, гүрэм засал ч хийчихдэг байсан нь мэдээж. Ингээд хоёул тэр нутгийнхныг Европ, ард хосолсон эмчилгээгээр анагааж гарсан гэдэг. Тун удалгүй “Дэндэв зайран тань дээр оч гэв” гэсэн хүн иржээ. Байдлыг үзвэл их л зовиуртай нэгэн байжээ. Үзтэл бага аарцгийнх нь хөндийд идээ хурсан/парапроктит/ өвчтэй хүн байжээ. Жил орчим шаналж байгаа юм байх. Ингээд мэс заслын эмчилгээ хийн тэр хавиас нь литр орчим идээ аваад цагаан стрептоцидээ уулгажээ. Оройхон хэрд “Ёох, сайхан боллоо. Ингэж нэг бие тавирдаг юм байж. Жил шахуу түрүүлгээ харж хэвтсэн дээ” гээд уйлжээ.  Иймэрхүү зүйл аль олон тохиосныг хэлж барах билээ дээ. Тэр жил Цагаан сар болохын өмнөхөн ширүүхэн довтолгоон болжээ. Аймаг, сумын дарга нар нь айл хунараар орж, Цагаан сар хийлгэхгүй, архи нэрүүлэхгүй гэхдээ бүрхээр, жалавчийг нь хураан, устгаж гарчээ. Машинтай давхиж очоод бүрхээрийг нь гэрээс нь гарган дайруулж, жалавч энэ тэрийг нь бензин цацаад шатааж орхидог байсныг нүдээр үзсэнээ Зэвэгээ гуай ярьсан юм. Тэгээд нэг үг дарга нарын амнаас унажээ. “Манай сум Европ эмнэлэгтэй боллоо. Одоо Дэндэв зайрангийн хэрэг байхгүй” гэх маягтай юм ярьсан байгаа юм. Нэг өдөр Дэндэв ирээд “За, би ч хөдөөлдөг юм бил үү? Хүн хар үзэж болохгүй гэж байгаа юм байх аа. Чамд гэж хэлэхэд хэдэн чухал судар байгаа юм. Тэд оргүй шатаачих биз. Хэрэгтэй газар нь хүргэх гэхээр холдоод байна. Чамд хэсэг хадгалуулдаг юм бил үү дээ гэж ирлээ. Чамаас өөр найдах хүн алга” гэжээ. Ингээд гурван судар хадгалуулсан байна. Түүнийг нь санаанд ч үгүй дэрэн доогуураа шургуулж орхиод “Би нууцхан газар хадгалъя” гээд гаргажээ. Ингээд тас мартаж орхисон байгаа юм. Орных нь гудсан дор хэвтээд бараг сар болжээ. Аймгаас ирсэн нөхөд Дэндэв гэлэнгийнхийг зад нэгжээд, ургамал, өвсийг нь шатааж орхиод, дахиж хүн амьтан эмнэхгүй гэх ам өчиг аваад орхижээ. Гучин хэдэн оных шиг юм арай бололгүй нэг юм салжээ. Тэд тэр хавийн айл өрхүүдийг нэгжиж барьж явсаар Зэвэгээгийнд буужээ. Ингээд жаал ярьж хөөрч сууснаа “Ёс юм” гээд тэднийхийг нэгжсэнээр бөөн хэрэг мандахгүй юү. Европ эмчийнх нь гудсан дороос ламын эмнэлгийн ном, судар гарахгүй юу. Аймгийн цагдаагийн дарга машид хилэгнэн хураагаад, сумын даргад түүрэгдсэн нь нэг ёсондоо аз болсон гэхэд хилсдэхгүй. Сумын дарга их ухаантай хүн байж л дээ. Өнгөн дээрээ болохоор Зэвэгээг баахан загнаад өнөө ном, судрыг нь хэзээ ч олдохооргүй, хол аваачиж өөрийн гараар устгахаа хэлээд хамт явцгаасан байна. Хэд хоноод хүрээд иржээ. “Таныг аймагт дуудсан байна. Хоёул явъя даа” гэжээ. Жолоочтойгоо гурвуулхнаа гарсан байна. Замдаа ийн ярьжээ. “Тэр ховор судруудыг арайхийж авч үлдлээ. Эзэнд нь өгчихье. Хэрхэхийг өөрөө мэдэг. Хайран юм” гээд Дэндэвийнд буужээ. Хоол, цай болонгоо судруудыг эзэнд нь өгөөд “Намайг устгасан гэж тэд бодож байгаа. Маш далд газар хадгал. Мөддөө гаргах хэрэггүй. Чамаас болоод энэ залуу л хэцүү байдалд орох нь ээ. Гэхдээ айлтгүй. Би аргална аа” гээд гарчээ. Аймгийн цагдаагийнхан Зэвэгээ гуайг толгой түрүүгүй загнаад, эмчээс өөр зүйл эрхлэхийг хориод золтой л шорон орон бололгүй буцаажээ. Гурван жил ажиллаж байтал их эмчийн сургуульд аймгаас хүн явуулах тухай яриа гарсныг сумын даргаасаа сонсоод уухайн тас аймгийн төв орсон байна. Гэтэл хувь заяа бүтэн эргэжээ. “Европ эмнэлгийг таниулан сурталчилах хүн байтлаа ламын эмнэлгийн ном, судар ашиглаж байсан таныг явуулахгүй. Дахиж энэ талаар ярилтгүй. Явж ажлаа хий” гээд гаргажээ. Тэр мөчөөс өнөөг хүртэл хорвоог бага эмчээр туулсан байна. Далаад он хүртэл ингэсээр яваад нас нь явж их эмч болох мөрөөдлөө орхисон гэнэ билээ. Зэвэгээ гуайн өөрийнх нь ярьсан “Бага зэрэг” хэлмэгдсэн гэдэг нь ийм учиртай юм.     Одоо Дэндэв зайрангийнхаа ид шидээс ганцыг өгүүлье. Дэндэв зайран ид шид, хар домын хүчийг хаана ч юм бэ эзэмшсэн нэгэн байжээ. Оточийн хувьд үе дамжихаас гадна нэгэн хүрээнд шавилахдаа эмчээр дагнаснаа Зэвэгээ гуайд ярьсан байгаа юм. Зэвэгээ гуай ч залуу байсан болохоор элдэвт дурлаагүй гэнэ билээ. Түүнээс биш элдэв ургамлаар эм хэрхэн хийдгийг нь мэдээд авсан бол одоо цаг үед аштай юу. Бас судас, шөрмөсөөр оношлох гээд тэр хүнээс авах юм их байжээ. Нэг удаа Дэндэв зайран/Зайран гэдэг нь бөөг хэлдэг юм. Тэгэхээр тэр зайран гэдэг нь олон түмний л өгсөн хоч төдий байх. Тиймээс Дэндэв оточ гэмээр санагдана. Сурв:/ тэднийд өөрийн биеэр морилж иржээ. Хөдөө гараад хэвтчихсэн болохоор хүн хар үзлээ, барилаа гэгдэлгүй бараг хоёр ч жил болсон юм байх. Нэг ёсондоо бараг мартагдаж байсан хэрэг л дээ. Тэгээд гадуур, дотуур явдаг болоо биз. Тэгээд ч зайран хүн гээд ямар өвчлөхгүй юм биш. Эмчийнхээр орж гарахад болохгүй нь ч юу байх билээ. Нэлээд нухацтай юм ярих болов уу гэмээр тухлаад авчээ. Тэгээд ийн ярьсан байна. “Их газрын чулууны баянбүрдийг манайхан сүйтгэх нь ээ. Дархалж орхихоос. Зав зайтай бол чи надтай хамт явангаа салхинд гарахгүй юү” гэжээ. Ингээд тэр хоёр товлосон цагтаа гараад өгсөн байна. Мэдээж хоногоор явжээ. Их газрын чулууны баянбүрд гэж ёстой жинхэнэ баянбүрд байсныг өвгөн яриад санаа алдсан билээ. Одоо ч Баянбүрдээ хатдаа “Хоосонбүрд” болоо байлгүй гэснийг нь ч хүргэх нь зүйтэй болов уу. Тэд зорьсон газраа очоод жодгороо босгожээ. Зайран нэг майхан мэт юм босгожээ. Эмийн ургамал түүхдээ авч явдаг аяны палатка маягтай юм уу даа гэж бодсон байна. Өөрөө л урласан эд байх гэсэн билээ. Ингээд орой болтол тэр хавиар зугаалж, хоол цай болсоор жаал амарчээ. Тэгэх зуураа ёстой алмайрмаар сонин хачин юм зөндөө ярьсныг залуу явсан болоод тоолгүй, бараг мартаж орхижээ. Ингэсээр явтал үдэш болж бүрий тасраад ирэхийн алдад баянбүрдээ дархлах ажилдаа орсон байна. Хэд хэдэн зул асаагаад гэрэлд нь судар шагайгаад, амандаа дүнгэр дүнгэр уншиж гарчээ. Өөрт нь нэг их юм хэлээгүй аж. Санаанд ч оролгүй сонирхоод сууж байтал зулын дэргэд тавьсан гадсанд/хадаас/ шаасан цаасан хүрд нь аажим эргэлдэж эхэлжээ. Тэгснээ хурд аваад сэнс шиг сар сар хийн улмаар шуугин эргээд нүдэнд бараг үзэгдэхээргүй болжээ. Ямар ч салхи, савиараггүй байтал гэнэт тийм юм болохоор гайхалгүй яах билээ. Зайрангийнхаа ид шидийг гайхаад сууж байтал гэнэт дотор зарсхийм дуу гарч хүн чарлах шиг болоод явчихаж. Хэн нэгнийг дуудаад ч байгаа юм уу, уйлаад ч байгаа юм уу, нэг мэдэхэд эр нь орилоод, эм нь чарлаад байх шиг санагдсан байна. Зайран гэнэт ном уншихаа болиод “За, боллоо” хэмээжээ. Тэгээд цай уух хооронд нь юу болсныг асуужээ. Зайрантан “Баянбүрдээ бугтай болгоод тавилаа. Эр, эм хоёр харцагын сүнсийг дуудаж ирээд хос буг болгож орхив. Сайн цаг иртэл энэ хавийг энэ хоёр л хамгаалж байг. Хүмүүс аяндаа мэдээд ирэхээрээ ийшээ зүглэхээ байна аа. Хүнд ямар ч аюул байхгүй. Зөвхөн нэр усаар нь дуудах юм уу хөөж тууж л магадгүй. Сүнсний хар хүчийг нь салгаж, цайруулаад илгээлээ. Хоёулаа унтаж амрах уу даа. Бидэнд одоо мэдэгдэхгүй ээ” гэжээ. Нэг хэсэг нойр нь хулжих аядсанаа алга болон нам унтаад өгчээ. Ингээд сар орчим болж байтал Самдан чөтгөртэй дайралдаад арайхийж салжээ гэх яриа гарсан байна. Сумын намын үүрийнхэн болон эвлэлийнхэн хуралдаад “Буг чөтгөр гэж юм байдаггүй юм. Айснаас болоод хий юм сонсохгүй юү. Хий юм харагдахыг ч үгүйсгэхгүй. Тэр талаар хий хоосон цуу яриа гаргаж болохгүй” гэх зэргээр таниулга хийгээд ч тусыг эс олжээ. Гадуур шуугиад байхгүй ч хоорондоо их л аминчхан ярьдаг болсон байна. Түүний хүчинд тийшээ айлууд нүүдэллэхээ больсноор өнгө төрхөө алдаж асан баянбүрд нь сэргэж, ногоороод, ус булаг нь ундраад ирснийг ганцхан би ч биш тэр үед тэнд байсан хүн болгон мэднэ дээ. Тэрхүү буг ерээд оны эхэн хүртэл лав байсан даа. Хүмүүс Их газрын чулуу руу явдаг ч баянбүрд рүү нь зүглэдэггүй байв. Монголчууд байгалиа хамгаалах ийм л ухаалаг ард түмэн байсан даа” гээд өвгөн яриа дууссаныг илтгэн нүдээ анивчсан бөлгөө. Нутаг нутагт байдаг бугтай, чөтгөртэй гэх газруудыг ийнхүү дархалдаг байсан ч юм бил үү, хэн мэдлээ. Удган мод, хад, чулуу, овоо тахилга, энэ тэр гээд бишгүй л юмс үзэгдэл манай бараг баг, сум болгонд л шахуу байдаг байсан юм шүү. Бидний үеийнхэн ч зах зухаас нь мэднэ дээ. Эх сурвалж www.wikimon.mn    

Бөө мөргөлийн тухай сонирхолтой баримтуудаас

Одоо үед онго тэнгэрийг ялгахгүй олон бөө төрж байна гэх болсон билээ. Тэгвэл бөө мөргөлийн талаар сонирхолтой баримтуудыг та бүхэн дээ хүргэхииг зорисон юм. Баримт № 1 Беө гэдэг бол амьдралын хар ухаантай хүмүүс. Дээрх үеийн лам нар их таван ухаан, бага таван ухаан гэж судалж байсан шиг амьдралын бүх ухааныг судалчихсан улс байдаг юм. Тэгэхдээ лам нар шиг амьдралын үзэгдлийг хэд хэдээр нь багцалж ойлгохгүй, ерөөсөө л энэ хорвоогийн бүх зүйлийн тухай бодоод гол гол юмыг нь сурсан байдаг. Баримт № 2  Бөө гэдэг маань угтаа ардын эмч, домч юм шүү. Бөөгийн ухаан их энгийн мөртөө бас их хэцүү. Баримт № 3 Бөөлж байгаа хүн онгод нь орохоороо гэнэт цорвос гээд этгээд хачин болоод явчихдаг. Царай зүс харц нь хүртэл өөрчлөгдөөд. Энэ чинь өөрийнхөө ичимтгий хязгаараас даваад явчихаж байгаа гэсэн үг. Баримт №4 Бөөгийн онго улаачдаа орж буухдаа 3 минутын хугацаанд ордог ба чадалтай онгод 27 минутанд байж чаддаг юм байна. Онгод буухдаа л архи ууж, тамхи татдаггүй ба хэрэглэсэн ч ёс төдий хэрэглэдэг байна. Баримт №5 Бөө хүн онгодоо оруулахдаа газарт болон завилж сууддаггүй. Босоо заяатай Монгол гэсэн утгаар тайлбарладаг гэсэн. Бас бус тайлбар байдаг. Баримт №6 Явган бөөлнө гэдэг нь хэнгэрэгтүй зөвхөн аман (төмөр, хулсан) хуур эсвэл цуураар онгодоо дуудаж (тэр нь тэнгэрт хүргэх унаа болдог) харьцахыг хэлдэг байна. Баримт №7 Одоо үед онго тэнгэрийг ялгахгүй олон бөө төрж байна гэх. Онго бус гэдэг хараалаар нөхцсөн онгод (бохир үнэр танартай), савдаг(за юу ч байж болох), албин тийрэн (нэг ёсны чөтгөр) зэрэг гэнэ. Баримт №8 Бөөгийн хэц хэнгэрэг нь тухайн бөөгийн зэрэг зиндааг илтгэдэг гэнэ. Халхын бөө нараас 15 хүртэл, Буриадын бөө нараас 13 хүртэл, Дархад бөө нараас 8-9 хүртэл, Хотгойд бөө нараас 5 хүртэлх булдруутай хэнгэрэгтэйг нь илүү чадалтай бөө нар гэж үздэг байна. Баримт № 9 Эхийн эрхт ёсны үед бөө мергөл үүсч анхны сүсэг бишрэлийн хэлбэрүүд болох уул, ус, шүтэх болсон байна. Үүний дараагаар онгон савдагтай уулзаж ярилцдаг хүмүүс гарч ирсэн нь одоогийн бөө, удган нарын дээд овог байжээ. Баримт № 10 Бөө бөөлөх үед өмсөдөг дээлийг хуяг гэнэ. Холбого хонхинуур нь бөө онгодын хараал зүхэл хийхэд тэдний төлөөнөөс явдаг зүйл нь ажээ. Баримт № 11 Бөөгийн уул эзний огторгуй, хурмаст тэнгэр очиход хэнгэрэг нь хөлөг унаа нь болж өгдөг байна. Хэнгэрэг нь хүрээ, бариул, зуузай, жолоо, горхи, бөгж, хонхинуур, булдруу зэрэг үндсэн хэсгээс бүрддэг. Зайран /эрэгтэй бөө/ бол эр бугын арьсаар, удган /эмэггэй бөө / бол согооны арьсаар хэнгэрэгээ бүрдэг. Хэнгэрэгний хүрээ, бариулыг тэнгэр ниргэсэн модны хавиас хар мод авч хийдэг ажээ. Амилсан эзэнтэй хэнгэрэг бөө хүний итгэлт хөлөг гэж үздэг. Баримт № 12 Бөөг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалсан биосистем судлаач Хартумын их сургуулийн профессор, доктор хатаггай Бен Белла Хелга 97 орноор 2000 гаруй хоног беө нарыг судалж дараах дүгнэлтэнд хүрсэн. 1.Бөө нар бол био тог биед нь хуримтлагдсан увидаст хүмүүс бөгөөд үүнийг зөвхен өвлүүлж үлдээдэг. 2.Өөрийн био тогийн хүчээр байгалийн хуулийг ажиглан мэдэж түүнийгээ өөрийн оюуны хүчээр хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл зад тавих, хүмүүстэй холбоо тогтоох, мэргэлэх, хараал ерөөл гэх мэт нь ид шид бус юм. 3. Орчин үеийн техникийн соёл иргэншил дусал төдий бага, байгаль дэлхийтэйгээ ойр оршдог буурай хөгжилтэй ази, африкт жинхэнэ бөөнүүд байдаг. Бөө бол шашин үзэл суртал биш хүн байгалийн холбоо шүтэлцээнээс бий болсон байгалийн үзэгдэл хүний чанар юм. Баримт №13 Лус гэдэг нь энэ дэлхийн бүхий ус, чийгийн эзэн, савдаг нь газар шорооны эзэн гэж бөө нар номлодог байна. Гэхдээ тэрхүү эзэд нь тэнгэр газрын заагт гадаргуу дээр оршдог хэмээн тэд үздэг. Тиймээс Монгол, Түрэг угсааны бөө нарыг ерөнхийд нь тэнгэрээр, лусаар, бөөгийн сүнсээр хөллөсөн бөө гэж ангилж үздэг ажээ. Баримт № 14 Газар лусаар хүчээ авсан буюу лус савдагтай нөхцөх, лус савдагын хорлолоор бөө болсон бөөг лусаар хөллөсөн бөө гэдэг. Тэрхүү бөө нар нь бөөгий увдисын хүч чадал харьцангуй өндөр байдаг гэнэ. Баримт № 15 Тэнгэрээр хүчээ авсан буюу тэнгэрийн эрхсүүдтэй нөхцөх, түүний хорлолоор бөө болсон бөөг тэнгэр хөллөсөн бөө гэдэг. Ийм бөөгийн увдисын хүч хамгийн их гэдэг. Одоо ийм байдаггүй бөгөөд 13-р зууны эхэн үеийн Тив тэнгэр буюу Хөхөчү, 18-р зууны үеийн Хармайн аав хэмээх Хаж зайран нарыг тэнгэр хөллөсөн бөө нар гэж үздэг байна. Баримт № 16 Насан өөд болсон бөөгийн сүнстэй нөхцөх буюу түүний хорлолоор бөө болсон бөөг сүнс хөллөсөн /сүнсээр хүч авсан/ бөө гэх бөгөөд ийм бөөгийн увьдасын хүч чадал тэнгэр буюу лус савдаг хөллөсөн бөөгийн увьдасын хэмжээнд хүрдэггүй гэнэ. Баримт № 17 Тухайн гэр бүлийн /нөхөр, эхнэрийн аль нь ч байж болно/ хүнии эцэг өвгөдиин сүлд сахиус, тэнгэрүүдийг нь бөө хүн шившин амилуулж өгөхийг онгод босгох ёс гэдэг гэнэ. Тэр айл нь бөө ч байж болон эсвэл бөө биш ч байж болдог гэнэ. Нөгөө талаар янз бүрийн өнгө хэмжээ бүхий даавуунууд болон эсгий, цэмбэ зэрэг мал амьтны гаралтай зүйлсийг ёс журмын дагуу оёж, шидээслээд бөө хүн шившин амилуулахыг онгод амилах ёс ч гэж үздэг байна. Баримт № 18 Өвөг дээдсийнхэн хүчирхэгжсэн эрчим хүч, байгаль дэлхий дээрх эрчим хүчний нэгдлийг онгод гэж тодорхойлж болно. Эрдэмтэн О.Пүрэв онгодыг хий ухаар юмс гэж нэрлэдэг гэжээ. Баримт № 19 Бөөд онго орох бүрийд бөө ухаан алдан унадаг байна. Учир нь онгод орох бүрт өөрийн оюун ухаан түр зуур алддагттай холбон тайлбарладаг. Бөө хүн өөрийн ухаан түр зуур алга болж өөр сэтгэхүйгээр сэтгэж өөрийн дуу хоолойгоор хүмүүст өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар хүүрнэж айлтгахыг бөөд онгод орлоо гэж үздэг. Баримт № 20 Онгод нь хүмүүст харагдах биегүй, үзэгдэх хэлбэргүй үл үзэгдэгч боловч жинтэй хатуу зүйл байдаг гэж бөө нар үздэг. Гэхдээ онгод нь тодорхой газар, орон зайнд байртай байдаг ба үргэлж хөдлөгөөнд оршдог гэнэ. Түүнийг бөөгийн ёсоор онгодын гүйдэл гэдэг ажээ. Баримт № 21 Онгод нь бөө хүнийг нэгэнт эзэмдэн нөхцсөн учраас байнгын холбоотой байж, бөөг мэдээлэлээр хангадаг байна. Өөрөөр хэлбэл тэр бөөг тойрсон эрчим хүчний нэг урсгал энерги бий болдог гэсэн үг. Тиймээс их сайн бөө хүн бөөлөлгүйгээр тухайн хүний асуудлыг шууд оношлон шийдвэрлэж өгдөг байна. Баримт №22 Алтайн урианхай бөө нарын шүтдэг Атаа 5 тэнгэрийн сэтэрийг хар морь, хар сэрх, хар ирэг, хар ат, хар үхэрт татдаг байжээ. Тэгвэл сэтэр гэдэг нь онгодыг хялбар, хөнгөн маягаар дүрслэх нэг хэлбэр бөгөөд сэтрийг айлд юм уу малын хүзүүнд байрлуулдаг байна. Сэтэрийг мухар сөөмөөс нэг төө гаруй урт, 2 хуруу өргөн хэмжээ бүхий цагаан, ногоон, хөх, улаан, хар өнгийн даавууг давхарлан үйлддэг байна. Тэдгээр өнгөнүүдийн утга санаа нь: цагаан онгоды н сэтгэл санаа ариун гэсэн, ногоон нь лусын, хөх нь тэнгэрийн, улаан нь нарны буюу галын, хар нь савдагын буюу шорооны өнгийг тус тус илэрхийлдэг байна. Баримт № 23 Дом шившлэг нь сайныг ирүүлэх, мууг зайлуулах бүхий домнох зан үйл, шивших үг, шүлэг зэргээс бүрддэг. Дом шившлэгийг дууриах дом шившилэг, хүртэх дом шившлэг гэж 2 төрөлд хуваадаг байна. Баримт № 24 Бөө нар чоныг онгодын хамгийн сайн хүлэг, мөн дайсан этгээдийг эсрэг тэмцэгч хэмээн үзэж лус савдаг, онгод тэнгэрээ дүрслэхдээ чоно унуулж дүрслэдэг ,байна. Харин хэрээг сайн газарч, бараа бологч, үнэнч сахиул, зарцхэмээн үздэг байна. Нэг талаар онгод тэнгэрийн хэлмэрч болж явдаг байна. Баримт № 25 Алтайн урианхай бөө нар чандаганы арьсыг битүү хуулж дотор нь өвс чихэж амилсан дүрс онгодыг гэрийн чанх хойморг байрлуулан тахиж шүтддэг байжээ. Түүнийгээ чандаган онгод гэж ч нэрлэдэг байна. Алтайн урианхай бөө нар 20-р зууны' эхэн хүртэл шарын шашинтай холилдож уусалгүй харын бөө хэвээр байж чадсан цөөн хэдэн овгийн бөө нар юм. Баримт № 26 Бөө хүнд дараах эрдэм чадап байдаг гэж үздэг. Энэ нь нүд хуурах, сэтгэл хувиргах эрдэм, тэгээд увдис. Нүд хуурахын эрдэм гэдэг нь илбэ байдаг бол сэтгэл хувиргахын эрдэм нь хүний бодож байгааг алс холоос хувиргах, өөрчлөхийг хэлдэг байна. Өерөөр хэлбэл алс холын орон зайнаас л хуний сэтгэл санааг нь эргүүлээд хаячиха байгаа гэсэн үг юм. Үүнийг ховс ч гэж нэрлэдэг. Харин увдис гэдэг бол ховс, илбийн алин ч биш, цэвэр байгалийн хүч гэж үздэг байна. Баримт № 27 Бөө бол хүн төрөлхтөний анхны эмч нар юм. Бөө хүн лус савдаг болоод ус, шороотой хүний биеийг ижилсүүлж үздэг. Өөрөөр хэлбэл хүн өөрөө биологийн амьтан юм болсон хойно байгаль дэлхийтэй хүй холбоотой гэж юм. Нэг ёсондоо хүний уурлах баярлах, гомдох энэ бүхэн лус савдагийн бороо орох, цасан шуурга тавих, хэт халахтай адилтгаж үздэгтэй. Тиймээс бөө нар хүнийг эмчилэхдээ ургамлаар, усаар амьтны бие махбодын янз бүрийн зүйлээр, дом шившлэгээр, дапдын хүчээр эмчилдэг байна. Баримт № 28 Бөө бол өөртөө анагаах ухаан, яруу найраг, хөгжим, түүх, жужиг, бүжиг, домог зүй, хэл аялгуу, хэллэг, монгол хэлэнд байхгүй монгол үг, дүрслэх урлаг, уран баримал, угсаатны зүй зэрэг олон з үйлийг багтаачихсан асар том шинжлэх ухаан гэж бөө судлаач эрдэмтэн О.Пүрэв гуай тодорхойлжээ. Баримт № 29 Бөө болох хүүхэд 7 хүртэлх насандаа онцгой шинж заавал өгдөг гэнэ. Бас 9 насандаа шинж тэмдэг өгдөг бөгөөд энэ насандаа харьцангуй бие даасан эцэг эхдээ найдвартай туслагч болсон байдаг ажээ. Харин 13 жил орох бөө болох бүрэн шинж тэмдэг илэрдэг байна. Үүнээс хойш 25, 37,49 насанд илэрч болдог байна. Баримт № 30 Жинхэнэ бөе нар хөгжмийн сайн сонголтой эсвэл яруу найргийн билигтэй, бас дээр нь сайн муу, сайхан муухай гэгчийг ялгаж чаддаг өөрийн хэмжүүртэй, гарын дүйтэй, хүний зовлон жаргалыг ялгаж салгах мэдрэмжтэй гэсэн нийтлэг онцлог зан чанартай хүмүүс байдаг байна. Энэ мэт бөө мөргөлийн олон сонирхолтой баримт байх юм. Эх сурвалж: "Завхан"    

Чингис хаанд тэнгэр тусалдаг байсан

Дэлхийн талыг эзэлсэн Чингис хааныг тэнгэр хангай байнга ивээж, дайлаар мордох бүрт нь цаг агаарын таатай нөхцөл бүрдүүлж өгдөг байсан гэж судлаач Эми Хессл “Live science” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Дэлхийн дулаарал болон Монголын цаг агаарыг судлахаар Монголд ирснийхээ дараа тэрбээр ийн дүгнэсэн гэнэ. Монгол цэргийн сүр хүчийг морьгүйгээр төсөөлөх боломжгүй. Тэгвэл дайн байлдааны гол уналга болсон олон мянган адууг тэжээхэд их хэмжээний өвс, ургамал хэрэгтэй. Хэрэв цаг агаар муу байсан бол тэдгээр адгуус хоол тэжээлээр дутаж үхэх аюултай. Чингис хааныг тэнгэр ивээдэг байсны хүчинд тэд шимт өвсөөр дутаагүй” хэмээн Хессл ярьжээ. Ж.ЦЭЦЭГ Эх сурвалж www.mongolnews.mn

Монголын түүхнээ товойж үлдсэн их зайран, удганууд

Завхан аймгийн Сартуулын Эрдэнэхайрхан сумын Мөсөн багын Лхачин бөө гэж эрдэм чадалтай нэгэн хүн их л зожиг, ганцаардуу амьдардаг байжээ. Онгод сахиусаа дуудан авчраад өвчин ороогоод байгаа хүүхдийг шууд мөчлөн эвдэж, зэс тогоонд хийгээд чанаж байгаад гаргаад ирэхэд мөнөөх хүүхэд амьдаар барахгүй дахиж өвчин ороодоггүй болсон гэлцдэг. Лхачин бөө 1980-аад он хүртэл амьдарч байсан бөгөөд Эрдэнэхайрхан сумын хойт хангайгаар нутагтай байв.  Завхан аймгийн Сартуулуудын дунд олон суманд “Сартуул бөөчүүд” гэсэн овог отгууд одоо ч байсаар байна. Харин эдгээр овог отгууд хоорондоо төрөл садан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Үүнийг судалсан хүн ч байсангүй. Тухайлбал, бөөчүүд овог нь Баянхайрхан, Булнай, Завханмандал, Дөрвөлжин, Ургамал, Сантмаргац, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Яруу, Сонгино, Их-Уул сумдад байсаар байна. Жишээ нь, Завхан аймгийн Сонгино сумын “Сартуул бөөчүүд” овгийнхны ургийн бичигт өгүүлсэн нь:      “Сартуул овгийн     Дамдин гэгч эрдэм номтой бөө байв     Дамдины хүү Риймэд бөө     Риймэд бөөгийн хүү Жамсран бөө     Жамсран бөөгийн хүү Цэнджав бөө, Ядамжав бөө     Цэнджав бөөгийн хүү Ганжууржав бөө     Ганжууржав бөөгийн хүү Найдансүрэн     Найдансүрэнгийн хүү Жаргалсайхан /Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан/.      Найдансүрэнгийн бас нэг хүү Золжаргал /Монгол Улсын Хөрөнгийн биржийн захирал асан, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан/ нарыг долоон үеийн “Сартуул бөө” гэж үздэг ажээ.       “Сартуулын бөөгийнхөн” хэмээх энэ удмын өвөг дээдэс нь Завхан аймгийн Сонгино сумын Мангина уулын өврөөр голдуу нутагладаг байжээ. Мөн Сонгино сумын Баян айргийн өвөг дээдэс өөрсдийгөө “Сартуулын хар адууныхан” хэмээн овоглодог. Дээр цагт Сартуулын хошууны нэг захаас энэ уулын орчимд амьдардаг байсан айлуудад хар сарваа дагуулсан, хар гүү унасан бөө хүн ирж айлуудаар хэсч, засал, мэргэ хийн бөөгийн онгод шүтээнээ дуудаж, уншлага үйлдэж, бөөлж явсаар нэлээд хугацаа өнгөрсний дараа Сонгино сумын Баян-Айраг хэмээх газрын бүсгүйтэй ханилан суужээ. Олон ч үр хүүхэд, ач гучтай болсон байна. Өнөр өтгөн бөөгийнхөний овгийг одоо бол “Сартуулын хар адууныхан” хэмээнэ.       Сүүлийн жилүүдэд хүний зовлонгоор мөнгө олж, нэр алдарт хүрэхийг хүссэн, хүний сэтгэлээр тоглосон “хуурамч бөө” нар олширч, жинхэнэ бөө нь хэн нь вэ гэдгийг танихад бэрх болжээ. Ном сударт бичиж, үлдээсэн бөөгийн дуудлага /тамлага/-ыг цээжлээд, түүнийг хагас дутуу дуудаж, бөөлөх хүн нэлээд байдаг бололтой. Жинхэнэ бөө хүн хэзээ ч хүний бичээд орхисныг уншиж цээжлээд, дуудахгүй харин шууд л газар дээрээ өөрөө дуудлага, тамлагаа зохион дуудаж бөөлөөд явдаг учиртай. Хонхотон овгийн Хөхчү бөө бол 13-р зууны Чингисийн Эзэнт гүрний “Төрийн их бөө” билээ. Тухайн үед бөөгийн бүхэл бүтэн 100 хүнтэй отог байсан гэгддэг. Тэдгээр бөө нарыг “Тив тэнгэр” гэж алдаршсан Хөхчү тэргүүлдэг байжээ. Тив тэнгэр гэдэг бол түүнд Монголын төрөөс олгосон цолны нэр юм. Энэ нь тив, дэлхий тэнгэр, газрыг захирсан гэсэн утгатай. Хөхчү бөө дүн өвлийн хүйтэнд далайн мөс, цасанд нүцгэн уур савсуулан суудаг ид шидтэй байсан талаар Рашид-ад-дины “Судрын чуулган” номонд өгүүлжээ. “Сүхбаатар” уран сайхны кинон дээр нэг муу ядарсан салбархай бөөг цэргийн жанжны туслах сагсуу эр “Буудчих уу, Жанжаан?” гэхэд Жанжин Сүхбаатар амийг нь өршөөж “Төрд хэрэгтэй зайран” хэмээсэн нь цаад утгаараа бөө төрийн ажил байх ёстой гэснийг давхар сануулсан зохиол юмсанж.       Монголчуудын эртнээс улбаатай нарийн дэг ёс, зан үйл бол бүхэлдээ бөөгийн шашны ариун нандин зан үйл байв. Дом шившлэг ч бөөгийн зан үйл. Бөөгийн ёсны энэ нарийн дэг жаягийг Хүннү нар өнөөгийн биднээс хамаагүй илүү, нарийн, жинхэнэ төрийн хэмжээний бодлого болгон хэрэглэж ирсэн нь түүх судруудаас тодорхой харагддаг. Нэг удаа Хүннү гүрний хаан өмнөд улстай /Хятад/ байлдахаар бэлтгэж дуусаад аян замдаа гарч явтал замд нь өвчнөөр үхсэн үхэр малын сэг гэнэт тааралдсанд хааны зарлигаар “сэжиглэж” буцсан талаар бичжээ. Тэгэхээр балаг эртний гэх Хүн гүрний үеэс тэнгэр бөөгийн зан үйл, байгаль дэлхийтэйгээ харьцах ухаан, ёс дэг ямар нарийн байсныг харуулж байна. Дээрх сэг зэмийг үзээд “Биднийг тэнгэр бурхан байлдаад хэрэггүй гэж сануулж байна” гэж сэжиглэсэн байдаг.       Өнөө ч гэсэн баруун монголчуудын дунд аян замд явахдаа замдаа юу тааралдсан, юу харж үзсэн, сэтгэлд юу бодогдсоныг ихэд харгалзан үздэг нь хэвээр байна. Ер нь хүний анхны бодол, санаа хамгийн зөв байдгийг одод тэнгэрийн ухаант философийг барьж өчсү, би. Эртний сурвалж бичгийн нэг “Чингисийн Их засаг хууль”-д ан хомрогын үед ан гөрөөнд хайргүй хандсан цэрэг болон анчдыг хатуу шийтгэх хуультай байжээ. Энэ нь зугаа цэнгэл биш зөвхөн х эрэгцээ хангах утга зорилготой гэж номлож байв. Нийтийн ав хомрогийг жилд 1-2 удаа тодорхой зохион байгуулалттайгаар ан амьтан, араатан жигүүртэн, шувуудын үржлийн бус үед хийдэг. Мөн “Чингисийн Их засаг” хуулинд усыг гараар хутгаж уух, гараа усанд дүрэхийг хориглож, ус авахдаа сав суулга хэрэглэхийг заасан байна.       Чингис хааны хууль гэхээсээ бөөгийн номлол юм. Энэ хууль номоос өмнө Полано Карпини, Банзарын Дорж нарын эрдэмтэд монголчууд галыг хэрхэн хүндэтгэдэг, ан амьтныг жадаар алахгүй, шувууны дэгдээхэйг сөнөөхийг хатуу цээрлэдэг талаар бичсэн. Байгальтай байнга зөв харьцаж байхыг бөөгийн ёс сургадаг. Ус буртагласан хүнийг цаазаар авах тухай ёс ч байж, хожим 1603 оны “Цааз бичиг”-т ус бузарлаваас морь, үхэр хоёрыг ав хэмээсэн байна. Эндээс үзэхэд усыг амьдчилан сэтгэж, харьцаж иржээ. Гэтэл өнөөдөр хүн төрөлхтөн усанд шээж, хамаг л бузар муухай хогоо хаяж байхад дэлхий ертөнц, лус савдаг хилэгнэн уурлахаас яах билээ. Дэлхийг амьгүй гэж сэтгэж таарахгүй. Дэлхий бол ухаантайгаас ухаантай, амьдаас амьд амьтан.       Дэлхий эхтэйгээ ёс бус харьцаж буйгаас болоод дэлхий маань хүн төрөлхтөн биднээс өшөөгөө авч, шийтгэж эхлээд байна. Тэр нь газар хөдлөлт, далайн шуурга, мэдэх мэдэхгүй өвчин, тахал, ган, зуд, үер усны аюул, гал түймэр, нарнаас ирэх хорт туяа, байгаль өөрчлөгдөн элдэв бирд амьтад, хар хятад хоёроор хорвоо дүүрч эхлэх, хүн өөртөө хорт мэс бэлтгэж, бие биенээ хайрлахгүй, өөрсдийгөө егүүтгэж эхлэх, сэтгэцийн өвчин тусч, улмаар өөрсдийгөө сонгодог бүтээл туурвигч хэмээн дэмийрэх, сүүлдээ галзуурч үхэх гээд тоолж барамгүй олон.  Ч.Ууганбаяр “Монгол төрийн бөө” номноос

Хуудаснууд

Subscribe to Монгол бөөгийн түүх