logo

logo.jpg

Advertisement

Монгол бөөгийн түүх

ОНГОД № 1

ОНГОД № 1 Гермесийн үед тэнгэрлэг оюун ухаан жинхэнээрээ мандан цэцэглэж байсан бөгөөд эртнээс уламжлалтай олон тэнгэрүүд амилсан гэдэг. Гермесийн үг сургаал нь дөрвөн түвшин есөн нөхцөлд дараах байдлаар томъёологджээ. 1. Эд юмс нь орон зай цацраг туяа соронзонгын язгуур чанартай хүч энерги бодисын байдлаар оршдог.  2. Бодит байдал тогтворт чанар хөгжил нь заавалчгүй эсрэг тэсрэг нэгдмэл мөн чанарлаг үнэн эхлэлийн бүх илрэл үзэгдэл дэх мөнхийн тэмцлийн ачаар явагддаг.  3. Орчлон хатууу материаллаг бөгөөд амьдрал оюун ухаан хоёрын үзэгдлийг өөртөө агуулдаг. 4. Бодит байдал нь юм бүхэнд идэвхтэй “эр” идэвхгүй “эм” эр эм чанарыг хадгалдаг.  5. Ерөнцөд байгаа юм бүхэн харилцан шүтэлцээтэй, мэдээлэл эрчим хүчний харилцан хамааралтай. Харилцан нөхцөлцсөн, шалгаан, үр дагаврын харилцаанд оршиж байдаг.  6. ЮМ бүхэн болж өнгөрдөг юм бүхэн давтагддаг. Эсрэг тэсрэг нэгдмэл мөн чанартай. Үнэний туйлуудын хооронд эсрэг тэсрэг чанар оршиж байдаг.  7. Тэнгэрийн язгуур чанарт дээр байгаа юм бүхэн доор буй хүний язгуур чанарт мөн оршдог.  8. Хүний язгуур чанарт нэгдмэд бүхэллэг болох сансрын язгуур чанарыг гол нь байдаг. Хүн бол байгалийн цор ганц ухамсарт бүтээл мөн.  9. Ухамсрын түүний ой дуртатгал сэтгэлийн хөдөлгөөн амьдралын туршлага мэдрэхүй, сэрлийн туршлага, дүрслэн бодохуйн хөгжлийн түвшин гол нь ухамсаргүйн төрөлх баримтлал үзэгдэл, сэтгэлийн хөдөлгөөнөөс шалтгаалдаг. Орчлон дахь ухамсарт юм бүхэн сансар дахь хүчирхэг хүчээр – оюун санааны хүчээр үгээр хэлбэржээгүй нигүүсхүйн хүслээр захирч байдаг. Ийнхүү олон мянган жил өнгөрсөн ч Гермесийн орчлон ертөнц хүний талаарх гүн гүнзгий мэдлэг онол нь өнөө хэр эрдэмтдийг гайхан бишрүүлрсээр байдаг билээ. Учир нь энэ бол мөнх тэнгэрийн үзэл санаа ер бусын гэмээр гүн ухаан чанарыг дотроо агуулсан байдагт оршдог.  Мөнх тэнгэр сансрын агуу их хүчийг өөртөө шингээн түүнээс хүч чадал авч байсан агуу их хаан цэргийн гарамгай жанжин бол цор ганц Чингис хаан байсан юм. Ертөнц өөрийн жам ёсоор гурамслан оршдог. Тэнгэр сансрын ертөнц, сав ертөнц, шимийн ертөнц юм. Монгол бөөгийн гурван ертөнцийн онол ч үүний дээр тулгуурладаг юм. Хүний оюун ухаан гэгээн ариун байх ёстой бөгөөд оюун ухааны гурван гэм оршсоор байна. 1. Хөмөрсөн сав мэт гэм аливаа зүйлийг хүлээн авах боломжгүй болсон.  2. Цоорсон сав мэт гэм хичнээн уншиж ухаарч сонсож буулгавч цооронхой сав мэт гойжуулан алдах  3. Бохирын гэм бохир саванд ном болон тэнгэрийн ариун сургаал үл тогтно. Иймээс бөө хүн өөрийн бие сэтгэлийг ариун тунгалаг байлгаж тэнгэрийн агуу их сургаалийг өөрийн биед шингээж оруулах учиртай бөгөөд бусдад хийж байгаа тус нэмэр ч үүнээс бүрэн хамаарна. Бөөгийн шүтлэг, сүсэг бишрэлийн амин сүнс нь онгод юм. Бөөг тахилч, онгодгүй бөө, дархан бөө онголтой гэж ялган нэрлэсээр иржээ. Ингэж ялган үзэхийн учир начир нь онгод хэмээх гайхалтай зүйлийг эзэмшин, иш үзүүлэн, ид шид гэх гайхамшигтай зүйлийг үзүүлэхэд оршино.Онгод оруулах ёс нь угтаа бол сэтгэлээ тогтоон төвлөрүүлэх алмааз мэт бат нягт сэтгэлийг барих номлол сургаал юм. Энэ ёсыг бөөгийн онгод тайллагын ёс гэж нэрлэдэг.Бөөгийн онгодын мөн чанарыг тайлъя гэвэл сүнстэй холбогдохоос аргагүй болдог. Тэгээд ч онгодын тухай онол гэж үзэж болно. Монгол хүн Лувсанлхүндэвийн бичсэн “Үүсэхүйн зэрэг” Төгсөхүйн зэрэг” бүтээлдээ зүрхний дээд хэсэгт өндөг шиг хэлбэртэй цагаан цайвар юм байхыг сүнс гэнэ. Энэ нь гадуураа өндөгний хальс адил нимгэн хальстай тэр нь зөвхөн үхэх үед хагарах ба энэ үед сүнс агаарт замхарна гэжээ. Бөөгийн онолоор бол сүнс зүрхний цагаан тольтоос гарч мөнх тэнгэрт дэлдэхийг оюуны сүнс гэж нэрлэдэг бөгөөд бас эцэгээс заяагдсан ясны сүнс, эхээс заяагдсан махны сүнс гэж байдаг бөгөөд тус бүрдээ орон зайг эзлэн цаг хугацаатайгаар оршиж байдаг гэдэг. Оюун сүнс зүрхний цагаан тольтод, үхэх үед гавлын заадлаар тэнгэрт дэгддэг бол ясны сүнс аман хүзүү хантан хүзүү хоёрын завсар оршдог бол үхсэний дараа энэ хоёр хүзүүг холбогч шөрмөс тасарч салмагц уул усны эзэн тэнгэрт дэгддэг бол эхийн сүнс хүйсний доор оршин байснаа дөчин ес хоног дээр газар дээгүүр дэгдэн өвсний толгой шүргэн явсаар тоотой хоногийн дараа ургаа модны үзүүрт гарч уул усны оройд орогнон байршдаг. Ясны сүнс 3 жилийн дараа дэгддэг гэж үздэг. Энэхүү сүнсийг өмнөх үеэсээ бөөгийн онгодын заяагдмал хүчээр буулган авчирхыг онгод оруулах гэж нэрлэдэг. Бөөгийн онгодыг оруулахад олон саад дотгор бол оршиж байдаг тул сүүлийн үед тодрон гарч ирж байгаа бөө нар онгод сансаны зоргоор бууж ирахгүй байна. Энэ нь хүний биеэр тархан гүйх 81 судал ясны зуун заадастай холботой гэж үздэг. Энэ хоёр нь хүний амьдралын явцад эхлэн зангидаж хатууран нягтарсан байдаг улмаас энэ зангилааг тайлахын тулд хөх огторгуйд бясалгал, хөх мөрөн голын бясалгал, хар агуйн бясалгалыг хийдэг байжээ. Энэ 3 гүн бясалгалыг хийхийн зорилго нь зүрхний суудлын 3 зангилааг тайлахад оршдог. Энэ дасгал сургууль нь бие сэтгэл ухааныг төвлөрүүлэхэд оршдог. Хамгийн олон зүйлийн эх болдог.  Ш.Сүхбат

БӨӨГИЙН ТЭНГЭРҮҮДИЙН ТУХАЙ (Гурав)

БӨӨГИЙН ТЭНГЭРҮҮДИЙН ТУХАЙ (Гурав) Хичнээн 1000 жилээр Тэнгэр байсан хүмүүс дараагийн үедээ бас шилжүүлж өгдөг тийм хачин юмсыг би ингэж мэдсэн. Тэхээр Тэнгэр гэдэг бол аугуу хүч чадалтай өвөг дээдсийн минь сүнс гэдэг нь тодорхой. Гэтэл бас нэг юм бий. Зарим Тэнгэр би хүн болж төрж байгаагүй хэмээн ярьдаг. Үүнээс үзэхэд бүх Тэнгэрийг хүний сүнс байсан гэх бас учир дутагдалтай байгаа биздээ. Мэдээж над шиг чалчаа хагархай хэнгэрэгээр дамжуулаад Тэнгэр бүх нууцаа юу гэж дэлгэхэв дээ. Би бол өөрөө их зовсон учраас дараа дараагийн улаач нар, тэнгэрийн элч нар маань над шиг битгий зовоосой. Жаахан ч гэсэн, хагас ч гэсэн мэдлэг олж аван өөрсдөө дэлгэрүүлэн судлаж, миний зөв бурууг шүүн тунгааж, алдаа оноог засч залруулан МАШ ХҮЧТЭЙ БӨӨ нүүд болоод МОНГОЛ орноо ТЭНГЭРИЙН МОНГОЛ дахин болгоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсч буй учраас өөрт тохиосон, сонссон, харснаа бичиж байгааг ямагт санаарай. Намайг зүгээр л нэг энгийн хүн гэдгийг битгий мартаарай. Мөн би Хадам буурлуудаас анх удаа Тэнгэрүүд хүнийг төрөхөд бас давхар эх барьж авдаг хэмээн сонссон юм. Манай нөхрийг Атаа таван Тэнгэр эх барьж авсан байдаг. Тэр хэлэхдээ Атаа Тэнгэрийн хүүхдүүдэд ГАНЦ АРХИ л зохидоггүй. Түүнээс хол байвал амьдрал нь сайн сайхан явдаг юм даа хэмээж байсандаг. Атаа Таван Тэнгэр гэдэг бол нэг ТЭНГЭР биш байв. Миний хүүг бөө болоход Атаа Таван Тэнгэрийн зургийг Бөөгийнхнөөр нь үү, Шарынхнаар нь алиугээр ч болно бүтээлгэж тавь гээд Би Бурханч лам Пүрэвбатын шавь нэг лаг зураачаар бүтээлгэж байсан юм. Манайх шарынх нь хэлбэрээр бүтээлгэсэн. Гайхамшигтай сайхан зурдаг юм байна лээ. Багш хэлэхдээ хүүд Танай өвөг дээдэс энэ улаан ямаа унасан нь манайх өөр нэг нь хэмээж байснаас үзвэл Тэр таван Тэнгэр өөр өөр нь тодорхой. Ямаа гэхээр ямааны зураг хайгаад унав. Тэр зурагт нэг хачин амьтан бий. Тэрийг ямаа гэсэн. Зээр ч билүү юу билээ. Анчид зургийг нь хараад таних байх. Бусад нь Морь унасан байсан байх шүү. Таван сайхан анд нөхөд баатрууд байсан юм болов уу? Лав л эр хүний Тэнгэр гэдэг биздээ. Энэ талаар би сонин хачинг уншиж амжаагүй байгаа. Лав баруун талд морилдог нь туйлын үнэн. Ер нь эрчүүдийг баруун зүг болон, хойд зүг рүү харан морь харахыг цээрлэ хэмээн Хаан сургадаг. Өөрсдийнхөө хамаг сайн сайхан Тэнгэрүүд байрладаг зүг рүү л шээж байна хэмээн уурсдаг. Зүгийн муу зүүн урд шүү дээ. Хүүгийн маань Атаа Тэнгэр хүүхэд төрөх, эх хүү хоёр яс салахад маш их тустай гэж бас сонсож байсан даг. Нэг удаа Хадам буурал Миний сахилгагүй охины тухайд арга үгүй биз дээ. Эрхийн Тэнэг Тэнгэр эх барьж авсан юм хэмээн хэлж байсан. Энэ Тэнгэрт бусад Тэнгэрүүдийн чаддаггүй гурван гоц юм байдаг гэж байсандаг. ЭРХИЙН ТЭНГЭР Энэ Тэнгэр уг нь хөөрхөн нэртэй. Даанч бусад нь шоолоод ЭРХИЙН ТЭНЭГ ТЭНГЭР гэжээ. Би бөө болох ёслол хийгээд ёстой хэдхэн хонож миний биеийг дасгах гэж маш олон онгодууд маань бууж эхлэж байсан үе юм. Янз бүрийн ааш аягтай, хэлбэр дүрстэй онгодууд солигдон орж ирж рашаанаа уун, хэдхэн минут болоод нөгөөх нь орж ирнэ. Энэ үед дундуур нь нэг балай онго орж ирэв. Өмнөх онго нь орж ирээд газар сууж байгаад явсан байтал тэр орж ирээд ёстой нэг орилж чарлаж гарав. Тэр үед манай өргөө маань өвөл байсан учраас маш хүйтэн гал түлсэн ч би бээрсэн юм байдаг байв. Тэр онго миний амыг аймаар том ангайлгаж байгаад ААЙЙЙЙЙЙЙЙЙЙ гэж орилон уйлж чарлан. Намайг яасан муухай хүйтэн газар буулгав. Хаан аавдаа хэлбэл та нар яах болдоо. ААвАА ЭЭжЭЭ гээд л амаа дарвайтал нь уйлж гарсан.Күэээ тэр уруул амы нь ээ, дарвайтал нь алгадаад авмаар гэдэг нь. Миний хамгийн дургүй тэнэг зан. Даанч би өөрийгөө алгадаад авч чадахгүй байв. Миний оронд онгодууд байвал ч харин намайг гөвөөд авч болдог юм. Гаднаас хүн харвал би өөрөө өөрийгөө зодно гэсэн үг. Нөгөө эрх чинь Манай Өргөөг голон чарлаж уйлж байгаад гарлаа. Гэтэл дараагийн онго орж ирэн Хайн муу ёдор чинь , Чихний хэнгэрэг хагалах нь байна. Энийг яах гэж буулгаав. Тэр тэнгэртээ л эрхлээд хэвтэж байхгүй гээд түүний талаар ярив. Тэр маш их уйлхай, чарлаа орилоо болохоор Түвэг гээд шалавхан юмыг нь бүтээж өгөөд салахын түүс болдог. Эцэг эх нь эрхлүүлээд ийм болсон. Эрхийн Тэнэг Тэнгэр нөгөө охин дүрээрээ буучихаад явлаа гэсэн юм. Намайг боссоноос хойш бараг дөрөв таван сарын дараа л манай ганц охин маань миний өргөөгөөр шагайв. Суу гэж дуудуулан уриулан байж буултанд суув. Гэтэл нэг онго орж ирлээ. Тэр орж ирүүтээ л ёолж ёхлон, том дэр авчруулаад хойморт хэвтээд өгөв. Тэгээд л Ёооох ёхёх, яах гэж намайг буулгав. Яасан ядаргаатай юм бэ? хэмээн үглэнэ. Тэр өндийхөөс ч залхууран газар тийчлэнэ. Тэгээд миний охиныг Ядаргаатай юм зүгээр гэснээ: За яахав. Энэ нэг ядаргаатай юмнууд чамаас намайг холбоогоо тасла гээд шаардаад бөөн ядаргаа. Уг нь Чи миний охин байгаа юм. Чамйаг төрөхөд би эх барьсан юм. Гэтэл залхуу хүрээд хоёр гараараа биш нэг гараа явуулсан нь алдаа гэнэ ээ. Ядаргаатай юм зүгээр. Ёоох ёх алив Чи ээждээ сүү өг гээд охиноор сүү авахуулсан ч сууж уухаасаа залхууран хэвтэнэ. Тэгээд зогсоо чөлөөгүй охиныг минь заран аль нэг тэгээдэх ингээдэх хэмээн зарна. Миний уур хүрэв. Энэ нэг тэнэг юм чинь яасан их хэвтдэг юм бэ? Ямар их уддаг юм бэ? Зайлаасай гэж бодов.Тэгтэл надад уурлан Ядаргаатай юм дуу чи гэж бие сэгсчив. Ингэхдээ ширээн дээрхи юмсыг унагаав. Тэгснээ Ядаргаатай юмнууд яах гэж энд тавьсан юм бэ. Өөрсдөө цэвэрлэхгүй юу хэмээв. Тэр миний охиноос холбоогоо таслах ёслол хих гэж бараг хоёр цаг үглэн хэвтэв. Нэг удаа арай гэж өндийн хийтэл бас дутуу хийжээ. Тэгээд л намайг гоё зөөлөн газар буулгасангүй хэмээн уурлаж, үргэлж ядаргаатай юм ёох ёх гэж цухалдан, өндийж ч чадахгүй хэвтэнэ. Охинд маань миний эх барьсан хүүхдүүд энэ замбативд хүн болон амьдрахдаа жаргалын дээдийг эдлэнэ. Юм бүхэн нь сэтгэчлэн бүтэж, азтай байдаг. Тэд залхуу, яг над шиг бусдыг зарж мөлжиж амьдардаг юм даа. Сайхан байгаа биздээ. Харин үхэхээрээ ээж над дээрээ ирэн надад зарагддаг юм гэх нь тэр. Энэ үед охин маань ч бас залхан Энэ нэг ядаргаатай юм чинь яваасай гэж бодож эхэлсэн гэдэг. Эхлээд охин маань тэрийг хараад яасан надтай адилхан юм бэ? Яг над шиг залхуураад л гэж бодсон гэсэн. Тэр охиныг маань тэрхэн хугацаандаа маш сайн зарж аваад арай гэж заслаа шахаж шаардуулж байж хийчихээд явсан билээ. Явангуут нь бид бүгд Ёооох ёоох энэ чинь ямар ёстой өөрөө жинхэнэ Ядаргаатай амьтан бэ хэмээн дуу алдаж байж билээ. Нээрээ л энэ замбативд зарим хүн яав аа даанч ямар азтай гэхээрээ ийм бүх юм нь бэлэн жаргадаг байнаа гэмээр хүмүүс байдаг шүүдээ. Айлын авгай байж л яаж яваад Хаанаас олсийн гэмээр маш сайн нөхөртэй суун халамжлуулж, хумсаа будан үлээчихээд л эрх муужгай шиг амьдардаг хүмүүс байдаг. Энэ хүмүүс бол Эрхийн Тэнэг Тэнгэрийн үрс нь болой. Харин үхээд ээждээ очиж зарагдан зовлонгоо үүрэх тул Хөөрхий амьтад муужгай шигээ энэ цөөхөн насыг наслах дэлхийдээ эрхлэж л байхаас даа. Би ч бас ямар сонин юм бэ? юу ч хийхгүй жаргалтай, нөхөр нь ямар сонин юм бэ? хаанаас олдог азтан вэ хэмээн атаархдаг байсан билээ. Тэр газраа зааж өгвөл очоод хайж үзэх нь байна ш дээ. Хэхэхэ. Одоо бол ийм муужгай болоогүйдээ мөн чих баяртай байнам. ЭРХИЙН ТЭНГЭР ГЭГЧ онцгой сонин ааштай эрх Тэнгэрийн тухай та бүхэнд сонордууллаа. Хэтэрхий залхмаар болохоор бусад Тэнгэр түүнийг Эрхийн Тэнэг хэмээн ундууцна. Түүний онцгой чаддаг чадвар бусад Тэнгэрүүд хийж чаддаггүй гурван юм гэдэг Сонин байгаа биздээ. Түүнийг нь манай Хадам буурлууд маш сайн хэлж өгнө биз ээ.

БӨӨГИЙН ТЭНГЭРҮҮДИЙН ТУХАЙ (Хоёр)

БӨӨГИЙН ТЭНГЭРҮҮДИЙН ТУХАЙ (Хоёр)   Миний олсон, биендээ буулган амьтайг нь баталсан Тэнгэрүүд маань гэтэл бусад бөө нарын бичиж нэрийгнь хэвлүүлсэн Тэнгэрүүдээс нэр нь зөрөөд байх учраас Би энэ талаар тайлбар хийж чадахгүй. Магадгүй бусад бөө нарт Тэр Тэнгэрүүд нь яг л онгод шиг буун ярьж хэлж амьтайгаа баталсан байлгүй дээ.  Гэтэл зарим Бөө Тэнгэр хүнд буудаггүй гэж зүтгэдэг. Энэ бол харин худлаа шүү. Та тэгвэл буруу л бодож байна гэсэн үг. Өөрийн гэсэн Тэнгэр хамгийн багадаа  гэхэд нэг заавал буух нь тодорхой. Гэхдээ Тийрэн оруулсан БӨӨ нар бол ТЭНГЭР бууна гэж горьдсоны чинь гарз. Тийрэнгийн Хаан буувал өөрийгөө бүрэн Хаан нь сонготол Тийрэнтжээ гэдгээ мэдвэл зохино. Одоо бол миний 99 Тэнгэр чуулж буухдаа бол хачин сонирхолтой концерт болдог. Мэдэмхий зарим нь хэзээ ч 99 Тэнгэр нэг хүн дээр буухгүй гэнэ байх. Мөн хэзээ ч Эцэг Тэнгэр, Эх Тэнгэр хүнд буухгүй гэх биз. Тийм шүү энэ бол 1000 жилдээ нэг удаа болдог Алтан улаачид буудаг үзэгдэл болохоор мэдэхгүй байх нь аргагүй.  Эзэн Чингис Хаанд маань буудаг байсан юм шүү дээ. Ийм улаач бусад бөөгөөс ТЭС ӨӨР болохоор л хүмүүс байтугай бөө нар ойлгодоггүй байх. Нэг үгээр хэлэхэд 99 тэнгэрээ захиран бүх л үйлийг хийх чадвартай гэсэн үг. Нэг  удаа миний танил удган яахаараа миний Тэнгэр танд буудаг юм хэмээн уурлаж хардаж байж билээ. Хэхэхэ. Тэрүүгээрээ л онцлог байхгүй юу. Тэнгэрүүд мөн олон олон үрстэй гэдгийг ойлгоосой билээ. Тэнгэрүүд болон сүнснүүд гэдэг маш их ёс жаяг зохион байгуулалттай. Газрын бид нар шиг замбараагүй биш. Дэг журам эрэмбэ, зохион байгуулалтай байдаг. Тэд нар Хаана байдаг вэ? Тэнгэрт байдаг. Сүнснүүдийн зиндаагаараа энэ орнууд нь өөр өөр байдаг байх нь. Дээдийн Дээдэд байдаг Тэнгэр сүнсүүдийн оронд очиж үзээгүй тэнд амьдардаггүй сүнснүүд тэдний тухай юу хэлж мэдэх юм бэ? Сүнсний дэг журам, зохицуулалт нууц байхгүй бол Хэн дуртай сүнс нь Би Дээдийн Дээдчүүд байдагт очноо гээд л орно биздээ. Дээдийн Дээдэд хамгийн ариун төгс сүнснүүд л очдог. Зиндаа доогуурууд нь тэдний тухай мэдээлэл байдаггүй учир нь энэ. Сүнс л гэхээр бүхнийг мэддэг, чаддаг гэж бодвол эндүүрэл. Жишээ нь манайхан гэхэд л ямар нэг үйл хийхдээ түүний хамгийн сайн чаддаг, мэрэгшсэн Буурлаа оруулан хийдэг. Чингис хаан маань хүн бариад илээд сууж байдаг гэж бодоогүй биз дээ. Та нар. Нэг тохиолдол байдаг шинэхэн нэг улаач дайрлага дайрахад Буурлууд минь дайтаарай, байлдаарай гээд л байдаг байжээ. Гэтэл сүүлд нь тэдний буурлууд түүний алдааг хэлж өгөхдөө оюун ухаанаа тэл чи. Жишээ нь би хүн эмчилдэг буурал. Гэтэл намайг улаан гараар минь л байлд гээд тушаагаад байх юм. Дайны онгодууд чинь өөр шүү дээ хэмээн инээж байсандаг. Үүнээс дүгнэхэд  Эмч хүнийг зэвсэг ч өгөлгүй Яв алалцаад байлдаад эднийг будаа болгоод өг гээд Мэрэгжлийн цэргүүд рүү нь илгээж байна гэсэн үг байх нь. Тэнгэрүүд буюу сүнснүүдийн тухай сайн ойлгоё гэвэл одоо байгаа амьдралаа нөгөө ертөнцөд тэр чигт нь аваачин бодох хэрэгтэй. Тэдний онцлог нь хүн гээч үхээд сүнс болохоороо хүнээс ихийг мэддэг, хүч чадалтай болдогт орших нь. Мөн хүссэн хүн бүрт Тэнгэрүүд буудаггүй. Тэнгэрүүд онцгой тохиолдолд өөрөө л шаардлагатай үеед буудаг гэдгийг ойлговол зохино. Зарим бөө яагаад бөөн өргөл барьц өргөж байж ажлаа бүтээдэг учир нь энэ шүү дээ. Өөрт буудаггүй Тэнгэрт өргөн мэдүүлж зуучлан өргөл барьц өргөдөг юм. Гэтэл би яагаад хүнд хүнд үйлүүдийг хүртэл өргөл барьцгүй хийдэг вэ? Онцгой улаач учраас л тэр. Ялгаа нь ердөө энэ. Бөө нар тэд эдэн амбан шар, атан тэмээ, хундан цагаанд тааруулан заслаа хийнэ гээд л хийж байсанг би маш их харсан. Заримыг нь би ямар шуналтай хулгайч бэ ухааны юм ч боддог байлаа. Тэгээд нэгэнт л би бас бөө болсон юм чинь засал хийх тусам баяжаад сүйд болох нь дээ хэхэхэ хэмээн баясав. Гэтэл манай онгод Тэнгэрүүд ердөө амбан шар, атан Тэмээ нэхдэггүй ээээээ. Ямар сайндаа хүүеэ би тэгээд хэзээ ч баяжихгүй юм уу хэмээн эхлээд гайхаж дээдсүүдтэйгээ маргалдаж байхавдээ. Хаан бол тахилга тайлгыг одоогийн тэр халтуурдаад гүтгээд байгаа нөхдүүд шиг хүн бүрээс хорин мянган төгрөг хураагаад хийдэггүй л байхгүй юу.  Хааны хишиг буян заяаг хүмүүст үнэгүй түгээдэг байсанг хэрхэн гүжирдэж чадаж байнаа. Тэд идсэнийхээ хирээр Хаанд төлөөсөө төлөх болно гэдгийг Хаан хэлж байсандаг. Чингис Хаан бол энгийн ядуу ард байх тусам тэднээс өглөг аваад зовоогоод байхгүй хүн. Харин тэгэхдээ нэг удаа түүнийг  нэг наймаачин ашиг орлогоо арвин их болгохыг гуйн засал хийлгүүлсэн билээ. Тэгэхэд Эдийн Тэнгэрийг дуудан даатгаж байсан бөгөөд Чи харин одоо биш дараа нь олсон орлогоноосоо дээдээс нь надад авчирч өгөөрэй хэмээн хэлэв. Хэдэн сарын дараа тэр өөрөө ч биш хүнээр дамжуулан 5000 төгрөг бариулаад Ажил үйлс сайн байгаа. Танд энийг өгүүлсэн гэх нь тэр. Хаан инээгээд тэр мөнгийг нь тарнидаад буцааж өгөөрэй гэж хэлээд. Аливаа юм хоёр талтай байдаг. Сайн нь дийлэнхи байвал сайн, муу нь дийлэнхи байвал мууддаг. Тэр юмыг хурааж цуглуулж болох ч хэтэрхий харамч байвал юу нь сайн вэ? Оруулах ёстой юмыг оруулж, гаруулах ёстой юмыг гаргаж сурах хэрэгтэй. Тэр өдий болтол өөрийн хийсэн наймааны үнэлэмжээ 5000 гэдэг төгрөгөөр үнэлээд явуулжээ. Тэр өөрийнхөө хишиг буяныг ингэж үнэлж байгаа бол энэ хэвээр цааш өсөх учраас энэ тарнидаж өгсөнг түрийвчиндээ хийгээрэй хэмээн янзлаад өгч байлаа. Тэнгэр чамд хир их хишиг өгнө түүнээс бусдад илүүчлэх юмаа сайн илүүчлэх тусам өөрт нь сайн. Зарим хүн өөрөөсөө ч гэр бүлээсээ ч ашиг орлогоо харамлан Бирдийн сэтгэлгээгээр амьдрах юм даа. Эндээс одоо дүгнэлт хийхэд Тэнгэр бол хүний амьдралын бүх л үйл явдлын зохицуулагч нь тодорхой. Судар бичигт Монголчууд дайн хийхдээ хоёр талд баахан дуу дуулаж байгаад дайнаа эхэлдэг тухай уншаад би савж унан шоолж байсансан. Дуу дуулаад байхдаа яахав дээ. Дуулчаад яаж биенийгээ алж чаддаг юм бэ гээд л нэг л гаж сонин санагдаж тэр үеийн Монголчуудынхаа тэнэг бүдүүлэг байсанг шоолж байсан юм. Харин одоо бол тэд бөөгийн зан үйлээ хийж. Хоёр талын онгод Тэнгэрүүдээ баясган дуу дуулдаг байсан нь маш энгийн зүйлийг ухаарлаа. Тийм ээ, Монголчууд тулалдахад өвөг дээдэс нь харсан Тэнгэр нь хамт байдаг байх нь. Одоо ч Хэрвээ хэн нэг бөө намайг халз тулаанд дуудвал Би гурвалжин хэнгэрэгээ бариад л Болзоотын бор толгой дээрээ гарч байгаад л эхлээд Дуу л дуулна. Би дайчин онгодуудаа дуудан ЭЛЭГ ЗҮРХНЭЭС УЯАТАЙ ЭНХРИЙ МОНГОЛ ОРОН МИНЬ хэмээн дуулж байгаад л тулалдах нь тодорхой. Ийм учраас л эртний судар ном, үлгэр домгууд үнэн, тэдэнд маш их нууц хадгалагдан үлдсэнийг дахин дахин сануулан хэлээд байгаа юм шүү. Сүүлд нь би Тэнгэр гэж Бөөгийн цол юм гэдгийг бас мэдэж авсан. Би олон олон амийг амилуулан их үйлийг эхлүүлсэн учраас энэ цолыг Тэнгэрээс авсан. Мөн Чингис хаан үхээд Тэнгэр боло уу гэхэд Үгүй ээ гээд болоогүй тухай, Би яахав болсон гэх миний Хадам буурлын яриа гэх мэтүүдээс дүгнэхэд Тэнгэр гэж Бөөгийн цол Энэ Тэнгэрүүд тэднийг захирдаг, Тэд Тэнгэрт ариун сүнснүүд нь үүрд байдаг юм гэж мэдэж авлаа. Хамгийн сонин нь Тэнгэрт бас угсаа үе дамжуулан хүүдээ өгдөг нь хачин. Миний энэ замбативд төрүүлсэн эцэг маань Догшин Хар Тэнгэр болсон билээ. ЯАГААД??? Аав маань тэр Тэнгэрийн хүү нь байжээ. Гэвч аав маань цаг хатуу үе байсан, сүнс гэдэгт итгээгүй ч юмуу яасан юм. Лав угаа барихгүй байсаар орь залуу 41 насандаа өнгөрсөн билээ. Харин намайг маш их үйл хийж төрүүлсэн эцэг, эхийнхээ ачыг нэгэнт хариулсан чи, овог аймгийн бахархал хэмээн магтаад Аавыг маань сайн охин төрүүлж өгсөнд нь зэргийг нь шууд өгсөн байдаг. Аав маань энэ цолыг аван ажилдаа хурдан орж хийж сурах бас их байсан ч надтай уулзах гэж өргөөгөөр эргэлдэн байгаад байхад нь Дээдсүүд түүний тухай хэлчихээд миний биед оруулаагүй. За та хоёр дахиад л нус нулимс болоод салахгүй. Аавынхаа сэтгэлийг чи мэдэрч байна уу гэхэд хүртэл би аавыгаа өрөвдөөд уйлаад унасан юм. Аав минь бас л уйлж л байсан нь тодорхой. Гэхдээ миний аав надад юу гэж хэлчих гээд эргэлдээд ажил албандаа явахгүй байсанг сайн мэдэж байлаа. Мөн би аавыгаа Догшин Тэнгэр болж байгааг гайхан өөр Тэнгэр болохгүй яасан юм бэ? Миний аав хэзээ ч тийм Догшин биш гэхэд Тэр Догшин Тэнгэрийн хүү, түүний үе залгамжлагч нь байсан учраас тэр ийм Тэнгэр болж байгааг буурал хэлсэн билээ.                                   Үргэлжлэл бий...

БӨӨГИЙН ТЭНГЭРҮҮДИЙН ТУХАЙ (Нэг)

БӨӨГИЙН ТЭНГЭРҮҮДИЙН ТУХАЙ (Нэг)   Ер нь Тэнгэр Тэнгэр л гэнэ. Тэр чухам юу юм бэ? Хэн юм бэ? Бөөгийн Тэнгэр, Дээр минь мэлтийх Тэнгэр хоёр нэг юмуу, Өөр юм уу? Харахад Нэг л Тэнгэр байх хирнээ юуны чинь олон тооны 55, 44 ч гэх шиг, Хар цагаан гэх мэтээр ялгардаг байнаа гээд л маш олон асуултыг би мэдэхгүй. Одоо ч төгс сайн учрыг нь олоогүй учраас Эрхэм эрдэмтэн мэргэд, Бөө нарууд намайг битгий зодчихоорой доо. Та нар бас судлаад тогтоох нь мэдээж. Би улаач болоод одоо Яг Есхөн сар болж байна. Мэдэмхийрэх эрх надад байхгүй нь тодорхой. Гэхдээ үнэхээр надад тохиолдсон Тэнгэрүүдийнхээ тухай яг тэр хэвээр нь бичиж үлдээж байгааг минь болгоогоорой. Тэгээд ч миний түүхийг дараа нь өч төчнөөн хүн Яг л нууц товчоо шиг мөрдөн судлах болно хэмээн Дээдсүүд хэлсэн юмдаг. Хэдэн зууны дараа түүхийг маань үлгэр үү, үнэн бодит уу гээд л судлах нь дамжиггүй. Гэхдээ ирж яваа цаг болохоор үнэн худал гэхээсээ илүү Аянга удган энэ талаар юу мэдэрсэн байна хэмээн бусад бөөгийн судруудтай харьцуулан судлах болно. Би тэр үед дээд Тэнгэрт гэдсээ илээд л малийгаад хэвтэж байх байлгүй. Хэхэхэ. Би  Тэнгэрүүдийнхээ тухай нэг нэгээр заваа гарахаар бичин танилцуулах болноо яваандаа. Тэдний тухай тухайн үед тохиосон бүхнийг хагас дутуу бичээд л яваад байсанг санаж байгаа байх. Харин одоо Тэдний тухай нийлүүлээд багц болгохыг зорилоо. Хамгийн маргаангүй үнэн юм нь бол үнэхээр Тэнгэрүүд гэж байдаг. Эд амьтай. Өөрийн улаачдаа буун ярьж, идэж ууж, санаа бодлоо хэлдэг учраас амьтай нь гарцаагүй. Энэ олон Тэнгэрүүд бүгд өөрсдийн үрстэй. Маш олон үрстэй. Мэдээж Хамгийн том нь Эцэг Тэнгэр, Эх Тэнгэр. Нийтдээ 101 Тэнгэр бий. Би гэгч хүн чинь бас болоогүй ээ. 99 Тэнгэрийн улаач нэртэй шүү дээ. Энэ нь 99 Тэнгэр 99 үүлээ буудаг гэсэн л үг. Тэдний хэнгэрэг нь тусдаа. Намайг 99 булдруутай хэнгэрэгтэйг мэдэж байгаа биз дээ. Энэ Хэнгэрэгний онцлог нь Нүүр тал нь Эцэг Тэнгэр, хажуугаараа 99 Тэнгэр, ар хэсэг нь Эх Тэнгэрийг бэлэгддэг. Бөө болон Бөө судлаачид мэдэж байгаа байх Хэнгэрэг бол Бөө хүний нэрийн хуудас гэдгийг. Хэнгэрэгийг дураараа хийж үл болно. Хэнгэрэгийг Онгодууд хэлж захиалж хийлгэдэг. Хэнгэрэг амьтай. Хэнгэрэг эзнээ дуу хоолойгоор нь таньдаг. Чингис Хааныг буудаг болсноос хойш би Тэнгэр гэдгүүдийг тоодог ч үгүй ойлгодог ч үгүй Хааныгаа л шүтээд түүний үгэнд л ордог байсан юм. Гэтэл Хаан: "Чамайг яалтай билээ. Тэнгэрүүдийн хажууд би өчүүхэн бөөс" хэмээн айлдаж байсан. Гэтэл үнэн чанартаа Энэ Тэнгэрүүд буудаг болж, шүүлтэнд тэнцсэнээр л Эзэн Чингис Хаан над дээр бууж ирснийг эргүү би сүүлд нь мэдсэн юм. Эхлээд Эх Тэнгэрийн шүүлтэнд орж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөний дараа Эцэг Тэнгэр надад 50 гараг дотор биелүүлэх даалгавар өгөөд Чадахгүй бол. Би зүрхээр нь тугаа тахина гэж байсан тухай миний өмнөх түүхүүдэд бичсэн байгаа. Би тэр үед тэр хоёрын нэрийг ч мэддэггүй байсан. Харин тэр үед байсан миний нэг дэх толгой онго Хувилай баатар маань ямар их гэрээ цэвэрлэн бэлдэж, миний юмсыг засан, бас зүрх нь түгшиж догдолж байснаас үзвэл ЭХ Тэнгэрийн шүүлтнээс маш их айж байсан нь тодорхой.  Тэр үед ямар муу миний хямсгар ааштай, зэвүүн авгай вэ энэ одоо хэмээн бодсон Тэнгэр эхийн шүүлтэнд тэнцэн Өргөөндөө Толь, хутга мэс, бүх зүйлийг хэрэглэх эрх авсны дараа миний онгодууд баярлан хөөрч, Хатан онго маань дуудлан дэвхцэж, Хувилай онго маань тайвшран Миний охин хэмээн анх удаа дуудан, овог аймгийн минь бахархал, бид дахиад чадлаа гэх өвөг дээдсүүдийн минь баяраас харахад Тэнгэр ээж гэгч ямар их эрх мэдэлтэй аймаар нь мэдэгдэнэ. Өө тэр Тэнгэр эцэг нь дэндүү. Хамаг гэрэл унтраан, бүгдийг чив чимээгүй нам гүм болсны дараа л Зарлиг гээд хэдхэн үг хэлнэ. Онгодуудыг шууд л Тэдний удмын тэр улаачыг сорихоо зогсоо, нутгийн тахилга хийлгээд хэрэггүй. Ийм тийм эрхийг нь өг. Энэ улаачыг тэг ингэ. Ийм тийм юм нь хориотой гээд гурван зүйлийг хорьж байсан юм Биеэ тоох, Хараал хийх нэг нь юу ч билээ. Би гэдэг ийм л хүн байна даа. Нөгөөхийг нь мартчихсан тууж явна. Гэхдээ тэр үед бичиж үлдээсэн байгаа байх тэндээс олно биз. Би бол өөрийн бичсэн юмсаа унших, хайх зав ч байдаггүй юм. Гэхдээ нилээн хэдэн сарын дараа намайг Хараал хийж болно. Гэхдээ тэр Хараалыг заавал тэнгэрт юуны учир хараах болов бүгдийг мэдүүлэн зөвшөөрөл авч байж хийх ёстой гэсэн эрх өгсөн юмдаг. Тэнгэр эцэг 50 гараг хооронд даалгавар өгсөн ч яг юуг хийх тухай нэг ч үг хэлээгүй. Хэрэв тэр Тэнгэрүүдийн нэрийг олон биедээ буулган сур гэж тодорхой хэлсэн бол би Тэр оройдоо л нухаад үзэх байсан ч юугаа ч мэдэхгүй би Маргааш өглөөнөөс нь эхэлсэн юм. Яг ямар даалгавар өгсөнг би мунгинаж байж мэдэж авсан бөгөөд Ёстой амархан юм байна гээд л ном сонингоо онгичин 99 Тэнгэрүүдийн нэрийг хэвлэсэн сэтгүүлээс дэлгээд л уншиж эхэлтэл Онгод шууд л балаар минь дараад дараад хаяж, Ийм Тэнгэрг гэж Хаа байна гээд уурлаж гарсан билээ. Чингис Тэнгэр, Бөртө Тэнгэр гэхийг хараад Хар мунхагууд хаанаас ийм юм бодож олоо вэ хэмээв. Би хамгийн сайн мэддэг Хүүгийнхээ Атаа таван Тэнгэр, Зүрхт Хар Тэнгэр гээд л баараагүй хэдэн Тэнгэрээ биччихэв. Үүний учрыг олох гэж нилээн бодсоны эцэст Тэнгэрүүдийн нэрийг олох хамгийн амархан аргыг олсон юм. Мөн би хэрэв зөв бодвол Онгодууд баясч байгааг анзаарч тэд нараас тагнуулдаж гарав. Буруу бол тэд дургүйцэх нь мэдэгдэнэ.  Тэнгэр гав ганц байтал яахаараа хэд хуваана вэ ? гэж бодож байснаа За энэ дэлхийтэй л адил юм байлгүй дээ. Дэлхийг гаднаас нь харахад ганц л цэнхэр юм харагдсан хирнээ дотор нь дэндүү их хуваадаг биз дээ хэмээн анх удаа зөвхөн нэртэй зууралдалгүй хил хязгаараар нь бодож эхлэв. Тэгээд 99 Тэнгэр гэдэг чинь ганц Монголын дээр байдаг юм уу хаашаа юм. Барууны зүүний гээд л хуваадаг. Бас Хар Цагаан гэдэг хэмээн бодов. Гэтэл Тэнгэрийг чи битгий Хар цагаан гээд бай. Оюунаа ажиллуул гэсэн юм. Бүр хэтэрхий тэгж хуваах буруу байлаа. Жишээ нь Мэлмий тэнгэр гэж бий. Тэр бол сайхан талаас нь бодвол сайх сайхан Тэнгэр. Гэтэл нөгөө талаас нь бодвол маш муухай Тэнгэр. Тэр Тэнгэр хилэгнэвэл хорвоог харах азгүй болно. Дайны Тэнгэр гэхэд л ялсан талдаа бөөн баяр баясгалан, ялагдсан талдаа бөөн гай зовлон гэх мэтээр бүх Тэнгэр хоёр талтай байлаа. Яаж ийгээд хийсээр 60 аад Тэнгэрийг олтол онгодууд тайвшран За дараа хийсэн ч болно гээд санаа амарсан тул Тэнгэр эцгийн даалгавар гарцаагүй энэ байсаныг бат ойлгоод би улам шамдсан. Энэ үеийн тухай тодорхой бичсэн байж магадгүй. Номондоо юу блогт уу мартаж. Гэхдээ нэг сонин юм болсон нь Би тэр нэрийг нь олоод бичээд байгаа Тэнгэрүүд амьтай гэдгийг мэдсэн явдал юм. Мөн байвал миний биеийг савчуулаад л ороод ирнэ. Биш бол яаж ч дуудаад миний махан бие гөлийсөн хэвээрээ гэсэн үг. Амьтайг нь мэдсэн надад баараагүй нэр олох явдал арай хурдан болсон юм. Гэхдээ л  би тэднийг бүгдийг олно гэж даанч хэцүү байлаа. Ингээд би олсон Тэнгэрүүдээ сайн ажиглан харж, нэг бүрчлэн утгийг нь бодож байгаад нэг холбоосыг ажиглав. Энэ Тэнгэрүүд гэгчид хүний амьдралын үйл явдал буюу бүх л юмстай холбоотойг харлаа. Хүн гэгч амьтан яавал жаргалтай амьдардаг, ямар зовлон тохиолддог. Тэдний үйлдэл бүхэнд холбоотой гэсэн үг. Ханийн, Үр хүүхдийн, Дайны, Эд хөрөнгийн, Эрүүл мэндийн, Насны гээд л гайхалтай. Ингээд л би үлдсэн Тэнгэрүүдийг хурдан хөөж олсон юм. Харин хамгийн сүүлийн ганц Тэнгэр үлдэхэд надад бүр яаж ч бодоод хүний амьдралын хамаг үйл дууссан мэт санагдаад байлаа. Гэвч хүн гэгч амьтадынхаа тухай сайн бодож байгаад ТӨР гээч юмаар удирдуулдагыг санамагц миний бие чичрэн салгалж сүйд болоод Би 99 Тэнгэрийн нэрийг тавьж дуусгаад ЭЦЭГ,  ЭХ ТЭНГЭРЭЭ нэмээд бичиж дуусган хэт ядарсан учраас яаж гэртээ орж, ор луугаа яаж хүрэх вэ гэж бодтол Хоймроо гар, Хэнгэрэгээ барь, Цэх суу, Гэрлээ унтраа гэх Хатуу команд ирэн ёсоор болготол Тэнгэр эцэг дахин заларч Намайг, миний овог аймгийг магтан сайшааж, сүүгээр халтайтал минь угааж өгсөн юм даа. Энэ өдрийн цааших сонин явдлуудын тухай би бичсэнг санаж байгаа байх. Энэ шөнө л Атийл Хаан, Чингис Хаан ирэн ядарсан намайг амраахгүй ирж яриад толгой эргүүлж эхэлсэн юм даа. Би өглөө сэрээд л болж өнгөрсөн яриануудаа бодон Өөрийгөө солиорч байгаа юм бол уу гэж хардаж эхэлсэн түүхтэй.                               Үргэлжлэл бий...

Анхны нарны Их тахилга түүх болон үлджээ

                  2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр МБНЭ байгуулагдсаны 2 дахь жилдээ нарны Их тахилгыг анх удаа Налайх дүүргийн Гандан ууланд хийсэн билээ. Их тахилгыг зохион байгуулах ажлын хэсэг Налайх дүүргийн Гандан ууланд Их тахилгыг хийхээр сонгосон билээ. Гандан уул бол өнө эртнээс домог түүхтэй.  Их тахилгад оролцох зайран Хурцжавхлангийн удирдсан хэсэг 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байрлалаа эзэлсэн байв. Тэд зохион байгуулалт, бэлтгэл ажлаа эртнээс хангаж, Гандан уулын баруун талд буусан байлаа.             6 дугаар сарын 21-ны өдрийн үдээс хойш Монгол бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун, Дархан Зйран Ж.Чулуунбаатар, Удган Лхагва-Эрдэнэ, Тэргүүн Удган Н.Хишигжаргал, Тэргүүн Зайран Г.Өлзийхутаг, Тэргүүн Зайран Ч.Дангаасүрэн, Зайран П.Зоригтбаатар, Их Удган Ц.Отгонсүрэн, Их Удган Л.Амгаланням, Зайран Б.Батсайхан Удган Н.Мягмарсүрэн нарын хэсэг ирж байрласан билээ.             Удалгүй Судлаач Д.Бадарч, Тэргүүн Удган Ш.Энхбаяр, Говь-Алтай аймгийн Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн Оюунсувд нарын ахалсан Говь-Алтайчууд, их удган Ц.Отгонсүрэнгийнх ирж гэрээ барив.  Мөн Дархан Удган Д.Энхжаргал, Их Зайран Хадхүү, Тэргүүн Зайран Ж.Өсөхбаяр болон Тэргүүн Удган Б.Нанжаагийн ахалсан Орхон аймгийн Бөөгийн хүрээлэн, Их Удган Г.Гэрэлтуяагийн ахалсан Дорнод аймгийн Бөөгийн хүрээлэн, Удган Туулын ахалсан Булган аймгийн Бөөгийн хүрээлэн, Тод-Эрдэнийн ахалсан Сүхбаатар аймгийн Бөөгийн хүрээлэнгийн төлөөлөл хүрэлцэн ирж  байрлав.             2013 оны 6 дугаар сар 21-ны өдрийн 21.00 цагаас Монгол Бөөгийн Их Зайран Д.Бямбадоржийн удирдсан Долоон өвгөний тахилга Налайх дүүргийн Майхан ууланд эхэлж, түүнд МБНЭ-ийн Дээд цэцийн болон Хяналтын цэц, аймгуудын төлөөлөл оролцож, хүндэтгэл үзүүлсэн байна. Тахилгад Их Дархан Зайран Д.Бямбадорж шавь нарын хамт оролцсон.             Мөн өдрийн 22.00 цагаас Зайран Хурцжавхлангийн удирдсан Галын тахилга эхэлсэн бөгөөд түүнд шавь болон шүтэгч нар оролцсон юм. Тахилгын дараа Дархан Зайран Ж.Чулуунбаатар, Удган Лхагва-Эрдэнэ нарын удирдсан “Таван Эрдэнэ” хамтлаг, Зайран П.Зоригтбаатарын хүүхдүүдийн дууны хамтлаг уран бүтээлийн тоглолтоо хийв. 2013 оны 6 дугаар сарын 22-ны өглөө Тахилга болох газар Монгол төрийн далбаа, МБНЭ-ийн далбааг хүндэтгэлтэй байрлуулсан байлаа. МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Дархан Удган Д.Энхжаргал нар удирдаж Нарны тахилгаа эхлэв. Тахилга бөөгийн уламжлалт дэг жаягийг эрхэмлэж хийснээр өвөрмөц байлаа. Өглөөний 07.00 цагаас Гандан хйарханы ар талын уулнаас МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Ч.Дангаасүрэн, Монгол Бөөгийн Тэргүүн Удган Х.Энхмаа, Монгол Бөөгийн  Тэргүүн Удган Ш.Энхбаяр нар Их тахилгын Лусын тахилгыг удирдаж хийсэн юм. Энэ өндөрлөгөөс Чингис хайрхан, Туул голын сав ил харагдаж, байгалийн сайханаа  гайхуулж байлаа. Өглөөний 09.00 цагийн Их хайрханд хүндэтгэл үзүүлэх Их тахилга эхэллээ. Их тахилгыг Монгол Бөөгийн Дархан Зайран Ж.Чулуунбаатар, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Г.Өлзийхутаг нар тэргүүлэн бөөлж, бусад бөө нар цагаан залбирал хийж хүч нэмсэн билээ. Үдийн 11.00 цагаас Монгол бөөгийн Их Удган Гэрэлтуяа, Монгол Бөөгийн Их удган Отгонсүрэн, Монгол бөөгийн Их Удган Амгаланням нар улирдан Галын наадам, тахилгыг Буриад ёсоор хийсэн юм. Энэ үеээр тэнгэр үүлшиж, бороо орж эхэлсэн. 12.00 цагаас МБНЭ-ээс зохион байгуулсан Их тахилгын хаалтын цуглаан болж, тахилгад оролцсон бөө нар шүтлэгтэн олон санал бодлоо илэрхийлсэн байна. Монгол бөөг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Бадарч, Дээд цэцийн гишүүн Б.Батсайхан нарыг “Мөнх тэнгэрийн төлөө” медалийн “Алтан шонхор”-оор шагнасныг Их тахилгын үеэр МБНЭ-ийн удирдлага гардуулсан билээ. Тахилгын ажиллагаанаас харахад Бөө нар нэг нэгнийхээ үйл ажиллагааг дэмжих, харилцан нэгнээсээ суралцах талаар учир дутагдалтай байлаа. Мөн нэгдсэн удирдлага дор хамтран ажиллах, үйл ажиллагааны дундуур хаяж явах зэрэг зохисгүй үйлдэл гарч байсныг дурдахыг хүсч байна. Монгол бөөгийн өнөө цагийн түүхэн үүргийг нуруундаа үүрч, хариуцаж яваа Их Дархан Удган Д.Батчулуун, Дархан Удган Д.Эхжаргал, Дархан Зайран Ж.Чулуунбаатар, Д.Бямбадорж, Зайран Б.Хурцжавхлан, Монгол Бөөгийн Их Удган Г.Гэрэлтуяа, Ц.Отгонсүрэн, Л.Амгаланням, Тэргүүн Зайран Ч.Дангаасүрэн, Тэргүүн Зайран Г.Өлзийхутаг, Тэргүүн Удган Х.Энхмаа, Тэргүүн Удган Ш.Энхбаярын оролцсон ийм хэмжээний тахилга ойрын жилүүдэд дахин давтагдахгүй биз ээ. Тахилгын төгсгөлд Зайран Б.Хурцжавхлан зарим нэг үл ойлголцох зан гаргасныг эс тооцвол Их тахилга сайхан болж өнгөрлөө. Тэр үеэ эргэн санахад нэгдсэн тахилга зохион байгуулалтын өндөр хэмжээнд болж өнгөрсөн байдаг.                                     Д.Жаргалсайхан                                                                                   

Бөөгийн тухай...

Өчилөө өчий өршөө. Өвөг дээдсийн удамын хэлхээ өнөө хүртэл олон мянган жил үл тасран бидний үед өвлөгдөн ирсэн байх юм .  Энэ жижиг туураг тусгаар монгол улсыг бүрэн бүтэн байлгаж өдий хүрхэд Бөө хүмүүний тус дэм голлох үүргийг гүйцэтгэн иржээ. Аль ч түүх сутарт тодорхойлон гаргасан зүйл хомс байдаг ч түүхэнд үзүүлсэн үүрэг үнлэшгүй их байсан нь өдгөө бүдэг бадаг цухуйж байна. Олон овог аймагыг нэгтгэх , бусад үндэстэнийг байлдан дагуулсан Монгол түмний дэлхийг эзэгнэсэн тэртээх 13 -р зуун , Манжийн дарангуйлал , Ардын хувьсгал гээд бидний мэдэх түүхэн он жилүүдэд Бөө түүний гүйцэтгэж байсан үүрэг байсаар байсан нь өвөг дээдэсийн удамын хэлхээ тасралтгүй үр хойчдоо уламжилагдан ирсэний жишээ юм. Бөө гэх ойлголт ард түмний дунд таагүй сэтгэгдэл дагуулсаар өнөө хүржээ бөө бол хараал жатаг хийгч хар домын шүтлэг, бөө бол хүхэл дагуулаг ч хар шид дом гэх мэт үзэл суртал одоо ч ард түмний дунд түгээмэл байна. Бөөгийн зан үйл үнэнийг дуулгаг ч , сэтгэлийг засаг ч , сургаалыг хайрлаг ч, амалсанаа биелүүлэг ч , биеийг анагааг ч , эвдэрсэнийг эвлүүлэг ч , өстөнийг зайлуулаг ч , Өнгөрсөн , Одоо , Ирээдүйг тольдогч хамгийн ардчилсан монгол түмэнд л байх уламжилагдсан зан үйлийн шүтлэг юм. Бөө бөөгийн зан үйл ард түмнийг тэтгэх зөв замыг чиглүүлэх буяны төлөөх бүхийл үйлийг хийж Мөнх хөх тэнгэртээ даатган өөрийн утсан чинээ амиа зовсон зүдэрсэн ард түмнийхээ төлөө өгөхөд бэлэн тангараг өргөсөн тэнгэр хүмүүн байдаг. Бөөгийн дуудлага уриа бүхэлдээ шүлэг яруу төгөс сонсголонтой магтаал дуулал. Байгал дэлхий , ан амьтан , араатан жигүүртэн, уул усаа магтан дуудсан яруу найраг юм. Бөөгийн өмсгөл зүүсгэл эдлэл хэрэглэл бүхэлдээ уул ус, байгал дэлхий , ан амьтан тэдгээрийн оршилыг бэлэгдсэн байхын зэрэгцээ монгол түмний ахуйн эд хэргэлийг бэлэгдсэн бэлэгдэлтэй өвөрмөц шүтлэгийн зан үйлтэй. Бидэнд өвлөгдөн ирсэн удамын хэлхээ зан үйлийн тэнгэр шүтлэгийг бөө хэмээх нэр зүүгсэд өнөө олширч удам судар ёс жаягаа хөсөр хаян хэдэн арван халтар зоосны төлөө буянаа баран бузарыг үүсгэн суух нь элбэг болж  хэнээс ч нуухын араггүй болсон нь нэн харамсамаар халагламаар . Бөө гэж хэн юм , юу юм гэдгээ хазгай мэдэмхийрэгчид хэн болсоноо хальт ойлгогсод өнөө энэ эрэн цагт олон болсон нь яалтай ч билээ. Өөрийн гэсэн толгой үгүй багш гэсэн сэтэр зүүгсэдэд хамжлага мэт сүсэглэгсэд бас олон байгаа нь нэн харамсамаар. Аливаа юм нэгдэлтэй байж аливаа юмс нэгдмэл нэг цул байж амьжалтанд хүрдэг нь маргашгүй үнэн. Тал бүрт олон толгой олон мэддэгүүд байгаад үүсэл хөгжил урагшилахгүй зогсонго байх нь гарцаагүй . Бие биенээ үгүйсгэн дээр доороо оролцон бие биенээ түлхэн бие биенээ жигшэн суугсад байгаа нь буруу байна. Энэ бүгдийг түлхэн унагаая тэнгэр заяат хүмүүнүүд минь.  eruul  

Бөөгийн талаарх зарим баримтууд

Баримт № 1 Бөө гэдэг бол амьдралын хар ухаантай хүмүүс. Дээрх үеийн лам нар их таван ухаан, бага таван ухаан гэж судалж байсан шиг амьдралын бүх ухааныг судалчихсан улс байдаг юм. Тэгэхдээ лам нар шиг амьдралын үзэгдлийг хэд хэдээр нь багцалж ойлгохгүй, ерөөсөө л энэ хорвоогийн бүх зүйлийн тухай бодоод гол гол юмыг нь сурсан байдаг.   Баримт № 2 Бөө гэдэг маань угтаа ардын эмч, домч юм шүү. Бөөгийн ухаан их энгийн мөртөө бас их хэцүү.   Баримт № 3 Бөөлж байгаа хүн онгод нь орохоороо гэнэт цорвос гээд этгээд хачин болоод явчихдаг. Царай зүс, харц нь хүртэл өөрчлөгдөөд. Энэ чинь өөрийнхөө ичимтгий хязгаараас даваад явчихаж байгаа гэсэн үг.   Баримт №4 Бөөгийн онго улаачдаа орж буухдаа 3 минутын хугацаанд ордог ба чадалтай онгод 27 минутанд байж чаддаг юм байна. Онгод буухдаа барагтаа л архи ууж, тамхи татдаггүй ба хэрэглэсэн ч ёс төдий хэрэглэдэг байна.   Баримт №5 Бөө хүн онгодоо оруулахдаа газарт болон завилж сууддаггүй. Босоо заяатай Монгол гэсэн утгаар тайлбарладаг гэсэн.Бас бус тайлбар байдаг.   Баримт №6 Явган бөөлнө гэдэг нь хэнгэрэггүй зөвхөн аман(төмөр, хулсан) хуур эсвэл цуураар онгодоо дуудаж(тэр нь тэнгэрт хүргэх унаа болдог) харьцахыг хэлдэг байна.   Баримт №7 Одоо үед онго тэнгэрийг ялгахгүй олон бөө төрж байна гэх. Онго бус гэдэг хараалаар нөхцсөн онгод(бохир үнэр танартай), савдаг(за юу ч байж болох), албин тийрэн(нэг ёсны чөтгөр) зэрэг гэнэ.   Баримт №8 Бөөгийн хэц хэнгэрэг нь тухайн бөөгийн зэрэг зиндааг илтгэдэг гэнэ. Халхын бөө нараас 15 хүртэл, Буриадын бөө нараас 13 хүртэл, Дархад бөө нараас 8-9 хүртэл, Хотгойд бөө нараас 5 хүртэлх булдруутай хэнгэрэгтэйг нь илүү чадалтай бөө нар гэж үздэг байна.    Баримт № 9 Эхийн эрхт ёсны үед бөө мөргөл үүсч анхны сүсэг бишрэлийн хэлбэрүүд болох уул, ус, шүтэх болсон байна. Үүний дараагаар онгон савдагтай уулзаж ярилцдаг хүмүүс гарч ирсэн нь одоогийн бөө, удган нарын дээд овог байжээ.   Баримт № 10 Бөө бөөлөх үед өмсөдөг дээлийг хуяг гэнэ. Холбого хонхинуур нь бөө онгодын хараал зүхэл хийхэд тэдний төлөөнөөс явдаг зүйл нь ажээ.   Баримт № 11 Бөөгийн уул эзний огторгуй, хурмаст тэнгэр очиход хэнгэрэг нь хөлөг унаа нь болж өгдөг байна. Хэнгэрэг нь хүрээ, бариул, зуузай, жолоо, горхи, бөгж, хонхинуур, булдруу зэрэг үндсэн хэсгээс бүрддэг. Зайран / эрэгтэй бөө /бол эр бугын арьсаар, удган /эмэгтэй бөө /бол согооны арьсаар хэнгэрэгээ бүрдэг. Хэнгэрэгний хүрээ, бариулыг тэнгэр ниргэсэн модны хавиас хар мод авч хийдэг ажээ. Амилсан эзэнтэй хэнгэрэг бөө хүний итгэлт хөлөг гэж үздэг.    Баримт № 12 Бөөг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалсан биосистем судлаач Хартумын их сургуулийн профессор, доктор хадагтай Бен Белла Хелга 97 орноор 2000 гаруй хоног бөө нарыг судалж дараах дүгнэлтэнд хүрсэн. 1.Бөө нар бол био тог биед нь хуримтлагдсан увидаст хүмүүс бөгөөд үүнийг зөвхөн өвлүүлж үлдээдэг. 2.Өөрийн био тогийн хүчээр байгалийн хуулийг ажиглан мэдэж түүнийгээ өөрийн оюуны хүчээр хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл зад тавих, хүмүүстэй холбоо тогтоох, мэргэлэх, хараал ерөөл гэх мэт нь ид шид бус юм. 3.Орчин үеийн техникийн соёл иргэншил дусал төдий бага, байгаль дэлхийтэйгээ ойр оршдог буурай хөгжилтэй ази, африкт жинхэнэ бөөнүүд байдаг. Бөө бол шашин үзэл суртал биш хүн байгалийн холбоо шүтэлцээнээс бий болсон байгалийн үзэгдэл хүний чанар юм.    Баримт №13 Лус гэдэг нь энэ дэлхийн бүхий ус, чийгийн эзэн, савдаг нь газар шорооны эзэн гэж бөө нар номлодог байна. Гэхдээ тэрхүү эзэд нь тэнгэр газрын заагт гадаргуу дээр оршдог хэмээн тэд үздэг. Тиймээс Монгол,Түрэг угсааны бөө нарыг ерөнхийд нь тэнгэрээр, лусаар, бөөгийн сүнсээр хөллөсөн бөө гэж ангилж үздэг ажээ.   Баримт № 14 Газар лусаар хүчээ авсан буюу лус савдагтай нөхцөх, лус савдагын хорлолоор бөө болсон бөөг лусаар хөллөсөн бөө гэдэг. Тэрхүү бөө нар нь бөөгий увдисын хүч чадал харьцангуй өндөр байдаг гэнэ.   Баримт № 15 Тэнгэрээр хүчээ авсан буюу тэнгэрийн эрхсүүдтэй нөхцөх, түүний хорлолоор бөө болсон бөөг тэнгэр хөллөсөн бөө гэдэг. Ийм бөөгийн увдисын хүч хамгийн их гэдэг. Одоо ийм байдаггүй бөгөөд 13-р зууны эхэн үеийн Тив тэнгэр буюу Хөхөчү, 18-р зууны үеийн Хармайн аав хэмээх Хаж зайран нарыг тэнгэр хөллөсөн бөө нар гэж үздэг байна.   Баримт № 16 Насан өөд болсон бөөгийн сүнстэй нөхцөх буюу түүний хорлолоор бөө болсон бөөг сүнс хөллөсөн /сүнсээр хүч авсан/ бөө гэх бөгөөд ийм бөөгийн увьдасын хүч чадал тэнгэр буюу лус савдаг хөллөсөн бөөгийн увьдасын хэмжээнд хүрдэггүй гэнэ.    Баримт № 17 Тухайн гэр бүлийн /нөхөр,эхнэрийн аль нь ч байж болно/ хүний эцэг өвгөдийн сүлд сахиус, тэнгэрүүдийг нь бөө хүн шившин амилуулж өгөхийг онгод босгох ёс гэдэг гэнэ. Тэр айл нь бөө ч байж болон эсвэл бөө биш ч байж болдог гэнэ. Нөгөө талаар янз бүрийн өнгө хэмжээ бүхий даавуунууд болон эсгий, цэмбэ зэрэг мал амьтны гаралтай зүйлсийг ёс журмын дагуу оёж, шидээслээд бөө хүн шившин амилуулахыг онгод амилах ёс ч гэж үздэг байна. Баримт № 18 Өвөг дээдсийнхэн хүчирхэгжсэн эрчим хүч, байгаль дэлхий дээрх эрчим хүчний нэгдлийг онгод гэж тодорхойлж болно.Эрдэмтэн О.Пүрэв онгодыг хий ухаар юмс гэж нэрлэдэг гэжээ.   Баримт № 19 Бөөд онго орох бүрийд бөө ухаан алдан унадаг байна. Учир нь онгод орох бүрт өөрийн оюун ухаан түр зуур алддагттай холбон тайлбарладаг. Бөө хүн өөрийн ухаан түр зуур алга болж өөр сэтгэхүйгээр сэтгэж өөрийн дуу хоолойгоор хүмүүст өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар хүүрнэж айлтгахыг бөөд онгод орлоо гэж үздэг.   Баримт № 20 Онгод нь хүмүүст харагдах биегүй, үзэгдэх хэлбэргүй үл үзэгдэгч боловч жинтэй хатуу зүйл байдаг гэж бөө нар үздэг. Гэхдээ онгод нь тодорхой газар, орон зайнд байртай байдаг ба үргэлж хөдлөгөөнд оршдог гэнэ. Түүнийг бөөгийн ёсоор онгодын гүйдэл гэдэг ажээ.   Баримт № 21 Онгод нь бөө хүнийг нэгэнт эзэмдэн нөхцсөн учраас байнгын холбоотой байж, бөөг мэдээлэлээр хангадаг байна. Өөрөөр хэлбэл тэр бөөг тойрсон эрчим хүчний нэг урсгал энерги бий болдог гэсэн үг. Тиймээс их сайн бөө хүн бөөлөлгүйгээр тухайн хүний асуудлыг шууд оношлон шийдвэрлэж өгдөг байна.    Баримт №22 Алтайн урианхай бөө нарын шүтдэг Атаа 5 тэнгэрийн сэтэрийг хар морь, хар сэрх, хар ирэг, хар ат, хар үхэрт татдаг байжээ. Тэгвэл сэтэр гэдэг нь онгодыг хялбар, хөнгөн маягаар дүрслэх нэг хэлбэр бөгөөд сэтрийг айлд юм уу малын хүзүүнд байрлуулдаг байна. Сэтэрийг мухар сөөмөөс нэг төө гаруй урт, 2 хуруу өргөн хэмжээ бүхий цагаан, ногоон, хөх, улаан, хар өнгийн даавууг давхарлан үйлддэг байна. Тэдгээр өнгөнүүдийн утга санаа нь: цагаан- онгодын сэтгэл санаа ариун гэсэн, ногоон нь лусын, хөх нь тэнгэрийн, улаан нь нарны буюу галын, хар нь савдагын буюу шорооны өнгийг тус тус илэрхийлдэг байна.   Баримт № 23 Дом шившлэг нь сайныг ирүүлэх, мууг зайлуулах бүхий домнох зан үйл, шивших үг, шүлэг зэргээс бүрддэг. Дом шившлэгийг дууриах дом шившилэг, хүртэх дом шившилэг гэж 2 төрөлд хуваадаг байна.   Баримт № 24 Бөө нар чоныг онгодын хамгийн сайн хүлэг, мөн дайсан этгээдийг эсрэг тэмцэгч хэмээн үзэж лус савдаг, онгод тэнгэрээ дүрслэхдээ чоно унуулж дүрслэдэг байна. Харин хэрээг сайн газарч, бараа бологч, үнэнч сахиул, зарц хэмээн үздэг байна. Нэг талаар онгод тэнгэрийн хэлмэрч болж явдаг байна.   Баримт № 25 Алтайн урианхай бөө нар чандаганы арьсыг битүү хуулж дотор нь өвс чихэж амилсан дүрс онгодыг гэрийн чанх хойморт байрлуулан тахиж шүтддэг байжээ. Түүнийгээ чандаган онгод гэж ч нэрлэдэг байна. Алтайн урианхай бөө нар 20-р зууны эхэн хүртэл шарын шашинтай холилдож уусалгүй харын бөө хэвээр байж чадсан цөөн хэдэн овгийн бөө нар юм.    Баримт № 26   Бөө хүнд дараах эрдэм чадал байдаг гэж үздэг. Энэ нь нүд хуурах, сэтгэл хувиргах эрдэм, тэгээд увдис. Нүд хуурахын эрдэм гэдэг нь илбэ байдаг бол сэтгэл хувиргахын эрдэм нь хүний бодож байгааг алс холоос хувиргах, өөрчлөхийг хэлдэг байна.  Өөрөөр хэлбэл алс холын орон зайнаас л хүний сэтгэл санааг нь эргүүлээд хаячихаж байгаа гэсэн үг юм. Үүнийг ховс ч гэж нэрлэдэг. Харин увдис гэдэг бол  ховс, илбийн алин ч биш, цэвэр байгалийн хүч гэж үздэг байна.   Баримт № 27   Бөө бол хүн төрөлхтөний анхны эмч нар юм. Бөө хүн лус савдаг болоод ус, шороотой хүний биеийг ижилсүүлж үздэг.  Өөрөөр хэлбэл хүн өөрөө биологийн амьтан юм болсон хойно байгаль дэлхийтэй хүй холбоотой гэж юм.  Нэг ёсондоо хүний уурлах баярлах, гомдох энэ бүхэн лус савдагийн бороо орох, цасан шуурга тавих, хэт халахтай адилтгаж үздэгтэй. Тиймээс бөө нар хүнийг эмчилэхдээ ургамлаар, усаар амьтны бие махбодын янз бүрийн зүйлээр, дом шившлэгээр, далдын хүчээр эмчилдэг байна.   Баримт № 28   Бөө бол өөртөө анагаах ухаан, яруу найраг, хөгжим, түүх, жүжиг, бүжиг, домог зүй, хэл аялгуу, хэллэг, монгол хэлэнд байхгүй монгол үг, дүрслэх урлаг, уран баримал, угсаатны зүй зэрэг олон зүйлийг багтаачихсан асар том шинжлэх ухаан гэж бөө судлаач эрдэмтэн О.Пүрэв гуай тодорхойлжээ.   Ерөн есөн тэнгэр   Байгаль нуурын хойд талаар нутагтай Буриад бөө нарын дунд 99 тэнгэрийн тухай домог яриа хүчтэй дэлгэрч байсны 55-ыг барууны, 44-ийг зүүний тэнгэр хэмээн хоёр хэсэгт хувааж, барууны 55 тэнгэрийг 50-ийг нь залбирдаг, 5-ыг нь тахидаг, зүүний 44 тэнгэрийн 40-ийг залбирч, 4-ийг нь тахидаг гэх мэт нарийн зохион байгуулалт, ажил хэргийн хуваарьтай байжээ хэмээн тайлбарладаг. Энэ үзэл санаа 19-р зууны сүүлчээр Ар Монголд шарын бөөгийн мөргөлийн Даян дээрхийн хийдийг байгуулсан /1864 он/ үед дэлгэрч эхэлжээ.   Хар тэнгэрүүд   Монгол бөөгийн шашны үзэлээр аль нэгэн үед байсан хүний сүнс биш лус савдагийн эздийн хүч нэмэгдүүлсэн амин гүйдэл онгодын дэргэд бие даан тусгай оршиж байгааг тэр онгодын хар тэнгэр, бүр дангаараа оршиж байгааг бас /хэний ч дэргэд биш бие даасан/хар тэнгэр хэмээн үздэг байна. Хар тэнгэр хэд ч байж болдог юм байна.   Хартай бөө   Монгол харын бөө нарын нэг хэсэг нь хараал зүхэл үйлддэг бөгөөд тэднийг хартай бөө гэдэг. Хартай бөө нарын үйлс нь хар учир түүнийгээ сэтгэл зүйн үүднээс цайруулан "цагаан бөө","цагаан зайран", "цагаан удган" гэх мэтээр нэрлэдэг байжээ. Хартай бөө нарын ирээдүйн бүрхэг, үр удам нь богино настай гэдэг ажээ.   Харын бөө   Монголд дэлгэрч ноёрхсон шарын шашныг хүлээн зөвшөөрч чадаагүй Монгол бөөгийн ертөнцийг үзэх үзэл, язгуураа хэвээр нь хадгалж ирсэн бөө нарыг харын бөө гэнэ.   Харсан тэнгэр   Хөх тэнгэр нь нэг талаар дэлхий агаар мандалд болж байдаг юмс үзэгдэл, газрын үржил шимд өгөөжөө өгч нөлөөлөн бүх хүн амьтанд харагдаж байдаг бол нөгөө талаар орчлон орчлон хорвоо хийгээд хүний үйл ажиллагааг зохицуулан бүх хүнийг нэг бүрчлэн харж, түүнийгээ манаж байдаг "хий ухаар юм"-ыг харсан тэнгэр гэж Монгол бөө нар үздэг.  

БӨӨГИЙН ЗАН ҮЙЛ ШАШИН МӨРГӨЛ БОЛСОН ТҮҮХ

“Оюунлаг оршихуй” цуврал уулзалт №5-ын тэмдэглэл МУИС-ийн Нийгэм соёлын антропологийн тэнхимийн эрхлэгч, Доктор, Профессор Д.Бум-Очир Кэмбрижийн Их сургуульд 2 сарын хугацаатай судалгааны ажлаар ирсэнтэй нь холбогдуулан “Оюунлаг оршихуй” цуврал уулзалтын тав дахь дугаарын зочноороо урилаа. Уулзалтын сэдвийн хувьд “Бөө” гэдэг зүйл шашин мөн үү үгүй юу? хэмээх ерөнхий асуултанд хариулт өгөх зорилготой боловч мөн биш гэдэг дээр тодорхой хариулт өгөхөөс урьтаж бөөгийн зан үйлийн талаар судалгаа хэрхэн явагдсан тухай илүү тодорхой ярилцах сонирхолтой байгаагаа уулзалтын зочин маань дурьдаж яриагаа эхлүүлсэв. Манай улсын бөө судлалын байдлыг олон улсын түвшинтэй харьцуулбал нилээн дээгүүрт ордог ч энэ нь бөөгийн зан үйлийн судалгаа хангалттай гэсэн үг биш аж.  Бөөг судлахын тулд хоёр ойлголтыг ялгаж салган ойлгох нь маш чухал байдаг гэв. Үүнд: Бөө мөргөл Бөөгийн шашин Бөө мөргөл 1800 оны дунд үеэс “бөө мөргөл” гэдэг нэр томъёо анх гарч ирсэн гэж үздэг. Үүнээс өмнө Монголчууд Монголын Нууц Товчоонд дурьдагдсанаар “мөргөл” гэдэг үгийг ашиглаж байжээ. Тэгвэл “бөө” гэдэг нь хувь хүний зан үйл гэсэн үг бөгөөд энэ нь нэгдэж байгуулсан бус тус тусдаа зан үйл явуулдаг, хувь хүмүүсийн үйл хэрэг. Бүх бөөд тохирсон нэгдсэн дүрэм гэж байдаггүй харин бөөгийн нэгдсэн шүтээн гэж байдаг тэр нь мөнх хөх тэнгэр юм. Нэгдсэн дүрэм байхгүй гэдэг нь хүний ертөнц дээр баримтладаг шиг дүрэм бөөд байдаггүй буюу бөө ямар нэгэн зөрчил гаргавал ял, шийтгэл оноох шалгуургүй гэсэн үг юм. Бөө чухам өөрийн хэлж буй тэрхүү тэнгэртэй харьцаж, тухайн онгодоо буулгаж буйг батлан тогтоох батлах аргагүй.  20-р зууны дунд үеэс  өмнө зөвхөн “бөө” гэдэг үг л байсан болохоос бөөгийн шашин гэдэг үг байгаагүй. Судлаач, эрдэмтэн Кольнер Колимзын зохиолд “Буддын шашин Монголд дэлгэрч лам нар гарч ирэх тэр үеэд тэднийг эсэргүүцэгчид гарч ирсэн. Тэдгээр эсэргүүцэгчид ард түмний дунд ганц нэгээрээ үйл ажиллагаа явуулдаг удган, улаач, бариач зэрэг хувь хүмүүс байсан” гэж дурьдсан байдаг. Эдгээр хувь хүмүүс нь бөө нар байсан бөгөөд  буддын шашинтны хувьд тэднийг эсэргүүцэгч хэсэг бүлэг хүмүүс болж харагдаж байгаа юм. Үүнийг бөөгийн шашин анх удаа нэгдэж  нэг институци болсон хэмээн Кольнер Колимз бичсэн байдаг. Ингээд анх удаа бөөтэй холбоотой ном зохиол, судлагдахуунуудыг нэгтгэж “бөө мөргөл” гэдэг ухагдахуун гаргаж иржээ. Монголын бөө мөргөлийн хамгийн анхны судалгаа зохиолыг бичсэн гэгддэг Дорж Ванзаров гуайн 1846 оны “Монголчуудын бөө мөргөл ба харын шүтлэг”зохиолдоо бөө мөргөлийг “хараа шажин” хэмээн дурьдсан байдаг ба энэ нь буддын шашинтнуудын зүгээс өгсөн шарын шашины эсрэг үзэлтэй “харын шашин” гэсэн утгатай үг юм. Энэ нэр томьёо 19-р зууны дунд үед гарч ирсэн ба 20 р зууны үеэс судлаачид “бөө мөргөл” хэмээх нэр томьёог анх судалж эхэлсэн гэж үздэг аж. Энэхүү нэр томьёог судлах ажилд Дорж Ванзаров гуайгаас гадна Б.Рэнчин, Ц.Дамдинсүрэн, Ч.Далай зэрэг манай нэрт эрдэмтэд тодорхой хувь нэмэр оруулсан юм. Жишээлбэл: Дамдинсүрэн гуай 1957 онд “Монголын уран зохиолын тойм” хоёрдугаар боть бүтээлээ хэвлүүлсэн байдаг. Уг бүтээлдээ “Монголын бөөгийн мөргөлийн яруу найраг” хэмээх 5 хуудас бичмэл хэсэгт “бөө мөргөл” гэсэн нэр томъёо оруулсан байдаг. Мөн Ч.Далай гуай 1959 онд гаргасан “Монголын бөө мөргөлийн товч түүх” хэмээх бүтээлдээ “бөө мөргөл” гэж нэр томъёог хэрэглэжээ. Одоогоор эдгээр бүтээлүүдээс өөр “бөө мөргөл” хэмээх нэр томъёог дурьдсан бүтээл, бодьтой түүхэнд тэмдэглэгдсэн эх сурвалжууд байдаггүй. “Бөө мөргөл” гэдэг нэр томъёо нь бөө нараас гаралтай биш харин бөөг судладаг судлаачид судалгаандаа хэрэглэж байсан буддын шашнаас гаралтай үг юм. Бөөгийн Шашин 20 р зууны 2 р хагасаас “бөө мөргөл” гэдэг нэр томъёог судлах судалгааны ажилд өөр чиглэл гарч ирсэн. Түүхч судлаач О.Пүрэв гуай бөө мөргөлийн судалгаа, шинжилгээний ажилд маш чухал судалгаа, баримт үлдээсэн хүмүүсийн нэг юм. Түүний нэг чухал бүтээл бол “Монгол бөөгийн шашин” хэмээх ном. О.Пүрэв гуай уг бүтээлээ тохиолдлоор “Монгол бөөгийн шашин” гэж нэрлээгүй агаад тэрбээр бөө бол шашин гэж үздэг байсан. Түүгээрч барахгүй “энэ дэлхийн хамгийн агуу шашин бол бөөгийн шашин” хэмээжээ. Энэ үеэс “бөөгийн шашин” гэдэг нэр томъёо гарч ирсэн ба өнөөгийн үеийн бөө нар, бөө судлаачид уг нэр томъёог авч судлаж эхлээд байгаа юм. Өнөө үед бөөгийн шашин эмх замбараагүй, утгаа алдаж байгаа нь нууц биш. Биедээ онгод тэнгэр дуудаж юм оруулдаг, үзэж хардаг хүн бүхнийг өнөөдөр бөө гэж нэрлээд байгаа. Үүний учир шалтгаан нь өнөөдөр бөөгийн шашин нэгдсэн зохион байгуулалтанд ороогүй, нэг институци болж чадаагүй байгаагаас болж байна.  Шинжлэх ухааны үүднээс харахад өнөөдөр бөөгийн шашин хэмээж буй нь ердөө л бусдаас дорд харагдахгүйн тулд зохиож байгаа улс төрийн зорилго бүхий үзэгдэл. Өөрөөр хэлбэл бөөг шашин хэмээх нь өнөөдөр улс төржөн гаргаж ирсэн зохиомол зүйл. Дэлхийд зөвшөөрөгдсөн шашинд исламын шашин, буддын шашин, загалмайтны шашин, хинди зэрэг дэлхийн олон хүн шүтдэг шашнууд багтдаг. Эдгээр шашнууд тус бүрдээ өөр өөрсдийн судартай, өөрийн гэсэн нэгдсэн шүтээнтэй, сүм хийдтэй, албан ёсны лам хуваргатай, баримтладаг дүрэмтэй. Эдгээр дэлхийн шашинуудыг хувьсалын онолчид бусад ард түмэнд байгаа шашны холбоотой соёлын элементүүдтэй харьцуулаад үзэхэд харьцангуй том харагдаж байсан. Иймээс хувьсалын онолчид эрэмбэ зэрэг тогтоож. Өөрөөр хэлбэл, хувьсалын онолын үүднээс хөгжиж чадсан дэлхийн шашнуудыг шашин хэмээн үзэж, хөгжиж чадаагүйг нь шашин биш бөө мөргөл гэж англисан. Ингээд шашин хэмээх нэр зүүсэн болгон хувьсалын онолчдын ач гавьяагаар нэр хүнтэй, илүү чухал болон хувирч, шашин гэсэн нэр томъёо зүүж чадаагүй нь чухал бус болж харагдах болсон. Ийм учраас манай эрдэмтэд “бөө мөргөл” хэмээх нэр томъёог “бөөгийн шашин” болгон хувиргах боллоо. Гэхдээ өдгөө бөөгийн шашин тодорхой хэмжээгээр институц болж байгааг дурьдах нь зүйтэй. ____________________________________________________________________ АСУУЛТ ХАРИУЛТ  Асуулт-1: Өнөөдөр альваа шашин, шашны үзэгдлүүд шинжлэх ухаанч бус, шинжлэх ухааны үндэслэлгүй байна. Энэ нь хүмүүсийн амьдралд их том зөрчлүүдийг үүсгээд байгаа гэж боддог. Үүнд ямар нэгэн шинжлэх ухааны үндэслэл байх уу? Хариулт-1: Үүнд шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Учир нь шинжлэх ухаантай авцалдахгүй маш олон зүйл гарч ирдэг. Гол шалтгаан нь юу вэ? гэхээр шинжлэх ухаан бол өөрийн ажилладаг механизмтэй, судалгааны арга зүйтэй харин бөөгийн шашинг ойлгодог механизм, хэмжүүр нь өөр байдаг. Жишээлбэл: Бөөгийн шашин хий юм, онгод орох үзэгдэлийг бодит зүйл гэж үздэг. Харин шинжлэх ухаан үүнд мэдэхгүй гэж хариулдаг. Хий юмс үзэгдэх, сүнс зэрэг ойлголтыг ихэнхи шашин байгаа бодит зүйл гэж үздэг бол шинжлэх ухаан үүнийг байхгүй гэж үгүйсгэдэггүй ч одоогоор мэдэхгүй байгаа гэж тайлбарладаг. Асуулт-1.1:Тэгэхлээр агуу их шинжлэх ухаан бөөгийн шашины өмнө өвдөг сөхөрч байна гэсэн үг үү? Шинжлэх ухаан бүгдийг мэддэг, бүгдийг тайлбарладаг биз дээ?  Хариулт-1.1: Өвдөг сөхрөх биш. Одоогоор мэдэхгүй байгаа юм. Шинжлэх ухааныг бид өөрсдөө агуу гэж боддог болохоос шинжлэх ухаан өөрийгөө хэзээ ч би агуу гэж хэлээгүй, зарлаагүй. Сүүлийн 300 жил хүн төрлөхтөнд бий болсон хамгийн том зүйл бол хүмүүсийн шашинд итгэдэг байсан итгэл шинжлэх ухаанд итгэдэг болсон явдал юм. Шинжлэх ухаанд маш олон мэдэхгүй зүйл байдаг. Гэхдээ шинжлэх ухаан хэзээ ч ухардаггүй, юмсын учир шалтгааныг олох арга замаа хайж байдаг, цаашид хайсаар ч байх болно. Асуулт-1.2: Гадныхан бидний Монгол үндэстэнг өөрийн уугуул шашингүй хэмээн үздэг. Ялангуяа барууныхан. Гэтэл бидний уугуул шашин бол бөөгийн шашин. Өнөөдөр Монголд 25,000 орчим бөө, 5000 гаруй лам байдаг гэсэн тоо судалгаа бий. Өөрөөр хэлбэл, бөөгийн шашин сүүлийн үед Монголд хүчтэй дэлгэрч байна. Энэ нь нийгэмд эмх цэгцгүй байдлыг авчирч байна. Энэ тал дээр Монголын төр ямар бодлого баримтлах ёстой вэ? Та энэ тал дээр төр засгийнханд ямар нэгэн зөвлөлгөө өгөх үү? Хариулт-1.2: Энэ асуудал өнөөгийн нийгэмд тулгарч байгаа асуудал мөн. Миний бодлоор энэ тал дээр манай төр засгийнхан ямар бодлого баримтлахаа бүрэн шийдэж чадаагүй байгаа байх гэж бодож байна. Үүнийг шийдэхэд тийм ч амар зүйл биш. Өөрөөр хэлбэл бид юун дээр ямар бодлого баримтлахаа мэдэхгүй байна, объектоо бүрэн таньж чадаагүй байна гэсэн үг юм. Ийм нөхцөл байдалд зөв бодлого боловсруулна гэдэг тийм амар зүйл биш л дээ. Гэхдээ “төр төмөр нүүртэй” гэдэг үг байдаг. Төр өөрөө шийдвэр гаргаад энэ асуудлыг шийдэж болно. Гагцхүү мэргэжлийн судлаачидтай зөвлөх хэрэгтэй. Хэрвээ би мэддэг, зөвлөлгөө өгдөгсөн бол бөө нарын энэ нийгэмд гай болоод байгаа архи уудаг, мөнгө авдаг хоёрыг л болиулахыг нэн тэргүүнд зөвлөнө. Аливаа шашин хүн төрлөхтөнд нэмэр болох гэж л байгаа бол хэзээ ч тариф тогтоох ёсгүй. Мөнгө хураадаг энэ зүйл анх гандан тэгчилэн хийдээс үүсэлтэй. Өнөөгийн бурхан шашны тэргүүлэгч нар гандан хийдийг аварч үлдэхийн тулд санхүүжилд олох зорилгоор тариф тогтоож эхэлсэн байдаг. Энэ нь нийгэмд буруу үлгэр дуурайлал авчирсан гэж би боддог. Асуулт-2: Манай улсад буддын шашин ч бай бөөгийн шашин ч бай хамаагүй хүмүүст шашны сургалт явуулах ёстой гэж би боддог. Ялангуяа хүүхдүүдэд шашныг дэлгэрүүлж заах тал дээр манай улс маш дутагдалтай байдаг. Өөрөөр хэлбэл шашинаар дамжуулж хүүхдийг зөв хүмүүжүүлэх сургалтын ажлыг бид хийх ёстой гэж боддог. Энэ тал дээр таны бодол юу вэ? Хариулт-2: Шашины сургалтын асуудал дээр дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулах ёстой, ёсгүй гэсэн асуудлууд зөндөө гарч ирдэг л дээ. Миний хувьд  янз бүрийн шашны сургалтын загвар, төлөвлөгөөнүүдтэй танилцаж, харж байсан. Нөгөө талаар энэ асуудлыг эсэргүүцдэг талууд байдаг. Тэд нарын ч бас буруу биш юм. Ялангуяа энэ бөөгийн шашин, бөө нарын нэр хүнд алдагдаж байгаа өнөө үед шашны асуудлыг сургалтын хөтөлбөртэй хольж хутгах нь дэмий гэж үздэг маш олон хүн байдаг. Бөө нар нэр хүндээ алдахад бид нар, тэр дундаа бөө нар өөрсдөө буруутай. Өнөөдөр магадгүй маш олон хүн бөө нараас хол байхыг хүсч байгаа энэ үед бид нар хүүхдүүддээ шашины хичээл заана гэдэг маш төвөгтэй асуудал болон хувирч байгаа юм.  Дээрээс нь шашны холбогдолтой хичээлүүдийг хүүхдүүд сонирхох эсэх асуудал бас чухал. Гэхдээ таны хэлж байгаа ерөнхий агуулгатай би санал нэг байна. Бид зөвхөн шашин гэлтгүй Монголын түүх соёлын үнэт зүйлсийг хүүхдүүдэд илүү сайн ойлгуулах талаас нь зааж сургах шаардлага манай нийгэмд байгаа гэдэг дээр би таньтай санал нэг байна. Асуулт-3: Миний бодлоор энэ бөө гэдэг чинь зөвхөн манай улсад биш аль эрт дээр үеэс уламжлагдан ирсэн зүйл. Тийм учраас одоо үүнийг заавал нэг институцэд оруулах ч юм уу, ямар нэгэн хэлбэр журамд оруулаад байх шаардлага байгаа юм уу? Хариулт-3: Тийм шаардлага ерөөсөө байхгүй. Би хэрэгтэй эсвэл хэрэггүй гэж хэлэх ёстой хүн биш л дээ. Гэхдээ миний харж байгаагаар магадгүй ямар нэгэн институцийн хэлбэрт оруулахгүй байх нь өөрт нь хэрэгтэй юм шиг байгаа юм. Зөвхөн манай улсад ч биш өөр дэлхийн маш олон оронд шашин, түүнтэй ижил төстэй маш олон соёлын элементүүд олон мянган жилийн өмнөөс үүсээд хөгжөөд ирсэн байдаг. Тэд хэзээ ч бид нар шашин байх ёстой, бид нар шашин мөн биш гэж маргаан үүсгэж байгаагүй. Үүнийг таны хэлснээр ямар нэгэн хайрцганд оруулж нэрийг нь солих ч юм уу өөрчиллөө гэхэд тэд энэ шашинаа шүтэхгүй орхино гэж байхгүй. Асуулт-3.1: Миний ингэж асуулт тавьсан нь ямар учиртай вэ? гэхээр та хэлэхдээ аливаа нэгэн шашин хөгжихийн  тулд ямар нэгэн институцийн хэлбэрт орох ёстой гэж хэлсэн учраас уг асуултыг тавьсан юм. Асуулт-3.2: Миний хэлээд буй санаа бол өнөөдөр бөө гэдэг зүйл ямар эмх цэгцгүй замаа алдаад байгаа. Үүнийг тодорхой хэмжээгээр эмх цэгцэнд оруулья гэвэл институцэд оруулах шаардлагатай болж байгаа юм. Институц байхгүй байгаа учраас бөө нар дур дураараа авирлаж, хүнд ямар нэгэн байдлаар гаж буруу сөрөг үйлдэл хийж байгаа юм. Үүнийг зогсоох үүднээс ямар нэгэн тодорхой институцид оруулах юм бол асуудлыг арай амар хялбараар шийдэж болно. Оруулахгүй бол үүнийг шийдэж цэгцлэхэд төвөгтэй гэдэг талаас нь хэлээд байгаа юмаа. Гэхдээ шинжлэх ухааны үүднээс үүнийг заавал институцид оруулах ёстой эсвэл оруулах ёсгүй гэх хэлдэггүй. Шинжлэх ухаан болон судлаачид аливаа нэгэн асуудлыг судлаж үр дүнг нь тогтоохдоо зөвхөн боломжит хувилбаруудыг л гаргаж ирж санаагаа хэлдэг. Түүнээс бид тийм, ийм байх ёстой гэсэн байр сууринаас асуудалд ханддаггүй. Асуулт-4: Бөөгийн шашинтай холбоотой нийгэмд олон гаж үзэгдэл гарч ирээд байна. Үүнийг төр засаг маань эмх цэгцэнд нь оруулах ёстой биз дээ? Эсвэл үүнийг энэ чигээр нь ингээд хаячих ёстой юм уу? гэдэг энэ талаас нь би сонирхон асуулт тавьж байна. Хариулт-4: Төр энэ тал дээр агра хэмжээгээ авч байгаа юм байна лээ. Сүүлийн үед би энэ талаар зарим нэг хүмүүстэй санал бодлоо солилцож байгаа. Цөөхөн боловч зарим нэг тохиолдолд энд тэнд шатсан, түлэгдсэн, үхсэн эсвэл залилан хийсэн гээд энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол, мэдүүлэг өгдөг юм байна лээ. Цагдаагийн байгууллага ч өргөдөл гомдлыг хуулийн дагуу барагдуулах ажлыг хийж хариуцлага хүлээлгэсэн тохиолдол цөөнгүй хийсэн байдаг. Хэдий тийм боловч ихэнхи тохиолдолд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргадаггүй, гаргасан ч өргөдөлөө буцаагаад авчихдаг. Учир нь бид ямар нэгэн бөө дээр очоод юмаа үзүүлчээд энэ бөө надад худлаа хэлсэн гээд өргөдөл гаргаад хариуцлага хүлээлгэнэ гээд яваад байдаггүй. Харин ч үүнийг аль болох мартаад өнгөрөөхийг боддог тийм уламжлал, ёс суртахуун байгаад байгаа юм. Тиймээс энэ тал дээр төр засаг ямар нэгэн арга хэмжээ огт авахгүй байгаа гэж хэлж болохгүй юм. Асуулт-5: Шинжлэх ухааны тайлбарлаж чадахгүй байгаа юмыг шашин гэж хэлээд байж болох уу? Ер нь шашин гэж яг ямар учиртай зүйл вэ? тодорхойлолт байдаг уу? Хариулт-5: Энэ шашин гэдэг зүйлийг хэсэг бүлэг хүмүүс өмчилчихөөд байгаа хэрэг. Дэлхийн шашинууд гээд байгаа нөхдүүд энэ шашин ийм, ийм байх ёстой гээд өмчилчихөөд байгаа юм. Жишээлбэл: өөрийн гэсэн сүм хийд, лам, судартай гэх мэт хэд хэдэн зүйлс гаргаад түүнийгээ бусад шашинд тулгадаг. Өөрөөр хэлбэл танай шашин гээд байгаа зүйлд дээрх шалгуурууд байхгүй байна тиймээс энэ шашин биш, эсвэл мөн гэж нэрлээд байдаг. Энэ нь шашныг өмчилчихөөд байгаагийн нэг тод жишээ. Өнөөдөр дэлхийн шашнуудыг шүтдэг хэсэг хүмүүсийг гэгээлэг, соёлтой гэж үзээд бусад шашнуудыг шүтдэг хүмүүс гэгээлэг бус болж харагдуулаад байгаа учраас энэ шашин гэдэг нэрийг олж авах, шашин болохын төлөө тэмцээд байгаа гэж ойлгож болно. Яг үнэндээ бол бөөгийн онгод тэнгэр энэ зүйлд эмзэглээд байгаа юм биш, энэ нь зөвхөн бид нарт байгаа асуудал юм. Асуулт-6: Харвардын Их сургууль төгсөөд одоо MIT- д багшлаж байгаа Б.Мандухай гэж тантай адил нийгэм соёлын антропологийн чиглэлээр судалгаа хийдэг манай мундаг том эрдэмтдийн нэг судлаач хүн байдаг.  Та энэ хүнтэй хамтарч судалгаа хийж, холбоотой ажилладаг уу? Хариулт-6: Мандухай эгч бид хоёр одоохондоо хамтран судалгаа хийж байгаа зүйл байхгүй, магадгүй ирээдүйд болох байх. Харин бид хоёрын судласан хүн яах араггүй нэг юм. Мандухай эгчийн номны хавтас дээр буриадын Цэрэн зайрангийн зураг байгаа. Цэрэн зайрантай би анх 1995 онд уулзаж байсан. Миний бөөг тодорхой хэмжээгээр ойлгож эхэлсэн маш олон зүйлс энэ хүнтэй холбоотой.  Мандухай эгчийн судалгаа үндсэндээ Цэрэн зайран болон буриадын бөө нарын тухай судалгаа юм. Мандухай эгч бид хоёрын судалгааны чиглэл ойролцоо учраас ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээгээр бид хоёр холбоотой гэх юм уу, ямар ч байсан холбоогүй хүмүүс биш. Дэлхийн нэр хүндтэй их сургуульд багшлана гэдэг бол асар их тэвчээр, хөдөлмөр шаардсан ажил байдаг. Энэ ажлыг гадарладаг хүний хувьд би Мандухай эгчээр бахархаж явдаг. Монголын бөө мөргөлийн талаар судалгаа хийдэг гадаадын зарим нэг эрдэмтэд байдаг. Одоогийн байдлаар гадаадын томоохон их сургуулиуд дээр мэргэжлийн үүднээс монголын бөө мөргөлийн талаар судалгаа хийдэг Монгол эрдэмтэд гэвэл бараг Мандухай эгч бид хоёр л юм шиг байна. Өөр энэ талаар мэргэжлийн үүднээс судалгаа хийдэг Монгол судлаачид одоогоор байхгүй гэж хэлэхэд болох байх. Дашрамд хэлэхэд бөөгийн шашинтай ойролцоо хий юмтай холбогддог энэ төрлийн үзэгдэл зөвхөн манай улсад биш дэлхийн бараг бүх улсад саа сайгүй маш олон байдаг. Асуулт-6: Шаманик гэж яг юу гэсэн үг вэ? Хариулт-6: Бөөгийн арга “засал” гэсэн үг. Бөөгийн арга засал дотороо маш олон янз байдаг. Жишээ нь: толгой тархи, бие организмыг  барьдаг, эдгээдэг увьдастай гэх мэт. Буриад бөө нар энэ тал дээрээ нилээн алдартай. Буриадын бөө нар үндсэндээ хоёр янзын уг барьдаг. Бариачын уг буюу чандмань эрх Бөөгийн уг буюу чанар эрх Зарим буриад бөө нар хоёуланг нь давхар барьсан байдаг. Асуулт-7: Бөө нар өмсгөл өмсөж бөөлдөг. Заавал өмсгөл өмсөх ёстой байдаг уу? Өмсгөлийн ялгаа гэж байдаг уу? Бөө нар дотор бас янз янзын бөө байдаг. Жишээлбэл: дээд ангилалын бөө нар нь улс орны төлөө илүүтэй бөөлдөг жаахан доод зиндааны бөө нар аахар шаахар ойр зуурын юмыг засах маягтай бөөлдөг гэх мэт. Хариулт-7: Бөөгийн хувцасыг дайнд орж буй баатарын хуяг, дуулгатай адилтгаж үздэг. Хэн их хуяг дуулга, хувцас сайтай нь дайнд амьд үлддэгийн адилаар бөө нарын хувцас нэг талаасаа хуяг дуулга болж өгдөг. Нөгөө талаасаа бөө нарын гэхээсээ илүү онгодуудынх нь хувцас байдаг. Бөө нарт бас эрэмбэ гэж байдаг. Бөө дотороо хэдэн жил бөөлснөөс хамаарч эрэмбэлэгддэг. Түүнээс гадна оногдууд дотор бас эрэмбэ бий. Бөөд орж ирж байгаа онгодууд хаанаас ирж байгаа, ямар хүч чадалтайгаас хамаараад түүнд эрэмбэ гэж байдаг. Энэ эрэмбээсээ хамаараад хувцас, эдлэл хэрэгсэл нь ондоо байдаг. Бүр асар их хүчтэй онгод байдаг ба түүнд ямар нэгэн хувцас, эдлэл хэрэгсэл шаардлаггүй онгод нь шууд орж ирдэг тохиолдол хүртэл байдаг. Энэ нь тухайн онгод өөрийнхөө ид хавийг гайхуулж байгаа хэрэг юм. Уулзалтын техникийн саадгүй байдлыг ханган аажллахын зэрэгцээ, онлайн дамжуулсан докторант Ц.Будхүү,  гэрэл зургийн сурвалжлага хийсэн сэтгүүлч Ж.Хулан ,  уулазлтыг хамтран зохион байгуулсан Элчин Сайдын Яамны хамт олон болон хүрэлцэн ирж оролцсон нийт Монголчуудтай,Монголчуудтаа гүнээ талархая Тэмдэглэл хөтлөсөн У.Ганзориг, Хянан тохиолдуулсан Д.Цэрэнбат Уулзалт Зохион байгуулах Баг    

Бөөгийн “тэнгэр онгойх” бус, оюуны уурхай нээгдэг!

Нэг хэсэг Монголчууд бид “алтан цөгц”, “ромбо гараг”, ид шидтэн, далдын харагчдаар улс орны хувь заяа ирээдүйгээ тодорхойлуулж байлаа. Бүр улсын ерөнхийлөгч нь хүртэл тусгай цалин хангамжтай үзмэрчтэй, түүнийгээ дотоод гадаадын томилгоондоо дагуулж явдаг байв даа.   Тэр үеэ бодвол далдын нөлөө, ид шидэд итгэж бишрэх хандлага харьцангуй багассан. Гэхдээ л гэр бүлийн хэрүүлээ ярилцаж тохироод шийдэхээсээ ламбугай руу уйлан гүйлдэх, хүүхдээ дээд сургуульд элсүүлэхийн тулд хичээл номыг нь давтуулахаасаа лам бөө дээр очиж арга засал хийлгэхээс аваад сонгуульд нэр дэвших эсэхээ судалгаа шинжилгээн дээр тулгуурлан шийдэхээсээ далдыг харагч дээр очиж лавлах, ажил хэрэг эхлэхээ зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хууль, түншүүдийнхээ цаг заванд тохируулахаасаа зурхайн үе мөчлөгтэй тааруулан оноохыг хүсэгчдийн тоо олшроогүй юм аа гэхэд буураагүй юм шиг санагддагаа нуух юун.   Улс оронд орж ирэх “асар их” баялаг хөрөнгө орж ирэхийн гараан дээр байгаа гэж хөөрцгөөх атлаа хэрхэн оновчтой хуваарилах талаар оновчтой санаа бодол тун хомс. Байлаа ч явцуу хүрээнд яригдаж, шийдвэрлэгдэж байх шиг. Баялгаа зөв ашиглах, хуваарилах талаар үзэл бодлоо уралдуулахаас илүү зүгээр л тарааж олон түмний ам таглах нэг хэсэг, шударга бусаар шулуулж байгаадаа гомдож тунирхсан сэтгэл хөдлөл бүхий нөгөө хэсгийн л дуу хоолой чанга сонсогдоод байх юм.   Ямартай ч УИХ маань дэргэдээ бодлогын судалгаа шинжилгээ хийдэг албан ёсны нэгжтэй болоод авсан. Бодвол нэг бус чухал ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй нугалж өгдөг гэдэгт итгэж явдаг. Уг байгууллагын эрхэм зорилгыг бол ойлгоод байгаа юм. Харин байгуулагдсанаасаа хойш юу хийв гэдэг талаар мэдээлэл хомс.   Манайд бодлогын судалгаа шинжилгээ хийдэг, холбогдох зөвлөмж боловсруулдаг мэргэжлийн төрийн болон болон бус байгууллага, хүрээлэн бий нь бий. “Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо”, “Стратеги судалгааны хүрээлэн” зэрэг нэр хүндтэй судлаач шинжээчдээс бүрдсэн байгууллагуудыг үүнд дурьдаж болно. Ялангуяа “Стратеги судалгааны хүрээлэн” 20 гаруй жилийн ажлын туршлагатай, олон чадварлаг залуу судлаачдаас бүрдсэн, мэргэжлийн түвшинд бодлогын дүн шинжилгээ чаддаг гэж хувьдаа дүгнэж явдгаа хэлэх байна. Мөн “Бодлого судлалын төв” гэх мал аж ахуй, сүү сааль гээд ойр зуурын сэдвээр төсөл хэрэгжүүлээд явдаг ТББ ч бий.     Саяхан хүртэл гадаад харилцаа, батлан хамгаалах салбарт олон жил ажилласан ахмад судлаачид хамтран “Геополитик” гэх сүрхий нэртэй ТББ байгуулсан байна лээ. За тэр нэр нь ч дүүрч. Гол нь улс төржиж, хийрхсэн иргэний хөдөлгөөнүүдээс илүүтэй судалгаа шинжилгээ, зөвлөмж боловсруулдаг иймэрхүү байгууллагууд нь түлхүү байгуулагдвал улс орны хөгжилд илүү нэмэртэй юм даа.    Харин шийдвэр гаргах түвшинд ялангуяа УИХ, засгийн газрын түвшинд тэдгээр мэргэжлийн судлаачдынхаа санаа оноог хэр хүлээж авдаг юм бол доо? Энэ тал дээр харин эргэлзээтэй ханддагаа шулуухан хэлье. Өөрт ашигтай гэгдэх хуулийн төслөө хэзээ хэлэлцүүлэгт оруулахаа лам багшаасаа асуухаас сийхгүй байрын цөлх гарууд УИХ-д нэг бус харагддаг юм билээ. Зарим ч асуудаг биз гэж хөндий таамаглал дэвшүүлэе.   Өнгөрсөн 20 жилийн туршид “сайхан санаа оноо байх юм, даана ч мөнгө алга” гэж тунирхаж байсан явдал ард хоцорч, харин “мөнгө байна аа гайхалтай санаа юу билээ” гэж шогшрох дээрээ ирлээ бид. Хөгжингүй орнуудад “think tank” гэх нэрийн дор оновчтой, ашигтай санааг уралдуулж, улмаар “чулуу” болгодог тогтолцоо үйлчлээд багагүй хугацаа өнгөрчээ. Монгол улсын хөгжлийн ирээдүйтэй салбарууд, ялангуяа уул уурхай, байгаль экологи, аялал жуулчлал, санхүү хөрөнгө оруулалт, боловсрол шинжлэх ухаан, дэд бүтцийн салбаруудаар дагнасан болон нэгдмэл “think tank” төв буюу судалгаа шинжилгээний томоохон хүрээлэнгүүд байгуулагдах хэрэгцээ шаардлага байна гэж үзэж байна.    Улс орны хөгжлийн нэг үзүүлэлт болох “think tank” түвшинг тогтоодог индексийг олон улсын судалгааны байгууллагаас гаргадаг юм байна. Энд та бүхэнд дэлхийн “think tank”-ын хөгжлийг улс орон тус бүрээр нь харуулсан газрын зургийг танилцуулж байна.   Энэхүү 2008 онд Пенсильваний их сургуулиас явуулсан судалгаанд улс орнуудын “Think tank”-ын индексээс харвал  “Think tank”-ын хувьд мөн л африкийн орнуудтай адил "сүүл барьж" яваа нь харагдаж байна. Мөн посткоммунист орнууд дахь “think tank”-ын төвүүдийн тоо байна. Украин - 45 Эстони - 15 Гүрж - 14 Литва - 13 Армени - 13 Азербайжан - 13 Беларусь - 12 Киргиз - 9  Латви - 9 Казахстан - 8 Узбекстан - 8 Монгол - 7 Тажикстан - 6  Молдов - 5 Монгол мөн л энэ жагсаалтад ард хоцорчихлоо. Бид энэ талаар эрчимтэй бодлого явуулах шаардлага байгааг дээрх индекс, жагсаалт их бага хэмжээгээр хэлж өгч байна.   “Think tank” гэх нийгмийн хөгжлийн шинэ үе шат, нөхцөлд тохирсон оюуны үйлдвэрийг монголд хөгжүүлэхэд тухайлсан бодлого, үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ:  -Улс төрчид, шийдвэр гаргагчид маань судалгаа шинжилгээ, түүхий, хийрхсэн мэдээлэлтэй биш “боловсруулсан” мэдээлэлтэй харилцах ур чадвараа хөгжүүлэх,  - Сэхээтнүүд, иргэний нийгмийн зүтгэлнүүд аливаа ТББ нь олон нийт руу чиглэсэн “дарамттай” ажиллагаатай байх ёстой гэх сэтгэлгээгээ өөрчилж, ухаалаг лобби хийдэг “think tank” төв байгуулах тал руугаа идэвхтэй ажиллах,  - Оюуны өмчийг хамгаалах, бизнесийн байгууллага хувь хүмүүс хүний оюуны бүтээл болгон үнэ өртөгтэй байдаг гэх ухамсрыг бүрдүүлэх талаар  төрийн зүгээс явуулах бодлогоо эрчимжүүлэх тус тус шаардлага тулгараад байна.    Нэн тэргүүнд “think tank”, оюун бүтээл, үйлдвэрлэлийн талаар их дээд сургуульд хичээлийн хөтөлбөр боловсруулахаас ажлаа эхлэе.   Бидэнд улс төрийн биш, оюуны хувьсгал хэрэгтэй байна. Улс төрийн хийрхсэн мэдэгдэл, хэдэн цаас харсан жагсаал цуглаанаас илүүтэй “Think Tank” хэмээх “Оюуны лобби”-г хөгжүүлэх нь чухал байна. Ядахдаа, муухай хашгирсаныг биш учир зүйг нь тайлбарласан хүнийг хэн бүхэн сонсоход бэлэн байдаг шүү дээ залуусаа.    Бүгдээрээ шашинжсан, улс төржсөн нийгэм биш мэдлэгийн нийгэм байгуулахын тулд “Think tank”-ыг хөгжүүлгээе.   Жич: “Think Tank” гэх ойлголтыг монгол хэл рүү оновчтой хөрвүүлсэн нэр томъёо олж харсангүй. Иймээс тэрхүү латин ойлголтыг тэр чигээр нь хэрэглэсэн болно. Ер нь "Оюуны үйлдвэр", "Шинэ санааны төв" зэргээр орчуулж болох мэт санагдана.     Ингээд улс орнууд дахь “Think tank”-ын хөгжлийн талаар сонирхсон хүмүүст доорх мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Тэрчлэн улс төрийн хүрээнд “Think tank” хэрхэн хөгжиж буй талаар http://ulstur-tech.blogspot.com/2011/02/think-tank.html хаягаар орж дэлгэрэнгүй танилцах боломжтой.   “Think Tank” гэж юу вэ?  “Think Tank” гэдгийг төрийн болон хувийн секторт зөвлөмж боловсруулах, харин улс төрийн салбарт тодорхой улс төрийн шийдвэрийн нийгэм-эдийн засгийн үр дагаврыг үнэлэх чиглэлээр үйл ажиллагааг хэрэгжүүлдэг олон нийтийн институт гэж тодорхойлж болно. “Think Tank” байгууллага нь судалгаа шинжилгээ, аналитикаас аваад улс төрийн хавсрага шинжилгээ, онолын суурь бүтээл зэрэг оюуны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг онцлогтой. Өөрөөр хэлбэл, нийгэм, улс төрийн салбарууд уг институтын боловсруулсан мэдээлэл дээр үндэслэж шийдвэрээ гаргах бололцоотой байдаг гэсэн үг юм. Энэ утгаараа “Think Tank” нь нийгэм-эдийн засаг, улс төрийн эрмэлзэж буй үр дүнгийн талаар тодорхой төсөөлөлд үндэслэсэн стратегийн зорилго хийгээд хувийн шинжтэй эрдэм шинжилгээний судалгаанаас ялгаатай болохыг сануулах нь зүйтэй.    Уг нэр томъёог Дэлхийн II дайны үед Америк, Британий төрийн цэрэг дайны судалгаа шинжилгээний байгууллагуудыг нэрлэх үүднээс анх хэрэглэсэн гэдэг. Харин өдгөө гол төлөв төрийн бус, бие даасан мэдээлэл-шинжилгээ судалгааны хүрээлэн, тогтолцоог уг ойлголтоор тэмдэглэх болжээ.     “Think Tank” хэмээх оюуны үйлдвэрлэл нь цэрэг хүчний байгууллагаас хальж томоохон их дээд сургууль, судалгааны төвүүд, улмаар өдгөө иргэний нийгмийн бие даасан институтыг хамарсан маш өргөн бүтэц болтлоо хөгжижээ. Өнөөдөр  албан ёсоор бүртгэгдсэн, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй “Think Tank”-ын 1/3 нь АНУ-ын газар нутаг дээр төвлөрсөн байдаг гэнэ. Энэ утгаар АНУ-ыг “Think Tank”-ын эх орон төдийгүй хамгийн том тоглогч гэж нэрлэх бүрэн үндэстэй. Иймээс “Think Tank”-ын хөгжлийн талаар асуудлыг авч үзэхийн тулд АНУ-ын “Think Tank”-ын хөгжлийн замналыг судлах шаардлага зайлшгүй гардаг.    АНУ дахь “Think Tank”  Тус улс дахь “Think Tank” нь ямар нэг байдлаар үзэл суртлын өнгө аясыг агуулсан шнжтэй хөгжиж иржээ. Тухайлбал, хамгийн томд тооцогдох “Think Tank” төвүүдээс 30 гаруй нь төвийг сахьсан гэх статустай байхад мөн консерватив, либерал, либертари чиглэлтэй 20 гаруй “Think Tank” төвүүд ч бий. Өөрөөр хэлбэл, мэдээллийн орон зайн 47%-ийг “төвийн”, 37%-ийг консерватив “Think Tank” төв эзэлж байдаг бол үлдсэн 16%-ийг либерал чиглэлтэй “Think Tank” төвүүд тус тус “эзэмшдэг” байна.   Төвийг сахьсан “Think Tank” хүрээлэнгүүд нь аль нэг нам хүчнээс ангид, гол төлөв гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын асуудлаар бие даасан судалгаа эрхэлдэг “РЭНД корпораци” (RAND Corporation), “Хотын хүрээлэн” (Urban Institute), “Стратеги, олон улс судлалын төв” (Center for Strategic and International Studies), “Америкийн эдийн засгийн судалгааны хүрээлэн” (American Institute for Economic Research) зэрэг томоохон эрдэм шинжилгээний төвүүд багтдаг байна.    Харин консерватив” Өв сан” (Heritage Foundation), “Америкийн үйлдвэрлэл эрхлэгчдийн хүрээлэн” (American Enterprise Institute), “Үндэсний бодлогын шинжилгээний төв” (National Center for Policy Analysis) зэрэг манлайлал, төрийн аюулгүй байдал, эрх зүйн тогтвортой байдал, боловсрол хүмүүжил, асрамж эрүүлийг хамгаалах зэрэг америкийн нийгмийн харьцангуй уламжлалт суурь асуудлыг шийдвэр гаргах гол нөхцлөө болгодог төвүүд багтана. Иймээс Бүгд найрамдах намтай хамтран ажиллахад голчлон чиглэдэг ажээ.     Харин Ардчилсан намтай “Дэвшилт бодлогын хүрээлэн” (Progressive Policy Institute), “Брукингсийн хүрээлэн” (Brookings Institution), “Катогийн хүрээлэн” (Cato Institute) болон “Эдийн засгийн бодлогын хүрээлэн” (Economic Policy Institute) зэрэг либерал байр суурьтай, хүн амын эмзэг, орлого багатай давхрага, оюутан, тэтгэвэрийнхэн лүү чиглэсэн асуудлыг шийдвэрлэх арга зам эрэлхийлж байдаг судалгааны байгууллагууд хамтран ажилладаг байна.    Тэрчлэн үзэл суртлын чиг баримжаанаас гадна намуудтай хамтран ажилладаг, нэг болон олон асуудал эрхэлдэг, төсөл хэрэгжүүлэх хугацаа, дүн шинжилгээ ба зөвлөмжийн алинд нь ач холбогдол өгсөн шинжээр нь ангилан авч үзэж болно.    АНУ дахь судалгааны хүрээлэнгүүд өөрсдийгөө арилжааны бус үйл ажиллагаа эрхлэдэг хэмээн өөрсдийгөө тооцох нь олонтаа бөгөөд заримдаа бүр татварын хувь хэмжээгээ бууруулахын тулд сайн дурын байгууллага хэмээн зарлах нь ч бий. Гэвч дээрхийг үл харгалзан оюуны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт АНУ дахь  “Think Tank” төвүүд нь ширүүн өрсөлдөж, тус улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байдаг юм.    Хувийн салбараас санхүүждэг бие даасан “Think Tank” төвүүд байхаас гадна үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын асуудлаар үйл ажиллагаа эрхэлдэг “Үндэсний стратеги судалгааны хүрээлэн” (National Strategic Studies), “Үндэсний аюулгүй байдлын судалгааны хүрээлэн” (Institute for Homeland Security Studies), “Үндэсний аюулгүй байдлын бодлого, технологийн төв” (Center for Technology and National Security Policy) гэх мэт засгийг газрын судалгааны төвүүд ч томоохон байр суурь эзэлдэг. Мөн Холбооны улсын төсвөөс санхүүждэг 30 гаруй шинжилгээ судалгааны төв бий.     АНУ-ын “Think Tank” төвүүд амжилтад хүрэхэд нөлөөлсөн нэг чухал хүчин зүйл бол тэдний төрийн болон төрийн бус статусаас үл хамааран улс төрийн сонгуулийн кампани, нам, нэр дэвшигчдийн сонгуульд оролцох, судалгаа мэдээллээр хангах нөхцөл бололцоо адил олгогдсон явдал юм. Тэдний бэлтгэсэн судалгаа, илтгэл нь сонгуулийн яриа илтгэл, хэвлэлийн мэдэгдэлд байнга дурьдагдахаас гадна ерөөс улс төрийн бодлогын баримт бичиг, хууль журам, хөтөлбөр боловсруулахад шууд нөлөө үзүүлж байдаг аж.    Нөгөө талаас “Think Tank” төвүүдийн үйл ажиллагааны талаар мониторинг, санал шүүмжлэл байнга явагддаг нь тэдгээрийн өрсөлдөөнийг хурцалж, үйл ажиллагаагаа боловсронгуй болгоход томоохон түлхэц үзүүлдэг байна.    Европын холбооны орнууд дахь “Think Tank”  Европ дахь нөлөө бүхий “Think Tank” төвүүд нь европын улс орнуудын нийслэлүүдэд гол төлөв байрлах бөгөөд  үйл ажиллагаа нь Европын холбооны хамтын ажиллагаа, цаашдын гэрээ хэлэлцээрийн үр дагаврын талаар асуудлыг шийдвэрлэхэд голчлон чиглэдэг.  Иймээс тэдгээрийн онцлог нь дугуй ширээний уулзалтад зориулан судалгааны баримт материал боловсруулан бэлтгэхэд чиглэдэг. Тэрчлэн “Think Tank” төвүүдийн авч хэлэлцэх асуудлын хүрээ, үйл ажиллагаа эрхлэх талбар бололцоо тун өргөн байдаг. Тухайлбал, “Европын бодлого судлалын төв” (Centre for European Policy) 2002 оноос хойш 60 гаруй бие даасан төсөл хэрэгжүүлсэний ихэнх нь эдийн засаг, эрүүл мэндийн салбарын асуудал байжээ.    Их Британи дахь “Think Tank” төвүүд нь бие даасан шинжтэй, сайн дурын үндсэн дээр гол төлөв зохион байгуулагдсан байдгийн зэрэгцээ АНУ-ын ижил төрлийн байгууллагуудтай нягт хамтран ажилладаг. Анхны “Think Tank” төв бол “Олон улсын харилцааны эзэн хааны хүрээлэн” (Chatham House гэж нэрлэх нь түгээмэл) 1. Эрчим хүчний хангамж, нөөцийн оновчтой ашиглалт, аж үйлдвэр 2. Дэлхийн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт санхүүжилт, удирдлага шинэчлэл 3. Аюулгүй байдал: бүс нутгуудийн бодлого, олон улсын харилцааны шинэ хандлага гэсэн гурван том бүлэг асуудлаар судалгаа эрхэлдэг. Мөн “Стратеги судлалын Олон улсын хүрээлэн” (International Institute for Strategic Studies) гэх мөргөлдөөнийг шийдвэрлэх арга зам боловсруулах, батлан хамгаалах аргын судалгаа, даяаршлын үйл явц, төрийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, зэвсэг хураах, алан хядлагатай тэмцэх, дэлхийн дулаарал, экологийн аюулгүй байдлын талаар олон улсын яриа хэлэлцээрийг өргөжүүлэх зэрэг томоохон асуудлаар шинжилгээ судалгаа хийдэг төв бий.     Канадын хувьд “Think Tank” харьцангуй шинэ тутам бий болсон хэдий ч өдгөө 10 гаруй төв үйл ажиллагаагаа эрхлээд дэлхий дахинд нэр хүнд хэдий нь олоод байна. Тухайлбал, “Канадын альтернатив бодлогын төв” (Canadian Centre for Policy Alternatives) нийгэм, эдийн засгийн шударга байдлын талаар судалгаа эрхэлдэг, суртал ухуулгын үйл ажиллагааг эрдэм шинжилгээтэй хослуулан хэрэгжүүлдэг бие даасан хүрээлэн бий. Уг төв канадчуудын өдөр тутмын амьдралд тулгардаг асуудлуудын практик шийдлийн талаар мэдлэгийг олгох, ардчилсан яриа хэлэлцээрийг өргөтгөх явдлыг өөрийн үйл ажиллагааны онцлог хэмээн тодорхойлдог. Өргөн хүрээтэй асуудлаар ном, тогтмол хэвлэл, шинжээчдийн дүгнэлт тойм гаргадаг. Харин “Төрийн бодлого судлалын хүрээлэн”  (Institute for Research on Public Policy)-ийн хувьд үр ашигтай төрийн бодлого явуулахад шинэ санаа өгөх, улс төрийн шийдвэр гаргах үйл явцыг хөнгөвчлөхийг эрхэм зорилгоо болгодог байна.    Австралийн “Think Tank” сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хэдэн зуун “Think Tank” төвүүд байгуулагдсны 25 нь дэлхийн “Think Tank”-ын чансаанд эхний байруудад жагсдаг. Уг орны “Think Tank” нь анхнаасаа улс төрийн намын бүтцэд хавсран туслах маягаар байгуулдсан туршлагатай.  “Тусгаар тогтнолын судалгаан төв” (Centre for Independent Studies), “Сиднейн хүрээлэн” (Sydney Institute) зэрэг үндэсний томоохон төвүүд байхаас гадна орон нутгийн шинжтэй асуудлыг шийдвэрлэх арга зам боловсруулах чиглэлээр ажилладаг орон нутгийн судалгааны төвүүд, төрөөс санхүүждэг, түүний захиалгаар судалгаа явуулдаг хаалттай “Think Tank” төвүүд ч бий.    Харин манай хоёр хөршид ямар байна вэ?  Өмнөд хөршийн хувьд нилээн өвөрмөц нөхцөлтэй. Нэг талаас хэдэн арван “Think Tank” бий гэдэг ч тэдгээрийн үйл ажиллагааны үр өгөөж, нэр хүнд, мэдээллийн орон зай дахь жин нөлөө үлэмж сул. Судалгааны хүрээлэнгийн санаачлагч нь мэдээж засгийн газрын байгууллагууд. Тэрчлэн судалгааны төвүүдийн ихэнх нь албан ёсны статус аваагүй, нийгэмд өргөнөөр хүлээн зөвшөөрөгдөөгүй байдаг. Иймээс ямар нэг томоохон улс төрийн санаачлага санал болгох бололцоогүй. “Think Tank” төвүүд нь олон улсын дипломат яриа хэлэлцээрийн чиглэлээр дагнасан байдаг. Өдгөө АНУ, Хятадын хоорондын яриа хэлэлцээрийг өргөжүүлэх чиглэлээр ажилладаг хэдий ч санаа бодол солилцох асуудал нь томоохон улс төрчид гэхээсээ академик түвшинд явагдах нь гол төлөв.    Гэвч Хятадын дэлхийн бодлого, эдийн засагт эзлэх байр суурь өсч буй хийгээд  зах зээлийн эдийн засгийг хөгжүүлж, шинэ тутам улс төрийн тоглогчид гарч ирж, засгийн газар, олон нийтийн санаа бодол нөлөөлөх оролдлого гарах болсон зэрэг шалтгаанаар улс төрчдийн зүгээс хамтын удирдлагатай хүрээлэнгүүдийн байр суурь өсөх хэтийн төлөв ажиглагдаж буйг судлаачид  тэмдэглэж байна.   Харин хойд хөршийн хувьд мөн л шилжилтийн нөхцөл байдал дээр байна. Өөрөөр хэлбэл,  өмнөх нийгмийн тогтолцоонд байсан судалгаа шинжилгээний төвүүд нь масс руу чиглэсэн үзэл суртал, соён гэгээрлийн ажил эсвэл “маш нууцын зэрэглэл”-д судалгаа явуулж ирсэн хаалттай шинж чанараасаа ангижрах, өрнөдийн “Think Tank” амжилт ололтыг туршлагыг нутагшуулах чиглэлээр судлаачид өөрсдийн санаа бодлоо идэвхтэй уралдуулж байна. Хэдийгээр анхны “Think Tank” төв 1990 онд байгуулагдсан гэгддэг хэдий ч төрийн бодлогын хувьд нөлөө үзүүлж, шийдвэр гаргахад албан ёсоор оролцдог өрнөдөд танигдсан тийм байгууллага хуучин нийгмээс уламжлалтай нийгмийн шинжлэх ухаанаар дагнан судалгаа явуулж ирсэн төрийн мэдлийн академиуд, тэдгээрийн эрдэмтэн судлаачдаас өөр алга байна. 2008 оны Дэлхийн шилдэг 50  “Think Tank” төвийн жагсаалтад ОХУ-аас “Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэн” (Institute for World Economy and International Relations) багтсаныг хэлэх нь зүйтэй   Гэхдээ хоёр хөршийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагааны туршлагыг өрнөдийн “Think Tank” гэх загвар, шалгуураар авч үзэхгүйгээр тооцвол тийм ч тааруу бус гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Тийм байгаагүй бол муугаар хэлэхэд энэ хоёр улс аль хэдий нь дампуурчихсан байх нь ойлгомжтой биз ээ.    

Бөө нарыг хэн хэрхэн шийтгэдэг вэ?

Бөө мөргөл эргэн сэргэж буй энэ цагийн нэгэн том асуудал бол бөө нарын ёс суртахуун. Уг барьж бөө болно гэдэг угтаа тэнгэрийн хуулиар амьдарна гэсэн үг. Түмэн олонд тус болж, өвдсөний өвчин, зовсны зовлонг нимгэлэх үйлтэй энэ эрхмүүд өнөөдрийн олзыг бодон маргаашийн үйлээ зузаалах нь хэрээс хэтэрч байгааг олон хүн мэднэ. Тийм ийм бөө дээр очлоо, тийм ийм юм нэхлээ гэж гомдоллогсод олон таардаг. Нэг хоёрын зэрэг болчимгүй нөхдийн хэрэг биз хэмээн эхэндээ боддог байсан авч сүүлийн үед энэ нь хавтгайрсан үзэгдэл болж байгааг анзаараад сэтгэл зовнисондоо үүнийг бичиж байна. Жишээ 1. Нэг танил маань сандарчихсан утасдаж бөөн зовлон тоочив. Ажил төрөл нь жаахан уруудаад байхаар нь учрыг нь хэлээд өгчих, аргалж засчих сайн хүн байна уу гэж найзаасаа асуутал тэр дор нь нэг бөө хүүхэн дээр дагуулаад очжээ. Нөгөө бөө нь бөөлж үзээд “Чи угтай хүн байна. Гурван сарын дотор угаа барихгүй бол амины нэхэлтэй. Одоохон юмаа бэлдээд надтай хөдөө яв” гэжээ. Бэлтгэл, өргөл сэлт нь дор хаяж хоёр гурван сая төгрөг болох янзтай гэнэ. Цалингаас цалингийн хооронд амьдралтай бүсгүйд тийм мөнгө байсангүй. “Мөнгө олддоггүй, бөө утасдаад байдаг яах вэ, тэр бөөтэй муудалцчихвал бүр тусгүй юм болох байх даа” гэнэ. Нэгэнт тийм юм сонссон хүн сэтгэл амар байхгүй нь ойлгомжтой. “За, чи ямар ч байсан эхлээд мэргэн түргэн гэгддэг хэд хэдэн хүн дээр очоод асуу даа. Аль болох олон хүнээс асууж тодруул. Тэрний дараа яахаа өөрөө шийднэ биз. Ер нь бол мөнгөний төлөө юу ч хэлж, юу ч хийхээс буцахгүй хүмүүс байдаг юм шүү” гэлээ. Би гэдэг хүн далдыг хардаг далай лам биш болохоор үүнээс илүү юу ч хэлэх билээ дээ. Гурав дөрвөн сарын дараа нөгөө бүсгүй маань дахиад ярилаа. “Ямар ч уг муг байхгүй гэнэ. Жаахан хэл амны юм байсныг нь ламаар засал хийлгээд зүгээр болсон. Одоо ажил төрөл сайн байгаа” гэж байна. Гурван сар өнгөрсөн ч тэр үхсэнгүй. Хүний сэтгэлзүйн эмзэг байдлыг ашиглан энэ мэтээр айдас дарамтад оруулах явдал өнөөдөр хэрээс хэтэрч байгаа нь нууц биш. Үүний гол буруутан нь тэдгээр ухвар мөчид этгээдүүдийг давраагаад байгаа сүсэгтнүүд өөрсдөө билээ. Жишээ 2. Ажлын газрын маань бүсгүй “Энэ хар сүлдийг чинь тэгж хаа хамаагүй босгоод байж болдог юм уу?” гэж сонирхож байна. Түүний нэг сайн найз нь уяач, бас шаггүй хэдэн морьдтой гэнэ. Гэтэл наадмын өмнө нэг бөө “Хар сүлд босгуулахгүй бол морьд чинь олигтой давхихгүй” гэж шахаад салахаа больсон гэнэ. Босгож өгөх үнэ нь бас чиг чамгүй мөнгө аж. “Хар сүлдийг чинь тэгж хэн дуртай бөө хаа дуртай газраа амилуулаад байдаг эд биш. Тоолгүй орхичих гэхгүй юу” гэлээ. Яахаараа хар сүлд амилуулахаар морь хурдан болох ёстой гэж? Үнэхээр л тийм юм бол тэр бөө маань өөрөө хэн нэгэн малчны хонины хээрийг хямдхан аваад л хар сүлднийхээ хүчээр төрийн наадмын түрүү аваад сууж байхгүй бусдыг юунд шаналгана вэ? Луйварчны сэтгэлзүйг багахан ч болов гадарлах хүн ийм ятгалганд итгэнэ гэж үү? Тэгээд ч хар сүлд амилуулах гэдэг баргийн бөөгийн хийх ажил биш, хар сүлд тахиж явна гэдэг баргийн хүний даах ачаа биш билээ. Жишээ 3. Арвандолоотой охиныг бөө болгоно гэж бөөн хөл болжээ. Хамаг юмыг нь бэлдүүлж, ах дүүсийг нь аваад хөдөө хээр гарч баахан дүвчигнэж. Охинд онгод орсонгүй. Барцдыг нь арилгаж байгаа нь энэ хэмээн бардгаар баахан балбаж. Тэгснээ “Архи уудаг онгод байна. Архиа чамлаад байна” гэж хэлээд аягаар нь архи уулгаж. Хөөрхий охин ч, ахан дүүс нь ч бөөн сүсэлж биширсэн хүмүүс хэлсэн болгоныг нь хийж баахан явдал чирэгдэл болсны эцэст балбуулж зодуулсан согтуу охиноо өргөж тэвэрсээрр харанхуй шөнөөр харьж иржээ... Энэ мэтээр бичээд байвал үй түмэн жишээ олдоно. Уншигч та ч иймэрхүү явдалтай учирсан байж мэднэ.  Олон зуун жил дарагдсан бөө мөргөл эргэж сэргэхдээ буруу замаар явсны гор нь энэ. Уг нь бөө хүн гэдэг дээд зэргийн ёс суртахуунтай байх ёстой. Эрт үед бөө болох хүнийг олонтоо шинжиж, онгод тэнгэрээс лавлаж, буруу явдалтай, ойворгон хөөрүү, өсч хонзогнуур, шунал ихтэй зэрэг муу чанар давамгайлсан нэгнийг бол “давуулдаг” ёстой байжээ. Давуулна гэдэг нь тэнгэрт нь мэдүүлж, тухайн хүний зан байдлыг тоочиж, онгодын унаа болох чадваргүйг нь ойлгуулсны үндсэн дээр буух хугацааг нь хойшлуулж, дараа үе рүү нь давуулах ёсон юм. Хэдэн жилийн өмнө нэгэн бөөг холбох үед онгод нь “Тавьтар муутай унааг минь татаж сунгаж мордуулаарай” гэж захихад нь тэнд байгсад учрыг нь ухаж эс чадаад дахин тодруулбал “Манай онгодууд өш хонзон авахгүй, өөдгүй мууг хийхгүй гэсэн андгайтай учир шинээр унаа болж байгаа үрд минь үүнийг байнга сануулж бай. Онгод тэнгэртэйдээ эрдэж олиггүй мууг хийх вий” гэж учрыг тайлсан удаатай. Энэ бүхнээс харахад “тэнгэрийн хэлийг мэдэх эрдэм”-ийг ихээхэн нарийн шүүлтүүрээр шүүж байж өгдөг байж. Үүнээс гадна шинээр бөө болж байгаа хүн заавал андгай тавьдаг ёстой. Үүний тулд түүний бүх онгодыг багш нь (эсвэл тухайн бөөгөөр өөрөөр нь дуудуулдаг) залж буулгаад өс хонзон авдаггүй, ёс бусыг үйлддэггүй, худал буруу ярьдаггүй, олз ашигт шунадаггүй, онгодын шидээр аархдаггүй, зөв явдалтай, зөөлөн сэтгэлтэй бөө байна гэдэг ам өчгийг нь онгод тэнгэрүүдийнх нь өмнө хэлүүлж, үүнийгээ зөрчсөн тохиолдолд тэнгэрийн гэсгээл хүлээхэд бэлэн гэдгийг нь андгайлуулдаг. Үүнийгээ зөрчсөнөөс болж бөө хүн амь насаа алдах, өрөөл татанхай болох, үр хүүхдүүд нь өвчтэй төрөх, олигтой сайн явахгүй байх зэргээр хатуухан шийтгэлийг хэдэн үеэрээ хүлээдэг.   Гэтэл энэ цагийн өнгө мөнгөнд шунагсад хэдэн төгрөг л олж байвал хэнийг ч хамаагүй бөө болгоно хэмээн дүвчигнэж, бөө болсон зарим нь арга засал, хараал хорлол хийнэ хэмээн амандаа орсон тоогоороо мөнгө нэхэж, бусдад буян болох биш гай тарьж яваа нь нууц биш. Бөөтөхийг бизнесийн үйл болгож хувиргасан тэдгээр эрхмүүд янз бүрийн тайлга тахилга, сүлд шүтээн хүртэл бодож олж, үүнийг эс хийвээс, эсвэл үл шүтвээс тэгнэ ингэнэ хэмээн сүсэгтний сэтгэлзүйгээр тоглож байна. Үүнээс гарах гарц нь бөө бологсдод буян нүгэл, болох болохгүйн ялгаа заагийг сайтар ойлгуулах, мэдлэгжүүлэх явдал юм. Ялангуяа үйлийн үрийн талаар төгс сайн ойлголттой байхгүй бол бөөгийн буруу санаа, зөрүү явдлын төлөөс өөрийнх нь үр удамд бууж, гэмтний өмнөөс гэмгүй үрс зовоход хүрэх билээ. Ийнхүү үр хүүхдэдээ хараалгах үйл хийхгүй байхыг бөө нар хичээж, өөрийн үйлийг өөрөө үүрч дуусахыг чухалчилдаг байсан тухай эртний сайхан онгодууд хуучилдаг билээ. “Онгод хэдий өндөрт суувч ёроолоосоо нурдаг. Овоо хэдий намхан ч оройноосоо эхэлж өндөрсдөг гэж үг бий, хүү минь” хэмээн халхын нэгэн сайхан удганы өндөр их онгод нь сургамжлаад түүнийгээ ийн тайлбарлаж билээ. “Бөөгийн онгод өндөр суудалтай байж болно. Гэхдээ нартад байгаа унаа нь болчимгүйтвэл яаж ч чадахгүй цугтаа унадаг юм. Тийм учраас бөө хүн буруу муу үйл хийнэ гэдэг чинь нэг талдаа өмнөх олон үеийнхээ хичээж хүрсэн өндөр дэвийг бууруулж, нөгөө талдаа дараа дараагийн удам судрынхаа заяа тавиланг муутгадаг юм. Тийм учраас онгод ёроолоосоо нурдаг гэдэг. Овоо болохоор өндөр ч бай, намхан ч бай оройд нь чулуу өргөдөг учраас өндөрсөж байдаг жамтай” хэмээн тэр онгод айлдаад “Дээд тэнгэрээс айхаа больж дэргэдэхээсээ ичихээ больсон энэ цагт амласандаа хүрдэггүй албин адил шуналтнууд, үргүй мэт санагсад үндэсгүй мэт бодогсод олширч дээ. Хэлсэн нь хэргээ үүрч, хийсэн нь ялаа үүрэх цаг ирнэ дээ, хүүхэс минь” хэмээж билээ. Тэгэхээр үйлийн үрийн тухай сургаал монгол бөөгийн нэгэн гол мөрдөх зарчим байсан, түүнийг зөрчигсөд тэнгэрийн гэсгээлийг энэ биеэрээ төдийгүй өнгөрсөн, ирээдүйтэйгээ цуг хүртдэг гэж үздэг байсан нь тодорхой байна. Бөө мөргөлийг уугуул шүтлэгийнх нь хувьд, мөн олон хүний итгэл үнэмшил болж хүрээгээ тэлж буйнх нь хувьд зөв замаар явуулахгүй бол хожмын сөрөг үр дагавар нь нэн их байх болно. Бөө нарын ёс суртахууны асуудлыг бөө судлаачид, бөө нар ярьж эхэлж буй нь сайшаалтай. Гэхдээ асуудлыг аль өнцгөөс хөндөх вэ гэдэг туйлын чухал байна. Олон улсын бөө судлалын тэргүүн гэх нэгэн хүн зурагтаар төсөрхөн ярьж байхыг нь сонсвол Монголын бөө нарын тоо хэдий нь арван мянга хол илүү давсан, хэрээс хэтэрсэн тул журамлах бололтой юм хэлнэ лээ. Яаж журамлах гээд байгааг нь ойлгосонгүй. Бас Монгол бөөгийн “Голомт” төвийн тэргүүн Ш.Сүхбат ойрмогхон сонинд ярилцлага өгсөн нь цахим хуудсанд тавигджээ. Тэрээр бөөгийн ертөнцөд илэрч буй гаж буруу үзэгдлийг хурцаар шүүмжлээд үүнийг засаж залруулахад төрийн оролцоо хэрэгтэй, зарим нөхдийг хорьж цагдах хэрэгтэй гэжээ. Гаж буруу үзэгдэлтэй тэмцэх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Бөөгийн төвийн тэргүүн, Монголд бөө мөргөл дэлгэрэхэд үлэмж үүрэг гүйцэтгэсэн, бөө судлалаар олон ном бичсэн хүндтэй эрхэм ингэж мэдэгдсэнд талархаж байна. Гэхдээ нэг зүйл дээр мэтгэлцмээр байна. Энд тэнд бөө нараа барьсан, буудсан тухай жишээ татаж, төр оролцох хэрэгтэй гэсэн хандлага нь таалагдсангүй. Шүтэх эрх бол хувь хүний амин чухал эрхийн нэг бөгөөд энд төрийн оролцоо байж болохгүй ээ. Шарын шашныг Монголд дэлгэрүүлэхийн төлөө Алтан хан зарлиг гарган бөө нарыг шатааж байсан түүх хуучраагүй байна. Тэр үед Авдай ноён халхын шилдэг 700 бөөг амьдаар нь булсан гэж Ш.Сүхбат гуайн өөрийнх нь судалгааны бүтээлд ч бичээстэй байна лээ. Европ айсхи эмс, ягчистайгаа 500 жил тэмцэхэд хичнээн сая гэмгүй хүн хэлмэгдэж, хичнээн их завхрал гарч байсныг түүх мартаагүй. Дурын хүн хэн нэгнийг хорлол дом хийсэн хэмээн матах, гөрдөхөд л тэр хүн цаазын тавцанд очдог байлаа. Бүхэл бүтэн мужид хоёрхон эмэгтэй үлдэж хоцорсон гунигт түүх ч бий. Сүм хийд, төрийн оролцоо гэдэг ийм л юманд хүргэдэг. Энэ бол сайн арга зам биш ээ. Түүний оронд хүмүүсийг мэдлэгжүүлэх, мэдээлэлжүүлэхэд анхаармаар байна. Бөөгийн төвүүд тэр хуурамч этгээдүүд, ёс зүйгүй загнадаг нөхдүүдийг олон нийтэд ил тод зарлаж, анхааруулж сануулбал аяндаа л тэдэн рүү хүн очихоо болино шүү дээ. Бөөгийн нэр баригсад хэн нэгнийг эд материал, эрүүл мэндээр нь хохироосон, залилж мэхэлсэн бол түүнд нь тохирсон яд шийтгэл өгөх хуулийн заалтууд манай хуулиудад байж л байна. Энэ хүн бөө учраас хуулийн заалт үйлчлэхгүй гэсэн “онцгой хөнгөлөлт” байхгүй болохоор гэмт хэрэг үйлдсэн л бол түүнийхээ хариуцлагыг Монгол Улсын иргэнийхээ хувьд хүлээж л таараа. Тэгээд ч “Бөөгөөр засуулдаг төр гэж байхаас бөөгөө засдаг төр гэж байхгүй” гэж нэгэн онгод айлдсаны цаана ихээхэн учир бий гэж бодогддог. Тэгэхээр буруу зөрүүг хийгч бөө нарыг төрд биш, харин тэнгэрт нь мэдүүлбэл шударга шийтгэл оногдох биз ээ. Энэ тухайд бол “Онгодтой, єєрєє тэнгэртэй бєє хvн бол... биднээс илvv айж явах юмтай улсууд шvv дээ. Тэнгэр бол шууд шийтгэнэ. Шийтгэж ч байсан. Олон ч бєє нар шийтгvvлсэн. Залуухан, залуухнаараа яваад єгсєн, энэ хорвоог орхисон дан тэнгэрийнхээ шийтгэлээр явсан олон хvн байна шvv. Єєрсдийнхєє хийсэн буруу юмандаа явсан. “Бєє хvн онгодоо хэрэв сэвтээх юм бол хєсрийн дээстэй адилхан болно” гэж бєєгийн номон дотор байгаа шvv. Хєсрийн дээсийг хэн ч тоож харахгvй шvv дээ. Тэгэхээр онгод нь тэр хvнийг яг тийм болгож хаяна. Ерєєсєє харах vзэх юмгvй, ямар ч авралгvй болгож хаяна. Тийм учраас тэрийгээ мэдэж байх ёстой шvv дээ” гэж Ш.Сүхбат гуай уг ярилцлагадаа голыг нь олоод тун тодорхой хэлчихсэн байна лээ. Айх ичихээ мартсан ёс суртахуунгүй бөөг бол айх ёстой юманд нь шударгаар мэдүүлж зохих шийтгэлийг нь хүлээлгэвэл ямар вэ?  

Хуудаснууд

Subscribe to Монгол бөөгийн түүх