logo

logo.jpg

Advertisement

Монгол бөөгийн түүх

Баглан удган

Баглан удган өөрөө гучин гурван хурмастын оронд хүрч гал хар тэнгэр ,оч хар тэнгэрийг эзэгнэсэн хогорын голыг тахиж байсан ховор сайн бөө байсан байна.Ийм бөө хүн олон ясны уулзвараас эхлэн гол судсаараа  дээшлүүлж  зүрхний цагаан тольт хүртэл бие эрхтнээ эзэмдэн бөөлж чаддаг байна.Баглаха нэртэй хар морьтой түүндээ оч хар тэнгэрийн сэтэр, нөгөө хар мориндоо гал хар тэнгэрийн сэтэр татсан байж.Цагаан адуучийн Эдэн Увш гэж зайсангийн арван найман настай хүү хонио хариулж яваад Баглан удганыхаар буутал удганы бие их муу өвдөөд хэвтэж байсан байна.Эгч гуай та яасан  гэсэн онгодондоо баалуулаад бие муудаад гэж. Яавал эдгэх вэ гэж асуусан нэг хурга байвал онгодоо тахивал зүгээр болно гэж. Залуу хоньноосоо нэг хурга гаргаж онгодыг нь тахиулаад баруун хяраас баглаха гэж дуудан хоёр хар морийг нь хөтөлж ирсэн түүнээсээ онгодын сэтэр татаж баглан удган эдэгжээ.Тэгээд за хүү минь чиний гарыг цайлгах юм надад байхгүй би ядуу хүн харин чи хорин нас хүрэхээр ирээрэй гэж гэнэ.Хүү хорь хүрээд удганд очтол хоёр хар морио барж унаад дагуулаад Аха гүнгийнд очижээ.Удган Гүнтэнд  би чиний амийг өршөөсөн чи юу дуртайгаа ав гэсэн би юм авахгүй харин энэ хүүд охиноо өг гэж гүнтэн арга үгүй болж зөвшөөрчээ.Тэр цагаас хойш цагаан адуучийн тэх долоон үеийн зайсан чин хан язгууртай, цагаан ястай улсууд гэгдэх болжээ.Увшаас хойш Далай зайсан,Чагдар зайсан,Гомбожав зайсан,Сандагсүрэн зайсан залгамжилсан.Цагаан адуучийн тэх тэр цагаас хойш удганд насан туршид нь унах унаа, шөлний хониор дутаалгүй байлгасан ба Баглан бөө цагаан адуучийн тэхийн сүлд болсон байна. Жалханз хутагт Дамдинбазар  хүрээ орохоор морилж явах замд Агарын голын хойд нуруунаас Оглогын  урд нуруунд солонго татаад байхыг оглогын эхнээс үзээд шавь нар бараа бологчидоо хөсөг жуузаа зогсоохыг тушааж ”энэ эхнэрт сүү өргөлгүй болохоо байлаа” гэж гэнэ.Лам нар сүү цагааны дээжээ өргөхөд сая солонго татахаа байжээ.Тэгэхнээ Агарын хайрхан  /Баглан удган/ халхын нэг гэгээнтэнийг алцаан доогуураа шургуулах гэж шидэрхэж байсан байна.Хайрханы хувилсан дүр нь Агарын хойд нуруун дээр зогсоод нөгөө хөлөө Оглогын урд нуруун дээр тавиад саравчлаад харж байсныг нь Жалханз гэгээнтэн мэдчихээд сүү өргүүлж гарсан ба азаар хүү төрүүлсэн хүн юмдаа гэсэн гэдэг.   Эл түүхийг 1992-02-02нд хөвсгөлийн Л.Дүүжий гуайгаас тэдэглэв. 

Зөнөг хайрхан

Тэнгэсийн есөн дараа гэж тэнгэс голын тэнд дарж орхисон есөн булш байдаг. Бөө нар тэр лусын юуманд болдоггүй хэцүү хатуу юмнуудаа хийдэг.Тэрнийг нь нутагийн улсууд бүр хэрэг болгож бөө нар тал талаас нь хааж байж нүхэнд нь оруулж дарсан байна.Түүнийг нь Зөнөг хайрхан юу дарсаныг нь үзэх гэж есүүлэнг нь ухаж онгойлгож.Тэндээс хүзүүгүй гөрөөсний юум,нялх хүүхэдийн юум,цусан нуурын юм,үхсэн хүний хүүр гараагүй муу муухай юум байхгүй.Энэ ертөнцөд онгод тэнгэр болсон, муу муухай гэгдсэн ад чөтгөр,алибан,шулмас,нагараза, сулараза цөмөөрөө гарсан байна.Тэр хүн хадгалж чадах юумнуудыг нь аваад Зөнөг хайрхан онголж тахижээ.Зөнөг хайрхан бас нисдэг морьтой байсан хүрэхгүй газар үгүй ажээ.Тэр морио унаад алга болчоод байхаар нь эмгэн нь сүүлдээ хаашаа яваад байна гэж асуугаад байдаг болж.Тэгээд нэг алга болж ирэхдээ гурван настай нүцгэн хүүхэд авч иржээ.Тэр нь тэнгэсийн есөн дараанаас гарсан амьд хүүхэд байсан байна.Энийг гөрөөсний цуснаас өөр юумаар тэжээж болохгүй,малын сүү өгч болохгүй гэж хэлээд эмгэндээ өгжээ.Эмгэн хэлсэн ёсоор нь гөрөөсний цусаар сар гаран угжиж байгаад Зөнөг хайрханыг  нэг алга болоход нь өөр эмлүү яваад байна энэ ер түүнийх нь хүүхэд байх гэж хардаад өнөө хүүхдэд нь малын сүү өгөөд алчихжээ.Уг нь тэр өсөж том болсон бол нагараз юумуу сулараза болох байж.Зөнөг хайрханыг буцаж ирэхэд гөлөм нь дэрвээд дугараад байхаар нь эмгэн нь сөхөж хартал хоёр далавч байсаныг огтолж орхижээ. Түүнээс хойш Зөнөг хайрхан явгарч хол ойр одохоо байж.Тэгтэл хэдэн махчин хүмүүс Зөнөг хайрханыг барьж толгойг нь авах гээд сэлэм нь эс дааж бүгд ээлж дараалан цавчсан ч сэлэмний ир нь хавтгай болоод байж сүүлдээ цахиур буугаар буудаад үхдэггүй өдөржин буудаад орой болоход за хүүхдүүд сумаа ав гээд бүсээ тайлахад сум нь асгарчээ.Тэгэхлээр нь их мод овоолж байгаад зөнөг хайрханыг шатааж гэнэ.Шөнө дундаас нэлээд хойно гал унтархаар очтол харин хоёр ханцуйндаа гараа хийчэхсэн сахал нь цантчихсан нэлээд бээрсэн янзтай цогон дотор за хүүхдүүд галаа зас гээд сууж байсан гэдэг.Зөнөг хайрхан нисэх гээд хоёр өдөр болоод хүч хүрэлгүй за миний сүүжний яс хүрэл болсон байна далайн чинь уснаас уусан, давааны чин махнаас идсэн аргагүй нисэж чадахгүй болсон байна одоо та нар намайг алж болно шар нохойн сэмжээр толгойг минь ороож,гурав төрсөн бүсгүй хүний өмдөөр ороолого гэсэн хэрэг болгож ёсоор болгоход сая үхсэн байна.Зөнөг хайрхан гэж ийм л идтэй шидтэй хүн явсан гэдэг.   Зөнөг хайрханы эл түүхийг 1991-10-6нд Хөвсгөлийн малчин Сосорын Чойсүрэн гуайн тэмдэглэлээс авав.

Бөөгийн онгодтой хөөрөлдсөн нь

Бөө мөргөлийн галын тахилга, өндөр тайх зэрэг зан үйл дээр үр хойчсоо тэтгэж буугаад мордсон олон омгийн онгодуудын ярьсан бүхнээс өөрт сонин содон гэж санагдсан зарим зүйлийг өмнө нь оруулж блогийнхоо уншигчдад сонирхуулж байснаасаа дахин эмхэтгэв.    (Хиад онгод) Хаадын маань зүс царай ямар байсан юм бол доо?   Алтан ширээт хаан Бату баруун хөмсөг нь тасархай байсан, Чингис хааны нүд нь ирвэсийнх адил доошоо нумарсан хэлбэртэй, эрүүндээ ямаан сахалтай, Модун Чинму харин  мантгардуу тарган нүүртэй байсан. (цаасан дээр зурж үзүүлэв).   Хаадын дээд язгуурын эхчүүд нь ямар ясны эмэгтэйчүүд байсан юм бол?   Добу мэргэний Алангуа удган хатан ойн иргэн, Бөртэ чинаугийн Гуа Марал удган хатан нь хамиад гаралтай байсан.   Монголын хаадын язгуурын Бөртэ чинау яг аль газраас ирээд хаана эхлээд хүрсэн гэдэг юм бэ?   Моголын их нутагт Алтан ширээт хаан Батугийн улс байлаа. Тангудын говь цөл нутгаар дамжин зүүн тийш туулан Эргүнэ голын адагт Таян агуйд анх ирсэн гэдэг. Өсч нас бие гүйцээд Онон, Хэрлэн голын нутагт ирэхдээ хамиадийн нутгаас эхнэрээ авч ирсэн байх юм.   Одоо цагийн заарин удган бөө нар ургаа ногоон мод амилуулан хадаг яндар ихээр уях юм. Эрт цагт тэнгэрийн хөтөч нар хадагны оронд юу уядаг байсан юм бэ?   Унаж яваа мориныхоо дэлнээс 3-5 ширхэг үс хялгас аваад л тэр амилуулсан модондоо түшүүлсэн гишүүнээс уячихдаг байлаа. Ургаа ногоон модонд хадаг уяснаас мод чинь хорхойтож үхэх аюултай болдог. Уялаа гэхэд ургаа модныхоо голоос биш түшүүлсэн тулаас модноос уядаг юм шүү дээ.   Долоон бурхан одонд манай хөгшид оройд гарч сүү өргөх юм. Энэ нь эртний ямар ёс жаягаас уламжилж ирсэн хэрэг байна вэ?   Долоон өвгөндөө шөнө оройд адуу малаа харж хандаж байгаарай гэж даатган сүү өргөдөг эртний ёс байсан юм. Зургаа нь заарин, нэг нь удган юм. -Эчингул (хиан ястай) -Өвөгдэй (хиан ястай) -Өгмэд удган(хиан ястай) -Бат (уранхан омогтон) -Батхур (ойн иргэн) -Байхул (ойн иргэн) -Тотгун (ойн иргэн)   (Хиад ястай угаас) Хан Хурмаст тэнгэрийн хуралдайд зөвхөн харын уг гарвалууд суудаг гэж дуулж байлаа, та энэ хуралдайн байдал ямар янзтай явдаг болохыг нь үзэж сонсож байв уу? Солонгон өнгөтэй үүл манан хөшгөөр үүд болгон хаасан байсан. Хөшгийн цаанаас манай чиний мэдэх тэр өвгийн чинь нүүр царай дөнгөж цухуйгаад гарын алгаар орохыг дохивол миний орж асуугдах ээлж маань ирж байгаа нь тэр юм. Дотор нь ороход монгол ястан омгуудын сүрлэг сайхан өмсгөлтэй сүрдмээр олон заарингууд зогсоцгоож байсан. Сандал суудал байхгүй цөм босоогоороо байдаг болтой юм билээ. Монголын ирээдүйн тухай ихээхэн санаа сэтгэлээ чилээдэг нь илхэн байгаа эрхэм өвгөд дээдэс маань бид мэтээсээ дэлхийн орчин цагийн түүхийн явдал болон монголын эртний хот хүрээний тууриудын өнөөгийн оршин буй байрлалын тухай асуух зүйлээ болгоож байсан даа. Хангалттай хариулт авбал ихэд сайшаан магтана.   Түбдийн нутагт амьдардаг оронго гөрөөсний эврийг чухам ямар зорилгоор бөөгийн зэмсэг хэрэгсэл болгон урд цагтаа ашиглаж байсан юм бол? Зарим овгийн үр хойчисдоо их хор нөлөөтэйгөөр эргэж байгаа удмын бөөгийн сүнсийг сэргэж дахин босгохгүйгээр дарахын тулд энэ эврийг ашиглан дохиж хэрэглэдэг байсан юм.   (Сартуул онгод) Үр хойчис бидэндээ захиж анхааруулах байгалийн аюул ойрын хугацаанд байна уу?   Дээд тэнгэрээс Алтайн уулсын эздээ дээш нь татаад байхаар нь гайхаад байлаа. Алтайн уулсын биеэр галт могой гүйгээд байна. Ойрын 10 жилдээ Алтайнхан нутаг сэлгэх хэрэгтэй болжээ. Галт могой гүйж газар шилгээхэд уулын эзэд хүртэл нүхэнд дарагдах аюул байдаг юм.   (Хотгойдын шадар ван Чингүнжав)  Хотогойдын 33 ноёдод өндөр тайх тайлгыг орой цагаан хар ирэгэн хонь өргөн хийж байна. Таны нуруу өвдөж эмзэглээд байдаг болтой, тахилга тайлгаа аваад одоо удахгүй эдгэж илаарших уу?   Удахгүй эдгэнэ дээ. Ван би Бээжинд зоослуулан цаазлах ялыг авч тамлуулахдаа 99 дэх зоосоо тавиулаад ухаан алдсан. Ордны мэдээ чимээг дуулгаж байсан хорчин түмнээ, бор цайгаараа цангааг минь тайлж байсан харчин түмнээ, аманд минь мөөг(мэдээ алдуулах) хийсэн цахар түмнээ хэзээ ч мартахгүй ээ. Өөрийн биеийнхээ махаар Монгол хөх тэнгэрийг тайж байна гэж бодоод хэвтэж байлаа. Зоосолсон яргачин нь монгол, манж хүн биш харин хан үндэстэн байсан юм шүү. Адтайгаар нурууны ясыг минь голлуулан (уг нь заншил ёсоор зузаан маханд тавьдаг ёстой байж) тавиад байж билээ. Монголчуудын маань их зовлон надаар л төгсөг гэж бодож байлаа.   Орхон голын тухай юу хэлэх вэ? Орхон гол Өөлдийн дайны үед монгол түмний амийг авч, цус ихээр үйж улаанаар эргэн урсаж байснаас ихэд догширсон гол юм уу.   Онон голын талаар та юу хэлэх вэ? Онон голын эзэн нь их л сайхан удган хатан байдаг гэлцдэг. Зуны сарын шинийн 15-ны шөнийн сарнаар хэн Онон голд орж булхвал тэр их царайлаг сайхан болно гэлцдэг байв даа.   Тэнгэрийн ташуур(бардаг)-т байх мадар нь чухам ямар санааг илэрхийлдэг вэ? Тэнгэр, газар, лусын ёрыг улаачдаа буулгахгүй гэж ташууртаа мадар хийлгэдэг юм.   Онгодоос өөрийн улаачдаа өгдөг тэнгэрийн нэрний учир нь чухам юу юм бол? Дээд тэнгэрийн 99 орон зай бүрд улаачдаа нэг тэнгэрийн нэр өгч муу санаатан бүхнээс хамгаалдаг учиртай. Улаач нь тэнгэрийн нэрээрээ дээдэстэйгээ харьцдаг. Түүнийг нь улаачийнх нь төрсөн үр хүүхэд нь хүртэл мэдэх учиргүй юм шүү.   (Баатар вангаас) Түшээ хүүгийнх нь авч яваа энэ хутга төмөр сайтай, бас тэгээд сайхан хийцтэй эд байгаа биз? Танкны фрикцион дискнээс гарсан гангаар захиалж  хийлгэсэн юм. Алив харъя гээд хутгийг минь гартаа авсанаа ган төмрийн чанарыг нь шалгахаар барьж суугаа тэнгэрийн ташуурын нэгэн унжсан илдны ир дээр цохив. Тэгснээ инээгээд цаад буриадууд чинь дайн болох нь гээд Баатар Хар Тэнгэрээ дуудаад уналаа. За сүү өргөөд тайвшруул тэднийгээ гэж хэлээд тайтай нь аргагүй мишээж сэтгэл нь ихэд хөдлөн суув(багшийн маань зарим угууд хутганы ир шалгахыг нь үзээд сүйд болох нь  гэж их л сандарсан болтой).   Дашдоржийн Нацагдорж: Германы Рейний хавийн нутгаас галуу унаж ирлээ. 65 настай. Намайг хашаа налаад үхсэн гэж бодож байв уу, үгүй шүү. (Түшээ хүү би цэл гайхлаа)   Дамдины Сүхбаатар: Бухарест хавийн нутгаас ирлээ. 61 настай. Намайг хэн нэгэнд хорлогдож үхсэн гэж бодов уу, үгүй дээ. Тэр цагт хоёр хөтөлгөө морьтой гарсан даа. Эх минь хамниган ясны удган хүн байсан юм. Ээжийнхээ ачаар л амьд гарсан даа. Эхийг минь Улиастайн голд үйсэн, тарнийн л ёр байх даа. (Түшээ хүү би хоёр дахь удаагаа цэл гайхаж мэл хөхрөв) Түшээ хан уулын Цэцээ гүнээсээ яваад нутгийнхаа Мөнх хаан ууландаа очсон нь над арай дээр юм уудаа.   Ханд (жанжины эх): Улиастайн голоо хундан цагаан хониор тайгаарай. Энэ голыг догшруулаад байгаа эзэн нь би л юм шүү.   Баатар ван(Хатанбаатар): Тэнгэрт буриад, дархадууд шуугиад байна. Ямар гээч түбд лам монголд ирчихээд ёр хаяж тарни буулгаад байна? Аан 9-р Богд гэв үү. Нэг их удахгүй идүүлчих биз ээ. Би цагтаа гүртэн байлаа. Гүртэн чинь уг нь лам биш юм шүү дээ. Тухайн цагт нь тааруулж л явсан ухаантай. Тарнийг бол харин мэднэ. Гэхдээ монголд маань хэрэггүй эд байх шүү. Тарни уншихаар 17 хоног гайгүй сайн явдаг. Тэгээд л өөр нэгэн тарнид тушигдчихдаг юм даа. Энэ нь түбдийн нарийн ухааных байх л доо. Монголчууд өөдөлж явъя л гэвэл тэнгэрээ шүтэж, аав ээжийгээ дээдэлж явах хэрэгтэй юм.   Ханту бэхү(Отгонтэнгэрийн эзэн): Одоогийн монголын хаан чинь Ойрдын хүү(ерөнхийлөгч Ц.Элбэгдорж) гэсэн байх аа. Хангай ханыг ламаар тахиж болохгүй гэж олондоо дамжуулаарай. Өмнө удаа ламаар тахиулсан хааныг чинь мориноос нь ташиж нэг унагаасан, дараа хавар нь галзуу чоноо нэг турхирсан. Цагаан нуур(Бадар хундага юм болов уу)-ын эзэн нь удган эх Саргалдай минь юм. Нуур усаа бузарласнаас тэр нутагт ган, зуд бүхний эхлэлийг тавьж байна. Мөнх хааны зарлигаар энд эзэн сууж байна. Надаас өмнө бусад хаадын зарлигаар өөр өөр бэхи нар байсан гэдэг.    Занабазар мэргэн(Өндөр гэгээн): Тарнийн ёрийг монголдоо хааж л явна. Монголчууддаа тэнгэрийн ёсоо дээдэлж авч яваарай гэж захих байна.   Хиад уг(Хабул хааны их мэргэн): Саяхан мангадын хааны золголт(12 сарын 25-ны загалмайтны зул сарын баяр болтой)-нд яваад бэлэг сэлтээ солилцоод ирлээ. Модун эзэн, Абраам хаан, Цагаан гүү хаан, Хабул хаан нар өөрсдийн олон албатуудынхаа хамт явлаа. Мангадын хүлэг морьд, чарга нь том сүрлэг эд байх юм. Одоо бодоод байхад бидний тэгж явсан маань зөв ч юм уу, буруу ч юм уу мэдэхгүй л байна. Тэд чинь улс гүрнийхээ хүч чадлыг гайхуулаад ч байгаа юм уу санагдсан даа. Абраам хааныг маань мөргөчихнө лээ(хэлсэн санааг нь ойлгосонгүй, хэлсэнийг нь оруулав). Би ч Хабул хаанаа хамаг муу бүхнээс хамгаалаад л бүрэн зэвсэгтэйгээ зогсож байлаа. Миний хул морь ч мангадууд тэдний морьдоос дутаад байх юмгүй юм билээ дээ(яг гарахдаа хэлсэн үг нь).   Бүргэд омгийн удган хатан: Мангадын хааны золголтонд яваад ирсэн шүү. Хүүхнүүд нь хагас нүцгэн харагдах юм. Бид чинь хувцас хэрэгслээрээ биеэ бүрэн халхалж явдаг. Цээжээ эр нөхрөөс өөр хүнд харуулах ёсгүй юм шүү дээ. Тэр олон хүний нүдний хор орсон хагас нүцгэн гүйлдэх хүүхнүүдийг тэвэрсэн эр хүний бие сэтгэл бузартах болно шүү дээ, санаж явдаа. Бид чинь тэнгэрийн хаяг ширтээд л холын их аянаас ирэх эр нөхрүүдээ хүлээдэг байлаа. Уг онгодыг дуудахдаа аль хааны үед амьдарч байсан эсэхээр гаргаж дууддаг юм шүү дээ.   Хиад уг(Хубилай хааны их мэргэн): Байгаль дэлхий хүйтрэх гээд л байна даа. Яргуй мэтийн цасанд зохицсон ургамал элбэгших мэт. Ирэх өвөл их хүйтэн болох тул дулаан хувцас сайн бэлтгэж, орон гэрээ сайн дулаалаарай. Долоон жилийн дараа(2017 онд) өмнөд хилийн цаана их мөргөлдөөн гарч цус ихээр урсах нь дээ. Хянганы нуруу, 33 говиороо хааж зааглан ус нутагтаа орох аюул заналыг хаагаарай.   Дархад онгод: Долоон жилийн дараа биш ээ, 2013 онд болох тул монгол нутаг усаа сайн хүрээлж хамгаалаарай. Бөө болж тэнгэрийн хүн болж байгаагийн хэрэг чинь ийм зүйлд л гардаг юм шүү дээ.   Сорхугтани бэхэ: Эх маань дүрбэн ястай билээ. Ойрын 180 жилд дэлхий дайдад нөлөөлөх томоохон гамшиг алга даа. Түүнээс цааших нь өнөө цагийн бөө нар та нарын мэдэлд л байх юм шүү дээ.   Талст боржигон омгийн онгод: Талст боржигончууд бид их хаадын зэр зэвсгийг олон үеээрээ даан хийж ирсэн улд юм. Бөртэ хатны эцэг нь хунгарудын Дай цэцэн. Эх нь харин талст боржигоны удамтай хүн байсан юм шүү дээ. Талстын дархчуул бид Мөнх хаан уулын тайхтай, Дархан хан ууландаа суудалтай билээ.       Гал    

Бөө мөргөлийн тухай сонирхолтой баримтуудаас

Одоо үед онго тэнгэрийг ялгахгүй олон бөө төрж байна гэх болсон билээ. Тэгвэл бөө мөргөлийн талаар сонирхолтой баримтуудыг та бүхэн дээ хүргэхииг зорисон юм. Баримт № 1 Беө гэдэг бол амьдралын хар ухаантай хүмүүс. Дээрх үеийн лам нар их таван ухаан, бага таван ухаан гэж судалж байсан шиг амьдралын бүх ухааныг судалчихсан улс байдаг юм. Тэгэхдээ лам нар шиг амьдралын үзэгдлийг хэд хэдээр нь багцалж ойлгохгүй, ерөөсөө л энэ хорвоогийн бүх зүйлийн тухай бодоод гол гол юмыг нь сурсан байдаг. Баримт № 2  Бөө гэдэг маань угтаа ардын эмч, домч юм шүү. Бөөгийн ухаан их энгийн мөртөө бас их хэцүү. Баримт № 3 Бөөлж байгаа хүн онгод нь орохоороо гэнэт цорвос гээд этгээд хачин болоод явчихдаг. Царай зүс харц нь хүртэл өөрчлөгдөөд. Энэ чинь өөрийнхөө ичимтгий хязгаараас даваад явчихаж байгаа гэсэн үг. Баримт №4 Бөөгийн онго улаачдаа орж буухдаа 3 минутын хугацаанд ордог ба чадалтай онгод 27 минутанд байж чаддаг юм байна. Онгод буухдаа л архи ууж, тамхи татдаггүй ба хэрэглэсэн ч ёс төдий хэрэглэдэг байна. Баримт №5 Бөө хүн онгодоо оруулахдаа газарт болон завилж сууддаггүй. Босоо заяатай Монгол гэсэн утгаар тайлбарладаг гэсэн. Бас бус тайлбар байдаг. Баримт №6 Явган бөөлнө гэдэг нь хэнгэрэгтүй зөвхөн аман (төмөр, хулсан) хуур эсвэл цуураар онгодоо дуудаж (тэр нь тэнгэрт хүргэх унаа болдог) харьцахыг хэлдэг байна. Баримт №7 Одоо үед онго тэнгэрийг ялгахгүй олон бөө төрж байна гэх. Онго бус гэдэг хараалаар нөхцсөн онгод (бохир үнэр танартай), савдаг(за юу ч байж болох), албин тийрэн (нэг ёсны чөтгөр) зэрэг гэнэ. Баримт №8 Бөөгийн хэц хэнгэрэг нь тухайн бөөгийн зэрэг зиндааг илтгэдэг гэнэ. Халхын бөө нараас 15 хүртэл, Буриадын бөө нараас 13 хүртэл, Дархад бөө нараас 8-9 хүртэл, Хотгойд бөө нараас 5 хүртэлх булдруутай хэнгэрэгтэйг нь илүү чадалтай бөө нар гэж үздэг байна. Баримт № 9 Эхийн эрхт ёсны үед бөө мергөл үүсч анхны сүсэг бишрэлийн хэлбэрүүд болох уул, ус, шүтэх болсон байна. Үүний дараагаар онгон савдагтай уулзаж ярилцдаг хүмүүс гарч ирсэн нь одоогийн бөө, удган нарын дээд овог байжээ. Баримт № 10 Бөө бөөлөх үед өмсөдөг дээлийг хуяг гэнэ. Холбого хонхинуур нь бөө онгодын хараал зүхэл хийхэд тэдний төлөөнөөс явдаг зүйл нь ажээ. Баримт № 11 Бөөгийн уул эзний огторгуй, хурмаст тэнгэр очиход хэнгэрэг нь хөлөг унаа нь болж өгдөг байна. Хэнгэрэг нь хүрээ, бариул, зуузай, жолоо, горхи, бөгж, хонхинуур, булдруу зэрэг үндсэн хэсгээс бүрддэг. Зайран /эрэгтэй бөө/ бол эр бугын арьсаар, удган /эмэггэй бөө / бол согооны арьсаар хэнгэрэгээ бүрдэг. Хэнгэрэгний хүрээ, бариулыг тэнгэр ниргэсэн модны хавиас хар мод авч хийдэг ажээ. Амилсан эзэнтэй хэнгэрэг бөө хүний итгэлт хөлөг гэж үздэг. Баримт № 12 Бөөг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалсан биосистем судлаач Хартумын их сургуулийн профессор, доктор хатаггай Бен Белла Хелга 97 орноор 2000 гаруй хоног беө нарыг судалж дараах дүгнэлтэнд хүрсэн. 1.Бөө нар бол био тог биед нь хуримтлагдсан увидаст хүмүүс бөгөөд үүнийг зөвхен өвлүүлж үлдээдэг. 2.Өөрийн био тогийн хүчээр байгалийн хуулийг ажиглан мэдэж түүнийгээ өөрийн оюуны хүчээр хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл зад тавих, хүмүүстэй холбоо тогтоох, мэргэлэх, хараал ерөөл гэх мэт нь ид шид бус юм. 3. Орчин үеийн техникийн соёл иргэншил дусал төдий бага, байгаль дэлхийтэйгээ ойр оршдог буурай хөгжилтэй ази, африкт жинхэнэ бөөнүүд байдаг. Бөө бол шашин үзэл суртал биш хүн байгалийн холбоо шүтэлцээнээс бий болсон байгалийн үзэгдэл хүний чанар юм. Баримт №13 Лус гэдэг нь энэ дэлхийн бүхий ус, чийгийн эзэн, савдаг нь газар шорооны эзэн гэж бөө нар номлодог байна. Гэхдээ тэрхүү эзэд нь тэнгэр газрын заагт гадаргуу дээр оршдог хэмээн тэд үздэг. Тиймээс Монгол, Түрэг угсааны бөө нарыг ерөнхийд нь тэнгэрээр, лусаар, бөөгийн сүнсээр хөллөсөн бөө гэж ангилж үздэг ажээ. Баримт № 14 Газар лусаар хүчээ авсан буюу лус савдагтай нөхцөх, лус савдагын хорлолоор бөө болсон бөөг лусаар хөллөсөн бөө гэдэг. Тэрхүү бөө нар нь бөөгий увдисын хүч чадал харьцангуй өндөр байдаг гэнэ. Баримт № 15 Тэнгэрээр хүчээ авсан буюу тэнгэрийн эрхсүүдтэй нөхцөх, түүний хорлолоор бөө болсон бөөг тэнгэр хөллөсөн бөө гэдэг. Ийм бөөгийн увдисын хүч хамгийн их гэдэг. Одоо ийм байдаггүй бөгөөд 13-р зууны эхэн үеийн Тив тэнгэр буюу Хөхөчү, 18-р зууны үеийн Хармайн аав хэмээх Хаж зайран нарыг тэнгэр хөллөсөн бөө нар гэж үздэг байна. Баримт № 16 Насан өөд болсон бөөгийн сүнстэй нөхцөх буюу түүний хорлолоор бөө болсон бөөг сүнс хөллөсөн /сүнсээр хүч авсан/ бөө гэх бөгөөд ийм бөөгийн увьдасын хүч чадал тэнгэр буюу лус савдаг хөллөсөн бөөгийн увьдасын хэмжээнд хүрдэггүй гэнэ. Баримт № 17 Тухайн гэр бүлийн /нөхөр, эхнэрийн аль нь ч байж болно/ хүнии эцэг өвгөдиин сүлд сахиус, тэнгэрүүдийг нь бөө хүн шившин амилуулж өгөхийг онгод босгох ёс гэдэг гэнэ. Тэр айл нь бөө ч байж болон эсвэл бөө биш ч байж болдог гэнэ. Нөгөө талаар янз бүрийн өнгө хэмжээ бүхий даавуунууд болон эсгий, цэмбэ зэрэг мал амьтны гаралтай зүйлсийг ёс журмын дагуу оёж, шидээслээд бөө хүн шившин амилуулахыг онгод амилах ёс ч гэж үздэг байна. Баримт № 18 Өвөг дээдсийнхэн хүчирхэгжсэн эрчим хүч, байгаль дэлхий дээрх эрчим хүчний нэгдлийг онгод гэж тодорхойлж болно. Эрдэмтэн О.Пүрэв онгодыг хий ухаар юмс гэж нэрлэдэг гэжээ. Баримт № 19 Бөөд онго орох бүрийд бөө ухаан алдан унадаг байна. Учир нь онгод орох бүрт өөрийн оюун ухаан түр зуур алддагттай холбон тайлбарладаг. Бөө хүн өөрийн ухаан түр зуур алга болж өөр сэтгэхүйгээр сэтгэж өөрийн дуу хоолойгоор хүмүүст өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар хүүрнэж айлтгахыг бөөд онгод орлоо гэж үздэг. Баримт № 20 Онгод нь хүмүүст харагдах биегүй, үзэгдэх хэлбэргүй үл үзэгдэгч боловч жинтэй хатуу зүйл байдаг гэж бөө нар үздэг. Гэхдээ онгод нь тодорхой газар, орон зайнд байртай байдаг ба үргэлж хөдлөгөөнд оршдог гэнэ. Түүнийг бөөгийн ёсоор онгодын гүйдэл гэдэг ажээ. Баримт № 21 Онгод нь бөө хүнийг нэгэнт эзэмдэн нөхцсөн учраас байнгын холбоотой байж, бөөг мэдээлэлээр хангадаг байна. Өөрөөр хэлбэл тэр бөөг тойрсон эрчим хүчний нэг урсгал энерги бий болдог гэсэн үг. Тиймээс их сайн бөө хүн бөөлөлгүйгээр тухайн хүний асуудлыг шууд оношлон шийдвэрлэж өгдөг байна. Баримт №22 Алтайн урианхай бөө нарын шүтдэг Атаа 5 тэнгэрийн сэтэрийг хар морь, хар сэрх, хар ирэг, хар ат, хар үхэрт татдаг байжээ. Тэгвэл сэтэр гэдэг нь онгодыг хялбар, хөнгөн маягаар дүрслэх нэг хэлбэр бөгөөд сэтрийг айлд юм уу малын хүзүүнд байрлуулдаг байна. Сэтэрийг мухар сөөмөөс нэг төө гаруй урт, 2 хуруу өргөн хэмжээ бүхий цагаан, ногоон, хөх, улаан, хар өнгийн даавууг давхарлан үйлддэг байна. Тэдгээр өнгөнүүдийн утга санаа нь: цагаан онгоды н сэтгэл санаа ариун гэсэн, ногоон нь лусын, хөх нь тэнгэрийн, улаан нь нарны буюу галын, хар нь савдагын буюу шорооны өнгийг тус тус илэрхийлдэг байна. Баримт № 23 Дом шившлэг нь сайныг ирүүлэх, мууг зайлуулах бүхий домнох зан үйл, шивших үг, шүлэг зэргээс бүрддэг. Дом шившлэгийг дууриах дом шившилэг, хүртэх дом шившлэг гэж 2 төрөлд хуваадаг байна. Баримт № 24 Бөө нар чоныг онгодын хамгийн сайн хүлэг, мөн дайсан этгээдийг эсрэг тэмцэгч хэмээн үзэж лус савдаг, онгод тэнгэрээ дүрслэхдээ чоно унуулж дүрслэдэг ,байна. Харин хэрээг сайн газарч, бараа бологч, үнэнч сахиул, зарцхэмээн үздэг байна. Нэг талаар онгод тэнгэрийн хэлмэрч болж явдаг байна. Баримт № 25 Алтайн урианхай бөө нар чандаганы арьсыг битүү хуулж дотор нь өвс чихэж амилсан дүрс онгодыг гэрийн чанх хойморг байрлуулан тахиж шүтддэг байжээ. Түүнийгээ чандаган онгод гэж ч нэрлэдэг байна. Алтайн урианхай бөө нар 20-р зууны' эхэн хүртэл шарын шашинтай холилдож уусалгүй харын бөө хэвээр байж чадсан цөөн хэдэн овгийн бөө нар юм. Баримт № 26 Бөө хүнд дараах эрдэм чадап байдаг гэж үздэг. Энэ нь нүд хуурах, сэтгэл хувиргах эрдэм, тэгээд увдис. Нүд хуурахын эрдэм гэдэг нь илбэ байдаг бол сэтгэл хувиргахын эрдэм нь хүний бодож байгааг алс холоос хувиргах, өөрчлөхийг хэлдэг байна. Өерөөр хэлбэл алс холын орон зайнаас л хуний сэтгэл санааг нь эргүүлээд хаячиха байгаа гэсэн үг юм. Үүнийг ховс ч гэж нэрлэдэг. Харин увдис гэдэг бол ховс, илбийн алин ч биш, цэвэр байгалийн хүч гэж үздэг байна. Баримт № 27 Бөө бол хүн төрөлхтөний анхны эмч нар юм. Бөө хүн лус савдаг болоод ус, шороотой хүний биеийг ижилсүүлж үздэг. Өөрөөр хэлбэл хүн өөрөө биологийн амьтан юм болсон хойно байгаль дэлхийтэй хүй холбоотой гэж юм. Нэг ёсондоо хүний уурлах баярлах, гомдох энэ бүхэн лус савдагийн бороо орох, цасан шуурга тавих, хэт халахтай адилтгаж үздэгтэй. Тиймээс бөө нар хүнийг эмчилэхдээ ургамлаар, усаар амьтны бие махбодын янз бүрийн зүйлээр, дом шившлэгээр, дапдын хүчээр эмчилдэг байна. Баримт № 28 Бөө бол өөртөө анагаах ухаан, яруу найраг, хөгжим, түүх, жужиг, бүжиг, домог зүй, хэл аялгуу, хэллэг, монгол хэлэнд байхгүй монгол үг, дүрслэх урлаг, уран баримал, угсаатны зүй зэрэг олон з үйлийг багтаачихсан асар том шинжлэх ухаан гэж бөө судлаач эрдэмтэн О.Пүрэв гуай тодорхойлжээ. Баримт № 29 Бөө болох хүүхэд 7 хүртэлх насандаа онцгой шинж заавал өгдөг гэнэ. Бас 9 насандаа шинж тэмдэг өгдөг бөгөөд энэ насандаа харьцангуй бие даасан эцэг эхдээ найдвартай туслагч болсон байдаг ажээ. Харин 13 жил орох бөө болох бүрэн шинж тэмдэг илэрдэг байна. Үүнээс хойш 25, 37,49 насанд илэрч болдог байна. Баримт № 30 Жинхэнэ бөе нар хөгжмийн сайн сонголтой эсвэл яруу найргийн билигтэй, бас дээр нь сайн муу, сайхан муухай гэгчийг ялгаж чаддаг өөрийн хэмжүүртэй, гарын дүйтэй, хүний зовлон жаргалыг ялгаж салгах мэдрэмжтэй гэсэн нийтлэг онцлог зан чанартай хүмүүс байдаг байна. Энэ мэт бөө мөргөлийн олон сонирхолтой баримт байх юм.  

Ад зэтгэр амилах цаг буюу завсрын юманд дайруулсан бөө нэртүүд

Ад зэтгэрийн тухай яриа аль ч ард түмэнд нэн эртнээс байсаар ирсэн. Муу хүч, хий юм, чөтгөр, зэтгэр, шулмас, адын юм, тэнэмэл сүнс, тийрэн гээд түмэн янзаар л нэрлэдэг. Христүүд эртний герегийн diabolos гэдэг үгээс улбаатай үгээр түгээмэл нэрлэнэ. Мөн сатана хэмээнэ. Энэ нь иврит хэлний дайсан, нүгэлтэн гэсэн утга бүхий үг юм гэсэн. Исламууд ад зэтгэрийн төрлүүдийг шайтан, иблис, жин гэхчлэн нэрлэнэ. Энэхүү муу хүчтэй тэмцсэн тэмцлийн талаар үлгэр домог улс үндэстэн бүрт бий. Евангелие судрын наймдугаар бүлэгт “Тэндхийн уулнаа сүрэг гахай бэлчиж ахуйд энэхүү сүрэгт орохыг зөвшөөрөөч хэмээн тэд түүнээс хүссэнд ёсоор болговой. Хүний биеэс гарсан чөтгөрүүд гахайнуудад шингэж, тэр сүрэг нуур руу давхилдан орж живлээ” гэж өгүүлдэг. Муу хүч үеийн үед байдаг ч аливаа сайн цагийн босгон дээр ихэд сэргэдэг тухай номлол ч бас улс үндэстэн бүрт түгээмэл байх шиг. Тэгвэл өнөөдөр муу хүч толгойгоо түрхэн зуурт өндийлгөх тэрхүү цаг дэлхий нийтэд ирээд байна гэлтэй. Монголын эшийг үзүүлж, ирээдүйг харагч мэргэдийн сургааль айлдвар дотор цөвүүн цагийн тухай, буруу муу бүхэн босох тухай өгүүлсэн нь элбэг. Христос муу хүчин буюу ад зэтгэрүүд ихэд хүчээ авах цаг ирэх тухай номлосон байдаг. Христүүд хүн төрөлхтний нүгэл ихэдсэн тул манай гараг чөтгөр шулмаст шимтэй хөрс болж хувирлаа гэж халаглаж байна. Муу сүнснүүд хуурамч шид үзүүлэн хүмүүсийг өөртөө татаад там руу авч явах гэж байна хэмээн тэд болгоомжилж байна. Хүн төрөлхтөн бурханы үнэнийг чөтгөрийн худалтай хольж хутган самуурч байна хэмээн бусад шашны төлөөлөгчид ч халаглаж байгаа юм. Үүнийг баталсан үйл явдлууд манай Монголд ч гэсэн хангалттай байна. Бөө тодруулах нэрээр бизнес хийж буй хүмүүс өнөөдөр Монголд ад зэтгэр сэрээгчид болчихоод байгаагаа мэдэж байгаа болов уу? Үүнийг өгүүлэхийн өмнө бөө гэж чухам хэн бэ гэдэг талаар цөөн үг хэлье. Бөө гэдэг нь өөрийн хүч чадал, хөлөл зэргээс хамааран өвөг дээдсийнхээ сүнстэй харьцах, уул усны эзэдтэй харьцах, тэнгэрүүдтэй харьцах гэсэн гурван өөр түвшний үйлийг үйлдэгсэд юм. Удмын бөө, лус хөллөсөн бөө, тэнгэр хөллөсөн бөө гэж ялгадгийн учир нь ч үүнтэй холбоотой. Түвшин тус бүр нь дотроо олон олон зэрэг дэвээр ялгагддаг. Одоогоор энэхүү зэрэг дэв, суудлын талаар тойм төдий ойлголт байгаа болохоос нарийн тодруулсан мэдээлэл хараахан алга байна. Энэ нь олон түвшний зэрэгцээ ертөнцийн тухай ойлголт учраас судалгаагаар олдож буй хомсхон мэдээлэл дээр тулгуурлан ямар нэг дүгнэлт хийх нь ихээхэн яарсан хэрэг болно. Ялангуяа тэнгэр хөллөсөн бөөгийн тухайд онцлон хэлэхгүй бол буруу ташаа мэдээлэл хаа сайгүй түгснээс ихээхэн андуу эндүү бий болоод байна. Энд нэг зүйлийг онцлон анхаарах ёстой. Янз бүрийн түвшинд оршиж буй сүнснүүдийг тэнгэр хэмээн нэрийдсэнээс будлиан үүсч, тэнгэрийн тоо хэт олон болсон эндүүрлийг хэн ч хайхрахгүй байна. Эрт балар үед тэнгэр ганц хэмээн үзэж шүтэж байсан нь бүхнийг мэдэгч чадагч дээд хүч ганц, мэдээллийн нэг л том сангаас бүх мэдээлэл ирдэг гэсэн орчин үеийн парапсихологийн гол үзэл онолтой нийцэж байна. Улмаар ганц тэнгэрийн тухай ойлголт хожим нь 99 тэнгэрийн тухай үзлээр баяжсан нь нэн эртний онго орохоороо мөнх тэнгэр хэмээх ганц л тэнгэрийн тухай ярьдаг, дундад эртний үеийн онгод 99 тэнгэрийн тухай өгүүлдгээс тодорхой байна. Гэтэл сүүлийн үед хэн нэгэн үхсэн бөөг хүртэл тэнгэр гэх болсны улмаас тэнгэрийн тоо 300-400, тэр бүү хэл мянгаар тогтохгүй мэтээр ярьж бичих болсон нь том эндүүрэл, эрхэм судлаачид үүнийг хэлж засахын оронд хөөрөгдөн баяжуулах янзтай байгаа нь том ичгүүр билээ. Тэнгэрийн бөөгийн тухай хоёр дахь анхаарах зүйл бол жирийн хүний үйлд ордоггүй, жижиг сажиг юмаар оролддоггүй, бусад бөө шиг олноор төрдөггүй явдал юм. Тэнгэрийн бөөгийн онгод өгүүлж хэлж буйг харьцуулбал урьд төрөлдөө үйлийн үрээ эдэлж барсан, нүгэл хилэнц хийгээгүй, үнэнч шударга, цэх шулуун, явдал мөр тэгш, санаа сэтгэл цагаан, өгөөмөр ууч, тэнгэрийн өмнө үлэмжийн гавьяатай нэгэн л тэнд онго болж оршдог гэнэ. Бусад нь түүнээс доогуур хэр таарсан зэрэг дэвээрээ орших бөгөөд зарим нь хөндлөнгийн дарлага, өөрийн буруу үйл зэргээс болоод дээш дэгдэж байх ёстой газраа хүрч чадалгүй завсрын орноо хэдэн зуун жилээр ч уягдан торж байдаг аж. Энд би бөө хүмүүний сүнсний тухай ярилаа. Жирийн хүмүүсийн сүнс ч гэсэн амьд ахуйдаа хийсэн үйл, туулсан зам нь хэр хар цагаанаас хамаарч өөр өөр орчинд очих бөгөөд үйлийн үр ихтэй нэгнийх нь болохоор төрлөө эс олон тэнүүчилдэг гэх. Ийнхүү тэнүүчлэх хий биетүүд нь сүнстэй харьцах аливаа зан үйлийн үед ихэд амархан өдөөгдөн босдог. Тухайлбал, лүйжин хэмээгч ламын зан үйлийн үеэр эргэн тойрны сайн муу хамаг сүнсийг ганлингийн дуу, номын хүчээр дуудан авчирч үнэрээр хооллоод дараа нь хөөж явуулдаг гэдэг. Үүнтэй нэгэн адил бөөгийн хэц хэнгэрэг дэлдэх, хуур татах үед энүүгээр тэрүүгээр холхигч эргэн тойрны тэнэмэл сүнснүүд ч бас хөдөлгөөнд ордог, болж өгвөл бөөгийн биед дайран орж, хүний ёсоор хооллож ундаалах гэж хичээдэг билээ. Тийм учраас туршлагатай сайн бөө нар бөөлөхийн өмнө хаалт хамгаалалтаа сайтар тавьж, зөвхөн өөрийн оруулах гэсэн онгоо дуудан ирүүлж чаддаг. Шавь нараа ч ийм байхад сургадаг. Гэтэл энэ бүхнийг үл тоосон, эс анзаарсны улмаас мэдрэмж өндөртэй хүмүүс завсрын юм буюу тэнэмэл сүнснүүдэд биеэ эзлүүлэх явдал сүүлийн үед ихсэх хандлагатай боллоо. Бөө хүн ингэж хий юманд биеэ эзлүүлэхийг тийрэнтэх хэмээнэ. Тийрэнтсэн бөө тэнгэрийн оронд гарч чаддаггүй гэж онгод айлдаж, бөө хүн ад зэтгэрт хорлогдохгүй байхыг ихэд чухалчлан сануулдаг билээ. Христ, Будда зэрэг бусад шашныхан ч гэсэн муу сүнстэй нөхцөх, аливаа зан үйлд тэдний хүчийг ашиглахыг дээд зэргийн нүгэл гэж жигшдэг. Тэгэхээр бөө яагаад тийрэнтдэг вэ гэх асуулт гарч ирнэ. Тийрэнтэхгүйн тулд яах ёстой вэ гэсэн асуулт ч бас гарна. Бөөг замчилж буй багш энд чухал үүрэгтэй. Тэрээр бөө болох оноолттой үрийн эхэлж оруулах ёстой жинхэнэ онгыг зөв таньж, үр хүүхэдтэй нь яриулж, хувцас хэрэглэл, хэц хэнгэрэг, тахил зэрэг нь ямар байх ёстойг тэр онгоор өөрөөр нь хэлүүлж бэлдүүлж, холбохын өмнө дахин бөөлж бэлтгэл ханасан эсэхийг асууж нягталж, долоо хэмжиж нэг огтолж гэмээнэ алдаа гардаггүй. Ялангуяа хувцас хуяг нь бүрэн бүтэн эсэхээс хөндлөнгийн юм дайрах эсэх ихээхэн хамаарна. Халх, буриад, дархад, хотгойд зэрэг олон ястны бөөгийн анх онготойгоо холбогдох зан үйл нь харилцан адилгүй учир зарим нь хэл хуураар явган бөөлүүлж, зарим нь хувцас хуягийг нь бүрэн бэлдүүлж байж холбодог. Гэхдээ ад тийрэн амилж идэвхжсэн өнөө цагт шинээр бөө болж байгаа хүнийг хувцас хэрэглэл дутуу, хуур татуулах төдийгөөр холбох нь ихээхэн эрсдэлтэй гэдгийг олон жилийн ажиглалт, судалгаан дээр үндэслэн баттай хэлэх байна. Уг удмаа хүндэлдэггүй, өргөл шүтлэг муутай байсан хүний онгод нь анх ирэхдээ уньж туньж, гуйлгаж аргадуулах нь элбэг. Ийн эргэлдэх зуур завсрын муу сүнснүүд улаачийн бие рүү дайрдаг. Мөн бөө болох ёстойгоо мэдэхгүй яваа хүн олон бөөгийн газраар явж байгаад ад тийрэнд эзлүүлэх нь бий. Олон бөө бөөлөх үед завсрын юманд дайруулан орилж хашгирсан, унаж татсан хүмүүсийг онго нь орчихлоо гэж эндүүрч байгаа нь харагддаг. Анхнаасаа буруу холбуулж тийрэнтсэн бөө ихтэй болсон өнөө цагт олон бөөгийн газраар явах нь тийм ч хүсмээр юм биш гэдгийг онго тэнгэрүүд хэлж захиж л байдаг даа. Тийрэн тун хэцүү. Элдвээр хувилж, төөрөлдүүлж толгой эргүүлнэ. Сургааль ном айлдаж, арга засал хийж, эгээ л онго мэт аяглана. Тэгж байснаа буруу үйл хийлгэн хар зүгрүү чангаана. Анх хуур татаж буй хүн бүү хэл, онготойгоо холбогдчихсон, хэд гурав бөөлчихсөн хүн ч гэсэн үхээрийн үйлд орох, буруу мууг хийх зэргийн улмаас тийрэнтэх нь энүүхэнд. Тийрэн заримдаа тэр хүний онгодыг дуурайж төөрөлдүүлнэ. Хоёр жилийн өмнө нэгэн шинэхэн бөө намайг бөө судалдаг сонирхдог хүний хувьд бөөлөхийг минь харж зөвлөгөө өгөөч хэмээн урьсан юм. Их зөв холбуулсан, аятайхан бөөлдөг нэгэн аж. Онго нь орж ирээд өрөөсөн хөл муу, нартын оронд байхдаа хүч чадалдаа эрдэн хүнд муу юм хийсний шийтгэлд нь хөлгүй болсон хэмээгээд бусдад муу юм бүү хий, хар муу үйлд бүү оролц, хүч чадал жигдэртэл орох орохгүй үйлээ ялгаж бай хэмээн сургав. Онгодныхоо үгнээс зөрөхгүй явбал алзахгүй гэдгийг нь би түүнд хэлээд явсан билээ. Гэтэл хэсэг хугацааны дараа нөгөө бөө маань “Миний онго нэг л биш болчихлоо” гэж хэл өглөө. Бөөлүүлж үзтэл онго нь урьдын адил орж ирж, тамхиа нэрж, хөдөлгөөн дуу хоолой бүх юманд нь ер сэжигтэй зүйл анзаарагдсангүй. Гагцхүү архийг нэлээд шаргуу нэхэж их хомхой уух аж. Уг нь түүний онго архи ер таашаадаггүй билээ. Би түүнтэй хөөрөлдөн сууж байснаа гэнэтхэн бардгийг нь шүүрээд “Улаачийн биеэс гар чи” хэмээн чангаар загнаад хэд ороолгож орхитол нөгөө бөө маань хэвдээ орж “Ёох, бие дотроос нэг юм сугалаад хаячих шиг боллоо” гэж байв. Би түүнд тэнэмэл сүнс өөрийн чинь онгодны дүрээр орж иржээ гэдгийг нь хэлээд бушуухан багш дээрээ очиж янзлуулж авахгүй бол эргээд дайрч мэднэ шүү гэж санууллаа. Тэр бөөгийн түшээ нь “Яг л өвөө мөн байсан юм даа. Архинд шунаад байхаар нь гайхсан юм” гэж суув. Хамгийн сүүлд уулзсанаас хойш ямар ямар үйлд бөөлснийг нь тэр бөөгөөр нэгд нэггүй яриулбал онгодны захиасыг умартан, өөртөө эрдэн хатуу үйлд хамаагүй орсноос болж сэвтсэн болж таарав. Би тэр бөөгийн бардгийг нь авч шавхуурдахдаа нэг төрлийн туршилт хийсэн гэж болно. Яагаад гэвэл Иеромонах Пантелеймоны “Чөтгөрүүдийн санаа” хэмээх номонд зэтгэрт эзлүүлсэн хүмүүсийн зовлон, түүнээс ангижруулах талаар хангалттай өгүүлснийг уншсан, мөн нэгэн эмэгтэйн биед орсон чөтгөрийг үнэн алдартны шашны хар лам хэрхэн ариун ус, загалмайн тусламжтайгаар хөөн гаргаж буйг дүрс бичлэгээс харж байсан тул тийнхүү зоригтойгоор шавхуурдсан бүлгээ. Оросууд ад зэтгэрийг дьявол, сатана, демон, злой дух, призрак, бесы гэхчлэн нэрлэж, тэдгээртэй тэмцэх арга домыг ихээхэн хөгжүүлсэн улс. Тийм болохоор тэдний хэрэглэдэг арга техникийг ерөнхийд нь ашиглаад үзвэл ямар бол хэмээн туршсан минь энэ билээ. Бөө болоод тун удаагүй нэгэн эмэгтэй уулзахыг хүслээ. Сүүлийн үед бөөлөхөөр нэг л биш гэнэ. “Та эрхбиш олон бөөгийн буулт харсан, судалж сонирхдог хүн нэг юм хэлж өгөх байх” гэж байна. Тэрээр бөөллөө. Онго нь орлоо. Нэг л биш ээ. Мэнд усанд хариутай ч буудал суудлаа хэлэхгүй бултаж төөрүүлэх янзтай. Улаачийнх нь ураг удмын талаар асуувал мэдэх юмгүй шинжтэй. Гэнэдүүлж байгаад бардгийг нь шүүрэн авч чанга дуугаар загнан шавхуурдлаа. -Ха ха, таньчихсан уу гэж доогтой инээгээд нөгөөх тийрэн бөөгийн биеэс гарав. Тэнд мэдрэмж өндөртэй хоёрын ч зэрэг хүн байсан бөгөөд бөөгийн биеэс тэр тийрэн гарах үед хачин үмхий үнэр гарсан хэмээн хоёул батлан хэлж байв. Өөр бас тав зургаан хүн байсан ч нэг нь ч тэр үнэрийг мэдрээгүй байв. Дараа нь тэр бөө өөрийн багш дээрээ очиж нягтлуултал эзгүй говийн элсэн дунд тэнэж явсан хий юм яахаараа охины биед ордог байна гэж гайхав гэнэ. Тэгээд лавшруулан үзтэл шавь нь найз нөхдийн гуйлтаар хар муу үйл хийснээсээ болж сэвтэж дэвтэж муу юманд эзэгнүүлсэн байжээ. Энэ мэт жишээ хэдийг ч өгүүлж болно. Хамгийн гол нь нэгэнт тийрэнтсэн бөөгийн сүнс хэзээ ч тэнгэрийн оронд гардаггүй учир бөөг дутуу буруу холбож байгаа замчлагчид ч, бөө болох оноолттой хүмүүс ч ихэд хариуцлагатай хандахгүй бол үйлийн үрийн өр төлөөс хатуухан, халуухан байх вий. Өнөөдөр бөө хэмээгдэж буй үй олон хүний хэд нь ад тийрэнд эзлүүлсэн яваа бол гэж бодохоос айдас төрнө. Онгодыг унаа хүлэгтэй нь учруулахдаа алдаа гаргасны улмаас хичнээн бөөгийн тэнгэр дэх зэрэг дэв доошлоо бол гэхээс харамсал төрнө. Тийрэнтсэн бөө дээр зовлонгоо нимгэлүүлэх итгэл сэтгэлээр зорин очиж буй хичнээн олон хүн буруу замаар будаа тээж яваа бол гэх халаглал сэтгэл эзэмдэнэ. Тэнгэр шүтлэг уг нь зөв хөгжүүлж, зөв шүтвэл агуу сайхан. Гагцхүү тэр агуу сайхныг олж мэдрэх хүртэл бартаа саад их. Тэрхүү бартаа саадыг олж эс харсан хөх толбот үрс ачит дээдсээ бус, ад тийрэнг баясгах нь мэдлэггүй, мэдээлэлгүйнх билээ. Б.Галаарид Эх сурвалж: http://galaarid.blogspot.com  

​Бөө болох тоглоом бас "Бизнес" биш

  Өнөөдөр манай улсын нийгэм тийм ч тайван бус байгаа. бүхий л зүйлс мөнгөтэй холбоотой байгаа бөгөөд хүмүүс мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болсон нь гэмт хэрэг, луйвар, хүн амины хэрэг гарах болсон шалтгаан болоод буй. Тэр дундаа луйварын хэрэг ихээр гарах болсон. Жишээлбэл: сүлжээний бизнес тэр чигтээ луйвар болоод байгаа ба түүнд итгэх иргэд олон байгаа юм.    Үүнээс болж хэн нэгэнд залилуулах хэрэг гаарсаар буй. Мөн үүнээс гадна сүүлийн жилүүдэд манай улсын иргэд бөө мөргөл, шарын шашинд хэт туулширч айл болгон бөөтэй болж түүнийг шүтэж дээдэлсээр ирсэн. Гэвч үүнийг буруу зүйлд ашиглах буюу бизнес болгож буй хүмүүс байна. Угтаа бол бөө болох тоглоом бас бизнес биш юм. Зарим хүмүүс бөө болохоор дурлаж өөрт нь онгод тэнгэр үгүй байхад заавал бөө болно гэж зүтгэх хүмүүс захаасаа аваад дайралдах нь эмзэглэмээр. Очиж байгаа бөөгөөсөө өөрийнхөө нэг тэнгэрийг  эсвэл зуугуул онгод шахаад өгөөч гэж гуйгаад шалаад сууж байдаг байна.    Ингээд тэд ямар ч онгод тэнгэргүй атал хүн үзэж мэргэлэн их хэмжээний мөнгө авах ба бүр сүүлдээ хүн амины хэрэг ч гарсан билээ.     Ганц бөө гэлтгүй шарын шашинд ном мэдэхгүй байж хүний амьдрал ахуй, тулгарсан асуудлыг шийдэж өгнө хэмээн худал ярин суух лам нар хүртэл олшироод буй. Энэ нь маш том нүгэл. Бурхан шашныг шүтэж сүсэглэж чадахгүй атал өөрийн биеийг бурхан мэт үзэж байгаа нь бусармаг үйлдэл юм. Угтаа бол ямарваа нэгэн бурхан шашны холбогдолтой, мэргэч төлөгч хүнд үзүүлсэн хүн түүний гарын цайлгах утгаар мөнгө өгдөг. Харин үзэж буй мэргэч ямар нэгэн тариф зохион үйлчлүүлсэн хүнээс мөнгө нэхэх эрхгүй билээ.      Энэ нь бурхан шашинд сүсгээрээ өөрийн зүгээс өгч буй зүйл учир нь хэмжээ гэж байхгүй их ч бага ч бай аль нь ялгаагүй аж. Гэтэл сүүлийн жилүүдэд мэргэч, бөө, лам нар тариф тогтоон үйлчилж байгаа нь иргэдийг луйвардаж буй хэрэг болоод байна. Тэдгээр тариф тогтоосон, өөрсдийгөө мэргэлдэг хэмээж буй хүмүүс үнэндээ худал ярьж байгаа бөгөөд энэ нь хүнээс мөнгө салгаж авах гэсэн арга нэг ёсондоо луйварын арга юм. Энэ нь мөн сэтгэл мэдрэлтэй холбоотой аж.     Хавар, намрын улиралд сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн зан төлөвт өөрчлөлт орж, сэтгэл санааны хувьд тогтворгүй болох, эрүүл хүмүүс ч стрессээс үүдэлтэйгээр сэтгэл гутралд өртөх нь нэмэгддэгийг шинжлэх ухаан аль хэдийнэ баталсан. Дэлхийн хэмжээнд 2005 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 10 хувийг сэтгэц, зан үйлийн эмгэг эзэлж байсан бол энэ тоо 2020 онд 15 хувь болж нэмэгдэх магадлалтай гэж ДЭМБ-аас тооцоолсон байна.  Мөн судалгаагаар манай улсад 628.000 хүн буюу нийт хүн амын 23.3 хувь нь  сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй гэсэн тоо гарсан байна. Хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15 хувийг эзэлдэг бөгөөд өнгөрсөн оны байдлаар Монгол Улсад  сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн сэтгэцийн эмчийн идэвхтэй хяналтад эмчлүүлсэн байна.     Сүүлийн жилүүдэд нийгмийн стрессээс шалтгаалан сэтгэцийн өвчлөлтэй хүмүүс ихсэх хандлагатай байгаа талаар эрүүл мэндийн байгууллагууд мэдээлж байгаа юм.  Жил ирэх тусам сэтгэцийн өөрчлөлттэй хүний тоо нэмэгдэж буй шалтгаан нь бухимдал, сэтгэл санааны хямрал, тайван бус амьдралын хэмнэл зэрэг гэж үзэж байгаа аж.    Сэтгэцийн өвчин дотроо олон хэлбэртэй байдаг бөгөөд тэр дундаас анхаарал татаж байгаа нэг зүйл бол 2011 оноос хойш бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өөрчлөлтөд орсон хүмүүс ихээр бий болсон явдал. Хаа таарсан газраа хуураа татаж, хэнгэргээ дэлдэн, архийг ус мэт залгилж, амьтан хүмүүсийг гайхашруулах болсон шашны энэ зан үйл Монголд сүүлийн хэдхэн жилд асар эрчимжсэн нь ийнхүү араасаа ийм асуудал дагуулж байна. Хэн дуртай нь бөө болдог болсон нь нууц биш. Энэ нь нэг төрлийн бизнес болчихоод байгаа ба амьдралын ямар нэг асуудал үүсэх, бие өвдөх үед бөөд хандсанаар “Бөөгийн угаа авахгүй бол үхнэ” гэж айлган нэг сая 500 мянгаас таван сая хүртэлх төгрөгөөр “бөө болгож” өгдөг болсон.     Онгод сахиусгүй, удам угшилгүй жирийн нэгэн ийм хэргэмийг хүртсэнээр нийгмээс тусгаарлагдаж, өөрчлөлтдөө дасахгүйн улмаас сэтгэцийн хүндрэлтэй асуудалтай нүүр тулдаг аж. Түүнчлэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд л гэхэд бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өөрчлөлтөд орсон 20-иод хүн бүртгэгдсэн байна. Энэ мэтчилэн бөө мөргөл нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлж байна. Сахиус авах ёсгүй хүн нь түүнийг хүчээр авах, дургүй нэгнийг хүчээр бөө болгож байгаа нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлж байгаа хэрэг. Луйвар, сэтгэцэд нөлөөлөх бүр цаашлаад хүний аминд ч хүрэх тохиолдол гарч байгаа билээ.     Тиймээс энэ байдлыг цэгцлэх хэрэгтэй. Уул усыг тахиж байна хэмээн худал үйл хийж уул усны савдгыг улам хилэгнүүлсээр байгаа. Хэн дуртай нь бөө болж үнэн худал юм ярин хүнээс мөнгө залилах үйлдлийг зогсоох хэрэгтэй. Бурхан шашны зан үйлээ бизнес хийж хүн луйвардах нь нүгэл болох ба ирээдүйн өөрийн үйлд сөргөөр нөлөөлөх болно. Ч.Гэрэлтуяа 

Бөө мөргөл бол мөнх тэнгэрийн шашин болох нь

Монгол бөөгийн шашныг эрт дээр үед мөргөл байсан гэж үздэг байсан бол эдүгээ шашин гэх үндэстэй зүйл олон талаас нь урган гарч байна. Түүгээр ч үл зогсон энэхүү шашин нь мөнх тэнгэрээс эх үндэстэй учир тэрхүү зүйлээс үүдэж, нийгмийн соёлтой ухамсрын хэлбэр / Чингис хааны хууль цааз / болон бүрдэн тогтож, хэвшин уламжлагдан ирсэн шашныг - философи, эрх зүйн тогтолцоо, ёс суртахууныг л бид бүхэн мөнх тэнгэрийн номлол сургаал /шашин/ гэж үзэж байгаа билээ. Мөнх тэнгэрийн номлол сургаал бол манай монголчуудын дэлхийг байлдан дагуулж нэгэн тэнгэр дор нэгтгэх тэр их хүчирхэгжилт, сэргэн мандалтын оюуны гол хүчин зүйл хамаарал нь болж ирсэн юм.    Тиймээс “МНТ”-ны нууц бол Чингис хааны тэнгэрлиг язгуур, мөнх тэнгэрийн хүчийг олсон явдал эзэн хааны гайхамшигт ид шидийн нууцлал байлаа. Өнөөдрийн монголчууд удам угсаа уг гарлаа мэдэж, түүнийгээ залгамжлан, Их Монгол улсынхаа гал голомтыг бадрааж, монгол үндэстэн оршин тогтнох, мөнх тэнгэрийн үзэл номлолын хүчинд хөгжин цэцэглэж байгаа билээ. Энэ номлолоо улам боловсронгуй болгож хүн бүхэн ахуйн хэрэглээ болгох зайлшгүй шаардлага гарч байгаа нь нэн тодорхой бус уу? Үүнийг зөвхөн монголчууд өөрсдийнхөө хүрээнд авч үзэх нь эндүүрэл болой. Харин хямралдан дайтаж байгаа, зовлон шаналалд умбаж байгаа, хэтэрхий жаргалдаа ташууран гэм нүгэлтэн ард түмний энх амгалан, зол жаргалын төлөө энэхүү мөнх тэнгэрийн шашныг хөгжүүлж дэлгэрүүлэх учиртай билээ.     Энэ бол мөнх тэнгэрийн санаа байсан ба монголын их хаадуудын алтан хайрцагны бодлого байсан гэж нэрлэж болох талтай билээ. Үнийг эрдэмтэд системчлэн судласны хүчинд тодорхой амжилтанд хүрсэн байна. Иймээс мөнх тэнгэрийн номлол сургаалыг гүн ухаан, соёл, ёс зүй, зан заншил, нийгэм-улс төр, эрх зүйн хүрээнд товчхон авч үзэхийг хичээсэн болно. - Бөөгийн шашны философи: ХIII зууны эхэнд монголчууд ертөнцийг 2 хэсэг болгон үздэг байсныг философид дуализм хэмээн нэрлэсэн байдаг. Ж-бэл: манай монголчуудын ойлголтоор эцэг тэнгэр бол ухамсрын шинжтэй, эх газар бол матерын төлөвтэй гэж үздэг байв. Хүн насан эцэслэхийг өөд боллоо гэдэг бол Чингис хааныг МНТ-д “Тэнгэрт халив” гэсэн байдаг. Энэ бол монгол хүний ухамсар, оюун ухаан, сүнс тэнгэрээс ирээд түүндээ буцдаг гэсэн санааг баталгаажуулж байсан жишээ мөн юм аа. Харин махан биеийг газар бүтээж түүндээ буцааж шингээдэг билээ. Чингис хааны мөнх тэнгэрийг ухаарсан явдал бол философийн талаар хийсэн хамгийн том нээлт байсан бөгөөд ертөнц дахиныг нэгэн дээвэр дор захирсан их хааны минь философийн төр, эрх зүйн үндэс болбоос мөнх тэнгэрийн монотеист номлол сургаал болох болой. - Бөөгийн шашны ёс зүй: Бидний монголчууд эрт дээр үеэсээ хүмүүсийг хайрлан хүндэтгэн энэрэнгүй хүлээцтэй байсан ард түмэн билээ. Энэ нь Эзэн Чингис хааны их засаг  хуулинд тодорхой тусгагдсан байдаг. Бид чинь хулгай дээрэм хийх, бусдыг зэрлэг хэрцгийгээр зодох, эрэмдэг зэрэмдэг болгох, тамлан тарчлаах, тахир дутуу болгох, тоглоом шоглоомоор алан хядах зэрэг бусармаг заваан үйлдлүүдийг хийж байгаагүй их жигшин зэвүүцсээр ирсэн билээ. Хүнийг уучлан өршөөх, туслан дэмжих, хайрлан энэрэх, хүндэтгэн харьцдаг шудрага үнэний зарчмыг гол болгодог байсан. Энэ нь түүхэн сурвалжуудад Их Монгол Улсын нийгмийн эмх цэгц урьд өмнө байгаагүй сайн байсныг өгүүлсэн байдаг. Харин бусармаг булай, зүйл бус янз бүрийн үйлдлүүд огт тэмдэглэгдээгүй  үлдсэн нь нэн сонирхолтой байна. Бодит амьдралд ч гэсэн ХIII-р зуунд монголчуудын дэлхий дахиныг өдрийн наран, шөнийн саран мэт соён гэгээрүүлж удирдаж байсан дээд ёс бол мөнх тэнгэрийн ёс зүй байсан юм. Мөнх тэнгэрийн ёс зүйн гол зангилаас болбоос: Гаж буруу зүйлийг гэсгээн цээрлүүлж ертөнц дахинд шудрага ёсыг тогтооход оршино. - Мөнх тэнгэрийн улс төр - нийгмийн үзэл: ХIII-р зуунд монголчууд: “Хоёр наран ургаваас худагын ус хатью Хоёр хаан сууваас хамаг улсаа баръю”, “Тэнгэрт гэрэл гэгээ цацруулахын тулд наран саран заяажээ, харин газар дээр 2 хаан яахын байж болох вэ? ” хэмээн үздэг байсан нь дээрхи ишлэлээс илэрхий байна. Үүнээс үзвэл монголчууд нэгдсэн төртэй, нэгэн удирдагчыг хүсэж байсны илрэл мэдэгдэнэ. Эндээс томъёолвол: Мөнх тэнгэр бол цор ганц эзэн тэнгэр гэсэн бол Чингис хааныг мөнх тэнгэрийн хүчийг олж ертөнц дахинаа илч гэрэл цацруулан гэгээрүүлсэн тэнгэрлиг хөвгүүн буюу тэнгэрийн хүү гэж хэлж болох ажээ. Ийнхүү эзэн хааны удирдлага нь жам ёсны эрх болж ард түмэндээ уламжлагдсан билээ. - Мөнх тэнгэрийн шашин болохыг утга соёлын хэд хэдэн асуудлаар авч үзэж болно. 1. Гал бол соёлын эхэн мөн. Хүмүүн биет галыг олсноор хөгжил дэвшлийнхээ соёлын эхийг олсон билээ. Түүхий мах идэж байхдаа хүн адгууснаас ялгарах юмгүй байсан буй заа. Гал олсноор нөхөр дайснаа ялгаж, болгосон хүнс хэрэглэснээр араатнаас ялгарах ялгаа гарчээ. Монголчууд галыг эрт дээр үеэс дээдлэн шүтэж, ариун сайны эх гэж үздэг байсан. Бүх юм сүлд сүнстэй гэж үздэг билээ. Эрийн сүлд - малгай бүс Гэрийн сүлд - гал голомт, морин хуур Төрийн сүлд - хар цагаан сүлд ТАЙЛБАР 2. Тамлага, дуудлага, онгодын хэлмэр зэрэг бол АМАН ТҮҮХ-ийн үнэт сурвалж болж байна. 3. Бөөгийн үг хэллэг нь хэвшмэл, заншилтай үг хэллэгтэй язгуурын монгол үгийн сангийн үүсвэр нь болж байдаг. Үг хэллэг нь монголын яруу найргийн арвин их соёл мөн. Үүний нэг жишээ бол Д.Нацагдоржийн “миний нутаг” шүлэг болно. 4. Монгол бөөгийн эд өлгийн түүх архелогийн сурвалжууд нь утга соёлыг агуулсан байна. 5. Утга соёлын судлагдахууны нэг бол хад чулуу, хөшөө дурсгал, агуйн хана туурганаа зурсан сүг зургийн судалгаа юм. 6. Бөөгийн өмсгөл дэх манжгийн уяа зангилаа ба дээсэн бичгийн утга санаа тайлах явдал бас болно. 7. Сэтгэлзүйн ухаан юм 8. Анагаах ухаан юм 9. Одон зурхай, мэрэг төлгийн зүйл. 10. Зан үйл 11. Бөөгийн шашин утга соёл - урлаг мөн юм. Үүний шалгаан нь: Яруу найраг, дуу, хөгжим, бүжиг, бясалгал, бүтээл, бие бялдрын урлаг, хийн урлаг, тохрох хувилах урлаг зэрэг болох талтай. - Мөнх тэнгэрийн шашин болох нь: Монголчууд мөнх тэнгэрийг ухааран шашны сэтгэлгээнд оруулж ирснээр соёлын хөгжил, оюун санааны төвшинд их ахицтай тал бий болгосон билээ. Энэ шашныг аливаа бүхний эх үндэс, бүхнийг чадагч, бүтээгч, төгс төгөлдөр, цор ганц шүтээн хэмээн дахин шүтэж байсан билээ. Чингис хаан энэ үзэл номлолыг түгээн дэлгэрүүлж чадсанаар дэлхий дахинаа өөрийн гэсэн түүхэн үүргийг маш амжилттай биелүүлж чаджээ. Иймээс мөнх тэнгэрийн шашин бол зөвхөн монгол үндэстний шашин гэвэл эндүүрэл болно. Будда, Христ, Лалын шашинтай эн зэрэгцэхүйц даяан дэлхийн шашин юм аа. Тухайлбал энэ үзэл өнөөдөр дэлхийн 100-гаруй улс оронд бий болсон байна. Чингис хааны мөнх тэнгэрийн тухай бий болгосон үзэл бол нийгэм-улс төрийн тодорхой үндэстэй учир шашны сэтгэлзүйтэй юм. Энэ нь монголын ард түмний олон мянган жилийн ухамсрыг танин мэдэж хөгжүүлсний үр дүн харагдаж байна.                                      Дүгнэлт Монголчууд өрнө, дорнын улс түмний шашин-философитой уралдуулан олон мянган жилийн байлдан дагуулалтынхаа онолын үндэс номлол сургаалиа бий болгож чадсанаар Будда, Христ, Лалын дараа гарч ирсэн дэлхийн хэмжээний 4 дэх монотеист болох юм.     Дараах үндэслэлүүдээр монотеизм гэж үзэж болно. 1. Цор ганц шүтээнийг номлосон. 2. Олон улсад хүч нөлөөгөө тэлсэн 3. Олон зуун жил тасралтгүй уламжлагдан ирснээр нь монголчууд дэлхийд 4 дэх монотеист шашныг үүсгэн байгуулсан хэмээн дүгнэж болно.  “Түрүү ургасан чихнээс сүүлд гарсан эвэр хатуу” хэмээх зүйр цэцэн үгийг монголчууд хэлэх дуртай. Иймээс мөнх тэнгэрийн шашин бүрэлдэн тогтсон нь цаг хугацааны хувьд хожуу учраас бусад шашны алдаа дутагдлыг ялан давж чадсан байна. Тухайлбал: 1. Цаг хугацааны хувьд даяан дэлхийн шашны дотор хамгийн залуу шашин юм. 2. Газарзүйн байршлын хувьд Төв Азид Монголчуудын дунд үүсэн бий болж даяан дэлхийд ихээхэн нөлөөтэй байсан шашин бол мөнх тэнгэрийн шашин юм. 3. Угсаатан зүйн хувьд Аричүүд, Сүмэрчүүд дэлхийн томоохон шашнуудыг үүсгэсэн ба түүний уламжилсан бол Урал алтайн хэлний үндэстэн, тухайлбал: Монголчууд мөнх тэнгэрийн шашныг үндэслэжээ.    Тиймээс монголчууд өөрийн гэсэн шашин шүтлэгтэй байж чадсан ба уламжлагдан өнөөг хүртэл өвлөгдөж ирсэн амжилт нь гайхамшигтай юм. Монголчууд МӨНХ ТЭНГЭР-ийг шүтэж амьдарснаар манай гаригын орон зайнд өөрийн гэсэн оюун санаа, сэтгэлгээний байр суурийг эзэлж, мөхөөшгүй, өнөд сэргэн МАНДАХ болно.       Ном зүй: “Мөнх тэнгэрийн шашин бөө мөргөл” Зайран Д.Бямбадорж  /2006 он/ “Тэнгэр шүтлэгийн амин судар” Зайран Д.Бямбадорж  /2004 он/ “Мөнх тэнгэрийн амин судар” Зайран Д.Бямбадорж  /2006 он/ “Бурхан халдун хайрханы тэнгэрийн тахилга, бөөгийн ёс”                                                                      Зайран Д.Бямбадорж  /2005 он/ “Бурхан халдун хайрханы тахилга, тайллагийн судар”                                                                      Зайран Д.Бямбадорж  /2005 он/ “Монголын түүх соёлын нэр томъёоны гаргалгаа”                                                                      Н.Нагаанбуу /2005 он/ “Монгол бөөгийн шашин” О.Пүрэв  /1959 он/ “Чингис хаан судлал” Н.Нагаанбуу     /2006 он УБ/ “Хас шинжлэлийн тойм”  Х.Энхпүрэв  /2005 он/ “Үндэсний монгол судлал” ¹1 /2003 он/ “Мөнх тэнгэрээс соёрхсон Чингис хааны зарлиг буюу Их засаг хуулийн тайлбар”  Н.Ням-Осор  /2003 он УБ/ “Central asian shamanism (past and present)                            Shamanic cosmology (worldview and mythology)                            Shamanism in transition (tradition and innovation)                              С.Дулам, Д.Бум-Очир /1999 он УБ/       13. “Новая модель вселенной” П.Д.Успенский /1993 он петербург/       14. “Основын миропонемания новой эпохи”  А. И. Клизовский /Москва 2002 он/       15. “Концепций современного естествознания”   В.М.Найдыш /Москва 2001 он/                                                         Даариймаа

Монгол бөө мөргөлийн аман яруу найргийн тухай... (Хоёрдугаар хэсэг)

   Шарайд овогтой Гончигийн Гантогтох       9.Амилуулал: Бөө мөргөлийн зан үйлэнд цалиг шүтээнийг амилуулж босгох ёс байдагчилан уул зан үйлтэй холбогдсон үг хэллэг дуудлага дурдлага нь бөө мөргөлийн яруу найргийн төрөл зүйл болон уламжилсаар арвин сан хөмрөгийг бүрдүүлжээ. Амилууллыг зориулалтаар нь цалигийн амилал, дүнгэрийн амилал[25], золигийн амилал[26] гэх мэтээр ангилж болно.     Цалигийн амилал:     Хүрэл онгод амилав     Хүртэж оршиж эхлэв     Олон онгод оволзов     Оршиж хүртэж эхлэв      Шөнө дөл болов     Сүнс сахиус ирэв     Ширэм хүрэл шүтээн     Шуугиж үймж эхлэв.     Агаар гэрээс залж байна     Алтан хаалганд дурдаж байна     Огторгуйгаас урьж байна     Онгойх үүдэнд залж байна     Согтуу миний гадуур     Суунаг татан хүрээл!     Суурь байрын орондоо     Суун суун амил!(361.548-550)     Амилуулын үг хэллэг: ширэм хүрэл шүтээн шуугиж үймж эхлэв. Утгачлан тайлбарлавал, энэ нь ямар нэгэн эд өлгийн зүйлд сүнс сүлд, онгод шингэн амь оруулан босгож байгаа хэрэг билээ.(3.82)     10.Зүхэл: Тайлгын хонь, ямаа, адуу тэргүүтний сүнсийг зүхэн дэгдээдэг бөө мөргөлийн яруу найргийн зүхэл хэмээх төрөл зүйл. Тэнгэрийн ноёдын үүдэнд тэвхэр цагаан чанар үйлдэхээр дэрвэлэг, зул,тахил, хавчуулга , тэвш, сур шор тэргүүтнийг бэлтгэн засаж ариун цагаан хишиг авч уримой гэсэн өчил; гурван жил нөөсөн гунан халзан хонь чамайг төөрөг амсуулан улаан голын чинь цусаар үүлэн амьтайгаа амилуулан,алтан ялтсаа мялааж ахих чанараа амилан эзэн гарвалын үүдэнд идэш болгон зориулав гэсэн амлалт, өөг, цагаан өрийг чинь өрлүүлнэ, цээл цагаан өрцийг чинь цоолуулна, утсан улаан голыг чинь таслуулна гэсэн зүхэл;өнцөг сайт тэвш, ир сайт хутга,иш сайт шанага, ацтай шор мод талбии байж залбирмой гэсэн айлтгал; Хан гарвалын үүдэнд хүнс болон зорилоо чи гэсэн хагацал; эрэмдэг зэрэмдэг болговол эрхэлсэн хүмүүсийн мах цусаар төрүүлнэ гэсэн андгай хэсгээс тайлгын зүхэл бүрддэг. Зүхлийг зориулалтаар нь тайлагын зүхэл, угаадасны зүхэл гэж хоёр зүйл одоогоор олдоод байна. Ерийн үед хүн рүү хуруугаараа чичилж заахыг цээрлэдэг нь энэ зүхлийн зан үйлтэй холбоотой учраас тэр юм.     11.Нэхэл: Бөөгийн онгод биед нь[27] орж ирэх үесэд мэндчилсний дараагаар бөө мөргөлийн аман яруу найргийн өөр нэгэн төрөл зүйл болох онгодын нэхэл үг орж ирдэг.(3.45)                                                                                                                                   Онгодын нэхэл үг гь цай, зоог, сархад,тамхи,айраг, тараг, талх тэргүүтнийг тогтсон төлөөлөл үгээр нэрлэж шүлэглэсэн бөө мөргөлийн нэгэн төрөл зүйл, бас амь насны авилгач нэхлийн тамлагын зүйл байдаг.      Эгээрлийн нэхэл     Ханилах ч юм минь     Хатан харын дээж билээ     Түүний үгүй болбол     Бяруу тань бужуураг     Хонь тань хатайртаг     Даага тань сахуураг!     Түүнийг байгаа болбол     Талтай малтай бария аа!(32.212)     Нэхлийн үг хэллэгийн жишээ  нь архийг хатан харын дээж, хэтуу харын дээж, амтат бараан, хатан бараан,(3.46) хатан хар, хажтай танхын хариулга; цайг аагтай шаргал, чандага шавардмад шанага гозоймоор шар улаан, (3.46)байгаали улаан, уургийн улаан; тамхийг мэндийн улаан (шар), галзуу улаан, Тайван хааны ногоон, (3.46) багваас, морины годон алчуурт; тагштай архин дахь шороог булгийн усан унд минь, бутын шороон дамбар минь (нялбаг минь).     12. Тамлага: Бөөгийн биед орсон онгод нартын оронд хүн байх үедээ тамлуулж зовж шаналж тарчилж байсан үеэ дурсан домоглосон шүлэг найраг, бас уг шагийн онгодын энэлэл шаналалыг давсан ид хавыг өгүүлэн, тэрслэх дайсантай тэмцэж тулалдаж, идэлцэж, ав шижийг нь ялан дийлсэн хав бахадлыг дурсан өгүүлсэн онгодын хэллэгийг илтгэсэн бөө мөргөлийн яруу найргийн төрөл зүйл. Тамлагыг зориулалтаар нь тарчилсан тамлага, хавархсан тамлага[28] гэж ангилж болно. Тарчилсан тамлага:     Ээж юуны бийд     Эрх тайж гүүллээ.     Ээж юунаасаа хойш     Охин чөтгөр гүүллээ.     Эсэргэнэ тахалд     Өвдөн ядан хэвтсэн     Ёолох хайран бие минь     Ёололгондоо халагласан     Ёс мэдэх бөөцүүл     Нэхэлдэж ядсан. (32.185)     Тамлагийн үг хэллэг: ёолох хайран бие минь ёололгондоо халагласан гэх мэт онгод нь тарчилж тамлагдаж нарийн сүвээгээрээ нар харж гурван сүвэгч шөрмөс авч хатаж зовж бөө болдог (32.258) байсан гэх мэтээр өгүүлдэг. Тамлал тарчлал, зовлон зүдгүүр хэмээх ухагдахуун, ойлголт бол мөргөл хийгээд шашны ухааны үндсэн ойлголт юм.     13.Айлдал: Бөөгийн биед онгод ороод нартын орны хүмүүстэй харилцан амрыг нь эрж, хийсэн хэрэг зорьсон зоригийг нь бүтээж өгөхөө амалж, айлтгалыг  нь цоо хэлж, чухам донгодож өгүүлсэн бөө мөргөлийн яруу найргийн төрөл зүйл айлдал. Айлдал зориулалтаараа залбирлын айлдал, мөргөлийн айлдал, гуйлгын айлдал гэж байдаг. Мөргөлийн айлдал:     Үли тэли зөв!      Би үхээрийн тань үүдэнд     Өл хөх тэхийг тань хүргэлцэж     Өвчин үйлээс тань мулталж     Үхлийг тань эзний гараас тавиулъя.(32.227-228)     Энэ айлдалын хэвшмэл буриад заншилт үг хэллэгийн сонгомол гэвэл: Үли тэли зөв! (32.238) гэсэн зөвшөөрсөн баймжит үг хэллэг. Утга нь : Тун зөв зүйтэй гэж хэлсэн онгодын үг. Монголын нууц товчооны зүйлд Чингис хаан Жэ тэли! гэж хэлсэн байдаг тул дундад эртний монгол хэлний дурсгалд тэмдэглэгдэн үлджээ.     14.Залбирал: Хэн нэгэн ядарсан зүдэрсэн өвдсөн зовсон нэгийг юмуу эсвэл нэгэн айл гэрийнхнийг наран, саран, одон гариг, онгод тэнгэр, нявдаг савдгууд зэрэг бүх л шүтээндээ мэдүүлэн авралдаа багтаахыг гуйн залбирдаг монгол бөө мөргөлийн аман яруу найргийн бие даасан онцлог бүхий бас нэгэн төрөл зүйл бол залбирал юм (3.105-106). Залбирлыг зориулалтаар нь мөргөл залбирал, гуйлга залбирал гэж ангилна. Гуйлга залбирал:     Нартын орны таны үр сад     Надаар дамжуулан асуулгаж     Арга юугаа гуйж байна     Ачлал тусыг хүсэж байна.     шоог! шоог! шоог! (6.72)     Залбирлын үг хэллэг нь: Арга юугаа гуйж байна, ачлал тусыг хүсэж байна гэж хэлдэг заншилт залбирлын үг хэллэг Д. Бямбадорж зайрны дуудлаганд гардаг. (6.72) Бас Заяа гуйж залбирнам ерөөл гуйж үгэлнэм гэж Ч.Цэрэн зайрны дуудлагад(1.288) гардаг.     15.Мөргөл: Тэнгэр, сахиус, буумал, эзэд, онгоднарт тахил тайлга, хүндлэл өргөн, түүнийгээ айлтган мэдүүлж, өвдөг сөгдөн, хоёр гараа магнайдаа хүргэн, малгай бүсгүй толгойгоо бөхийлгөн мөргөж, хишиг буян, насан хутаг гуйсан аман яруу найргийн төрөл зүйл бол бөөгийн мөргөл. Мөргөл нь зориулалтаараа өргөл мөргөл, гуйлга мөргөл гэж байна.     Өргөл мөргөл:     Хушуутыг холбож     Хол ойрын гарвалыг урьж     Хувь заяа гуйн мөргөв.     Эрэлгэт гарвалын үүдэнд     Эмнэг шаргал ямааг     Есөн модон дэрвэлгээр живэрлэж     Амь насны андалдаан     Өргөл мөргөлийн эзэн мөргөв.(32.210-211)    Өргөл мөргөлийн эзэн мөргөв гэсэн заншилт хэвшмэл хэллэгийг дэлгэрүүлэн тайлбарлавал: Өргөл мөргөл үйлдэж байгаа хүний өргөсөн тайлгын ямааг дуртгаад өргөл болгосон ямааны туруунд нь шар тос түрхэн тахалж, онгодын дүрс модны хөөгөөр зурсан цагаан цуудас бөс даавуугаар магнайвчилж хусны үйсээр үйлдсэн гурвалжин жижиг дагтай[29] хэмээх бортгонд цагаан тос хийж ямааны нуруунд хэлхсэн ба бас есөн хус мод дэрвэлэг[30] хэмээн зоож 77дагтай өлгөсөн, үен, солонго, хэрэм, гур, чандагын таван хошуут[31] хэмээн нэрлэдэг эдгээр амьтны туламлаж өвчсөн арьсыг өлгөсөн тахил тайлга мөргөлийг дурдлага болгон дурдатгаад амь насны золио болгон өргөл мөргөлийн эзэн тэр мөргөв гэж мөргөлийн дуудлага дууддаг.      16.Гуйлга: Зам мөр нь хазайсан, заяа төөрөг нь буруулсан, өр авагад баригдсан, өвчин зовлонд нэрвэгдсэн, олз хишгийн үүд нь хаагдсан, хэл аманд орооцолдсон, хийморь цог нь доройтсон, хилс яланд унасан зэрэг хүний амьдралын элдэв гачаал хийгээд байгалийн ган гачиг, зуд турханыг олон сахиус онгод шүтээнд айлтган мэдүүлж гуйсан бөө мөргөлийн төрөл зүйл. Гуйлгыг зориулалтаар нь төөрөг заяаны гуйлга, элдэв гачаалтны гуйлга, хэл амыг хариулах гйлга гэж ангилав.     Элдэв гачаалтны гуйлга     Өр авлагыг барагдуулж хайрла.     Өвчин зовлонгоос салгаж хайрла     Хол явсанд хонжоо хайрла     Ойр байгаад олз хишиг хайрла.(6.83)     Гуйлгын үг хэллэг нь: тийм юмнаас тэгж хайрла! Ийм юмыг  ингэж хайрла! Үүнд энүүнийг хайрла!  Түүнд тэрүүнийг хайрла гэсэн асуултанд оногдох өр авлагыг нь барагдуулж хайрла үйл ажлыг нь бүтээж хайрла өвчин зовлонгоос салгаж хайрла гэх мэт.     17. Даатгал: Тэнгэр, буумал, онгод, заяач, эзэд бие, айл өрхийн халуун амь, хотол чуулганаа өмөглөж хамгаалуулахаар даатгаж гуйн залбирч мөргөсөн бөө мөргөлийн аман яруу найргийн нэгэн төрөл зүйл. Даатгал нь зориулалтаараа биеийн даатгал, халуун амины даатгал, хотол олны даатгал гэж байдаг. Даатгалын үг хэллэг нь:     Тоонон дээр минь эргэж     Толио туяа татуулж     Тотго дээр минь эргэж     Зол заяа залгуулж     Зовлон үйлийг минь мулталж хайрла гэх мэт.     18. Даллага: Тэнгэр нарнаас малын хишиг, үр тарианы хишиг, идээ ундааны хишиг, эдийн хишиг, эрдэнэсийн хишиг, үрийн хишиг, бэрийн хишиг, дээд сайн буян, өлзий хутаг, цог заль, сүр сүлдийн хишиг буян цог жавхланг хурайлж даллан дуудсан бөө мөргөлийн аман яруу найргийн нэгэн төрөл зүйл. Монгол угсаатны бөө нэрийн ёслол тахилга, засал заллагын дотор түгээмэл тохиолддог зан үйлийн нэгэн бол даллагын ёс юм.(3.95) Даллага зориулалтаараа буян хишгийн даллага, ид цог жавхлангийн даллага гэж байна.     Ид цог жавхлангийн даллага:     Улам дээшид бадрах цог заль     Улам өрнөн дэлгэрэх сүр сүлд     Улам элбэг болон арвидах мал идээ     Улам сайжрах хишиг ирүүлэн соёрх.     Хамаг хэрэг төрвөлгүй бүтээх сайн чадал     Хамаг утас эндүүрэлгүй мэдэх мэргэн ухаан     Хамаг үйлс зүдрэгүй бүтэх чийрэг бие     Хамаг зохист хишгүүдийг ирүүлэн соёрх.            Хурай, хурай, хурай.(30.31) Даллагын үг хэллэг:     Хишгүүдийг ирүүлэн соёрх          Хурай, хурай, хурай гээд юуны хишиг болох харьяалахын тодотголыг өмнө нь хэлдэг.     19. Хүльцэл: Өргөл хүндэтгэл дуудлага дурдлага үйлдэхдээ омтгойрч гоомойдсон буюу алдаж эндсэн, мэдэл чадал дутсан зүйл байвал уучилж өршөөн хүльцэж, зөвтгөж цэхлэж өгнө үү хэмээн бишрэнгүйгээр хандах хийгээд онгодын омог аяг аашийг тайтгаруулан номхруулах агуулгатай бөө мөргөлийн аман яруу найргийн хүльцэл хэмээх төрөл зүйл. Хүльцэл зориулалтаараа: осол цалгайн хүльцэл, номхруулгын хүльцэл гэж байдаг.     Номхруулгын хүльцэл:     Зүстийг зүглүүллээ     Зүлдтнийг чиглүүллээ     Зүлдэн дээрээ зүгшир     Тахил дээрээ тайтгар(32.237)     Ноён мэт номхон     Хаан мэт халуунаар     Тогтож айлдагтуй!(29.12)     Хүльцэлийн сонгомол үг хэллэг:     Зүлдэн дээрээ зүгшир                                                                                                                   үргэлжлэл дараагийн дугаарт            

​Өвөг монголчууд Америк тивийг нээсэн баримт нотлогдсоор

Ер нь үнэндээ бол 1942 он бол Испанийн колоничлол Америк тивд эхэлсний ой болохоос бус Америкийг нээсний ой биш юм. Хатуухан хэлбэл уугуул индианчуудыг хүйс тэмтрэн, өнө эртний соёлыг нь устгаж эхэлсний ой ажээ. Тэгэхээр Америк тивийг хэн нээсэн бэ? Хаанаас, ямар хүмүүс тэнд очиж суурьшсан бэ гэдэг асуултад шинжлэх ухаан одоо хүртэл хариулаагүй байна. Үүнийг тайлах гэж шинжлэх ухаан бараг 200 жилийг зориулжээ.       Ялангуяа Орос, Америкийн эрдэмтэд үүний төлөө олон жил ажиллажээ. 1974 онд энэ хоёр орны эрдэмтэд Алеутын арлууд дээр гурван сар археологийн судалгаа хийж, Монголын говь хийцийн чулуун зэвсэг олжээ. Энэ нь Америк тивийг анх хэн нээсэн юм бэ гэдэгт хариулт болох байв. Харамсалтай нь, эрдэмтэд нь өөрсдөө монгол хэл мэдэхгүй байсан тул археологийн малталт хийсэн эдгээр арал нь язгуур монгол нэртэй байсныг мэдээгүй ажээ.       Учир нь, эдгээр арлын нэр нь Атга, Адаг, Уушиг, Их Нүдэ тэдгээрийн ойр орчмын газар нутаг нь Цагаан Тайга, Атту, Агат гэх зэрэг олон монгол, монголжуу нэртэй байдаг гэнэ.       Тэгэхээр өвөг монголчууд амьдрахын эрхээр ан гөрөө хийж, амьдрах тавтай орчин хайж 8-25 мянга, магадгүй 30-40 мянган жилийн тэртээ Америк нутагт хөл тавьсан байж болох юм гэж МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн агсан С.Жамбалдорж авгай сонин санаа дэвшүүлсэн юм. Монголын говь хийцийн чулуун зэвсэг Америк тивээс олдоно гэдэг бол монголчуудын хувьд гайхалтай нээлт юм. Аляскийн хойгт Чагаан тайгун гэж одоо ч газрын зурагт тэмдэглэгдсэн нь Цагаан тайга гэж монголчуудад хэтэрхий ойлгомжтой байгаа юм. Бас Карлуг буюу Харлаг гэдэг үг ямар нэг аймгийн нэр байж мэдэх юм. Аляскийн гол мөрний нэрийг сонирхвол Ноатак буюу нутаг, Кокалин буюу Хөх, Хөх олиг, Ээк буюу Эх гол нэртэй газар байна. Эдгээрийг монгол үг мөн үү, биш үү гэдэгтэй маргах хүн бараг байхгүй биз ээ. Алеут арлын хүмүүс эх хэлээ Unangan буюу унаган хэл гэж нэрлэдэг юм байна.       Хэл шинжлэлийн судлаачдын нотолсноор эскимосчуудын ярьдаг Ескимо-Алеут овгийн хэл, Гренландын хүмүүсийн ярьдаг На-Дене хэл нь уугуул индианчуудын ярьдаг Америнд овгийн хэлнээс тэс өөр гарал үүсэлтэйг нотолжээ. Харин монгол хэл тэрхүү Америнд овгийн хэлтэй гарал үүсэл нэгтэй. Тэгэхээр Америк тивд хүрсэн Азийн анхны хүмүүс нь монгол гаралтай, монгол унаган хэлтэй, монгол говь хийцийн чулуун зэвсэгтэй өвөг монгол хүмүүс байжээ.       Азийн анхны хүмүүс эхлээд Аляскт хүрсэн гэх таамаглалыг дэвшүүлэгчид нь 15-18 мянган жилийн тэртээ ээлжит мөстлөгийн үеэр далайн түвшин одоогийнхоос 90 метрээс нам дор байсан тул Берингийн хоолой хавиар Ази тивийг хойд Америктай холбосон хуурай газар байсан гэж үздэг. Уг хүзүүвчээр туулж гарсан анхны анчид өмнө зүг үргэлжилсэн аварга том мөсөн уул, уул гүвээтэй тулгарчээ. Гэхдээ цааш цаг агаар дулаарч эхэлснээс хойш иймэрхүү мөсөн гүвээ буюу мөстлөгийн үед хойд Америкийг бүрхсэн мөсөн хуяг дундуур хайлалтын хонгил гарсан юм байна. Харин хэзээ ч юм бэ мөстлөгийн түрлэгт автагдсан зэрлэг ан амьтан, амьтад урагшилсаар, хүмүүс ч түүнийгээ хөөж хамт урагшилсан байж болох юм. Америкийн индианчуудын монголчуудаас өвлөж үлдсэн олон зүйл байдаг гэнэ. Тэд одоо ч гэсэн Ailo буюу айл гэж хот айлаа эзэд дээдсээ “надаан” буюу хаан гэж бидний нэгэн адил нэрлэсээр байна. Мөн, алеут хэлний тольд “Адии” буюу Аугаа гэдэг үг нь бурхан шүтээн сахиус гэсэн утгатай ажээ. Аугаа их, хүчирхэг, шилдэг хэмээх утга агуулсан энэ үгээр олны манлай болсон сайн хүнээ өргөмжлөн дээдэлдэг хэвээрээ ажээ. Ш.Галсанбаатар   

Гэрийн онгодын тахилга

Босоо заяа гэдэг нь Монголчуудын нэн эртний удмын Омогын шүтээн юм. Босоо заяат Монголчууд гэж ярьдаг нь Монголчуудын хийморь гэдэг ойлголттой шууд холбоотой. Өөрөөр хэлбэл Өглөө эрт өндөр уулын оройд гарч арц уугиулан сүлд хийморио сэргээн гэдгийг гэртээ авч ирээд байлгаж байна гэж хэлж болно. Гэрийн Онгод босгох нь тухайн айлын удмын босоо заяа босгож байна гэж ойлгож болно. Бөө хүн орон гэртээ удмын онгод тэнгэрээ хээрийн тахилга хийснийхээ дараа гал голомтондоо босгох тахих зан үйл юм. Гэрийн онгод нь тухайн бөөгийн удмын сүлд онгод босгож байгаа нь толгойлон босгодог юм. Энэ сүлд Онгод нь Босоо заяа нь юм. Өөрсдийн удмын Босоо заяагаа босгоод гэрийн онгодын тахилгыг гэр орондоо ахан дүүсээр халуун аминдаа хийх бөгөөд энэ нь язгуурын Монгол тахилга юм. Өөрсдийн удмын Босоо заяагаа босгоод, хэзээнээс нааш бөө хүн залж тахиулж байсан удамтай айлыг одоо цагт буруу таниад өөрсдийг бөөлүүлэх гэж оролдоод олон бөөгийн асуудал үүсгээд байгаа этгээд сөрөг тал болоод байгаа юм. Иймэрхүү үеийн үед бөө хүн залж тахиулж байсан онгодтой бөөлдөггүй айл байсан бололтой юм билээ. Эртний сурвалж бичигт : Авдар авдраар онгодтой гэж гардаг нь тахиулах болгонд онгод босгож тахиулж байсан бололтой юм . Энэ нь Отог бөө мөргөлтөнд их хамаатай бөгөөд отгын бөө л бөөлнө, бусад даган шүтнэ. Онгод гэртээ зална, Босоо заяагаа босгоно. Отог бөө мөргөл бол нэн эртний язгуурын бөөгийн зан үйл юм. Одоо айл бүхэн онгодтой, хүн бүхэн бөө болох нь жинхэн шидэт бөө төрөхөд халтай. Учир нь шидэт бөө төрөхөөс өмнө хэн нэгэн бөө болж онгодоо залчихсан , шидэт бөө төрөөд хангайгаас авах юмыг тэдний аль нэг галд хүн авч явах нь булаалдалцаад маш их зөрчил үүсэж шидэт бөө чадвараа гүйцэд авч чадахгүй байдалд орох явдал болдог байна. Онгодоо тахих уу? өөрөө бөөлөх үү ? гэдгийг нь ялгадаггүй багш нар маш их болсон байна. Хүний онгодыг ялгаж чадахгүй хүн багшлахыг хатуу хориглодог байсан бол одоо багшлах хүсэлтэн их болж ямар ч хамаагүй онгод бариулсан бол болоо гэх болсон нь маш гаж явдал болоод байна. Бүр хараал хорлолын Онгодыг танихгүй удам нь гээд онголоод босгочихсан, бүр өвдөж зовоод гамшиг болж байгаа юм ч байна, буруу хүнд татаад өгчихсөн явдал ч байна. Энэ нь өнөөдөр өнөөгийн нийгэмд бас нэгэн том зөрчил болоод байна. Гэрийн онгод бол тэр айлын цайз хэрэм хамгаалт байх ёстой. Гэрийн онгодыг олон янзаар тахих бөгөөд тэр онгод өөрөө л хэлнэ. Гэрийн Онгод нь тэр айлыг битүү тойрох ёстой, гэтэл хоймрын онгод л байна, хатавчны харуулд хамгаалтын онгодоо таньж босгож чадахгүй байгаа бол өөрсдөө бөөлөх учиргүй гэж ойлгох ёстой. Гэр дотроо тойроод бөөлөх ёстой байтал зөвхөн хоймроо бөөлөөд байдаг. Энэ бол буруу. Гадны омогын Онгод гэртээ оруулж бөөлүүлээд байвал энэ айл удмын дээд Онгодгүй даатгалын айл гэж ойлгох ёстой. Өөрийн Омогын Босоо заяанд нэгдэх ёстой. Бөөлөхгүй ч Онгод босгуулдаг нь даатгалтай эсвэл сахиул Онгод, эсвэл жинхэн бөөлөх хүн төрөөгүй тахиад хүлээж байх ёстой. Одоо Онгод тэнгэртэй холбоотой л юм гарвал өөрсдийг нь бөөтөн болгоод байгааг Отог бөө маш буруушааж дургүйцэн байдаг, Тэнгэр таалахгүй байна гэж болно. Бөө судлалын академи  

Хуудаснууд

Subscribe to Монгол бөөгийн түүх