logo

logo.jpg

Advertisement

Далд ертөнц

Ээжийнхээ шарилыг ухаж авсан эр унтахдаа дэндүү царайлаг болж байв

Ээжийнхээ шарилыг ухаж авсан эр унтахдаа дэндүү царайлаг болж байв   Зүүд гэдэг зөнтэй. Ялангуяа муу зүүд гэдэг эзэндээ ямар нэгэн болохгүй, бүтэхгүй зүйлийг урьдчилан сануулж, дохио өгч байдаг ч гэлцдэг. Үүнд тохирох нэгэн зүйлийг нэгэн танил минь ярьсан билээ. Танилыг минь Чимид-Очир гэдэг бөгөөд хорин хэдхэн настай байхад нь өөртөө тохиолдсон нэгэн явдлын талаар ярьсан юм. Тэр нэг удаа шар өвчин тусч эмнэлэгт хэвтжээ. Түүний хажууд намхан нуруутай, духан дээрээ нүх шиг том сорвитой өвгөн бас хэвтэн эмчлүүлж байж. Эмнэлэгт хэвтэнэ гэдэг хөнгөн өвчтэй залуу хүний хувьд шоронд байхаас тун ч ялгаагүй болохоор хэдэн зузаан ном уншиж, түүнээсээ ч уйдаад хажуугийнхаа өвгөнөөс хууч яриа сонсох гэж ам хамраас нь татаж чангаах нь холгүй юм болно. Өвгөнийг Даш гэдэг. Даш гуай шөнө унтахаараа их л царайлаг юм шиг харагдана. Үнэхээр нэг сайхан амарч, тайван амгалан төрхийг олж чаддаг нэгэн гэлтэй. Харин өглөөд босоод ирэхээр царай нь нөгөө л үзлийн гэмээр байдалдаа орчихно. Түүнийг нь залуу хүү Чимид-Очир анзаарсан байлаа. Тэгээд “Та үргэлж унтаж баймаар юм. Сэрэхээрээ л та хачин царайтай болчих юм” гэж тоглоход өвгөн “Аргагүй дээ. Ээж минь дандаа л миний нойронд ирж намайг эрхлүүлж толгойг минь илдэг юм” гэж үг алджээ. Чимид-Очир энэ ойлгомжгүй үгийнх нь утгыг гөвж, ёроолыг үзэх гэж янз бүрийн арга саам хэрэглэжээ.  Тэгсэн чинь Даш гуайн ээж хэдэн жилийн өмнө нас барсан бөгөөд хүү нь ээжийгээ нас бараагүй гэж бодож явдаг аж. Залуу насандаа Даш гуай ээжийгээ их ч зовоож, үсийг нь дэндүү эрт цав цагаан болгосон энэрэл ачлал багатай үр байж. Даш гуай таван удаа гэрлэсэн хүн. Хөдөө нутагт хэн нэгэнтэй гэр бүл болсон тохиолдолд яалт ч үгүй хувь тавилантайгаа эвлэрэн, өөрийнхөө тэр дутуу дундуур орон зайг өөр юмаар нөхөж, ухааны чанга хүлээсэнд амьдардаг бичигдээгүй хууль байсан даа. Гэсэн ч тэр бичээгүй хуулийг ичихгүй зөрчсөн Дашид эх нь гомдохын дээдээр гомдож явсан аж. Даш гурав дахь эхнэрээ хоёр хүүтэйгээ хаячихаад ээжийнхээ гэрт орж суужээ. Ээж нь ч “Ингэж байснаас авгай, хүүхэд дээрээ оч” гэж хөөнө.  Нэг удаа Даш ийм үг хэлж, яншаад байхаар нь ээжийгээ барьж аваад үүдээр нь шидэж гаргасан байна. Эх нь бусад хүүхдүүдийнхээ гэрт очиж Дашийн босгоор алхахгүй байсаар нас баржээ. Даш гуай ээжийгээ нас барсан өдөр л гэнэт ухаан орсон юм шиг цурхиртлаа уйлж байж. Олны хэл ам хэцүү болохоор ах, дүү нар нь ээжийг нь оршуулж байхад очиж чадахгүй холоос хараад уйлж байж. Оршуулга дуусч хүмүүс буцсаны дараа Даш ээжийнхээ газар дээр давхиж очоод саяхан булсан нойтон шороог нь хоёр гартаа тас атган орилж байсан гэнэ. Тийнхүү амьддаа үйлдсэн нүглээ ээжийнхээ шарил дээр наминчилж байсан Дашид гэнэт адын гэмээр аймшигт бодол орж иржээ. Тэр ээжийнхээ зүс царайг хармаар санагдсан байна.  Үхсэн ч гэсэн ээжийнхээ царайг харахсан гэсэн галзуурсан гэмээр бодол нь биежиж тэр үсрэн босоод шинэхэн оршуулгыг онгичиж тагийг авахад ээжийнх нь нүүрийг бүтээсэн хадаг салхинд хийсч оджээ. Ээж нь ачлалгүй хүүгийнхээ юу хийж байгааг үл анзаарах мэт, түүний түмэн муу үйлийг сонсохгүй, харахгүй болсондоо санаа амарсан мэт амгалан гэгч нь нойрсч байв. Даш ээжийнхээ хөшиж хөрсөн цогцсыг авснаас өргөж гаргаад морин дээрээ дүүрэн уул руу явсан байна. Зуны халуун улиралд ч цасаа шилгээдэггүй Бор залаан өндөр дээр тэр очиж ээжийгээ нутаглуулах гэж бодож байлаа. Тэр амандаа “Өрлөг ээж минь, та өөдгүй муу хүүгээ өршөөгөөч. Би таныхаа биеийг өт батганд идүүлэхгүй. Өмхий нүхэнд илжрүүлэхгүй” гэж үглэн дуулж явсан байна. Даш ээжийнхээ цогцсыг уулын мөнх цастай оргил дээр үүрч гараад сүүдэр талынх нь цасанд булж орхижээ.  Тэгээд буцаж очоод оршуулгыг хуучин байдалд нь оруулж засч янзалсан байгаа юм. Лавтай хэдэн жил Даш ээжийнхээ царайг харах гэж мөнх цаст оргил руу явдаг байж. Нэг халуун зун очиход уулын цас хайлж ээжийнх нь цогцос цасны устай доошоо урсаад хаана очсон нь мэдэгдэхгүй болсон байв. Даш толгойгоо шааж уйлна. Үхдэг ч юм бил үү гэж анх удаагаа бодож байгаа юм. Тэгээд мориныхоо дөрөөнд гуталтай хөлөө мултрахгүйгээр шургуулж бэхэлж тогтоогоод морио үргээх гэж байтал хажууханд нь “Ишш, хүү минь. Чи яасан уйтан бодолтой хүн бэ? Ээж нь чамайг аль хэзээний л уучилсан шүү дээ” гэж ээж нь хэлэх шиг болжээ.  Хичнээн үргээх гэсэн ч морь нь байрнаасаа хөдөлсөнгүй. Мод авч мориныхоо цавь руу хатгаж цочоох гээд ч нэмэр болсонгүй. Морь юу ч болоогүй юм шиг өвс үмхлэн зогсч байж. Түүнээс хойш Дашийг унтахад ээж нь дандаа зүүдэнд нь ирж сургаал хэлж, “ингэ, тэг” гэж зааварладаг болсон гэнэ. Ээжийнхээ зүүдэнд нь ирж хэлсэн үгнээс зөрөхгүй байснаар нохой Дашийн муу нэр ч сайн үйлийн будагт өнгөө өөрчилж, олны дотор муугүй нэгэн хар өвгөн болсон байна. Энэ бүхнийг Даш өвгөнөөс сонссон Чимид-Очир “Одоо таны ээж зүүдэнд тань юу гэж хэлэх юм. Жишээ нь өчигдөр шөнө танд юу гэж хэлэв?” гэж асуусан байгаа юм. Ээж нь хар ногоон торгон дээлээрээ түүнийг хучиж өгөөд, “Миний хүү одоо болно оо. Ээждээ ир” гэж хэлсэн. Энэ нь намайг үхэх болсныг ээж минь зөгнөж хэлсэн байх гэж өвгөн хэлж байжээ.  Үнэхээр ч Чимид-Очирыг эмнэлгээс гараад удаагүй байхад Даш өвгөн сумын төвийн эмнэлэгт нас барсан гэдэг.  

Мөнхийн гоо үзэсгэлэнгийн төлөө 600 охиныг золиосолсон Гүнгийн ахайтан

Мөнхийн гоо үзэсгэлэнгийн төлөө 600 охиныг золиосолсон Гүнгийн ахайтан   Эмэгтэй хүн бүр гоё сайхан байхыг эрмэлздэг. Гэвч цаг хугацааны жамаар бүх зүйл хуучирч ганддагийн адилаар эмэгтэй хүний гоо сайхан ч цаг хугацаатай. Тэгвэл цаг хугацааны эсрэг тэмцэж, гоо үзэсгэлэнгээ хадгалахын тулд 600 охины аминд хүрсэн гүнгийн ахайтны аймшигт үйлдэл түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Унгарын гүнгийн ахайтан, Цуст хэмээх нэрээр алдаршсан Элизабет Батори нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хэрцгий эмэгтэйчүүдийн нэг гэдгээр түүхэнд тэмдэглэгддэг байна. Тэрбээр хөгширч гоо сайхнаа алдахаас ихээр айдаг нэгэн байсан гэнэ. Улмаар залуу насаа хадгалан үлдэхийн тулд долоо хоног бүр залуу бүсгүйчүүдийг алж цусаар нь угаал хийдэг байжээ. Энэ байдлаар 600 гаруй залуу охидыг хөнөөсөн нь нотлогдсон байна. Удаан хугацааны туршид үргэлжилсэн аймшигт аллагын тухай мэдээ 1610 онд эзэн хааны чихэнд хүрчээ. Ззэн хаан хатуу шийтгэл оноож Гүнгийн ахайтанд тусалж байсан бүгдийг цаазаар авч, ахайтанг маш өндөр хамгаалалттай цайзад хорьсон байна. Тэрбээр эзэнгүй цайзад дөрвөн жил хоригдсоны эцэст 1614 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Энэ тухай кино ч хүртэл хийсэн байдаг юм.  

​Хуучин эхнэртээ хорлогдсон ч үүний ачаар хөгширхөө больсон дэлхийн цор ганц хүн Яков Циперович

Хуучин эхнэртээ хорлогдсон ч үүний ачаар хөгширхөө больсон дэлхийн цор ганц хүн Яков Циперович      “Миний хувьд аль 1979 онд цаг хугацаа зогсчихсон. Түүнээс хойш удаан гэгч нь үргэлжилж байна даа” гэж Яков Циперович ярьж байна:. 1980-1990-ээд оны үед түүний клиник үхлийн тухай хэвлэлээр шуугиж, Оросын төдийгүй гадаадын олон телекомпаниуд 70 гаруй кино хийжээ.1990-ээд оны сүүлчээр тэрээр эхнэр, хүүгийн хамт Минск хотоос Германы Галл хоТод шилжжээ 2011 онд Оросын “Аргументы и Факты” сонины сурвалжлагч утсаар авсан ярилцлагаа уг сонины 2011 онй № 26-д нийтэлсэнийг толилуулж байна. АиФ: 1979 онд яг юу болсон юм бэ, Яков? Яков Ц: Хуучин эхнэр маань хорлох гэж оролдсон юм. Оролдсон ч гэж дээ хардсанаас болоод хорлосон юм. Хүчтэй мансуурсаны улмаас даралт огцом унаж, клиник үхэлд хүргэсэн. Цаг хэртэй болоод сэргэсэн ч 7 хоног комд байсан. Ухаан ороод хагас жил ярьж чадахгүй байлаа. Хэл яриа маань сэргэсэн ч дуу хоолой маань хүнийх юм шиг болчихсон. Гайхмаар юм ч олон болсон доо. Би биеэ ч бүрэн эзэмдэж чадахгүй, жингүйдээд байгаа ч юм шиг. Бүх юм гэнэт өмнөхөөсөө хөнгөхөн болчихсон. Ойр орчны хүмүүсийн мэдрэмж өөрчлөгдөөд л, би ч тэдний бодлыг уншаад байгаа юм шиг. Хэн нэг нь өвдвөл өвчин нь надад дамжаад л. Сүүлдээ унтахаа бүр байчихав. АиФ: Энэ чинь юу гэсэн үг вэ? Нөгөө Ванька – встанька гэдэг үлгэр шиг үү? Яков Ц: Яг үнэн. Намайг орноос аваад чулуудчихсан юм шиг хажуулахаа ч байчихлаа. Толгойд минь босоо байх тарни уншчихсан юм шиг. Унтахаа бүр больсон. Нойрны эм уугаад ч нэмэргүй. Энэ байдал намайг түгшээж, айдас төрүүлж, би ч буруу явсаны шийтгэл гэж ойлгож байлаа. Хэдэн жилийн дараа би ийм итгэмээргүй байдалтай амьдарч болох юм байна гэдэгтэйгээ эвлэрсэн төдийгүй, шийтгэл биш, харин ч бурхны бэлэг гэж бодох болсон. 1995 он хүртэл огт нойргүй, чухамдаа хөл дээрээ л амьдарч байв. АиФ: 1995 онд та унтдаг болсон юм уу? Яков Ц: Би йогоор хичээллэж, дорно зүгийн бясалгалын аргаар хагас нойрсох дасгал хийж эхэлсэн. Зохиомлоор биеэ нирваан байдалд аваачдаг арга. Эргэн тойронд юу болж байгааг сонсоод байдаг энэ арга унтах биш боловч биеэ 2-3 цаг хэвтээ байлгах чадвар эзэмшсэн юм. АиФ: Та бясалгалаас өмнө шөнө унтахгүй, юу хийдэг байв даа? Яков Ц: Элдвийн л юм хийдэг байв. Мэдээж шөнө чимээ гаргаж болохгүй болохоор ихэнхдээ ном уншиж, шүлэг бичиж байлаа. Бас унтаж сурахын тулд өөрийн дасгалын системийг боловсруулсан. Нойр алдана гэдэг энерги алдана гэсэн үг шүү дээ. Түүнийгээ нөхөх ёстой. Би биеийн хөгшрөлтийн бүх процессыг бүрэн хааж, алдагдлыг нөхөх дасгалын системийг бүтээсэн. АиФ: Таны дасгалын мөн чанар нь . . .? Яков Ц: Эдгээр нь йог дээр тулгуурласан дасгалууд юм. Зурагдсан пянзаар жишээлэе. Тийм пянз нэг л газар мөртөө эргээд байдаг. Тиймээс миний дасгалууд хүний дотоод цагийг зогсоож, зөвхөн үйлдлийг нь л урагшлуулна. Хүн өөрөө өөртөө 70-80 жилийн туршид программ хийдэг бол бид 200 жил хүртэл амьдарч чадна гэдэгт би итгэдэг. Үүнийг өөрийн жишээгээр батлахыг эрмэлзсэн бөгөөд үнэндээ сүүлийн 30 жилд миний гадаад төрх огт өөрчлөгдөөгүй. АиФ: Та үүнийгээ хэзээ мэдсэн юм бэ? Яков Ц: 40 хүрсэн хойноо. Ангийнхантайгаа байнга л уулзана. Тэд “Чи чинь өтөлдөггүй ямар хачин хүн бэ?” гэцгээх болсон үед л. АиФ: Эмч нар таныг судална гэхгүй юу? Яков Ц: Би өөрийн хүсэлтээр хэд хэдэн удаа туршилтад орсон хүн. Нойр судлалын салбарт нэрд гарч байсан Москвагийн анагаахын 1-р институтын профессор Вейн Ленинградад ирээд намайг судалж, энцефалограммаар шинжилгээ авсан. Тэгээд эцэст нь ямар нэгэн гажиг алга, бүх зүйл хэвийн байна гэдэг. Миний унтахгүй байх нь тархи судлалынханд нэг их сонин биш байлаа. Дараа нь би “өвчнөө” зөн билигтэнүүдээр эмчлүүлэхээр шийдэж, Жуна дээр хүртэл очиж үзэв. Тэд ч гэсэн “-Та цоо эрүүл хүн юм” гэж хэлдэг юм байна. Энд Германд ирээд Галлын анагаахын их сургуулийн клиникт, нойрны лабораторид шинжлүүллээ. Надад датчик тавьж байгаад тархины компьютер шинжилгээ хийсэн. Тэд нар намайг үнэхээр унтахгүй байна уу, үгүй юу гэдгийг л шалгасан байх. Тэнд 7 хоноод ямар ч эмгэг илрээгүй. АиФ: Та манай уншигчдад юу зөвлөмөөр байна? Яков Ц: Хамгийн чухал нь биеэ энергээр дүүрэн байлгахыг эрмэлзэж яваарай. Энерги алдаж эхэлсэнээс өвчилдөг. Ямар ч өвчин үүнээс үүднэ. Тиймээс энергээ нөхөх аргаа хайж ол. Хүн болгонд эрүүл аж төрөх хэв шинж байдаг шигээ, бас тохирсон дасгал бий. Өөрийнхөө энергийг нөхөх арга замыг хай, олж ав. ЭХНИЙ ЗУРАГ ДЭЭР: 1979 он 26 настай ДАРААГИЙН ЗУРАГТ: 2015 он 62 настай  

​Гитлерийг ялалтад хүргэхийн тулд Германы офицеруудын Төвд рүү хийсэн нууц хайгуул

Гитлерийг ялалтад хүргэхийн тулд Германы офицеруудын Төвд рүү хийсэн нууц хайгуул   Хүн төрөлхтний түүхэнд хар толбо үлдээсэн хүний нэгт Адольф Гитлер зүй ёсоор ордог билээ. Түүнийг дайнд ялалт байгуулахын тулд ямарч хамаагүй арга хэрэглэж байсан тухай нь түүхэн сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тухайлбал,  Гитлерийн тушаалаар СС-ын тусгай хайгуулын баг таван жилийн турш Төвдөд дэлхийн тэнхлэгийг хайсан байдаг.  СС-ын оберштурмфюрер Генрих Харрерийн удирдлага дор таван офицер нууц хайгуул хийжээ. Уг багийн зорилго нь дэлхийн тэнхлэг оршдог Шамбалын орныг олох байв. 1942 оны арван нэгдүгээр сарын 28-ны өдөр Германы Дотоодыг хамгаалах яамны тэргүүн Гиммлер 2000 хуудастай тайлан барьсаар Гитлерийн өрөөнд оржээ. Тэд зургаан цагийн турш ярилцсаны дүнд Шамбалын орны агуйнуудыг хайж олох туршлагатай эрдэмтэд, уулчдын багийг Төвд рүү илгээх саналыг Гиммлер тавьсан аж. Хар дом, илбэ шидэнд чин сэтгэлээсээ итгэдэг Гиммлер дэлхийн тэнхлэгийг олбол цаг хугацааг буцаах боломжтой гэж боддог байв. Өнгөрсөнд хийсэн алдаануудаа засч, цаг хугацааг дахин 1939 онд аваачин, дайныг дахин эхлүүлж ялалтаар дуусгахын тулд энэ санааг дэвшүүлжээ. Энэ үед Германы үндсэн арми Сталинградын бүслэлтэд байсан бөгөөд хэд хэдэн дивиз нь Африкт бут цохигдоод байв. Уг төсөлд Шамбалын орны байрлалыг ойролцоогоор заасан газрын зураг байсан гэнэ. 1945 онд Зөвлөлтийн Дотоодыг хамгаалахын офицерууд Германы удирдлагууд байрлаж байсан рейхсканцлер буюу дөрвөн метр зузаан ханатай тусгай хамгаалалтын өрөөнөөс төвд лам нарын цогцос олж байж. Энэ нь Германы удирдлагууд ялалтын төлөө боломжит бүхий л аргыг туршиж байсны бас нэгэн нотолгоо болдог. Адольф Гитлер өөрийнхөө эцсийн мөчийг хүртэл хайгуулын баг нь дэлхийн тэнхлэгийг олно гэж итгэсээр байсан юм. 1943 оны нэгдүгээр сард Берлинээс зургаан хүний бүрэлдэхүүнтэй хайгуулын баг Төвд рүү хөдөлсөн боловч тавдугаар сар тэд бүгд Их Британийн колони байсан Энэтхэгийн нууц албаныханд баривчлагдан, шоронд хоригдсон байна. Гэвч тэд шоронгоос оргосон бөгөөд эцэст нь Төвд орсон гэсэн баримт бий. Үүнээс хойш тэдэнд юу тохиолдсон нь оньсого хэвээр үлджээ. Б.Янжиндулам  

​Хилэгнэсэн галын бурхан гэрийг нь үнс болгожээ

Хилэгнэсэн галын бурхан гэрийг нь үнс болгожээ Галын бурханаа гомдоосон айл өөдөлдөггүй гэдэг. Зуух, пийшинд дүрэлзэн асаж байгаа гал дотор тэр айлын галын бурхан байдаг ажээ. Энэ бурхан том хүмүүст үзэгддэггүй, харин өлгийтэй болон нялх балчир үрст харагддаг ажээ. Тийм ч учраас зуух, пийшин дотор дүрэлзэн асаж байгаа гал руу тэд дүрлийтэл хараад хөөрөн баясаад сууж байдаг. Гомбынх хэдэн жилийн өмнө хөдөөнөөс хотод шилжин ирж, нийслэлийн нэгэн гэр хороололд нутгийн айлын хашаанд таван ханатай гэрээ барин амьдрах болжээ. Гомбо нэгэн байгууллагад жижүүр манааны ажилд орж, эхнэр нь энд тэндхийн цайны газарт ажиллан, хоёр идэхгүй хоосон хонохгүй болоод байтал жилийн дараа хадам ээжийнх нь бие муудлаа гэсэн хэл ирж, эхнэр нь ээжийгээ асрахаар дүн өвлийн хүйтнээр нутаг руугаа явж, Гомбо дунд сургуульд сурдаг гурван хүүхдийнхээ хамт үлдэв. Эднийх тэр жилийн өвөл нүүрс, түлээгээ татан авч чадаагүй тул зөөврийн нүүрс, түлээ худалдан авч, мөнгөөр багагүй шатаж байлаа. Ингэхгүй гээд яахав, ямар хөлдөж үхэлтэй биш. Эхнэрийгээ нутаг явахаас хэд хоногийн өмнө Гомбо нүүрс түлээ авах мөнгөөрөө хямдхан архи аваад уучихсан нэлээд халамцуу, бас баахан хуучин муу гутал, хувцас хунар хажуугийн жалгаас түүгээд шуудайлчихсан орж ирлээ. - За, хөгшин минь. Энэ чинь үнэгүй мөртлөө маш сайхан түлш болдог юм байна. Ийм муусайн хогнууд хажуугийн жалгаар дүүрэн байна. Энэ арын гудамжны Очирынх дандаа ийм юм түлдэг юм байна. Илчийн хувьд юун Налайх, Багануурын нүүрс. Хамгийн гол нь үнэгүй олдож байна шүү дээ. - Гомбо минь, тэгж гал голомтоо бузарлахаа боль. Галын бурхан гомдоно. Галын бурханаа гомдоосон айлын ажил амьдрал уруудан доройтдог номтой юм. Наад муухай юмнуудаа тэр жалганд нь аваачиж хая гэж тас загнаад өөрөө нүүрс, түлээ авчрахаар нэг хүүгээ дагуулан гарав. - За, юун сүртэй юм. Галын бурхан гэж ер нь байдаг юм уу? Энэ хавийн олон айл ийм юм түлээд болоод л байна шүү дээ гэж Гомбо үглэсээр хоцорчээ. Тэгсэнээ эхнэрийгээ ирэхээс өмнө өнөөх шуудайтай хогоо амбаарын ард нуугаад “Чамайг хөдөө явсан хойгуур эдгээрийг түлнэ. Нүүрс, түлээний мөнгийг хэмнэнэ шүү” гэж бодоод дотроо инээсэн байна. Долоо хоногийн дараа эхнэр нь нутаг руугаа явж, Гомбо хүүхдүүдийн хамт үлдлээ. Уг нь эднийх үзэх зурагт, хөргөгч, угаалгын машин, плитка, индүү гээд хүний хэрэгтэй юм нь байгаа боломжийн л амьдралтай айл. Эхнэрийгээ явсаны маргаашаас эхлэн Гомбо ёстой эрх чөлөөгөө эдэлж, өнөөх шуудайтай хогоо зууханд хийн шатааж эхэллээ. Тэр дотор нь маажийсан гутал, уранхай өмд, хир даг болсон цамц, куртка, хагарч хэмхэрсэн хуванцар савнууд гээд есөн жорын юм байна. Гэр ч пүнхийтэл халж байна гэж жигтэйхэн. Ёстой л юун Налайх, Багануурын нүүрс болов. Гадаа идэр ес тачигнаж байхад тэд гэртээ халууцан хөнжлөө яран унтацгаана. Хүүхдүүд нь харин аавынхаа энэ ёс бус байдалд жаахан дургүй байлаа. - Ээж битгий ийм муухай юм шатааж гал голомтоо бузарлан, галын бурханаа гомдоо гэж хэлсэн биз дээ? - Дуугүй байцгаа. Би шүтлэггүй хүн. Тэгээд ч тэр галын бурхан гэдэг чинь байдаггүй юм. Байдаг бол галдаа шатаад алга болчихдог юм байгаа биз дээ. Тэгээд ч түлээ нүүрст өгдөг тэр их мөнгөөрөө хоол унд, та нарт дэвтэр үзгийг чинь авч өгөх нь дээр юм байгаа биз дээ. Гомбо ийнхүү хүүхдүүдээ хэд хэдэн удаа тас загнасны дараа хүүхдүүд нь энэ талаар ам ангайсангүй. Нэг талаас аавынх нь зөв юм шиг бодогджээ. Гэтэл энэ айлын бурхан үнэхээр гомджээ. Энэ гомдлоо илэрхийлж, хэд хэдэн удаа догшин загнасан байна. Гал дээр хоолтой буцалж байсан ширмэн тогоо нь салют буудаж байгаа юм шиг дээш хөөрөв. Үүнийг Гомбо шатааж буй хог дотор тэсрэх бодистой хог байж дээ гэж хүүхдүүддээ мэдэмхийрэн тайлбарлав. Ер нь хийн гаазтай юм зуух, пийшиндээ хийж шатаагаад тэсэрч дэлбэрсэн явдал цөөнгүй байдаг. Тэр өдөр шатаж байсан хог дотор ийм бодистой хог огт байгаагүй бөгөөд энэ нь галын бурханы эхний анхааруулга байсныг мухар сүсэггүй Гомбо гуай ойлгосонгүй. Сарын дараа мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан Гомбо өөрөө гэнэт ажилгүй болов. Галын бурхан нь даргад нь нөлөөлжээ. - Дарга аа, та яагаад намайг ажлаас халж байгаа юм. Би ажил дээр архи уудаггүй, ажил тасалдаггүй, байгууллагаас зохиож байгаа бүх ажилд идэвхтэй оролцож ирсэн. Эхнэр маань хөдөө өвчтэй эхийгээ асарч байгааг та сайн мэдэж байгаа. Би ажилгүй болчихвол гурван хүүхдийнхээ хамт яаж амьдрах билээ. - Харин тийм ээ. Уг нь би таныг ажлаас халмааргүй л байна. Даанч эхнэрийн нэг ахыг таны оронд авахыг эхнэр хатуу тушаагаад байна (Галын бурхан даргынх нь эхнэрт хүртэл нөлөөлжээ) Таниас болж би ямар эхнэртэйгээ муудалцаад байлтай биш гэж түс тас хэлснээр Гомбо ажилгүй болов оо, хөөрхий. Удалгүй гомдсон галын бурхан гурван хүүхдийг нь хорлож эхлэв. Уг нь эдний хүүхдүүд хөдөөний төлөв томоотой, хичээл сурлагадаа ч сайн. Гэтэл хэдэн сарын дараа хүүхдүүдийн сурлага эрс муудаж, энэ тухай багш нар нь Гомбын чихнээс байнга хонх уях болж, хүүхдүүд нь тэр хавийн үл бүтэх охид, хөвгүүдтэй нийлж, шөнө орой болтол тэнэнэ. Энэ хооронд Гомбо ажил олж хийх гэж олон байгууллагын хаалгыг татаад хад мөргөж байлаа. Галын бурхан нь ингэж шийтгээд байгааг мань эр огт ойлгосонгүй. Ийм хүн чинь хүйтэнд даарахгүйн тулд өнөөх хогийг ёстой шуудай шуудайгаар нь авчран зуухандаа шатааж, галын бурханаа улам хилэгнүүлж байлаа. Эхнэр нь хөдөөнөөс явуулсан жаахан мах, гурил тэдний амийг зогоож байв. Бүх юм нь бүтэхгүй уруудсанд сэтгэл гутарсан Гомбо тэр хавийнхаа архичидтай нийлэн ногоорох болов. Гомбыг гэртэйгээ шатаж үхдэг өдөр гурван хүүхэд нь ямар азаар байгаагүй юм. Галын бурхан нь тэднийг өршөөжээ. Тэр өдөр хүүхдүүд нь хотын төвд байдаг ээжийнхээ төрсөн эгчийнд очиж ус цасанд орох, тэндээ хонохоор явжээ. Хүүхдүүдээ явсаны дараа Гомбо мөн л өнөөх архичидтайгаа ногоортлоо архидаад шөнө орой гэртээ ирэхэд гэр нь ёстой мөсөн зоорь байв. Тэгмэгц өнөөх муухай хогоо зуухандаа чихэж аваад шатааж гарлаа. Гэрийн халуунд нам цохиулсан Гомбо тэр дороо унтаад өгөв. Энэ удаа галын бурхан нь удтал доромжлуулсныхаа хариуг түүний амиар төлөхөөр шийдэв. Зуух зад дэлбэрч, гэрт гал авалцаж, бөөн утаа угаар болов. Согтуу Гомбо юун сэрэхтэй манатай угаарт нам цохиулан ухаангүй хэвтсээр хэдэн минутын дотор гэртэйгээ хамт үнс нурам болон нөгөө ертөнцөд одов. Гал командынхан гудамжны бөглөөнд бөглөрсөөр хориод минутын дараа ирэхэд гэрийн буурин дээр ердөө л утаа уугин угтжээ. Нурам дотроос хүний түлэгдсэн араг ясны хэлтэрхий олдсон нь Гомбынх гэдэг нь даанч ойлгомжтой. Эхнэр нь хөдөөнөөс санд мэнд иржээ. Хааяа Гомбо эхнэртэйгээ утсаар ярихдаа өөрөө ажлаа хийж байгаа, хүүхдүүд нь сайн гэж худлаа ярина. Хүүхдүүддээ ч ингэж хэлэхийг шаардана. Хүүхдүүд нь ээждээ, - Ингэж худлаа хэлэхийг аав биднээс шаарддаг байсан. Аав ажилгүй болоод бас архи их уудаг болоод удаж байна. Аав зуухандаа өнөөх муухай хогнуудыг аягүй их шатаадаг байсан. - Би түүнд ийм хогоор галын бурханаа битгий гомдоо гэж хэлдэг байсан даа. Даанч үгэнд орсонгүй дээ. Гомбын алтан савыг нээлгэхэд “Галын бурханыхаа шийтгэлийг хүртжээ” гэж гарсан байна. Эхнэр нь нөхрөөсөө үлдсэн хэдэн шатсан араг ясыг ёс төртэй нутаглуулаад гурван хүүхдээ дагуулан нутагтаа очиж амьдрахаар явжээ. Энэ хорвоод хоорондоо уялдаа холбоогүй, утга учиргүй юм байдаггүйг энэ эмгэнэлт явдал харуулсан юм.

Нэгэн бүсгүй долоон чононд бариулж байна гэж зүүдэлжээ, Гэтэл тайлал нь...

Нэгэн бүсгүй долоон чононд бариулж байна гэж зүүдэлжээ, Гэтэл тайлал нь... Нэгэн бүсгүй долоон чононд бариулж байна гэж зүүдэлжээ, Гэтэл тайлал нь... Нэг бүсгүй долоон чононд ээрүүлж баригдаж байна гэж зүүдэлжээ. Их ч сандарч... Элдвийн юм ч бодолгүй үүнийгээ аль таарсан дэргэдэх хүндээ хэлжээ. Нөгөө хүн нь ч тоолгүй. Наргиан болгож " Тэгвэл чи долоон чононд бариулж үхэх л юм байна" гэчихжээ. Тэр тааралдсан хүн нь муу амтай буруу санаатай хүн байсан байхгүй юу. Энэ нь ч үнэхээр биелэгдэж хэрцийгээр өнгөрчээ.  Сүүлд нь юм мэддэг лам хүн " Хэрэв зүүдийг нь зөв тайлсан бол долоон сайхан хүүтэй болох байжээ" гэсэн гэдэг. Тэгэхлээр зүүд тайлна гэдэг тоглоом биш. Зүүдийг аль таарсан хүн дээ ярьж тайлуулж болдоггүй юм байна шүү. Майхан Майханд сууж байна гэж зүүдлэх – удахгүй их өөрчлөлт болохын дохио. Хэрвээ хэд хэдэн майхан харагдаж байвал та сэтгэл нийлээгүй хүмүүстэй юманд явах юм байна. Урагдаж, салбарсан майхан-түгшүүртэй, тайван биш байдал бий болохын шинж. Мал, мал сүрэг Тарган цатгалан мал сүрэг ногоон талдаа бэлчээрлэн явна -амьдралын ханьтайгаа алтан нарны ивээлд жарган, амьдрал өсөж дэвжинэ. Харин тарга тэвээргэ сайн аваагүй, өнгө зүс муутай мал зүүдэлвэл та хүчээ зориулвал зохих зүйлдээ биш харин өөр зүйлд чиглүүлсэн тул амьдралынхаа турш хүнд ачаалалтай ажиллах ба ажилдаа хэзээ ч дур сонирхолтой болохгүй юм байна. Ийм зүүдний дараа өөрийн хандлага, зуршлаа өөрчлөхийг бодоорой. Мал уруудаж байна – албан ажлаа унагахгүйн тулд бүх хүчээ шавхан ажиллах болно. Саалийн цагаар үхэр сүрэг харвал хүн бүрийн хүрэхийг хүсдэг өрсөлдөөнтэй байр суурийг эзэлж, баяр жаргал амсана. Залуу эмэгтэй хүний хувьд энэ зүүд нь тэр зөв сонголт хийх ба хайр дурлалын хувьд түүнд шаналан зовох зүйл гарахгүйг харуулжээ. Сүү сайтай үнээ сааж байгаагаар зүүдлэх -таныг агуу их амжилт хүлээж байна. Эхийгээ хөхөж байгаа тугал зүүдэлвэл та амрагаа бараг алдахын даваан дээр байна, учир нь та түүнийг хайрлаж явдгаа харуулж чадаагүй ажээ. Ажил хэргээ зүй ёсоор анхаараагүйгээс эд хөрөнгөө ч алдаж болзошгүй. Зүүдэндээ олон тугал харвал хүмүүс таныг хайрлан хүндэтгэх ба үнэнч хүний зүрх сэтгэлийг эзэмдэх болно. Арилжаа наймаа эрхлэгчийн хувьд энэ зүүд нь ашиг орлого их байхыг, дурлалт хүмүүсийн хувьд энэ зүүд нь тэдний харилцаа холбоо сайн байхыг харуулдаг. Хэрвээ тугалны өнгө зүс тааруухан байвал сайн зүйлийг горьдох хэрэггүй л болов уу. Олж авахыг бодсон, хүссэн, эрмэлзсэн зүйлдээ хүрэхэд маш хэцүү. Урт эвэртэй, хар зүсмийн, өнгө зүс тааруухан мал харах – танд дайснууд байгааг идэрхийлжээ.  Малгай Тансаг чимэглэлтэй гоёмсог малгай зүүдэндээ харах – та азтай байж алдарт хүрнэ. Хэрвээ хуучирсан, хүний өмссөн малгай харвал өөрийн өмчөө бусдад алдах нь дээ. Малчин Малчин эзэн мал сүргээ хариулж явна – зүүдэлвэл мал сүрэг өсөж, үржих, арвин их ургац авах, аж ахуй эрхлэгчдийн ажил төрөл сайн байх, бусад хүмүүсийн хувьд ч азтай, тааламжтай байхын зөгнөл болдог билээ. Хэрвээ зүүдэнд малчин хийх юмгүй зүгээр сууж байвал өвчнөөс мөн хүнд цохилтоос болгоомжлоорой.  Манан, будан Өөрийгөө манан буданд хучигдсан байгаагаар зүүдэлвэл амжилт эргэлзээтэй, гэр оронд таагүй зүйл гарна. Манан арилж байвал таны азгүйдэл удаан үргэлжлэхгүй. Бусад хүмүүсийг мананд байхыг харвал та бусдын зовлонгоос ашиг олно. Манжин Манжин ургаж байгааг харах-төлөвлөгөө гайхалтай бүтэж, амжилтаасаа урам зориг орно. Манжин идэж байна – эрүүл мэнд муудна. Сугалж авч байвал нөхцөл байдал сайжрах ба энэ үед та хичээж чадвал хүссэндээ хүрнэ. Ногоон манжин зүүдэлвэл маш их гуньж гутрах юм байна. Манжин суулгасан талбай зүүдэндээ харвал ирээдүй амжилт цэцэглэлтээр дүүрэн байхын илэрхийлэл. Залуу эмэгтэй манжин суулгаж байна гэж зүүдэлвэл эд хөрөнгө өвөлж авах ба сайхан эр хүнтэй аз жаргалтай гэр бүл болж жаргах юм байна.  Мансууруулах бодис Мансууруулах бодис хэрэглэж байна гэж зүүдэлвэл таны биеийн байдал сул байгаа ч бусдад маш их нөлөө үзүүлж чадна. Энэ бол анхааруулах зүүд, бусдын хэрэгт оролцохоо хязгаарла. Бусдыг мансууруулах бодис хэрэглэхийг болиулах гэж зүүдлэх нь бодит байдал дээр та хүмүүст сайн сайхан, баяр баяслыг бэлэглэхийг хичээдгийн илрэл юм. Хайртыгаа амьдралдаа гутран мансууруулах бодис хэрэглэж байна гэж зүүдэлвэл ажил хэрэг амжилтгүй болж, найз нөхрөө алдахын дохио. Хүнд мансууруулах бодис өгч байна гэж зүүдэлвэл гэрийнхнээс чинь нэг нь өвдөх бололтой.  Маргаан, маргалдах Дэмий зүйлээр маргалдах – эрүүл мэнд муудах, шударга бус дүгнэлт гаргахын шинж болдог. Шинжлэх ухааны хэлэлцүүлэг, мэтгэлцээнд оролцож байгаагаар зүүдэлвэл танд маш их далд авъяас нуугдаж байгаа бөгөөд та өөрөө түүнийгээ хөгжүүлэхийг хүсэхгүй байгаа нь тэнэг хэрэг биш үү.  Матар Зүүдэндээ энэ амьтныг харвал хамгийн дотны анддаа мэхлэгдэнэ, Түүнээс гадна дайснууд танд өмнөхөөсөө илүү өстэй хандана. Матрын нуруун дээр суугаад явж байна гэж зүүдэлвэл таагүй зүйл тохиолдох бөгөөд түүнээс өөрийн хүчээр гарах гэж шаргуу тэмцэнэ. Тэгж гарч ч чадна. Энэхүү зүүдийг сэрэмжлүүлэг хэмээн хүлээн авах хэрэгтэй. Хүмүүстэй хэтэрхий илэн дэлангүй байхаас зайлсхий. Max Хэрвээ эмэгтэй хүн мах зүүдэлвэл тавьсан зорилгодоо хүрэх замдаа тэр олон саад бэрхшээлтэй тулгарах бололтой. Max бэлдэж байгааг зүүдэндээ харах аваас түүний хүрэхийг хичээж байсан зорилгод өөр бусад хүн хүрэх бололтой. Max бэлдэгч Гар, хувцас нь цус болсон нядлагч зүүдэнд харагдвал урт хугацаанд гэр бүлийнхнийг чинь өвчин ороох бололтой. Max зүсэж байгаа нядлагчийг харвал нийгэм дэх таны нэр хүнд доошлох бололтой. Ийм зүүдний дараа баримт бичигт гарын үсэг зурах болон захиа бичихээс татгалзах нь зүйтэй. Махчин шувуу Зүүдэндээ шонхор, харцага гэх мэтийн махчин шувууд зүүдлэгдвэл таныг хуурна. Махчин шувууг буудан алж байна – аз жаргалд хүрэх тэмцлийн замдаа та бүхий л саадыг гэтлэн туулж чадна. Хэрвээ залуу эмэгтэй өөрийн хүүхдээсээ махчин шувууг хөөж байвал тэр хамгийн зоригтой хүслээ биелүүлнэ, гэхдээ хөдөлмөрч байж чадвал тэр шүү дээ. Өрсөлдөгч нарын зүгээс аюул учруулж болзошгүйг энэ зүүд харуулж байна. Тан руу дайрахаас өмнө, таныг шархдуулахаас өмнө шувууг айлган хөөж чадаж байвал ажил хэрэг бүтэлтэй байна. Махчин шувуу үхсэн байхыг харах – амжилт, ялалтыг зөгнөжээ. Та махчин шувуу руу буудаж байна – дайснуудтайгаа зоригтой тэмцэхийг илүүд үзэх ба ялалт байгуулж ч магад. Махчин, араатан Араатан, махчин зүүдлэх – таны эсрэг цохилт хийх гэж байна. Араатан шархадсан эсвэл алагдсан байна гэж зүүдэлвэл та гай барцдаас азаар зугтааж чадна. Эмэгтэй хүн араатан зүүдэлвэл тэр биеэ авч яваа байдлаараа өөрийн мэдэлгүй бусдын хов живний бай болно. Энэ зүүд нь түүнийг онцгой анхааралтай байхыг, гэхдээ өөртөө итгэлтэй байхыг сануулж байна. Машин Зүүдэндээ машин үзвэл сэтгэл санаа зовоох төсөл эхлэх бөгөөд эцсийн үр дүн нь танд ашиг тустай байна. Хуучин машин зүүдэлвэл таны хүчин зүтгэлээр нөхөр болохгүй хүмүүс өөртөө ашиг олох гэж байгаагийн тэмдэг. Ажиллаж байгаа машин механизм зүүдлэх нь ямар нэгэн ажил хэрэг эхэн үедээ маш хэцүү байхыг гэхдээ найз нөхөд дэмжлэгийг илэрхийлнэ. Эвдэрхий машин – найз нөхдөө алдахыг харуулж байна. Хэрвээ танд галын машин зүүдлэгдвэл нилээн гоц үйл явдалтаи холбогдон түгших, сандрах байдал бий болохыг, хэрвээ залуу эмэгтэй галын машинаар хурдлан давхиж байна гэж зүүдэлвэл таагүй явдалд оролцохоос татгалзахыг сануулж байна. Машин жолоодох Машин жолоодож байна гэж зүүдлэх – таны үйлдлийг бусдын зүгээс шударга бусаар хэлэлцэх ба тэдэнд таны үйлдэл тэнэг, ойворгон мэт үзэгдэнэ. Нийтийн тээврийн хэрэгсэл жолоодож байна гэж зүүдэлвэл дорд үзэгдсэн, тааламжгүй ажил эрхлэх ба ямар ч ахиц дэвшил харагдахгүй. Галт тэрэг жолоодон явна гэвэл хүнд нөхцөл байдал удаан хугацаагаар таныг ядуу дорой байдалд байлгана. Хэрвээ та галт тэрэгний машинистийн хажууд байж байвал бодит байдалд хүнд байдлаас гарахын тулд өөрийн бүхий л мэдлэг, хүч бололцоог дайчлах юм байна. Эрэгтэй хүний хувьд энэ зүүд нь түүний эмэгтэйчүүдийн хувьд их амжилттай байхыг илтгэдэг. Эмэгтэй хүний хувьд энэ зүүд нь өөрийг нь эргүүлсэн хүмүүстэй өөртөө итгэлтэй байр сууринаас хандаж, тэдний ойворгон занд нь хүлээцтэй хандан, зүй ёсны хариуг нь өгч чадахын илрэл. Минж Зүүдэндээ минж харвал өөрийнхөө шаргуу хүчин чармайлтаар маш их үр дүнд хүрнэ. Үнэт үснээс нь болж минжийг алж байвал та луйврын хэрэгт болон гэмгүй хүнд зүй бусаар халдсан гэж буруутгагдана. Могой Залуу эмэгтэй үхээнц дорой могойд хазуулж байна гэж зүүдэлвэл хоёр нүүртэй найз залуугийнх нь өмхий санаа түүнийг шаналган зовооно. Могойн тухай зүүд нь муу санаа ямар ч янзаар илрэн гарч ирж болно гэдгийг харуулдаг. Хүн рүү мушгиран мярайсаар дайрч байгаа могойг зүүдэндээ харвал оршин байхынхаа төлөө, ёс суртхуунаа доромжлуулахгүйн төлөө тэмцэл хийхийн илэрхийлэл. Могой алж байвал та сонирхсон зүйлдээ хүрэхийн тулд бүхнийг хийнэ. Та дайсныгаа ялсан баяраа тэмдэглэх болно. Зүүдэндээ могойнуудын дундуур явж байвал өвчин зовлонгоос байнга айж болгоомжилсон байдалд байх ба харин амин хувиа бодсон хүмүүс найзархаг зан гарган таны хэрэгт хошуу дүрж явна. Могойнд хатгуулж байвал та муу санааны үзүүрт өртөн, дайснууд таны ажилд хор хүргэх болно.  Ногоон зүлгэн дээр толботой том могой тан руу гэтэж байна, та түүнээс хажуу тийш үсрэн зайлж чадаад түүнийг ор тас мартсан байтал могой дахин гэтэж ойртохдоо хэмжээгээрээ томрон томорсоор аварга том болж дайрах ба та өөрөө ч мэдэлгүйгээр түүнээс яаж ийгээд нэгмөсөн бултчихаж чадаж байна гэж зүүдэлвэл бодит амьдрал дээр өөрийг чинь хүндлэхгүй, хайхрахгүй байгаа юм шиг сэтгэгдэл төрөх ба ажил хэрэг улам л муу явагдах болно. Өвчин зовлон, санаа зовоох асуудал гарч ирэхийг ухамсарлах боловч тун удахгүй эдгээр хүндрэл мартагдан, та хүнд хэцүү даалгавраас чөлөөлөгдөж бүх зүйл сайн сайхнаар дуусна. Могой таныг цагариглан ороож, хатгахаар завдаж байна гэж зүүдэлвэл та дайснуудынхаа өмнө хүчин мөхөс байх эсвэл өвчин тусах магадлалтай байна. Зүүдэндээ гартаа могой барьж байна гэвэл та өөртөө дайсагнагч хүчийг устгах өөрийн арга барилыг боловсруулна. Зүүдэнд таны үс могой болон хувирч байвал эхлээд харахад тийм ч чухал биш амьдралын асуудлууд сүүлдээ таны сэтгэлийг зовоож эхэлнэ. Таны зүүдэнд орсон могой маш хачин хэлбэр дүрстэй байвал зовлон тохиолдох ба хэрвээ та тэдгээрт тайван, яасан ч яахав гэсэн маягаар хандвал хэцүү байдал улам хүндэрнэ. Голыг сэлж эсвэл олмоор гатлан могойнд хүрч байвал санаа зовох зүйлгүй баяр баясгаландаа хүрэх ч өмнө нь нилээн сэтгэл зовних бололтой. Могойнууд бие биенийгээ хатган байхыг зүүдэндээ харвал та найз нөхрөө гомдоох юм байна. Зүүдэндээ жижиг жижиг могойнуудыг харвал таныг зарим хүмүүс наанаа найрсагаар хүлээн авах боловч цаагуураа муулан, гоочлох ба түүнчлэн таны төлөвлөгөөг нураахыг оролдох бололтой. Хүүхдүүд могойтой тоглож байхыг зүүдэлвэл та хэн нь таны нөхөр вэ хэн нь дайсан бэ гэдгийг ялгаж салгах гэж хэсэгтээ л будилна. Хэрвээ эмэгтэй хүн ард нь могой дуугарч, хүүхдийнхээ төлөө зовж байна гэж зүүдэлвэл түүнийг нэгэн хүн өөрийнхөө төлөө үнэ цэнэтэй, хайртай зүйлээ орхи гэж ятгах ба хожим нь энэ бүхэн мэх байсныг мэднэ. Таны найз зам дээр зогсож байна. Түүний араас толгой дээгүүр нь могой гараад ирлээ гэж зүүдэлвэл бодит байдал дээр та өөрийнхөө болоод найз нөхрийнхөө эсрэг хуйвалдааныг илрүүлж чадах юм байна. Хэрвээ найз чинь могойг мэдэж байна гэж зүүдэлвэл ямар нэгэн чадалтай байгууллага таны ашиг сонирхлын төлөө ажиллаж далд явууллагыг илчилнэ. Эмэгтэй хүн өөрт нь могой дурлаж байгаагаар зүүдэлвэл тэр хавчиж хяхагдах боловч хууль болоод нөлөө бүхий найзууд нь түүний талд байж, түүнийг хамгаална. Зүүдэндээ могой загас харах – түүнийг барьж байгаагаар зүүдлэх нь сайн. Барьж чадахгүй бол аз танаас нүүр буруулна. Цэвэрхэн усанд могой загас харж зүүдлэх нь эмэгтэй хүний хувьд түр зуурын зугаа цэнгэлийг харуулдаг. Үхсэн могой загас харвал та эсрэг талынхныгаа ялан дийлнэ. Дурлалд автсан хүмүүсийн хувьд ийм зүүд нь тэдний энэ холбоо сайнаар төгсөхийг харуулж байна. Модот гудамж Зүүдэндээ модот гудамж харвал таны хувь заяа урьд өмнөх шигээ тийм ч сайн сайхан байгаа биш бололтой. Таагүй уур уцаар хүргэх зүйлс гарч ирнэ. Эмэгтэй хүн харанхуйд модот гудамжаар зугаалж байна гэвэл зарим нэг найз гэх хүмүүс нэр хүндийг нь унагааж магадгүйг анхааруулж байна. Модны дархан Ажлаа хийж байгаа модны дархан зүүдэлвэл та амралт, зугаа цэнгэлээ умартан өөрийн байдлыг сайжруулахын тулд шударгаар чармайн ажиллах юм байна. Модны үртэс Хэрвээ модны үртэс зүүдэлвэл харамсмаар алдаа гэр орны эмх замбараагүй байдлын шалтгаан болно. Морин тармуур Тармуураар өвс хадаж байна гэж зүүдэлвэл бусдад найдсан ажил хэрэг хэзээ ч бүтэхгүй бөгөөд та өөрөө л гардан хийхгүй бол болохгүй юм байна. Хугархай тармуур – өвчин эсвэл ямар нэгэн гайтай явдал таны төлөвлөгөөг баллана. Бусад хүмүүс тармуур бариад ажиллаж байна гэж зүүдэлвэл ажил хэргийн урагштай байдал таныг баярлуулна. Морин цэрэг Морьт хороо зүүдэлвэл хувийн амжилтанд хүрнэ. Таны энэ амжилт нэг хэсэгтээ бага зэргийн дуулиан шуугиан тарих төлөвтэй. Морины жүчээ Морины жүчээ зүүдлэх – энэ бол сайн сайхныг илэрхийлнэ. Амжилт ирж, эргэн тойрны амьдрал сайхан байна. Морины жүчээ дүрэлзэн шатаж байвал энэ нь эсвэл азтай өөрчлөлт болох эсвэл бодит амьдралд мөн л ийм явдал болохын илэрхийлэл. Морь, адуу Зүүдэндээ цагаан мориор давхиж байна гэвэл сайны шинж. Юуны түрүүнд энэ зүүд нь танд найз нөхдийн холбоо батжин бэхжихийг, санаа нийлсэн хүнтэй нөхөрлөхийг хэлж өгч байна. Морь чинь халтардаж, бохирдсон байвал итгэж явсан хүмүүс танд атаархаж, өөрийг чинь хуурах болно. Хар хилэн морь унаад давхиж явна хэмээвээс ажил хэргээ сайхан амжуулахаас гадна гэнэт өөрийн ажлын хичнээн төвөгтэй, хэцүү болохыг ойлгоно. Ухаа хонгор морьд давхилдахыг харвал таатай нөхцөл байдал гарч ирсэн ч дараа нь муугаар эргэхийг харуулна. Түүнчлэн энэ зүүд хурдан өрнөх, замбараагүй сонирхлыг илтгэнэ. Цоохор морь зүүлэлвэл ажил хэрэгтээ ашиг олно. Хээр мориор давхиулж явна хэмээвээс дээш ахиж дэвших, хүсэл зорилго биелэхийг зөгнөнө. Эмэгтэй хүн ийм зүүд зүүдэлвээс залхмаар эргүүлдэг залууд шууд шийдвэртэй татгалзсан хариу өгөх, ойрын үед эд зүйлсийн ашиг олохыг харуулж байна. Таны морь зугтаагаад зэрлэг адуутай нийлчихлээ гэж зүүдэлвэл нэг хүний өвчилсөн тухай мэдээ сонсоно. Ер нь зүүдэндээ сайхан морь харах нь амжилт, сайн сайхан байдлыг илтгэдэг. Цэнгэг устай голыг морьтойгоо гаталж байвал амжилт таныг хүлээж байна, гэхдээ та доош харлах ус руу харвал таны энэ баяр хөөрийг хэн нэгэн нь гутаах бололтой. Морины нуруун дээр хэвтээд цэвэрхэн устай голыг туулан гаталж байвал олон хүсэл тань биелж, ажил хэргээсээ ашиг гаргаж чадна. Харин зүүдэндээ шархадсан, үхсэн морь үзвэл эмгэнэлтэй мэдээ сонсоно. Тангардаг мориор давхих – амжилтанд хүрэх замд чинь маш олон саад бэрхшээлүүд байна. Морь хүчтэй тангарч эсвэл таныг унагаавал та өрсөлдөгчтэйгээ учирч эсвэл өвчин тусна. Морийг цулбуураас нь барьж аван номхруулах- таны амьдралд огцом сайн өөрчлөлт гарах нь. Сайн тоноглогдсон морийг сонирхон харж байвал ойрын үед таны амжилт өөрийн төсөөлж байснаас ч илүү байгаад гайхах болно. Эмэгтэй хүнд ийм зүүд нь насан туршийн үнэнч найзаа олохыг амлаж байна. Морин уралдаанд оролцож байна гэвэл сайн сайхан амьдрал урд чинь байна. Морио тахалж байвал шударга бус замаар эд хөрөнгө олж авах бололтой. Хэрвээ та эмээлгүй морин дээр сайн давхиж байвал амаргүй тэмцлээр сайн сайхан байдал болоод тав тухыг олж авах ба энэ зүүдний тайллаар бол сайн нөхөд тусалж болох юм. Морийг яаж цэвэрлэж байгааг эсвэл өөрөө хусуураар морины хөлсийг арчиж байна гэж зүүдэлвээс амьдралд найдвартай байр суурь эзлэх, нэр хүндэд хүрэхдээ хүнд хэцүү замыг туулахыг харуулж байна. Ажил хэрэгч хүмүүс, тариачин, бичиг номын хүмүүс морины дэл, сүүлийг засаж чимэглэж байна гэж зүүдэлвэл маш сайн.  Сүйх тэргэнд хөллөсөн морьд зүүдлэгдвэл аз жаргалд хүрэх замд саад тотгор байгааг илтгэнэ. Нарийн жимээр уулын өөд морьтойгоо өгсөж бэйна – энэ зүүд танд бодит амьдралд найдвартай байр суурь эзлэхийг амлаж байна. Замын дунд морь чинь цуцаад үлдсэн замыг явганаар туулж байна гэвэл та бат бэх байр суурийг маш их хүчин чармайлтаар олж авахын илэрхийлэл. Бүсгүй хүн хар хилэн морь унаад явж байна гэж зүүдэлвэл гэнэтийн тохиолдол түүний хүсэл мөрөөдөл биелэхэд тусалж, ухаантай хүндтэй хүнтэй холбоо тогтоохыг илтгэнэ. Хөндийгөөс морьтой бууж байна-азгүй явдал тохиолдоно. Хайрттайгаа сундлаад явж байна гэвэл сонирхолтой, амжилтанд хүрсэн олон хүмүүс түүнийг эргүүлнэ. Хэрвээ ингэж явахдаа эмэгтэй айж байгаагаа мэдэж байвал бодит байдалд ойрын хүндээ хардуулна. Эмэгтэй хүн мориноос үсрэн бууж байна гэтэл тэр нь гахай болон хувирлаа гэж зүүдэлвээс сайн сайхан гэрлэлтээс татгалзаад дараа нь илүү дээрд үзэж гэр бүл болсон хүн нь удахгуй түүнд таалагдахаа болих бололтой. Залуу эмэгтэй тал хөндийгөөр цагаан морьтой давхингаа ардаа яваа хар морьтой хүн рүү байн байн эргэн харж байна гэж зүүдэлвэл маш чухал ажил хэргийнхээ төлөө санаа зовж байгаагийн илэрхийлэл бөгөөд амжилт, азгүйдэл ээлжилнэ. Хэрвээ тэнгэрээс нэг морь унаж ирээд хэн нэгэн танихгүй хүнд хувиран тань руу дайрч байна гэж зүүдэлвэл энэ нь нилээн том азгүйдэл, бүтэхгүй найдвар, нөхцөл байдлыг гартаа оруулах гэсэн оролдлого амжилтгүй болохыг илэрхийлнэ. Нуга хөндийд идээшлэх адуун сүргийг ажиглан байна – таны түнш ажлаа сайн төлөвлөж тавьсныг, уг хүний зүй зохистой үйл ажиллагааг илэрхийлнэ. Адуун сүрэг өвс ногоогүй, хатсан газар бэлчих нь харагдах зүүд нь танд ядуу гэхдээ үнэнч нөхдийг амлаж байна. Залуу бүсгүйд ийм зүүд аз жаргалтай гэрлэлтийг амлана. Морины наймаа хийж байгаа хүнийг зүүдэндээ эд материалын ашигтай ч эрсдэлтэй арилжааг харуулж байна. Морины арилжаанд наймаачин таныг мэхэлж бэйна гэж зүүдэлвэл гарз хохирол учирна. Өөртөө сайн үүлдрийн морио үлдээгээд нэг их сайн биш морио арилжиж байна гэвэл таныг маш их аз хүлээж байна. Мөлхөх Газар дээгүүр мөлхөж байна тэгээд гараа бэртээж, шалбалчихлаа гэж зүүдэлвэл дорд үзсэн үүрэг даалгавар танд өгөгдөнө. Хонхор гүдгэр, хайрга чулуутай газраар мөлхөж байна гэж зүүдэлвэл өөрт олдсон сайхан боломжийг ашиглаж чадаагүй өнгөрүүлжээ. Ийм зүүд зүүдэлсэн эмэгтэй хүн өөрийгөө зөв авч явахгүй бол хайрт залуугийнхаа хүндэтгэлийг алдаж магад. Өөр бусдын хамт намагт мөлхөж байна гэж зүүдэлвэл ажил хэрэг сэтгэл зовоосон, яршиг түвэгтэй байх ба итгэл найдвараа алдаж ч магад. Найз нөхдийн чинь таны тухай шүүмжлэл ул үндэстэй байна. Мөнгө Жинхэнэ аз жаргал гэдэгт хүрч, сэтгэлийн таашаал эдлэхдээ мөнгөнд хэт их сүсэглэх хэрэггүй шүү гэдгийг энэ зүүд сануулдаг. Мөнгөн зоос оллоо гэж зүүдлэх – танд мөнгө хангалтгүй байна, өөрийгөө тайвшруулах гэж яаран буруу шийдвэр гаргавзай. Хоолны мөнгөн хэрэгсэл – сэтгэл түгшинэ, хүсэл биелэхгүй. Мөнгө олж байна гэж зүүдлэх – бага сага санаа зовох зүйл байгаа ч үнэхээрийн их аз жаргалыг илэрхийлнэ. Өөрчлөлт явагдана. Мөнгө төлөх – бүтэлгүйтэл. Алт хүлээж авах – маш их ирээдүй болон баяр баясал. Мөнгөө хаях – гэр орондоо ч тэр ажил албан дээр ч тэр зохисгүй байдал зонхилно. Мөнгөө тоолох, мөнгө дутах – төлбөрийн асуудал дээр хүндрэл бий болно. Өөрийгөө мөнгө хулгайлсан байна гэж зүүдэлвэл та аюулд өртөөд байгаа бөгөөд өөрийнхөө үйлдлийг сайн хянаж байх хэрэгтэй. Мөнгөө хэмнэх – эд баялаг, тансаг, тав тухтай байдал. Мөнгө залгих – таны дотор шуналын гал дүрэлзэнэ. Маш их хэмжээний мөнгө тоолох – аз жаргал, сайн сайхан аж байдал таны хүрсэн хил хязгаарын цаана л байна даа. Боодол мөнгө оллоо, гэтэл нэгэн залуу эмэгтэй түүнийг минийх гэж байвал энэ зүүд нь таны ажил хэрэг ойр дотны эмэгтэй хүнээс болж гарз хохирол амсах магадлалтай байгааг харуулжээ. Ийм зүүд зүүдэлсэн хүн мөнгөндөө их үрэлгэн ханддаг, ухаалаг зарцуулдаггүй. Энэ зүүд бол сэрэмжлүүлэг гэдгийг анхаарна.уу. Хий хоосон мөрөөдөлд автаж суух хэрэггүй. Задгай мөнгө зүүдлэх – ажил хэрэгтээ сэтгэл ханамжгүй байна. Ажил дээр таагүй явдал гарах ба найз нар таныг өөрсдийгөө мартлаа гэж гомдол тавина. Задгай мөнгөө хаячихлаа гэж зүүдэлвэл та хайхрамжгүй хандаж алдаа гаргаж магад. Мөнгө олох -хэтийн төлөв сайхан байна. Зүүдэндээ мөнгө олж байвал та ухаалаг бөгөөд хямгатай байх юм байна. Зээл авч байна гэж зүүдлэх – энэ зүүд нь таны байр байдлыг илтгэнэ. Та бусдад байгаагаасаа дээр харагдаж байж магадгүй, гэхдээ энэ таны хувьд чухал биш. Бусдын мөнгийг үрж байна – та багахан заль мэхэнд ороогдож, найз нөхрөө алдаж магад. Хуурамчаар мөнгө үйлдвэрлэж байна гэж зүүдлэх нь маш муу. Мөнгө зээлье гэж гуйж байвал сайн сайхан байдалд хүрэхийн тулд маш олон зүйлд дахин санаа зовж эхлэх нь. Дүүрэн мөнгөтэй хураагуур зүүдэндээ харвал таны өмнө сайхан ирээдүй, хэтийн төлөв нээгдэнэ. Хэрвээ хоосон байвал та гаргасан хүчин чармайлт талаар өнгөрнө.  Мөнгөн ус Зүүдэндээ мөнгэн ус харах нь таны амьдралд таагүй өөрчлөлт болохын шинж. Эмэгтэй хүн мөнгөн усны хордлогоос болж зовж шаналж байна гэж зүүдэлвэл тэр гэр бүлийнхэндээ хаягдах буюу гэр бүлээсээ сална. Мөндөр Зүүдэндээ мөндөрт цохигдох – жаахан ч гэсэн амжилтанд хүрэхийг танд амлаж байна. Хэрвээ таны зүүдэнд нартай өдөр мөндөр орж байвал санаа тавих зүйл гарах ба хувь заяа танаар тохуурхаж ч магад. Хэрвээ залуу эмэгтэй ийм зүүд зүүдэлвэл нилээн хэсэг азгүйтсэний эцэст хайр дурлалтайгаа учрах цаг ирсний тэмдэг. Мөндөр дээвэр дээр буух чимээ сонсогдож байвал энэ нь тийм ч сайн зүүд биш. Мөөг Хэрвээ мөөг зүүдлэгдвэл энэ нь эрүүл бус хүсэл, хөрөнгөө өсгөх гэсэн адгуу, яарсан алхам хийж, түүнээсээ таашаал авах ч, энэ нь ёс бус байхын тэмдэг. Ингэснээрээ шүүхэд дуудагдаж болзошгүй. Мөөг идэх – доромжлогдох, хайр дурлал бүтэлгүй, ичгүүртэй байхын тэмдэг. Залуу эмэгтэй ийм зүүд зүүдэлвэл ирээдүйд өмч хөрөнгөндөө гамгүй байх бөгөөд сэтгэл санаа нь тогтворгүй байна. Мөр Өөрийнхөө нүцгэн мөрийг зүүдэлвэл азтай өөрчлөлт танд амьдралыг шинээр харах хүсэл төрүүлнэ. Таны мөр их ясархаг болчихож гэж зүүдэлвэл адайр ааштай, элдэв маягтай хүний аяыг даган амьдрах юм байна. Мөргөлдөөн Мөргөлдөөн болж байхыг зүүдэндээ харах – аваар осол, золгүй тохиолдол, сэтгэл гонсойх, ажил хэрэг бүтэлгүйтэх. Залуу эмэгтэй мөргөлдөөн болж байхыг зүүдэндээ харвал тэр ямар нэгэн сонголт хийх гэж нилээн зовох бололтой. Мөрдөн байцаалт Зүүдэндээ мөрдөн байцааж байхыг харвал таагүй явдал үргэлжлэн тохиолдож маш их сэтгэлээр унах болно. Зүүдэндээ санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгагдаж байгаа нь таны хорон муу хүнээс өөрийгөө хамгаалах чадваргүйн илэрхийлэл. Мөрий Зүүдэндээ мөрий тавьж байвал зорилгодоо хүрэхийн тулд та зүй бус зүйлүүдийг хэрэглэх гэх юм байна. Мөрий тавиад алдаж байвал таны хүрээнд багтдаггүй, ёс суртхуунгүй хамаатнаасаа бэртэл авах юм байна. Хэрвээ мөрий тавиад хожиж байвал хувь заяа таныг ивээлдээ багтаах нь дамжиггүй. Мөрийнд оролцож чадахгүй байвал таагүй нөхцөл байдалд мэгдэн сандарч, бүр шалдаа бууж өгнө. Мөс Мөс зүүдлэгдэх нь багагүй зовлон бэрхшээл амсахыг илэрхийлдэг. Таныг хамгийн үнэ цэнэтэй ажил үйлсийн хувьд хорлох гэж эсрэг талынхан отож байна. Цэвэр тунгалаг усаар хөвөх мөс зүүдэлвэл хөндлөнгийн хүний атаархлаас болж таны аз жаргалд төгсгөл иржээ. Мөсөн дээгүүр гэлдэрч байна гэж зүүдэлвээс түр зуурын баяр хөөрөөс болж өөрийн тайван байдал болоод бусдын хүндлэлийг алдаж болзошгүй. Залуу эмэгтэйн хувьд мөсөн дээгүүр явж байна гэсэн зүүд нь тэр ичнүүр сонжуурт өртөхөд төө хүрэхгүй зайтай л байна гэдгийг анхааруулж байна.

Тайлагдашгүй нууц \Ховс\

Тайлагдашгүй нууц \Ховс\ Ховсчидын тухай янз бүрийн домог мэт яриа байдаг ч тэд үнэмлэхүй, ид шидийн чадвартай байдаггүй. Тэд зүгээр л шаардлагатай мэдлэг, дадлыг олж авсан хүмүүс. Ховсчин хүнийг биеэсээ сэтгэлзүйн баригдмал байдлыг авч хаян, дээд зэргээр тайвшрахад нь тусалж трансын байдалд ороход нь хөтчийн үүрэг гүйцэтгэдэг хүн юм. Хүнийг гүн ховсдсон үед түүнийг суут зураач эсвэл хөгжимчин гэж итгүүлж болдог байна. Нэгэн ховсчин өөртөө итгэл муутай нэгэн залууг  ховсдон түүнийг Америкийн суут шатарчин гэж итгүүлэн, шатар тоглохыг урихад өөдөөс нь нэг сая долларын шагнал нэхэж байжээ. Барууны алдартай хүмүүсийн ихэнх нь ховсын гайхамшигт аргыг өөрийн биеэр туршиж үзсэн байдаг. Олон жилийн өмнө жүжигчин Дрю Берримор хар тамхины хамаарлаасаа ховсны тусламжтайгаар салсан бол “Black Eyed Peas” хамтлагийн гоцлол дуучин Фержи архинаас гарахын тулд энэ төрлийн мэргэжилтнүүдэд хандаж байжээ. Далд ухамсар бол ховсдогчдын  түлхүүр аж. Үүнтэй холбоотойгоор  ховсчид олон хүний дунд хийсэн нэгэн алдартай туршлага байдаг юм байна. Энэ нь Том өрөөнд олон хүн оруулаад “Одоо хөвөнг шингэнээр норгоно. Энэ шингэн эвгүй үнэртэй. Үүнийг мэдэрч байгаа хүн гараа өргөөрэй ” гэж ховсчин хэлдэг. Хэдэн минут өнгөрсний дараа хүмүүс гараа ээлж ээлжээрээ өргөҗ зарим нь бүр хамраа дардаг аж. Түүнчлэн өрөөнөөс гарсныхаа дараа бие нь муудах ч тохиолдол гардаг гэнэ. Үнэн хэрэгтээ хөвөнд ямар ч үнэр шингээгүй байсан аж.  Хүн ховсдуулсан үед харшил нь огт хөдөлдөггүй гэнэ. Тэгэхээр харшил хүний ухамсраас ихээхэн шалтгаалдаг бололтой. Австри улсад банк болон үнэт эдлэлийн дэлгүүрүүдийн ажилтнуудад ховсын хичээл заадаг гэнэ. Тэд халдлагад өртвөл дээрэмчдийг хэрхэн богино хугацаанд ховсдох аргад суралццаг аж. Өөрөө хүсээгүй л бол ямар ч хүн ховсонд ордоггүй. Ховсонд орохын тулд зайлшгүй сэдэл болон хүсэлтэй байх ёстой гэнэ. Статистик мэдээнээс харахад дэлхий нийтээр ховсыг тайвшруулах арга болгон хэрэглэх нь түгээмэл байдаг. Харин хямралаас гаргах арга болгон хэрэглэх байдал хоёрдугаарт, харин гуравдугаарт архинаас гаргах хэрэгсэл болгон ашиглах ховс ордог гэнэ. Ховсыг Английн мэс засалч XIX зуунд бодож олжээ. Тэрбээр мэс заслын үед өвчтөнд өвдөлт мэдрүүлэхгүй байх үүднээс ийм санааг олсон аж. Зарим хүмүүс өөрөө өөрийгөө ховсдож чаддаг гэнэ. Өдрийн турш хүн хэд хэдэн удаа богино хугацааны трансын байдалд ордог юм байна. Ингэснээр сэтгэц хэт ачааллаас хамгаалагддаг аж. Сэтгэлийн хат муутай хүмүүс ховсонд орох нь амархан гэж хүмүүс боддог. Гэтэл бодит байдал дээр маш хатуу, чанга хүн ч ховсонд ордог гэнэ. Ямар ч хүчтэй, тэвчээртэй хүн ховсчны үгэнд автдаг юм байна. Тэр бүү хэл туршин нисгэгчдийн бүхэл бүтэн бүлгийг ховсонд оруулсан тохиолдол байдаг. – Нэгэн удаа Английн алдарт ховсчныг сайн дураараа тайзан дээр гарч, хоёр цагийн туршид ховсонд нь орсон эр шүүхэд өгч байжээ. Учир нь тэрээр ховсдуулсан байх хугацаандаа найрал хөгжим удирдаж, балетын бүжигчин шиг бүжиж, кондукторын ажил хийж байгаа мэт аашилж мөн сая доллар хожсон мэт ааш аяг гаргаж байжээ. Уг арга хэмжээний дараа тэр хүний биеэ авч явах байдал өөрчлөгдөж, зарим нэг хачирхалтай зан гаргах болжээ. Дөрвөн ч эмч түүнд “шизофрены хурц синдром” гэсэн онош тавьсан ч шүүх ховсчны талд оржээ.  Хүнийг ховсонд орох үед тархины үйл ажиллагаа нь идэвхтэй болдог гэнэ. Ховсонд орсон хүн хяналтаа алддаг тул ховсчин юу хүссэнээ хийлгэж чаддаггүй байна. Ховсын тусламжтайгаар Бельгийн эрдэмтэд халзралтыг эмчилжээ. Тэд толгойн арьсны цусан хангамж, температурыг нь нэмэгдүүлж чаддаг болсон бөгөөд ингэснээр гурван долоо хоногийн дараа үс ургаж эхэддэг гэнэ. Кармен Электра, Вайнона Райдер, Бритни Спирс зэрэг одод ачаалал ихтэй сардаа мэргэжлийн ховсчдод ханддаг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар авьяаслаг жүжигчин ховсчны чадварт байдаг аж. Жүжигчин болж буй үйл явдлыг үзэгчдийг итгэтэл хүргэж чаддагт хамаг учир байдаг юм байна. Ховсын тусламжтайгаар тамхинаас гаргах арга эмэгтэйчүүдээс илүү эрчүүдэд сайн үйлчилдэг гэнэ. Аль XIX зуунд биеийн өвчин эмгэгийн эдгэрэлт тухайн хүн хэр итгэхээс 80 хувь хамаардгийг тогтоожээ. Тиймээс ховсын эмчилгээ илүүтэй үр дүнтэй байдаг аж. Ховсонд орсон Францын нэгэн залууд ийм явдал тохиолджээ. Туршилтын үеэр залуугаас аав нь юу хийдэг байсныг асуухад залуугийн гэрлэн бие нь аавыгаа цэнгээний газар руу орж байгаагаар харжээ. Удалгүй түүний хоёр дахь биеийн харсан үйл явдал үнэн болох нь батлагджээ. Түүнээс хойш тэр залуу дахин хэдэн удаа туршилтанд орж байсан гэнэ.

Тайлагдашгүй нууц \Ховс\

Тайлагдашгүй нууц \Ховс\ Ховсчидын тухай янз бүрийн домог мэт яриа байдаг ч тэд үнэмлэхүй, ид шидийн чадвартай байдаггүй. Тэд зүгээр л шаардлагатай мэдлэг, дадлыг олж авсан хүмүүс. Ховсчин хүнийг биеэсээ сэтгэлзүйн баригдмал байдлыг авч хаян, дээд зэргээр тайвшрахад нь тусалж трансын байдалд ороход нь хөтчийн үүрэг гүйцэтгэдэг хүн юм. Хүнийг гүн ховсдсон үед түүнийг суут зураач эсвэл хөгжимчин гэж итгүүлж болдог байна. Нэгэн ховсчин өөртөө итгэл муутай нэгэн залууг  ховсдон түүнийг Америкийн суут шатарчин гэж итгүүлэн, шатар тоглохыг урихад өөдөөс нь нэг сая долларын шагнал нэхэж байжээ. Барууны алдартай хүмүүсийн ихэнх нь ховсын гайхамшигт аргыг өөрийн биеэр туршиж үзсэн байдаг. Олон жилийн өмнө жүжигчин Дрю Берримор хар тамхины хамаарлаасаа ховсны тусламжтайгаар салсан бол “Black Eyed Peas” хамтлагийн гоцлол дуучин Фержи архинаас гарахын тулд энэ төрлийн мэргэжилтнүүдэд хандаж байжээ. Далд ухамсар бол ховсдогчдын  түлхүүр аж. Үүнтэй холбоотойгоор  ховсчид олон хүний дунд хийсэн нэгэн алдартай туршлага байдаг юм байна. Энэ нь Том өрөөнд олон хүн оруулаад “Одоо хөвөнг шингэнээр норгоно. Энэ шингэн эвгүй үнэртэй. Үүнийг мэдэрч байгаа хүн гараа өргөөрэй ” гэж ховсчин хэлдэг. Хэдэн минут өнгөрсний дараа хүмүүс гараа ээлж ээлжээрээ өргөҗ зарим нь бүр хамраа дардаг аж. Түүнчлэн өрөөнөөс гарсныхаа дараа бие нь муудах ч тохиолдол гардаг гэнэ. Үнэн хэрэгтээ хөвөнд ямар ч үнэр шингээгүй байсан аж.  Хүн ховсдуулсан үед харшил нь огт хөдөлдөггүй гэнэ. Тэгэхээр харшил хүний ухамсраас ихээхэн шалтгаалдаг бололтой. Австри улсад банк болон үнэт эдлэлийн дэлгүүрүүдийн ажилтнуудад ховсын хичээл заадаг гэнэ. Тэд халдлагад өртвөл дээрэмчдийг хэрхэн богино хугацаанд ховсдох аргад суралццаг аж. Өөрөө хүсээгүй л бол ямар ч хүн ховсонд ордоггүй. Ховсонд орохын тулд зайлшгүй сэдэл болон хүсэлтэй байх ёстой гэнэ. Статистик мэдээнээс харахад дэлхий нийтээр ховсыг тайвшруулах арга болгон хэрэглэх нь түгээмэл байдаг. Харин хямралаас гаргах арга болгон хэрэглэх байдал хоёрдугаарт, харин гуравдугаарт архинаас гаргах хэрэгсэл болгон ашиглах ховс ордог гэнэ. Ховсыг Английн мэс засалч XIX зуунд бодож олжээ. Тэрбээр мэс заслын үед өвчтөнд өвдөлт мэдрүүлэхгүй байх үүднээс ийм санааг олсон аж. Зарим хүмүүс өөрөө өөрийгөө ховсдож чаддаг гэнэ. Өдрийн турш хүн хэд хэдэн удаа богино хугацааны трансын байдалд ордог юм байна. Ингэснээр сэтгэц хэт ачааллаас хамгаалагддаг аж. Сэтгэлийн хат муутай хүмүүс ховсонд орох нь амархан гэж хүмүүс боддог. Гэтэл бодит байдал дээр маш хатуу, чанга хүн ч ховсонд ордог гэнэ. Ямар ч хүчтэй, тэвчээртэй хүн ховсчны үгэнд автдаг юм байна. Тэр бүү хэл туршин нисгэгчдийн бүхэл бүтэн бүлгийг ховсонд оруулсан тохиолдол байдаг. – Нэгэн удаа Английн алдарт ховсчныг сайн дураараа тайзан дээр гарч, хоёр цагийн туршид ховсонд нь орсон эр шүүхэд өгч байжээ. Учир нь тэрээр ховсдуулсан байх хугацаандаа найрал хөгжим удирдаж, балетын бүжигчин шиг бүжиж, кондукторын ажил хийж байгаа мэт аашилж мөн сая доллар хожсон мэт ааш аяг гаргаж байжээ. Уг арга хэмжээний дараа тэр хүний биеэ авч явах байдал өөрчлөгдөж, зарим нэг хачирхалтай зан гаргах болжээ. Дөрвөн ч эмч түүнд “шизофрены хурц синдром” гэсэн онош тавьсан ч шүүх ховсчны талд оржээ.  Хүнийг ховсонд орох үед тархины үйл ажиллагаа нь идэвхтэй болдог гэнэ. Ховсонд орсон хүн хяналтаа алддаг тул ховсчин юу хүссэнээ хийлгэж чаддаггүй байна. Ховсын тусламжтайгаар Бельгийн эрдэмтэд халзралтыг эмчилжээ. Тэд толгойн арьсны цусан хангамж, температурыг нь нэмэгдүүлж чаддаг болсон бөгөөд ингэснээр гурван долоо хоногийн дараа үс ургаж эхэддэг гэнэ. Кармен Электра, Вайнона Райдер, Бритни Спирс зэрэг одод ачаалал ихтэй сардаа мэргэжлийн ховсчдод ханддаг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар авьяаслаг жүжигчин ховсчны чадварт байдаг аж. Жүжигчин болж буй үйл явдлыг үзэгчдийг итгэтэл хүргэж чаддагт хамаг учир байдаг юм байна. Ховсын тусламжтайгаар тамхинаас гаргах арга эмэгтэйчүүдээс илүү эрчүүдэд сайн үйлчилдэг гэнэ. Аль XIX зуунд биеийн өвчин эмгэгийн эдгэрэлт тухайн хүн хэр итгэхээс 80 хувь хамаардгийг тогтоожээ. Тиймээс ховсын эмчилгээ илүүтэй үр дүнтэй байдаг аж. Ховсонд орсон Францын нэгэн залууд ийм явдал тохиолджээ. Туршилтын үеэр залуугаас аав нь юу хийдэг байсныг асуухад залуугийн гэрлэн бие нь аавыгаа цэнгээний газар руу орж байгаагаар харжээ. Удалгүй түүний хоёр дахь биеийн харсан үйл явдал үнэн болох нь батлагджээ. Түүнээс хойш тэр залуу дахин хэдэн удаа туршилтанд орж байсан гэнэ.

Хараал үнэхээр байдаг уу

 Хараал үнэхээр байдаг уу Бөө, үзмэрч шидтэнүүдийн тухай олон янзын домог, цуу яриа он жилүүдийг дамнан яригдсаар байгаа билээ. Тэгвэл эдгээр нь бүр ч ор үндэсгүй зүйл биш бололтой. Ялангуяа муу санасан хэн нэгэнд хараал хийлгэчихлээ гэх яриа хүмүүсийн дунд их сонсогддог. Энэ сэдвээр дагнан судалдаг эрдэмтэд ч байдаг аж.   Нэг жишээ сонирхуулья: Иркутскийн инженер А.Турчанинов түүний ойр дотныхонтой ер бусын, аймшигтай гэмээр явдал хэзээ нэгэн цагт тохиолдоно гэж огт төсөөлөөгүй явжээ. Түүний бага дүү Дмитрий 1999 онд өндөр уулан дээр орших Селенкен нуурын эрэг дээрх амралтыг зорьсон аж. Цоо эрүүл, эрч хүчээр дүүрэн, 30 настай залуу эр хэд хоногийн дараа амралтаас буцаж ирэхдээ ямар ч амьдралын эрч хүчгүй, буурал толгойтой өвгөн шиг болчихсон байсан гэнэ. Ингээд түүнийг эмнэлгээр авч яван үзүүлж шинжлүүлтэл маш хурдацтай тархалт бүхий хорт хавдар тусчихсан байжээ. Удалгүй дүү нь нас барахын өмнөхөн өөрийнх нь өвчний шалтгаан юу байсан тухай ахдаа ярьсан байна.   Дмитрий амралтын газар очсоныхоо дараахан нутгийн нэгэн иргэнтэй сүрхий муудалцсан аж. Нөгөөх нь аймшигтай хилэгнэн уурсаж, түүнээс өшөө авна хэмээн заналхийлсэн гэнэ. Ингээд хэд хоногийн дараа нуурын эрэг дээр наранд шараад хэвтэж байхдаа нэгэн морьтой хүнийг харжээ. Энэ нь өтгөн хар сахалтай, алтан саагаар эмжиж оёсон үндэснийхээ хар өнгийн хувцсыг өмссөн тува хүн байсан аж. Тэрээр Дмитрийг маш анхааралтай харан, гартаа шавар аяга барьчихсан зогсож байж. Ингээд морьтой тува эр Дмитрий рүү ойртож ирснээ амандаа ямар нэгэн үг бувтнаад шавар аяган дотроосоо шингэн зүйл утган түүний нүүр рүү цацсан гэнэ. Түүний дараахан уг морьтон нүд ирмэх зуур алга болчихсон аж. Үүний дараахан Дмитрийн бие эвгүйтэн, хоног өнгөрөх тусам улам муудсаар байжээ. Ингээд амралтаас буцаж ирснээс хойш ердөө 10 хоноод л талийгаач болсон аж.   Дүүгээ нас барснаас нэг жилийн дараа Турчанинов Сибирийн бөө нарын өвөрмөц чадварыг дагнан судалдаг нэгэн эрдэмтэнтэй уулзжээ. Бөө нарын дунд алуурчин гэж нэрлэж болохуйц хэсэг байдаг тухай уг эрдэмтэн ярьсан байна. Тэд тодорхой тарнийн тусламжтайгаар дурын хүнийг үхэл рүү илгээх чадвартай аж. Иймэрхүү бөө нарыг “хараалчид” гэж нэрлэдэг бөгөөд тэд Алс Дорнод, Сибирьт, мөн буддын шашны үзмэрч төлөгч нарын дунд ч байдаг гэнэ. Бас 1970-аад онд Новосибирскийн эрдэмтэн С.Камов энэ сэдэвтэй холбогдуулан 10 жилийн дотор маш олон жишээ баримт цуглуулж, хэдэн зуун туршилт явуулсан байна. Тэрээр туршилтын үеэр хүн ба амьтдын тархины идэвхжилт, төв нервийн системийн импульсын үзүүлэлтийг хэмжин, мөн ургамал дээр ч туршилт явуулж үзсэн байна.   Орон нутгийн иргэдийн аман яриа, хар хэлц үгс зэргээс 300 гаруй тарни шившлэг үгс цуглуулж судлан туршилт явуулахад тэдний бараг тал хувь нь “үхлийн” хүчтэй байсан гэнэ. Тэдгээрээс хэлсэн даруйд ургамал цэцэг хатан гандаж байжээ. Нохдыг туршилтад оруулан үзтэл тэр даруйд хорт хавдар үүсэн, асар хурдацтай тархан үхэлд хүргэж байж. Харин арай бага хүчийг агуулсан үгсийг хэрэглэх үед дархлаа болон нервийн систем хямарч, архаг өвчлөлийг үүсгэж байсан гэнэ. Ингээд Камов дараах дүгнэлтэд хүрчээ: Тарни шившлэгийн хүч нь текст дотор кодлогдсон үгсээс хамаардаг юм байна. Мөн хоорондын харилцаандаа зүй бус хараалын үгс их хэрэглэх нь хар мөртэй байдгийг эрдэмтэн тогтоосон гэнэ. Тиймээс ч гэр орондоо муу энергитэй үгс их хэрэглэдэг, амьдралын түвшин доогуур гэр бүлийн хүүхдүүдийн оюуны хөгжилд тэдгээр муу үгс маш сөргөөр нөлөөлж, ирээдүйн хувь заяаг нь муугаар зурагладаг аж.    Д.Мигаа  

Хясааны нулимс

Хясааны нулимс   Эрт урьд цагт нэгэн бяцхан хясаа амьдардаг байжээ.Шүрэн ойн доор суун хажуугаар нь өнгөрөх өнгө өнгийн загасыг харан өдөр хоногийг өнгөрөөдөг байв.Амгалан тайван амьдралтай энэ бяцхан хясааны амьдрал нэг л өдөр хар дарсан зүүд мэт аймшигтай болон хувирав. Учир нь нэг өдөр гадуур нь бүрхсэн ясан биеэ бага зэрэг онгойлготол биен дотор нь нэг элсний ширхэг ороод хамаг биеийг нь холгож эхлэв.Эхлээд бяцхан хясаа нэг их тоосонгүй удахгүй гарчих байх гэж бодсон ч өдөр ирэх тусам элсэн ширхэг улам бүр гүн шигдэн биеийг нь яахын аргагүй ихээр зовоож байлаа.Өдөр ирэх тусам хөөрхий хясааг хатган зовоож байгаа элсний ширхэг үнэхээр их өвтгөж байсан учир бяцхан хясаа тэсэлгүй өвчиндөө шаналан үргэлж уйлдаг болов.  Өдөр өнгөрөх тусам хөөрхий хясааны нулимс нэмэгдсээр л байв.Юунд хэнд гомдохоо мэдэхгүй байлаа.Өөрийг нь зовоож байгаа элсний ширхэгт үү? Аль эсвэл анхаарал болгоомжгүй байсан өөртөө юу?Өөрийг нь хамгаалж чадаагүй далай тэнгист үү?  Хөөрхий хясаа аль алинд ч гомдож чадахгүй байлаа.Өвчин нь бага зэрэг намжиж тайвширсан нэг өдөр ингэж боджээ…`Нэгэнт би элсний ширхэгийг гаргаж чадахгүйгээс хойш түүнтэй амьдарч дасах нь зүйтэй юм байна.Хэн нэгэнд гомдоод ч яах билээ дээ`  Ингээд он жилүүд өнгөрсөөр хөөрхий хясаа асар их тэвчээр гарган элсэн ширхэгтэй амьдарчээ.  Маш их өвдөж уйлдаг байсан ч гомдоллохоо больжээ.Гэтэл он удаан жил хөөрхий хясааг зовоосон элсний ширхэг асар их тэвчээрийн үр дүнд нэг л өдөр гайхамшигт тансаг сувд болон хувирчээ.  Зовсон хясааны нулимс элсэн ширхэгийг бүрхсээр гайхамшигтай сайхан сувд болгосон юмсанжээ.  Далайн амьтад хясааны дэргэдүүр өнгөрөхдөө гайхамшигт сайхан сувдыг нь гайхан шагширч түүний тэсвэр тэвчээрийг магтан сайшаадаг болжээ.  Бяцхан хясааны амьдралыг үлгэр жишээ болгон хэцүү санагдаж байгаа бүхнийг даван туулж сувд болгох боломж хүмүүс бидэнд ч байгаа шүү дээ! 

Хуудаснууд

Subscribe to Далд ертөнц