logo

logo.jpg

Advertisement

Далд ертөнц

​Танин мэдэхүй: Үхээд сэхсэн хүмүүсийн тухай

Танин мэдэхүй: Үхээд сэхсэн хүмүүсийн тухай   Америкийн эрдэмтэн Р.Муди “Үхлийн дараах амьдрал” гэдэг сонирхолтой ном бичжээ. Энэ эрдэмтэн клиник үхлийн дараа сэхэж амьдарсан олон хүнтэй уулзаж маш сонин яриа сонссоноо номондоо бичсэн байна. Клиник үхэл нь жинхэнэ үхлийн өмнөх хугацаа аж. Яг энэ үед тэр хүн эргэн тойрондоо болж байсан бүгдийг харж, сонсож байдаг ажээ. Үхэж буй үед эргэн тойронд харанхуй болж, тэртээд бүдэг гэрэл харагддаг бөгөөд түүнд ойртох бүр гэрэл тодорч, шаргал өнгө нь цагаанаар солигдон, нүд гялбахгүйгээр эргэн тойрныг тодоор харах боломжтой болдог байна. Клиник үхлийг туулаад амьд үлдсэн нэгэн эмэгтэйн яриаг Муди ийн бичсэн байх юм. “Би аажмаар хөөрч эхлэв. Хэдэн сувилагч өрөөнд минь гүйн орж ирэхийг харж байлаа. Эмч орж ирж байлаа. Гэтэл би гэрлийн бүрхүүлийн цаагуур шилжиж, эмчийг хажуунаас нь маш тодоор харж байв. Намайг хэрхэн амьдруулах гэж байгааг би тод харсан. Миний бие тэр доор орон дээр миний өөдөөс хараад хөдөлгөөнгүй хэвтэх юм. Нэг сувилагч “Бурхан минь энэ хүн өнгөрчихлөө” гэж хашгирахыг би сонсов. Бас нэг сувилагч миний аманд хиймэл амьсгал хийж байхыг би дээрээс нь харж байлаа. Цээжийг минь цахилгаан гүйдлээр цохиж эхлэв. Миний яс шажигнан дуугарахыг би сонсож байлаа. Миний цээж, гар хөлөнд массаж хийж байхыг хараад “Эд нар юунд ингэж санаа зовоод байгаа юм бол оо. Надад одоо ямар сайхан байна вэ гэж би бодож байлаа” гэсэн байх юм. Мөн клиникээр үхээд сэхсэн бас нэг эр Муди эмчид доорхыг ярьжээ. “Би өөрийн биеийг орхилоо. Надад агаараар хөвж яваа юм шиг л санагдаж байв. Би эргэж харав. Бие минь орон дээр хэвтэж харагдсан. Харин би юунаас ч айгаагүй, маш тайван сайхан байлаа. Түгших, айх ямар ч зүйлгүй нам гүм байв” гэжээ. Түр зуурын үхэл гэгч ийм байх нь ээ. Аймаар гайхмаар юм. Даанч клиник үхлээс эргэж ирнэ гэдэг ховор тохиолдол бололтой. Туулсан амьдралтайгаа ахин нүүр учирч байгаа нь маш чухал зүйл юм. Түүний дотоод харцны өмнүүр нисэн өнгөрөх амьдралаас юу ч түүнийг салгаж чадахгүй, юу ч түүний тайван бодол санааг үймүүлж чадахгүй. Харин түүний хойноос төрөл төрөгсөд маш нам гүм байх нь нэн чухал. Их дуу чимээ, уйлаан цурхираан нь түүнд буцан эргэж очих хүслийг үүсгэж болдог нь цаашид хийн ертөнцөд /нөгөө ертөнц гэсэн үг бололтой/ хийх аялалд саад үүсгэдэг аж. Үхэж буй хүн харанхуй хонгилоор нисэн өнгөрч, гэгээн гэрэлтэгч биетэй учрах мөчөөс эхлэн физик биеэс гарч байгааг мэдрэн өөрийн биеийг гадны хүн мэт хардаг байна. Монголчууд үхэгсдийг нулимсаар, уйлаанаар үдэхийг муу гэдэг нь их учиртай мэт. Нөгөө ертөнцөд явахад нь саад болдог гэлцэнэ. Магадгүй сүнс нь хоргодож ч болох. “Алтан хайрцаг” нээлгэнэ гэдэг үүнтэй холбоотой ер нь ч чухал үйл ажээ. Үхлийн ертөнц хоёр үе шаттай юм шиг санагдаж байна. Азаар клиник үхлээс эргэн ирвэл дээрх хоёр нөхөр шиг хачин юм ярих биз. Гэвч ямар ч үхлийг хэн хүсэх билээ.  

Танин мэдэхүй: Үхээд сэхсэн хүмүүсийн тухай

Эвэрт хүнээс Эвэрт үхэр хүртэл

Эвэрт хүнээс Эвэрт үхэр хүртэл 1835 он. Дэлхийн археологийн түүхнээ хүний нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэсэн нэгэн нээлт гарав. Говьд малтлага хийж байсан Бельгийн эрдэмтэн Фридрих Мейснер эвэртэй хүний гавлын яс олжээ. Эхлээд археологч маань хүний гавлын ясанд эврийг суулгасан байх гэж бодож л дээ. Гэтэл эвэр нь гавлаасаа ургасан байжээ. Говь гэхэд Монгол л санаанд буудаг шүү дээ. Говь гээд цагаан дээр хараар биччихсэн болохоор Монголын говь л болж таарах гээд байгаа юм. Гадны эрдэмтэд Монголын нутгийг ухаж төнхөн гайхалтай гайхалтай олдвор олсон атлаа Монголынх гэж хэлэх гэхээр хэл нь эвэлж өгдөггүй шиг байгаа юм. Үүнийг үл өгүүлэхэд мөн 1880-аад онд Английн Бредфорд гүнлэг дэх нэгэн хиргисүүрээс хүний эвэртэй гавлын яс хэд хэд гарсан байна. Хөмсөгний нь төвгөр яснаас дээш хоёр ямхын орчимд ургасан эвэрнээс өөр гажиг эдгээр хүмүүсийн араг ясанд байсангүй. Эдгээр нь хэдий үеийн хүмүүний яс вэ? Эртний л гэсэн ганц үгээр зохиот бөөрөнхийлж орхисон байна билээ. Ямар төрлийн хүний яс вэ? homo habilis, homo erectus, Neanderthals,homo sapiens нарын алин ч биш бололтой. Эд нарын алинд нь ч эвэр байхгүй. 5-6 сая жилийн өмнө Зүүн Африкийн модон дотор бич хүн болж байхын үеийн /Australopitihecines / юм болов уу? Бас л биш бололтой. Түүнээс бүүр өмнөх юм уу? Үүнээс улбаалан дурдахад, Оросын биологийн ухааны доктор Мариковский гэгч Олон голын бэлчирт, Зүүн гарын Алатауд чулуун зэвсгийн үеийн хадны зураг судалж яваад, урт эвэртэй морь, мөн эвэртэй тэмээний зураг олсон гэнэ. Тэр үед хүнээсээ аваад амьтдаа хүртэл эвэртэй байсан юм болов уу?! Тэгээд хувьслаар эвэргүй... Эвэрт хүн гэснээс улбаалаад эвэртэн тууртан гэсэн хачин өвөрмөц хэлц өнөөгийн монгол хэлэнд байдаг нь сэтгэлд сэрдхийв. Ихэс дээдэс нарыг баахан таагүй хэлсэн аястай. Энэ хэлц яаж үүссэн юм бол оо гэж гайхдаг байлаа л даа. Эвэртэн тууртан гэхээр эвэртэй, тууртай амьтан бодогдоод эвэртэй мөртлөө тууртай амьтан бол үхэр гэж юуны өмнө сэтгэлд буудаг. Үүнээс улбаалаад... 2011 онд Ховдод юмсан. Өдөртөө дун цагаан, үдэшдээ дэн шар, шөнөдөө азай буурал Мөнх хайрхан уулыг “сурвалжлах”-аар явж байхдаа Тэлэнгэтийн сүрлэг хавцалд Тэлэнгэтийн буган чулуу гэж нэртэй нэгэн пайлуур үзсэн юм. Түүн дээр үхэр дүрсэлсэн байлаа. Тийм ээ, сэлмэн эвэртэй том бух нүдээ томоор эргэлдүүлэн, охор сүүлээ ялихгүй сөхөсхийж, хэрэн зогссон нь сүртэй. Хөшөөн дээрээсээ хууран бууж ирээд сэлмэн эврээрээ салам мөргөх нь үү гэмээр. Энэ нутаг нь одоогийн байдлаар Монголын баруун хязгаар шүү дээ. 2015 онд Дундговьд юмсан. Дэлгэсэн, дэлгээгүй ном судар өрчихсөн юм шиг Дэл уулыг “сурвалжлах” ажлаар явж байгаад Баруун билүүний ам руу машины хамар дөнгөж шургуултал хэдэн зэл чулуутай булш харагдвал машинаа зогсоолгон, зургийг нь авахаар гүйлээ. Хамгийн баруун захын унасан нэг пайлуур дээр үхэр сийлээстэй байж байдаг байгаа. Тийм ээ, Тэлэнгэтийнх шиг орой нь жишүү пайлуурын титэмд сэлмэн эвэртэй үхрийг их биеийг нь уртаар сунган сийлсэн байлаа. Энэ нутаг нь одоогийн байдлаар Монголын төв шүү дээ. Энэ хоёр уулын хооронд шулуунаар хэдэн км зайтайг хэлж би мэдэхгүй. Үүнээс улбаалаад... анай баруун хилээс цааш нэлээд зайтай байгаа Чемурчек голын орчмоос олдсон хүн чулуун дээр мөгрүү эвэрт үхрийн зураг байсан. Хүнийх нь их бие дээр шүү! Гэтэл яг тийм үхрийн зураг Дэл уул, Өмнөговийн Далан уулын хадан дээр дан дангаараа байж байгааг молхи би “Эртний хоёр зургаар эзнийг нь хайсан паян" гэсэн өмнөх нэгэн өгүүлэлдээ дурдсан билээ. Энэ нь үхэр шүтлэгтэй холбоотой гэдгийг чингэхэд би хэлсэн. Өөрөөр хэлбэл онго шүтлэг буюу тотем гэдэгтэй холбоотой. Үүнээс улбаалаад... Австрийн алдарт сэтгэл судаалч Зигмунд Фрейд бичихдээ, “Овог аймгийнхан буюу тусгаар хүмүүс өөрсдийгөө амьтны нэрээр, чухамхүү шүтдэг амьтныхаа нэрээр нэрлэх нь бий. Олон овог аймгийнхан амьтны дүрсийг сүлд болгон зурж, түүгээр зэр зэвсгээ чимж, эрчүүд бие дээрээ онго шүтээнээ дүрслэж, арьсан дээрээ дүрсийг нь шивэх нь бий” (“Тотем и табу”) гэжээ. Энэ нь Чемурчекийн хүн чулуун дээрх үхрийн зураг нутлах мэт. Мөн манайд хар сүрэгтэн (Хөвсгөл), хар үхэрт (Сүхбаатар) гэх зэрэг овогтон байдаг нь дээрх онго шүтлэгтэй холбогдож, мөнөөхөн хадны зураг болон хөшөөн дээрх сийлбэрээр нутлагдаж байгаа юм биш байгаа? Үүнээс улбаалаад... Эврээр хэргэм зэргийг илэрхийлдзг байсан нь Дундад Азийн зоосон олдворуудаас харагдаж байна. Ямар ч л байсан IҮ-Ү зууны хүннү хаадыг нуман титэмтэй, үүнийхээ орой дээр эвэртэй, мөн далавчтайгаар дүрсэлсэн байдаг гэж Унгарын монголч эрдэмтэн Борбала Обршунский бичсэн байна. Үүнээс улбаалаад... Дундад зууны үед буюу 13 зуунд үхрийг хадны зураг болон зоосоор үзүүлсэн бус харин цагаан цаасан дээр бичсэн домогт үгүүлсэн нь байна. Тухайлбал, манай алдарт “Монголын нууц товчоон”-д “Хорчи ирж өгүүлрүүн:.. “Ухаагчин үнээ ирж, Жамухыг орчиж явж, гэр тэргийг инү мөргөлөөд, Жамухыг мөргөж, өрөөл эврээ хугарч, солжир эвэрт болж, “Эврийг маань ац!” хэмээн Жамухын зүг мөөрөн, шороо сацан сацан байму. Мухлар ухаа үхэр их гэрлүгэг дээр өргөж, хөлж зүтгэж, Тэмүжиний хойноос их тэргүүгээр мөөрөн мөөрөн айсруун: Тэнгэр газар эетэлдэж Тэмүжин улсын эзэн болтугай” хэмээн... гэж гардаг. Энд үхэр виваангардачийн дүрд хувилчихсан явж байна. Мөн хугарсан эвэртээ туйлын харамсаж байгаа тухайтад бас дурдагдаж байгааг хэлэхэд илүүдэх юун. Үүнээс улбаалаад...Эл бүхэн юуг харуулж байна вэ гэвэл чухамхүү миний дээр өгүүлсэн “эвэртэн тууртан” гэдэг хэлц чухамхүү эвэртэй, тууртай үхрийг шүтэж байснаас үүдэлтэйг харуулж байна. Миний багад манай нутагт хүүхдийн даахийг үргээхдээ дагзны хоёр талд туг үс үлдээдэг, түүнийг эвэр гэж нэрлэдэг байв даа. Молхи би ч тийм эвэрт явсан нэгэн. Хүүхэддээ ийн эвэр тавьдгийн учир утга нь юун? Одоо ч энэ заншил зарим нутагт байсаар байна. Өөрөө багадаа эвэртэй явсан бэлгэдэл зүйч доктор С.Дулам над үүнийг учрыг тайлбарлахдаа хүний баатар хуйхыг хамгаалах учраас эвэр тавьж байгаа юм гэсэн. Баатар хуйх гэж хүрч болдоггүй онгон зүйл л дээ. Малын толгойн баатар хуйхыг хүртэл монгол хүн иддэггүй. Дулам эрдэмтний хэлж байгаа нь ортой ч байж мэднэ. Үүнээс улбаалаад... Одоо нэг үлгэр хэлсү. Би үлгэрт үйлийн үргүй дуртай. Ээжийнхээ ангир уургыг шимж торнисон шигээ аавынхаа хэлдэг үлгэрийг “хөхөж” өссөн болоод тэр байх. Эрт баларын цагт гэнэ. Нэг эмгэн байж гэнэ. Нар сар шиг ганц хөөрхөн охинтой юмсанж. Эмгэн “Охиныг минь амар сайхан жаргуулах сайн хүнтэй учруулж өгөөч гэж бурхандаа мөргөдөг байж. Гэтэл эвэрт хар мангас гэрийнх нь араас эмгэний үгийг сонсчихжээ. Чингээд мангас “Маргааш өглөө мандахын улаан нарнаар хөх бух унасан хүн нар ургах зүгээс ирнэ. Түүнд охиноо өгвөл охин чинь жаргалын дээдийг эдэлнэ” гэж хэлж гэнэ. Маргааш өглөө нь мань эвэрт мангас хөх бух уначихаад, эмгэнийд хүрч иржээ. Эмгэн мангасыг хараад хичнээн цочирдсон ч “бурханаас л би гуйгаад бурхан л өг гэсэн” гээд охиноо өгөөд явуулжээ... Эвэрт мангас, хөх бух...Эвэрт мангас, эвэрт бух хоёр холбогдоод байдгийн учир юусан билээ? Үүн лүгээ хавьцалдуулаад хэлэхэд, Христийн шашинд эвэр нь шимунасын гол шинж гэгдэх бөгөөд орос ардын бэлгэ зүйд чөтгөрийг эвэртэйгээр дүрсэлдэг нь үүнтэй холбоотой болов уу. Энэ нь эртний хүмүүсийн уран сэтгэмж үү? Үүнээс улбаалаад... Бурханы шашины нэгэн домог сийрүүлье. Нэгэн азар агуйд зуун жил бясалгал хийхээр суужээ. Ийнхүү тэрвээр ерэн есөн жил, ерэн есөн сар, ерэн есөн хоног бясалгаад бурханы хутгийг олоход ганцхан хоног дутуу байжээ. Тэгтэл гурван хулгайч айлын том шар хулгайлаад, азарын сууж байсан агуйд авчран өвчиж, махыг эвдээд дуусч байв. Тэгснээ тэд агуйд сууж байгаа азарыг харчихуутаа гэрч байлгахгүйн тулд азарын толгойг тас цавчив гэнэ. Азар нэгэнт ид шидийг олчихсон байсны тул амилж, тасдаж хаясан үхрийн толгойг толгойныхоо оронд тавиад босч иржээ. Тамын оронд толиндоо нүгэлтнийг харан мэдэж, түүнийг цээрлүүлэхээр заларч байдаг Ямандаг бурхан ингэж төрсөн ажээ. Үүнээс үүдээд бурханы шашин үүссэн нутаг гэдэг Жагарын оронд үхэр шүтдэг нь толгойд зурсхийгээд явчихав. Тэр ч байтугай үхрийг муу хийдэггүйгээр барахгүй хэвтэж байхад нь босгодоггүй, тойрч гардаг. Яагаад гэвэл үхрийг Шива тэнгэрийн амьтан дүр нь гэж үздгээс тэр. Хөх бух унасан эвэрт хар мангас! Үхрийн толгойг хүзүүндээ углан амилсан Ямандаг бурхан! Дээр өгүүлснээр эврийн бэлгэдэлд сүр хүч, ид шид бүгд цогцолсон байна. Агуу их хувьслаар хүн нь ч, амьтан нь ч эврээ алдаж, ганц үхэр л эвэртэйгээ үлдсэн юм болов уу даа. Монголчууд хүүхэддээ эвэр тавихдаа түүнийг эр чадалтай, эрх мэдэлтэй байхын бэлгэдэл болгохын ялдар эвэрт дээдсээ арай санагалздаг... Тийм ээ, манай өвөг дээдэс эвэрт хүнийг мэддэг байсан юм биш үү? Гагц манайх ч биш!.. Го.Аким Судлаач,нийтлэлч

ЗӨН

ЗӨН Цаг хугацааны машинаар аялахаас өөрөөр цаг хугацаа хэрхэн алдагдаж болох талаар та төсөөлж байв уу. Би лав “Бенжамен Баттоны итгэмээргүй түүх” киног үзэж суухдаа цаг хугацааны талаарх бүх дүгнэлтүүдэд итгэхээ больсон юм. Яг одоо төдөн цаг болж байна гэж бодох зуур л электрон цагны алдаатай хамт тоо хувирч, өөр цаг хугацааг заана. Энэ жишгээр л бидний амьдрал мөнхөд үргэлжилдэг. Гэхдээ миний амьдрал огт төсөөлж байгаагүй цаг хугацааны алдаг далд орж байсан удаатай. Өөрийн мэдэлд байсан цаг хугацаанаас баахныг үрэн таран хийснийхээ дараа би гэнэтхэн сэрлээ. Яг л зүүднээсээ салах мэт сэрэхэд би аль хэдийнэ өөр хүн болчихсон байсан. Магад зүүд шиг он жилүүдийг амьдралаасаа хасчихвал би 19 настай. 19 наснаас хойших амьдралаа эрсээр байгаа би нэг л өөр бол чихсон гэдгээ мэдэрч байсан нь цөөнг үй. Тийм тод, хурц мэдрэм жид эзэм дүүлэх сайхан байгаагүй ээ. Зү гээр л хэвэндээ орчих байх гэсэн найдвар л намайг хөдөлгөж байлаа. Хэвэндээ орохыг л хүснэ. Гэхдээ хэв гэж юу болохыг, миний хэв ямар хуу гэдгийг мэдэхгүй тул яаж ч ху вирч өөрчлөгдсөн би гэдэг хоёрхон үс гээр л өөрийгөө төсөөлөх болов. Нэ гэн өдөр, зүүдэндээ би толь руу ха раад зогсож байлаа. Толины тусгалд урт хар үстэй эмэгтэй үзэгдэж байв. Яг минийх шиг нүдтэй тэр эгч “Чамд сүнс алга” гэж хэлэхэд би цо чоод сэрчихсэн. Тэр айдсыг таягдан хаях гэж нэлээд хүчилсэн боловч хэд хоног шалтгаангүй халуурсан юмдаг. Тэгээд л ээждээ үнэнээ илч лэх гэж “Ээж ээ, надад миний нэг юм дутуу байна” гэж хэлээд загнуу лав. Мэдээж 20 жилийн туршид бүх нээ зориулж өсгөсөн охин нь хоёрхон хоногт ийм хачин зан гаргаж байгааг ямар ч ээж ойлгохгүй биз дээ. Харин долоо хоногийн дараа би харь газрын “Макдоналдс”-д шөнө жин шэйк сорж суусан юм даа. Тэр өдөр гэр тээ харих тасалбар авсан гэд гээ мэдсээр байж яагаад танихгүй хүний зан гаргаснаа одоо ч ойлгодогг үй юм. Бяцхан охиноо хүний ну тагт сураггүй болсныг мэдсэн ээж минь Багшдаа очиж, хөхөөрөө на майг далласан гэсэн. Аль хэдийнэ 20 гарчихсан хүүхнийг ингэж дал ла сан нь мухар сүсэг мэт. Гэхдээ л түү нээс 10 минутын дараа би буудал даа ирж, ээжтэйгээ холбоо барьсан юм. Хо жим нь ээжийн минь багш “Охинд чинь сүнс алга” гэж хэлснийг би мэдсэн билээ. Магад үүнийг уншаад танд эн гийн зүйлийг эмзгээр хүлээн авсан маань мэдэгдэх байх. Гэхдээ өөрийн нү дээр үзэхээс нааш итгэмээр гүй тийм зүйлсэд би итгэхгүй байж чад даг гүй юм. Үлгэрт итгэж өссөн бага нас минь намайг бүх зүйлд ит гэхийг шаарддаг. Өвөө маань ми ний сонсож өссөн үлгэрүүдийг нү дээр үзсэн бөгөөд тэн хагасыг нь ном болгон хавтасласан нь бий. Дар хан Гэндэнгийн урласан ганц ч хадаасгүй оньсон байшин, 50 км зайд тодхон сонсогддог бүрээн дуу, өв лийн шөнөөр сагсайтлаа ургасан нүц гэн моддын тухай сонсох бүр тээ догдолдогсон. Бас аавын орчуулж өгдөг төвд судрууд, хутагт ху вилгаадын гоц амьдралын түүх. Өдий хүртэл итгэж биширч явсан бүхэн минь жинхэнэ гайхам шиг. Жин хэнэ гайхамшиг дунд би амьдарч явна. Хамгийн сүүлд Энэтхэгт сурч байгаад ирсэн дүү минь цэ рэгт явахдаа шонгийн модны дайтай ган төмрийг эсгийгээр зүлгэсээр байгаад зүү хийж байсан уйгагүй хүмүүсийн талаар ярьж билээ. Тийм ээ, жин хэнэ гайхамшгийн дунд би аж төрдөг. Энэ итгэл үнэмшил үнэндээ миний зөн юм. Итгэмээргүй зүйлс амьдралд олон бий. Гэхдээ зөн биднийг дотоод ертөнц рүү минь залсаар байдаг билээ. Үүнийг бас төөрөгдөл болгон хүлээж авах нь ч олон. Үнэн дээ, бид ний дотор юу нуугдан байна, бид тийм зүйлсийг л зөгнөж, түүн дотроо төөрөлддөг билээ

Чөтгөрт итгэдэггүй эр халуун зуухаа тэврэн чөтгөрийн хорлолоор өөд болов

Чөтгөрт итгэдэггүй эр халуун зуухаа тэврэн чөтгөрийн хорлолоор өөд болов Ард түмний дунд чөтгөр шулмасын тухай янз бүрийн л яриа байдаг. Нэг хэсэг нь хүлээн зөвшөөрч байхад нөгөө хэсэг нь эрс үгүйсгэдэг. Тэгвэл энэ удаа чөтгөрт огт итгэдэггүй нэгэн чөтгөрийн хорлол болж нас барсан үнэнийг энд өгүүлье.  Гончигсүрэн гэдэг хижээл эр юм л бол “Чөтгөр байдаггүй юм. Битгий хүний толгой эргүүлээд бай” гэж ярих дуртай тэрбээр Завханаас Дөрвөлжин, Нөмрөг сум орохоор явсан байна. Дөрвөлжин сумаас Нөмрөг рүү хөдлөхөд Гончигсүрэнгийн кабинд хоёр хүн дайгдан хөдөлжээ. Дээрх хоёр сумын хооронд оршуулгын газар байдаг бөгөөд тэр оршуулгыг хармагцаа л баахан чөтгөр шулмын тухай хөөрөлдөөн болдог учир Гончигсүрэнгийн кабинд сууж явсан хоёр ч оршуулгын газар хармагцаа өөрсдөө үзсэн юм шиг ам уралдан ярьж гарсан байна.  Тэдний яриаг анхааралтай сонсч явсан жолооч тэдний ярианд оролцож Та нар чөтгөр гээд л үзэж харсан юм шиг ярих юм. Чөтгөр гэж хоосон хийсвэр юм. Энэ тэр хэмээн баахан сургамж айлдсан Гончигсүрэн өөрийнхөө хэлснийг батлах гэж байгаа юм шиг нөгөө оршуулгын газрын харалдаа очингоо машинаасаа бууж, оршуулга руу бөгсөө харуулан морь харчихаад цааш явсан байна. Тэрбээр Нөмрөг суманд ачаагаа буулгаад эргэхэд үдээс хойш арван таван цаг болж байжээ. Аймаг болон зэргэлдээ сум орохоор Гончигсүрэнгийн машинд хэн ч дайгдаагүй учир ганцаараа буцжээ. Нөмрөгөөс гараад арваад км яваад машин нь саатан  хэсэг цаг авсан аж. Ингээд л аймаг руу довтолгож явах үед оройн цагаан гэгээ тасран харанхуй болоход оршуулга руу дөхөж ирсэн бөгөөд юу юугүй чөтгөр гэсэн бодол толгойд нь бууж, юмыг яаж мэдэхэв хэмээн ганцаар түгшиж эхэлжээ.       Гай газар дороос гэгчээр гэрэл нь маслаж унтрахаар нь бууж, залгаастай утас салсан байсныг холбож асаагаад кабиндаа ортол хэн нэгэн хажуугаар нь ороод суучих шиг болжээ. Тухайн үед юу ч бодолгүй хөдөлсөн хэдий ч гэнэт хажууд нь сэгсийсэн үстэй улаан дээлтэй хүн сууж байх шиг харагдсан байна. Дахин хартал байхгүй болохоор нь жаахан сэтгэл нь уужирсан тэрбээр эндээс л холдох минь гээд гишгэж өгчээ. Яаж яваад ч аймгийн төв орж ирснийг бүү мэд, нэг л мэдэхэд өөрийнхөө хашааны үүдэнд ирсэн байжээ. Хүүхдүүд нь хаалга онгойлгож өгсөн болохоор машинаа оруулж тавиад буутал хэн нэгэн зэрэг буух шиг болсон байна. Гэр рүүгээ алхаж явтал мөн л хэн нэгэн хажуугаар нь өнгөрөх шиг болж. Гэртээ орж сэтгэл санаа уужиран хоол цайгаа идэж уугаад, зурагт харан амарч суухдаа өөрт тохиолдсон зүйлийг эхнэртээ ярьж өгөхөд эхнэр нь,       - Чи хэзээ чөтгөрт итгэдэг болоов? Байнга л үгүйсгэж явдаг биз дээ? Арай чи чөтгөр байдаг гэдгийг зөвшөөрөөд эхэлсэн үү гэх мэт түүний ярихыг үл тоогоод өнгөрсөн байна. Гончигсүрэн нэлээд шооч алиа нэгэн болохоор түүний үйлдэлд итгэхэд бэрх. Гончигсүрэн шөнөжин чөтгөртэй хөөцөлдөн хар дарж зүүдлэн, хэд хэдэн удаа чөтгөр гэж хашгирч сэрэхэд эхнэр нь битгий маяглаад бай. Хүн ч унтуулахгүй гээд л өнгөрч. Гончигсүрэн шөнө чөтгөртэй хэрэлдэж, ноцолдож хоносон бөгөөд нэг удаа машиндаа юм хийж байгаад тэр нэгэн шөнийн харагдсан сэгсгэр үстэй, улаан дээлтэй авгай онгорхой кабин руу нь орж байгаа харагдаж. Айх, гайхах зэрэгцсэн Гончигсүрэн машин дороосоо яаран гарч кабин руугаа харвал юу ч харагдахгүй кабин нь хоосон байсан гэнэ. Орой эхнэрийгээ ажлаас ирэхээр нь Тоглоом биш шүү. Надад чөтгөр харагдаад байна гэжээ. Эхнэр нь ядраад тэгж байгаа биз. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ. Би маргааш өдөр цайндаа ирэхдээ лам залаад ирье. Энэ хэдэн хүүхдийг хичээлд явахаас нь өмнө гэр орон сайн цэвэрлүүлээрэй гэсэн аж. Шөнө нь Гончигсүрэн дахин тоо томшгүй олон чөтгөртэй хөөцөлдөж, хар дарж сэрсээр нойргүй шахам өглөө болгосон байна.       Эхнэрийгээ лам авч ирнэ гэсэн болохоор хүүхдүүдээ хичээлд явсны дараа өөрөө гэр орноо цэвэрлэн цай чанаж, гал сайн түлээд, бага хүүгээ хичээлд нь явуулан хашааныхаа хаалгыг түгжээд эргэхэд машиных нь дэргэд өнөөх л улаан дээлтэй сэгсгэр үстэй авгай зогсч байсан аж. Энэ үед хөршийнх нь гэрийн эзэн хашааныхаа хажуугийн пин дээр юм дурандаад байж байсан аж. Тэгтэл жорлонгийнхоо хажууд морь хараад зогсч байсан Гончигсүрэн гэнэт хүүхэд шиг тэр чөтгөр гэж хэлээд байдгаараа гүйн гэр рүүгээ орж явчихсан байна. Хөрш нь энэ яаж саваагүйтэж байгаа юм бол. Уйдаж дээ, хөөрхий ухааны юм бодоод гэртээ орсон аж. Төдөлгүй эхнэр нь лам дагуулан ирэхэд нөхөр нь зуухаа тэврээд уначихсан, цээжин  хэсгийн мах нь шарагдаж бараг л болсон мах шиг болоод амьсгал хураасан байжээ. Хүүхний орилох дуунаар хөршийнх нь ч орж ирсэн байна.       Ламтан яаран гэр тусгайлан бариулж, талийгаачийн сүнсийг авч одсон хорлонт чөтгөрийг даржээ. Эхнэр нь нөхрийгөө тоглоом хийгээд байна гэж цаг алдаагүй бол түүнийг аварч чадах байсныг ламтан хэлсэн аж. Хийх юмгүй дуран барьж зогссон хөрш нь юу болоод байгаа юм бэ гээд хойноос нь орсон бол эрэмдэг ч  гэсэн бас л амийг нь аварчихаар байж дээ гэж өвгөн ламтан их л харууссан аж. Мянга сонсохоор нэг үз гэдэг шиг өөрийн биеэр чөтгөрийн хорлолд хорлогдсон талийгаачаас хойш тэр хавийн чөтгөр байдаг гэдэгт итгэдэггүй байсан хүмүүс үнэнээс итгээд зогсохгүй орой үдэш маш их болгоомжлон явах болсон байна. Ор хоосон юмыг хүн бий болгон ярихгүй нь ойлгомжтой. Тэгэхээр итгэхээргүй юманд анхаарч явмаар юм байна шүү.   

914-р нислэгийн нууц

914-р нислэгийн нууц Түнэр харанхуйгаас сүүмэлзэн гарч ирэх сүг сүүдэр мэтээр Венесулийн Каракас хотод буусан энэ онгоц 1955 онд Нью-Йорк-Майамийн чиглэлд нисэж яваад алга болсон гэдэг. Гэвч бууснаасаа хойш хэдхэн минутын дараа эргэн нисэж үүлэн дунд ороод алга болжээ. Болсон явдлыг нүдээр үзсэн гэрчүүд болон радио хальсанд бичигдэн үлдсэн нисгэгчийн яриа нь энэхүү ер бусын зүйл үнэхээр болж өнгөрснийг баталж байгаа юм. “Энэ хачирхалтай явдлыг нүдээр үзсэн нисэх буудлын хяналтын албаны ажилтнуудын мэдүүлэг зөрөөгүй тохирч байгаа тул тэдэнд эргэлзэх зүйлгүй" гэж Иргэний Агаарын Тээврийн орлогчсайд  Рамон Эстовар мэдэгджээ. “Онгоцонд байгаа хүмүүс өөрсдийгөө 1955 онд Флоридад газардсан гэж бодоцгоож байсан. Энэ олон жил тэд хаана байж байгаад ирснийг ганц бурхан л мэдэх байх” гэж тэрээр өгүүлжээ. Радарын дэлгэцэнд огт харагдаагүй хөдөлгүүрт онгоц гэнэт гарч ирээд нисэх буудалд ойртож эхлэх үед л ямар нэг ер бусын зүйл болж байгааг Хуан бол бусад диспетчерүүд ойлгож амжжээ. Гэхдээ хамгийн гол баримт нь DC-4 онгоцны нисгэгч эргэж хөөрөхийн өмнө нислэгийн замдээр чулуудаж орхисон 1955 оны бяцхан хуанли юм. “Би онгоцыг нүдээр харж, нисгэгчийн хоолойг сонссон. Тэр ч бүү хэл түүний үлдээсэн хуанлийг гартаа барьж байсан хүн. Гэхдээ одоо хүртэл болсон явдалд итгэж чадахгүй л байгаа”гэж тэр үед нислэг хянах цамхаг талбайд нүүргээ гүйцэтгэж байсан Хуандела Корте ярьжээ 1955 онд ээлжит нислэгийнхээ үеэр сураггүй алга болсон Douglas-dc4 онгоц 37 жилийндараа...1992 ондгазарджээ! Хуаныяриа: “Онгоц бидэнд харагдаад байгаа мөртлөө радарт баригддаггүй. Тэгэхлээр нь бид нисгэгчтэй холбоо барьж нэр усыг нь асуусан юм. Харин нисгэгч өмнөөс: «Бид хаана байна?»гэж асуусан. Түүний хоолой нэг л хачин, их айсан шинжтэй байсан. Тэгээд 4 гишүүнтэй 914-р нислэгийн баг Нью-Йоркоос Майами орох рейс хийж явна, дотроо 57 зорчигчтой гэж илтгэсэн. Үүнийг сонсоод диспетчерийн байранд бүгд нам гүм болон хөшиж орхисон. 914-р нислэгийн зорьсон газар бол … Майами… Каракасаас 1800 км…Тэгээд би: «Энэ Каракас, Венесуэлийн… ӨмнөдАмерик» гэж хэлсэн. Дараа нь «Та нарт асуудал гараа юу?» гэж асуусан. Хариулт ирээгүй учраас зам нээж онгоцыг буулгасан. Онгоц ч амжилттай газардсан. Ямар нэгэн асуудал байхгүй юм байна даа гэж дөнгөж бодтол, нөгөө нисгэгч дуу алдан  «Исус Христ минь, Жимми! Чөтгөр гэж, энэ юу вэ?» гэх нь дуулдсан. Тэд тийрэлтэт онгоц хараад сансрын хөлөг үзсэн юм шиг л гайхацгааж байсан. Нисгэгч хуваарийн дагуу Майамийн нисэх буудалд 1955-07-02-ны өглөө 9:55 цагт буух ёстой байснаа хэлж байсан. Дараа нь 2-р нисгэгчдээ хандаж «Энэ нэг л бишээ» гэж байсан. Би радио холбоогоор: «Ахмадаа, энэ бол Каракасын олон улсын нисэх буудал. Өнөөдөр 1992-05-21-ний өдөр» гэж хэлэхэд тэр «Ээ, бурхан минь!» гэж дуу алдаад хүндээр амьсгаадаж байх нь сонсогдож байсан. Би түүнийг тайвшруулахаар туслах баг ирж байгааг хэлсэн” Гэхдээ туслах баг болон шатахуун цэнэглэгч онгоцонд ойртож очтол нисгэгч радиогоор: «Хэрэггүй! Битгий ойртоорой! Бид буцаад нислээ!» гэж хашгирчээ. Хожим нь энэ багийнхан онгоцны цонхонд наалдсан зорчигчдын царайг харснаа ярьсан байдаг. Нисгэгч цонхоо онгойлгож тэднийг холд гэж дохисон байна. Дараа нь зам дээр хуанли шидээд хөдөлгүүрээ асааж агаарт хөөрөн оджээ. Венесуэлийн ИАТ-ийн удирдлага нисгэгчтэй ярьсан ярианы бүх бичлэг, орхисон хуанли зэргийг баримт болгон авч энэ учралыг одоо ч судалсаар байгаа аж.     

“Сүнстэй” байшинд ороод амьсгал хураажээ

“Сүнстэй” байшинд ороод амьсгал хураажээ   АНУ-д нэгэн бүсгүй соёл амралтын хүрээлэнгийн аймшгийн байшинд ороод зүрх нь хаагдаж нас баржээ. Охайо мужийн 16 настай оршин суугч бүсгүй Кристиан Фэйт Бенж амралтын хүрээлэнд гэр бүл, найз нөхдүүдтэйгээ очсон гэнэ. Нэгэн “сүнстэй” байшинд түүний зүрх зогссон байна.  Талийгаач бүсгүй хорвоод амьсгалын замын эрхтэний гажигтай төрсөн гэнэ. Түүний зөвхөн нэг уушги л ажиллагаатай байв. Энэ нь зүрхэнд давхар ачаалал өгдөг байжээ.  Эмч нар түүний зүрх дөрөв дахин томорсон байсныг өгүүлэв. “Энэ нь цагийн механизмтай тэсрэх бөмбөгтэй адилхан зүйл гэж тэд хэлсэн” хэмээн талийгаачийн эмээ онцолжээ.  “Айдсаасаа болж ингэв үү, аль эсвэл тэр зүгээр л гудамжаар явж байгаад амьсгал хураах байв уу гэдгийг бид хэзээ ч олж мэдэхгүй. Анагаах ухааны зүгээс үүнийг тодорхойлж хэлэх боломжгүй юм” хэмээн мөрдөн байцаагч Дойл Барк ярив. Эх сурвалж www.wikimon.mn  

Хуудаснууд

Subscribe to Далд ертөнц