logo

logo.jpg

Advertisement

Далд ертөнц

Түүхэнд алдартай сүнстэй ярилцагч эмэгтэй

Нэг. Шотландын үзмэрч Helen Victoria Duncan /1897-1956/ 1735 оны хуулиар шийтгэгдсэн сүүлчийн үзмэрч гэдгээрээ түүхэнд үлджээ. Эдинбург хотын үзмэрч Хелен Дункан нас барагсдын сүнсийг дуудаж чаддагаараа алдаршсан нэгэн байв. Дэлхийн нэгдүгээр дайнаас болж эрэмдэг болсон нөхөр, зургаан хүүхдээ тэжээхийн тулд тэрээр орон даяар хэрэн явж шидийг үзүүлдэг байжээ. Тэрээр тоглолтын үеэр амнаасаа өтгөн цагаан зүйл гаргаж, тэр нь сүнс болон хувирч Хелентэй яриа өрнүүлнэ.Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэнтэй холбоотойгоор хүмүүс дайнд мордсон төрөл саднаа мэргэлүүлэх нь ихэсч, түүний алдар улам түглээ. 1941 онд Дунканыг даян дэлхийд алдаршуулсан үйл явдал болов. Хелен нас барсан усан цэргийн сүнсийг дуудан биежүүлтэл “Бархэм” гэдэг хөлөг онгоцны нэр тодорчээ. Мөнөөх сүнс мальтын эрэг хавьд “Бархэм” гэдэг хуягласанхөлөг дээр байж байгаад германчуудындайралтад өртөн багаараа живж үхсэн гэж ярьжээ. Ийм явдал үнэхээр болсон бөгөөд Английн засаг захиргаа уг үйл явдлыг чанд нууцалсан юмсанж. Английн тусгай алба нарийн нямбай мөрдсөний эцэст Дункан болоод тэнд байсан хүмүүсийн хэн нь ч энэ нууцыг мэдэхгүй байсныг тогтоож, үзмэрч эмэгтэй гоц чадвараа ашиглан цаашид нууц мэдээлэл задруулах вий хэмээн санаа тавьдаг болжээ. Түүнийг 1944 онд гэртээ үзмэрчилж байхад нь цагдаагийнхан дайран орлоо. Нууц албадын сонирхлыг нуухын тулд халхавч болгох хуулийн заалт эрсний эцэст Шид үзүүлсний төлөө хуулийн хариуцлага хүлээлгэж, шийтгэх тухай 1735 оны хуулийн дагуу шүүв. Англид энэ хуулийг хэрэглэлгүй асар олон жил болсон байжээ. Хэдийгээр маш олон гэрч ам өчгөө өгөн байж түүний онцгой чадварыг нотолсон ч, шүүх хурал дээр Дункан өөрийн чадвараа нотлохыг хүссэн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх авч хэлэлцсэнгүй. Хелен буруутан болов. 1735 оны хуулиар бол түүнийг түүдэг гал дээр шатаах ёстой. Гэвч шүүгчид хорьдугаар зуунд амьдарч буйгаа санаж түүнд есөн сар шоронд хорих ял оноожээ. Тэгэхдээ ингэж хорих болсон үндэслэлээ “үхсэн хүний сүнсийг дуудах төдийгүй яриулдаг гэж хүмүүсийг төөрөлдүүлсний төлөө” гэж томъёолжээ. Шүүх хурлын явцыг хамгийн ан-хааралтай ажигласан хүн бол тухайн үеийн ерөнхий сайд Уинстон Черчилль гэж үздэг. Хоёрдугаар фронт нээгдэж, холбоотны цэргүүд хэдэн зуун мянгаараа тулаанд орж байсан халуун өдрүүдэд тэрээр Хеленийг шүүх хурал ямархуу байгааг сонирхон лавласаар байсан гэдэг. Шүүхийн тогтоол уншсаны дараа Черчилль цаг зориг гарган шүүхийг “аймшигтай шударга бус” загналаа хэмээн олны өмнө нээлттэй шүүмжилсэн гэдэг.Хелен Дункан хоригдож, ерөнхий сайд дараа жил нь сонгуульд ялагдлаа. Гэхдээ Черчилль 1951 оны сонгуульд дахин ялмагцаа хамгийн түрүүнд 1735 оны мөнөөх хуулийг хүчингүй болгосон байна. Индиан бөөгийн удам Черчилль яагаад үзмэрчийн хувь заяанд санаа зовж, зургаан жилийн дараа шударга бус хуулийг цуцалтлаа санаа амарсангүй вэ гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ. Тэрээр шоронд суугаа шотланд үзмэрчийг санах бүртээ өөрийнхөө Английн язгууртан гарлаас гадна индиан омгийн удганы зээнцэр гэдгээ эргэн дурсдаг байсан ч юм бил үү? Түүний ээж, Нью-Йоркийн хар нүдэн согоо Женни индиан цусныхаа нэгээхэн хэсгийг хүүдээ өгсөн билээ. Тийм болохоор шотланд үзмэрчийг шударга бусаар шийтгэсэн нь индиан дээдсийг нь шийтгэснээс дутуугүй бодогдсон ч байж мэднэ. Үхлээс дайжих чадвар Черчиллийн амьдралыг анхааралтай судалбал тайлахын аргагүй, шидлэг нууцлаг, бүр бөөгийн ч гэмээр зүйл олон байдаг. Зайлшгүй үхлээс аварсан алдарт зөн мэдрэмж нь түүнд өндөр эмгээс ньнь уламжилсан ч байж магадгүй.Тэрээр бага залуудаа дайнд оролцож яваад олзлогдсон ч оргож амжжээ. Тэгэхдээ гоц мэдрэхүйтнүүд юм үзэхдээ хэрэглэдэг самбар мэт зүйлийг ашиглан зүүгээр нь хаашаа явахаа тодорхойлсоор өтгөн ойгоос мултарч байжээ. 1918 оны наймдугаар сард холбоотнуудын армийн том давшилт эхлэхэд Черчилль Франц руу нисч очсон байна. Тэгээд өөрийн дүү Жек, мөн хоёр офицерийн хамт тулааны талбар руу явж байснаа гэнэтхэн царай нь хачин болоод “Машинаа зогсоо” гэж тушаажээ. Тэгээд ойрхон байх төгөл рүү хурдан гүйхийг үүрэгдэв. Тэднийг моддын дор дөнгөж нуугдмагц дайсны онгоц гарч ирээд зам дээр зогссон машиныг эхний бөмбөгөөрөө л дэлбэлж орхижээ. 1922 он. Лондон. Ирландын бүгд найрамдахчуудын армийн дайчдын байр-ны ойролцоо маршал Генри Вилсон алагджээ. Сарын дараа англи-ирландын холбооны хэлэлцээг удирдаж байсан Майкл Коллинз алуулав. Сайд Уинстон Черчилль ч хэд хэдэн удаагийн сүрдүүлэг хүлээн авч хамгаалалттай явдаг байлаа. Гаднаас нь харахад амгалан тайван байдаг Уинстон нэг өглөө лимузиндээ суусангүй, дагалдан явдаг тэрэгнээ суужээ. Хоёр тэрэг гэрээсээ холдоогүй байтал лимузин нь дэлбэрсэн байна. 1941 оны гуравдугаар сар. Германчууд Лондонг өдөр шөнөгүй бөмбөгдөнө. Гэтэл ерөнхий сайд Черчилль хоргодох байранд орохыг хүсдэггүй, ямар ч сануулгыг тоодоггүй байжээ. Гэтэл 1941 оны гуравдугаар сарын 17-ны өглөө “Бушуухан нүүцгээе” гэжээ. 17-18-эд хоёр өдөр нүүдэл суудал боллоо. Гэтэл 19-ний шөнө ерөнхий сайдын өргөө агаарын дайралтад бүрэн сүйрчээ. Мөргөл бясалгал Черчилль үг хэлэх үедээ заримдаа трансын төлөвт орж, хэлсэн үг нь хараал мэт үйлчилдэг байсан гэж олон судлаач үздэг. “Бид тэнгис далай дээр ч тулалдана. Бид агаарт улам илүү итгэлтэй, улам илүү хүчтэй тулалдах болно. Бид юу ч болж байсан бяцхан арлаа хамгаалах болно. Бид яаж ч байсан эргийн элсэн дээр, тариалангийн талбайд, гудамжнаа, уул толгод дээр ч тулалдах болно. Бид хэзээ ч бууж өгөхгүй” гэсэн үгэнд нь хүмүүс бодолгүйгээр итгэдэг байлаа. Түүнийг өдөрт унтдагийг бүгд мэднэ. Гэтэл зарим судлаачид энэ бол унтлагын цаг биш, гүн трансад ордог, бясалгал хийдэг цаг нь байсан гэж үзэх болжээ. Нас барсан эцэг минь ирж Английг ямархан хувь тавилан хүлээж байгааг хэлсэн гэж дэлхийн хоёрдугаар дайны дараа Черчилль ярьсан байдаг. Тэрээр сонгуульд ялагдах, үхэхээ хүртэл маш тодорхой угтан хэлж байжээ. Засгийн газрын нууц төлөөлөгчид Черчилль 1944 онд Дунканыг баривчлахаас өмнө түүний “гоц чадварыг нь нэг бус удаа ашигласан” тухай нотолгоог Английн гоц үзэгдэл судлалын нийгэмлэгийн ажилтнууд олсон байна. Гитлер ид шидэд итгэдгийг нь англичууд мэдэх учраас түүнтэй нь дүйцэх зурхайн тасаг байгуулж, нацистын “зөвлөгчид”-ийн аливаа мэргэ төлгөнд Гитлер хэрхэн хандахыг тодруулахаар түрүүлж ажилладаг байжээ.Энэхүү нууц тасгийн ажилтан нь Дункан байсан гэж судлаачид үзэж байна. Сэтгэлзүйн тагнуул хийх, зайнаас нөлөөлөх, бодол унших авьяас үнэндээ “шотландын шидтэн”-д хангалттай байсан билээ. Гэтэл тэр хүнийг нь шоронд хийж орхидог... Гэтэл хүчирхэг ерөнхий сайд энэ хэргийг анхаарлын төвд оруулахгүйн үүднээс гар хумхихаас өөр аргагүй болжээ. Дунканыг дараа нь ч харж үзсэнгүй. Бодвол фашизмын эсрэг нууц дайнд “шулам”, “шидтэн”-ээс тусламж авсан гэдгээ соёлт ертөнцөд хэлэхээс Английн засгийн газар нэрэлхсэн биз. Гэхдээ Черчилль түүнд далдуур нөмөр нөөлөг болж байсан бололтой. Яагаад гэвэл Хелен шоронгоос гарангуутаа дахин тийм үйл хийхгүй гэж шүүхэд амласнаа зөрчиж эхлэхэд бүхэл бүтэн 11 жил түүнийг хэн ч яагаа ч үгүй билээ. Черчилль 1955 онд ерөнхий сайдын суудлыг үүрд орхилоо. Үүнээс хэдхэн сарын дараа Английн цагдаа Черчиллийн нэгэнт хүчингүй болгосон хуулийн нэрийг барин Дунканы гэрт нэвтэрч яг сүнс дуудаж байхад нь баривчилжээ. Түүнээс таван долоо хоногийн дараа шоронгийн шалан дээрээс үзмэрчийн цогцсыг олжээ. Сүнс дуудах үйл ажиллагааг нь огцом зогсоосноос болж түүний бие хаа сайгүй түлэгдсэн байсан нь үхлийн шалтгаан болжээ. Үзмэрчийг чимээгүйхэн оршуулсан байна. Үхлийн дараах үг Английн гоц үзэгдэл судлалын нийгэмлэг Хелен Дунканыг албан ёсоор цагаатгаж өгөхийг Засгийн газраасаа хүссээр байна. Хэрвээ ноён Уинстон Черчилль амьд байсан бол энэ шаардлагыг үг дуугүй дэмжих байсан даа. Харамсалтай нь тэрээр “шотландын үзмэрч”-ийн эмгэнэлт үхлээс хойш есөн жил амьдраад 91 насандаа таалал төгссөн билээ. Тэгээгүйсэн бол цорын ганц гэм буруу нь сүнстэй харьцаж, яриулж чаддаг байсан хөөрхий эмэгтэйн эмгэнэлт хувь тавиланг цайруулахын төлөө бас нэг гал цогтой үг хэлэх ч байсан юм бил үү?    

Тэнгэрт хүн нисч явахыг Британийн нисгэгчид харжээ

Британийн зорчигч тээврийн Airbus 320 онгоц Маклсфилд хотын дээгүүр нисч явахдаа тэнгэр хүн нисч явааг харлаа хэмээн нисгэгчид нь диспетчерийн албандаа мэдээлжээ. Энэ сарын 13-ны үдээс хойш энэ онгоц Манчестьер хотын нисэх буудалд  буухаар өндрөө хасаад нэг км-ийн өндөрт явж байхад нь тэднээс ердөө 100 метрийн зайд хүн нисч явахыг харсан байна. Нисгэгчид эхлээд хэн нэгэн нь парадланаар нисч яваа юм байх гэж бодсон ч түүний дээр ямар ч параплан, шүхэр байхгүйг олж харжээ. Газрын албаныхны тайланд бичсэнээр бол радарт юу ч  харагдаагүй, онгоцны ойролцоо ямар ч биет байгаагүй гэж байгаа ч нисгэгчид болохор бүгдээрээ харсан гэж байна. Их Британийн UK Airprox Board алба нисэх онгоцонд аюул учруулж мэдэх ямар нэгэн биет тэнгэрт байсан эсэхийг судалж шалгаад ямар нэгэн зүйл, нэг ч шүхэрчин, парапланч байгаагүй хэмээн мэдэгдсэн байна. Үүнтэй зэрэгцээд британийн дельтапланчдын холбоо ч бас тухайн дөөр агаар муу байснаас хаана ч ямар нэгэн нислэг үйлдээгүй гэжээ. Гэхдээ л нисгэгчид яахын аргагүй нисэх ямар ч аппарат хэрэгсэлгүй хүн тэнгэрт нисч явсныг бүгд харсан гэж баталсаар байгаа гэнэ. Эх сурвалж: www.assa.mn  

Хүн үхсэнийхээ дараа хаашаа явдаг вэ?

Монгол бөөгийн зан үйлтэй холбон судлах зорилгоор Буддын шашины судараас танилцуулж байна. Хийн ертөнцөд болж буй үйл явцыг тодорхой дүрсэлжээ. Манай бөө нар энэхүү сударыг уншаад харьцуулан дүгнэж үзэж, судалгаа, санал бодлоо ирүүлнэ биз ээ.                Хүн үхсэнийхээ дараа хаашаа явдаг вэ? Буддын шашин сургаалиар 49 хоног зул асаан маань мэгзэм уншин явдаг. Тэгвэл хүн үхсэний дараах 49 хоногт яадаг болох талаар 49 хоногийн тайлалыг өгүүлсэн “Бардо Тойдол” хэмээх судараас танилцуулж байна. Энэ судар нь хүний оршихуйн нууцад хүрэх түлхүүр юм гэж үздэг. “Бардор Тойдол” –ийг үгчлэн орчуулбал “Сонссоны хүчээр чөлөөлөгдөх” гэсэн утгатай бөгөөд энэхүү судар нь Түвдийн эрдэмтэн мэргэдийн олон зуун жилийн турш үе дамжин цуглуулсан баримтуудаас бүрддэг юм. Энэ судрыг нас нөгчиж буй хүнд буюу нэгэнт өнгөрсөн хүнд уншиж өгдөг байсан ч зөвхөн дээгүүр зиндааны лам нар л унших эрхтэй нууц судар байсныг дурдах нь зүйтэй. Энэ сударт тэмдэглэсэнээр Бардын зургаан шат байдаг. Гурвыг нь хүн амьддаа үзэж гурвыг нь нас барсныхаа дараа туулдаг тухай өгүүлжээ. Ингээд “Бардо Тойдол”-оос зөвхөн зайлшгүй чухал гэснийг нь толилуулья.                             Чикая бард буюу үхлийн мөчийн бард               Энэ нь нэг дэх шат буюу аливаа амьтан амь тавих мөч. Энэ үед доорхи үхлийн шинжүүд мэдрэгдэнэ. Ямар шинжүүд өөрт мэдрэгдэх вэ хэмээвээс, Бүх бие хүндрэн жихүүдэс хүрч хүйтэнд умбана. Нэг бол халуу оргиж нэг бол хүйт даана. Нүдний өмнө харанхуйлан гал бутарч үзэгдэнэ. Энэ бүхэн үхэлд бэлтгэгдэж байгаагийн шинж юм. Ингээд удахгүй нүдэнд чинь гал бадран Чикайя Бардад шилжинэ.Энэ үед анхааралтай байж бодлоо төвлөрүүлэн сайн сонсч, сайн харах хэрэгтэй. Мөнхийн гурвал болох Кайя буюу Дхарма Кайя /үйлийн үр/, Самбхог Кайя /цэцэн ухаан/, Ниймана Кайя /төрөл хувирах/ -ийг харж мэдрэхийг хичээ. Хамгийн сүүлийн амьсгалаа авахгүй. Үүний дараа мөнхийн ариун гэрлийг олж харна. Өмнө чинь зах хязгааргүй орчлон нээгдэнэ. Чи орь ганцаар өд мэт хөнгөхөн хөвөх болно. Гэвч үүнд бүү баяс, бас битгий ай, энэ бол үхлийн цаг. Үхлийг ашигла, энэ бол аугаа их боломж… Хэрэв чи гялбаа үзвэл энэ бол яруусан тодорсон бодит ахуйн мөнхийн гэрлийн гялбаа гэж ойлгох хэрэгтэй. Чиний өөрийн оюун ухаан энэ үед ахуйгаас тусгаарлан, ариусан цэвэршиж, гялтганан гялалзах бөгөөд энэ нь чиний ухамсар юм. Оюун ухаан, ухамсар хоёрын нэгдэл чинь мөнхийн Дхарма Кайя үйлийн үр мөн. Одоо чиний оюун ухаан төрөх үхэхийг мэдэхгүй. Энэ чинь л дангаараа мөнхийн гэрэл Будда Амитаба ажээ. Анхаарлаа төвлөрүүлэн мөнхийн гэрлийг хайхтун. Олж хараад түүнийг Энэ байна гэж хүлээж ав.Энэ бол мөнхийн үнэн Дхарма Кайятай уулзаж байгаа нь тэр. Түүнийг олж хараад, танин мэдэж чавал үнэн хэрэгтээ чи юу хүснэ тэр болж чадна. Ингэж нууцад нэвтэрвэл, үхэл амьдралын хуулийг ойлгож өөрөө энэхүү гэрэл болно. Гэвч энэ бол хүн болгоны хүрч чадах шулуун зам биш юм. Хоёр дахь шат:                Чи мөнхийн тод гэрлийг олж харж чадаагүй бол дараагийн Бардад шилжихийн өмнө хоёрдогч гэрэл үзэгдэж болно. Олж харахыг хичээ. Хэрвээ харж, нэрлэж, хүлээн авч чадвал цаашдаа олон юмнаас зугтаж чадна гэсэн үг. Гэрлийг олж харуутаа өөрийн шүтээн мэт хүлээж авах хэрэгтэй. Энэ хоёр дахь гэрлийн үе амьсгал зогссоны дараа хэдэн цаг үргэлжилдэг. Амьдрах хүч чинь биеийн нэг онгорхой цэгээр гадагшлах бөгөөд ухаан санаа яруусч, эргэн тойрондоо байгаа бүхнийг олж харна. Найз нөхөд, төрөл төрөгсдөө харах төдийгүй тэдний яриаг ч сонсоно. Өөрийн орхисон бие махбодио, өөрийн одоо эзэмшиж буй биеэ хараад өөрийгөө нүднээ үл үзэгдэгч, тунгалаг болсоноо мэдэрнэ.Үүнийг мэдрээд айхгүй байвал нэгэн мөчид л аврал ирнэ. Энэ бол хоёрдогч мөнхийн гэрэл. Өөрийгөө өөрчлөгдсөнийг мэдээд шинэчлэгдэж, гэрлийг мэдэрч, хүлээж авсанаар өөрөө гэрэл болно. Өөрөөр хэлбэл гэрэлд шингэнэ. Гэрлийг танихгүй бол мөнхийн харуулуудыг ямар ч дүрээр харна. Тааралдана. Хэрвээ чи гэрлийг хараагүй боловч ухааран сэргэсэн бол, хаана байгаагаа мэдэрсэн бол номхон хүлцэнгүй байхыг хичээ. Юутай ч тааралдсан толгой гудайлган амьд сэрүүндээ мэддэг байсан ганц тарнийг ч болов унш, итгэж шүтэж явсан зүйлдээ мөргө. Замчин тааралдваас түүнд бишрэн мөргө. Их зам өмнө чинь нээгдэнэ. Энэхүү Чикайя Барда 3-5 хоног үргэлжилнэ.            Хонид бард буюу кармуудын хий үзэгдлийн бард.                  Энэ Бард нь ойролцоогоор 15 хоног үргэлжилнэ. Ер нь үхлийн гурван Бард нийтдээ 49 хоног юм. Хэрэггүй болсон бие махбодио орисон оюун ухаан чинь Чикайя Бардыг дамжаад Хонид Бардад шилжинэ. Хонид Бардад шилжээд бү ай, битгий яаар, анхаарал болгоомжтой бай. Чи үхсэн өнгөрсөнтэйгээ бүү зууралд. Сэтгэл хөдлөл чинь чамайг аймшигтай газар аваачиж чадна. Энэрэн хайрлах сэтгэлээр эргэн тойрноо хар. Зүүд зэрэглээ мэт хурц гэрэл, аянга тэнгэрийн дуу мэт их чимээ өмнө чинь дүүжигнэнэ. Чи нэгэнт үгүй болсон тул чамайг юу ч айлгаж чадахгүйг бүү март. Чи хүссэн зүйлдээ хувилж чадна. Энэ дуу чимээнд хувирч нэгд. Энэ бол сүүлчийн чинь мөн чанар мөн. Хэрвээ энэ бүгдийг мэдэрч, ойлгож, хүлээж авч чадахгүй бол чамайг аймшиг нөмөрнө. Мөс цөмрөх мэт гай зовонгийн өөр ертөнц рүү унаж мэднэ. Бодолгогүй мэдрэмжээсээ болгоомжил.       Ингээд Хонид Бардад шилжсэний дараахи өдрүүдийг дараалан өгүүлье.                Нэг дэх өдөр.                 Гурван өдрийн турш өөрт чинь юу тохиолдсон нь мэдэгдэхгүй байсан бол сэргээд битгий сандар. Чи их өөрчлөгджээ. Бүх юмс өөрчлөгдөж, чи өөр болсон. Толинд бүү хар, ойр дотныхноо бүү зовоо. Чи урьд өмнө нь хэзээ ч үзээгүй зүйлээ үзэж, сонсч байгаагүй зүйлээ сонсох болно. Аль алиных нь эх үүсвэр бол зүрх сэтгэлийн чинь мандал юм.Энд чи гэгээрэх боломжтой.                Эхний өдрийн энэ газар бол Цагаан Бадда-Вайрочаны эзэмшил юм. Тэр цав цагаан биетэй бөгөөд цэвэр цэнхэр гэрэл цацруулна. Энэ гэрэл нь маш хурц, тоймгүй их дөлтэй тул айж эмээх сэтгэл төрүүлнэ. Гэвч хэн айхгүй энэ гэрэлд итгэж өөртөө хүлээн авна тэр Бардагийн аугаа их өвчин зовонгоос чөлөөлөгдөнө. Цэвэр цагаан гэрэлд хэрхэвч автаж болохгүй, замаасаа төөрнө гэсэн үг.               Хоёр дахь өдөр.               Энэ өдөр бол нэвтрэхийн жаргал болон Толины цэцэн зөнг шингээсэн цагаан голын өдөр юм. Мөн энэ өдөр нүгэлтнийг авахаар тамын хаалга нээгдэнэ. Тэндээ утаархуу бараан гэрэл цацрах бөгөөд ихэд ойр дотно, халуун дулаан санагдана. Гэвч энэ дотно мэт хар гэрэл рүү бүү хар. Муу үйл уур уцаар чинь чамайг там уруу түлхэж чадна. Тамд нэг унаваас тэндээс буцах зам нь удаан. Энэ өдөр уурлаж уцаарлахаас зайлсхий. Газар дээр үлдэгсэд чиний өмч хөрөнгийг хуваан маргаж, эсвэл хань чинь чамайг мартсан байхыг үзэж болох бөгөөд энэхэн мөчид л дүрсхийн уурлавал тамд уналаа гэсэн үг. Зургаан тэнгэрлиг тэмдэг солонгийн өнгөөр үзэгдэнэ. Дорнын ялагдашгүй Төгс Будда хурц цагаан, нүд гялбам гэрлээ цацруулсаар ирнэ. Энэ цагаан гэрлийг хайр, ёс журам, гоо сайхан төгс төгөлдөр дагалдана. Үүний хажуугаар там болон муу муухайг дагуулсан хар хүрэн гэрэл ч байна. Хүний муу муухай зан чанар цагаан гэрэлээс нүд гялбан бууруулж, хүн айдаг болохоор ийнхүү хар гэрлийг дагана. Энэ мөчид ухаалаг бай. Энэ хар гэрэл чамайг тодорхойгүй арчаагүй, ирээдүй уруу хөтөлнө гэсэн үг.                                  Хурц цагаан гэрлээс эмээлгүй түүнийг дага сонго.                   Гурав дахь өдөр.                  Өмнөд зүгийг цэвэр шар гэрэл ноёрхоно. Ратнасамбаха буюу өмнийн Будда шар биенээсээ шар гэрэл цацруулсаар ирнэ. Хэрэв шар гэрлээс айж, түүнтэй сүлэлдэн туяарч буй бүдэг цэнхэр гэрлийг дагаваас газар дээрх шинэ амьдралд эргэн орж, төрөх өтлөх, өвдөх үхэх зовлонг дахин амсч сонгох аргагүй хамгийн муу муухай газар унана. Цэвэр шар гэрэлд уусагтун.                   Дөрөв дэх өдөр.                 Энэ өдөр бол цэвэр улаан галын өдөр. Эргэцүүлэхүй, цэцэн ухаан хоёрт захирагддаг өрнө зүг ноёрхоно. Өрнийг эзэгнэгч, бүхнийг мэдэгч Будда-Амитаба хүлцэл, ач буян, дуу хуур, гал зэрэг дагуултайгаа хурц улаан гал бадруулсаар ирнэ. Хорвоогийн амьдралтай холбоотой нэгэн хэмийн бүдэг улаан гэрэл дагалдана. Энэ бүдэг улаан гэрлээс зугт. Учир нь энэ гэрэл нүглээ наминчлаагүй, заяа муутай сүнснүүдийн оронд аваачина. Энэ өдөр өс хонзон, хайр сэтгэл буюу газар дээрх амьдралд хоргодсон аль нэг тэмүүллээс болж хий үзэгдэл, буг чөтгөр буюу азгүй сүнснүүд төрдөг. Тэр цаашдаа Бардыг туулж авралд хүрч чадахгүй. Хурц улаан галыг сонго.                    Тав дахь өдөр.                Хойд зүгийн цэвэр ногоон гэрэл туяарч хойд зүгийн Будда-Амогасидхи буюу Чин зоригт, гүйцэлдүүлэгч Будда заларна. Хурц ногоон гэрэл нь хардах, үл итгэх атаа жөтөөний цайвар ногоон гэрэлтэй сүлэлдэнэ. Энэ бүдэг ногоон гэрлийг сонговол үргэлж дайсагнан тэмцэлдэгч хар санаат аваргуудын оронд очих тул болгоомжлогтун. Хурц ногоон гэрлээс бүү ай, зоригтой хүлээж ав.                      Зургаа дахь өдөр.                 Бүх тэнгэрлиг тэмдэгүүд болон чиний гэрлэн бүтцийн нууцууд нэг нэгээрээ чамд цувран үзэгдсэн бөгөөд чи өөрийгөө танин мэдэж,  ямар байсан тэр хэвээрээ үлдэж чадлаа. Энэ зургаа дахь өдөр ус, гал, хий, шороон махбодийн илрэл болсон шар, ногоон, цагаан, улаан гэрэл зэрэг асна.Тэдэнтэй нэгд, тэднийг хайрла, тэдний салшгүй нэг хэсэг нь бол. Өөрийгөө анхдагч төрөөгүй бодлын байдалд оруул, чамд ямар ч эхлэл дүгнэлт, тодорхойлолт байхгүй. Энэ гэрлийн аль нэгийг сонгож болохгүй. Бүгдэд нь адил хандаж, өөрийн чинь тусгал болсон тэднийг хайрла. Энэ тод гэрлийн хажуугаар бүдэг гэрэл тусах боловч тэдэнд битгий авт, автвал итгэл аврал үгүй өөр ертанц рүү унана.  Ийнхүү бурхантай өөрөө өөртэйгээ нэгдэж чадвал бүх нууцад нэвтэрч чамд мэдэхгүй зүйл гэж байхгүй болно. Зургаа дахь өдөр бол өөрийн сэтгэлийн Чарамыг танин мэдэх сүүлчийн өдөр юм.                 Долоо дахь өдөр.              Энэ өдөр чи эрдэм мэдлэгийг харах хоолойн чакрамд шилжинэ.Янз бүрийн өнгөөр гялалзах гэрэл чиний дээр эргэлдэнэ.Мэдрэхүйн тэнгэрүүд өөр өөрийн өнгө, чанарыг илэрхийлэн сүртэй чанга хөгжмийн аянд бүжнэ.Тэд сайныг шагнаж, мууг шийтгэхээр иржээ. Тэд асар хурц гэрэл цацруулах тул харж үл тэвчин тайван цэнхэр гэрэл цацарч буй руу тэмүүлбээс олон зовлоонг урт удаан хугацаагаар эдлэх болно. Хурц гэрэл, дуу чимээнээс бүү ай, хамт бүжиглэ. Тэднээс туслалцаа, өглөг гуй. Өөртөө гялалзагч таван галыг шингээснээр диваажинд орох үүд чинь нээгдэнэ. Өөрт чинь үзүүлж байгааг таньж мэд, түүнд хувил чи чөлөөлөгдөнө. Чөлөөлөгдсөний шинжүүд яаж илрэх вэ гэвэл, хурц тод нар, анхилам хүжийн үнэр, нууцлаг, агаарт эгшиглэх хөгжим. Анхдагч гэрлийг таниад түүнд ууссан хүн шууд Дхарма Кайяд хүнэ. Өөрөөр хэлбэл тэр хэзээ ч Бардо Тойдол-ыг унших шаардлагагүй болно. Хонид Бардад ухаарч сэнхэрсэн хүн төрөл дамжих хэлхээг шууд таслан, дэлхий дээр ирвэл хүн төрөлтөнийг гэгээрүүлэх гэж ирэх бөгөөд Самбхог Кайяд хүрнэ. Хэрвээ Сидна Бардад хүрч байж сая таньж мэдвэл сайн төрөл олох боломж багасна. Өөрөөр хэлбэл Нирман Кайя төшинд байна гэсэн үг. Гэвч хичээвэл энд ч сайн төрөл олох, асур буюу хүмүүсийн дунд төрж, үхлээр тасалдсан амьдарлаа үргэлжлүүлэн, хөгжин дэвших боломж байдаг. Хонид Бардад байх 8-14 өдрүүд нь бурхад болон оюун ухааны тэмдгүүдийг эзлэх өдрүүд болмой. 3. Сидна бард буюу төрөн мэндлэхээ хүлээх бард            Хонид Бардын амьд тэмдэгүүдийг таньж мэдээгүйн учир чи өөрийгөө олсонгүй. Одоо чи Сидна Бардад байна. Энэ Бардад төрөх нь дэлхийнхээс тэс өөр. Чиний ухасар сэргэж, нэг мэдэхэд чи байна. Чи урьд амьд үеийнхтэйгээ адил биетэй, мэдрэмжтэй, чөлөөтай хөдөлнө. Кармын жирийн биш хүчний нөлөөгөөр Бардад байгаа амьтдыг бүгдийг харна. Чиний бие урьдынхтай адил боловч илүү төгс, учир нь хүсэл мөрөөдөл итгэл найдвар, ирээдүйн билэгдлүүдээс төрсөн болоод тэр. Ирээдүйд төрөх газар орон, хамт амьдрах хувь тавилантай хүмүүсээ харна. Тэдэнд бүү авт. Энэ бол Бардын хүнд бэрх, урт удаан зам. Хонид Бардад чи өөрийгөө харж, таньж мэдэж, санаж чадаагүй. Тиймээс Сидна Бардад өөрийгөө үрэлгүй, өөрийн сэтгэл хөдлөлд авталгүй байх нь чухал. Шунал тачаалгүй, сайн санаатай байж чадвал эндээс гарч дахин төрөлдөө ой ухаанаа хадгалах буюу бүр эцсийн тохиолдолд ой ухаанаа гээсэн ч илүү дээгүүр төрөл олж болох юм.                 Хэрэв өөрийгөө захирч чадвал эхийн умайд орох шаардлагаас чөлөөлөгдөнө. Сидна Бардад байгаагаа хэзээ ч бүү март. Чи Кармын биетэй байгаагийн нэг баталгаа бол чи ямар ч хана, хэрэм, уул, хадыг нэвт гарах чадвартай. Чи Кармынхаа хүчээр дуртай газраа очиж, дуртай зйлээ үэх чадвартай. Бардад харж буй болон чам уруу ширтэж буй амьтад хожим ирээдүйд хувь заяа чинь чамтай уулзуулан учруулах хүмүүс. Чи бүх ертөнцийг хэрэн хэсч чадах боловч хоёрхон газарт нэвтэрч чадахгүй. Тэр нь сүнсний аугаа их төв болох эхийн умай. Газар дээрх хүмүүс, садан төрлийн холбоотой байсан хүмүүсээ харж яривч тэд чамайг сонсохгүй, тэдэнд хүрэхийг хичээвч нэвт гарна. Чи 49 хоногоо хүртэл ийм байдалд байна. Ихэнх хүмүүс /сүнснүүд/ Сидна Бардад 22 хоногийг өнгөрүүдэг. Амьд сэрүүндээ өөрийгөө цэгнэж хянахыг хичээн, үхэх төрөх амьдралын тухай байнга санаж байсан хүмүүсийг Сидна Бард, аз жаргал, баяр баясгалангаар угтана. Гэхдээ энд хууртаж хөөрч болохгүй. Сидна Бардад үзсэн сайн муу аймшигтай, гэгээтэй зүйлүүд бүгд өөрийн чинь ухаан бодлоос урган гарч байдгийг санаж яв. Хамгийн гол нь тайван байж сурах хэрэгтэй. Сидна Бардад хэн ч чамд туслахгүй, хувь заяаг чинь өөрчилж хүчрэхгүй. Энд дээд зэргээр ганцаардах тул хүний бие хайж эхэлнэ. Гэтэл чамайг энд байх хугацаанд хуучин бие чинь өмхөрч үгүй болжээ. Дахин төрөл авах гэж бүү яар, аль тааралдсан умайд орвол алдаж мэднэ. Зөвхөн зовохын тулд төрвөл яана. Энэ ертөнцөд үзэж буй чиний бүх зовлон чамаас өөрөөс чинь гарч байгаа юм. Хэрэв чи зовлонгоосоо салж чадахгүй байгаа бол сайн сүнс ирээд чиний сайн үйл бүрийг цагаан чулуугаар тэмдэглэн овоо босгоно. Түүнтэй цуг нөгөө талд нь муу сүнс ирээд хар чулуугаар чиний муу үйл бүхнийг тоолж овоо босгоно. Энэ овоонуудыг чи хараад айж хэлж хашгичиж эхэлнэ. Тэгэнгүүт үхлийн ноён /Эрлэг номун хаан/ гартаа хувь тавилангийн толийг барьсаар ирэх бөгөөд тэнд чиний сайн муу үйл бүгд ялгаран харагдана. Чи өөрөө энэ толинд хараад л үнэнийг мэдэрнэ. Дараа нь эрлэгүүд чамайг хүзүүнээс чинь оосорлон чирж элдвээр тамлан тасдаж зовоох бөгөөд бие чинь дороо бүтэн болж, дахин тамлуулах зэргээр энэ гинжин хэлхээ зогсоо зайгүй үргэлжилнэ. Чи бүгдийг ухааран ойлготол, чи өөрөө өөрийгөө шүүж байгааг, энэ бүхэн чинь бохирдсон оюун ухаанаас урган гарч байгааг ойлготол чинь үргэлжилнэ. Ямар нэгэн эрлэг чамайг тамлаж байгаа юм биш чи өөрөө өөрийгөө зовоож байгаа нь энэ. Энэ бүхэн хий хуурамч үзэгдэл боловч Бардын ертөнцөд хий үзэгдэл болон чи өөрөө нягтаараа адил тул, өвдөхийн зовлон жинхэнэ юм. Нүгэл буянаа дэнслүүлэхдээ битгий худлаа ярь, эрлэгээс битгий ай, түүнээс хамгаалж туслахыг гуй. Бурханд залбир, тэгвэл аврагдана. Энэ бол чиний чөлөөлөгдөх сүүлчийн боломж. Одоо л амьдралын нууц бичлэгийг тайлж чадахгүй бол өнгөрсөн бүхнээ мартахад доошоо унана. Энэ боломжийг алдвал дахин төрөхдөө ой ухаанаа алдана гэж мэд. Дахин төрөхдөө зургаан ертөнцийн хаана нь ч төрж болно.Чиний очих ёстой ертөнц илүү хурцаар чамд гэрэлтэнэ. Тэгш цагаан гэрэлтэй нь тэнгэр нарын ертөнц. Тэгш ногоон гэрэлтэй нь асур нарын ертөнц. Тэгш шар гэрэлтэй нь хүний ертөнц. Тэгш хөх гэрэлтэй нь араатан амьтадын ертөнц. Улаандуу гэрэлтэй нь бирд нарын ертөнц. Хар саарал сүлэлдсэн гэрэлтэй нь тамын ертөнц. Төрөх дөрвөн арга зам бий. Үүнд: Өндөгнөөс, умайнаас, жирийн биш замаар, үр тарианаас. Там, Асур, Тэнгэр, Бирд нарын ертөнцөд жирийн биш аргаар төрнө. Хүний ертөнц болон амьтны ертөнцөд төрөл олбол умай шаардлагатай. Зарим сүнс ертөнцөд бурханы замыг засахаар өнгөрсөн болон ирээдүйгээ мэдэх чадвараа орхилгүй мэндлэх нь бий. Хэрэв өчүүхэн төдийн уурлаж уцаарлах буюу өнгөрсөн амьдралдаа, дэлхий дээр орхисон зүйл, эд юмандаа хоргодвол шууд төрөл доошилж тамд төрнө. Сайхан сэтгэлтэй, бодолтой, бурхан багшдаа итгэл үнэмшилтэй байх нь хамгийн чухал. Тэр ч бүү хэл, чи тамын ертөнцөд төрөх тавилантай ч энэрэнгүй сайхан сэтгэл гаргаваас төрөл дээшлэх магадлалтай. Бодол санаа чинь ариун тунгалаг байх нь чухал.Энэ зургаан ертөнцөөс илүү хурц гэрэлтэж байгаа нь өөрийн ертөнц гэж таньсан бол чиний ирээдүйн төрж, амьдрах ертөнц гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Оюун санаанд чинь өнгөрсөн амьдрал бүдгэрч, ирээдүй улам тодрох болно. Гэвч битгий яар. Чи дахин төрөл олж зовох, жаргах чинь өөрийн анхаарал мэдрэмжээс шалтгаална. Одоо өөртөө аль болох таатай газар олохыг хичээж, өөрт чинь зовлон авчрах умайнаас хол байхыг бод. Чиний очихыг хүсээгүй умайн амсрыг хаах таван арга байдаг. Үүнд:  Чамайг умай руу урсгаж буй урсгалыг эсэргүүц. Эсэргүйцлээ номхон хүлцэнгүй итгэл үнэмшилтэйгээр ямар ч уур уцааргүй үйлд. Бодлоо сайнаар эсэргүүцэх гэдгээс бусдаас нь цэвэрлэ. Эр эмийн ажил үйлдэж буй хоёр хүнийг битгий сатааруул, анхаарлыг нь өөртөө бүү тат. Тэр хоёрыг эцэг эх хэмээн үзэж тэдэнд итгэж бодлоороо өөрийгөө өгч, үнэн сэтгэлээсээ сургаал хүс. Тэгж чадвал чамайг хүлээн авахад бэлэн байсан умай хаагдана. Мөн эр эмийн ажил үйлдэж байгаа хоёрыг хараад сэжигч муу бодлоосоо холдож, хайраас хөндийрөн, хүсэл таашаалаа багасга. Хэрэв чи амжилтанд хүрч чадамгүй санагдвал энэ хоёр, дуу чимээ, умай энэ бүхэн хий хоосон зүйл гэж бод. Тэр ч байтугай өөрийн оюун ухамсарыг ч хий зүйл гэж тооц. Ингэвэл санасанаар болно. Хэрэв мөн л урьдынхтай адил чамайг хүлээж байгаа умай харагдвал чи эргэлзэж, байхгүй зүйлийг үнэн байдал мэт хүлээн авч буйтай холбоотой. Зөвхөн “өөр” дээрээ төвлөр. Миний оюун ухаан хүртэл байхгүй зүйл, тэр төрөөгүй болохоор үхэж чадахгүй. Миний ухамсар бол толинд тусч, өөрөө өөртөө баригдагч тусгал гэх мэтээр эргэцүүл. Тэгж чадвал чамайг хүлээж байсан савны амсар хаагдана. Умайг сонгох нь:                   Хэрэв чи сургаалын үгийг сонсоогүй, тэднийг ажиглаж чадаагүй бол умайн ам нээлттэй хэвээр бол түүнд орох цаг ойртож байна гэсэн үг. Умайгаа сонгохыг хичээгтүн. Нэн тэргүүнд чи төрөх тивийнхээ тэмдэгийг олж үзнэ. Хэрэв дорнод тивд төрөл авах заяатай бол хун шувуутай том нуурыг үзнэ. Битгий ор. Тэнд тухлаг жаргалтай ч итгэл сул. Өмнөд тивд төрөл авах болбол гоёмсог орд харшыг үзнэ. Чадвал ийшээ ор. Өрнө тивд төрөх болбол эргээр нь үхэр бэлчсэн нуур үзнэ. Тэнд эд баялаг, хангалуун тансаг орчин хүлээж байвч, итгэл бишрэл сул тул бүү ор. Асур нарын оронд төрөл авах бол ширэнгэн ой буюу галан тойрог үзнэ. Ороод хэрэггүй. Тэнгэр нарын оронд төрье гэвэл алт мөнгө, үнэт эрдэнэсээр дүүрсэн дуган харагдана. Чадвал ийшээ нэвтэр. Хэрэв амьтадын ертөнцөд төрөл авья гэвэл манан, утаанд умбасан гүнзгий нүх, агуйнууд харагдана битгий ор. Тамд төрөл авбаас сэтгэл татам уянгалаг дуу сонсогдоно. Чи маш ихээр энэ дуунд татагдана. Үүнийг эсэргүйц. Чи энд олон зууны турш зовж шаналах болно. Битгий ор. Одоо чи урьдах Кармаасаа саллаа. Хувь заяаны хүч, түүний тоо томшгүй хүчдэл шуурга үүсгэнэ. Энэ бол Кармын шуурга.                 Чиний ард асар хүчтэй, аймшигтай дуу чимээ гарч шуурга дэгдэхэд чи аврал эрэн харсан зүг рүүгээ гүйх болно. Олон сайхан орд харш, тал нуга, нуур ой, цэцэг навч, өмнө чинь харагдан аварга том бадамлянхуа цэцгэнд ороход тэрбээр дэлбээгээ хумхина. Дотор нь амар амгалан тул чи эндээс аймшигт салхи шуурганд гарахыг хүсэхгүй. Гэвч чи ямарч сонголт хийж чадалгүй тааралдсан умайд шургаж баригдах нь энэ. Сонголт хийхийн тулд сонгох боломжтой байхын тулд энэ Кармын шуурганд автаж, эмээх хэрэггүй. Тэр чамайг нөмрөөд ирэнгүүт бурхан багшдаа эсвэл муу зүгийн юмыг зайлуулах чадвар бүхий бурхдад залбирч мөргө. Дахин төрөлт.                Хэрэв чамд умайд орохоос өөр зам үлдээгүй бол энэ сургаалыг сонс. Эхний умайд бүү ор. Муу зүгийн тэнгэр нарыг эсэргүүцэх тарни уншвал тэд чамд садаа болохоо больж чи сонголт хийх боломжтой болно. Чиний өмнө дээд, эсвэл хүний ертөнцөд төрөл авах боломж байна. Хэрэв дэлхий дээр төрөл авахаар шийдвэл итгэл үнэмшил нь бат бөх байгаа тивийг сонгоорой.  Гялгар бүхэн алт биш гэдгийг мартаж болохгүй. Сонголт хийхдээ болгоомжтой бай. Бүх чадлаараа хаан, сурвалжтан ч юм уу эсвэл зовлон зүдгүүргүй амьдрах хүн болж төрөхийг хүс. Сайтар нягталж бодсоны эцэст чамайг дуудсан саванд ор. Орохдоо өөрийн хүсэл сонголт биелнэ гэдэгт итгэл хайр дүүрэн байх хэрэгтэй. Тэгвэл тэр умай чинь чиний авралын сүнс болно. Дотор нь ороод эцсийн мөчид бурханы тухай, хайр энэрлийн тухай бод. Хэрвээ умайгаа сонгож чадахгүй бол мөргө, залбир. Өөрийн бүх хүчийг дайчлан хайр итгэл хоёроор зэвсэглэн анхаарлаа хоёрдуулалгүй бурханд ханд. Нэг мөчид түүнд шингэ. Тэгвэл өөрийгөө олж харна. Өөрөө өөртэйгөө дөрвийг нэг болгон нэгд, тэгвэл эцсийн мөчид аугаа их хүч орно.Тэгвэл алт, алмас эрдэнээр чимэглэсэн өндөр сүм дугана бүхий тивийг сонго. Чадвал тийшээ нэвтэрч,  хүсвэл бурхан болно.      

Та “Сүнсэнд даруулж” байсан уу?

Та “Сүнсэнд даруулж” байсан уу? “Шөнө дунд аль эсвэл өдрийн цагаар түр зүүрмэглэх зуур гэнэт сэрж, ойр хавийн чимээ сонсогдох боловч, өөрийгөө яаж ч хүчилсэн биеэ хөдөлгөж чадахгүй байх бөгөөд хамаг хүчээрээ хоолойгоо шавхсан ч дуу гарахгүй, яг л үхэл ирж байгаа мэт мэдрэгдэж эцэст нь арай хийж ухаан орох үед босоод хартал хамаг биенээс хүйт оргиж, хөлс гарсан байх” тийм үе таньд тохиолдож байсан уу? Хэрэв тийм бол та түр наашаагаа анхаарлаа хандуулж, учрыг нь олохыг хичээгээрэй.  Дэлхий дээр ийм тохиолдолд өртөж байсан хүн олон байдаг гэнэ шүү. Тэр дундаа Ази болон Африкийн хүмүүст цагаан арьстан буюу Европ, Америкчуудаас илүү хувиар тохиолдож байдаг юм байна. Мэдээж хэрэг тэр дундаа Япон улсад сурч, амьдарч байгаа бидний хувьд ийм зүйлтэй учрах нь байнгын үзэгдэл гэж хэлдэг хүн ч цөөнгүй байдаг мэт санагдсан.  Энэхүү үзэгдлийг дэлхий  нийтэд маш олон талаас тайлбарладаг бол Монголчууд “Хар дарах, Сүнсэнд даруулах” гэх мэтээр  хэлдэг байна. Харин шинжлэх ухааны үг хэллэгээр үүнийг “Sleep paralysis” буюу нойрны саажилт гэж нэрлэдэг байна. Энэ нь та бүхний мэдэх нойрны REM-stage(гаднаас харахад унтаж байгаа мэт боловч тархи ажиллагаатай байх үе)-ийн үед илрэх бөгөөд энэ үед хүний амьсгалах эрхтэн болон нүдний эргэн тойрноос бусад бүх булчин доод тэлэлтийн байдалд ордог байна. Тийм ч учир энэ үед өөрийгөө сэрүүн байна гэдгийг мэдэж байдаг ч биеэ удирдаж чаддаггүй бөгөөд хүний тархи хэвийн ажиллаж байдаг учир айдсыг мэдэрч, үүгээр хий юм харж эхэлдэг байна. Үүнээс санаа авч зарим телевизийн нэвтрүүлэг болон аймшгийн кинонууд бичигдсэн гэнэ дээ.  Нэгэн сонирхолтой баримтаас дурдвал Харвардын их сургуулийн эрдэмтэн, профессор Richard McNally өөрийн судалгаагаар “Харь гаригийнханд барьцаалагдаж байсан” хэмээн өгүүлсэн 10 хүнийг хамруулахад бүгд “нойрны саажилт”-ын шинжтэй байсан байна.  Мөн 15-аас 30 орчим насныханд энэ үзэгдэл элбэг тохиолддог бөгөөд тэр дундаа өсвөр насныхан, оюутан сурагчдад ихэвчилэн илэрдэг гэсэн судалгааны баримт байдаг байна. Эдгээр насны хүмүүсийн нийтлэг чанар гэвэл өдөр тутмын амьдралын хэв маягаа алдсан, шөнийн амьдралтай, нойр дутсан эсвэл их нойртой, мөн хэт ядаргаанд орсон байх магадлал ихтэй байдаг гэнэ. Эдгээр нь бүгд “sleep paralysis”-ийн үзэгдэлд автахад шууд нөлөөлдөг бөгөөд бас нэгэн өөр томоохон хүчин зүйл нь буруу унтах хэв маяг буюу цээжин дээрээ хоёр гараа дарж унтах эсвэл хэт өндөр дэр хэрэглэх, зузаан юм нөмөрч унтах зэрэгтэй холбоотой байдаг байна.  Иймээс энэхүү “нойрны саажилт” таньтай тохиолдсон үед дараах арга хэмжээ авснаар хэвийн үзэгдэлд хурдан буцаж орох магадлалтай юм. Үүнд: 1.    Нүдний хараагаа баруун, зүүн, дээш, доош тойруулан эргүүлэх 2.    Нүдээ нээж, хаах 3.    Уруулын эргэн тойрон дахь булчингаа тэлэх 4.    Хэл болон дух, эрүүний хэсгээ аль болох түргэн хөдөлгөх 5.    Хамгийн түрүүнд хүзүүгээ хурдан хөдөлгөх 6.    Дараа нь мөр, гар, гарын хуруу, хөл гэсэн дараалалтайгаар булчингаа хөдөлгөж, сулласнаар таныг хамгийн хурдан хугацаанд, хэвийн байдалд оруулдаг байна.  Харин “сүнсэнд даруулмааргүй” байгаа хүмүүст хандаж хэлэхэд аль болох өдөрт тогтмол цагаар унтаж, сэтгэл санааны хямралаас өөрийгөө гаргах аргыг эзэмшихийн зэрэгцээ унтахаас өмнө хоол идэхээс сэргийлээрэй. Мөн гадуур алхах болон унтахаас өмнө хэт их толгой ажиллуулсан зүйл хийхгүй байхыг зөвлөж байна.  Удахгүй Японы их дээд сургуулиудын шалгалтын үе эхэлж байгаа тул оюутнууд хэт их стрессдэж оюуны ачаалал авахаас зайлсхийж, нойр, хоолоо сайн зохицуулахыг хичээгээрэй.  Эцэст нь хэлэхэд дээрх зүйлс бүгд эрдэмтэн, мэргэдийн судалгаагаар батлагдсан тул өөрт чинь ийм зүйл тохиолдоход эрүүл ухаанаар тунгаан бодож, сэтгэл санаагаар унаж, амьдралын хэв маягаа алдахаас болгоомжлоорой. Мөн энэ нь хүний эрүүд мэндэд ямар ч хор нөлөөгүй хэвийн үзэгдэл гэж хэлж болох ч хэт олон давтамжтай тохиолдсон үед мэргэжлийн эмчид хандах нь бас чухал шүү. Нийт оюутан сурагчиддаа шалгалтын өндөр амжилт хүсье !!! Эрүүл биед саруул ухаан оршино.   Х.Сайнсанаа  

Вангагийн бас нэгэн зөгнөл биелжээ

Болгарын зөнч Вангагийн нэгэн зөгнөл одоо шуугиан тарьж байна. Тухайн үед хүмүүс Вангагийн энэ зөгнөлийг ойлгохгүй, шүүмжилж байсан удаатай.  Ванга “Крым нэг эргээс тасарч, нөгөө эрэгт очиж нийлнэ” гэж хэлсэн. Яаж бүхэл бүтэн арал тасарч явдаг байна аа гээд гайхаад, шоолоод байсан хүмүүс одоо Крым хэрхэн Украин улсаас салан тусгаарлаж, Оросын эзэмшилд очсоныг нүдээр үзлээ.  Одоо Вангагийн бас нэгэн хачирхалтай зөгнөлийг хүргэе. Ванга "Газар доорх нүх, хүний гараар бүтсэн уулсын нутагт бүх юм донсолж доргино. Үүнээс болж өрнөдөд олон юм сүйрэн унаж, дорно зүгт олон зүйл сэргэн өндийнө. Нумын ордын хүн ирж, 23 жил сууна. Харин 23 жил оршиж тогтносон зүйл нунтаг болж арчигдах юм” гэж зөгнөжээ.    Үүнийг Донецк гэж оросууд одоо тайлбарлаж байна. Ямар ч гэсэн энд асар олон уурхай байдаг нь үнэн. Харин 23 жил оршиж байсан зүйл нь Украин улс байх магадлалтай.    www.mnews.mn  

Чүлтэмсүрэн арслан чөтгөртэй барилдсан нь

Энэ талаар өөрийнх нь амнаас сонссон тул уншигчдад хүргэхэд цэрвэх зүйл үгүй санагдана. “Өдрийн сонин”- д ажиллаж байхад буюу 1998 оны намар Хөвсгөл аймгаар хөндлөн гулд явах сонирхолтой аялал тохиож билээ.  Тэр үеийн Сүхбаатар эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч Ёндонцоо нэгэн өдөр намайг утсаар дуудав. Яваад очвол “Манай эмнэлэг Хөвсгөлийн Цагаан- Үүр сумтай хамтран ажиллах гэрээтэй юм. Бид 14 хоногийн хугацаатай нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийнэ. Чамаар сурвалжлуулмаар байна. Чи явж чадах уу?” гэлээ. Би ч уухайн тас зөвшөөрөв. Ажлаасаа чөлөө аваад л гүйцэх нь тэр. Аяндаа гарлаа. Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар сувилагч нартайгаа бэлэн болжээ. Хоёр “Пургон”- той явж билээ. Саадгүй давхисаар санасан газраа очив. Хөвсгөлийн Цагаан- Үүр үнэхээр үзэсгэлэнт газар ажээ. Эх орныхоо бүх аймгаар явж үзсэний хэрэг юу билээ. Адилтгах газар ховор санагдсаныг нуух юун. Уйлган гэх алдартай үзэсгэлэнтэй голын уснаас уусан шиг явахад юу эс бодогдох билээ дээ. Уйлган гол алдаршсаны гол үзүүлэлт их энгийн ажгуу. Ганцхан голын хөвөөнөөс Монголын гурван аварга төрсөнд байгаа юм. Бараг дөрвөн аварга төрөх шахсаны “азгүй” нь энд өгүүлэгдэх “хужаа” хэмээх Ө.Чүлтэмсүрэн арслан буюу. Анхны аварга нь Б.Цэвээнравдан. Удаахь нь Д.Дамдин. Гурав дахь нь Ч.Бээжин бөлгөө. Ө.Чүлтэмсүрэн арслан нэгэнтээ Д.Дамдин аваргатай үлджээ. Хүмүүс ч зөвлөж л дээ. За, Дамиа өгчихөөрэй. Манай сумаас бас нэг аварга төрөх боллоо гээд л гаргаж. Мань хүн ч “За, за” л гэсэн юм биз дээ. Гараад орхичихоод иржээ. Дамиа, яачихав аа гэсэнд “Худлаа барилдаж чадсангүй” гэжээ. Ийм л шударга байжээ, манай бөхчүүд. Хожим нь “хужаа” арслангаас энэ тухай асуувал “Залуу байсан тул хаяна л гэж бодсоноос ярьж барих тухай бодож явсангүй” гэж билээ. Мөн ч уужуухан дотор шүү. Одоо гол яриандаа оръё.  Нэгэн өдөр Ёндонцоо дарга “Хоёулаа нэг айлд очно” гэв. Юун айл болохыг нь лавлавал “Чам шиг сурвалжлагч хүнд их хэрэгтэй хүн” гэснээс өөрийг хэлсэнгүй. Нөгөө айлд нь яваад очлоо. Ёстой нэг хайнагийн шар шиг ханхар шар ануухан хөгшин самгантайгаа угтав. “Ёо” эмч “За, хужаа арслан сайхан намаржиж байна уу?” гэнгүүт “Өө, тэгэлгүй дээ. Чүлтэмсүрэн арслан байна шүү дээ” гэх бодол зурсхийн танимхаарах сэтгэл төрсөн билээ. Идээ, будаа болж халуун яриа ч өрнөв. Би сонсоод л, тэд яриад л. Ярианы сэдэв бөх рүү шилжсэн нь мэдээж. Аарцаг уужуу, алцганаж явдаг болохоор нь “хужаа” хэмээн хочилсныг ярианаас нь ойлгоод авлаа.  Арслан хоёр сонин түүх өгүүлсний эхнийхийг сонирхуулья.  Арслан болохын өмнөх жилийн намар гээд ярьсан санагдана. Хэсэг нөхөд нийлээд анд явжээ. Далимд нь Даян дээрхийн агуй орохыг ч бодсон гэнэ лээ. Сумын зурагчин нэг нөхөр азаар хамт явж л дээ. Зорьсон газраа хүрч явтал хоёр том баавгай хос бамбарууштайгаа байж. Олондоо “анчин” хэмээн алдаршсан Сэрээнэн гэдэг хүн буудах болжээ. Эр баавгайг нь намнаад аймгийн музейд өгье. Овоо том эд бололтой. Сайхан үзмэр болно биз хэмээн ярилцацгаажээ. Сэрээнэн анчин карабинаа бариад дөхжээ. Ажиг авсан баавгайнууд сэрэмжлэн, бамбаруушаа харамлах маягтай хажуудаа аваад хоёр хөл дээрээ босоцгоон холын бараа харах нь сүртэй гэнэ. Төдөлгүй хүний бараа харсан эм баавгай бамбаруушаа дагуулан дөлжээ. Харин эр нь тэндээ хоцрон тэднийг хамгаалахаар шийдэв бололтой сэжигтэй тийш ойртон иржээ. Хүмүүс ч сандарсан байна. Буудах цаг болсон доо. Хэт ойртвол аюултай. Буу нь гацчихаагүй байгаа? Яадаг билээ гэх хооронд буу тасхийгээд тайга шуугиад явчихаж. Баавгай амьтай болгоны шээс савирмаар муухай орилоод дороо эргэлдээд унаад өгчээ. Буугаа зэхсээр очиход зүрхэндээ буудуулсан хөвчийн эзэн аль хэдийнэ нугдайгаад өгсөн байжээ. Ингээд бөөн яриа болжээ. Өвчөөд, мөчлөөд авах гэхээр үзмэр биш болно. Дамжлаад уулнаас буулгах гэхээр даахгүй. Яадаг билээ гэцгээжээ. Чүүеэ арсланд гэнэт үүрээд явчихмаар санагдсанд “За, би буулгая. Бусдыг та нар аргална биз” хэмээжээ. Бусад нь гайхавч бас ч гэж бөх хүн үзээд алдаг гэсэн байдалтай “Тэг, тэг” гэжээ. Ингээд цусыг нь сайн цэвэрлээд мөрөндөө тампуу тавиад босоогоор нь үүрээд хоёр саварнаас нь атгаад зүтгэчихэж. Уулнаас дөрөв амраад буужээ. Баавгайн толгой толгой дээрээс нь дараад хойд хоёр хөл нь ялимгүй чирэгдээд явсан гэдэг.  Тэгэхэд Чүүеэ арслан метр наян хоёр сантиметр өндөр, 110 кг жинтэй байсан гэхээр аварга баавгай байсан нь ойлгомжтой. Зурагчин үүрсэн чигээр зургийг нь авч нэг хувийг тэр үеийн “Хөдөлмөр” сонины “Цай уух зуур” бил үү дээ нэг буланд тавьсан гэдэг. Хоёр дахь зургийг нь тэр намрын “Өдрийн сонин”- ы нэгэн дугаарт тавьж билээ. Баавгайг сумын төвд морь тэргээр авчраад хэмжихэд 185 см өндөр, 300 гаруй кг жинтэй аварга амьтан байжээ. Түүгээр чихмэл хийгээд Мөрөнгийн музейг үзмэржүүлж байснаа ийнхүү өгүүлсэн бөлгөө. Арслангийн бяр жинхэнэ орж байсан цаг бололтой. Ирэх жилийн наадмаар үзүүрлэсэн гэдэг нь тийм түүхтэй юм билээ. Бөхийн тухай маш сонирхолтой олон зүйл ярьсан ч тэр бүхнийг өгүүлээд яах билээ. Одоо хамгийн сонирхолтой түүх болох чөтгөртэй хүч үзсэнийг нь сонирхуулья. Баавгай намнасныхаа дараахан анхны цаснаар хоёр нөхрийн хамт гахайнд явжээ. Гахайн мөр олоод нэгэнт нар хэвийсэн тул амрахаар болжээ. Ингээд жодгор босгон хоолоо хийгээд бөх, морь ярьсан шиг суутал харуй бүрий болжээ. Унтацгаая гэж тохироод хоёр нөхөр нь галаа өрдөн гишүү бэлдээд хоцорсон байна. Мань хүн “морь харах”- аар явжээ. Нэг хартал Чүүеэ ямар нэг юмтай ноцолдож гарчээ. Нөгөө хоёр нь ч айгаад баавгайтай барилцаж авсан юм биш байгаа. Ядаж хашгирмаар юм. Очицгооё гээд буугаа барин дөхжээ. Тэгтэл юун баавгай байхав. Нүдэнд харагдах юм үгүй нэг юмтай л барилдаж, ноцолдоод байх юм гэнэ. Хий буудалтай биш. Чүүеэ, чи яагаад байгаа юм бэ хэмээн дуудсан ч дуугараагүй ажээ. Ингээд бүр учраа олохоо байгаад байтал арайхийж нэг юм түүнээсээ салаад хөдөлгөөнгүй хөшөөд амьсгаадаад зогсч орхиж. Жаахан тайвшрахаар нь асуувал “Ёстой бүү мэд. Бие засахаар явж байтал өмнөөс гэнэт том хар юм гарч ирээд золгоод авсан. Айсандаа болоод дуугарч чадсангүй. Хоолой гардаггүй. Ямар хүчтэй амьтан бэ, мэдэхгүй. Нүүрийг нь харж чадсангүй. Дархан суйлаагаа хоёр хийгээд чадсангүй. Тэр ч намайг дийлсэнгүй. Та хоёрыг ирэхээр явлаа. Эргээд л алга болчихлоо” гэж үнэнээ хэлжээ. Ингээд оромждоо ортол арслан дээлээ бараг нэвт хөлөрсөн байжээ. Хамаг бие нь чичрээд таг гэнэ. Ингээд нөхөдтэйгээ яриад нойргүй хонов. Хангай сануулга өгсөн байж магадгүй гээд ан хийлгүй буцсан байна. Маргааш нь бараг өдөржин бодол болсон амьтан хар, цагаан дуугүй яваад байж.  Гэртээ ирээд аав, ээждээ хэлэн лам, хар болсон байна. Нутгийн нэгэн мэргэн лам үзээд ийн ярьжээ. Тэрхүү ламыг “Саажаа” хэмээн авгайлдаг болохоос бүтэн нэрийг нь мэддэггүй байжээ. Мань хүн ингэж ярьжээ. “Айх юмгүй. Хангайн савдаг чөтгөрийн дүрээр ирээд чамайг сориод явсан байна. Уг нь чи яаж ийж байгаад хаячихсан бол их сайн байж. Хаяагүй ч гэсэн унаагүй болохоор учиртай” гээд сан тавин, ариулаад гаргажээ. Наадамд явахынхаа өмнө нэг уулзаарай гэжээ. Наадмын өмнөхөн уулзвал “Чи их сайн барилдана. Том цол авна Савдагтай тэнцсэн хүнтэй хэн тэнцэх билээ” гэжээ. Ингээд наадамд очиж барилдан найм давж нутгийн аварга Д.Дамдинтай үлдэн үзүүрлэсэн түүх ийм юм гэнэ билээ. Савдагийг хаячихсан бол тэр жилийн наадамд түрүүлэх байсан бололтой. “Юм их л учиртай байдаг юм байна лээ. Над шиг савдгаар сориулсан бөх ер нь байдаг болов уу? Мэдэхгүй юм даа” гэж ярьсныг нь Ёндонцоо дарга бид хоёр чихээрээ сонссон түүх ийм бөлгөө. Эх сурвалж www.wikimon.mn    

Одууд хий үзэгдэлтэй учирч, зарим нь бүр түүнтэй унтаж үзжээ

Шоу бизнесийн олон од мөрөөдөлд автамтгай байдгийг хэн хүнгүй мэднэ. Гэхдээ худал ярих нь юу л бол. Та бидний мэдэх олон алдартан ямар нэгэн гадны биет, хий үзэгдэлтэй учирч уулзсан тухайгаа ярьсан нь бий. Тэдний заримаас нь дурдвал...... 1.    Оросын дуучин, телевизийн хөтлөгч Лолита Милявская нэг удаа Юрмалад болсон “Новая волна” наадамд оролцож байх үед нь тохиолдсон явдлыг ингэж ярьжээ. Зочид буудлынх нь өрөөнд шөнө дунд гэнэт буудлын үйлчлэгчийн хувцастай эмэгтэй орж ирж. Танайхан өрөөнд зөвшөөрөлгүй дур мэдэн орж ирэх юм гэж Лолита буудлын эзэнд гомдоллосон байна. Гэтэл дараа шөнө нь энэ явдал дахиад л давтагдаж. Тэгэхэд л Лолита “буудлын үйлчлэгч” хаалгагүй газраар орж ирээд байгааг анзаарч. Түүний орж ирээд байгаа газарт ямар ч хаалга байхгүй байжээ. Ингэхэд л дуучин ямар нэгэн хий үзэгдэл байна гэдгийг мэдсэн байна. Хожим тодруулахад энэ буудлыг хуучин барилгад байгуулсан юмсанж. Тэр байшинд хэн амьдарч, юу болж байсныг хэн мэдлээ..... 2.    Телевизийн хөтлөгч Ксения Бородина өөрийнхөө зургийг толинд авах дуртай нэгэн. Нэг удаа ингэж авсан зураг дээр нь түүний ард ямар нэгэн эрэгтэй хүний мананцар дүрс байхыг найз нар нь ажиглажээ. Түүний хэн болохыг хэн ч тааж мэдээгүй болохоор энэ бол хий үзэгдэл байна гэж таамагласан гэнэ. Ксения харин энэ талаар юу ч яриагүй өнгөрсөн юм. 3.    “ВИА Гра” хамтлагийн дуучин байсан Алена Винницкая бүр оюутан байхад нь тохиолдсон нэг явдлын тухай саяхан сэтгүүлчдэд дэлгэсэн байна. Түүнийг  Киево-Печерскийн Лавр дахь урлаг соёлын удирдах ажилтны академид суралцаж байхад нь болсон явдал гэнэ. Тэр “Бид найруулагчийн факультетэд сурдаг дотны хэдэн найз бүсгүйтэйгээ харанхуй урт хонгилоор явж байсан юм. Бүгд л хэвийн байсан даа. Гэтэл нэг найз маань араас хэн нэгэн нь түлхлээ гээд л хашгирсан. Охид бүгдээрээ л паникт орлоо. Гүйлдэж хоосон ангид ороод  юу болсныг ойлгохыг оролдсон. Хэн ч нэгнийгээ түлхээгүй байхаар нь ангийнхаа хөвгүүдийг дуудаж хамт гарцгаасан. Академийн энэ байранд хий үзэгдэл өнөө хэр байдаг гэж ярьцгаадаг юм билээ” гэж ярьсан байна. 4.    Хий үзэгдэл гадаадын одуудыг ч гэсэн дагадаг юм байна.  Брук Шилдс 1996 онд “Сьюзанд хамаагүй” инээдмийн киноныхоо зургийг авхуулж байхдаа гэнэт “сонин дуу хоолой” сонссон байна. Үл үзэгдэгч эрэгтэй, гэнэт л түүнд  “өөрийн чинь амьдралд тун таагүй явдал тохиолдоно” гэж хэлжээ. Гурван жилийн дараа Брукийн хамтрагч Дэвид Стрикленд амиа хорлож, Брук өөрөө теннисчин Андре Агассигаас салсан даа. 5.    Жүжигчин Брюс Уиллисийг ч бас хий үзэгдэл тойроогүй гэдэг. “Зургаа дахь мэдрэхүй” киноны нэг хэсгийн зургийг  сүмд  авч. Уиллис өөрийн найман настай хамтрагч  Хейли Джоэла Осментаа зураг авахад бэлтгүүлж шог яриа ярьж байж.  Эхлээд Хейли инээж байснаа гэнэт царай нь хувирч барайгаад Уиллисийг бушуухан холд гэжээ. Тэр  гайхсан ч хэлснээр нь болтол хэдхэн секундын дараа яг түүний зогсч байсан газарт нь гэрэлтүүлгийн том хэрэгсэл унасан гэнэ. Хэрвээ тэр Уиллис дээр унасан бол тэр түлэгдэж, ихээхэн бэртэх байжээ. Үүнийг Уиллис нэг их анзаарч гайхсангүй, өнгөрч. Гэтэл хоёр хоногийн дараа зургийн сүүлч, авдранд түгжээтэй жаал хүүг аврах үеийн  дублийг авч байхад гэнэт л өнөөх газарт хэн нэгэн хөл рүү нь өшиглөөд тэрээр шатнаас доош унасан байна. Тэрээр тархи нь доргиж, хамраа гэмтээн, хавиргаа хугалсан. Энэ бүхнийг ямар нэгэн хий үзэгдэл, гаднын биет байсан гэдэгт Уиллис өнөө хүртэл итгэдэг байна. 6.      Холливудын жүжигчин, продюссер, Одессоос гаралтай  Наташа Бласик ч бас л хий үзэгдэлтэй учирсан төдийгүй түүнтэй унтаж, бэлгийн харьцаанд орсон гэж баталдаг. Бүр хоёр ч удаа ингэж учирсан гэдэг. Хоёуланд нь тэр гэртээ ганцаараа байж. Шөнөөр гэнэт л юу ч үзэгдэхгүй атлаа “хэн нэгэн” өвөрт нь орж түүнийг таалсан гэнэ. “Ямар нэгэн зүйл өрөөнд орж ирж байгааг би мэдэрсэн. Тэгснээ гар нь намайг түлхэн орон дээр унагахад ч надад юу ч харагдаагүй. Харин миний сэрэл хүчтэй хөдөлж байгааг мэдэрсэн. Тэгээд л дараа нь бие сулраад.....хачин сайхан болж байсан....” гэж ярьсан байна. Ингэж намайг таалж жаргаасныхаа дараа тэр үл үзэгдэгч сураггүй болсноо сарын дараа дахин ирж бүх зүйл давтагдсан” гэж ярьжээ. Эх сурвалж: www.assa.mn    

Хунгийн хараал

Залуу хүү Эрхэм Энхтуяа гэж нүд алдам хөөрхөн охинтой дэр нэгтгээд удаагүй байв. Нутгийн атаач хүмүүс, - Цандэлэгийн хүү тийм царай муутай доожоогүй байж Жаргалсайханы гэр нэвт гэрэлтэй, гэгээн цагаан царайтай Энхтуяатай суучих юм даа. Хөшилдсөн хөрслөг бор залуус хөдөөгүүр дүүрэн байхад тархи нь гашилсан хүүхэд юм аа. Жаргалсайханы мянгат малчны сэтэрт нь хоргодсон юм байх даа. Чаавас гэж... Тэдний мянгат малчин тэндээ л байдаг юм байгаа биз гэхчилэн хэл, амаа билүүдэх улс орон байлаа. Удалгүй Жаргалсайханы бэр Энхтуяа Соёл, урлагийн их сургуулийн бүжгийн ангид элсэн орж, намар нь нөхөр Эрхэмийгээ олны нүдэн дээр үнсээд, - Хайр нь санана шүү. Өдөр болгон ярьж байгаарай. Хонио сайн таргалуулж, бүх үнээгээ буханд сайн гаргаарай. Хайр нь зун ирээд овойж оцойтол цагаан идээ хураана гэжээ. Бас л атаач, жөтөөч нар амаа билүүдэн, - Хөөрхий, Эрхэм өвдгөө тэврээд унтах цаг чинь ирж байгаа нь энэ. Энхтуяа сар болоод л Эрхэмийг мартана. Хотын олон баячууд, жентельмэн залуусыг Энхтуяа мэтийн нүдний ялгаа арилаагүй, ядаж Улаан-Үд, Эрээн орж үзээгүй амьтан хөл алдана гэцгээв. Гэвч өвлийн амралтаар Энхтуяа ирчихсэн Жаргалсайханы хамаг ажлыг нугалж буцахад нь, - Өнгө орж, өөдлөж яваа айл ч өөр юм. Нөгөө бэр нь ирчихсэн. Өвлийн идэшний шийр тагалцагаар стужень (цэлцэгнүүр) хийгээд мах, шөлний хэрэггүй гээд түүнийгээ аваад явсан гэнэ. Үгүй дээ л гэхэд ганц ямааны гулууз авдаг байгаа гэж бас л цагаан хэл үерийн ус шиг хэсэг давалгаалав. Хавар нь Энхтуяа хайр руугаа залгажээ. - Би Хунт нуур бүжгийн нутгийн олны хэсэгт тоглох боллоо. Надад хунгийн хэрэг болоод байна. Миний хайр олж өгч чадах уу гэжээ. Харзтайн нууранд хоёр хун ирснийг харсан байлаа. Хун алах их нүгэлтэй юм гэдгийг Эрхэм хар бага насандаа өвгөдөөс сонссон байв. Гэвч хайртынхаа төлөө Эрхэм юу ч хийхээс буцахгүй байв. Эцэг, эх хоёроосоо тас нуув. Нэг шөнө хэдэн сумтай калибраа Харзтайн нуурын зэгсэнд нууж амжив. Хоёр өдрийн дараа үүрээр хунгаа отож зэгсэн биеэ далдлав. Хоёр хун сайран дээр өд сөдөө засан гоёмсоглон үнэхээр үзэсгэлэнтэй ажээ. Эрхэм бас ч тийм тэнэг эр биш байв. Охин хунгийг нь үлдээе. Хойтон үр төлтэй болж үржинэ гэж таамаглав. Том хунг нь буудлаа. Уран хүзүү нь ганцхан цогнойлсноо сайран дээр гулдайн унах нь үнэхээр хайран байв. Нэгэнт хийсэн нүгэлтэй үйлийг яалтай билээ. Эм хун нь цурхиран дуугарч, хэсэг эргэлдсэний дараа тэнгэрээс чулуу мэт шунгинан эр хунгийнхаа хажуугийн хатуу сайрыг чулуу мэт мөргөн уналаа. Эрхэм үнэнч хайрыг үнэнхүү үхлийн нүдээр үзээд үнэхээр балмагдлаа. Хунгаас өөр амьтан бол нэг сумаар хоёр туулай гэж хэлэх байв. Сарын дараа Энхтуяа болон гоцлол бүжигчид “Хунт нуур” бүжгэн жүжигчид тэргүүн байр эзлэсэн тухай телевизийн бүх сувгуудаар цацагдаж, Энхтуяагийн баяр баясгалан гийсэн царай дэлгэц дүүрэн мэдээтэй гарав. Сумынхан нь Эрхэмд баяр хүргэж, онгироо хөөрүү зарим нь Эрхэм нь түрүүлчихсэн юм шиг үнсч үлгэн, найз нь архи барьж гүйцгээв. Эрхэм Хараа голоос ус авахаар ирлээ. Дөчин бидоноор хутгаад татах гэтэл дийлсэнгүй. Харин савтай усандаа татагдан ус руу уналаа. Бидон дүүрэн устай Эрхэмийг Хараа гол ханзарч буй мөсөн доогуураа хаман одлоо. Нус, нулимс, будагтайгаа холилдсон Энхтуяа мэргэн хүнээс, - Хунгийн хараал гэсэн хоёрхон үгийг сонсчээ. Эх сурвалж www.wikimon.mn    

Австралид хүнтэй төстэй далайн амьтан олдлоо

Лусын дагина гэж бид хүүхэлдэйн кино дээр л хардаг байсан. Тэгвэл Австралийн өмнөд хэсгээс эмэгтэй хүнтэй нэлээд төстэй хачирхалтай амьтан олдсон байна. Одоогоор шинжээчид уг амьтаныг судалж байгаа бөгөөд тодорхой хариу гараагүй байгаа ажээ. 

Хүн төрөлхтөн өөр гаригуудыг эзэмшихгүй бол нэн даруй мөхнө

Нэртэй эрдэмтэн, физикч Стивен Хокин ойрын 100 жил жинхэнэ сансар огторгуйн эрин зуун байх болно хэмээн мэдэгдлээ. Хүн төрөлхтөн энэ хугацаанд шинэ гариг эрхсийг “байлдан дагуулахгүй” бол даруй мөхлийн ирмэг дээрээ очно хэмээн онцлов. Тэрээр Британийн “Channel 4” телевизийн шинжлэх ухааны “Planet”нэвтрүүлэгт оролцохдоо олон сонирхолтой зүйл ярьжээ. Хүн төрөлхтөн 50 жилийн дотор саран дээр суурьшина, Ангараг гариг дээр хөл тавих замаа нээнэ хэмээн Хокин үзэж байна. Улаан нүдэн гариг 2100 он хүртэл амьдарна хэмээн британи эрдэмтэн өгүүлэв. “Бидний амьдарч буй дэлхий их хөгширсөн. Хүн ам нь улам бүр нэмэгдэж, нөөц баялаг нь шавхагдсаар байгаа нь аюул заналхийлэл мөн. Бид эдгээр аюулыг урьдчилан тооцоолж, В төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй” хэмээн Стивен Хокин цохон тэмдэглэв. “Хүн төрөлхтөн дараагийн 100 жилээс цаашаа оршин амьдрахыг хүсвэл сансар уудмын хар орон зайг гэтлэн шинэ дэлхий, шинэ гаригийг эзэмших хэрэгтэй. Эс бөгөөс хүн төрөлтөн мөхөл рүүгээ ойртоно” хэмээн нэмж хэллээ.  

Хуудаснууд

Subscribe to Далд ертөнц