logo

logo.jpg

Advertisement

Далд ертөнц

Далдыг харагч далай лам гэж хэн бэ?

Далдыг харагч далай лам гэж хэн бэ? Ямар ч цаг үед далдыг харагчид байсаар ирсэн түүхтэй. Сlaivoynce буюу далдыг харахуйн баримт жишээ эртний ном судар, домог үлгэрт нэн арвин байдаг. Орчин цагт гоц үзэгдлийг сонирхон судлагчид олширсон, улс орнуудын хооронд мэдээллийн хил саадгүй болж буй зэргээс үүдэн далдыг харагчдын талаархи мэдээлэл хангалттай цацагдаж байна. Энэ бүгдийн дотроос онцгой гэхээр цөөн баримтыг сонирхуулъя Шведийн жирийн нэгэн далайчин Антон Йохансоны тухай ном 1920 онд Стокгольмд хэвлэгджээ. Алдарт “Титаник” сүйрэхийг, Дэлхийн I дайн 1914 онд эхэлж Германы ялагдлаар төгсөхийг тэрээр урьдчилан хэлж энэ тухайгаа Германы ихэс дээдэст хэлнэ гэхэд бүгд дооглон инээлдэж байсан гэдэг. Петербургийн алдарт үзмэрч Александра Кирхгоф алдарт найрагч А.С.Пушкиныг залуухан байхад нь удахгүй мөнгөжиж, алдаршина, урт удаан насална, цагаан хүн, цагаан морь, цагаан толгойноос болгоомжил гэж хэлжээ. А.С.Пушкин 37 насандаа цагаан морьтой, цагаан өнгийн дүрэмт хувцастай, цагаан үстэй Дантес гэгч офицерыг ирүүлд дуудан, түүний суманд алагдсан билээ. Үйлийн үр гэдэг хэцүү. Йохансоны үгийг сонссон бол дэлхийн түүх өөр замаар урагшилж, Кирхгофыг сайн сонссон бол А.С.Пушкин дахиад хичнээн гайхамшигт бүтээл туурвих байсан бол? Голландын үзмэрч Жерар Краузө хүү нь сураггүй алга болмогц далдыг хардаг болжээ. Сэтгэл санааны хүчтэй хямралын улмаас цочролд орсон тэрбээр амьсгаагүй болсон хүү нь хаа хэвтээг тов тодорхой олж харжээ. Хожим нь авъяасаа ашиглан цагдаагийнханд үргэлж тусалж байгаад энэхүү авъяасынхаа золиос болов. Тэрээр алан хядагчдад хулгайлагдсан Альдо Моро /Италийн парламентч/-г эрэхэд нь Интерполд туслахаар Италийн нутагт хөл тавимагц хэнтэй зууралдах гэж буйгаа мэдэж байсан алуурчдын суманд оногджээ. Цагдаагийнханд хэрэгтэй газрыг нь цаасан дээр зурж өгдөг байсан тэрбээр нэг удаа голын гүүргүй хэсгийг гүүртэй хэмээн дүрслэн зуржээ. Газар нь яг дүрээрээ мөн, гэтэл тэнд ямар ч гүүр байхгүй. Краузе болохоор гүүртэйгээр зураад байдаг. Гайхаж гүйцсэн цагдаагийнхан хотын захиргаанаас лавлатал яг тэнд гүүр барих ёстой, баригдах хугацаа нь өнгөрчихсөн боловч ажлаа эхлүүлж чадахгүй байгаа болж таарав. Энэ бүгдийг юу гэх вэ? Тэд мэдээллийг хаанаас хэрхэн авч байна вэ? Баригдахаар төсөлд тусгагдсан боловч баригдаагүй гүүрийг Краузе яагаад бодитоор нь олж үзэв? Гитлерийн үхлийг найман жилийн өмнө угтан хэлсэн алдарт Вольф Мессингийн “Би далдыг мэддэг” /Орос эх нь “Всей силой чувств” гэдэг/ номыг парапсихологич Д.Төмөртогоо гуай орчуулж 1993 онд олны хүртээл болгосон. Уг номонд В.Г.Мессинг мэдээлэл хүлээж авсан арга замынхаа тухай өгүүлсэнсэн. Америк явсан дүү нь хоёр жил хэл сураггүй байгаад санаа нь зовсон бүсгүй Мессингээс тусламж гуйжээ. Мессинг тэр залуугийн зургийг нь хартал арай залуухан болчихсон, аятайхан хувцаслачихсан гараад ирэх шиг болжээ. Тэгснээ бүсгүйд ингэж хэлэв. -Хатагтай та санаа зовох юмгүй. Дүү чинь амьд байна. Зутарч явсан цаг байжээ. Одоо харин гайгүй. Та өнөөдрөөс хойш яг арван гурав дахь хоног дээрээ дүүгээсээ захиа авах болно… -Тэгвэл ч гялайжээ. Хоёр жилийн дотор эхний захиа ирэх нь. -Дараа нь танд захиа бичдэг болно оо. …Тэр бүсгүй гараад л хавийн амьтан болгонд энэ тухай хэлж ярьж явсан биз. Шуугиж гарч дээ. Сониныхон ч мэдээдхэж. Мессинг алдаж уу, үгүй юу гээд л шуугиж гарч. Арван гурав дахь хоног дээр нь галт тэрэгний буудал дээр бараг л Польшийн бүх сонины сурвалжлагч нар цуглав. Гэтэл алс холын Филадельфи хотоос оройн галт тэргээр хүслэнт захиа иржээ. Польшийн олон сонинд энэ тухай бичицгээж дээ. Өнөөх “арван гурав” дахь өдрийн тухай ч, түүний өмнөх, хойнох явдлын тухай ч бичиж. Энэ дуулиан их шуугиулсан даг” гэж Мессинг бичсэн байдаг Тэгээд “Үүнийг яаж мэдээ вэ гэж надаас асуугаад хэрэггүй. Өөрөө ч мэдэхгүй байдаг гэдгээ шууд хэлье” гэж үнэнээ өчсөн авай. Ленинградын гоц авьяастан А.Мартынов “1983 оны арваннэгдүгээр сард сураггүй болсон хөвгүүнийг олоод өгөөч гэж надаас гуйж билээ. Надад түүний гэрэл эургийг үзүүллээ. Би эхлээд тандагчаар түүний орон зайг хэмжлээ. /Лоза, лозоискательсво, лозоходство зэргийг монгол хэлнээ үгчлэн буулгахад хэцүү тул Лоза гэдгийг тандагч гэж ерөнхийлөн орчуулав. Б.Г/ Тандагч хэлбэлзсэнгүй. Өөрөөр хэлбэл хөвгүүн үхсэн гэсэн үг. Яг ийм мэдээлэл цахилгаан мэдээний тууз хөврөх мэт ороод ирлээ. “Машинд мөргүүлсэн, усанд хаягдсан, биеийнх нь баруун тал гэмтсэн…” гэж хэлэх шиг боллоо… Хэд хоногийн дараа талархаж буйгаа хэлэв. Хүүгийн цогцсыг гэрээс нь 550 метрийн зайд байх цөөрмөөс олжээ” гэж өөрт тохиолдсон явдлаа бичсэн байдаг. Түүний хэлсэн бүхэн нь таарчээ. А.Мартынов мэдээлэл хаа нэгтээгээс цахилгаан мэдээний тууз мэт хөвөрсөн гэж байгаа нь сонирхол татаж байна. 2005 оны дөрөвдүгээр сарын эхээр би үзмэрч Ёндондүйчиртэй ярилцаж байхад гэв гэнэт л тийм, ийм байна гэж хэлмээр санагддаг. Хаанаас ирж буйг нь огт хэлж мэддэггүй” гэж байв. Тэрбээр 1997 онд Архангайн Цагаандаваанд тэрэгний осолд орсноос хойш “юм үздэг” болжээ. Ёндондүйчир /Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат /ийнхүү шууд харж хэлэхээс гадна гарын алгаа харж мэргэлдэг. Алганд нь ямар нэг дүрс харагддаггүй, зөвхөн тодорхой өнгө үзэгддэг, хар өнгө харагдвал тэр хүний ажил төрөл сайн, ашиг орлого арвин байдаг, ногоон өнгө их муу гэдэг байв. Тэрээр хүний алгандаа атгасан зүйлийг таах, дүрслэн хэлэхдээ гаргууд. Гэхдээ юм таалгаж байгаа хүн нь нүдээ аньж, эсвэл буруу харчихвал хэлж чадахгүй. “Хүний нүд рүү нь харахад бүх зүйл өөрөө урсаад ороод ирэх шиг мэдрэгддэг” гэж тэр үнэнээ өчсен юм. Олноо “ташууртай эмээ” гэгдсэн Цэндсүрэн гуай чулуугаар мэргэлж байхдаа заримдаа зуүн чихээ хойш болгож юм сонсох мэт чимээгүй болдгийг нь анзааран лавлахад “Сахиус минь миний чихэнд шивнэдэг юм” гэж надад нууцаа дэлгэсэн удаатай. Чих хатуураад олон жил болж байгаа энэ эмээ одоо ч сахиусныхаа шивнээг сонссоор суугаа билээ. Болгарын нэрт зөнч Ванга эмээ алдарт Н.Рерихийн хүү Святославтай уулзахдаа түүний Энэтхэг дэх гэрийг нь нүдээрээ харсан мэт дүрслэн ярьж, орон гэрийнх нь сүлд шүтээн юу болохыг хэлж өгсөн гэдэг. Энэ бол далдыг харахад орон зай огт хамааралгүйн нотолгоо. Вангагийн ач Красимира Стоянова түүнд хандан асуулт тавьж, хариултуудыг нь тэмдэглэдэг байснаа ном болгон хэвлүүлсэн байдаг. Энэ ном далдыг харахуйн мөн чанарын талаар сонирхолтой мэдээлэл агуулсан ч гэж хэлж болно. “…Тэр болоод энэ үйл явдал өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн алинд нь болж буй нь таны хувьд ач холбогдолтой юу? -Өнгөрсөн ч, ирээдүй ч миний нүдний өмнө адилхан тов тодорхой харагддаг. -Тэр болоод энэ хүний ирээдүй яаж тодорхой болдог вэ? Хамгийн гол, чухал үйл явдлууд л зуралзаж харагддаг уу? Эсвэл үйл явдлыг дарааллаар нь, амьдралыг тэр чигээр нь хардаг уу? Нэг үгээр хэлбэл яг кино шиг үү, эсвэл арай өөр байдаг уу? -Хүний амьдралыг хальсанд буулгасан мэт л хардаг. -Тан дээр хүн ямар уй гунигтай ирж буйг та яаж тодорхойлдог вэ? -Би энэ хүний тухай өгүүлсэн дуу хоолойг сонсч, түүний өмнө дүр минь бий болж, зовлонгийн шалтгаан нь тодорхой болдог…” гэж уг номонд тэмдэглэсэн нь буй. Энд Ванга эмээгийн хэлсэн бүгд чухал бөгөөд хүний амьдрал яг кино зургийн хальс мэт харагддаг гэсэн нь сонирхол татаж байна. Булган аймгийн харьяат Угтаа гээч шидтэн бурхны хутгийг олоод хэдэн оныг элээлээ. Амьд сэрүүн ахуйд нь нутаг нугынхан, найз нөхөд нь гээд цөөхөн хүн мэддэг байсан энэ хүний талаар сэтгүүлч Г.Баатарнум нэлээд хэдэн жилийн өмнө сонинд бичсэнээс өөрөөр олны сонорт хүрсэн нь юул бол? Энэ хүн шилэн аяганд ус хийлгэж, модон савхаар хутгаж харах зуураа хүний өнгөрсөн, одоо, ирээдүйг ном унших мэт хэлдэг нэгэн байлаа. Түүнээс энэ бүхнийг яаж мэдээд байгааг нь асуухад тэнгэр рүү заагаад юу ч хэлэлгүй нуг нуг хөхөрч суудагсан. Тэрээр өөрт нь үзүүлсэн хүмүүст модны ногоон навч нэгийг өгч, хадгалж яв гэж захина. Дараа нь тэр навчаа гэрэлд өргөн харж байгаад өвчин зүдгүүр, элдэв бусыг нь тоочиж өгнө. Сурсан сургууль, олдмол мэдлэггүй ч энэ хүн тэр бүгдийг яаж хийдэг байв аа? Далдыг хардаг Далай лам гэж монголчууд чухам ийм л хүнийг хэлдэг билээ. Харин далдыг харахуйн мөн чанар нь хаанаас эхтэй, юунаас сурвалжтайг хэлж чадах хүн байдаг болов уу?

АНУ-д сүнстэй байшинг албаныхан буулгаж газартай тэгшиллээ

АНУ-д сүнстэй байшинг албаныхан буулгаж газартай тэгшиллээ Америкийн  Индиана мужийн баруун хойд нутгийн Гэри хот дахь хүмүүсийн дунд сүнстэй байшин гэж нэрлэгдсэн  орон сууцны нэгэн жижиг байшинг нутгийн цагдаагийн газрын шаардлагаар засаг захиргаанаас шийдвэр гаргаж буулгасан байна. Цагдаагийн газрынхан “хараал идсэн энэ байшинд оршин суусан хүмүүс манайд байнга хуурамч дуудлага өгдөг” гэжээ.  50 настай, өнгөт арьстан эмэгтэй  Лотойа Аммонс энэ байшинг 2014 оны нэгдүгээр сард худалдан авч. Өмнөх эзэн нь санаанд багтамгүй хямд үнэ хэлсэн болохоор гурван хүүхдээ ганцаар тэжээдэг Лотойа ийм аятайхан саналааас татгалзаж чадалгүй худалдаж аваад ирж суурьшжээ.   Харамсалтай нь түүний баяр баясгалан удаан үргэлжилсэнгүй байшинд нь элдэв таамаглаж болшгүй үзэгдлүүд байн байн тохиож, амь насанд нь заналхийлэх болсон байна.  Шөнөөр гэрийнх нь тавилга, эд зүйл өөрөө хөдөлж, хаалга нь нээгдээд, харанхуйд туранхай хүний дүрс үзэгдэн өөр рүү нь хараад байдаг болсон гэнэ. Гэрэл асаахаар өнөөх дүрс алга болчихдог, аажимдаа хүүхдүүд нь шөнө нойрондоо ярьж, бүр босоод явдаг болжээ. Нэг удаа бага хүү Аммонс нь шөнөөр унтаа чигээрээ  босч ирээд “байшингийн жинхэнэ эзэн биднийг чөлөөлөхгүй байна” гэж ярьсан гэнэ.  2014 оны зургадугаар сард байшингийн дэргэдүүр өнгөрч явсан нэгэн хүн тэдний цонхон дээр яг хүн шиг сүг дүрс цонхны шилэнд гараа наагаад гадагшаа харж зогсохыг үзээд зургийг нь авсан байна. Энэ зураг интернетээр америк даяар тархаж дуулиан болжээ. Лотойа болохоор энэ үеэр гэрт нь хэн ч байгаагүй гэдгийг баталдаг.  Хөршүүд нь ч анэ байшинг худалдан асан хүмүүс эндээ удаан амьдардаггүй гэж ярьсан байна.  Лотойа үнэхээр цагдаад удаа дараа мэдэгдэж олон удаа дуудсанаа ярьж байна. Эхлээд цагдаагийнхан худал дуудлага өглөө хэмээн эмэгтэйг зэмлэдэг байсан ч  нэг удаа дуудлагаар ирсэн цагдаа тэдний гал тогоонд аяга, таваг, халбага сэрээ нь өөрөө хөдлөн бүр нисч байхыг нүдээр үзсэн байна.  Эцсийн эцэст хотын захиргаа, эрх баригчид Аммонсын гэр бүлийг өөр дүүрэгт шилжүүлэн сууц өгч, сүнстэй байшинг энэ хоёрдугаар сарын 8-ны өдөр бульдозероор газартай тэгшилж буулгасан байна. Гэхдээ албан ёсны тайлбар, албан бичиг, шийдвэрт үл мэдэгдэх биет болоод эд зүйл нь нисч, хөдөлдөг энэ тэр гэсэнгүй зүгээр л “хүн амьдарч болохгүй” гэж тэмдэглэсэн гэнэ.  Эх сурвалж: www.assa.mn АНУ-д сүнстэй байшинг албаныхан буулгаж газартай тэгшиллээ Америкийн  Индиана мужийн баруун хойд нутгийн Гэри хот дахь хүмүүсийн дунд сүнстэй байшин гэж нэрлэгдсэн  орон сууцны нэгэн жижиг байшинг нутгийн цагдаагийн газрын шаардлагаар засаг захиргаанаас шийдвэр гаргаж буулгасан байна. Цагдаагийн газрынхан “хараал идсэн энэ байшинд оршин суусан хүмүүс манайд байнга хуурамч дуудлага өгдөг” гэжээ.  50 настай, өнгөт арьстан эмэгтэй  Лотойа Аммонс энэ байшинг 2014 оны нэгдүгээр сард худалдан авч. Өмнөх эзэн нь санаанд багтамгүй хямд үнэ хэлсэн болохоор гурван хүүхдээ ганцаар тэжээдэг Лотойа ийм аятайхан саналааас татгалзаж чадалгүй худалдаж аваад ирж суурьшжээ.   Харамсалтай нь түүний баяр баясгалан удаан үргэлжилсэнгүй байшинд нь элдэв таамаглаж болшгүй үзэгдлүүд байн байн тохиож, амь насанд нь заналхийлэх болсон байна.  Шөнөөр гэрийнх нь тавилга, эд зүйл өөрөө хөдөлж, хаалга нь нээгдээд, харанхуйд туранхай хүний дүрс үзэгдэн өөр рүү нь хараад байдаг болсон гэнэ. Гэрэл асаахаар өнөөх дүрс алга болчихдог, аажимдаа хүүхдүүд нь шөнө нойрондоо ярьж, бүр босоод явдаг болжээ. Нэг удаа бага хүү Аммонс нь шөнөөр унтаа чигээрээ  босч ирээд “байшингийн жинхэнэ эзэн биднийг чөлөөлөхгүй байна” гэж ярьсан гэнэ.  2014 оны зургадугаар сард байшингийн дэргэдүүр өнгөрч явсан нэгэн хүн тэдний цонхон дээр яг хүн шиг сүг дүрс цонхны шилэнд гараа наагаад гадагшаа харж зогсохыг үзээд зургийг нь авсан байна. Энэ зураг интернетээр америк даяар тархаж дуулиан болжээ. Лотойа болохоор энэ үеэр гэрт нь хэн ч байгаагүй гэдгийг баталдаг.  Хөршүүд нь ч анэ байшинг худалдан асан хүмүүс эндээ удаан амьдардаггүй гэж ярьсан байна.  Лотойа үнэхээр цагдаад удаа дараа мэдэгдэж олон удаа дуудсанаа ярьж байна. Эхлээд цагдаагийнхан худал дуудлага өглөө хэмээн эмэгтэйг зэмлэдэг байсан ч  нэг удаа дуудлагаар ирсэн цагдаа тэдний гал тогоонд аяга, таваг, халбага сэрээ нь өөрөө хөдлөн бүр нисч байхыг нүдээр үзсэн байна.  Эцсийн эцэст хотын захиргаа, эрх баригчид Аммонсын гэр бүлийг өөр дүүрэгт шилжүүлэн сууц өгч, сүнстэй байшинг энэ хоёрдугаар сарын 8-ны өдөр бульдозероор газартай тэгшилж буулгасан байна. Гэхдээ албан ёсны тайлбар, албан бичиг, шийдвэрт үл мэдэгдэх биет болоод эд зүйл нь нисч, хөдөлдөг энэ тэр гэсэнгүй зүгээр л “хүн амьдарч болохгүй” гэж тэмдэглэсэн гэнэ.   

Чөтгөр /өгүүллэг/

Чөтгөр /өгүүллэг/ Чөтгөрийн тухай яриа монгол оронд их байв. Настай хүмүүсийн дотор чөтгөр үзсэн хүн цөөнгүй гэдэг. Байгалийн ямар нэгэн хачин үзэгдлийн нарийн учрыг мэдэхгүй сүрдэн айснаас уламжлан чөтгөр шулам байна гэж итгэх явдал гарсан байх. Чөтгөр байхгүй гэж би бодовч чухам ямар шиг үзэгдлийг чөтгөр гэдэг бол? Чөтгөр байна гэж хүнд санал төрүүлдэг тийм нэг юмыг үзэхсэн гэж би боддог байлаа. Шинжлэх ухаанд судлагдаагүй байгалийн хачин үзэгдэл байж магадгүй гэж хааяа санагддаг байв. Тэгээд саяхан би чөтгөрийн тухай нэг сонин яриаг сонслоо. Би нэг сайн өдөр өглөөгүүр Улаанбаатарын нэг айлд очоод хашаанд нь ортол Мандах гуайн бор морь их хөлөрсөн зогсож байна. Өчигдөр Мандах гуай "Гацуурт орно" гээд мордсон юм. Мандах гуай сууж байна. "Та өчигдөр нэг их яараад мордоогүй билүү" Яагаад буцаад ирэв? гэрэнд "Яах юу байх вэ?" Бүр мунгинаад..." гэж хэлээд инээх гэснээ болиод гараа наманчлав. Нэг л гайтай явдал болж дээ гэж би бодоод сууж аар саар юм ярих гэтэл миний үгийг хайхрах янзгүй. Тэгэхээр нь би дуугүй сууж байлаа. Тэр айлын эзэн бас нэг өвгөн ам нээж: "Мандах нэг хачин юм ярих юм. Шөнө их айчихсан ухаантай ухаангүй хоёрын хооронд орж ирсэн наадах чинь" гэв. "Хулгайч дайралдаа юу?" гэж миний асуухад "Хулгайчаас би айх хүн биш" гээд зүүсэн бүдүүн хутгаа барилав. Тэгээд Мандах гуай надтай зөвлөх гэсэн байдалтай хараад айсан учраа ярьж эхлэв: "Хүүхээ би урьд шөнө нэг хачин юм үзлээ" гээд ярьсан нь: "Улиастай Гацууртай хоёр хөндийн хооронд нэгдаваа байдаг шүү дээ. Би өчигдөр мордоод шогшсоор явтал шөнө болчихлоо. Бүдэгхэн сартай байлаа. Шөнө давааг өгсөөд Өл овоонд хүрлээ. Өл овоон дээр чөтгөр байдаг гэж хүн ярьдаг юм. Би түүнд итгэдэггүй байлаа. Гэвч "Шувуу шонхор ч байдаг юм уу? Морь үргэх юм байх магадгүй" гэж бодоод сэрэмжтэй явж байлаа. Даваан дээр бууж тамхи татаж морио жаахан амраах юм уу гэж бодтол морьтой хүн давааны цаанаас гараад ирлээ. "Манай тэндхийн хүн байх даа. Хэн юм бол" гэж ажиглаад "Сайн байна уу?" гэлээ би. Түүний дуу яг л минийх шиг байх юм. Миний дотор жаахан сэрсхийгээд явчихлаа. "Кхэм" гээд би ханиалаа. Намайг яг л элэглээд тэр хүн "Кхэм" гэж байна. Би ташуураа далайлаа, тэр бас ташуураа далайлаа. "Чи хэн бэ?" гэсэнд тэр бас "Чи хэн бэ?" гэж байна. Тэгээд харсан чинь би өөрөө тэнд зогсож байна. Морь нь миний бор морь байна. Даваан дээр том толь зоочихсон юм шиг миний бие морь бүхлээрээ түүнд харагдаж байна. "Одоо яах билээ?" гэж би бодлоо. "Би эндүүрч байна уу?" гээд нүдээ арчлаа. Өнөөх чинь нүдээ арчиж байна. Би малгайгаа засаад өмссөн чинь тэр бас малгайгаа засаж байна. Миний дүрс харагдаж байгаа юм болохоор аргагүй намайг яавал тэр тэгж байх юм. Толинд бие биеэ харж байгаагаас өөргүй. Намайг дуугарахад тэр яг тэгж дуугарах юм. Энэ ч хэрэг биш боллоо гэж би мэдлээ. "Хаая" гээд хашгиртал тэр бас "Хаая" гэж хашгирав. Би бараг ухаан алдчихжээ. Нэг мэдсэн буцаад давхиж явна. Улиастайн голын хөвөөнд ирээд сая ухаан орлоо. Хөлс гарчихсан зүрх цохилсон байна. Тэгээд шөнөдөө давхиж ирлээ" гэж ярив. Мандах гуайн үгийг би хачирхан сонссон боловч төдий л үнэмшсэнгүй өнгөрлөө. Хожим нь Ойдов жолооч бас "Гацууртайн давааны Өл овоон дээр чөтгөр байдаг" гэж ярив. "Нэг салхитай шөнө даваан дээр гараад машинаа зогсоогоод Өл овооны нөмөрт тамхи татаж байв. Овоон дээр модноос уясан архины хоосон шил, загасны төмөр лааз хангиналдаж байлаа. Тэгээд над шиг хүн шивнэж үг хэлэх шиг боллоо. Чагналаа. Тэгсэн чинь хэлж байна Отгон хүүхэн явсан Ойдов жолооч ийсэн Ондоо хүүхэн ирсэн Ойдов жолооч очсон гэж байна Бүү үзэгд. Шүлэгч чөтгөр байдаг байна шүү. Отгон гэж манай талийгаач шүү дээ. Нээрээ намайг нэг өөр юмтай ханил" гэж манай эгч ойртуулж байсан юм. Би босон харайгаад машиндаа суугаад давааны наад руу буусан чинь хойноос: Отгон хүүхэн яасан Ойдов жолооч ийсэн гээд хашгирч байна. Тэгээд миний машины өмнө өөр машины гэрэл давхарлаж гарлаа. "Өөр машин байна" гэж бодоод тэр гэрлийг дагаад явж байтал гэнэт тэр гэрэл алга боллоо. Миний машин ганганд суучихлаа. Тийм хачин дуу гэрэл хоёрыг би үзсэн" гэж ярив. "Яасан хачин юм бэ?" Шалгаж үзэх юмсан" гэж би бодож байлаа. II.       Түүнээс хойш нэг үдэш оройхон гэрээсээ гараад гудамжаар зугаалж явлаа. Гудамжны гэрэл унтраад хав харанхуй байв. Тэгээд жаахан явж байтал миний өмнөөс нэг улалзсан улаан цог дээш доош зуралзаад над ойртож явна. Хүн харагдахгүй ганцхан улаан цогхөдөлж байх юм. Би гайхлаа. "Өнөөх чөтгөрийн гал гэдэг нь биш байгаа" гэж бодоод жаахан хөндлөн тийш зайлсхийгээд зогсож байтал гар чийдэнгийн гэрэл над дээр тусав. "Аа та явж байгаа юм уу?" гэж таних хүний дуугаар асуулаа. "Аа тийм" гэлээ. Гэтэл гудамжны гэрэл аслаа. Харвал Дормэд байна. Тэр тамхиа хуруундаа хавчуулж гараа хөдөлгөхөд цог дээш доош гүйж байгаа юм шиг над харагджээ. Намайг "Хааш очих нь вэ?" гэхэд би "Салхинд гарч явна" гэв. Тудамжаар явах ямар салхинд гарсан болох вэ?" Хотоос гадагш гарч байвал зүгээр юм.Үргэлж ном шагайгаад суудаг хүн хааяа салхинд гарах чухал" гэж зөвлөх янзтай хэлэв. "Унаагүй хүн хотоос гарах хэцүү" гэсэнд их л халамжтайгаар хэлсэн нь: "Голохгүй бол миний мотоциклээр надтай сундалдаад яв . . . Нээрээ та хотоос гадагш гарах юм бол би танд үйлчилнэ шүү" гээд намайг ширтэж харав. "Хотоос гадагш хаашаа явах вэ?" гэсэнд "Хаашаа ч хамаагүй. Таны явах зүгт би таныг аваад л явна" гэв. Энэ залуу нөхөр нээрээ над тус болж намайг салхинд гаргах гэж байх шиг байна. Би гажуурхаад ч яах вэ дээ гэж бодлоо. "Хонуут явбал чиний эхнэр чинь уурлахгүй юу?" гэсэнд "Үгүй үгүй Хэн уурлах юм бэ?" Над эхнэр байхгүй" гэв.' Чи хавар нэг хүүхэнтэй Гүнжидийнд ирээд байгаагүй юу?" Би чамайг эхнэртэй юм байх гэж бодсон гэтэл өнөөх залуу над учирлан хэлэв: "Тэр хүүхэнтэй би суугаад хоёрхон жил болсон юм. Тэгээд намайг Говь-Алтайд яваад ирэх хооронд нэг юмтай нийлээд жирэмсэн болчихсон байх юм. Тэгээд би хүний хүүхдийн эцэг болж, банзал эмийн нөхөр болж байхаас нэг л дургүй хүрээд салчихсан юм." гэв. Аа тийм үү? Чи надтай хөдөө гаръя гэж нээрээ хэлж байна уу?" гэв. "Нээрээ хэзээ хаашаа явах вэ?" "Маргааш Гацууртай оръё" гэсэнд "За тэгье" гэв. Яриа тохирч л байна. "Хөдөө хоноё" гээд зөвшөөрч байна. Би тэгэхээр нь үнэнээ хэллээ. Тацууртайн давааны Өл овоон дээр хоёул маргааш очиж хоноё. Тэнд чөтгөртэй гэж хүн хэлэлцэх юм." Ямар юм хэлж байгаа юм? Хоёул шалгаж үзье" гэв. Тэгэхэд Дормэд угтаж: "Нээрээ би бас хачирхдаг болсон. Гацууртайн даваагаар хүн явахаа больсон байна билээ. Чөтгөртэй гэж айгаад тэр байна шүү" гэв. Түүнд өвгөн жолооч хоёрын хэлсэн үгийг ярьж өгөв. Дормэд дуртай сонслоо. Явахыг зөвшөөрлөө. Хоёул явах өдөр, цаг, авч явах юмаа хэлэлцэжтохиров. "Чөтгөр гэдэг нь хулгайч ч байж магадгүй" гээд гар буу, балиус хутга авч явахаар шийдлээ. III.       Жаахан идэх юм халуун савтай цай, даарвал балгах архи чихэр зэргийг хүүдийд хийж бариад маргааш нь тэднийд болзсон цагтаа хүрч очив. Дормэд хэдэн өрөө сайхан байранд суудаг юм байна. Үнэтэй эрээн хивс гадаад хийцтэй ширээ сандал шүүгээ ярайж шил толь шиг гялалзаж байв. Орос монгол номтой шүүгээ хэд байв. Нэлээд тохитой айл байна. Ширээн дээр шилэн багвар дотор уруулын улаан будаг наалдсан дутуу татаж орхисон тамхины иш нилээд байна. Түүний нэгийг Дормэд татаж байснаа намайг ормогц хаяж шинэ тамхи гаргаж тавиад сая хийсэн гурилтай хоолноос над хийж өгөв. Түүнээс нэг аяга идчихээд явах гэтэл Дормэд намайг саатуулж зохиож байгаа номоо үзүүлэв. Залуучуудыг коммунист ёсоор хүмүүжүүлэх сэдэвтэй зохиол юм байна. Энэ номыг бичих тухай ямар нэгэн албан газартай гэрээ хийж мөнгө авсан тэгээд хугацаа нь ойртож сандарч байгаа бололтой байлаа. Номоо бичиж дунд нь оруулсан бололтой. Дормэд над хэллээ: "Гол утга санааг орос номоос орчуулаад баримт материалыг монголын амьдралаас аваад зохиож байгаа" гэж байна. Нэг бүлгийг сөхөж үзвэл "Шинэ гэр бүлийн харьцаа" гэсэн нэртэй байна. Тэнд бичсэн хэдэн үг миний санаанд үлдлээ. "Жинхэнэ янаг сэтгэл дээр үндэслэсэн гэр бүл бол ёстой янаг сэтгэлийн гэр бүл болно" гэжээ. Цааш нь хэдэн хуудас эргүүлээд хартал "Хүүхдийн хүмүүжил бол эцэг эх багш гурваас шалтгаална" гэж байна. Ерөнхий үг олонтой баримт цеөнтэй юм шиг санагдаж байна. Түүнийгээ надаар засуулах хянуулах янзтай юм бас ярилаа. "За явах уу?" гэсэнд Дормэд "За байз даа. Цаг эрт байна. Миний мотоцикл нэг ухасхийгээд Улиастай хүргэнэ. Нартай байхад бид очоод юу хийх вэ?"Чөтгөр шөнө л явна" гээд мэргэн үг хэлсэндээ бахадсан мэт инээв. Тэгээд бид хоёр шинэ чөлөөт янаг сэтгэлийн тухай ярилцаж байв. Дормэд гэнэт нэг юм бодох шиг боллоо. Түүний ухаанд нэг мэргэн үг орж ирэв бололтой. "Дэлхийн аль ч улсын хүн амын бүртгэлийг үзэхэд эмэгтэй хүн эрэгтэй хунээс олон байдаг байна. Түүний учир нь юу вэ?" гэж надаас асуугаад хүзүүгээ гүлдийлгэв. Би "Мэдэхгүй. Нээрээ тийм байдаг байх" гэлээ. "Тэгэхлээр яах ёстой вэ?" гэлээ. Би бас л "Мэдэхгүй" гэлээ. Тэгэхэд Дормэд нүдээ бүлтийлгэн хараад "Нэг эрэгтэй хүн хэдэн эмэгтэй хүнд үйлчлэх хэрэгтэй юм. Байгаль үүнийг шаардаж байна. Тэгэхгүй бол юу болох вэ? Эзэнгүй үлдэх болно" гээд гүлдийсэн хүзүүгээ татаж аваад галуу шиг толгойгоо ийш тийш нь хөдөлгөж байна. "Чи энэ саналаа энэ номондоо бичиж байгаа юм уу?" гэж би тоглож асуусанд тэр инээж: "Бодох нэг хэрэг бичих өөр хэрэг" гэж хэлээд нүдээ жийхайлгав. Үүнд би татгалзаж "Бодох бичих хоёр нэгдвэл сая сайн ном болох уу даа?" гэсэнд Дормэд "Нээрээ тийм. Таных тун зөв. Би тоглож хэлсэн юм" гэв.Тэгээд гоёмсог дэгжин хувцсаа тайлж ерийн хувцсаа сольж өмсөхийн тул хэдэн шүүгээ онгойлгов. Нэг шүүгээнд эмэгтэй хүний өвлийн сайхан дээл хоёр харагдав. Нэг шүүгээнд нисдэг онгоц харайдаг сармагчин гүйдэг чийчаан зэрэг хүүхдийн тоглоом олон харагдав. "Чамд эмэгтэй хүний дээл хүүхдийн тоглоом ямар хэрэгтэй юм бэ?" гэж гайхан асуусанд "Та амьдрал мэдэхгүй байна" гэж шоглож хэлэв. Хоёул гарч мотоциклд суух үед Дормэд намхан дуугаар: "Миний салсан эхнэр хувцсаа аваачаагүй байгаа юм" гээд "Чөтгөр шинжлэх бригад урагшаа давшаад" гэж чангаар хэлэв. Би "Дуугүй байгаач" Чөтгөр шалгах гэж явна гэж хүн мэдвэл дэмий юм болно. Ялангуяа чөтгөр мэдвэл зугатчихна" гэж тоглож хэлэв. Үнэндээ бид хоёр ямар нэгэн чөтгөртэй дайралдана гэж итгэхгүй байлаа. Чөтгөр шалгах гэдэг маань бараг зугаалахын шалтаг болж байна. IV.       Бензин түгээх цонжинд очиж жаахан бензин аваад явах гэтэл нэг өндөрлөг биетэй хар хүн тэнд явж байна. Тэр хүн бидэнтэй мэндлээд Дормэдэд хэлж байна: "Чи хүүхдийн больницод очиж нөгөө муу хүүгээ нэг эргээч. Өвчтэй байгаагий нь мэдсээр байгаад хагас жил болоход нэг ч эргэхгүй яасан хүн бэ? Чиний терсөн үр шүү дээ. Эргэж очоод толгойгий нь илээд магнай дээр нь нэг үнсээд "Миний хүү хурдан эдгээрэй" гэж хэлээд гарчихад чамаас юу ч хорохгүй. Тэр муу өнчин хүүд хэчнээн аятайхан байх вэ? Эхий нь чи дунд . ." гээд цааш нь хэлэх гэтэл Дормэд түүний үгийг тасалж: "Банзар гуай Би Да багшийг хүргэх гэж яарч явнаа. Орой хоёул уулзаж ярья" гэж хэлээд мотороо түжигнүулж эхэллээ. Тэгээд Банзар надаас дэмжлэг горьдсон мэт хараад намайг их яарахгүй байна гэж мэдмэгц хэллээ: "Чи байз, Миний үгийг дуул. Эхий нь чи жирэмсэн болгож дунд сургуулиас гаргалаа. Хөөрхий тэр дүү минь төрөхөөс болж өнгөрлөө. Оршуулах өдөр чи ямар сайхан үг хэлж байлаа. Тэгээд ганц үлдсэн нялх үрий нь чи нэг эргэж үзсэнгүй хаялаа. Би түүнийг өсгөж өндийлгөж байна. Чи хүний урманд түүнд гурван төгрөгийн чихэр авч егсөн үү?" Үгүй шүү дээ. Тэр ч яах вэ. Би манаачийн ажилтай ядуу хүн боловч чамаас мөнгө горьдохгүй. Тэр өнчин хүү эцэгтэй гэдгээ мэдцэг. Чиний манайд хаясан уранхай галстугийг үргэлж хадгалж явдаг. Чи тэгэхэд өвчтэй байхад нь эргэхгүй юм" гээд нулимсаа арчив. Цааш нь олон үг хэлэх гэтэл Дормэд мотоциклээ орхиод Банзарыг аятайхан хөтөлж надаас холдуулаад олон сайхан үг хэлж байгаа бололтой өврөөсөө хэдэн төгрөг авч өгч байх шиг байлаа. Ингэж ая засаж Банзарыг орхиод түүнийг "Базаахгүй хүн юм уу?" гэж би бодоод харсанд тэр жаахан мушилзаж инээгээд хавхнаас мултарсан үнэг шиг нүдээ жийтайлгаад давхиж гарлаа. Дормэд замдаа над биеэ зөвтгөх чиглэлтэй үг ярьж эхэллээ. "Банзарыг та таних уу?" Нойтон хамуу шиг хэцүү хүн шүү" гэв. "Ер нь чиний базаахгүй явдал цухуйж байх шив дээ" гэж хэлтэл Дормэд миний сэтгэгдлийг хувиргах санаатай юм ярьж байна: "Та дуулж бай. Энэ ч их учиртай юм. Би ер нь их азгүй хүн. Мерөөрөө явж байгаад нэг юманд өртчих юм. Миний нэг найз байлаа. Одоо ч бий. Тэр бид хоёр хамт ажиллаж байлаа. Тэгээд хийхийг тэр хийгээд хилэнций нь би хүлээсэн юм" гэв. "Чи огт оролцоогүй юм бол Банзар чамд яагаад тулгаад байгаа юм." гэж би асуулаа. "Эд нар нарийн учрыг мэдэхгүй. Нарийн учрыг яривал бий. Нэгд тэр хөөрхий бүсгүй нас барчихсан юм. Хоёрт найзынхаа нэрийг хайрлах юм. Гуравт над ч бас буруу байгаа юм. Чөтгөр үзэгдэхгүй бол би сайхан ярьж өгнө" гээд аятайхан инээж явлаа. Жаахан явж байгаад над хэлэв. "Танай "Матар" сэтгүүлд дутагдал гаргасан хүнийг мөн ясы нь хавтайтал шүүмжлэх юм. Мөн уран үгээр сайхан шүүмжлэх юмаа гэв. "Танай "Матар" сэтгүүл гэдэг нь юу вэ? Би "Матар"-ын эрхлэгчээсхэдийн халагдсан шүү дээ" гэж намайг хэлэхэд "Өө тийм үү" гээд түүний урам нь нэг л хугарах шиг болоод явчив. Тэгээд явж байтал Улиастайн адагт хүрээд мотоцикл маань таг унтарчихлаа. Хоёул оролдож бүр ядчихлаа. Одоо яах вэ? Явган түрээд буцаад явлаа. V.       Бид хоёр мотоциклээ түрсээр нэг том хашааны үүдээр өнгөрөх гэтэл хуучин танил механикч Дугар гаднаа зогсож байна. "Энэ мотоциклын моторыг үзээд өгөөч" гэж би гуйлаа. "За" гээд Дугар мотоциклын дэргэд очоод "Аа та хоёр явж байгаа юм уу?" гэлээ. Дугар бид хоёулыг сайн таних юм байжээ. Дугар Дормэд хоёр мотоциклээр оролдож байх завсар бид тэдний гэрт ороод цай ууж байлаа. Дугар ямар нэгэн багаж авӨх гэж гэртээ орж ирээд: "Та хоёр Гацууртай орох гэж гарсан юм уу? Та ямар өөдгүй амьтантай нөхөрлөдөг юм бэ? Энэ чинь хүн шиг юм биш шүү дээ" гэхэд "Аа тийм үү?" гэлээ би. "Та Гацууртай орох хэрэгтэй юм бол надтай сайн өдөр яв" гэж байна. "Би нэг орой яваад маргааш өглөө нь буцаж ирвэл зүгээр юмсан" гэв. "Тэгж болно" гэж Дугар хэлэв. Бид хоёр хамт явахаар хэлэлцэж бараг тохирч байтал гаднаас Дормэд намайг дуудаж: "Би явъя даа Мотоциклээ хөтлөөд явъя. Та автобусанд суугаад буцаарай. Маргааш би мотоциклээ засчихаад танайхаар очъё" гээд нэг л их яарсан байдалтай мотоциклээ хөтлөөд хөдлөв. "Энэ чинь тантай мотороо засахгүй яагаад ингэж яарав?" гэж би гадаа гарч ирсэн Дугарт хэллээ. Дугар "Даримааг харчхаад яарч зугтааж байгаа нь тэр" гэв. "Даримаа гэж тийм хэцүү хүн айлгадаг хүүхэн байдаг юм уу?" гэж би гайхаж асуувал "Айлгах юу байх вэ. Хөөрхий амьтан. Дормэдийн эхнэр байсан юм" гэв. Би бүр гайхаж: "Дормэд чинь хэчнээн эхнэр сольж амжсан хүн бэ?" гэлээ. Дугар хуруугаа дарж жаахан бодоод "Эхнэр болгож байсан нь таваас дээш байх. Эргүүлж тойруулж байсан нь таван тав хорин таваас дээш байх" гээд инээв. "Учир мэдэхгүй гэнэн охидыг гэнэдүүлж оосорлодог сайн уургачин байгаа юм. Урьд багш байсан юм. Багшаасаа ч хөөгдсөн" гээд бандан дээр намайг бас урьж суулгаад дуугаа нам болгож яриагаа үргэлжлүүлэн: "Энэ Даримаа дунд сургуулийн онц сурлагатны нэг чухам шинэ цэцэг шиг хөөрхөн хүүхэд байлаа. Дормэд эдний сургуулийн багш байгаад Даримаа онц сурлагатай урлагийн авьяастай энэ тэр гэж магтаад өвдөг дээрээ суулгаад өхөөрддөг байсан. Би тэр сургуулийн машин тэргийг засаж өгдөг сургуулиар орж гардаг байлаа. Тэгж байтал өнөөх туранхай жаахан Даримаа гэнэт хурдан өсөж хацар нь улайж бүртийгээд ирлээ. Жирэмсэн болжээ. Тэгэхлээр нь Дормэд Даримааг сургуулиас гаргаад техникумд орууллаа. Хүүхэд нь гарлаа. Дормэд нэг хоёр жил эргэж тойроод овоо л байсан. Хоёр хүүхэдтэй боллоо.Нэг хүүхэд дутуу гаргалаа. Дормэд уйдсан юм биз, үзэгдэхээ больсон. Хорин хэд хүрэхээр нь хүүхнийг хөгширлеө гээд хаядаг гэж хүн ярьдаг юм. Үнэн байхаа. Энэ хоёрын дундаас гарсан хүү одоо гайгүй сайн хулгайч болоод хөдөлмөрийн сургуульд байгаа. Нөгөө бүсгүйг Даримаагийн эгч өргөж авсан. Тэр хөдөлмөрийн сургуульд байгаа хүүгээ Дормэд нэг ч эргэж очоогүй, ердөө анхаардаггүй гэдэг юм. Даримаа Дормэдэд орхигдоод хоёр ч хар хүн сольчхов уу даа. Нэг л их гунигтай ганц бие хүүхэн байдаг юм" гэж ярив. Ц.ДАМДИНСҮРЭН    

Ховсдуулаад ирээдүй цагийн Японд очсон нь

Ховсдуулаад ирээдүй цагийн Японд очсон нь  Хүнийг гүн ховсонд оруулсны дараа цаг хугацаагаар аялуулах технологи байдаг, ирээдүй цаг руу аялуулахыг нь прогресс, өнгөрсөн цаг руу аялуулахыг нь регресс гэдэг. Д.Батсуурь гэдэг монгол судлаач энэ аргаар хүмүүсийг цаг хугацаагаар аялуулдаг талаар хэдэн жилийн өмнө сонин хэвлэлд тодорхой мэдээлэл гарч байсан. Duuren.mn энэ удаад түүний саявтархан хөтөлсөн нэг аяллыг нь сонирхуулж байна. Ховсдуулагч нь 28 настай, ухаан санаа эрүүл, бизнес эрхэлдэг У гэдэг залуу байв У-г гүн ховсонд орсны дараа юу харж мэдэрч байгааг нь асуухад ирээдүй цагийн Японд очсоноо дүрслэн ингэж ярьжээ. …Цэцэг байна. Ягаан дэлбээтэй, гол нь шар. Дээвэр дээр байна.. Өндөр байшингийн дээр шилэн хүлэмж, би дотор нь байна. Зүүн гар минь 4 хуруутай. Манантай байна, гадаа. Бор хуванцар хувин байна. Маш өндөр байшин байна. Япон улсад 25 онд. Би эмэгтэй хүн. Нүдний шилтэй, шил нь гуя байхгүй. Яаж тогтож байгааг би ойлгохгүй байна. Хамар дээр тогтоод байна. Намхан хамартай. Нуухгүй шилтэй, тэр  нь хамарт хүрээгүй бөөрөнхий. Би юм идэж байна. Түрс шиг мөртөө ногоон өнгөтэй сонин юм  аяга дүүрэн байна. Дуртай идэж байна. Хөргөгч нь хаалгагүй. Гараа оруулахаар хүйтэн байна. Гэхдээ хүйтэн нь гадагшлахгүй байна. Хаалга байхгүй. Гэртээ байна. Тавилга байхгүй хоосон өрөө. Гэхдээ бүх юм байна. Зурагт. Хана нь зурагт шиг асаж байна.Гоё. Амьтан байна.  Шувуу, цагаан толгойтой шувуу. Сууж байна. Сууж байна. Сандал хананаас гараад ирсэн.  Сонгох гээд байна. Эрэгтэй хүн алийг нь сонгох. Хоёулаа сайн. Аль нь дээр? Нүдний шилтэй өндөр эрэгтэй хүн надад их хайртай. Би итгэхгүй байна, хэлж байгаад нь. Хамт явж байна. Нуур байна. Эргээд явж байна. Хиймэл модтой. Хиймэл гэдэг нь мэдэгдээд байна. Жинхэнэ мод байвал гоё байхгүй юу. Хавар байна. Хүмүүсийн хувцас бараг адилхан. Би япон хүн. Зурагтаар бөмбөр тоглож байгаа хүн гарч байна. Би бөмбөрийг хараад гайхаж байна. Надад бөмбөр байхгүй, цохиж үзмээр санагдаж байна. Хаалгаар эрэгтэй хүн орж ирж байна. Сандал гулгаад өөрөө өөдөөс нь явж байна. Нөгөө юмаа идээд байна. Эрэгтэйг би явуулмаар байна. Энэ хүнийг би сонгохгүй. Шалтгаан бий. Урт юм явж байна. Нийтийн тээвэр метро бололтой.. Гэхдээ газар дээгүүр явж байна. Нэг урт сандал. Вагон шиг олон хэсэг биш. Дуу чимээ байхгүй. Гаднаас нь харж байна. Дээр бас байна. Өндөр нарийн гүүр. Гүүр биш зам юм байна.. Зам нь тулгуур байхгүй. Зам нь агаар дээр тогтож байна. Тулгуур харагдахгүй, байшингийн цаагуур эргэсэн. 10 давхар хавьцаа. Манай байшингийн 10 давхар луу орж байна. Гудамж эл хуль. Машин харагдахгүй. Бүх юм цайвар саарал. Хүмүүс ямар ч сэтгэлийн хөдөлгөөн байхгүй. Хүн биш байна. Миний урдах хүн биш байна. Түүний цаадах нь хүн байна. Дарааллаараа зогсож байна. Үснийх нь дундаас гэрэл гараад байна. Дагзнаас нь. Үүдэнд роботон гар. Зүүн гарын дотор талд бичиг байна.  Би алхаагүй, явж байна. Баруун тийшээ салаад явлаа. Зам нь өөрөө явдаг, тэгэхдээ дээрээ зогсож байгаа хүнээ аваад салаад салаад  явчихдаг. Би ганцаараа ажлын өрөөндөө байна. Хүн болгон ийм өрөөтэй, гэхдээ хана нь тунгалаг,  нэвт харагдаж байна. Олон эмэгтэй. Нүдний шилгүй 3 хүн байна. Бусдынх нь шүдний шил нь минийх шиг гуя байхгүй, нуух байхгүй. Би шилэн дээр хуруугаараа дарж байна. Ойлгохгүй байна. Шилэн ширээн дээрх тавцан түүн дээр дүрс гарч байна. Би ойлгохгүй байна. Нэг юман доогуур яваад байна. Зогсож байна. Хоёр зүү шиг юмаар юм хийгээд байна. Түүнийг би удирдаж байна. Дууслаа. Одоо явж байна. Бусад хүмүүс ижилхэн юм хийж байна. Би ажлаа сайн хийвэл хүмүүс урт насална. Би өвчнийг эдгээнэ. Харанхуй байна. Хүн биш нь арай доод түвшний ажил хийдэг, тэд угсардаг. Хүн биш болохоор тийм ажил хийдэг. Би тэрнээс дээр. Би илүү. Би хүн юм чинь, би илүү. Гэхдээ би тэднийг удирддаггүй.  Тэд хиймэл мөртөө яг хүн шиг. Тэр гэртээ амьдардаг. Төрхийг нь эрх мэдэлтэй хүмүүс шийддэг. Том болдоггүй, хөгширдөггүй, хүүхэд бас байна. Ажил сайн хийдэг, боддог. Буруу бодвол аюултай. Зөв бодуулах хэрэгтэй. Гэртээ бөөндөө байдаг. Хүүхдүүд нь айлд байдаг. Унтдаггүй, гэр нь ор байхгүй. Манайд бол ор байгаа. Буруу харсан 4 ширхэг тоо харагдаж байна. 8 , 5, 2-ын тоотой цаас. Дэлхийн улс орнууд хилтэй. Гэхдээ хоорондоо чөлөөтэй зорчдог. Харь гараг руу явахдаа л зөвшөөрөл авдаг. Би нэг монгол эмэгтэйг танина. Хамт ажиллаж байсан. Гэхдээ тэр одоо харь гараг руу ажиллахаар явсан. Би бас тийшээ явахыг хүсч байна. Хиймэл хүмүүс бас харь гараг руу явдаг. Харь гарагт тэд хаа хамаагүй явж ажилладаг. Хүн бол тодорхой газарт л ажиллана. Яагаад гэвэл хиймэл хүмүүст агаар хэрэггүй. Тодотгол: Ховсдуулагч У 25 онд Японд байна гэж хэлж байгаа ч хэд дэх зуун, мянганы 25 он болохыг  нь тодлож чадаагүй байна. Энд робот, хүн хоёр адилхан амьдарч, зорчиж, ажиллаж байгаа тухай өгүүлж буй нь сонирхол татаж байна. Хүн робот хоёрын хөдөлмөрийн ялгаа, тэр үеийн технологийн дэвшлийн талаар өгүүлсэн мэдээлэл нь ч сонирхолтой юм.Регресст оруулж мэдээлэл авах үндсэн технологи нь асуулт хариулт учраас энд өгүүлсэн хэсэгхэн мэдээлэл гэхэд л асар олон асуулт хариултын үр дүнд бий болсон байна. Duuren.mn цаашид судлаач Д.Батсуурийн судалгааны тэмдэглэлүүдээс аль сонирхолтойг нь цувралаар хүргэх болно.  

Алмасын тухай сонин хачин түүхүүд

Алмасын тухай сонин хачин түүхүүд Эрт дээр үеэс алмасын тухайам дамжсан яриа хүн төрөлхтний дунд явсаар өнөөдрийг хүрсэн. Монголчууд бид битгий хэл хойд Америкийн индианчууд хүртэл алмасын тухай янз бүрийн үлгэр домогтой төдийгүй болсон явдал мэт сонин тохиолдлуудын талаар дурсан ярьсан нь олонтаа. Тэр ч бүү хэл дэлхийн улс орнууд алмасыг олон янзаар нэрлэсээр ирсэн байдаг. Алмас байдаг гэжзоригтой хэлж чадах хүн байхгүй мөртлөө бас байдаггүй гэж хэлж чаддаггүй.Саяхан Америкийн Жоржи уулнаас анчид хүн дүрст нэгэн амьтан олжээ. Бие нь улаан шаргал битүү үстэй, 2.5 см өндөртэй энэ амьтныг шинжээчид одоогийн байдлаар цасны хүн буюу алмас гэж тодорхойлжээ. Анчдын баталж буйгаар алмасыг олох үед тэрбээр амьсгал хураагаагүй байсан гэнэ. Ямар нэг амьтантай тулалдаж хүнд шархадсаны улмаас үхсэн гэх энэ учир битүүлэг амьтны цогцос найдвартай газар, хөлдөөгчинд хадгалагдаж байгаа аж. Эрдэмтэд түүнээс ДНК-гийн шинжилгээ авсан бөгөөд шинжлэх ухааны олон салбарт шинэ нээлт болно хэмээн олзуурхаж байгаа гэнэ. Энэ мэдээллийг олж үзээд алмасны талаар бяцхан “судалгаа” хийлээ. Анхаарал татсан сонирхолтой хэсгийг түүвэрлэн хүргэе. Түүх сөхье. 1800-гаад оны үеэс анх алмасын тухай мэдээлэл барууны ертөнцөд тархсан нь өнөөдөр түүх болон үлдэж алмас энэ дэлхийн хүмүүсийн дунд оршин тогтнох үндэс болсон байх. Алмасыг Төвд, Балбын уулсын нутагт, Гималайн нуруунд олноор байдаг гэж судлаачид үздэг юм билээ. 1832 онд Б.Х.Ходжсоны аяллын тэмдэглэлийг Бенгалийн Ази нийгэмлэгийн сэтгүүлд нийтэлсэн байдаг. Тэрнийтлэлд Б.Х.Ходжсон Умард Балбад аялахдаа өндөр, бүх бие нь бараан өнгийн үсээр хучигдсан, хоёр хөл дээрээ явдаг амьтныг олж харснаа бичиж, түүнийг “Орангутан мич” хэмээн нэрлэжээ.Үүнээс хойш алмасын тухай байж болох үндэслэл гаргасан хүн бол Лоренс Уэддэл. Тэрбээр 1889 ондЛоренс алмасны мөрийн тухай олон баримтыг гаргаж ирсэн байдаг. Гэвч түүнийг нь тухайн үед том баавгайн мөр гэж үзжээ. 20 дугаар зуун эхлэхэд барууныхан өндөр уулсын бүсэд аялах нь эрчимжсэн юм. Тэр дундаа Төвд, Балбыг сонгон аялах нь түгээмэл болсон. Энэ л үеэс алмасын тухай мэдээлэл дэлхий нийтэд олон домог, тохиолдлуудаар хачирлагдан хүрэх болжээ. 1925 онд ЦЭМҮ мөсөн голын ойролцоо 4.600 метрийн өндөрт алмас харснаа газар зүйн нийгэмлэгийн зурагчин Н.А.Томбази дэлхий нийтэд батлан ярьсан. Томбази алмасыг 180-250 метрийн зайтай харсан бөгөөд тэр нь яг хүн шиг явж үе үе тонгойн бутлаг ургамал түүж явсан гэдэг. Энэ мэт алмасын тухай мэдээлэл хөвөрдөг. Харин 1950-аад оны үед алмасыг сонирхох явдал дээд цэгтээ хүрсэн нь анзаарагддаг. Тэр жишээнүүдийн нэгийг энд дурдъя. 1951 онд Эверестэд авирах оролдлогын үеэр Эрик Шиптон 6000 метрийн өндөрт алмасны мөр олж зургийг нь авсныг олон нийт хүлээн зөвшөөрөөгүй гэдэг юм билээ. Түүний зургийг харсан хүмүүс энэ бол алмасынх биш. Ямар нэгэн амьтны мөр хайлмагтсан цасан дээр хэлбэрээ алдаад зурганд буусан ньалмас мэт харагдсан гэж үзсэн юм. 1953 онд алдарт Эдмүнд Хиллари, Тензин Норгеи нармөн л адил алмасны мөр харснаа тухайн үед ярьж байв. Гэвч тэд юунаас ч болсон юм хожим ньалмасных биш хэмээн няцааж эхэлсэн байдаг. Алмасны тухай эрт эдүүгээгийн олон ном сударт дурдагдсан байх юм. Алмас бол хүн үүссэн цагаас эхлэн хүнтэй зэрэгцэн амьдарч, байгалийн урт хугацааны шалгарлын явцад дэлхий дээр устан үгүй болж буй хүн төрөлхт нэгэн зүйлийн зэрлэг садан төрөл юм гэсэн таавар эрдэмтдийн дунд байдаг. Эртний дорно дахины судар шастирт алмасыг “сан шин” “рийдэг саншин” гэж тэмдэглэсэн байдаг. Энэ нь хүн гөрөөс гэдэг утга илэрхийлдэг байна. Хадны сүг зурагт алмасыг аргаль, янгир, буга, гөрөөс даган явж буй байдлаар дүрсэлсэн байх нь олонтаа. Монголчууд эртнээс л хүн гөрөөс алмасны тухай ярьж ирсэн ард түмэн. Алмасыг хүн гөрөөс, өвөг гөрөөс, хүн хар баавгай, хүн хар гөрөөс, хүн аюу, хар авхай, загийн шар эмгэн гэх мэтээр заавал хүнтэй холбон нэрлэдэг байсан байх юм. Монголд алмас хэмээх хүн гөрөөсийг хайж дорвитой судалгаа хийсэн хүн бол Равжирын Равжир юм. Тэрээр алмасын мөрөөр Монгол Алтайн нуруугаар 1340 хоног аялж олон арван домог, хууч яриануудыг цуглуулж, хэд хэдэн удаа алмасны мөрийг олж хэвжүүлж буулган авсан хэмээн ярьдаг. Тэр бүү хэл гурван ч удаа алмасыг харсан гэдэг. Равжир өөрийн судалгааны ажлын үр дүнгээ нэгтгэн “Алмас сурвалжилсан тэмдэглэл”, “Энэ хүн мөн үү” хэмээх ном хэвлүүлсэн байдаг. Түүний Алтайн нуруунд явуулсан судалгааны ажлыг БНМАУ-ын Шинжлэх ухааныакадемийн ерөнхийлөгч Б.Ширэндэв, Б.Ренчин, доктор Д. Майдар гуай нар ил далдуур дэмжиж, горьдлого тавьж байжээ. Алмасыг барихын тулд бүр Сайрын уулыг цэргээр бүслүүлэхийг хүртэл оролдож байсан гэдэг яриа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хөгшчүүлийн дунд байдаг. 1973 оны долдугаар сард Равжир Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутгийн заагт орших Сайрын уулнаас алмасны мөр олж, түүнийгээ хэвжүүлж, зургийг нь аваад ШУА, болон Б.Ренчинд захидлаар илгээсэн байдаг. Энэ явдлаас хэд хоногийн дараа Ренчин гуайгаас түүнд “Та эрэлдээ гарсан эхний өдөртөө алмасны мөр, үс ноос зэргийг олж дээжээ хүргүүлсэн явдал бол та алмасыг амьдаар нь барих түмэн өлзийтэй сайхан үйлсийн эх бизээ...Таны явуулсан гөлтгөнө хэвийг Польшийн эрдэмтэн Флавенскийд явуулав. Гэрэл зургийг Бельгийн хүн судлалын доктор Хайбалмансад явууллаа. Тэр хүн бүх насаараа хүний өвгийг судлах ажлын төлөө хүчин зүтгэж яваа хүн юм. Танд шинэ, шинэ амжилт хүсье.” гэсэн захидал иржээ. Энэ явдлаас хойш хориод хоногийн дараа Равжирт нэгэн захидал ирсэн нь Хайбалмансын захидал. Хайбалманс бичихдээ: “Хэрвээ Равжир та Америкт жуулчлаагүй бол үзээгүй байх. Өмнөд Америкт миний үзсэн нэгэн агуйн шалны шаварт хэдэн мянган жилийн өмнө гишгэгдэн дагтаршиж үлдсэн неандарталь хүний мөртэй таны олсон мөр хэлбэр хэмжээний хувьд тун адилхан. Үүнээс үзэхэд Монгол Алтайд алмас одоог хүртэл амьдарч байгаа юм биш үү гэсэн сэтгэгдэл төрж байна. Хэрэв та Алтайн нуруунаас алмас баривал саран дээр хүн бууснаас дутахгүй нээлт болно шүү. Тийм нээлт хийхийн даваан дээр байгаа танд тун шургуу ажиллаж амжилт олохыг хүсье” гэжээ. Доктор Хайбалманс 1974 онд бичсэн өөрийн номондоо “ Монгол Алтайгаас Равжирын Равжирын олсон алмасны мөр 36,5 см урт байгаа нь хүнээр бодвол хоёр метр 24 см өндөр нуруутай байх бөгөөд түүнд гутал өмсгөвөл 52-54 размерын гутал таарах ёстой” гэж бичжээ. XVIII зууны дунд үед амьдарч байсан Өвөрлөгч хошууны Найман вангийн хүү Жамбалдорж маарамба гэгч “Омон түмбий”гэдэг ном бүтээж, номондоо алмасны зургийг зурж, алмасны цөсийг эмэнд хэрэглэдэг “Лха эрдэнэ” гэдэг гэж тэмдэглэн үлдээжээ. Лха Эрдэнэ хэмээх алмасны цөсийг хүний шарх, цус алдалтанд эрхэм тустай гэжээ. Омон Түмбий хэмээх энэ судар Монгол Улсын төв номын санд хадгалагдаж байдаг тухай яриа бий... 1921-1924 онд ардын журамт цэргийн эмчээр ажиллаж байсан маарамба Далай байлдаанд шархдаж цус их алдсан цэргийн хэлэн дээр хаш хайрцганд нандигнан хийсэн морчгор бор зүйлээр ум үсэг зурж өгдөг байжээ. Түүнийгээ” Лха Эрдэнэ” гэдэг байжээ. Ум үсэг зуруулсан цэргийн шарх маш хурдан эдгэрдэг байсан тул шархадсан цэрэг байтугай эрүүл цэргүүд хүртэл маарамба Далайгаар хэлэн дээрээ ум үсэг зуруулахыг хүсдэг байв. Хожим түүний нууц тайлагдаж хүн гөрөөсний цөс байсан гэдэг нь мэдэгджээ. Ум үсэг зурахад тэр эмийн тун хэмжээ нь таардаг гэдэг. Энэ мэтээр алмасын тухай итгэмээргүй түүх олон бий. Агуйн хүн буюу алмасын тухай яриа хүн төрөлхтнийг алмайруулсаар, элдэв янзын домог мэт тохиолдлууд өдий төдий гарсаар өнөөг хүргэв. Монголд л гэхэд алмасын мөрөөр явагсад Равжир, Дамдин гээд олон хүний яриа бий. Энэ амьтныг өнөө хэр барьж, “суудал зэрэгцэж” чадаагүйд л хэргийн гол нь оршиж буй биз ээ. С.АРИУНЖАРГАЛ  

Далдын хар хүч шүглэсэн газарт дандаа хүмүүс эрсддэг

Далдын хар хүч шүглэсэн газарт дандаа хүмүүс эрсддэг   Фашистын Германы Рейхийн арми Орос орон руу халдаж довтлох ёсгүй байсан агаад гагцхүү муу ёрын сүнснээс болсон гэж үзэх хүмүүс байдаг. Энэ нь явсаар Монголтой холбогддог нь сонин. 1941 оны зун буюу зургаадугаар сард Зөвлөлтийн эрдэмтдийн экспедиц Узбекийн Самаркандын нутгаас эртний баатрын булш олсон нь Тамерлан хэмээгдсэн Төмөр хааных байжээ. Монгол гаралтай “доголон” Төмөр хааныг асар харгис, догшин хүн байсан гэх яриа бий. 1941 оны зургаадугаар сарын 19- ний шөнө Төмөр хааны булшийг задлахад Самарканд хотын өвгөд хөгшид ихэд цээрлэн сэжиглэж, “Төмөрийн булшийг битгий хөндөөч, аймаар юм болно” хэмээн гуйсан байна. Гэвч тэдний гуйлтыг хэн ч сонсоогүй бөгөөд яг хоёр шөнийн дараа Германы цэрэг Зөвлөлтийг нутаг руу халдан дайрч дөрвөн жил үргэлжилсэн аймшигт их дайн дэгдсэн аж. Үүнийг узбекууд Төмөр хааны хараал хүрч дайн гарсан хэмээн үздэг бөгөөд энэ нь цаг хугацааны тохиолдол гэсэн дүгнэлтийг хүлээн авдаггүй гэнэ. Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутагт Чингис хааны хэрмэн зам бий. Бас Японы эсрэг дайтахад ухаж зэхсэн цэргийн окопууд зөндөө байдаг. Тийм нэгэн окопноос эмэгтэй хүний цогцос олдсон бөгөөд хүчиндээд амийг нь хөнөөсөн гэж ярьцгаадаг ч тэр хэн байсан нь мэдэгдээгүй гэдэг юм. Яг тэр үхдэл олдсон окопны хавьд Сүхбаатар аймгийн хоёр эр тарвагачилсан байдаг. Тээврийн тэрэгтэй тэдгээр эрс зөвхөн тарвагчлах гэж тэнд очоогүй нь лав. Бэр гуйх гэж ирээгүй гэлцдэг. Ямартаа ч жанжны нутгийн залуус байсан аж. Машины ноймор нь Сү гэхээр тодорхой. Тэд тааруухан анчид байсан уу мөнөөх окопны хажууд тарваганы нүх ухсан байдаг юм. Ус цутгалгүй зүгээр л хүрздээд, хагалаад окоп хүртэл төнхсөн байна. Гайхалтай нь, тэндээс тарвага гарсан эсэх нь мэдэгддэггүй. Ямартаа ч тэднүүс тарвага идээгүй нь тодорхой байлаа. Хамгийн хачирхалтай нь мөнөөх хоёр гийчин хоёулаа ухсан нүхэн дээрээ дамналдаад нас барсан байхад нь хүн олжээ. Ямар шалтгаанаар үхсэн нь ч мэдэгдээгүй. Хэн нэгэнд хорлогдов уу гэхээр биен дээр нь ямар ч ил шарх, сорви байсангүй. Хүмүүсийн ярилцсанаар тэднийг лус савдгийн хорлолд өртөв үү гэсэн байна. Яагаад гэхээр болохгүй өдөр, цагт газар хөндсөнөөс юм уу эсвэл тэр нутгийн савдгийн элч болсон тарвагачны нүхийг ухаж төнхөж, саад тээр болсноос хорлогдсон гэсэн яриа гарсан юм. Түүнээс хэдэн жилийн дараа яг тэр окопны нүхэнд малчин өвгөн мориноосоо унаад өнгөрсөн үү, гэнэт бие нь өвдөж нас барсан уу, тийм нэгэн явдал болжээ. Гэхдээ хамгийн аймшигтай зүйл нь эдний аль нь ч биш байжээ. Хөвсгөл нутгаас дорнын тал нутагт малчин болохоор нүүж ирсэн таван ам бүлтэй айл яг мөнөөх окоп, ухсан нүхний дэргэд буудаллан хоноглоод газар дээрээ цөм өнгөрчихсөн гэх яриа бий. Тэр шөнө ямар нэг салхи шуурга бүү хэл бороо цас ороогүй, маш нам гүм сайхан тогтуун өдөр байжээ. Харин энд нэг сонин яриа түгсэн нь сайхь шөнө галт тэргээр явсан ганцхан хүний нойр хулжсан тул цонхоор харанхуй талыг ажаад явж байтал эзгүй харанхуйн буйдаас жигтэйхэн тод ногоон гэрэл туяарч улмаар тэрхүү гэгээн дотроос амаа арзайж, соёо шүдээ ярзайлгасан үлгэрийн бирд шиг амьтан тамхины утаа шиг суунаглаж байснаа гэв гэнэт замхран ууссан гэнэ. Энэ ярианд үнэмшиж итгэсэн хүмүүс олон бус боловч нээрэн тийм байсан бол яахав гэж эргэлзэгсэд нь илүү элбэг байсан юм. Хамгаас хачирхмаар нь бүсгүй хүний цогцос олдсон байлдааны окоп нүх нэг л өдөр шороогоор битүүлэгдсэн байсан гэх бөгөөд ойр хавиар нь машин тэрэгний дугуйны мөр гараагүй байсан гэдэг юм. Харин түүнээс хотын тэр хавиар явсан хэнд ч ахин аюул эрсдэл тохиолдохгүй болсон байдаг. Сүүлд нэгэн бөөгийн хэлснээр бол бусдын хүчирхийлэлд өртсөн бүсгүй хараасан учраас тэр жатга зүхлийн хар хүч зөвхөн энүүхэн орчингоороо тэнүүчлэн оршоод өөртөө ойртож дөхсөн бүхний аминд хүрчээ гэж өгүүлсэн байна. Тэгэхдээ окопны нүх яагаад өвлийн улиралд гэнэт хар шороогоор битүүлэгдсэний учрыг мөнөөх бөө “далдын хүч” хэмээсэн гэх юм билээ.  

Ванга дайныг жижиг улс эхлүүлж том улс үргэлжлүүлнэ

Ванга дайныг жижиг улс эхлүүлж том улс үргэлжлүүлнэ Алдарт зөнч Ванга дэлхийн сүйрлийн талаар байнга ярьдаг байжээ. Тэрээр энэ тухай- гаа өөрийг нь зорьж ирсэн хүн болгонд хэлдэг байсан гэдэг. Социализмын үед Болгарын эрх баригчид Вангагаар хувь тавилангаа хэлүүлэх гэж ирсэн хүн бүрээс багагүй хэм- жээний мөнгийг татвар хэлбэ- рээр авдаг байсан юм. 1987 онд гэхэд нэр хүнд бүхий 50 гаруй улстөрч Вангад үзүүлсэн тоо байдаг. Тэрээр улсдаа 150 сая долларын ашиг оруулжээ. Өдийг хүртэл түүн шиг дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн зөнч гараагүй л байгаа. Ванга нас барахаасаа гурав хоно- у чөмнө буюу 1996 оны дугаар сарын 8-нд сүүл- чи..нхээзөнгтайлжээ. Үүнийг “Science” сэтгүүлд нийтэлжээ. польш нисгэгчийн гавъяа Вангагийн хэлснээр бол 2008 онд Дэлхийн гуравдугаар дайн эхлэх аж. Өнгөрсөн жил Гүржийн арми Өмнөд Осетид довтолсон. Хариуд нь ОХУ Гүржийг хашраасан билээ. Үүнийг Ванга урьдчилж хар- жээ. Ванга” Энэ дайныг жижиг улс эхэлж том улс үргэлж- лүүлнэ" гэсэн юм.Тэгэхээр Вангагийн зөн үнэн болж таарч байна. Харин Ванга энэ дайн хэр удаан үргэлжлэхийг хэлээгүй юм. Бас дайн дуусах эсэхийг ч хэлээгүй юм. Орос Гүржийн сөргөлдөөн одоо ч намжаагүй байгаа. Гүржийн Ерөнхийлөгч М.Саакашвили нэг л өдөр дургүй нь хүрч Оросын эсрэг бууны ам чиглүүлэхийг хэн ч үгүйсгэж чадахгүй болоод байгаа. Ванга 2008 онд дөрвөн улсын төрийн тэргүүн золгүй байдлаар амь насаа^алдана гэж хэлсэн байдаг. Өнгөрсөн жил ийм явдал болсонгүй. Ванга эмээ үнэхээр хадуурч гэж хүмүүс бодож магад. Тэгвэл үгүй юм байна. Үнэ хээр Литва, Польш, Украин, Эстонийн төрийн тэргүүн ОХУ-тай тэрсэлдэж “тэнэгт- сэн” Саакашвилитэй уулза- хаар Гүржийг зорьжээ. Тэд Тбилиси хотод газардах тө- лөвлөгөөтэй байв. Гэтэл дөрвөн улсын төрийн тэргүү- нийг авч явсан онгоцны польш нисгэгч гэнэт чиглэлээ өөр- чилжээ. Тэрээр" Энд газардах боломж алга. Магадгүй бид- нийг пуужингаар андуураад харвачих байх” гэж хэлээд Ерөнхийлөгчийн хамгаалал- тын албанд “шаардлага “ хүр- гүүлжээ. Хамгаалалтынхан ч аюулгүй байдлын үүднээс зөв- шөөрсөн байна. Ингээд тэд Азербайжаныг чиглэн нисчээ. Тэнд газардаад удалгүй маши- наар Тбилисийг зорьсон бай-- на. Хэрвээ польш нисгэгч гэнэ- тийн шийдвэр гаргаагүй байсан бол Вангагийн зөн биелэх ч байсан юм бил үү. ОРЧЛОН ЕРТӨНЦ 5079 ОНД СӨНӨНӨ Ванга яг ингэж хэлжээ. “Сөнөтөл мөн ч хол байна даа гэж хүмүүс бодох нь зайлш- гүй. Тэгвэл тэр хүмүүст би бүү тайвшир гэж хэлмээр байна. Яагаад гэвэл, 5079 он бол сөнөх эцсийн хугацаа. Үүнээс наана сөнөхгүй гэдгийг би төдийгүй Нострадамус ч амлаагүй. Тэгэхээр бол- гоомжтой байхаас өөр арга- гүй" гэж Ванга хэлжээ. Нэрт зөнчийн талаар янз бүрийн яриа, домог байдаг. Тэр бүгдэд итгэх хэцүү, итгэхгүй байх хэцүү болдог билээ. Түүнийг залгамжилж буй Бойка Цвет- кова” Амьдрал бол тэмцэл. Ха- рин энэ тэмцлийг яажлийх вэ гэдэг асуудал. Бохир аргаар мөнгө олж байгаа хүмүүс одоо жаргана. Харин амьсгал хураахын цагт маш зовно гэж Ванга хэлдэг байсан. Би ийм үхлээр тарчилж үхсэн олон хүнийг мэднэ. Харин бусдыг хэзээ ч өөрөөсөө дутуу гэж бодож, зиндаархаж яваагүй хү- мүүс бол өөр. Тэд зовдоггүй юм. Ванга тийм хүн байлаа” гэж ярьсан юм. ВАНГАД ИТГЭЖ БОЛОХ УУ Вангад олон хүн итгэдэг- гүй, харин итгэдэг нь олон сая байдагюм. Судлаачид, эрдэм- тэд түүний хэлснээр биелсэн хоёр үйл явдлыг онцолдог юм. Ванга 1980 онд унтаад сэрс- нийхээ дараа ингэж хэлжээ.” Шинэ зууны эхээр “Курск" усанд автана. Олон мянган хүний нулимс урсах болно" гэж. Үнэхээр ч түүний хэлс- нээр болж ОрбСЫН “KypGK” шумбагч онгоц Барендын тэнгист живж дэлхий нийтийн анхаарлыг татсан билээ. Ванга үнэндээ “Курск" шум- багч 1980 онд байгаагүйг мэ- дээгүй юм. Энэ нь түүний агуу зөнч болохыг баталж байна гэж Германы нэрт эрдэмтэн Гер- хард Манфрид хэлжээ. 2001 оны еедүпээр сарын 11- нд Америкийн ихэр цамхаг алан хядагчдын гарт сүйрсэн. Үүнийг зөнч бас урьдчилж хэлжээ. Ванга 1984 онд Гүржийн нэгэн сэтгүүлчид товч ярилц- лага өгч байжээ. Үүнийг Гүр- жийн хэвлэлд 1999 онд л нийтэлсэн аж. Тухайн үеийн улс төрийн байдлаас болж ярилцлагыг хэвлэхгүй уджээ. Энэ ярилцлагад Ванга Гүр- жийн анхны Ерөнхийлөгч хэн болох талаар болон тус уясын хувь заяаны талаар голлон ярьсан юм байна. -Та Гүржийг тусгаар улс болно гэж боддог уу? -Тусгаар улс болно. Би анхны Ерөнхийлөгч хэн боло- хыгч хэлж чадна. -Хэн бэ? - Звиад Гамсахурдиа. Тэр хүн надтай хоёр сарын өмнө уулзсан. Би шууд л түүнийг мэдэрсэн. Тэр удирдагч болох тавилантай хүн. Ийм хүмүүс өөр байдагюм. -Тэгвэл та Гүржийн ирээ- дүйн талаар юу хэлэх вэ? -Ямар ч гэгээн зүйл хараг- дахгүй байна. -Үгүй байлгүй дээ? -Тийм ээ, их тэмцэл, цус харагдаж байна. Өөртөө бус бусдад итгэдэг нэг хөвгүүн улс орныг мөхөлд хүргэх нь. -Хэн юм бэ? -Би түүнийг хэн болохыг мэдэхгүй. Мэдэх ч хэрэггүй. Тэр аймшигтай зөрүүд хүн байна. -Гүрж яаж тусгаар улс болох юм бэ? -Удахгүй ЗХУ задарна. Тэр цагт боломж гарна. -Дайн болох уу? -Ах дүү нар хоорондоо ту- лалдана. Ер нь Гүржийг айм- шигтай ирээдүй хулээж байна.    

Хавцалын амны сүг зураг хөдлөхийг харсан хүмүүс чөтгөрийн ший гэдэг байжээ

Хавцалын амны сүг зураг хөдлөхийг харсан хүмүүс чөтгөрийн ший гэдэг байжээ Ер бусын гэхэд ч багадахаар үзэсгэлэнтэй энэ газар Баян-Өлгийн Бугат сумын нутагт оршдог билээ. Мөнх цасаар хүрээлэгдсэн уулсын дунд оршдог асар урт хадан хавцалд эртний хүмүүсийн ул мөр, үлдээсэн сүг зураг буй. Бүхэл бүтэн хадан хавцалыг чимсэн асар том байгалийн ийм музей дэлхийн хаана ч байдаггүй гэх юм билээ. Тэр бараг үнэн байх. Ямартаа л “ЮНЕСКО”-гийн биет ба биет бус дурсгалыг хадгалах санд үг дуугүй бүртгэж байхав. Тэд зөвхөн зургийг нь хараад л бүртгэсэн болохоос болж буй явдлыг хараагүй нь ойлгомжтой. Болж буй явдлыг нь харсан бол бараг тэр байрандаа босоогоороо царцах биз ээ. Үнэхээр үзсэн болгон алмайрахаас ангид байж чадахааргүй адын сонин үзэгдэл тохиодгийг тус нутгийн аль ч сумын ард иргэд ярьдаг бөлгөө. Нутгийнхан болгон андахгүйгээс гадна адал явдалд дуртай зарим нь хэрэг, зориг болгон очдог ч гэлцэх. Тэр тухай сонссон, дуулснаа дүрслэн хүргэхийг хичээлээ. Хавцалыг өөрийн нүдээр үзэн гайхан биширч явсан хүний нэгэн би өөрөө хэдий ч чухам тийнхүү хөдөлж, дэлгэцэнд кино, ший мэт тусч, гарч байхыг үзээгүй, нэг талаар туйлын азгүй нэгэн гэхэд хилсдэхгүй. Тэгсэн хэдий ч түүнийг үзээгүй хэмээн тэгтлээ гоморхдоггүй билээ. Явуулын мань мэтэд байтугай зорьж очигсод ч тэр бүр байгалийн сайхныг үзэх хувь дутдаг гэнэм.  Тэрхүү онц сонирхолтой үзэгдэл жилд хэдхэн тохиодгийг бодоход тэгэхээс ч аргагүй юмдаг уу даа. Тэргэл сартай өдөр гэхийг бодоход шинийн нэгэнд л үзэгдэж, харагддаг юм болов уу даа. Нутгийн ах нар, анчид л хааяа их сонин зүйл хөөрөлддөг байсныг хүүхэд байхдаа сонссоноо өнөө хэр огт мартдаггүй бөлгөө. Яагаад гэхээр дэндүү сонирхолтой, бараг итгэмээргүйгээс тэр байх л даа. Байгалийн чухам ямар үзэгдэл тохиолдоод байгааг нь шинжлэх ухааны үүднээс бүрэн тайлаагүй юм уу, аль эсвэл би сонсоогүй, уншаагүй байж мэднэ. Сургуулиар олж авсан боловсрол, мэдлэгийнхээ үүднээс дотроо дүгнэх гэж үзвэл гэрлийн хугарлын үзэгдэл байх магадлал маш өндөр ажгуу. Өөр юу ч байх билээ дээ. Тэргэл саран үүлтэй шөнө тусахдаа тэрхүү ер бусын үзэгдлийг кино, ший мэт бодит дүр, дүрс болгон харуулдаг байж болох юм. Үүлэн дунд саран цахилахыг харж, ажиж явсан хүн л гадарлах буй за. Саран ер бусын гэхээр хурдан цахилж байдаг шүү дээ. Яг энэ үед тэндхийн зурагт дүрслэгдсэн амьтан болгон амь ордог гэх юм билээ. Манай нутгийн анчин Баатай гуайн хэлсэн, ярьсан зүйл одоо хүртэл цээжний цаана тодрон байна. Би Бугатад аргал, янгирийн анд явлаа. Нутгийн гурван анчинтай явсан юм. Хавцалыг ямар мэдэхгүй биш. Багаасаа л олон удаа очиж үзсэн дээ. Харин тэгэхэд л ёстой үзээгүйгээ үзсэн юм. Тэр гурван анчин манай нагац нар байсан юм. Бид андаа дөхөж очоод амрахаар зэхэв. Үдшийн бүрий тасарсан, намрын хүйтэн орой болохоор хавцал бараадалгүй яахав. Гэнэт үүлшээд эхэллээ. Хавцал уруу уруудаж хонох гэхээр ангаасаа холдчих гээд болдоггүй. Үүрээр босохоос нь өмнө л юм нудрах санаатай явахгүй юү. Хавцалын оройд нэг хэсэг нөмөр газар байдгийг нутгийн анчид хэлэв. Ингээд тэнд нь амрахаар болоод дээрээс нь тонгойчихгүй юү. Үгүй ер өө, мөн гайхалтай юм үзлээ. Хавцалын цаад ханан дээр таних, танихгүй амьтад харайлгаж, гүйлдэж харагддаг байгаа. Захын хоёр том амьтныг нь /арслан заан. сурв/ мэдэхгүй юм. Хэдэн янгир зүгээр цахилаад явчихлаа. Би ч эхэндээ ойлгосонгүй. Тэрийг хар аа, янгир, янгир гэвэл ах нар инээлдээд “Янгир нь ч янгир аа. Тэгэхдээ бидний агнах амьд янгир биш ээ” гэдэг байгаа. Нээрэн тийм л дээ. Хажууд нь байсан хоёр том бух шиг амьтан манай нутагт байх биш. Өвгөчүүл заан ч бил үү, нэг амьтан гэдэг юм. Халуун орны амьтан яахаараа манай энд байсан болж таарах вэ? Би анхандаа их л гайхдаг байсан юм. Хоноглох газраа товлож аваад хоол, унд болох далимдаа байгалийн кино үзэх боллоо. Нутгийнхан чөтгөрийн ший гэдэг юм билээ. Өнөөдөр үүлтэй, салхитай өдөр болохоор чамд чөтгөрийн ший үзүүлэхээр нэг талаас зориуд энд ирж хоног тааруулсан юм гэв. Жаахан доош уруудаад хартал нэг ирвэс мэт арай том цоохор амьтан нэг буга хөөж явна. Бараг гүйцэн алдаад байх юм гээч. Буга ч булай хол үсэрдэг амьтан юм. Яг баригддагийн даваан дээр үсрээд зайлчих юм. Нөгөөх нь ч араас нь нүгэлтэй хол харайн хөөж явлаа. Түүнээс нэлээн доохно хэдэн анчин алсан ангаа янзалж байх юм. Яг л мал гаргаж байгаа юм шиг чулуун сүхээр цохиод л өвчиж гарч байв. Бараг “Нэг, хоёрын гурав аа” гэж хашгиралдах шиг болсныг яана. Бид шөнөжингөө ший үзэв. Уйдашгүй юм билээ. Зөвхөн тэргэл сартай, үүлтэй, салхитай үдэш үзэгддэг юм гэнэ билээ. Маргааш нь биднийг сэрэхэд тэнгэр цэлмэсэн байсан болохоор өнөө амьтад ямар юмных нь хөдлөх манатай. Улаан зосоор зурчихсан томоос том зурагнууд л байсан даа гэж ярьсныг нь санаж явдгаа ийнхүү болхи боловч уншигчиддаа хүргэлээ.  

Сүнсний тухай сонирхолтой баримт

Сүнсний тухай сонирхолтой баримт   Сүнсний тухай олон янзын ойлголт байдаг. Сүнс нь тухайн хүний бие барагдан нас барах сүүлчийн амьсгалаа автал зүрхний үл эвдрэлцэх хэсэгт оршдог байна. Бурханы шинжлэх ухаанд хүн бүрэлдэхэд хамгийн түрүүнд зүрх нь үүсдэг хэмээн тайлбарладаг аж. Сүнс хэдийгээр барих биегүй зүйл ч хүнд ямар сүнс шингэснээр нь хүний хойдын төрөл дэх зан араншин амьдрал ахуй нь тодорхойлогддог гэнэ. Хүн нас нөгчихөд түүний махан биеийг бүрдүүлж буй зүйлс нь эрэмбэ дараатай хураагдаж хийд шингэснээрээ бие бардаг. Өөреер хэлбэл хүнийг бүрдүүлдэг дөрвөн махбодь /зурхайд таван махбодиор авч үздэг/ нь, тухайлбал хүн бие барахад шороон махбодь нь усанд шингэдэг. Усан махбодь галд, гал нь хийд шингэсний дараа эл хий зүрхний үл эвдрэлцэх хэсгээс замхран одохуйд хүмүүн хамгийн сүүлчийн амьсгал авдаг хэмээн бурханы номлолд тайлбарладаг. Монголчуудын ам дамжин ярьдаг буг чөтгөр бол өнөөх сүнснээс үүдэн гардаг гэнэ. Хүн нас барсныхаа дараа 49 хоногт хойд төрлөө олдог. Иймээс бурхан болоочийн 49 хоногт хойдынх нь төрөлд зориулж монголчууд буян их үйлддэг нь ч үүнтэй холбоотой юм. Зүй бусаар нас барсан өөрөөр хэлбэл бусдад хорлогдсон, амиа хорлосон хүмүүсийн сүнс төрлөө олохгүй тэнүүчилдэг. Нөгөөтэйгүүр хүн амьсгаа хураах мөчдөө элдвийн зүйлд самуурсан бол түүний сүнс нь төөрч төрлөө олж чадахгуй урт удаан хугацаагаар сансар огторгуйн дунд тэнүүчилдэг. Хүн амьсгал хураах мөчид түүний сүнс биеэс тасарсан ч хоёроос гурван цаг цощосын ойр эргэлдэн оршдог гэдгийг сүнс судлаачид нотолжээ. Лондон хотын иргэн Симпсонд ийм явдал тохиолдсон байна. ...Би машинаараа хотоос зайдуухан газар асар хурдтай давхиж явлаа. Заримдаа ийнхүү машинаараа хурдлан давхих нь миний хобби байсан. Гэтэл өөдөөс минь бас нэгэн машин маш хурдай гарч ирэхийг харсан. Нэг л мэдэхэд их дуу чимээ гарч дараг нь миний бие эмнэлэгт сэхээний орон дээр амьсгалын аппарат зүүчихсэн хэвтэх байхыг харлаа. Би өөрийгөө зүүдэлж байна уу гээд биеэ чимсэх гэсэн боловч чадсангүй. Харин миний бие орон дээр хэвтэж, эмч нар намайг хэрхэн эмчлэхийг, ээж маань яаж уйлж гашуудаж байгааг эүгдийг нь харж ажиглаж байв. Би биеэсээ бүр мөсөн холдохыг хүссэн боловч ерөөсөө нисч болохгүй ямар нэгэн юманд хүлэгдчихсэн басйан юм. Хүмүүс миний биеийг тойрон бүгчихсэн байсан учраас биерүгээ орох гэтэл бас чадсангүй. Харин аз болж эмч маань сувилагч бүсгүйг "хойшоо бай" хэмээн зандрах хооронд би бие рүүгээ шургаж амжлаа. Тэгээд нүдээ нээтэл нөгөө сувилагч бүсгүй намайг сахиад сууж байв. Дугуй цагаан царайтай хар үстэй тэр бүсгүй надад үнэхээр таалагдаж билээ. Би тэр үед амьдрал гэдэг ямар сайхан, бас үнэтэй эд болохыг яс махандаа хүртэл мэдэрсэн юм даа. Би яг үхэх гээд гэтэл харин сүнс минь биедээ эргэн ирснээр амьдарсан юм билээ. Эмч, сувилагч нар "Та яг нэг хэсэг амьсгалахаа болиод үхэх шахсан шүү" гэж сүүлд нь ярьсан. Тэр үед миний сүнс биенээсээ гараад тэнүүчилж байсныг би сүүлд ойлгосон. Эргээд биедээ шингэхэд нь би нүдээ нээж, амьсгалк эхэлсэн хэрэг. Сүнсний тухай бодитой над шиг сайн ойлгосон хүн ховор л байдаг байх хэмээн сайхь эр өгүүлжээ. Энэ жишээнээс харахад бидний харахгүй мэдрээгүй байгаа маш олон сүнс хорвоо ертөнц, сансар огторгуйн дунд эргэлдэж байдаг. Тэд бидний дуу чимээг сонсож, харж, мэдэрч чаддаг хэмээн сүнс судлаачид үздэг. Гэвч тэдгээр сүнснүүд дотроо сайн муу хоёр янз байдаг. Муу сүнс нь буг чөтгөр болон хувирч хүмүүсийн амьдраль ахуйд  сөргөөр нөлөөлдөг байна. Үүнийг зарим хүний нүдэнд хий үзэгдэл харагддагтай холбож тайлбарлаж болох гэнэ. Сүнс судлаачдын үзэж байгаагаар буг чөтгөр болхий хоосон зүйл биш, хүмүүсийн амьдралд "учирдаг" биегүй амьтан. Ерөөс буг чөтгөр, сүнс нь хий гэсэн чанараараа нэгдмэл ойлголттой. Сүнс нь хүний зүрхний үл эвдрэлцэх хэсэгт, чөтгөр нь "архагшсан тонилогдоогүй сүнсний "нэгэн төрөл" аж. Төрлөө олоогүй теөрөлдсөн сүнс болгон муу байдаггүй хэмээн буддын шашны номонд өгүүлсэн баадаг байна. Нэгэн бүсгүй ийн ярьсан юм. "...Шөнө унтаж байтал нэгэн зөөлөн гар толгойг минь илэх шиг болсон. Сэрээд хартал нэг жаахан хүүхэд толгой дээрээс минь өнгийж байлаа. Надад айж эмээх бэргэх, жийрхэх сэтгэл төрөөгүй. Ямар ч байсан сүнс байдаг юм билээ..." Энэ мэт гэм хоргүйхэн сүнс нь хойдын төрлөө ололгүй тэнүүчилж хүнээс буян нэхдэг. Тэдгээр сүнс хүмүүст муу үйлдэл хийдэггүй аж. Мөн сүнс эзнийхээ биеэс хэрхэн яаж хаагуур нь гарснаасаа хойд терөл нь шийдэгддэг. Хүн хэдийгээр амьд явахдаа хичнээн буян үйлдлээ ч ертөнцеес халихдаа аливаа юманд шунахайран бодох, хоргодсоноос төрлөө олж чадахгүй зовдог ажээ. Харин тэр хүн ямар их нүгэлтэй байлаа ч амьсгалаа хураах мөчдеө ямар нэгэн зүйлд хоргодолгүй одвол сүнс нь төрлөө амархан олдог байна. Бурхан багш гэдэг зүгээр хэн нэгний бүтээсэн хөрөг эсвэл үлгэр домгийн баатар байдаггүйчлэн сүнс нь мөн л хэн нэгний ярьсан цуу яриа биш аж. Сүнсгүйгээр хүн амьдарч бас төрж, бүрэлдэн тогтож чадахгүй. Тиймээс сүнс бол хүний "амь" юм хэмээн судлаачид нотолж байна.  

Бермудын гурвалжинд 90 жилийн өмнө алга болсон хөлөг олдов

Бермудын гурвалжинд 90 жилийн өмнө алга болсон хөлөг олдов Карибын тэнгисийн эргийн хамгаалалтынхан үл мэдэгдэх нэгэн хөлөг илрүүлжээ. Мэрэгжилтнүүд удтал судалсны эцэст энэ нь 1926 оны арванхоёрдугаар сард сураггүй алга болсон америкийн худалдааны SS Cotopaxi  гэдэг хөлөг болохыг тогтоосон байна.  Энэ хөлгийг Кубын засгийн газар бүр 2015 оны тавдугаар сарын 16-нд анх илрүүлсэн юм байна.  Энэ хөлөг кубын эргийн хориотой бүсэд гэнэт орж ирэхэд багийнхантай нь холбоо тогтоох гэж оролдсон ч ямар  ч хариу өгөөгүй гэнэ.  Нэгэнт хил зөрчөөд орж ирсэн болохоор онгоцон дээр хилчид гарч шалгаж үзэхэд  хэн ч байсангүй, харин хөлгийн ахмад Майер гэгчийн тэмдэглэл олдсоноор  өнгөрсөн зууны 20-иод оны америкийн хөлөг онгоцны Clinchfield Navigation Company  компанийн хөлөг болохыг мэдсэн байна.  Хөлөг дээр хэн ч байгаагүй ч хөлгийн засал, эд зүйл нь үнэхээр 100-аад жилийн өмнөхийг санагдуулж байсан гэнэ.  “SS Cotopaxi”  хөлөг 1925 оны арваннэгдүгээр сарын 29-нд Өмнөд Каролины Чарльстон боомтоос нүүрс ачиж гараад  Кубын нийслэл Гваанаг чиглэж явсан ч арванхоёрдугаар сарын 1-нд аюулын дохио илгээсэн юм байна. Хөлгийн их бие эвдрэн, хашлагыг даван ус орж байна хэмээн хөлгийн ахмад ойр байгаа хөлгүүдэд мэдээ дамжуулжээ. Ингээд тун удалгүй холбоо тасарсан байна.  Сураггүй болсон хөлгийг нэг сарын турш эрж хайгаад арванхоёрдугаар сарын 31 гэхэд хөлгийг алга болсонд тооцоод өнөө хүртэл түүнийг Бермудын гурвалжны ээлжит золиосын бүртгэлд оруулсаар иржээ.  90 жил далайд эзэнгүй хөвж явсан энэ хөлгийн нууцыг тайлахаар мөрдөн шалгаж ажиллаж байна гэж Кубын Сайд нарын зөвлөлийн дэд ерөнхийлөгч генерал Абелардо Коломе мэдэгдсэн байна. 

Хуудаснууд

Subscribe to Далд ертөнц