logo

logo.jpg

Advertisement

Далд ертөнц

Зөнч Ванга эмгэний 10 зөвлөгөө

Зөнч Ванга эмгэний 10 зөвлөгөө 1. Бие биеэ хайрлаж, аливааг сайнаар бодож хийх нь юу юунаас илүү зөв амьдралын жор, эмчилгээ юм. 2. Байгаль эхээ хайрлан дээдэлж, хамгаалаарай. Ямар ч өвчин шаналалыг анагаах увидасыг тэр бүтээдэг. 3. Янз бүрийн эм хэрэглэх нь бие махбодийн тэнцвэрийг алдагдуулахаас гадна байгаль эхийн бүтээгдэхүүн өвс ургамлын ид шидийн үүдийг хаана. 4. Дэлгэр цагт хөл нүцгэн явж эх дэлхийтэйгээ холбоо үүсгэж бай. Хүүхдийг байгальд дураар нь тоглуул. Ингэх нь өвчин тусахаас хамгаалж байгаа хэрэг. 5. Унтахынхаа өмнө хөлөө заавал угаа. Ус хир, тоосноос чинь салгахаас гадна муу муухай бодол, сэтгэлийн шаналал, биеийн ядаргаа тайлж, тайван нойрсуулна. 6. Зөв амарч сурах хэрэгтэй. Өдөр ажил хийхэд, шөнө унтахад зориулагддаг гэдгийг сана. Эрүүл энх байж, урт наслахыг хүсвэл 22.00 цагаас хэтрэлгүй унтаж, өглөө эрт 06.00 цагт босч сурах хэрэгтэй. 7. Төрөл бүрийг жимс болон ургамлын хандтай цай байнга хэрэглэх нь эрүүл байхын чухал үндэс. Цай бие цэвэрлэдэг. 8. Долоо хоногт нэг удаа боловч үр тариа идэж занших нь биедээ их хүч хуримтлуулахтай адил. 9. Байнга хөдөлж бай. Зүгээр суух нь сэтгэл чилээж, биеийг эвдэнэ. 10. Цэвэр ариун байх нь эрүүл оршихын үндэс. Бие болоод сэтгэлийн бохир бурханы зарлигийг зөрчихтэй адил.    

Буриад Нострадамусын зөгнөл биелэх нь

Буриад Нострадамусын зөгнөл биелэх нь Манай Монголыг усан цахилгаан станц барих гэхээр Байгаль нуурыг минь бохирдуулж ширгээх гэлээ гээд оросууд эсэргүүцэж хориглоод байсансан. Уг нь туурга тусгаар Монгол өөрийн нутаг дээрээ л УЦС барих гэсэн юмсан. Гэтэл одоо болохоор нөгөө оросууд чинь ариун Байгаль далайгаа хятадуудад бэлэглэхээр шийджээ. Дэлхийн хүн амын 20% нь амьдардаг Хятад ийм байдлаар усны хомсдолоо арилгаж, харин Орос бөөн мөнгө хийх #гэнэ. Харин голд нь байгаа манай Монголд ямар ашиг байна? Хятад улс 1000 км гаруй хоолойгоор Байгаль нуурын усыг Ланьчжоу хүртэл татах юм байх. Ганьсу мужийн төв Ланьчжоу хот хүртэл шүү. Байгаль далайн ус за яахав Монголын 33 говиор урсдаг юмаа гэхэд нөгөө хиймэл гол тэгээд яг Хятадад очиж харагдаач. Хамгийн гол нь энэ бүхний дараа нөгөө шүтээд байдаг Байгаль нуур нь үлдэх үү? Үүнтэй холбогдуулан Байгаль далайн талаарх зөгнөлийг дахин сануулъя. Буриад Нострадамус хэмээн алдаршсан Барнашка бөөгийн зөгнөлийг манай сайт өмнө нь нийтэлсэн дээ (http://mnews.mn/om8). “Дэлхийн III дайн хойд зүгээс эхэлж, 40 өдөр үргэлжилнэ. Гэхдээ энэ 40 өдөр өмнөх дайны 4 жилээс ч аймшигтай байх болно. Энэ бол цөмийн дайн” гэж Барнашка зөгнөжээ.  Буриад бөөгийн нэрийг оросууд Барнашка гэж гуйвуулсан ч үнэндээ түүнийг Бартагай (эсвэл Балтхаан) хэмээдэг байжээ. “Цэнхэр касктай цэргүүд Байгаль нууран дээр ирнэ (НАТО-гийн цэргүүд бололтой). Тэд ариун нуурын усыг хиймэл санд юүлж Байгаль нуурын ёроолоос түлш олборлоно. Буриадууд Байгаль нуурын эргээс нүүж Монгол руу очиж ган гүүр барина... Байгаль нууран дээрх хятадууд ой тайгын моддоос ч олширно. Америкчуудтай найзалбал сайн амьдарна, харин хятадуудтай найзалбал хаашаа зугтаахаа ч мэдэхээ болино” гэж Барнашка сэрэмжлүүлжээ. 100 жилийн өмнө амьдарч байсан энэ зөнч “Байгаль далайн усыг шавхаж өөр газарт юүлнэ... Байгаль далайн ёроолоос хар алт олборлох болно. Буриадууд Монгол руу дүрвэнэ” хэмээн айлдсан.  Үнэхээр буриад Нострадамусын зөгнөл биелэх гэж үү? Ой модоос ч олширно гэж зөгнөсөн нөгөө хятадууд нь Оросын Байгальд очихдоо манай Монголоор дамжиж таарна даа? 3-хан саяулаа бид чинь шороон түмэн хятадын эсрэг хэр удаан тэсэх вэ? Уух устай, цэнгэг агаартай болдог юмаа гэхэд туурга тусгаар хэвээр байж чадах уу? Ходни Одмаа, 

Бермудын гурвалжины нууц тайлагджээ

Бермудын гурвалжины нууц тайлагджээ ОХУ-ын эрдэмтэн Николай Коровяковоогоор ахлуулсан баг нар сарны татах хүчнээс шалтгаалан дэлхийн хайлмаг цөм бөмбөрцгийн голд экваторын бүстэй давхцалгүй зун баруун, өвөл зүүн талд 28 дугаар өргөргийн хооронд хэлбэлзэж байдгийг баталжээ.Энэ хөдөлгөөнөөс шалтгаалж дэлхий нарыг тойргоор бус зуйван замаар тойрдог байна. Хамгийн гол нь энэхүү хөдөлж буй цөм газрын гадаргыг мөргөж галт уул дэлбэрэх, газар хөдлөх шалтгаан болоод зогсохгүй асар их цахилгаан соронзон орон үүсгэдэг учир 28 дугаар өргөргийн орчим бидний мэдэхгүй дөрөв дэх хэмжигдэхүүн үүсэн цаг хугацаа өөрчлөгддөг аж. Чухамхүү энэ газар нь Бермудын гурвалжин ажээ. Онгоц шалтгаангүй сураггүй болж олдлоо ч хоосон онгоц эсвэл багийнхан нь үхчихсэн байдаг бас нэг шалтгаан нь талсжсан шингэн метаных гэнэ. Дэлхийн хайлмаг цөм газрын гадаргыг мөргөхөд галт уул дэлбэрч, газар хөдлөөд "зогсохгүй шингэн метаны аварга бөмбөлөг далайн гүнд үүсдэг байна. Аварга бөмбөлөг далайн мандал дээр гарахдаа агаартай мөргөлдөн асар хүчтэй дэлбэрдэг аж. Энэ үед нисэх онгоц таарвал удирдлагаа алдан хоромхон зуурт далайд живэх бөгөөд харин хөлөг онгоц бөмбөлөг хагарахад үүссэн аварга усан эргүүлэгт сорогдон алга болдог аж. 1988 онд Английн геологич Бен Кленнелийн дэвшүүлж байсан энэхүү тайлбарыг Австралийн эрдэмтэн Жосеф Монаган болон Дэвид Мей нар өөрсдийн судалгаа, туршилтаар саяхан баталж чаджээ. Ийнхүү алдарт Бермудын гурвалжингийн нууц тайлагдлаа. Бермудын гурвалжин нь Бермудын арал, АНУ-ын мужийн Майами арлууд болон Пуэрто-Рикогийн хооронд нэг сая хавтгай дөрвөлжин ам метр талбайг хамран оршдог. Бермудын гурвалжингийн түүх цуу ярианаас үүссэн нь сонин. Багамын арлын нийслэл Нассаугийн боомтын ойролцоогоос 1840 онд Францын "Розали” хөлөг бүх дарвуулаа хийсгэж, ямар нэгэн гэмтэж бэртсэн зүйлгүй хэрэгцээт зүйлийн хамт олджээ. Харин хөлөгт ганц ч хүн байсангүй бүгд ор сураггүй алга болсон байлаа. Гэвч энэ хөлөг нь хожим "Россини” хөлөг байсан нь тогтоогдож, багийнхан нь хөлөг. онгоцоо элсэнд суунгуут нь завиар ойролцоох аралд гарсан нь тодорхой болсон юм. Харин далайн түлхэлт эхлэхэд хөлөг элснээс мултарч дураараа хөвж явсан хэрэг. Гэвч "Розали” хөлөг болон Бермудын гурвалжингийн аймшгийн тухай цуу дэлхий нийтэд аль хэдийнээ тарчихсан байлаа. Хачирхалтай нь энэ гурвалжинд урьд нь ч хөлөг онгоцууд ор сураггүй алга болж байсан нь тодорхой болсон бөгөөд хойшид ч хачин жигтэйгээр алга болсоор байлаа. 1781-1812онд Америкийн тэнгисийн цэргийн дөрвөн хөлөг энэ гурвалжинд алга болжээ. 1918 онд 309 хүнтэй, радиогоор тоноглогдсон нүүрс зөөгч "Циклоп” хөлөг аюулын "SOS” дуудлага өгөлгүйгээр алга болов. Ганцаараа дэлхийг тойрч алдар нэрийн оргилд хүрсэн туршлагатай далайчин Жошуа Слокам 1909 онд энэ гурвалжинд сураггүй боллоо. 1945 оны арванхоёрдугаар сарын 05. Америкийн пуужин зөөгч 19 онгоц яасан нь мэдэгдэхгүй мөн л алга болов. Байнгын холбоотой байсан онгоцууд хамгийн сүүлд "Бид бөөн гал дунд орчихлоо…” гэсэн мэдээ л дамжуулж амжсан байна. Эдгээр онгоцыг хайхаар гарсан 13 хүнтэй "Маринер” онгоц ч өөрөө сураггүй болох нь тэр. Жигтэй байдлаар алга болсон онгоцнуудын сэг байтугай ганц ч хүний шарил олдсонгүй. 1986 онд Бермудын гурвалжинд "нисдэг галт тэрэг” хэмээн нэрлэгдсэн байлдааны аварга том "С-119″ онгоц алга болоход яг дээр нь Америкийн "Жемини-IV” сансрын хөлөг нисч явсан бөгөөд нисгэгч Жеймс Макдивит, Эд Уайт доошоо шумбаж явсан "Нисдэг таваг”-ны зургийг авч амжжээ. 1991 онд "Сайентифик Серч Прожект” компанийн "Дип Си” хөлөг алт ачиж яваад сүйрсэн Испаны хөлгийг хайхаар энэ гурвалжинд хөвж явлаа. Хөлгийн гишүүд Бермудын гурвалжингийн тухай болон алга болсон нисэх онгоцны тухай ярьж байтал "Бидний дор пуужин зөөгч онгоцнууд байна” гэж далайн гүн тандагчийг хашгирахад хэн ч тоогоогүй гэдэг. "28″ дугаартай эхний онгоцны араас дөрөв нь яг нисч явсан байдлаараа живсэн байжээ. Эдгээр нь 1945 онд алга болсон пуужин зөөгч 19 онгоцны тав нь байсан юм. Бусад нь одоо болтол ор сураггүй хэвээр.  

Жуулчин эр YIII Генрихийн цаазалсан эхнэрийн сүнсний зургийг авчээ

Жуулчин эр YIII Генрихийн цаазалсан эхнэрийн сүнсний зургийг авчээ Америкийн Нью-Йоркийн 45 настай эр Тревор Тай британид жуулчилж Лондонгийн Хэмптон-корт дахь ордныг очиж үзэж. Хамт яваа жуулчдаа хүлээх зуур тэрээр Хэмптон-корт шилтгээнд орон гайхамшигт шатны нь зургийг авчээ. Хожим нь гэртээ хариад зургуудаа үзэж байтал шатан дээр зогсоо эмэгтэйн сүнс, хий үзэгдлийг олж харсан байна. Тревор Тайнхаар бол энэ нь YIII Генрих хааны тав дахь эхнэр Екатерина Говардын дүрс гэнэ. 21 настай түүнийг эр нөхөртөө үнэнч биш байсан гэж шилтгээнд хорьж байгаад 1541 онд цаазалсан юм байна.  Америк эр энэ сонин зургаа ордны захиргаанд явуулсан чинь хариуд нь “Ийм тохиолдол нэг биш. Хатан хааны сүнс, хий үзэгдэл сүүлийн жилүүдэд үзэгдээд байх болсон юм. Хамгаалалтын ажилтнууд утаа шиг тунгалаг биетэй эмэгтэйн дүрсийг нэг биш удаа харсан” гэсэн захидал иржээ.

Зам дээр харагддаг бяцхан хүүгийн сүнс хүү нь болж төржээ

Зам дээр харагддаг бяцхан хүүгийн сүнс хүү нь болж төржээ Шүүхийн шинжээч мэргэжилтэй нэгэн залууд тохиолдсон бодит явдлаас сонирхуулан бичихээр шийдэв.  Санаатай болон санамсаргүй байдлаар амиа алдсан хүмүүсийн цогцост задлан шинжилгээ хийдэг Нямаа гэх 30 гаруй насны залуу мэргэжлээрээ 10 гаруй жил ажиллажээ. Түүний хувьд эхлээд цогцост задлан шинжилгээ хийнэ гэдэг үнэндээ хэцүү, бас амаргүй даваа байв. Айдсаа дарахын тулд дандаа 100 грамм татаад үндсэн ажилдаа ордог байсан талаар тэрбээр хуучлах дуртай нэгэн. Нэгэн удаа тэрбээр өөртөө тохиолдсон тоогүй явдлаа өгүүлсэн ч үнэндээ энэ тоогүй явдал нь өөрт ерөөл буян болж, удмыг нь залгаж, ургийг нь гагнах хүү болж иржээ. Нямаагийн аав, ээж Дархан хотод амьдардаг бөгөөд нэгэн өвөл хөгшүүлээ иргэж ирэхээр хайртай хань, охиндоо хэлэлгүй ажлаа тараад л гэртээ ч ирэлгүй чимээгүй явчихжээ. Тэрбээр ажлаа дуусгаад орой 18 цаг өнгөрөөд гарсан аж. Мөн өвөл байсан болохоор гадаа аль хэдийнэ харанхуй болжээ. Хэдий тэр ганцаараа ч гэлээ хань болгоод аваад явчих хүн байхгүй тул хөгжмөөрөө хань хийхээр шийдэж, хотоос гараад Дарханы зүг хүлгийн жолоо залав. Дархан, Эрдэнэтийн замд дандаа осол аваар гардаг нэг хэсэгхэн газар байдаг гэдгийг Нямаа хэн нэгнээс нэг биш удаа сонсож байжээ. Тиймээс замд хурдаа сааруулж, тааруулж явах ёстойгоо тэрбээр эрхбиш мэдэж явав. Холын гэрлээ шилжүүлж, хурдаа сааруулж явтал урд нь хар машин осолдсон бололтой нь нүдэнд зурсхийн харагдав. Гэтэл урдуур нь жаахан хүүхэд тэвэрсэн хүүхэн галзуу, эрүүл нь мэдэгдэхгүй хар хурдаараа гүйж орж ирээд бараг дайруулчих шахав. Сандарсан Нямаа тормозоо огцом дарж, нөгөө бүсгүйтэй тулаад л зогсов. Үс гэзэг нь сэгсийсэн бүсгүй “үхдэл” болсон хүүгээ тэвэрчихсэн аврал эрэн “Ах аа, бидэнд яаралтай туслаач. Бид осолдсон. Манай нөхөр машиндаа байгаа. Ядаж миний хүүг авраад аль ойрхон эмнэлэг рүү хурдан хүргээд өгөөч. Замаар явсан машинууд бидэнд тусалсангүй. Цаг хугацаа алдаад байна” гэж уйлан хайлан нэг амьсгаагаар хурдан гэгч урсгаж ярьжээ. Нямаа ч ухасхийн бууж, гар дээрээс хүүг нь авбал аль хэдийнэ амьсгал хураасан байжээ. Эл байдлыг нь ээжид нь хэлтэл бүсгүй ухаан алдан муужран газар унав. Ийнхүү хоёр цогцос, нэг ухаан алдсан хүний дунд Нямаа яахаа мэдэхгүй барьц алдсан ч аль болох тайвнаар, сандрахгүй байхыг өөртөө зөвлөж, машиндаа цогцсуудыг хийж явахаар болжээ. Тэрбээр бүр муу ёртой, урьдаас бэлтгэсэн юм шиг ажлаасаа гарахдаа цогцос хийдэг кодтой гурван уут аваад машиныхаа ард хийжээ. Тухайн үед юу ч бодолгүй багажиндаа хийсэн бөгөөд тэрбээр ийм явдалтай таарсандаа гэнэт сэжиглэжээ. Хэдий дотроо сэжиглэж байгаа ч аврал, тусламж эрсэн бүсгүйд туслах ёстой гэсэн хүн чанар зулгааж, бүхнийг өөрийн гараараа хийх үүрэгтэй болов. Тиймээс тэрбээр нөгөө кодтой ногоон уутандаа аав, хүү хоёрын цогцсыг хийгээд машиныхаа ард арайхийж хийж, ухаан балартсан эмэгтэйг урд суудалдаа суулгаад хөдөлжээ. Учир нь, сүлжээ орсон газар дуудлага өгч, цогцсуудыг хүргэх ёстой газар нь хүргэх нь зөв гэж боджээ. Ингээд иргэний үүргээ гүйцэтгэсэн Нямааг цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авах ёстой гэж үзэн шалгаж, мэдүүлэг авч эхэлсэн байна. Харин дараа нь хэрэгт холбогдолгүй гэж, хохирогчдыг өөрсдөө хурд хэтрүүлэн явж байгаад осолдсон гэх дүгнэлт гарчээ. Шүүх шинжилгээгээр бол аав, хүү хоёр дотуур цус алдалттай нас барсан гэх онош тавигджээ. Нөхрийг нь ямар байр байдалтай амиа алдсаныг нь нэгбүрчлэн харж чадаагүй Нямаа нэг нас 8 сартай хүүг ямар байдалтай байсныг тод санаж байв. Хүү ээжийнхээ элгэнд наалдаж, гар дээр нь зүгээр л амар амгалан унтаж байгаа мэт харагджээ. Харин ээж нь сандран “Ядаж миний хүү амьд байх учиртай. Бидэнд ирсэн бурханы билэг шүү дээ. Бурхан ийм хурдан буцааж авах учиргүй. Та ямар нэгэн арга бодож туслаач ээ” гэж орилж чарлах ээжийн үг одоо ч түүний чихэнд сонсогдох шиг болдог гэнэ шүү. Хүү аль хэдийнэ амьсгал хурааж, амар амгаланг олсон мэт харагдсан нь тэр. Ийнхүү нэгэн гэр бүлийн амийг аварч чадаагүй Нямаа өөртөө халаглах ч нөгөө талаар ослын хажуугаар хараагүй мэт өнгөрсөн машинтай хүмүүсийг бодон “Өөдгүй хүмүүс олон болжээ” гэж зүхэж, өөрийгөө тайвшруулсаар бараг сар гаруй хугацааг ардаа үджээ. Хамгийн сонирхолтой нь, нөгөө балчир хүүгийн амар амгаланг олсон дүр төрх нь харагдаад байдаг болов. Зарим шөнө бүр зүүдэнд нь ирдэг болжээ. Эл байдлаа эхнэртээ мэдэгдчихгүй гэсэндээ хар дарсан шөнийн зүүдээ хүртэл хав дарчихдаг болжээ. Цаг хугацаа явсаар дөрвөн сар өнгөрчээ. Зуны улирал ирж, цэцэг ногоо хэнзэлж дэлгэрсэн цагаар гэр бүлээрээ Дарханд амьдардаг аав, ээжийнхээ амар мэндийг зорихоор явахаар болжээ. Өдөржин ажилтай байсан тэд мөн л оройн цагаар Дархан руу хөдлөв. Нямаа явж байгаад нөгөө осол болсон газрыг гэнэт санаж, бие арзайж, хүйтэн хөлс нь дааварласан ч тайван царай гарган хурдаа сааруулан явтал замын голд яг нөгөө балчир хүү өмссөн хувцастайгаа урдаас нь гараа сарвайсаар гүйгээд ирж харагдав. Айсан бас гайхсан Нямаа огцом тормозлоход бүгд урагшаа хүчтэй цонхны шил мөргөлөө. Эхнэр нь “Хүүе яав ийв, зүгээр үү, юу болов?” гэж сандран асуухад Нямаа машин доогуур хүн орчих шиг боллоо гэхэд эхнэр нь гэнэт айж “Чи юу ярина вэ. Юу ч харагдаагүй ш дээ. Өөрөө буугаад хар даа. Битгий хүн айлгаад сонин сонин юм яриад бай” гээд загнах, зандрах хоёрын хооронд хэлжээ. Нямаа ч зориг зүрх гаргаад машинаасаа бууж тойроод доогуур, дээгүүр юм харвал юу ч харагдсангүй. Ингээд гайхсан Нямаа машинаа асаагаад хөдлөөд явангуут машины дунд толинд нь нөгөө хүүгийн сүнс гараа сарвайсан чигээрээ алсран хоцорчээ. Эхнэр нь айгаад дуугаа хураачихав. Харин Нямаа болсон явдлыг мартахын тулд “Алтан шар зам” дууг сэнгэтэл сайхан дуулаад юу ч болоогүй мэт рулиэ мушгиад явжээ. Аврал эрсэн нялх балчир хүүд тусалж чадаагүйд өөрийгөө буруутгасан Нямаа энэ осолд “Би л буруутай болоод байна уу?” гэсэн хардлагыг төрүүлж, “Яагаад надад тэр хүүгийн сүнс харагдаад байгаа юм бол оо? Ер нь нэг лам хувраг, бөө дээр очиж асууж сураглая даа” гэж бодоод өнгөрчээ. Ажил ихтэй хүнд тэр бүр зав гарахгүй явсаар дахин нэг сарыг авчээ. Гэтэл нэг шөнө дахиад л нөгөө хүүгийн аврал эрсэн харцтай, гараа сарвайсан дүр зүүдэнд нь зочлон иржээ. Гэхдээ тэр балчир хүү аврал эрж байгаа нь илт харагдана. Зүүднээсээ айсан Нямаа маргааш өглөө нь марталгүй ажлаасаа хэдэн цагийн чөлөө авч манайдаа мундаг том бурханч лам дээр очихоор болжээ. Ингээд удаан цаг гаруй хүлээсний эцэст бурханч ламын өргөөнд орж, өөрт учирсан мөн учраад байгаа явдлаа учирлан ярьжээ. Харин хариуд нь лам ховлого татаж үзээд “Аюултай муу зүйл болохгүй ээ” гэдгийг хэлэв. Учир нь “Тэр хүүхэд аав, ээждээ асар их үнээр олдсон, амьдралд богинохон настай ирсэн бурханы хамгийн нандин бэлэг байжээ. Хоромхон зуурт үзэгдээд өнгөрсөн ховор од байсныг хожим нь ойлгов. Тэгээд чамаас аврал эрж байгаа мэт харагдаад байна гэдэг аврал эрсэнийх биш ээ, бидэнд тусалсанд баярлалаа гэдгийг илтгэсэн байна. Одоо дахиж харагдахгүй ээ. Харин удахгүй танай ам бүлд эргэн төрөх сайн нигууртай. Яг эл төрхөөрөө эргэн төрнө” гэж айлджээ. Ийнхүү санаагаа бага ч болов амраасан Нямаа сэтгэл амар явж, нөгөө хүү ч нүдэнд нь харагдаж, зүүдэнд ирэхээ болив. Цаг хугацаа улиран одсоор, ламаас сонссон ер бусын зүйлээ ч эхнэртээ хэлэхийг хүсээгүй Нямаа чимээгүй л ажиллаж, амьдарсаар явав. Хүний хүүрт задлан шинжилгээ хийдэг ажил хүсээд байх ажил ч биш, нөгөө талаар шинжээч мэргэжилтэй хүний хийх ажил гэдгийг сайтар ухамсарласан тэрбээр улсад тасралтгүй 13 жил ажиллав. Дээрх ер бусын осолтой таарснаас хойш даруй гурван жил өнгөрчээ. Харин хавар цаг юмдагНямаагийн эхнэр хөл хүнд болжээ. Тэднийх бүл нэмэхээр ийнхүү бэлтгэж эхлэв. Өдрөөс өдөрт хайртай ханийнх нь гэдэс оворжин бүдүүрч, охин нь дүүтэй болох нь гэж хөл газар хүрэхгүй хөөрцөглөж, баярладаг болов. Зургаан сартай хэвлий дэх ургаа эход харуулсан эхнэр нь ямар хүүхэд гэдгээ эрт олж мэдэв. Гэхдээ тэрбээр нөхөртөө хэлэхгүй сюрприз барихаар шийджээ. Нөхөр нь мэдээгүй дүр эсгэсэн ч цаанаа бол ямар хүүхэд гэдгийг мэдсэн байсан учир эхнэрээ шалгаахгүй явсаар байв. Ингээд эхнэр Мядаг нь амаржих хугацаа нь болж, төрөх эмнэлэг бараадуулав. Хэдэн өдөр дуншиж өвдсөн ч хүүхэд гарахгүй эхийгээ их зовоов. Эх баригч эмч нар өөрөөр нь төрүүлэхээр үзэж тарсан ч төрүүлж чадсангүй. Хүүхэд дотроо бүтэж, зүрхний цохилт удааширлаа гэснээр эмч нарыг түргэн авахуулж, яаралтайгаар хийсвэрт оруулж, Нямаагийнх гэдэг айл хүү боож авлаа. Энэ ертөнцөд хоёр дахь удаагаа мэндэлж байгаа хүү их л гомдолтой, бас тунирхалтайгаар часхийн дуугаан хадааж мэндлэхэд эмнэлгийн үүдэнд хүлээж байсан Нямаагийн магнай хагартал баярлахдаа өөрийн мэдэлгүй мэлмэрүүлжээ. Тэрбээр “Хоёр яс эсэнд мэнд саллаа шүү. Ашгүй дээ, бурхан минь” гэж бодож, санаа нь уужрав.Ингээд тав хоногийн дараа эмнэлгээс шинэ хүнээ гаргаж авах Нямаа “Ямар “амьтан” байгаа бол доо? Аавыгаа дуурайсан болов уу, эсвэл яг ээж болов уу?” гэж бодож амжив. Хүсэн хүлээсэн мөч ирж, хүүгээ гаргаж авах өдрөө эрт гэгч машинаа Нэгдүгээр төрөхийн гадаа тавьжээ. Өдрийн 14:00 цагийн үед сувилагч бүсгүй өлгийтэй хүүг тэвэрсээр, эхнэрийг нь дагуулсаар коридорт гарч ирээд “Мядагийн гэрийнхнээс байна уу?” гэж дуудахад Нямаа малгайгаа засч духдуулаад “Би байна” гэж сандал дээрээс ухасхийн босож очоод өөдсийн чинээхэн улаан цурав хүүгээ гардаж авав. Хүсэн хүлээсэн хүүгийнхээ өлгийг нь засаад нүүр рүү нь өнгийн хараад эгээтэй л цочсондоо хүүгээ газар унагаачихсангүй. Тэрбээр “Нөгөө зүүдэнд нь зочилдог хүү яг төрхөөрөө харагдав. Ийм юм гэж байх аа? Ямар сонин юм бэ? Лам ч үнэн хэлжээ. Бурхан минь, ийм хөөрхөн амьтанд тусалж чадаагүй миний түмэн буруу. Тиймээс намайг тоож нартад ирсэн энэ балчир үрийг насан туршдаа хайрлан хамгаалж, муу муухай бүхнээс хол явуулж, өсгөх хүндтэй үүргийг аав нь хүлээлээ шүү дээ” гэж өөртөө хэлээд хүүдээ Мөнх-Амьдрал гэж нэр хайрлаад баруун чихэнд нь шивнэжээ. Хоёр удаа амьдралд ирсэн ховор заяат алдрайхан хүү нь өнөөдөр 16 насанд хүрсэн мундаг том эр болсон” гэж сонирхуулан ярив.Харин хожим сонсох нь ээ, хайртай хань, ганц хүүгээ алдсан нөгөө эмэгтэй сэтгэцийн өвчтэй болж, унаж татдаг өвчин тусаж, Шархадны эмнэлгийн байнгын үйлчлүүлэгч болсон гэнэ лээ шүү. Аргагүй шүү дээ. Босгосон амьдрал нь орвонгоороо эргэж, амьдралын гол эрдэнэ болсон хүмүүсээсээ гэнэтийн байдлаар зуурдаар алдаж, тэднээсээ салж хагацна гэдэг тийм амар даваа биш бөгөөд өөрийнхөө биеэр мэдэрч, нүдээр үзсэн гамшиг зовлонг хүн яаж мартаж чадах билээ. Галзуурах нь аргагүй дээ гэж Нямаа ярьж, бид хоёрын яриа өндөрлөсөн юм даа.

Эрдэмтэд хүмүүс зүүдээрээ холбогдох боломжтойг баталжээ

Эрдэмтэд хүмүүс зүүдээрээ холбогдох боломжтойг баталжээ Зүүдээрээ холбогдоно гэдэг нь хүмүүс зүүдэлж байх үедээ бусадтай оюун санаагаараа холбогдон, мэдээлэл дамжуулах чадвар юм. Энэ ойлголт психоанализийг анх дэлгэрүүлэх үед гарч ирсэн. Жишээ нь Фрейд зүүдний телепать буюу хүний зүүдэнд бодлоороо нөлөөлж буйг олж илрүүлжээ. Карл Янг телепатид бүрэн итгэдэг байсан бөгөөд үүнтэй холбоотой онолын бүхэл бүтэн систем хөгжүүлж байсан байна. "Шинжлэх ухаан биет бус үзэгдлүүдийг судалж эхэлбэл өнөөг хүртэлх хэдэн зуун жилийн туршид хүрснээс илүү амжилтанд хэдэн арван жилийн дотор л хүрэх боломжтой." - Никола Тесла Зүүдний телепатьтай холбоотой олон тооны баримтууд байдаг хэдий ч саяхныг хүртэл шинжлэх ухааны баттай баримт байгаагүй юм. Шинжлэх ухааны туршилт 1960-аад оны дунд үеэр Нью Йоркын Брүүклиний Маймонидэсийн Эрүүл Мэндийн төвд Монтагю Улман хэд хэдэн туршилт хийсэн байна. Туршилтын хүрээнд хүмүүс хүссэн зүйлсээ зүүдэлж чадаж байгаа эсэхийг туршсан. Жишээ нь зураг, кино, урлагийн бүтээл гэх мэт зүүдлэхийг хүссэн зүйлсээ зүүдэлж байгаа эсэхийг нь шалгаж байлаа. Эдгээр туршилтны дараа Улман Криппнертэй хамтрах болсон. Криппнер нь зүүд, сэтгэл судлал, пара психилоги талаар мэргэшсэн эрдэмтэн байсан юм. Тэдний туршилти 10 гаруй жилийн туршид үргэлжилж гайхалтай амжилтанд хүрсэн. Туршилтанд "телепать илгээгч", "хүлээн авагч" гэсэн 2 хүн оролцдог байв. Тэд унтахаасаа өмнө лабораторид түр уулзана. Тэгээд тусдаа өрөөнд орж унтдаг. "Илгээгчийн" унтах өрөөнд зурагтай дугтуй байдаг бөгөөд тэрээр зургийг "хүлээн авагчид" бодлоороо илгээхийг оролдоно. Илгээгчийг REM буюу хамгийн идэвхтэй зүүдэлсний дараа сэрээж, зүүдийг нь тэмдэглэж авдаг байжээ. Маш чухал ололт "Сургуулийн бүжиг" хэмээх энэхүү зургийг ашигласан туршилтын үеэр маш чухал үйл явдал болсон байна. Криппнерийн хэлж буйгаар "хүлээн авагчийн" зүүдний тэмдэглэлд дараах зүйлсийг бичсэн байжээ. "Би тав, зургаан хүнтэй ангид байсан. Тэнд нэг жижигхэн охин надтай хамт бүжиглэхийг оролдож байлаа." Зүүдний телепать явагдсан гэдэг нь тодорхой байгаа бөгөөд хэрхэн явагдсан болохыг бид одоо болтол тайлбарлаж чадахгүй байна. Улман Криппнер хоёрын хийсэн өөр нэг чухал туршилт 1970 оны 3 сарын 15-нд болжээ. Энэ туршилтын үеэр Холи Модал Раундер рок тоглолтод ирсэн олон тооны хүмүүсийг "телепать илгээгч" болгон сонгож авсан. Жин Миллэй хэмээх хүнээр илгээх мессэжийг бэлтгүүлсэн. Тэрээр Лидд Лайгт Компанитай хамтран тайзны том дэлгэц дээр бүргэд шувуу болон Галт шувууны талаар баримтат кино үзүүлсэн. Кино үзүүлэхийн зэрэгцээ Холи Модал Раундер хамтлагийн "Хэрэв чи шувуу болохыг хүсвэл" гэсэн дууг явуулсан байна. Сайн дурын 5 "хүлээн авагч" байсан бөгөөд "илгээгчдээс" 100 милийн радиуст байрлаж байв. Илгээлт хийгдэх үед шөнө дунд болж байсан бөгөөд бүгд тоглолтын байршлын талаар мэдэж байсан ба өөрт төрж буй төсөөллүүдийг тэмдэглэж авах даалгавар авсан байлаа. Хэлэн Андрью хэмээх "хүлээн авагч" "галт шувуутай төстэй домгийн амьтан" харснаа ярьсан байна. Энэ туршилтанд орсон бусад хүмүүст "могой, усан үзэм, галын дөл" зэрэг зүйлс төсөөлөгдсөн байна. Ричи Хэвэн хэмээх Америкийн нэлээн алдартай дуучин шөнө дунд нүдээ аниад "усанд сэлж буй олон далайн хав" харснаа ярьсан. Хэлэн Андрью, Ричи Хэвэн хоёрын ярьсан зүйл үзүүлсэн кинотой шууд давхцаж байсан байна. Тайлбар Квантын физикийн үүднээс ертөнц дээр байгаа бүх зүйлс өөр хоорондоо холбогдсон байдаг. Жишээ нь нэг зэрэг бүтээсэн хоёр электрон байсан байг. Аль нэгийг нь ертөнцийн нөгөө хязгаар луу илгээсэн нь нөгөө нэг электрон нь орон зайнаас үл хамааран ямар нэг өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлж байдаг байна.

ГИМАЛАЙН ОРГИЛД БЯСАЛГАЖ СУУДАГ МОНГОЛ ДАЯАНЧ ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР НАСТАН МӨН ҮҮ?

ГИМАЛАЙН ОРГИЛД БЯСАЛГАЖ СУУДАГ МОНГОЛ ДАЯАНЧ ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР НАСТАН МӨН ҮҮ? Гималайн мөнх цаст уулнаас бууж ирж лам хуврагуудтай уулздаг Түвд, Монгол, Балба гурван даяанчийг анх 1997 онд Голландын Түвд судлаач Ш.Клара гэдэг бүсгүйн зурагтай нийтлэгдсэнээс хойш тэд дахин үзэгдэхээ больжээ. Түвд бол судлах тусам оньсого таавар шиг болдог орон гэж хожим нь Клара бичжээ. Гималайн сүрлэг уулсын дунд 200-300 насалдаг ер бусын бие цогцостой, оюуны өндөр хөгжилтэй даяанч лам нар тэнд амьдарч байдгийг Америкийн хэвлэлүүд 1960 оноос эхлэн бичиж эхэлсэн. Юу ч идэхгүй найман сар тэсч дусал ч ус амсахгүй гурван сар бясалгал хийдэг, ганц мөч ч цурам хийхгүй гуч хоног явж чаддаг аглаг уулын даяанчдад итгэхэд бэрх. Тийм даяанчдаас алмасын тухай асуудал илүү бодитой гэж үзэж байв. Гэтэл 1966 онд Энэтхэгийн Дармасала дахь Далай ламын ордонд Гималайн уулнаас бууж ирсэн даяанчтай Английн сэтгүүлч Р.Стивенсоны хийсэн ярилцлага буддын шашинд үл итгэгчдийн гайхшийг төрүүлэв. Раханжа гэх даяанч Манж дайчин гүрний Төр гэрэлт хааныг хоёр дахь хатнаа буулгах үед /1856 он/ Бээжинд очиж байсан тухайгаа ярьсан нь хүмүүсийг бүр ч алмайруулжээ. Тэр үед Раханжа гучин настай байсан гэнэ. Дармасалад ирж, Стивенсонд ярилцлага өгөхдөө Раханжа 130 настай ч 45 настай хүн шиг харагдаж байсан нь хүмүүст эргэлзээ төрүүлдэг байж. Гэвч түүний үзүүлсэн дотоод бясалгалын зарим увдис англи сэтгүүлчийг бараг л буддын шашинд ороход хүргэжээ. Стивенсон тэр үед дэлхийд шилдэг гэгдэх гэрэл зургийн аппараттай явсан боловч хичнээн кадр дараад Раханжагийн ганц ч сүүдрийг цаасан дээр буулгаж чадаагүй байна. Даяанч өөрөө гэрэл зургийн хальсанд дүрсээ буулгах дургүй гэдгээ хэлж зөрүүд сэтгүүлчийг зураг дарах болгонд үл мэдэгдэх бясалгалаар хальсыг нь гэрэлд цохиулж орхиод байсан бололтой. Стивенсон уран арга хэрэглэж даяанчийг далай ламтай зэрэгцүүлэн зогсоож байгаад дурсгалын зураг татсан боловч зөвхөн ганц дээрхийн гэгээнтний дүр гарч, харин дэргэд нь цав цагаан туяа цацарсан гэрэлнээс өөр дүрс байгаагүй ажээ. Стивенсон үхэшгүй мөнхийн тэр даяанчтай хийсэн ярилцлагадаа Далай ламын зургийг тавьж хэвлүүлжээ. Сарын дараа Раханжа даяанч хэнд ч мэдэгдэлгүй нэг д өдөр Гималайн уул уруугаа буцсан бөгөөд энэ үед түүнтэй уулзаж, ярилцлага авахаар дэлхийн өнцөг булан бүрээс хориод сэтгүүлч Дармасалад хүрэлцэн ирсэн гэдэг. Өдөрт аяга цэвэр уснаас өөр юу ч хэрэглэдэггүй ариуссан хүчирхэг даяанчтай уулзах завшаан тэдэнд олдсонгүй. Харин буддын шашны номонд гүнзгий нэвтэрч бясалгал гэгээрлийн туйлд хүрээд амьдралаас тасарсан тийм даяанчид байдаг талаар Далай лам хүлээн зөвшөөрсөн ярилцлага өгсөн нь "Шинжлэх ухаанд том цохилт ирэв" гэсэн гарчигтайгаар бүр ч илүү дуулиантайгаар хэвлэгдэж байжээ. Нэг ёсондоо харь гаригийн хүн ирээд явснаас дутахааргүй шуугиан дэгдээжээ. Мөн 1992 онд Түвдийг судалж байсан Францийн хэсэг эрдэмтэд Гималайн даяанч нарын тухай гэрэл зураг бүхий материал хэвлүүлсэн нь бас л олныг гайхшруулжээ. Удалгүй эгэл бус хүмүүсийн тухай ном ч хэвлэгдэн гарлаа. Эрдэмтэд нэгэн даяанчтай таарав. Нас нь барагцаагаар 400 орчим жил гэж тооцогдсон тэр даяанч цасан дунд гал гаргалгүй дулаацах аргыг тэдэнд харуулж зургаа татуулсан нь үнэхээр гайхуулав. Тэгэхэд 45 хэмийн хүйтэнд цээж нүцгэлэн суугаад биенээсээ уур савсуулан ойр хавийнхаа цасыг хайлмагтуулсан үзэгдэл ёстой гайхашруулж орхисон ажээ. Даяанч тайлбарлахдаа "Хүйтэн шөнөөр мөстэй усанд базсан нимгэн даавуу нүцгэн бие дээрээ нөмөрч биенийхээ илчээр даавуугаа хатааж сургуулилдаг дасгал бий. Нэг шөнө хичнээн олон нойтон даавуугаа хатаана, илч төвлөрүүлэх эрдэм төдий чинээ боловсрон хөгждөг. Ганц шөнийн дотор 60 нойтон даавууг биенийхээ илчээр хатаасны дараа сая цасан дунд галгүй дулаацах эрдэм бүрэлдэн тогтоно гэжээ. Энэ мэт шуугиант нийтлэл одоо хүртэл барууны орнуудад хүчтэй нөлөө үзүүлж олон европ хүнийг буддын шашинг сонирхоход хүргээд байна. Түүнчлэн 1959 онд далай лам өөрийн 129 бараа бологчийн хамт цаст Гималайн бэрх оргилоор дамжин Энэтхэг рүү дүрвэсэн орголтыг одоо болтол хорьдугаар зууны тайлагдаагүй нууцын нэгэнд оруулдаг. Тухайн үед хятад цэргүүд Лхасаас Энэтхэг орох боломжтой бүх нүх сүвийг битүүмжлэн хааж, агаараас ИЛ-2, ЯК-5 онгоцоор байнга нислэг үйлдэн хянаж байсан гэдэг. Зөвхөн ямар ч хүн явах аргагүй, аюултай үхлийн жимүүд дээр л цэрэг байрлуулаагүй боловч агаарын хяналтанд авсан байжээ. Тэдгээр жимүүд нь 129 байтугай хоёрхон хүн хүртэл явахад бэрхтэй нарийн гүн хавцал, халил, мөсөн голоор хүрээлэгдсэн асар хүйтэн ноёлог ян сарьдгуудыг дайрч гардаг байна. Тиймээс түүгээр хэн ч оргож зүрхлэхгүй гэж тооцоолжээ. Хожим нь нууц дүрвэлтэд багтан Энэтхэгт цагаачилж гарсан хувраг Лүдүво Бельгийн нэгэн сонинд Далай лам Гималайн уулсад амьдардаг эртний даяанч нарын тусламжтай хэцүү бэрх замыг хялбархан туулсан талаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Түүний ярьснаар орголтыг зохион байгуулсан хүмүүс нь "Нүдэнд өртөх дургүй Гималайн даяанч нар байжээ" гэсэн байдаг. Бас нэг сонин зүйлийг ярихад гавъяат уулчин Г.Өсөхбаяр 2 дахь удаагаа цаст Гималайн Күэзи оргилд авирсан. Гавъяат тамирчин 2005 онд Балба улсын талаас уг оргилд авирч байсан бол 2010 онд Түвдийн талаас гарсан юм. Тэрбээр Күэзи оргилд Монгол улсынхаа далбайг мандуулчихаад бууж явахдаа мөн л гурван даяанчтай таарсан гэдэг. Тэр байтугай нэг лам нь гараараа даллан, түүнд залбираад "Аян замдаа өлзийтэй сайн яваарай!" гэж цэвэр халх аялгаар өгүүлсэн гэдэг. Мөн уулчин Г.Өсөхбаярын хүзүүнд ямар нэг амьтны соёо шүд зүүлттэй байдаг бөгөөд тэрхүү шүд нь монгол даяанчийн шүд гэж ярих хүн ч байдаг. Энэ тухай Г.Өсөхбаяр бусдад ярих дургүй бөгөөд харин тэрхүү шүд нь түүнийг олон удаагийн авиралтад аюулгүй байдлыг нь хамгаалж байдаг гэх юм билээ. Эцэст нь хэлэхэд дэлхийн хамгийн өндөр настай хүний тоонд цаст Гималайн даяанч нар ордог, тэдэн дунд монгол лам байна гэдэг сайхан санагдаж байна. Бүр 130 настай гэнэ шүү! эх сурвалж: FACEBOOK " Яруу найраг ба яруусал" бүлгэм

СҮНС БИЕ ХООРОНДЫН ХОЛБООС

СҮНС БИЕ ХООРОНДЫН ХОЛБООС Хүн төрөлхтөн үхлийн дараах амьдрал байдаг эсэхийг мэдэх гэж удаан хугацааны турш судлаж ирсэн. Клиникийн үхэлд өртсөн хүмүүсийн зүрх зогсч, амьсгал хураасны дараа урт гэрэлтэй хонгил vзэгдэж, тvvний амьдралд тохиосон юмс үзэгдэл эгшин зуур үзэгдээд сэтгэл тайвширч жингүйдэлд ордог гэж ярьдаг. Америкийн эрдэмтэн, судлаач Реймон Муди үхэл амьдралын хооронд буй энэ заагийг "үхлийн ирмэг дээрх туршилт" гэж нэрлэжээ. Орчин vеийн сэхээн амьдруулах арга, ажиллагааг өргөн хэрэглэснээр өвчтөнийг аварч болдог. NDE (near death experience) буюу "үхлийн ирмэг дээрх туршилт"-ыг давж гарсан хүмүүсийн 50 хувь нь өөрийн үхлийг мэдэрч байснаа баталжээ. Буцаж амьдарсан өвчтөнvvдийн 31 хувь нь төгсгөлдөө хурц гэрэлтэй хонгил оор явж байснаа баталдаг бол 29 хувь нь одод түгсэн тэнгэр харсан тухайгаа ярьсан байдаг. Тэдгээр өвчтөнүүдийн алинд ч түгшүүр сандрал, эвгvй байдал бараг мэдрэгдээгvй, харин ч хөнгөрөөд явчих шиг мэдрэмж төрснөө өгvvлсэн байна. Голландын эрдэмтэд туршилтын явцад доорх сонин явдалтай тулгарчээ. Эмнэлэгт өвчин нь хүндэрч олон хоног ухаангvй байсан өвчтөн хүргэгдэж ирсэн байна. Түүнд зүрхний иллэг, хиймэл амьсгалын аль нь ч тус болсонгүй. Эмч нар түүний улаан хоолойд нь гуурс суулгаж түүгээрээ хиймэл амьсгал хийхээр шийдэж, түүний амны хөндийгөөс хиймэл шүдийг нь авчээ. Цаг хагасын дараагаар өвчтөний зүрх цохилж, амьсгал нь хэвийн болсон байна. Үүнээс долоо хоногийн дараа өвчтөн ухаан орж сэргээд эмч нараас хиймэл шүдээ эргүүлж өгөхийг хvсчээ. Түүнийг сэхээн амьдруулахаар тэвдэж байсан эмч нар хиймэл шүдийг нь хаана тавьснаа огт санахгvй байжээ. Гэтэл өвчтөн өөрийнхөө шүдийг хэн авч, хаана хэрхэн тавьсныг нэг бүрчлэн тодорхой зааж өгсөн аж. Тэр өвчтөн клиник үхлийн vед хүн өөрийгөө дээрээс нь харж байдаг болохыг батлаад, эмч нарын үйл ажиллагааг нэгд нэгэнгvй харж, өөрийгөө амьд байгааг тэдэнд мэдэгдэх гэж хичээж байснаа ярьсан юм. Эрдэмтэд үүнээс үндэслэн хүний оюун санаа нь бие эрхтэн, тархинаас тусдаа оршин байдаг гэсэн дүгнэлтэд хvрсэн байна. Сан-Диегогийн Их сургуулийн эрдэмтэд ердийн үхлээр нас барсан гурван сая орчим хүнд сүнсний судалгаа явуулж, түүний зvй тогтлыг илрүүлжээ. Эмэгтэйчvvдийн ихэнх нь төрсөн өдрийнхөө дараагийн долоо хоногт нас бардаг бол эрэгтэйчүүд нь эсрэгээрээ төрсөн өдрийнхөө өмнөхөн нас бардаг байна. Петербургийн мэдээлэл технологийн их сургуулийн эрдэмтэн профессор Константин Коротов мэдэгдэхдээ биологийн бүх биетүүд өндөр хүчдэлтэй цахилгаан соронзон орон цацруулж байдаг бөгөөд үүнийг бүр 1930-аад оноос өөрийн гэр бvлийн хамт ажиллаж байхдаа олон нийтэд нотложээ. Харин 1996 оноос орчин vеийн багажаар биеэс цацрах цахилгаан соронзон оронг хvний амьд байх үед нь болон нас барсных нь дараа тасралтгvй ажиглалт хийсээр ирсэн байна. Энэхүү туршилт, ажиглалтын гол санаа нь тун энгийн. Амьд бие өөрөөсөө тодорхой цацраг үүсгэж байгаа бол үхсэнийх нь дараа амьтай матери нөгөө төлөвт шилжихэд энэ цацраг нь хэрхэн унтардаг болохыг олж тогтооход л чиглэж байв. Ингээд доорх дүгнэлтэд хүрсэн байна. НАСНЫ ДОРОЙТЛООР ҮХЭХ Энэ vед амьдралын давтамжууд гүйцэж, ердийн журмаар төгсөнө. Сүнс тайвнаар биеийг орхино. Гэхдээ шууд биш, дахин нэг хоног биедээ байсаар байна. Тэгээд 16 цагийн дараа түүний биеэс цахилгаан соронзон орон алгуур сүүмэлзэн дээш хөөрөх буюу салж одох бөгөөд биеийн цацраг хэлбэрт гэрлэн бүрхүүл унтарна. ЗУУРДЫН ҮХЭЛ Насны тoo гүйцээгуй учраас сүнс биеийг орхиж явах хүсэлгvй байна. Сүнс 48 цагийн турш бие дотроо эргэлдэнэ. Дараа нь гэнэт зогсож аажим бүдэг болсоор биедээ уусна. АМИА ХОРЛОХ ҮХЭЛ Гэнэтийн золгvй явдал нөхцөл байдлаас шалтгаалж тасарсан амьдралаас сүнс нь биенээс салах хүсэлгvй мэт байна. Тэмцэлдэж, шаналгасан тэр орчноо шууд орхиж явалгvй гурав хоногийн турш биедээ оршсоор л байдаг аж. ЗОЛГVЙ ҮХЭЛ Үхлийн дараах эхний дөрвөн цагийн турш багаж дээр нарийхан зурвас гэрэл ажиглагдаж байснаа гурван цагийн дараа цасны ширхэг мэт бүдэг одод хөврөн гарч эхлэх бөгөөд хоромхон зуур биенээсээ салж эхэлнэ. Энэүзэгдэл бүтэн хоногийн турш ажиглагддаг байна

Үхэгсэд үнэхээр бүгдийг хардаг уу?

Үхэгсэд үнэхээр бүгдийг хардаг уу? Юуны өмнө нэгэн алдартай үзмэрч, сүнснүүдтэй холбоо баригч бүсгүйн хэвлүүлсэн номыг уншигч танд толилуулахаар зэхлээ. Олон улсын гоц үзэгдэл судлаачид Кончетта Бертолди хэмээгч тэр бүсгүйн амьдралд нэвтрэн орж, нас барагсадтай холбоо барьж байх мөчид нь хэдэн арван удаа туршилт хийж, элдэв янзаар түншин үзсэн бөгөөд тэр хугацаандаа ямар нэгэн худал хуурмаг зүйлийг олж чадаагүйдээ алмайран гайхаж байсныг хэлэх нь зүйтэй байх. Кончетта Бертолдигийн амьдрал тэр чигээрээ үлгэр шиг адал сонин үйл явдлаар дүүрэн байх бөгөөд түүнийх нь дийлэнх хувийг үйлчлүүлэгч жирийн иргэдийн хүсэлтийн хариу эзэлдэг. Үнэхээр үхэгсэд бидэндтэй эргэж холбогдохыг хүсдэг үү, үйлийн үр гэж чухам юу байдаг, хэн нэгний дутуу үлдээсэн ажлыг гүйцэлдүүлэхийн төлөө үлдэгсэд бид чухам юу хийх ёстой, сүнснүүд биднээс яг юуг хүсэж байдгийг энэхүү номд тэрээр өөрөө бичиж үлдээжээ. Дарь.Сүхбаатарын герман хэлнээс орчуулсан энэхүү номыг гартаа барьсан эхний хоромоос л та өөрийн нас барсан төрөл төрөгсөдтэйгээ уулзах мэт болох болно. Ингээд "Үхэгсэд үнэхээр бүгдийг хардаг уу?" нэртэй энэхүү номноос эрхэм таны цаг үргэлж сонирхож байдаг асуултуудад хариулсан цөөн хэдэн бүлгийг энд хэрэг болгон бичиж оруулав. Эдгээр хариултыг өгөхийн тулд Кончетта бүсгүй өдөр бүр сүнснүүдтэй холбогддог байсан гэдгийг бүү мартаарай. Бид үхсэний дараа ямар харагддаг вэ? Бид бодит биегүй болно. Бид цэвэр энерги болно. Би бусдыг талийгаачидтай холбож өгөхөд сүнснүүд энд үлдсэн хайртай хүмүүстээ танигдахын тулд өөрийн байсан дүр төрхөө харуулдаг. Тэд үүнийг яаж чаддагийг үнэнээ хэлэхэд би мэдэхгүй. Үхэх үед бидэнтэй юу тохиолддог вэ? Хүмүүс айдаг. Үхсэний дараа бид гэрэл рүү явдаг гэсэн, хүн гэрлээр орохдоо өвддөг үү? Ой санамжаа алддаг уу? Амьд байхад бидэнд байсан бүх юм тэнд бас байдаг уу? гэдгийг тэд мэдэхийг хүсдэг. Нөгөө ертөнц дэх сүнснүүдээс би "Хүн үхэхдээ бие цогцосоо хөлийн улаараа болон толгойн оройгоороо орхидог" гэж сонссон. Харин хүмүүс ямар нэгэн мөнгөн утасны талаар надад ярьдаг ба нөгөө ертөнцөөс харин хэн ч тэр тухай хэлдэггүй. Хүн үхсэний дараа сүнс нь хэрхэн биеэ аажимдаа орхин холддогийг илэрхийлэхэд тийм ч амар биш. Хөвж байгаа ч юм шиг, нисч байгаа ч юм шиг. Энэ нь гэрлээр соронз адил татагдаж байгаа ч гэмээр юм уу даа. Тэгээд мэдрэмж нь баяр баясгалангийн өмнөх үе шиг, магадгүй бага зэрэг айх боловч харин баяр баясал нь илүү хүчтэй байдаг байна. Нөгөө ертөнцөд юу ч мартагддаггүй, харин ч эсрэгээр. Бид амьд байхдаа амьдралынхаа оргил үеэ л эргэж санадаг бол харин Нөгөө ертөнцөд яаж амьдарч, хайрлаж, дурлаж, үзэн ядаж, сурч, мэдэж байсан зэрэг бүх зүйлийг нэг бүрчлэн санадаг байна. Хэрвээ бид үхвэл гэрэлд орж, хоромын дотор бүхнийг мэдэгч болно. Бидний амьдрал гялсхийн өмнүүр өнгөрч, өөрийнхөө үйлдэл, хөдөлгөөн, бүтээл бүрийг маш тодоор хардаг. Бусдын баяр гуниг, зовлон жаргалыг бүрэн мэдэрч эхэлнэ. Бид бусдад хэрхэн хандаж, харьцаж байснаа харин ойлгож эхэлнэ. Бид амьд байхдаа юу хийж бүтээх ёстой байснаа тэр агшинд мэдэж ойлгож эхэлнэ. Өнгөрсөн амьдралынхаа талаар эргэж бодох тийм цаг, өөрөөр хэлбэл цаашаа бүр дамжихаас өмнө бидэнд ирнэ. Энэ нь мэдээж хүн бүрт хувь хувьд нь өөр өөрөөр тохиолдоно. Мөн олон хүнд биеийн болон сэтгэл санааны асуудлаа эмчлэн эдгээх хэрэгтэй байдгийг, ялангуяа бид өөрсдийгөө бага зэрэг ч болтугай уучлах ёстой байсныгаа, хэн нэгнийг гомдоосондоо гэмших ёстойг сануулах тийм л цаг хугацаа ирдэг юм. Энэ тохиолдолд амьд үлдсэн хүмүүстэйгээ эргэн холбогдохын тулд жаахан хугацаа орно. Бид ямар ч тохиолдолд энэ амьдралдаа хийж бүтээх ёстой байсан болон хүсдэг байсан бүхнээ арилгаж цайруулах тийм тусыг олж авна. Харин зарим зүйлд тухайлбал олон үйл явдалд өөрөөр хандах ёстой байснаа тэр үед мэдэж гуниглах болно. Бид өөрсдийгөө буруутган бие сэтгэлээ өвтгөж байснаа буцааж эдгээх зоригтой болно. Мөн биеийн бус сэтгэл санааных боловч тэр өвчнийг анагаах аргыг олж харна. Би хэр олон хүн үхэхээсээ өмнө өвчтэй эсвэл бүр биеийнхээ аль нэг хэсгийг алдсан хэдий ч сүнсээрээ дамжуулан нөгөө ертөнцөд цоо эрүүл болсон тухай мэдээлэл авсанаа хэлж барахгүй байна. Энэ ертөнцөд бол бүхий л амьдралаа харанхуй бараанд өнгөрөөх боломж бий. Энд бид юу хийж буйгаа эсвэл бидний үйлдэл бусдад ямар нөлөөтэйг мэддэггүй. Харин бид нөгөө ертөнцөд орохдоо энэ амьдралдаа юуг зөв, юуг буруу хийснээ болон хийх байснаа тодоос тод харах болно. Цаг нь ирсэн атал "алс одохоосоо" татгалзаж болдог уу? Хэн нэгэн нөгөө ертөнц рүү дуудагдсан хэдий ч энд байх нэгэн эрхэм шалтгаантай байх ёстой. Бид үлдэгсэдээ зовоохгүйн тулд тийшээ явж чадахгүй удаан эргэлздэг. Бид явахыг хүссэн ч дандаа л тийм байх болно. Үзлэгийн үеэр би нэгэнт одсон сүнснүүдээс үхэх хүнд хэрвээ хэн нэгэн дотны хүн нь "Санаа зоволтгүй дээ. Тайван амгалан яв" гэж чин сэтгэлээсээ хэлбэл илүү амар болдог буюу бүр ихэд талархдаг тухай мэдээллийг олон удаа авч байлаа. Нөгөө ертөнцөд биднийг хэн угтан авдаг вэ? Үүнд би тодорхой, бүрэн хүчинтэй хариу хэлж чадахгүй боловч бидний хайртай хүмүүс нас барлаа гэхэд тэр нь оюун санааны мастеруудтай харьцаж, бидний амьдралд сайн нөлөө үзүүлж байсан бол боломжтой гэж хэлж чадах байна. Биднийг нөгөө ертөнцөд бүхэл бүтэн бүлэг сүнс хүргэж өгдөг юм шүү дээ. Хэрвээ жишээ нь хэн нэгэн эмэгтэй сүнстэй харьцах явцдаа "Миний цаг болбол хэн намайг угтах вэ?" гэхэд талийгаач нөхөр нь түүнийг тосно гэсэн мэдээлэл илгээлээ гэж бодъё. Гэхдээ нөхөр нь ганцаараа биш, харин өөр олон сүнстэй хамт угтах болно. Бид тийшээ одохдоо магадгүй нэг л сүнс рүү төвлөрдөг. Үнэн хэрэгтээ бид гэрэл хүрмэгц нөгөө сүнснүүд нэгдсэн байдаг. Тэр ч байтугай бид энэ ертөнцөд огт танихгүй байсан сүнснүүдтэй учирна. Гэхдээ тэд урьд насандаа бидэнд итгэж сайн ханддаг сүнснүүд байсныг тэр үед таних болно. Хүн бүр гэрэлд хүрдэг үү? Үгүй муу санаатан /явдалтан/ гэрэлд ордоггүй. Бид бүгд амьдралынхаа төгсгөлд хариуцлагад татагддаг. Үйлийнхээ төлөө хариуцлагаа хүлээдэг. Мэдсэн, сонссон бүхнийхээ дараа би нөгөө яриад байдаг Там нь хар муу санаатай амьдарсан хүмүүсийг үргэлж шардаг, чанадаг халуун тогоо гэж бодохоо больсон. Там бол гэрэл нэвтэрдэггүй, мөс шиг хүйтэн, түнэр харанхуй, ямар ч хайр энэрэлгүй мөнхийн төөрөгдөлд ордог тийм нэг орчин гэж бодогдсон. Гэхдээ би энэ Эзэнт улсыг огт ойлгодоггүй. Учир нь тэндээс ямар нэгэн сүнс ирж надтай холбогдож байсан тохиолдол байхгүй. Яагаад гэвэл тэнд ордог нэг л хаалга байдаг байх. Харин гарах гарц байдаггүй юм уу гэж санагддаг.

ГИМАЛАЙН ОРГИЛД БЯСАЛГАЖ СУУДАГ МОНГОЛ ДАЯАНЧ ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР НАСТАН МӨН ҮҮ?

ГИМАЛАЙН ОРГИЛД БЯСАЛГАЖ СУУДАГ МОНГОЛ ДАЯАНЧ ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР НАСТАН МӨН ҮҮ? Гималайн мөнх цаст уулнаас бууж ирж лам хуврагуудтай уулздаг Түвд, Монгол, Балба гурван даяанчийг анх 1997 онд Голландын Түвд судлаач Ш.Клара гэдэг бүсгүйн зурагтай нийтлэгдсэнээс хойш тэд дахин үзэгдэхээ больжээ. Түвд бол судлах тусам оньсого таавар шиг болдог орон гэж хожим нь Клара бичжээ. Гималайн сүрлэг уулсын дунд 200-300 насалдаг ер бусын бие цогцостой, оюуны өндөр хөгжилтэй даяанч лам нар тэнд амьдарч байдгийг Америкийн хэвлэлүүд 1960 оноос эхлэн бичиж эхэлсэн. Юу ч идэхгүй найман сар тэсч дусал ч ус амсахгүй гурван сар бясалгал хийдэг, ганц мөч ч цурам хийхгүй гуч хоног явж чаддаг аглаг уулын даяанчдад итгэхэд бэрх. Тийм даяанчдаас алмасын тухай асуудал илүү бодитой гэж үзэж байв. Гэтэл 1966 онд Энэтхэгийн Дармасала дахь Далай ламын ордонд Гималайн уулнаас бууж ирсэн даяанчтай Английн сэтгүүлч Р.Стивенсоны хийсэн ярилцлага буддын шашинд үл итгэгчдийн гайхшийг төрүүлэв. Раханжа гэх даяанч Манж дайчин гүрний Төр гэрэлт хааныг хоёр дахь хатнаа буулгах үед /1856 он/ Бээжинд очиж байсан тухайгаа ярьсан нь хүмүүсийг бүр ч алмайруулжээ. Тэр үед Раханжа гучин настай байсан гэнэ. Дармасалад ирж, Стивенсонд ярилцлага өгөхдөө Раханжа 130 настай ч 45 настай хүн шиг харагдаж байсан нь хүмүүст эргэлзээ төрүүлдэг байж. Гэвч түүний үзүүлсэн дотоод бясалгалын зарим увдис англи сэтгүүлчийг бараг л буддын шашинд ороход хүргэжээ. Стивенсон тэр үед дэлхийд шилдэг гэгдэх гэрэл зургийн аппараттай явсан боловч хичнээн кадр дараад Раханжагийн ганц ч сүүдрийг цаасан дээр буулгаж чадаагүй байна. Даяанч өөрөө гэрэл зургийн хальсанд дүрсээ буулгах дургүй гэдгээ хэлж зөрүүд сэтгүүлчийг зураг дарах болгонд үл мэдэгдэх бясалгалаар хальсыг нь гэрэлд цохиулж орхиод байсан бололтой. Стивенсон уран арга хэрэглэж даяанчийг далай ламтай зэрэгцүүлэн зогсоож байгаад дурсгалын зураг татсан боловч зөвхөн ганц дээрхийн гэгээнтний дүр гарч, харин дэргэд нь цав цагаан туяа цацарсан гэрэлнээс өөр дүрс байгаагүй ажээ. Стивенсон үхэшгүй мөнхийн тэр даяанчтай хийсэн ярилцлагадаа Далай ламын зургийг тавьж хэвлүүлжээ. Сарын дараа Раханжа даяанч хэнд ч мэдэгдэлгүй нэг д өдөр Гималайн уул уруугаа буцсан бөгөөд энэ үед түүнтэй уулзаж, ярилцлага авахаар дэлхийн өнцөг булан бүрээс хориод сэтгүүлч Дармасалад хүрэлцэн ирсэн гэдэг. Өдөрт аяга цэвэр уснаас өөр юу ч хэрэглэдэггүй ариуссан хүчирхэг даяанчтай уулзах завшаан тэдэнд олдсонгүй. Харин буддын шашны номонд гүнзгий нэвтэрч бясалгал гэгээрлийн туйлд хүрээд амьдралаас тасарсан тийм даяанчид байдаг талаар Далай лам хүлээн зөвшөөрсөн ярилцлага өгсөн нь "Шинжлэх ухаанд том цохилт ирэв" гэсэн гарчигтайгаар бүр ч илүү дуулиантайгаар хэвлэгдэж байжээ. Нэг ёсондоо харь гаригийн хүн ирээд явснаас дутахааргүй шуугиан дэгдээжээ. Мөн 1992 онд Түвдийг судалж байсан Францийн хэсэг эрдэмтэд Гималайн даяанч нарын тухай гэрэл зураг бүхий материал хэвлүүлсэн нь бас л олныг гайхшруулжээ. Удалгүй эгэл бус хүмүүсийн тухай ном ч хэвлэгдэн гарлаа. Эрдэмтэд нэгэн даяанчтай таарав. Нас нь барагцаагаар 400 орчим жил гэж тооцогдсон тэр даяанч цасан дунд гал гаргалгүй дулаацах аргыг тэдэнд харуулж зургаа татуулсан нь үнэхээр гайхуулав. Тэгэхэд 45 хэмийн хүйтэнд цээж нүцгэлэн суугаад биенээсээ уур савсуулан ойр хавийнхаа цасыг хайлмагтуулсан үзэгдэл ёстой гайхашруулж орхисон ажээ. Даяанч тайлбарлахдаа "Хүйтэн шөнөөр мөстэй усанд базсан нимгэн даавуу нүцгэн бие дээрээ нөмөрч биенийхээ илчээр даавуугаа хатааж сургуулилдаг дасгал бий. Нэг шөнө хичнээн олон нойтон даавуугаа хатаана, илч төвлөрүүлэх эрдэм төдий чинээ боловсрон хөгждөг. Ганц шөнийн дотор 60 нойтон даавууг биенийхээ илчээр хатаасны дараа сая цасан дунд галгүй дулаацах эрдэм бүрэлдэн тогтоно гэжээ. Энэ мэт шуугиант нийтлэл одоо хүртэл барууны орнуудад хүчтэй нөлөө үзүүлж олон европ хүнийг буддын шашинг сонирхоход хүргээд байна. Түүнчлэн 1959 онд далай лам өөрийн 129 бараа бологчийн хамт цаст Гималайн бэрх оргилоор дамжин Энэтхэг рүү дүрвэсэн орголтыг одоо болтол хорьдугаар зууны тайлагдаагүй нууцын нэгэнд оруулдаг. Тухайн үед хятад цэргүүд Лхасаас Энэтхэг орох боломжтой бүх нүх сүвийг битүүмжлэн хааж, агаараас ИЛ-2, ЯК-5 онгоцоор байнга нислэг үйлдэн хянаж байсан гэдэг. Зөвхөн ямар ч хүн явах аргагүй, аюултай үхлийн жимүүд дээр л цэрэг байрлуулаагүй боловч агаарын хяналтанд авсан байжээ. Тэдгээр жимүүд нь 129 байтугай хоёрхон хүн хүртэл явахад бэрхтэй нарийн гүн хавцал, халил, мөсөн голоор хүрээлэгдсэн асар хүйтэн ноёлог ян сарьдгуудыг дайрч гардаг байна. Тиймээс түүгээр хэн ч оргож зүрхлэхгүй гэж тооцоолжээ. Хожим нь нууц дүрвэлтэд багтан Энэтхэгт цагаачилж гарсан хувраг Лүдүво Бельгийн нэгэн сонинд Далай лам Гималайн уулсад амьдардаг эртний даяанч нарын тусламжтай хэцүү бэрх замыг хялбархан туулсан талаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Түүний ярьснаар орголтыг зохион байгуулсан хүмүүс нь "Нүдэнд өртөх дургүй Гималайн даяанч нар байжээ" гэсэн байдаг. Бас нэг сонин зүйлийг ярихад гавъяат уулчин Г.Өсөхбаяр 2 дахь удаагаа цаст Гималайн Күэзи оргилд авирсан. Гавъяат тамирчин 2005 онд Балба улсын талаас уг оргилд авирч байсан бол 2010 онд Түвдийн талаас гарсан юм. Тэрбээр Күэзи оргилд Монгол улсынхаа далбайг мандуулчихаад бууж явахдаа мөн л гурван даяанчтай таарсан гэдэг. Тэр байтугай нэг лам нь гараараа даллан, түүнд залбираад "Аян замдаа өлзийтэй сайн яваарай!" гэж цэвэр халх аялгаар өгүүлсэн гэдэг. Мөн уулчин Г.Өсөхбаярын хүзүүнд ямар нэг амьтны соёо шүд зүүлттэй байдаг бөгөөд тэрхүү шүд нь монгол даяанчийн шүд гэж ярих хүн ч байдаг. Энэ тухай Г.Өсөхбаяр бусдад ярих дургүй бөгөөд харин тэрхүү шүд нь түүнийг олон удаагийн авиралтад аюулгүй байдлыг нь хамгаалж байдаг гэх юм билээ. Эцэст нь хэлэхэд дэлхийн хамгийн өндөр настай хүний тоонд цаст Гималайн даяанч нар ордог, тэдэн дунд монгол лам байна гэдэг сайхан санагдаж байна. Бүр 130 настай гэнэ шүү! эх сурвалж: FACEBOOK " Яруу найраг ба яруусал" бүлгэм

Хуудаснууд

Subscribe to Далд ертөнц