logo

logo.jpg

Advertisement

Далд ертөнц

ХаадыН хараал Жон Казаковт хүрсэн байх

Монголын Засгийн газар Ноён уулын Гацууртын ордыг Сентерра гоулдад ашиглуулж 200 сая долларын ашиг олохоор шулуудчихсан. З.Энхболд, С.Баярцогт, Ч.Сайханбилэг толгойтой АН-ын бүлэг Хүннүгийн хаад ноёдын онгон байрлаж байгаа энэ уулыг шүд зуусаар байгаад Канадуудад өгсөн. Уулаа ухуулахгүй байх эсэхийг Мандалынхан та нар шийд гэж гоё донгодсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч цагаа тулахад уулыг аварч үлдэхийг хүсээгүй. Монголчуудын уул усаар оролдвол гайтахын цондон. Үр удмаараа үгүйрч сүйрэх зовлонд баригдана гэж хэлэлцдэг үнэн гэмээр явдал Ноён уулыг ухах гээд хүрз, зээтүүгээ бэлтгэж, араа шүдээ ирэлчихсэн байгаа Сентерра гоулд компанид болжээ. Сентерра гоулдын охин компани болох Бороо гоулд компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жон Казаковт нүд сохорч магадгүй байгааг монгол ажилтнууд нь ихэд нууцалж байгаа. Гацууртын ордыг авахаар бид танай төрийнхнийг лоббидож байгаа гэж ярьсан яриа бүхий бичлэг нь сошиалоор цацагдсанаар түүнийг монгол хүн бүр сайн мэдэх болсон. Тэр шинэ оны өмнө Малайзд нүдний хагалгаанд орсон ба эмчилгээ дуусаад онгоцоор гэр лүүгээ нисэх замдаа нүдэнд нь дахин цус харвалт явагдаж хоёр дахь удаагаа хагалгаанд орсон мэдээ байна. Одоо түүний эрүүл мэнд маш муу байгаа ба нүдэнд нь хараа орох эсэх нь тодорхойгүй, хэвтэрт байгаа гэнэ. Мөн ажилдаа эргэж орох нь тодорхойгүй байгаа гэнэ. Ноён уулыг ухах асуудлыг ширүүн хэлэлцэхэд Ноён уулаа хамгаалчих юмсан гэсэн эрдэмтэй нэг нь энэ бол ганц бидний өмч биш, дэлхийн түүх, соёлын үнэт өв. Уулын мөнх цэвдэгийг хөндөж, дэлхий нийтийг хамарсан байгаль орчны хохирол амсах вий гэсэн. Хүмүүс монгол зан заншлаа бодож, эцэг өвгөдийн ясыг өндөлзүүлж болохгүй, Ноён уулаа ухуулвал Монголын заяа гомдоно гэцгээсэн. Аргаа бараад уулыг ухвал хаадын хараал хүрнэ шүү гэж сануулсан. Хэн ч тоогоогүй. Хаадын шарилыг хөндсөн хүн болон түүний үр хүүхэд удмаараа гайтаж, сүйдсэн тохилдол дэлхийд нэг биш гарсан. Ноён уулын хараал Жон Казакоффт хүрсэн байх гэсэн айдас одоо Сентерра гоулдын ажилчдад төрж байгаа байх. Сануулахад эртний Египетийн их эзэн хаан Тутанхамуны шарилыг ухсан хүмүүс амиа хорлож, эсвэл бусдад алуулж, осолд орж, гэнэт өвдөж, зарим нь учир битүүлгээр амиа алдсан гэдэг. Мөн Доголон Төмөр хааны шарилыг Оросууд нээсэн өдөр буюу 1941 оны 6 сарын 22-нд дэлхийн 2-р дайн эхэлж, Гетлер Оросод дайн зарласан зэрэг хачин жигтэй явдлыг энд сануулах ёстой байх. Тиймээс хаадын харгис хараал хөөрхий Жон Казаков болон бусдад нь ирсэн байхыг үгүйсгэх аргагүй. Одоо Ноён уулын лицензийг хууль бусаар авсан асуудал шүүх дээр байна. Мэргэн шүүгчид их бодолтой хандана биз ээ .    

Хий үзэгдэлтэй байшинд амьдарснаас болж хүний амь егүүтгэсэн гэх төлгө буужээ

“Нисдэг данх” гэхээр “Шандын навтгар саарал байшин нүдэнд харагддаг юм даа” хэмээн Дорноговийн Сайншандад амьдарч байсан түрүү үеийнхэн ярьдаг байна.  Гэтэл түүнтэй адил төстэй юм ярьж, “Тэр бүгдийг даруулж, хариулга хийлгэхгүй бол хорлолд өртөөд байдаг юм билээ. Би бол хий гүйдлийн хорлолд өртсөн хүн шүү дээ. Намайг хүн сүхээр цохисон. Би зөрүүлээд жижиг модон сандлаар цохисон. Тэр хүн үхсэн. Гэтэл миний цохиулсан газар улайгаа ч үгүй. Ингээд би хүн алсан гэмт хэрэгтэн болсон. Одоо ч айдас төрөөд, учрыг огт олдоггүй юм. Хашаа, байшин солих, буурь сонгох, сэлгэхдээ маш анхааралтай байхгүй бол газрын догшин судал гүйдэл таарах юм бол аюултай юм гэдгийг л ойлгоод байна. Түүнээс биш бид хоёр хэрэлдээгүй. Зүв зүгээр юм яриад л сууж байсан хүмүүс шүү дээ...” хэмээн харамсан, халаглаж суугаа хүн ч байна.  Энэ жил 60 нас хүрсэн Надмид гэх хөгшин арван жилийн өмнө хорих ялаар шийтгүүлжээ. Гуч шахам жил ханилсан өвгөн нь хорвоогийн мөнх бусыг үзүүлснээс хойш Надмид гуайн бие чилээрхэж, нэг хэсэг эмнэлэгт хэвтсэн байна. Гурван хүү, хоёр охины ээж энэ хөгшин бага охиныхоо ууган охинтой хамт амьдардаг болохоор зээдээ санаа зовниж, эмчилгээгээ дуусгалгүй эмнэлгээс гарах нь энүүхэнд. Эх хүн болсон хойно эрвийж, дэрвийтэл өсөөд тусдаа гарсан хүүхдүүддээ хүртэл санаа зовнино. Бага охин Одгэрэл нь анхныхаа нөхрөөс салж, хоёр дахь амьдралаа зохион дахин хоёр хүүхэд төрүүлсэн боловч хүргэн Нямцэрэн нь тийм ч сайн хүн биш болохыг алхам тутамдаа анзаарч, охин болон бага насны хоёр зээдээ санаа зовох нь их байжээ. Надмид охин Одгэрэлийнхээ том охиныг “Хойд эцгийн царай харуулахгүй” гэсэндээ ч биш “Хүний хүүхдэд эцэг нь болж чадахгүй хүн” гэдгийг мэдэрсэн учраас өөр дээрээ авсан байна.  Уг нь Нямцэрэнг багаас нь сайн мэдэх, эх, эцэгтэй нь нэг нутгийнх учраас охинтойгоо суухад таагүй хандах учиргүй гэдгээ мэдэвч хүргэн болж ирсэн түүний зан авир Надмидын санаа, сэтгэлийг эхнээсээ зовоож байжээ. Нэг удаа эмнэлэгт сар гаруй хэвтэж эмчлүүлээд гарч иртэл:  - Танайх хэзээ нүүх гэж байна? Бид нар бас өдөр судраа харж, хүн амьтанд үзүүлж байгаад нүүж ирэх гэсэн юм. Тэгээд ч хашаа байшинд сэлбэж, засах юм их байна гэжээ. Бараг суудал дээрээ цус харвах дөхсөн Надмид гуай юу болсныг охинтойгоо ярьж ойлгосон байна.  - Нямка машинаа солих гээд мөнгө нь хүрэхгүй болохоор хашаа байшингаа зарсан. Байрлал сайтай, том хашаа, байшин учраас өндөр үнээр зараад, илүү гарснаар нь та хоёрт жижгэвтэр юм аваад өгье гэж бодсон юм. Ийм тайлбар сонсож, 10 сая төгрөгийг авсан Надмид,  - За яахав дээ, охин минь. Чамд хань болж, аятайхан байвал болох нь тэр. Үеийнхэн нь гял, цал болсон машин унаж давхиад явахаар тэр хүн ч бас унаа унахыг, сайхан явахыг бодолгүй яахав. Ээждээ эртхэн хэлж бай... хэмээн хэлсэн аж. Тэрбээр хадгаламжнаасаа мөнгө нэмэн байж бүр илүү том байшин, хашаа авчээ.  - Үзэхээ үзээд, хийхээ хийсэн би өөртөө зориулж тийм томыг сонгоогүй юм. Муу зээдээ үлдээх юм. Үнэтэй, гайгүй юм байг гэж бодсон. Ийм холыг бас үр хүүхдээ гэсэн энэрэл хайр дүүрэн сэтгэлээр Надмид гуайн сонгосон байшинг хүргэн Нямцэрэн нь хараад,  - Хумсаа нуусан муур шиг. Энэ том байшинд ясаа тавих гээгүй юм бол яадаг байна аа. Мөнгөө харамлаад, дараад хол явах байх даа... гэхчлэн элдвийн үгээр аашилж, загнан агсам тавьжээ. Энэ үед Надмид голдоо ортол гомдсон ч үг хэлэлгүй өнгөрсөн байна. Гэвч охин Одгэрэл нь ажил хийхгүй хоёр хүүхдээ харан гэртээ сууж, архины үйлдвэрт борлуулалтын менежер хийдэг гэх хүргэн нь ганган машин унаж, гоёж гоодон, архидаж давхиад байгаад сэтгэл зовдог байжээ.  - Миний охин, ажилд ор. Насаараа чи энэ хүний хараат явах хэрэг үү? Эсвэл эртхэн сал. - Нямка хардаад бөөн юм болно. Хоёр хүүхдээ өстөл гэртээ байж л байя... Ээж, охин хоёрын дунд байн байн ийм яриа өрнөдөг бөгөөд Нямцэрэнг жаахан өөлж, муу хэлбэл Одгэрэл уурлаж, түүнийг жигтэйхэн өмөөрдгийг мэдэх болсон Надмид,  - Надад тус дэм болох юм бага. Энэ муу охиноо нэг сургууль төгсгөөд мэргэжилтэй болгочих юмсан гэж бодох юм. Эмэгтэй хүн ажилгүй, анхиагүй байх тусмаа уруудаж, доройтдог юм шүү. Гэхдээ та хоёрыг би суулгаагүй. Тэгээд ч чи цаадхыгаа надаас дээгүүр тавьж өмөөрдөг учраас би юу хэлэх вэ. Өөрийгөө, хоёр хүүхдээ сайн бодоорой хэмээн охиндоо гоморхсондоо бас түүнийг хайрласандаа хэлдэг байжээ.  Шинээр авсан хашаа, байшингаа додомдож, улам тохилог болгоод зээ, эмээ хоёр хэвийн сайхан байтал: - Наадахь чинь сүнстэй байшин. Чиний толгойг авна даа, харж л байгаарай. Яасан их мөнгөтэй, ямар их том тохилог байшин сонгодог амьтан бэ? Би энэ байшинд чинь эхнэр, хүүхдээ оруулахгүй. Энэ чинь муу ёрын байшин гэж ирээд согтуу ирж мөнгө нэхсэн хүргэн нь баахан элдвийн үг хэлжээ. Арайхийн Нямцэрэнг явуулчихаад Надмид хэлсэн үгнээс нь жаахан жийрхээд бас хэд хэдэн удаа хачин юм харснаа бодоод, сэтгэлээ засан сан тавьж ариулаад унтаж амарсан байна.  Тэгтэл тэр шөнө зээ нь:  - Би айгаад байна. Миний дэрний хажууд нэг данх хөдлөөд, дотор нь цай буцлаад ч байгаа юм шиг гэж яриад эмээгийнхээ өвөрт унтсан байна. Энэ байшинг сүнстэй, “хөдөлдөг” данхтай гэж ярьдаг юм. Худлаа шүү, манайхаас урьд нь  байсан айлын хоёр хүүхэд ойрхон бурхан болсон юм гэсэн. Хүүхдүүдээ алдсан ээж нь сэтгэцийн өвчин тусаад:  - Би цангаад байна. Манай данхыг хулгайч аваад явчихаж. Цай өгөөч. Данхаа өгөөч гээд хүн хүнээс гуйдаг байсан юм. Манайд юу ч мэдэгдээгүй. Та тохитой, настай хүн болохоор амьдралын аар саар тиймэрхүү юмыг тоохгүй биз дээ хэмээн ярьсан нь Надмидад байн байн бодогдоод бас л тавгүйрхэн жийрхээд тухгүй хоножээ.  Маргааш нь лам залж, гэр орондоо сан тавиулж, ном уншуулсан байна. Тэр үед Надмид “Манай энэ байшинг сүнстэй гэж ярьдаг. Нэг удаа данхтай цай буцалж байгаа чимээ яах аргагүй сонсогдсон. Гэтэл манай зээ бас нэг хачин юм яриад...” хэмээн хэлж учир байдлыг асуутал лам:  - Зүгээр ээ. Жаахан гүйдэл байж. Тэр бүгд арилж, номхорсон байна. Ер нь хий гүйдэл бол хэрүүл тэмцэл ихтэй, олиггүй муу үг хэлж дагаж байдаг юм шүү. Амар тайван та хоёрт хий, гүйдэл учрахгүй. Учир нь, түүнийг дэврээх амилуулах муу юмгүй сайхан улс байна гэжээ. Надмид гуайн санаа амарч “Манай бага хүргэн энэ байшингийн тухай яаж мэддэг юм бол. Тэрнийг ирээд явахаар, агсам согтуу тавихаар шөнө нь заавал “юм ирээд байх шиг” байгаа юм. Зээ минь лав унтаж чаддаггүй...” гэх бодлоо хаяхыг хичээсэн байна.  Сэтгэлийг нь дагадаг юм уу, аль эсвэл үнэхээр дэвэрдэг юм уу. “Манайх их тайван сайхан байлаа”. Тэр янз бүрийн яриа шиг юу ч мэдэгдээгүй. Эхний үедээ эвгүй, бас ч хоосонгүй юм шиг байсан юм. Яахав дээ, “Намайг том сайхан байшинд орчихлоо” гээд хүргэн байнга давшилдаг, хэрүүл хийдэг байсан болоод тэр биз. Зээтэйгээ хоёул Цагаан сарын бэлтгэлээ базаагаад, гангар гунгар хийгээд сууж байлаа. Орой болсон хойно шөнийн 22 цаг өнгөрчихсөн байсан. Хашааны хаалга балбаж, нохой боргоод, миний нуруу руу ус асгасан юм шиг нойтон оргиод, хүйт сэнгэнээд явчихлаа. Тэгтэл намайг хувцсаа өмсч амжаагүй байтал хаалгыг минь зад тийрээд нөгөө Нямцэрэн ороод ирсэн. Хөргөгчний хаалга сөхөж, хамаг юм ийш тийш авч шидлээд л нөгөөх хүргэн маань яг араатан шиг. Тэгснээ миний зээг үсдэж аваад яах ийхийн зуургүй алгадаад унагачихлаа.  - Чи яаж байгаа юм бэ? Арай дэндэж байгаа юм биш үү гэж хашгираад Нямцэрэн рүү сарвалзтал нөгөөх чинь жижиг сүх гаргаж ирээд шууд далайсан. Би ч ингээд энэний гарт үхдэг юм байж гэж бодсон. Тэгтэл баруун мөрөн дээр тас буусан. Би жижиг модон сандлаар цохисон. Уйлаад, миний ард зогсож байсан зээ минь намайг чирч гадагш гарсан. Амьсгаа авч, мөрөө тэмтэрч үзтэл өвдөхгүй, цус нөж гарсан ч юм алга. Гайхаад зээгээрээ дахин харууллаа.  - Зүгээр байна. Хоёулаа явъя, эмээ. Наад аймаар юм чинь таныг алах гээд байна... Зээгээ ингэж гуйгаад байхаар нь нөмгөн мөртлөө хоёул хөтлөлцөж алхаад цагдаагийн хэсэг орж болсон явдлыг хэлсэн. Тэгээд цагдаатай хамт гэртээ очсон чинь тэр аль хэдийнэ үхсэн байсан. Цагдаа тэрний судсыг бариад “Үхчихсэн” гэснээ түргэн дуудсан. Ингээд би гэдэг хүн 49-нийхөө жил дээр хүн алсан гээд гэмт хэрэгтэн болсон доо хэмээн Надмид гуай ярив.  Түүний ярьж буйгаар бол тэр байшин үнэхээр хий үзэгдэл, гүйдэлтэй байжээ. Талийгаач Нямцэрэн дагавар охиноо буюу Надмид гуайн зээг барьж авч зодчихоод “хэдэн” үг хэлсэн хөгшин рүү гар далайх тэр мөчид “Сүх барьсан” хий юм харагдаад, баруун мөрөн дээр маш хүнд юмаар цохижээ. Амиа алдаагүйдээ баярлан, сандлаар цохисон чинь тэр муу юм хий үзэгдэл, сүнсийг дагуулагч хүргэн нь амиа алдсан байна. Ингээд хүргэнийхээ амийг егүүтгэсэн хадам ээж 20 жилийн хорих ялыг эдэлж байгаа ажээ.  - Өөрөө амьд үлдэж, зээ охиноо хамгаалсандаа баярлаж явдаг аа. Муу ч гэсэн хүн юм чинь, хайран. Яах гэж тэр орой хүрч ирсэн юм бэ? Ёстой өөрийнх нь хэлснээр тэр байшинд би биш тэр хүн ясаа тавих учиртай байж. Талийгаачийн алтан хайрцгийг нээж өгсөн юм надтай уулзсан. Тэгээд “Чи охиноо, өөрийгөө аварсан гэж бодоорой. Өөрийгөө битгий буруутгаарай гэж захисан. Би учрыг ойлгоогүй, их гайхаж байсан” хэмээн Надмид гуай ярьж байна.  Гэтэл талийгаач залуугийн сүнс аль хэдийнэ зайлж одсон учраас ойр дотныхондоо хатуу ширүүн хандаж, хүн авираа бүрэн гээсэн байж. Тиймээс сүнс нь зайлсан бие хий үзэгдэл болоод тэнэгч сүнстэй учирч, түүнд хорлогдох, тааралдах нь их байдаг байна. Тиймээс хий үзэгдэлтэй буюу “данх хөдөлдөг”, “цай буцлах чимээ гардаг” тэр байшинд очсон согтуу эр хадамдаа агсам тавьж, буруу үйлдэл хийхэд муу ёрын сүнс баярлаж “сүх харуулсан” бололтой. Надмидад сүх харагдсан, бас мөрөнд нь дохио өгсөн аж. Хий үзэгдэл хэзээ, хаана, хэнтэй учирдгийн учиг ийм ч байж болох юм.  wikimon

Толины талаар мэдүүштэй зүйлс

1. Толиор дамжуулан цаг хугацаагаар аялж болно Цаг хугацааны хонгилыг ашиглан ийм аялал хийж болно гэдгийг одоо үед хүн бүр гадарладаг болсон. Гэхдээ энэ хонгил нь маш тогтворгүй, амархан сарниж болох тул түүгээр “зорчих” маш бэрх. Харин энэ асуудлыг хос толины тусламжтайгаар хялбархан шийдэж болох аж. Үүний тулд бие биеэс нь хэдэн микрометр зайтайгаар вакуум дотор байрлуулсан 2 цэнэггүй толь хэрэгтэй. Толинуудын хооронд ямар ч гаднын цахилгаан соронзон талбай байхгүй байх нь чухал. Энэ үед 2 толины дундах квант талбайн нөлөөгөөр Казимирийн эффект гэгдэх физикийн хүч үүснэ. Энэхүү квант-цахилгаан динамик хүч нь толинуудын хооронд орон зай-цаг хугацааны асар том сөрөг бүсийг үүсгэдэг. Үүний үр дүнд цаг хугацааны тогтвортой хонгил бий болно. Онолын хувьд энэ хонгилоор гэрлийн хурдаас ч илүү хурдаар аялах боломжтой. Гэхдээ зөвхөн өнгөрсөн үе рүү л аялж болно, ирээдүй бидний хувьд хаалттай. Бас нэг зүйл: ийм хонгил маш “богинохон” тул элэнц, хуланцтайгаа уулзах магадлал бас л үгүй шахам. 2. Толь, тайруулсан мөч ба хүний уураг тархины холбоо Золгүй тохиолдлоор хөл, гараа тайруулсан хүмүүс үгүй болсон мөч нь өвдөхийг мэдэрсээр байдаг үзэгдэл анагаах ухаанд олонтаа тохиолддог. Энэ үзэгдлийг судалж өвчтөнүүдэд туслах үүднээс эрдэмтэд туршилт хийж үзжээ. Ширээн дээр босоо толинууд байрлуулж тавиад дунд нь өвчтөний эрүүл бүтэн гарыг тусгасан байна. Ингэхэд эрүүл гарны дүрс толин дээр нөгөө талдаа бууж өвчтөнд 2 гараа хоёуланг харж байх шиг сэтгэгдэл төрдөг байна. Бас аль эрт, 10 жилийн өмнө үгүй болсон гар нь хөдлөөд ч байх шиг болж, эрүүл гарт нь хүрч үзэхэд “үгүй болсон” гар нь үүнийг мэдэрч байжээ. Хэд хэдэн удаагийн ийм туршилт, тайлбар ярианы дараа өвчтөнүүд үгүй болсон гарынхаа өвчнийг мэдрэхээ больж тайвширсан байна. Энэ нь тархины үйл ажиллагаатай холбоотой гэнэ. Хүн аль нэг эрхтнээ алдсаны дараа тархи шинэ нейрон холбоог үүсгэдэг байна. Ийм маягаар тархины мэдрэх чадвар, харах эрхтний хооронд маш нягт холбоо байдаг нь нотлогджээ. 3. Толь хий юм харахад хүргэдэг Харанхуй өрөөнд толины өмнө 1 метр орчим зайтай суугаад өөрийн нүүр царайг 10 орчим минут ажиглавал хачирхалтай зүйл болно. Нүүр чинь аажуухан өөрчлөгдсөөр сүүлдээ улам хурдсаж багтай төстэй болно. Энэ нь таны царай огт биш мэт санагдана. Зарим хүн танихгүй хүмүүсийг, зарим нь ер бусын аймшигт амьтад, араатныг олж хардаг. Анхааруулах нь: энэ туршилтыг хэзээ ч давтахгүй байхыг сануулж байна! Учир нь, харанхуйд толинд харсан хүмүүс тэвчихийн аргагүй аймшигт зүйлийг олж хараад ухаан самуурсан тохиолдол олон бий. Шөнө толинд бүү хар! Харин сэтгэл судлаач, эрдэмтэд тодорхой нөхцөл байдлыг бүрдүүлж байж сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийг ийм туршилтанд оруулахад, тэд зарим тохиолдолд өөрийн 2 дахь дүр төрхөө олж хараад эдгэрсэн удаа байдаг ажээ. 4. Бүгд өөрийгөө толинд хараад таньдаг уу? Мэдээж, ихэнх хүмүүс өөрийгөө толинд хараад танилгүй яахав. Гэхдээ танихгүй байх тохиолдол бас байдаг гэнэ. Эрдэмтэд туршилтанд орж буй хүмүүсийн нүүр буюу биен дээр тэмдэг тавьдаг байна. Өөрийгөө таньж буй хүн энэ тэмдгийг арчихыг оролдох буюу дор хаяж хүрч үздэг гэнэ. Нялх хүүхэд 2 орчим настайгаасаа л өөрийнхөө дүрсийг таньж эхэлдэг. Харин Кени, Фижи зэрэг орны 6 настай хүүхдүүд өөрийгөө толинд хараад таньдаггүй аж. Гэхдээ энэ нь сэтгэцийн ямар нэг эмгэг биш, тухайн орны онцлог байдалтай холбоотой байх гэж эрдэмтэд таамаглаж байгаа гэнэ. Тэдгээр хүүхдүүд өөрийгөө хараад зог тусан зогсож байгаагаас үзвэл өөр хэн нэгнийг биш, яг өөрийгөө гэж мэдээд гайхаж буйн тэмдэг юм. 5. Толинд өөрийгөө хараад таньдаг амьтад Зарим амьтад толинд өөрийгөө хараад таньдаг. Жишээ нь заан толинд хараад нэг л хөдөлгөөнийг дахин дахин хийж шалгаж үзэх мэт болдог. Горилл сармагчныг яг хүн шиг туршиж үзэхэд тэд толинд харсны дараа хүнгүй газар олж очоод өөрийн биен дээрх тэмдгийг арчиж хаяхаар оролдож байжээ. Иймд тэднийг өөрийгөө таньдаг гэж дүгнэсэн байна. Түүнчлэн шимпанзе, орангутанг, бонобо сармагчингууд, далайн гахай, европын шаазгай өөрийгөө таньдаг амьтдын тоонд багтжээ. 6. Саран дээрх толь Дэлхийгээс Сар хүртэл 384 403 орчим км гэдгийг бид толины хүчээр л мэдэж авсан билээ. Гэхдээ Сар зууван дугуй замаар Дэлхийг тойрдог учир энэ зай байнга өөрчлөгдөж байдаг. Сарны орбитын хамгийн ойрын цэгийн зай нь 363 104 км, хамгийн хол нь 406 696 км. «Аполлон» хөлгийн астронавтууд Саран дээр булангийн тусгал-толийг байрлуулсан байна. Энэ нь лазерийн туяаг ирсэн зүг рүү нь буцаан ойлгодог онцгой толь юм. Лазерийн туяаг эрдэмтэд Дэлхий дээрх асар том телескопоос Сар луу илгээнэ. Толиноос ойсон цацрагийн хүчээр эрдэмтэд Сарны тухай маш их зүйлийг мэдэж авчээ. Одоо манай гарагийн дагуул-Сар маань жилд дунджаар 3,8 см зайтайгаар Дэлхийгээс холдсоор байгаа юм байна. 7. Толь авиаг ойлгож чаддаг Дууны долгиог ойлгож чаддаг толийг акустик толь гэж нэрлэдэг. Дэлхийн 2-р дайны үеэр Их Британ улс дайсны онгоцноос гарах тодорхой дууны долгионыг илрүүлэх зорилгоор ийм толийг ашиглаж байжээ. Энэ бол радар үүсэхээс өмнөх хэрэг юм. Их Британийн эргээр нэг байрлуулсан эдгээр толины зарим нь одоо ч Кентийн гүнлэгт байдаг. Тийш очихыг зөвшөөрдөггүй ч, тусгай аялалын бүрэлдэхүүнд ороод очиж үзэж болно. Их Британийн нутаг дэвсгэрээс гадна ганцхан акустик толь байдаг нь Мальтийн Мактабад оршдог. 61 метрийн диаметртэй энэ аварга толийг нутгийнхан «Il widna» гэж нэрлэдэг нь «чих» гэсэн үг аж. «Чих»-ийг учиргүй нууцлаад байдаггүй ч, хамаагүй очиж бас болдоггүй гэнэ. 8. Толь материйг ойлгодог Ийм толийг физикийн шинжлэх ухаанд атомын толь гэж нэрлэдэг. Жирийн толь гэрлийг яаж ойлгодог билээ, энэ толь яг тэр зарчмаар бодисын атомыг ойлгоно. Атомыг ойлгохын тулд цахилгаан соронзон талбайг ашигладаг ч, зарим толинд жирийн цахиурт усыг хэрэглэдэг байна. 9. Шударга толь Толь бидний дүрсийг “тонгоруулж” үзүүлдэг гэдэг нь худал. Гэхдээ бусад хүн таны царайг яаж хардаг, яг тэр янзаар өөрийнхөө царайг харах боломжтой, “урвуу тусгалгүй толь” буюу шударга толь гэж байдаг. Ялангуяа нүүрээ будаж шунхдах үед ийм толь их хэрэг болдог. Шударга толийг гэрийн нөхцөлд хялбар хийж болно. 2 ширхэг жирийн толийг перпендикуляр байрлуулаад нийлсэн хэсгээс нь өөрийн дүрсийг хараарай. Энгийн толь шиг хавтгай биш, харин 3D дүрс таны хөдөлгөөн болгоныг дагах болно. 10. Толь гэрлийн цацрагийг задалдаг Толийг гэрэл задлагч олон багаж хэрэгсэл, түүн дотор дуран авай хийхэд өргөнөөр ашигладаг. Гэрэл задлагч хамгийн энгийн багаж бол нэг суурьтай 2 шилэн призмээс бүрдсэн шоо юм. Түүн дээр туссан гэрлийн цацрагуудын хагас нь хуучин замаараа хөдөлж, хагас нь 90°-ын өнцгөөр буцаж ойдог байна.   

Сүнсний орон гэр болсон Азийн хамгийн аймшигтай 10 газар

“National Geographic” сувгийн сэтгүүлч Роберт Жое Азийн орнуудын сонирхолтой газруудаар аялдаг. Тэрээр энэ удаад хамгийн аймшигтай сүнс, чөтгөрүүд цугласан хэмээгддэг газруудыг сонгож тэдгээр газруудаар аялсан байна. Тэрээр энэ аялалаа сүнстэй таарахын тулд биш, түүхэн газар гэдэг талаас нь сурвалжилсан юм. Гэхдээ Роберт дахин тэдгээр газрууд руу явахгүй байсан нь дээр хэмээн бодсон тухайгаа ч мөн тэмдэглэсэн байна. Хонконгийн Так Так сургууль: Хонкогийн иргэдийн очихоос ч жихүүцдэг газруудын нэг бол Так Так хэмээх сургууль юм. Энэ сургууль хаагдсан бөгөөд сургуультай холбоотой олон төрлийн аймшигтай түүх бий. Энэ газарт олон эмэгтэй амиа хорлосон гэдэг. Шөнийн цагаар сургуулийн ойролцоо явж байхад сүнстэй таарсан хүмүүс маш олон байдаг. Энэтхэгийн чимээгүй цамхаг: Энэ газраас хүн бүү хэл шувуу, амьтад хүртэл цэрвэдэг. Энэ цамхагийн ойролцоо ямар ч аниргүй бөгөөд айм Японы Окинава арлын Чибичвагийн хөндий: Дэлхийн II дайны үед Японы цэргүүд АНУ-ын цэргүүдтэй тулалдах үед маш олон цэрэг амь алдсан.  Окинава орчимд иймэрхүү үй олноороо амь үрэгдсэн хүмүүсийг булсан хөндий хэд хэд байдаг. Хөндийн ойролцоогоос тусламж эрсэн хүмүүсийн дуу хоолой сонсогддог бөгөөд “ Би энэ газраас явмаар байна” гэх дууг нутгийнхан байнга сонсдог. Түүнчлэн гавлын яс, хүний биеийн  яснууд  олноор олддог. Филиппиний Карлын эмнэлэг: Өмнө нь энэ газарт АНУ-ын армийн цэргийн эмнэлэг байсан. Уг эмнэлэгт олон хүн амиа алдсан бөгөөд одоо харин энэ газрын ойролцоо юу ч байдаггүй Тайваны Багуа барилга: Тайваний зүүн өмнөд эрэгт орших “Ногоон арал” жуулчны бүсэд байрлах энэ барилга мөн л  хүмүүсийн очихоос цэрэвдэг газруудын нэг. Энэ барилгын цогцолбор өмнө нь улс төрийн хоригдлуудыг хорьдог шорон байсан.  Тэнд хүмүүс маш олноороо амиа хорлодог байсан нь шоронг хаахад хүргэжээ. Өмнөд Солонгосын Еондок: Өмнөд Солонгосын Гёнсан аймагт орших энэ барилга мөн л хүний байгаад байх газар биш хэмээн  хаагдсан газруудын нэг. Энэ газарт дунд сургуулийн нэг охин найз хөвгүүнээсээ болж амиа хорлож сүнс нь хоргодсон ажээ. Малайзын сүнстэй толгод: Өмнөд Солонгосын Гёнсан аймагт орших энэ барилгат мөн л хүний байгаад байх газар биш хэмээн  хаагдсан газруудын нэг. Энэ газарт дунд сургуулийн нэг охин найз хөвгүүнээсээ болж амиа хорлож сүнс нь хоргодсон ажээ. Тайландын  Пра Си Санпет сүм: Ойролцоогоор 50 жилийн өмнө бүлэг дээрэмчид энэ газраас алтан бурхан болон бусад зүйлсийг энэхүү эртний сүмээс хулгайлсан аж. Гэтэл тэдгээр алтан эдлэлүүд гай чирч нутгийн иргэд хачирхалтай, аймшгийн үхлээр үхцгээх болсон гэдэг. Тиймээс энэ сүмийн ойролцоо хэн ч амьдардаггүй. Вьетнам дахь Америк шорон: Вьетнамын зүүн хэсэгт орших “Барын тор” хэмээн нэрлэдэг Франц, Америкчуудын шорон. Хүйт даасан энэ газар одоо хаагдсан ч ийшээ хэн ч зүглэдэггүй. Шоронд зовж тарчилж амиа алдсан хүмүүсийн  гаслант дуу хоолой сонсогддог гэж нутгийнхан ярьдаг. Индонезийн Лаваг Севү5: Энэ хуучны том байшин бол Индонезийн боолчлолын үеийн барилга бөгөөд аймшиг агуулсан энэ барилгын тухай мэдэхгүй хүн тус улсад бараг байхгүй ээ. Дэлхийн II дайны үед Японы цэргүүд Индонезийн цэргүүдтэй энэ барилгын ойролцоо ширүүн тулалдсан.  Тэр үед амиа алдсан цэргүүдийн сүнс хорогдсон гэдэг. Э.Мөнхнасан  

Нас барсан хүүгийн сүнс, ээжийгээ тэвэрчээ

Филиппин улсын иргэн Жой Ганда (Joy Ganda Vibar Alamares) гэгч эмэгтэйн 7 настай хүү Требби (Trebby) хорт хавдрын улмаас харамсалтайгаар нас баржээ. Түүний оршуулгын ёслол дээр салах ёс гүйцэтгэхээр ирээд байсан ээж болон эгч нар нэгэн бичлэгийг хуваалцсан нь олон хүний зүрхэнд шар ус хуруулаад байна. Хүүгийн авсыг тойруулан зассан цагаан бөмбөлгүүдээс нэг нь гэнэт тасарч, ээжийнх нь зүг хөөрөн, яг л амьтай мэт доошлон, толгой, нуруунд нь аяархан хүрч, гарт нь баригдахыг хичээж байв. Хүүгийн ээж болон эгч нар эл явдлыг бяцхан Требби хүү ээжтэйгээ салах ёс хийж байна хэмээн ойлгожээ.

​“Хар хэл”-тэй бүсгүйтэй амраглаад хамаг амьдрал нь сүйрэв

Дулаарч цэцэг ногоо дэлгэрээд зуны эхэн сарын нэг өдөр тун сайхан байжээ. Цагийн аясыг дагаад хүний сэтгэл санаа хүртэл тавирдаг болохоор Батцэнгэл толгойг нь дарсан их ажил, унтсан ч нүдэнд нь орох их тоо, мөнгөний тухай бодлоосоо түр ч гэсэн салъя хэмээн бодоод санаа нийлдэг хэдэн нөхөдтэйгээ салхинд гарч хийморио сэргээхээр шийджээ. Урьдын адил халуун дулаан биш хөрхийж хүйт даасан гэр орондоо очихоос дургүй нь хүрэх болсон шалтгаанаа олохыг хичээсэн боловч өнөөг хүртэл зөв хариулт олоогүй яваа аж. Тийм болохоор Батцэнгэл энэ сонголтыг хийсэн байж болох. Эсвэл өдрийн цайны цагаар уулзсан нэг найз нь:  - За, Цэнгэл минь. Чиний сүлд, сүр чинь бүр алга болчихож. Лам, хар гээд аргалж, янзалдаг хүн дээр очсон юм уу? Аль эсвэл агаар салхинд гар. Арай ч ингэж явах хүн биш юмсан... гэж зэмлэх, зөвлөхийг хослуулсан нь нөлөөлсөн ч байж болох юм.  - Дүнсийж, байнга уурлаж, үг ч солихоо больсон. Аргадаж, юу болоод, яагаад байгааг нь асуухаар: - Чамд хамаагүй... гэхээс өөр юм хэлэхгүй. Олон сар ийм байдалтай байхыг нь харж явсан. Эцэст нь би энэ хүний хайрыг биш уурыг хүргэдэг “бай” нь болж яваадаа маш их гомдсон. Тэгээд ... Түүний эхнэр Хоролсүрэн ингэж ярьжээ.  Батцэнгэл “Салхинд гарч, сэтгэлээ сэргээх” гэж байгаагаа эхнэртээ хэлээгүй байна.  - Би томилолтоор хөдөө явна. Ойр зуурын юм бэлтгэчихээрэй. Нөхрийгөө халамж, бөөцийлөлтөөр дутааж үзээгүй ажилсаг зангаараа Хоролмаа “Хөдөө явах” бэлтгэлийг базааж, “Ийм хүн биш юмсан. Ямар муу ёр шүглээд хэлж ярихгүй, хий нь гарсан дугуй шиг ингэж хачин царайлах болов оо...” гэж байнга шаналгах бодлоосоо салж чадахгүй сууж байснаа шүүгээний ард нууж хийсэн хар хавтастай бичиг, цаасыг гаргаж үзсэн байна.   Хаашаа, хэд хоногоор явж байгаагаа ч хэлэлгүй, эхнэрийнхээ бэлтгэж тавьсан цүнхтэй зүйлийг шүүрч аваад гарахад нь Хоролмаа “Болгоомжтой л яваарай даа. Эргэн тойронд чинь чамд дэндүү ойрхон байгаа хүмүүс чамайг ийм болгож байгаа шүү” гэж хашгирчээ. Тэрбээр яагаад ингэж хэлснээ бодоод бодоод олоогүй атлаа ямар ч байсан амнаас нь ийм үг унаж.  Нөхөр Батцэнгэлийгээ ингэж гарч явсны дараа Хоролмаа нөгөө хар хавтаснаас гарч ирсэн хоёр, гурван хуудас цаасан дээрх гэрээ болон тооцоог дахин үзэж, нягталжээ. Хоролмаа гайхаж, айж байснаа больж, өөрийн зөн совиндоо итгэж, болоод, зүүдлээд байгаа юмныхаа тухай дахин тунгаахад хүрчээ.  Батцэнгэл яг л нохойд бариулж, идүүлэх гэж байгаа мэт ганц ч үг хэлж чадахгүй суух аж.  - Гэр орныг чинь түйвээнэ...  - Ширэн нүүрлэсэн луйварчин минь, чи мөнгийг нь авсан шигээ өг л дөө... - Чи яаж гуйсан ч нэр цэвэр хоцрохгүй, мэдэв үү. Тэр хүүхнийг ашиглаж, луйвардчихлаа гэж бодож байгаа бол чи андуурсан... Мэдэв үү? Ийм улаан хэрүүлэн дунд хөлсөө арчин үг дуугүй суух нөхрийгөө харж зогссон эхнэр нь “Юу болоод байгаа юм бол? Миний хань арай ч дээ...” гээд очих гэтэл араас нь нэг хүн угз татан зогсоосон байна. Тэгснээ: - Чи очиж болохгүй. Чи юу болсныг мэдсэнийхээ дараа оч. Би чамд юу болсон бүгдийг хэлж өгөх бичгийг олж өгөх болно гэжээ.  Хэд хоногийн өмнө ингэж зүүдэлсэн Хоролмаа “Өөрийн чадлаар ажиллаж, бусдын жишгээр сайн яваа хүнийг “Өрөнд орлоо” гэж зүүдлээд ёстой муу ёр байгаа даа” хэмээн өөрөөсөө, зүүднээсээ цэрвээд өнгөрсөн байна. Гэтэл тэр зүүд нь өдөр алгасахгүй шахам нүдэн дээр нь биеллээ олсон учраас Хоролмаа “Нэг юм болоод байна” хэмээн тунгаахад хүрчээ.  Нэлээд нямбай, буурьтай, ухаалагт тооцогдож, найз нөхдөдөө ч, хамт олондоо ч магтагдан хүндлэгдэж явдаг Хоролмаа аягатай цайгаа хөрч байгааг ч анзаарах сөхөөгүй тооны машин барьж сууснаа нөхрийнхөө “Нууц” хавтаснаас олон бичиг баримтыг авч гарч, хувилуулж авчээ. Энэ бичиг, гэрээний тухай бодож, “Энд л маш их “но” байна” хэмээн толгойгоо гашилгаж явтал найз Дариймаа нь тааралджээ. Тэр хоёр кофе ууж, элдвийг ярин нэлээд удаан суусан байна.  “Батцэнгэл нэг хүүхэнд толгойгоо мэдүүлчихээд их удаж байна. Чамд энэ тухай ярих халуун байлаа. Яагаад гэвэл, Батцэнгэл хүний хувьд их сайн, тэгээд та хоёрын амьдралыг харсаар, мэдсээр байж хачин муухай юм ярьж сэв суулгаж чадаагүй. Хоролоо өөрөө мэдээд, цаадахийгаа татаад авчих болов уу гэж бодож явсан...  ... Тэр хүүхнийг нь би сайн таних юм билээ. Миний нэг танил залуутай нэг гэрт орж, хэдхэн сар амьдраад салсан юм. Тэрнээс хойш хэд хэдэн эртэй л нэр холбогдоод авсан. Тэр юу ч хийж чадна. Наад гэрээ чинь ямар учиртай юм бол? Чи цаадахыгаа хаашаа явсныг мэд. Би ч гэсэн тэр Солонгоог асууж сураглая”. Дариймаа, Хоролсүрэн хоёр ингэж ярилцаад салжээ. Төдий л удалгүй “Солонгоо, Батцэнгэл хоёр хамт амралтанд явсан байна” гэж Дариймаа утасджээ.  Хоролсүрэн нөхөртөө гомдсонгүй. Хавтсан дотроос олсон гэрээ, бас бусдад төлөхийг шаардсан 60 гаруй сая төгрөгийн баримт тооцоо болгон дээр “Ш.Солонгоо” гэсэн гарын үсэг байгааг харсан болохоор тэрбээр зөвхөн “Батцэнгэлийг аврах” тухай бодсон байна.  - Зальтай, овтой хүүхэнд хуурч, мэхлэгдсэн нь тодорхой байсан. Тийм хүнд урхидуулчихаад ийм хүнд байдалд орсноо хэлж чадахгүй, бухимдаад яваа юм байна” гэж бодоод “Учрыг олъё. Нөхөртэйгээ эвтэйхэн ярилцаад тэр Солонгоо их өөдгүй хүн гэнэ” гэдгийг хэлж, ойлгуулах гээд би тэдний араас очсон... Эцэст нь ингэж шоронд орно. Гүтгүүлнэ, доромжлуулна гэдгээ мэдсэн бол нөхрийнхөө тархи толгойг тэгж буруу эргэснийг тооцоолсон бол би очихгүй, зүгээр л юу ч мэдээгүй, сонсоогүй юм шиг байж чадах байсан... хэмээн Хоролсүрэн мэдүүлжээ.  - Юу болж, хэдэн төгрөгийн асуудал үүссэнийг тайлбарлах шаардлага байгаагүй. Солонгоо бид хоёрын мөнгөний тооцоонд санаа тавьсан мэт ярьж байгаа боловч үнэн хэрэгтээ хардаж, бухимдлаа тайлах гэж тэнд очсон... гээд олон жил ханилан суусан эхнэрийнхээ эсрэг мэдүүлэг өгч байсан Батцэнгэл энэ үгэндээ ороогдон амраглан гүйж, авгай, хүүхдээ хуурч, аль байдгаа өгч орхисон Солонгоо гэдэг хүүхэндээ өвдөг шороодож, бас шоронгийн хаалга татах шахжээ.  Амралтын газар очиход нь согтуу гарч ирчихээд хэл үгээр доромжилж, өөдөөс нь нулимж бүдүүлэг авирласан Солонгоо гэх 37-38 настай бүсгүйг алгадаж, хана мөргүүлснийхээ төлөө “Танхайрч, бусдын эрх чөлөөнд халдсан. Хүнд гэмтэл учруулсан” гэх гэмт хэрэгт буруутгагдан хорих ялаар шийтгүүлсэн Хоролсүрэн: - Чиний төлөө явсандаа би ийм байдалд орлоо. Чи намайг биш тэр хүүхнийг өмөөрч, гэрчийн бас хохирогчийн мэдүүлэг өгөөд зогсохдоо дээр чинь үнэнийг ялгаж салгаад өгдөг хөх тэнгэр, бурхан байгааг мэдсэнгүй. Чи надад биш үр хүүхдэдээ санаа зовоогүй. Тэр хүүхний өр ширийг дарж, өөрөө шаналж яваа чинь чиний амьдрал, аз жаргал юм биз дээ... хэмээн уйлан байж хэлснээс хойш Батцэнгэл сураггүй алга болжээ.  Тэгтэл Солонгоо нь “Залилан”-гийн гэмт хэргээр цагдан хоригдсон байна. Энэ үед Батцэнгэл мөнгөний асуудалд ороогдон хоригдож байгаад гарсныг мэджээ.  Ингээд Батцэнгэл гэх эр нууц амраг бүсгүйдээ мэхлүүлэн 40 гаруй сая төгрөгийн өр, зээлийг нь төлж, мөн их хэмжээний зээл авч өгснийхөө төлөө өөрөө өрөнд орж, 15 хүнээс мөнгө авч арайхийн компанийн барилга болон үл хөдлөх хөрөнгөтэйгээ үлдсэн байна. Түүнд итгэж мөнгөө зээлдүүлсэн хүмүүс өдөр, шөнөгүй ээрч, эцэст нь цагдаад хандсанаар Солонгоогийн “залилан” илэрчээ.  Тэрбээр “Би жирэмсэн болсон. Чиний хүүхдийг тээж байна. Тэгэхээр чи энэ өрийг төл гээд 6-8 хүнээс зээлсэн мөнгөнийхөө баримт, гэрээг Батцэнгэлд өгсөн байна. Түүнийг татгалзах эсвэл учрыг лавлах юм бол: - Би энэ зургийг, бас жирэмсэн гэдгээ интернэтээр цацаж чамайг гишгэх газаргүй болгоно шүү гээд сексийн үеийн байдлыг гар утсаараа болон камераар хийсэн бичлэг, зураг сэлтээ үзүүлэн сүрдүүлдэг байжээ. Бусдаас их хэмжээний мөнгө авч, өөрөө тансаглаад эцэст нь өөрт таалагдсан, бийлэгжүү эрчүүдийг урхидаж өрөө төлүүлдэг өөрийн болоод бусдын дур хүслийн үед хийсэн зураг, бичлэг, үг яриагаар нь хүртэл шантаажилдаг башир аргатай бүсгүйн үнэн төрхийг мэдсэн эр:  - Миний эхнэр Хоролсүрэн буруугүй. Би буруутай гэж хожимдсон хойно цагдаа, шүүхэд өргөдөл бичиж түүнийг хорих ялаас чөлөөлүүлэхээр хөөцөлджээ. Гэвч Солонгоод гар хүрсэн, хөмсөг нь язарч оёдол тавиулсан нь үнэн учраас Хоролсүрэнг ялаас чөлөөлөх, суллах боломжгүй нь тодорхой ажээ.  - Тэр хүн бүгдийг ойлгож, ухаарсанд баяртай байна. Гэхдээ би тэр хүнтэй амьдрахгүй. Намайг биш өөр хэнийг ч нэгд тавьж чадах юм байна гэдгийг мэдэрсэн гэж ярих Хоролсүрэн бас нэг хачирхалтай юм ярьжээ.  - Энэ Солонгоо их сонин хүүхэн. Түүний дэргэд ойртоод очихоор бүх бие хүйт дааж, айдас төрөөд байдаг юм. Эндхийн хүүхнүүд хүртэл Солонгоогоос цэрвэдэг. Түүнтэй муудалцаж, үг зөрсөн нэг эмэгтэй шууд халуурч бүр элийрч дэмий чалчиж их айлгасан шүү. Манай эгч “Батцэнгэлийн толгой чөтгөрт урхилагджээ. Амь насанд нь ч аюул учирч мэднэ” гэж лам хэлсэн гээд ярихад нь би тоогоогүй. Тэгтэл энэ Солонгоог хэлж байсан юм байна гэдгийг одоо л ойлгож байна. Би очиж, энэ хоёрын “булхай” илрээгүй бол Батцэнгэл үхэх байсан байх. Ёстой сонин болоод удсан шүү. Шөнө унтаж байхдаа бүх бие нь хүйтэн, тэгээд нүднээс нь сонин гэрэл цацраад байх болсон шүү. Тэгээд яг тэнэг хүн шиг болсон байсан. Энэ Солонгоо ёстой хар хэлтэй, хар мөртэй хүн гэдэг нь үнэн. “Манай ээж хар дом хийдэг удмын хүн. Би ч чадна. Гэхдээ айгаад байх болсон” гэж тэрбээр ярьсан гэсэн хүнээ танихгүй, хэнтэй хамаагүй ойртох юм бол юунд ч хүрч, юу ч болж болох нь гэдгийг сургамж, дохио болгон ярьж байгаа юм шүү” хэмээн Хоролсүрэн ярьж байна. Солонгоо гэх эмэгтэйн хэл нь улаан, ягаан биш хар өнгөтэй гэж бас нэг хүн ярьсан байв.

Нас барсан хүүгийн сүнс, ээжийгээ тэвэрчээ

Филиппин улсын иргэн Жой Ганда (Joy Ganda Vibar Alamares) гэгч эмэгтэйн 7 настай хүү Требби (Trebby) хорт хавдрын улмаас харамсалтайгаар нас баржээ. Түүний оршуулгын ёслол дээр салах ёс гүйцэтгэхээр ирээд байсан ээж болон эгч нар нэгэн бичлэгийг хуваалцсан нь олон хүний зүрхэнд шар ус хуруулаад байна. Хүүгийн авсыг тойруулан зассан цагаан бөмбөлгүүдээс нэг нь гэнэт тасарч, ээжийнх нь зүг хөөрөн, яг л амьтай мэт доошлон, толгой, нуруунд нь аяархан хүрч, гарт нь баригдахыг хичээж байв. Хүүгийн ээж болон эгч нар эл явдлыг бяцхан Требби хүү ээжтэйгээ салах ёс хийж байна хэмээн ойлгожээ. Эх сурвалж:www.caak.mn

“Хар хэл”-тэй бүсгүйтэй амраглаад хамаг амьдрал нь сүйрэв

Дулаарч цэцэг ногоо дэлгэрээд зуны эхэн сарын нэг өдөр тун сайхан байжээ. Цагийн аясыг дагаад хүний сэтгэл санаа хүртэл тавирдаг болохоор Батцэнгэл толгойг нь дарсан их ажил, унтсан ч нүдэнд нь орох их тоо, мөнгөний тухай бодлоосоо түр ч гэсэн салъя хэмээн бодоод санаа нийлдэг хэдэн нөхөдтэйгээ салхинд гарч хийморио сэргээхээр шийджээ. Урьдын адил халуун дулаан биш хөрхийж хүйт даасан гэр орондоо очихоос дургүй нь хүрэх болсон шалтгаанаа олохыг хичээсэн боловч өнөөг хүртэл зөв хариулт олоогүй яваа аж. Тийм болохоор Батцэнгэл энэ сонголтыг хийсэн байж болох. Эсвэл өдрийн цайны цагаар уулзсан нэг найз нь:  - За, Цэнгэл минь. Чиний сүлд, сүр чинь бүр алга болчихож. Лам, хар гээд аргалж, янзалдаг хүн дээр очсон юм уу? Аль эсвэл агаар салхинд гар. Арай ч ингэж явах хүн биш юмсан... гэж зэмлэх, зөвлөхийг хослуулсан нь нөлөөлсөн ч байж болох юм.  - Дүнсийж, байнга уурлаж, үг ч солихоо больсон. Аргадаж, юу болоод, яагаад байгааг нь асуухаар: - Чамд хамаагүй... гэхээс өөр юм хэлэхгүй. Олон сар ийм байдалтай байхыг нь харж явсан. Эцэст нь би энэ хүний хайрыг биш уурыг хүргэдэг “бай” нь болж яваадаа маш их гомдсон. Тэгээд ... Түүний эхнэр Хоролсүрэн ингэж ярьжээ.  Батцэнгэл “Салхинд гарч, сэтгэлээ сэргээх” гэж байгаагаа эхнэртээ хэлээгүй байна.  - Би томилолтоор хөдөө явна. Ойр зуурын юм бэлтгэчихээрэй. Нөхрийгөө халамж, бөөцийлөлтөөр дутааж үзээгүй ажилсаг зангаараа Хоролмаа “Хөдөө явах” бэлтгэлийг базааж, “Ийм хүн биш юмсан. Ямар муу ёр шүглээд хэлж ярихгүй, хий нь гарсан дугуй шиг ингэж хачин царайлах болов оо...” гэж байнга шаналгах бодлоосоо салж чадахгүй сууж байснаа шүүгээний ард нууж хийсэн хар хавтастай бичиг, цаасыг гаргаж үзсэн байна.   Хаашаа, хэд хоногоор явж байгаагаа ч хэлэлгүй, эхнэрийнхээ бэлтгэж тавьсан цүнхтэй зүйлийг шүүрч аваад гарахад нь Хоролмаа “Болгоомжтой л яваарай даа. Эргэн тойронд чинь чамд дэндүү ойрхон байгаа хүмүүс чамайг ийм болгож байгаа шүү” гэж хашгирчээ. Тэрбээр яагаад ингэж хэлснээ бодоод бодоод олоогүй атлаа ямар ч байсан амнаас нь ийм үг унаж.  Нөхөр Батцэнгэлийгээ ингэж гарч явсны дараа Хоролмаа нөгөө хар хавтаснаас гарч ирсэн хоёр, гурван хуудас цаасан дээрх гэрээ болон тооцоог дахин үзэж, нягталжээ. Хоролмаа гайхаж, айж байснаа больж, өөрийн зөн совиндоо итгэж, болоод, зүүдлээд байгаа юмныхаа тухай дахин тунгаахад хүрчээ.  Батцэнгэл яг л нохойд бариулж, идүүлэх гэж байгаа мэт ганц ч үг хэлж чадахгүй суух аж.  - Гэр орныг чинь түйвээнэ...  - Ширэн нүүрлэсэн луйварчин минь, чи мөнгийг нь авсан шигээ өг л дөө... - Чи яаж гуйсан ч нэр цэвэр хоцрохгүй, мэдэв үү. Тэр хүүхнийг ашиглаж, луйвардчихлаа гэж бодож байгаа бол чи андуурсан... Мэдэв үү? Ийм улаан хэрүүлэн дунд хөлсөө арчин үг дуугүй суух нөхрийгөө харж зогссон эхнэр нь “Юу болоод байгаа юм бол? Миний хань арай ч дээ...” гээд очих гэтэл араас нь нэг хүн угз татан зогсоосон байна. Тэгснээ: - Чи очиж болохгүй. Чи юу болсныг мэдсэнийхээ дараа оч. Би чамд юу болсон бүгдийг хэлж өгөх бичгийг олж өгөх болно гэжээ.  Хэд хоногийн өмнө ингэж зүүдэлсэн Хоролмаа “Өөрийн чадлаар ажиллаж, бусдын жишгээр сайн яваа хүнийг “Өрөнд орлоо” гэж зүүдлээд ёстой муу ёр байгаа даа” хэмээн өөрөөсөө, зүүднээсээ цэрвээд өнгөрсөн байна. Гэтэл тэр зүүд нь өдөр алгасахгүй шахам нүдэн дээр нь биеллээ олсон учраас Хоролмаа “Нэг юм болоод байна” хэмээн тунгаахад хүрчээ.  Нэлээд нямбай, буурьтай, ухаалагт тооцогдож, найз нөхдөдөө ч, хамт олондоо ч магтагдан хүндлэгдэж явдаг Хоролмаа аягатай цайгаа хөрч байгааг ч анзаарах сөхөөгүй тооны машин барьж сууснаа нөхрийнхөө “Нууц” хавтаснаас олон бичиг баримтыг авч гарч, хувилуулж авчээ. Энэ бичиг, гэрээний тухай бодож, “Энд л маш их “но” байна” хэмээн толгойгоо гашилгаж явтал найз Дариймаа нь тааралджээ. Тэр хоёр кофе ууж, элдвийг ярин нэлээд удаан суусан байна.  “Батцэнгэл нэг хүүхэнд толгойгоо мэдүүлчихээд их удаж байна. Чамд энэ тухай ярих халуун байлаа. Яагаад гэвэл, Батцэнгэл хүний хувьд их сайн, тэгээд та хоёрын амьдралыг харсаар, мэдсээр байж хачин муухай юм ярьж сэв суулгаж чадаагүй. Хоролоо өөрөө мэдээд, цаадахийгаа татаад авчих болов уу гэж бодож явсан...  ... Тэр хүүхнийг нь би сайн таних юм билээ. Миний нэг танил залуутай нэг гэрт орж, хэдхэн сар амьдраад салсан юм. Тэрнээс хойш хэд хэдэн эртэй л нэр холбогдоод авсан. Тэр юу ч хийж чадна. Наад гэрээ чинь ямар учиртай юм бол? Чи цаадахыгаа хаашаа явсныг мэд. Би ч гэсэн тэр Солонгоог асууж сураглая”. Дариймаа, Хоролсүрэн хоёр ингэж ярилцаад салжээ. Төдий л удалгүй “Солонгоо, Батцэнгэл хоёр хамт амралтанд явсан байна” гэж Дариймаа утасджээ.  Хоролсүрэн нөхөртөө гомдсонгүй. Хавтсан дотроос олсон гэрээ, бас бусдад төлөхийг шаардсан 60 гаруй сая төгрөгийн баримт тооцоо болгон дээр “Ш.Солонгоо” гэсэн гарын үсэг байгааг харсан болохоор тэрбээр зөвхөн “Батцэнгэлийг аврах” тухай бодсон байна.  - Зальтай, овтой хүүхэнд хуурч, мэхлэгдсэн нь тодорхой байсан. Тийм хүнд урхидуулчихаад ийм хүнд байдалд орсноо хэлж чадахгүй, бухимдаад яваа юм байна” гэж бодоод “Учрыг олъё. Нөхөртэйгээ эвтэйхэн ярилцаад тэр Солонгоо их өөдгүй хүн гэнэ” гэдгийг хэлж, ойлгуулах гээд би тэдний араас очсон... Эцэст нь ингэж шоронд орно. Гүтгүүлнэ, доромжлуулна гэдгээ мэдсэн бол нөхрийнхөө тархи толгойг тэгж буруу эргэснийг тооцоолсон бол би очихгүй, зүгээр л юу ч мэдээгүй, сонсоогүй юм шиг байж чадах байсан... хэмээн Хоролсүрэн мэдүүлжээ.  - Юу болж, хэдэн төгрөгийн асуудал үүссэнийг тайлбарлах шаардлага байгаагүй. Солонгоо бид хоёрын мөнгөний тооцоонд санаа тавьсан мэт ярьж байгаа боловч үнэн хэрэгтээ хардаж, бухимдлаа тайлах гэж тэнд очсон... гээд олон жил ханилан суусан эхнэрийнхээ эсрэг мэдүүлэг өгч байсан Батцэнгэл энэ үгэндээ ороогдон амраглан гүйж, авгай, хүүхдээ хуурч, аль байдгаа өгч орхисон Солонгоо гэдэг хүүхэндээ өвдөг шороодож, бас шоронгийн хаалга татах шахжээ.  Амралтын газар очиход нь согтуу гарч ирчихээд хэл үгээр доромжилж, өөдөөс нь нулимж бүдүүлэг авирласан Солонгоо гэх 37-38 настай бүсгүйг алгадаж, хана мөргүүлснийхээ төлөө “Танхайрч, бусдын эрх чөлөөнд халдсан. Хүнд гэмтэл учруулсан” гэх гэмт хэрэгт буруутгагдан хорих ялаар шийтгүүлсэн Хоролсүрэн: - Чиний төлөө явсандаа би ийм байдалд орлоо. Чи намайг биш тэр хүүхнийг өмөөрч, гэрчийн бас хохирогчийн мэдүүлэг өгөөд зогсохдоо дээр чинь үнэнийг ялгаж салгаад өгдөг хөх тэнгэр, бурхан байгааг мэдсэнгүй. Чи надад биш үр хүүхдэдээ санаа зовоогүй. Тэр хүүхний өр ширийг дарж, өөрөө шаналж яваа чинь чиний амьдрал, аз жаргал юм биз дээ... хэмээн уйлан байж хэлснээс хойш Батцэнгэл сураггүй алга болжээ.  Тэгтэл Солонгоо нь “Залилан”-гийн гэмт хэргээр цагдан хоригдсон байна. Энэ үед Батцэнгэл мөнгөний асуудалд ороогдон хоригдож байгаад гарсныг мэджээ.  Ингээд Батцэнгэл гэх эр нууц амраг бүсгүйдээ мэхлүүлэн 40 гаруй сая төгрөгийн өр, зээлийг нь төлж, мөн их хэмжээний зээл авч өгснийхөө төлөө өөрөө өрөнд орж, 15 хүнээс мөнгө авч арайхийн компанийн барилга болон үл хөдлөх хөрөнгөтэйгээ үлдсэн байна. Түүнд итгэж мөнгөө зээлдүүлсэн хүмүүс өдөр, шөнөгүй ээрч, эцэст нь цагдаад хандсанаар Солонгоогийн “залилан” илэрчээ.  Тэрбээр “Би жирэмсэн болсон. Чиний хүүхдийг тээж байна. Тэгэхээр чи энэ өрийг төл гээд 6-8 хүнээс зээлсэн мөнгөнийхөө баримт, гэрээг Батцэнгэлд өгсөн байна. Түүнийг татгалзах эсвэл учрыг лавлах юм бол: - Би энэ зургийг, бас жирэмсэн гэдгээ интернэтээр цацаж чамайг гишгэх газаргүй болгоно шүү гээд сексийн үеийн байдлыг гар утсаараа болон камераар хийсэн бичлэг, зураг сэлтээ үзүүлэн сүрдүүлдэг байжээ. Бусдаас их хэмжээний мөнгө авч, өөрөө тансаглаад эцэст нь өөрт таалагдсан, бийлэгжүү эрчүүдийг урхидаж өрөө төлүүлдэг өөрийн болоод бусдын дур хүслийн үед хийсэн зураг, бичлэг, үг яриагаар нь хүртэл шантаажилдаг башир аргатай бүсгүйн үнэн төрхийг мэдсэн эр:  - Миний эхнэр Хоролсүрэн буруугүй. Би буруутай гэж хожимдсон хойно цагдаа, шүүхэд өргөдөл бичиж түүнийг хорих ялаас чөлөөлүүлэхээр хөөцөлджээ. Гэвч Солонгоод гар хүрсэн, хөмсөг нь язарч оёдол тавиулсан нь үнэн учраас Хоролсүрэнг ялаас чөлөөлөх, суллах боломжгүй нь тодорхой ажээ.  - Тэр хүн бүгдийг ойлгож, ухаарсанд баяртай байна. Гэхдээ би тэр хүнтэй амьдрахгүй. Намайг биш өөр хэнийг ч нэгд тавьж чадах юм байна гэдгийг мэдэрсэн гэж ярих Хоролсүрэн бас нэг хачирхалтай юм ярьжээ.  - Энэ Солонгоо их сонин хүүхэн. Түүний дэргэд ойртоод очихоор бүх бие хүйт дааж, айдас төрөөд байдаг юм. Эндхийн хүүхнүүд хүртэл Солонгоогоос цэрвэдэг. Түүнтэй муудалцаж, үг зөрсөн нэг эмэгтэй шууд халуурч бүр элийрч дэмий чалчиж их айлгасан шүү. Манай эгч “Батцэнгэлийн толгой чөтгөрт урхилагджээ. Амь насанд нь ч аюул учирч мэднэ” гэж лам хэлсэн гээд ярихад нь би тоогоогүй. Тэгтэл энэ Солонгоог хэлж байсан юм байна гэдгийг одоо л ойлгож байна. Би очиж, энэ хоёрын “булхай” илрээгүй бол Батцэнгэл үхэх байсан байх. Ёстой сонин болоод удсан шүү. Шөнө унтаж байхдаа бүх бие нь хүйтэн, тэгээд нүднээс нь сонин гэрэл цацраад байх болсон шүү. Тэгээд яг тэнэг хүн шиг болсон байсан. Энэ Солонгоо ёстой хар хэлтэй, хар мөртэй хүн гэдэг нь үнэн. “Манай ээж хар дом хийдэг удмын хүн. Би ч чадна. Гэхдээ айгаад байх болсон” гэж тэрбээр ярьсан гэсэн хүнээ танихгүй, хэнтэй хамаагүй ойртох юм бол юунд ч хүрч, юу ч болж болох нь гэдгийг сургамж, дохио болгон ярьж байгаа юм шүү” хэмээн Хоролсүрэн ярьж байна. Солонгоо гэх эмэгтэйн хэл нь улаан, ягаан биш хар өнгөтэй гэж бас нэг хүн ярьсан байв. Эх сурвалж www.wikimon.mn  

​Амиа хорлоно гэдгийг нь дотор хүн нь хэлдэг байжээ

Амиа хорлох явдал монголчуудын дотор бараг энгийн үзэгдэл болсон агаад долоон хоногт нэгийн зэрэг тийм хэрэг баараггүй гардаг болсон билээ. Амиа хорлох шалтгаан янз бүр бөгөөд голдуу ахуйн хүрээнд буюу гэртээ ингэх нь олонтаа ажиглагддагийг мэргэжилтнүүд хэлдэг юм. Энд өгүүлэгдэх зүйл бол нэгэн архичин эрийн эмгэнэлт амьдрал бөлгөө. Шар хадны эмнэлгийн ойролцоох архаг архичид тэр эмнэлгээр үйлчлүүлээд ч тусыг эс үзсэн хүмүүс байдаг билээ. Тэдний нэг нь “онгорхой” Болд ажгуу. Дээд үүдэн шүднүүд нь үгүй болохоор тийн нэрийдсэн билээ. Архины албадан эмчилгээнд яваад ч засрал олоогүй нэгэн гэнэ билээ. Уг нь гарын нэлээд дүйтэй нэгэн тул мод, чулуугаар юухан хээхэн хийгээд дажгүй амьдардаг байснаа архинд хэт орсон тул авгай, хүүхэд нь хаяад оджээ. Тэгээд ч сэтгэцийн юмтай болсон түүний дэргэд хүн тогтохын аргагүй нь мэдээж. Хүргэн ахынхаа хашаанд нэгэн өвлийн амбаарт амь зуудаг ухаантай. Эрхбиш эгчтэй нь ханилсан учраас арай ч хөөчихөлгүй хоолны үлдэгдэл илүүчилсэн болоод болдог байж. Тамхины мөнгө хэмээн өдөрт илүү ч үгүй, дутуу ч үгүй 1000 төгрөг авах агаад ганц сайн тал нь хэзээ ч илүүг нэхдэггүй байж. Хүргэн ах нь бараг өөрийн тамхийг мартан түүнд өглөө бүр 1000 төгрөг өгөөд одно. Тэр юу боллоо гэж тамхи авах билээ. Бушуухан дотроо засч аваад бусдыг нь өөрөө аргалдаг болжээ. Архичид “онгорхой” Болд, “1000-т Болд” гэх зэргээр нэрлэнэ.  Зарим нь бүр ярьдаг байж. “Энэ Болд ёстой чоно юм. Бид сүүлчийн 10 төгрөгөө ч нийлүүлдэг байхад тэр бүр 1000-ыг салтаадаад заавал маргааш нь гаргадаг ш дээ. Хэдүүнэ нэг шөнө 500 дутчихаад очсон чинь ямар ч боломж байхгүй гээд л байсан даг. Тэгсэн мөртлөө маргааш өглөө нь 1000 төгрөгтэй л явж байх чинь билээ” гэж ирээд л ярьцгаана. Гэсэн ч Болдоос нэг их зай барихгүй. Яс юман дээр нөгөө мянга нь хэрэг болдог хэрэг л дээ. Харин сүүлийн үед түүнээс жаал цэрвэх болжээ. Учир нь тодорхой. Согтонгуутаа л үхэл ярьдаг болжээ. “Би удахгүй өөрийгөө боомилно. Надад дотор хүнээс тийм тушаал ирдэг болсон юм. Өчигдөр гэхэд л шөнө унтаж байтал гэнэт сэрээгээд “Алив, Болд оо. Ингэж яваад яахав. Яаравчил, түргэл. Сайн, бөххөн олс бэлдээрэй. Нэг орвол гүйцээхээр хийнэ шүү гээд байсан” гэж ярьдаг болжээ. Эхэндээ архичид нэг их тоохгүй байснаа сүүлдээ итгэхээс аргагүй болсон аж. Саарал Төрөө нэг сонин юм ярьснаас болсон хэрэг. Тэрбээр “Бид урьд орой Болдынд уугаад. Тэгсэн чинь мань хүн бүр олсоо бэлдчихсэн байна лээ. Би айгаад бүр зугатсан. Хэрэгт холбогдчихвол яана? Ер нь юмыг яаж мэдэхэв. Цагдаад хэлэх үү?” гэж хүртэл ярьжээ. Түүнийхээр байшингийнхаа таазнаас угсраад л дүүжлэгдэхэд болохоор байсан гэнэ. Таазных нь голд нэгэн төмрөн гархи харагджээ. “Түүндээ л нэг бэхлээд авах юмсан. Дотор хүн шаардаад амраахаа байлаа” гэсэн аж. Тэр явдлаас болоод найзууд нь зайгаа барьжээ. Цагдаад хэлэх гэтэл “үхэр” Бямбаа хорьсон байна. “Цаадах чинь чадахгүй ээ. Сүржигнэж л байхгүй юү. Яг тулбал их аймхай чөтгөр ш дээ” гэснийг сонссон найзууд нь нээрээ ч тийм юм болов уу гээд орхисон гэдэг. Тун 

​Амьддаа амар заяа үзээгүй хосуудын сүнс аймгийн музейд уулзалддаг юм

Музейн ховор нандин үзмэр гэдэг улс үндэстний өвөрмөц ёс заншил, түүхийн баримт байдаг. Энэ утгаар нь музейг ариун газрын нэг гэж үзэх нь ч бий. Гэтэл тийм биш гэдгийг олон жил аймгийн музейд тайлбарлагч, жижүүрээр ажиллаж байсан Бямбасүрэн өвгөн батлан ярьсан юм. Түүний ажилладаг байсан орон нутгийг судлах музейд хий үзэгдэл байнга харагддаг байжээ. Нэгэн хатны хувцас, чимэг зүүлт орой болмогц л амь орон үзмэрийн танхим дундуур чөлөөтэй холхин сэлгүүцдэг байв гэнэ. Өвгөн ч тэрхүү үзмэрийн түүхийг сайн мэднэ. Тэр нь баруун нутгийн нэгэн том ноёны хатны өмсгөл, зүүлт юм. Тэр хатан үзэсгэлэн гоогоороо үлэмж гайхагдсан нэгэн байж. Хошуу наадам дээр үеийнхээ охидтой явж байгаад өвгөн ноёны харцанд өртсөнөөр ихэс дээдсийн таалалд нийцүүлэн богтлогдсон гэдэг.       Сэтгэлтэй хархүүтэйгээ энгэр зөрүүлж, онгон залуу биеэ хайртай хүндээ зориулж чадалгүй хувь заяаны эргүүлэгт унасан тэр хөөрхий бүсгүй хөгшин ноёны бага хатан болж, алт мөнгөнд умбасан ч амьдын жаргал эдэлсэнгүй билээ. Ертөнцийн жам ёс, хаан эзний хууль цаазыг дагаж нэгэн насны хувь заяагаа өвгөн ноёнд зориулахаас ч яах билээ. Цаг хугацаа гэдэг аливааг мартуулдаг, арчин баллуурддаг хойно бүсгүй хайртай хархүүгээ аль хэдийн мартжээ. Хувьсгал ялсан хэдий ч эхний жилүүдэд баяд ноёдын эрх мэдэл, хүч нөлөө хэвээр байв. Гэтэл тухайн нутагт айхавтар хувьсгалч эр шинээр тодорсон нь Баянжаргал хатны хайртай залуу нь байжээ. Хошууны ардуудыг цуглуулж хар, шар феодалуудад дарлагдан зовж байгааг нь гайхан шагширч, “Ардын засаг та нарт эрх чөлөө олгосон. Хошууны ноён, хойшоо харсан нүх сахиж хоногийг бардаг ядуу, тарвагачин хоёр адилхан” болохыг ёстой л ой ухаанд шингэтэл ухуулан сэнхрүүлж явдаг шинэ цагийн хувьсгалч эртэй Баянжаргал хатан сэмхэн уулзаж учирдаг болжээ. Залуу бүсгүйд гологдохгүй гэсэндээ юу хийж байгаагаа мартах шахсан мөртлөө өвгөн ноён өдөр өнжихгүй шахам бага хатан дээрээ морилно. Баянжаргал бүсгүйн өврөөс нямбайлан эвхсэн нэгэн алчуур унасныг өвгөн ноён  харчихжээ. Тэгээд л хар бууж “Хатныг тандаж бай” гэж нэг зарцдаа даалгасан байна. Үнэхээр хошуу тамганы газар суух болсон төвийн төлөөлөгч,  хатантан хоёр учиртай болох нь мэдэгджээ. Уурандаа багтрах шахсан ноёнтон буурал болтлоо цуглуулсан бүх хорон аргаа тоолж тооцон хэрэглэж, зарцаа явуулж Засгийн газрын төлөөлөгчийг гэртэй нь  хайлуулчихсан байна. Тэр хэргээ дарахын тулд тахруудаа цуглуулан хонзонтой хүмүүсээ баривчлуулж, ардын засгийн төлөөлөгчийг  хорлосон хэргээр эрүүдэн тамалж амь насыг нь хөнөөжээ. Энэ бүхний жинхэнэ буруутанг хатантнаас өөр хэн ч мэдэж байсангүй.       Гэхдээ хошуу захирах эрх нь  хэвээр байгаа ноёнтой нэг бүсгүй арсаж тэмцээд яах ч билээ. Тэгээд тэр нь ямар ч болтугай эр нөхөр нь юм болохоор хувь тавилангийн гашуун үнэнийг хоёр дахь удаагаа шүд зуун давж гарчээ. Баянжаргал хатантан бараа бологч аягачин шивэгчинтэйгээ ч дуугарахаа больж гуниглан суудаг болжээ. Зовохын эрхэнд өөрийгөө хорлохоор шийдэж амь насаа егүүтгэсэн байна. Түүний хувцас хэрэглэл, чимэг зүүлтийг шивэгчин нь байсан нэгэн бүсгүй  хадгалж байгаад олон жилийн дараа аймгийн музейд өгсөн нь тэр юм.       Мэдээж тэрхүү алт мөнгө, сувдан хэрэглэл нь хадгалж байсан хүндээ хоол болохгүй учраас музейн үзмэр болсон байх гэж Бямбасүрэн гуай ярьдаг юм.       Бямбасүрэн гуайд хатны хувцас хэрэглэл амь орж ямар нэгэн зүйлийг хайгаад байх шиг санагджээ. Мэдээж музей чөтгөртэй болсныг хэн нэгэнд хэлчихвэл шашны мухар сүсгийг сурталчилсан хэргээр дээлээ толгой дээрээ нөмөрнө. Ажлаасаа гарчихвал болох мэт санагдавч түүх, угсаатны зүйг сонирхож судалдаг болохоор дэмий л дотроо айдас сэжиг хадгалсан Бямбасүрэн гуай өдрийн цагаар хатны амилсан хувцас өмсгөл хаагуур явж, юуг эрээд байсныг олох гэж зориглодог байв. Шилэн хоргонд “Үүнийг үзүүлэгч Равдан нь МАН-ын гишүүн мөн болохыг батлан илэрхийлэв” хэмээн монгол бичгээр таталган бичсэн нэгэн үнэмлэх байдгийг гэнэт санажээ. Баянжаргал хатантны сүнс хувцас чимгээ шажигнуулан явсаар тэрхүү үнэмлэх бичгийн хажууд очоод чимээгүй болчихдог болох нь ч тодорхой болов.       Үнэмлэхний эзэн Равдан хэмээгч хэн болохыг судалж сурвалжлахад Баянжаргал хатны хайртай залуу нь мөн байжээ. Ийнхүү хорвоод хүн болж төрөөд амьдын жаргал эдэлж чадаагүй хайртай хоёрын эдэлж хэрэглэж явсан зүйлс нь музейн үзмэр болж нэгэн завтай саруул газар учирсан нь хүний хүсэл мөрөөдөлд хязгаар байдаггүйг ч илтгэх шиг санагддаг гэж Бямбасүрэн гуай ярилаа. Хүн ер нь үхэж үрэгдлээ ч үгүй болдоггүй юм уу даа гэх бодол энэ яриаг сонсоод төрж билээ. wikimon  

Хуудаснууд

Subscribe to Далд ертөнц