logo

logo.jpg

Advertisement

Гадаад мэдээ

“Цэцгийн баяр” -2018

  “Цэцгийн баяр” -2018  Энэ жилийн анхны цэцгийн баяр хорооллын Дако цeнтрийн 15 давхарт Пхеньян ресторанд амжилттай болж өнгөрлөө. Хэдий Монголын хүйтний эрч ид нэмэгдэж 30-40 хасах градустай байсанч улаан том дэлбээлсэн цэцэгсийг өрөн тавьсан өвөрмөц харагдана. Цэцгийн байр”-ын арга хэмжээг нээж БНАСАУ-ын элчин сайд  О Сын Хо баярын үг хэлж, баярын арга хэмжээг эхэллээ. Уг арга хэмжээнд Монголын төрийн байгууллагуудын төлөөлөгчид, мөн МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн их зайран П.Батжаргал, Дангаасүрэн Монгол бөөгийн тэргүүн удган Мөнгөнсувд, Монгол бөөгийн зайран Нямдорж, Монгол бөөгийн удган Янжинлхам, Баттогтох нар МБНЭ-г төлөөлж оролцлоо. Арга хэмжээ нь Монгол, Солонгосын урлагын тоглолтоор үргэлжилсан юм. Ирсэн зочид төлөөлөгчид цэцгийн өмнө дурсгалын зургаа татуулснаар  арга хэмжээ өндөрлөлөө. Энэ удаагийн цэцгийн баяр нь Пёнчаны олимпын ажиллагааны нээлтийн өмнө болж байгаагаараа онцлог байүаа. “Кимирсен” гэж нэрлэгдэх цэцгийн цэцгийн үзэсгэлэнг БНАСАУ-ын Аугаа их удирдагчийн нэрээр жил бүр тотмол зохион бай­гуулдаг байна.                                     Б.Цэлмүүн

Бээжингийн амьтны хүрээлэн

                                                Бээжингийн амьтны хүрээлэн Бээжинд очих бүрдээ хамт яваа хүнтэйгээ Бээжингийн амьтны хүрээлэнгээр байнга ордог. МБНЭ-ээс Бээжин хотод одоогоос 2 жилийн өмнө аялал зохион байгуулж билээ. Аялалын хөтөлбөрт Бээжингийн амьтны хүрээлэн үзэхээр орсон байв. Бүрэлдэхүүнд орсон хэдэн удган амьтдын хүрээлэнгийн үнэр таагүй тухай яриа гаргаж, үзэхээс цааргалж билээ. Тэгэхэд би дагуулж яваа улаач нартаа дотроо гомдоод өнгөрсөн. Монголчууд заримдаа хэтэрхий “сонин” зан гаргадаг. Харин энэ удаа зайрантайгаа хамт Бээжингийн амьтны хүрээлэнгээр ээлжилт аялалаа хийлээ. Тэгээд фото аялалаа танилцуулж байна.             Бээжингийн зоо парк буюу амьтны хүрээлэн нь Бээжингийн Ши-Чэн тойргийн Ши Жи Мэний гадна өргөн чөлөөнд орших бөгөөд зүүн талаараа Бээжингийн үзэсгэлэнгийн ордон болон Москва ресторантай хөршилж, 86 га талбайтай, түүний дотор усны ерөнхий талбай нь 8.6 га эзэлдэг. Анх 1906 онд байгуулагдсан бөгөөд Хятадын хамгийн эрт нээгдсэн мөн хамгийн олон амьтантай зоо парк мөн. Өдгөө 580 гаруй төрлийн 5000 гаруй амьтантай байж далайн амьтад 500 төрөл нийт 10,000 тоотой байдаг бөгөөд дотроо Баавгайн уул, Зааны ордон, Панданы ордон, Усан ордон, Анашны ордон, Догшин араатны ордон гэх мэт олон ордонтой. Мөн Хятадын ховор амьтад болох панда, шар сармагчин, зүүн хойд нутгийн бар, цагаан хоншоорт буга, цаа буга, одой адуу, тогоруу зэрэг амьтад байхаас гадна дэлхийн олон газрын төлөөлөгч болох ховор нандин амьтад амьдарч байдаг. Жилд улсын дотоод гадаадийн жуулчид 6 сая гаруйг хүлээн авдаг юм. Бээжингийн зоо паркийн түүхийг мөрдвөл Чин гүрний 32 жил буюу 1906 онд байгуулагдан, тухайн үед “Ван Шэн Юунь” буюу “Түмэн амьтны хүрээлэн” гэдэг байлаа. Урьд нь хөдөө аж ахуйн туршилтын талбай байсан бөгөөд тэр туршилтын талбайг хуучин байсан Лэ Шан Юуань, Жи Юуань, Гунь Шан сүм болон Хуй Ан сүмийн туурин дээр барууны орнуудын давшсан туршлага мэргэжлийг сурах зорилгоор байгуулсан юм.        Бээжингийн зоо паркийн “Ши Ху Шань”-Арслан барын уулны хажуу талд “Бээжингийн далайн музей” буюу “Бээжингийн аквариум” байдаг. Тэр нь одоогоор Хятадын мөн дэлхийн хамгийн том талбайтай хуурай газарт оршдог далайн музей болно. Сүүлийн үеийн өндөр стандартийн технологоор байгуулагдан далайн чоно /акул/, далайн могой, далайн морь зэрэг олон төрлийн далайн амьтадтай усан доорхи ертөнц бөгөөд 7800 талбай бүхий Азийн хамгийн урт 120 метрийн усан доорхи аялал хйигдэнэ. Жил туршдаа улсын дотоод гадаадийн жуулчиддаа зориулан далайн драма, усан доор шумбаж загас тэжээх гэх мэдчлэн олон төрлийн далайн амьтаны тоглолтуудаа сонирхуулдаг.  

Хятадын залуу судлаачтай ярилцав.

Хятадын залуу судлаачтай ярилцав.                 БНХАУ-ын иргэн залуу судлаач Гау Ор Юнтай монгол бөөгийн талаар МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзаж, өөрийн үзэл бодлоо солилцсон байна. Залуу судлаач Гау Ор Юн Монгол бөөгийн өнөөгийн байдлын талаар сонирхоод цаашид бөөгийн талаар судлах сонирхолтой байгаагаа хэлнэ билээ.             МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан залуу судлаачид хандаж, бөөг судлах нь хүнд хэцүү, тэвчээр шаардсан, их цаг хугацаа зарцуулж, маш бага мэдээлэл олж авдаг юм. Тиймээс ийм чиглэлээр судалгааны ажилд орохын тулд өөрийгөө сайн бэлтгэж, би энэ ажлыг хийж чадах уу гэдгээ дахин дахин шалгах хэрэгтэй гэлээ.             Бөөг судлахдаа эхлээд өөрийн орны бөөг судлаад дараа нь манай бөөг судлах гэж оролдвол илүү дөхөт байж болох юм гэлээ.             МБНЭ-ийн сайт бусад материалуудыг уншиж, танилцах боломжтой гэдгийг зөвлөлөө.             Залуу судлаач МБНЭ-ийн сайттай байнга танилцдаг гээд байнга хамтран ажиллах сонирхолтой байдгаа уламжилна билээ.                                     Б.Банзрагч

Уулзалтад оролцов

Уулзалтад оролцов Энэ жилийн өвөл Бээжин хот өмнөх жилүүдийг бодвол утаа багассан нь нүдэнд тодорхой тусч байлаа. Биднийг Монголоос хөдөлж байхад хүйтэрч эхэлсэний адил Бээжин хотод мөн адил хүйтэн угтсан юм.  Хэдийд очсон ч Бээжин хот дулаахан байдаг байсан бол энэ удаа нилээд хүйтэн угтсан нь энэ жилийн онцлог гэлтэй. Ажил цугларах, тарах үеийг эс тооцвол автомашины түгжрэл багассан байна.  Бээжин хот хэний ч нүдэнд харагдахаар цэцэглэн хөгжиж байна. Шинэ загварын өвөрмөц шийдэлтэй барилгуудаар өнгө төрхөө өөрчлөн шинэчлэн өөрчлөгдөж байна. Утаатай тэмцэх хүрээнд хотын дотор байсан цөөнгүй захыг хотоос гаргах шийдвэр амьдралд хэрэгжсэн харагдана. Монголчуудын очдог байсан цөөнгүй барааны зах нүүлгэж, хоосон барилгууд үлджээ. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд сахилга, дэг журам маш хатуу болж, ажлын цаг хатуу баримталдаг болжээ.  Хэдэн жилийн өмнө бол хятадын томоохон компанууд монголд хөрөнгө оруулах асуудлаар ярилцдаг байсан бол одоо бүгд африк тивийн аль нэг улсад автозам, төмөр зам тавих, бүтээн байгуулалтын ажилд оролцож, хамтран ажиллах чиг хандлага өөрчлөгдсөн байна. Хуучин хамтран ажиллаж байсан эрдэмтэн судлаачтай уулзаж, Монгол бөөгийн талаар СД хийж худалдаанд гаргаж байгаа хятадын байгууллага, иргэдийн талаар мэдээлэл авлаа. Бээжинд аялсан хэд хоногт амьтдын хүрээлэнгээр орж, дэлгүүр, зарим захаар явлаа. Д.Хүрэлбаатар

Гадаадын иргэн Монгол бөөд хандав

Гадаадын иргэн Монгол бөөд хандав. Алс холын АНУ-аас нэг эмэгтэй Жоанна Бруукс Монгол бөөд хандаж, өөрийн асуудлаа шийдвэрлүүлэхээр МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханд хандсан байна. Тэрээр монголын бөөгөөр зан үйл хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тэгээд цөөхөн хоногийн хугацаатай монголд ирсэн тул богино хугацаанд хүсэлтэд нь туслалцаа үзүүлэхийг хүссэн.                 МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан АНУ-ын иргэнд тодорхой бөөгийн байгууллага, улаачийн хаяг өгч үйлчлүүлэхээр хувиарласан байна. Мөн монгол бөөгийн зан үйлд цаг хугацааны хүчин зүйлийн талаар тайлбарлаж өгсөн. Манай байгууллагад үйлчлүүлэгчийн санал, хүсэлт чухал ач холбогдолтой байдгийг дурьдлаа. Эцэст нь  монгол бөөгийн зан үйл хэрхэн үйлчилсэн талаар МБНЭ-д мэдээлж, харилцан холбоотой ажиллахыг хүслээ. Хүсэлтийг хүлээн  авч түргэн шуурхай үйлчилж, туслалцаа үзүүлсэн МБНЭ-д талархаж байгаагаа уламжиллаа. Б.Банзрагч  

Булш бунхан, ханын зургийг сэргээн засна

Булш бунхан, ханын зургийг сэргээн засна Монгол Улсын БСШУЯ Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Улаан хэрмийн Шороон бумбагар бунхант булш, ханын зургийг авран хамгаалах, сэргээн засварлах төслийг хэрэгжүүлэх тухай гэрээг Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай байгууллаа. Талууд төслийн хүрээнд нэн тэргүүнд Улаан хэрмийн Шороон бумбагар бунхант булш, ханын зургийг авран хамгаалах зорилгыг тавьж байгаа бөгөөд дараах арга хэмжээг авахаар боллоо. Үүнд: найдвартай цахилгааны эх үүсвэрийг бий болгох, дурсгалыг хамгаалахад хэрэгцээтэй агаарын зураг болон 3 хэмжээст скайнаар нарийн хэмжилтийн мэдээллийн сан бүрдүүлэх, геологи, хөрс шорооны судалгааг гүйцэтгэх, ханын зурагт хамгийн их эрсдэл үүсгэж буй ус чийгийг гадагшлуулах сувгийг байгуулах, бунхант булшны ханын зураг түүний орчин тойрны агаарын хэм, чийгийг тогтвортой хэмд барих дулаан, агааржуулалтын системийг байрлуулах. Уг төслийн үйл ажиллагаа ирэх 2-3 жил үргэлжлэх бөгөөд тухайн жилүүдэд Монгол Туркийн судлаачид 2016 оны судалгааны ажил дээр тулгуурлан цаашид авран хамгаалах, сэргээн засварлах, музей байгуулах ажлыг төлөвлөн гүйцэтгэнэ. Шороон бумбагар төслийн санхүүжилтийг Туркийн тал бүрэн хариуцах юм.  

Шинээр томилогдсон элчин сайд, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзав

Шинээр томилогдсон элчин сайд, МБНЭ-ийн  Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзав БНАСАУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзаж, шинэ жилийн зоог барьж, харилцан хүндэтгэлийн үг хэллээ. Хүндэт элчин сайд “Шинэ оны сүүлчийн өдрүүдэд БНАСАУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдон ирж анхны уулзалтаа хийж байгаадаа баяртай байна. БНАСАУ, Монгол Улс хоёр өнө эртнээс найрамдалт хамтын ажиллагаатай явж ирсэн орон билээ. Та бүхэнд ирж байгаа 2018 онд ажлын их амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн билээ.  МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Өнгөрч буй 2017 онд БНАСАУ-д зочилох боломж олгосонд их баярлалаа. Бид БНАСАУ-ын бүтээн байгуулалтыг нүдээр үзэж, хөгжил дэвшлийг анхааралтай сонирхосон билээ. Биднийг БНАСАУ-дахь “Монгол хатан”-ы бунханд хүндэтгэл үзүүлэх боломж олгож байдагт байрласнаа илэрхийлж, Монгол Улсад БНАСАУ-аас суух бүрэн эрхт элчин сайдын ажилдаа их амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ. Оройн зоог харилцан ойлголцсон, бие биетэйгээ танилцсан, хүндэтгэсэн, халуун дотно яриа өрнөсөн хэмжээнд болж өнгөрлөө.  Б.Цэлмүүн

Эзэн богд Чингис хааны зургийг доромжилсон Хятад эрийг нэг жилийн ялаар шийтгэжээ

Эзэн богд Чингис хааны зургийг доромжилсон Хятад эрийг нэг жилийн ялаар шийтгэжээ   Эзэн богд Чингис хааны зургийг доромжилсон Хятад эрийн тухай асуудал олон олон Монголчуудын бухимдал дургүйцлийг төрүүлж байсан билээ. Тэгвэл уг этгээдийг Хятадын шүүх нэг жилийн хорих ялаар шийтгэжээ. Энэ тухай мэдээллийг өчигдрөөс эхлэн Хятадын мэдээллийн хэрэгсэлээр цацаж эхэллээ. Цаашид Чингис хааныг доромжилсон хэнийг ч чанга хатуу шийтгэдэг болж байгаа юм байна. Энэхүү зураг цахим ертөнцөд цацагдсан даруй Өвөр Монголчууд маш олноор дургүйцэл илэрхийлж, уг Хятад эрийн амь нас аюул заналд ороод байсан юм. 

Монгол туургатнуудын төлөөлөл хүрэлцэн ирлээ

Монгол туургатнуудын төлөөлөл хүрэлцэн ирлээ МБНЭ-ийн таван жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхээр монгол туургатнуудын төлөөлөл хүрэлцэн ирлээ. Тэнгэрийн улаач нарын төлөөлөл болсон монгол туургатнууд өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын зүрх уул, бахархалт хайрхан Бурхан халдун хайрхан, Монгол Улсын сүлд уул Отгонтэнгэр хайрхан, Монгол Улсын тулгуур хөл уул Хөх уулын нэгдсэн тахилгуудад идэвхитэй оролцсон билээ. Монгол туургатан улаач нараас Монгол Улсын зүрх уул, бахархалт хайрхан Бурхан халдун хайрхан, Монгол Улсын сүлд хайрхан Отгонтэнгэр хайрхан, Монгол Улсын тулгуур хөл уул Хөх уулын нэгдсэн тахилгуудад Монгол бөөгийн тэргүүн зайран Зоригто, Монгол бөөгийнг удган Нарангуа нар тэргүүлж бөөлөн оролцсон байна. Мөн Байгаль нуур, Аршааны нутаг, Бух ноён, Дулаан хан хайрхан, Чингисийн ширээнд очиход туслалцаа үзүүлсэн Буриадын төлөөлөгч Аюна, Андрей нартаа МБНЭ-ийн Дээд хуралдайн төлөөлөгчдийн өмнөөс талархал илэрхийллээ. Энэ удаагийн шинэ жилийн хүндэтгэлийн ширээнд Монгол туургатны төлөөлөл болсон Тэнгэрийн улаач нар, түүний түшээ нэр  Д.Зоригто, Балжима, Нарангуа, Аюна, Андрей нарсуусан байлаа. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан ОХУ-ын Чита муж, Удаан-Үдэ хот, Өвөрмонголын Шилийн гол аймгаас ирсэн “Тэнгэрийн улаач” нараа хүлээн авч уулзаж, МБНЭ-ийн Таван жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, 2017 оны ажил үйлсэд гаргасан амжилтыг нь тэмдэглэж шагнал гардуулсан байна.                            Б.Банзрагч  

Арав. Буриадын нийслэл хот Улан-Үдэ МОНГОЛ ТУУРГАТНЫ ТЭНГЭРИЙН ЗАМААР-тэмдэглэлийн төгсгөл

Арав. Буриадын нийслэл хот Улан-Үдэ  МОНГОЛ ТУУРГАТНЫ ТЭНГЭРИЙН ЗАМААР-тэмдэглэлийн төгсгөл Аливаа ажлын үр дүн хариуцсан хүмүүсээс шалтгаална. Энэхүү аяны урт замыг туулахад ачааны хүндийг нуруундаа тээж, бусдадаа их зүйлийг үзүүлэхэд хүчин зүтгэсэн Андрей, Аюна хоёртоо их баярласан. Талархахад энэ үг ч багадна. Хамтын хүчин чармайлтын дүнд бид аялалаа амжилттай дуусгалаа. Холын замд санаа нэгдэн хамт туулсан багын хамт олон эвсэг, найрсан сайхан явлаа.  Монгол туургатны нутгаар хөлгийн жолоо залж, олон зүйлийг мэдэрч, олон зүйлийг үзэж, их зүйлийг авч үлдэнэ гэдэг аялалын үр дүн билээ. Юуны өмнө Монгол Улсын нутагт хийсэн Нэгдсэн их тахилгуудын мэдээ бидний уулзсан, учирсан, мэдэрсэн хайрхадын савдаг, лус хэрхэн хүлээж авсаныг сонирхож явлаа.  Байгаль нуурын Ольхон арлаас Улаан-Үд хот руу явахад их нуурын эргийн дөрөвний гурвыг эмжиж явдаг.  ОХУ-ын Буриад Улсын нийслэл Улан-Үдэ хотоор аялав. Улаан-Үд хотыг өмнө нь монголчууд Дээд-Үд гэж нэрлэдэг байсан. Үүнийг нь Оросууд тэр чигээр нь орчуулаад Верхнеудинск гэж нэрлэж байж. Харин хожим Улан-Удэ гэж нэрлэх болсон аж. Улаан-Үд хотын төв талбай, ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Өөртөө Засах орны төрийн ордон нь бий. Хотын төв талбай дээр нь аварга том Лениний толгой байх аж. Энэ бол Ленинд зориулж хийсэн хөшөө дурсгалуудаас дэлхийн хамгийн том жинтэй нь гэнэ. Уг хөшөө нь 4 метрийн диаметр, 42 тонн жинтэй энэ аварга том хэмжээтэй аж. Улаан –Үд нь эрчимтэй хөгжиж буй хот юм. Энэхүү төв ордоны өмнөх талбайд бид дурсгалын зураг дарууллаа. Улаан-Үдийн барилга байшин нь ерөнхийдөө 1990-ээд оны эхэн үеийн Улаанбаатар хотын 3, 4 дүгээр хороололтой тун төстэй. Харин сүүлийн жилүүдэд хотын захаар өвөрмөц загвартай барилга барьсан байна. . Мөн Арбатын гудамжтай бөгөөд тэрхүү гудамжинд дэлхийн брэндийн дэлгүүрүүд болон түүхэн болон орчин үеийн хөшөө дурсгалуудыг сүндэрлүүлжээ. Одоо Буриадын нийслэл хот нь Дорнод Сибирийн эдийн засаг, соёл урлаг, боловсрол шинжлэх ухааны төв бөгөөд харьцангүй залуу, эрчимтэй хөгжиж байгаа хот юм. Дулаан хан хайрханнаас эхлэн Саяаны өндөр уулын өмнөх өргөн хөндийг хөндлөн явж, амралт жуулчлалын Аршаанд хотод очсон. Тэндээс Байгаль нуурын зүүн эрэгт хүрч Култукын давааг давж Эрхүү хотод хүрч ирсэн. Эрхүү хотоос баруун тийш байгаль нуурын ар талыг эмжиж тавьсан засмал замаар Байгаль нуурын Ольхон аралд очив. Ольхон аралд өнгөрүүлсэн цөөн боловч дурсамж дүүрэн аялалыг мартахын аргагүй.  Буцаад Байгаль нуурын ар эргээс Эрхүү хот, Улаан-Үд хот руу явсан нэг өдрийн аяны зам ард хоцров. Монголчууд Дээд-Үд гэж нэрлэж ирсэн хотод Андрей, Аюна хоёрын туслалцаатайгаар духтай байранд амарч, зах зээлээр нь хэсч, шинэчлэгдэж буй хоттой танилцсан. Бид энэ хотод байдаг “Тэнгэр” бөөгийн төвд очслн юм. Хармсалтай нь тэргүүн нь байсангүй. Бид хотын төвд тохилог сайхан буудалдаа байрлав. Бидний буудал өндөр тул эргэн тойрон хот тод харагдана. Андрей, Аюна хоёр бидэний олонтой хүлээн авч сайхан хоол, халуун дотно сэтгэлээр үйлчилсэн.  Улаан-Үдээс Монголын хилийн зүг хөдөлсөн. Зам дагуу олон шинэ үйлчилгээний төвүүд байгуулагдаж байгаад харж явлаа. Хил хүртэлх замыг шинэчлэн сайжруулж байгаа ажээ. Орос-Монгол Улсын хилийн Хиагт-Алтанбулагийн боомтоор гарлаа.  Бид дахин ирэхдээ олон улаачийн бүрэлдэхүүнтэй аялах болно. Тэгээд Аршаан, Бух ноёны онгод, Байгаль нуур, Ольхон, бөөгийн арал гээд явах болно.  Буриадынхаа нутагт дахин ирэхийн ерөөл дэвшүүлж, Монголын сайхан нутагтаа хөл тавьлаа. Д.Жаргалсайхан

Хуудаснууд

Subscribe to Гадаад мэдээ