logo

logo.jpg

Advertisement

Гадаад мэдээ

Долоо. Ольхоны арал

                       Долоо. Ольхоны арал Нэлээд өндөр давааг давж уруудсаар Ольхонлуу орох хаалга гэж нэрлэгдсэн усан гарам дээр ирлээ. Энэ өдрийн усан онгоцний хамгийн сүүлчийн рес буюу сүүлчийн тээвэрлэлтээр хамгийн сүүлчийн машин болж таслагдлаа. Усан тээвэрлэгчээр явахад нуурын усанд хөвөх загас тод харагдана. Усан тээврийн онгоц арлын газар тулж зангуугаа буулгаж машинууд их газар дээр буув. Дэржигнүүр сул шорой боссон шороон замаар давхисаар нэгэн тосгонд шөнө дөлөөр орж ирлээ. Тосгон дундуур шууд гарч захын байшингуудын дэргэд майханаа барьж хоноглов. Шөнийн тэнгэрт түгэх оддын барижаагаар зүг чигээ тодорхойлж цэлмэг шөнийн тэнгэр доор гүн нойронд автав. Өглөөний наран тэнгэрт мандаж ойн дээгүүр нарны туяа тусах мөчид бидний түрүүч бослоо. Бид нэгэн сонин ургасан модны дэргэд унтсан байлаа.Өглөөний цайгаа ууж майхнаа хураагаад тосгоны төврүү хөдөллөө. Бидний хоноглосон газраас нэг километр хүрэхгүй газар алдарт Ольхун уул оршин бид дэргэд нь хоножээ. Ольхуны хадны зүг явахдаа эхлээд тахилгын газраар орно. Тэндээс цааш холгүй Ольхуны хадан уул оршино. Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү хуур манжигаар бөөлж үдээс хойш хуяглан бөөлөх бололцоогоо тавилаа. Ийнхүү Ольхуны хадан дээр МБНЭ ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү түүний түшээ Оюунаа Улаан үүдийн Бөөгийн зөвлөлийн удирдагч Монгол бөөгийн удган Аюунаа нөхөр Андрейн хамт админ Б.Цэлмүүн Д.Дашзэвэг С.Галбадрах О.Ундрахоргил Отгоо нарын хамт МБНЭ ийг төлөөлж анх удаа ирлээ. Үдэш 19 цагийн алдад Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү Ольхуны хадны дэргэд хуяглан бөөлсөн билээ. Гүвээний дээгүүр хүмүүс эгнэн сууж,зогсон бөөлөлтийг сонирхоно. Сонирхогчид бөөлж буй улаачруу ойртхыг хүсдэггүй бололтой. Бөөлөлт 22 цагийн  үед дуусч байрлах газарлуугаа хөдлөв. Энэ удаа бид Ольхуны хадаас баруун тийш нуурын эргийг сонгон байрлалаа. Санамсаргүй хийсэн энэ сонголт Буриад бөө нарын дэргэд буудалсан байлаа.

Цэцгийн баярт оролцов

​                                ​                                      Цэцгийн баярт оролцов Найрамдлын гэж алдаршсан Дархан хотыг МБНЭ-ийн төлөөлөл зорьлоо. Алсын зам цас их орсоны дараахан тохиолоо. Үнэхээрийн их цас орсон нь замын явцад харагдаж байв. Дарханы замын даваануудад мөстөлтөөс халтиргаа үүсч жижиг машинуудад халгаатай байсан. Найрамдлын Дархан хот энэ удаа Солонгосын “Цэцгийн баяр”-ыг тэмдэглэж байгаа билээ. “Цэцгийн баяр”-ын нээлт Дархан хотын ШУТИС-ын байранд болсон юм. Дархан-уул аймгийн бөөгийн хүрээлэнгийнхэн солонгосын Цэцэгийн баярт хамтран оролцлоо. “Цэцгийн баяр”-ын гол зааланд улаан том дэлбээт сарнай цэцгүүдийг өрөн тавьсан байв. “Цэцгийн баяр”-ын нээлтэд БНАСАУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Хон Гю оролцож баярын мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв. БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 69 жил, БНАСАУлсын Их Удирдагч Ким Ир Сен Монголд айлчилсны 60 жилийн ой, БНАСАУлсын Удирдагч Ким Ир Сен мэндэлсний 105 жилийн ой, “Цэцгийн баяр”, хоёр ард түмний уламжлалт найрамдлын харилцааны талаар сэтгэгдлээ хуваалцсан билээ. Нээлтийн дараа БНАСАУ-н Элчин сайд Хон Гю болон төлөөлөгчид баярын урлагын хэсэгчилсэн тоглолт үзлээ. “Цэцгийн баяр”-т урилгаар ирсэн хүндэт зочдоос гадна ШУТИС-ийн оюутнууд оролцлоо. Орой нь Дархан-уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон Солонгосын төлөөлөгч нарыг хүндэтгэн хүлээн оройн зоог барьж, баяр хүргэсэн байна. Анх удаа орон нутагт “Цэцгийн баяр”-ыг тэмдэглэж, түүнд МБНЭ-ийн Дархан-уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн гишүүд нэгдэж оролцсон юм.                                     Б.Цэлмүүн Найрамдлын гэж алдаршсан Дархан хотыг МБНЭ-ийн төлөөлөл зорьлоо. Алсын зам цас их орсоны дараахан тохиолоо. Үнэхээрийн их цас орсон нь замын явцад харагдаж байв. Дарханы замын даваануудад мөстөлтөөс халтиргаа үүсч жижиг машинуудад халгаатай байсан. Найрамдлын Дархан хот энэ удаа Солонгосын “Цэцгийн баяр”-ыг тэмдэглэж байгаа билээ. “Цэцгийн баяр”-ын нээлт Дархан хотын ШУТИС-ын байранд болсон юм. Дархан-уул аймгийн бөөгийн хүрээлэнгийнхэн солонгосын Цэцэгийн баярт хамтран оролцлоо. “Цэцгийн баяр”-ын гол зааланд улаан том дэлбээт сарнай цэцгүүдийг өрөн тавьсан байв. “Цэцгийн баяр”-ын нээлтэд БНАСАУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Хон Гю оролцож баярын мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв. БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 69 жил, БНАСАУлсын Их Удирдагч Ким Ир Сен Монголд айлчилсны 60 жилийн ой, БНАСАУлсын Удирдагч Ким Ир Сен мэндэлсний 105 жилийн ой, “Цэцгийн баяр”, хоёр ард түмний уламжлалт найрамдлын харилцааны талаар сэтгэгдлээ хуваалцсан билээ. Нээлтийн дараа БНАСАУ-н Элчин сайд Хон Гю болон төлөөлөгчид баярын урлагын хэсэгчилсэн тоглолт үзлээ. “Цэцгийн баяр”-т урилгаар ирсэн хүндэт зочдоос гадна ШУТИС-ийн оюутнууд оролцлоо. Орой нь Дархан-уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон Солонгосын төлөөлөгч нарыг хүндэтгэн хүлээн оройн зоог барьж, баяр хүргэсэн байна. Анх удаа орон нутагт “Цэцгийн баяр”-ыг тэмдэглэж, түүнд МБНЭ-ийн Дархан-уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн гишүүд нэгдэж оролцсон юм.                                     Б.Цэлмүүн

Шашины асуудал эрхлэх комисст хүсэлт гаргажээ

 Шашины асуудал эрхлэх комисст хүсэлт гаргажээ БНХАУ-ын Өвөрмонголын нутагт Монголын эртний соёлын өв болох бөө мөргөлтэй холбоотой кино, нэвтрүүлгийг өргөн хэмжээгээр цацах болсон байна. Түүнтэй холбоотой маргаан гарч, уг материалыг зөвшөөрөлгүй тарааж байгаа тухай гомдол манайд ирсэн юм. МБНЭ-ээс зохион байгуулсан “Монгол бөөгийн ёс зүй” сэдэвт дугуй ширээний ярилцлага, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн протокол, баталсан төлөвлөгөөний дагуу “Тэнгэрийн цаг” нэвтрүүлгээр хамтарч хийгдсэн МБНЭ-ийн гучин гишүүний оролцсон ярилцлагыг манай байгууллагын зөвшөөрөлгүй цацаж байгаад анхаарал хандуулж, уг нэвтрүүлгийг хэн цацаж байгаа болон холбогдох эзнийг тогтоож  өгөхийг хүссэн байна.    

Цагаачлалын асуудлаар хувийн захидал илгээв

Цагаачлалын асуудлаар хувийн захидал илгээв Ноён Маким Тондоне Францын Цагаачлал ба интеграцын асуулал хариуцсан зөвлөх, Руди Веестри Белгийн цагаачлын асуудал хариуцсан элчин сайд, Торунн Юнийн Хафштайн Исланд Улсын Шүүх, хуулийн асуудал хариуцсан захирал, Кеннет Баркер Ирландын цагаачлалын албаны  зааварлагч нарт хувийн захидал илгээв МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт хүсээд олон жил мэргэжлийн чиглэлээр хамтарч ажиллаж байснаа дурсаад зарим асуудал анхааралаа хандуулахыг хувийн зүгээс хүссэн байна. Танай улсад амьдарч байгаа зарим иргэд хүний эрхийг зөрчин иргэнийг гарал үүсэл, үндэс угсаа, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргаж байгаа зөрчлийг анхааралдаа авахыг хүсч, зарим үйлдлийг баримтын хамт илгээсэн байна. Мөн Монголын нутагт байдаг эртний соёлын өв болсон бөөгийн зарим үнэт зүйлийг гутаан доромжлох, эвдлэх, нураах үйлдлийг хийж байсныг баримтаар дурьдсан байна.  Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэлж, хуулийн хүрээнд ажиллаж амьдрахад анхаарч энэхүү хүсэлтийг илгээж байгааг дурьдсан байна.  

Монгол дахь шашины удирдлагууд уулзалдав

Монгол дахь шашины удирдлагууд уулзалдав Монголд үйл ажиллагаа явуулж байгаа шашины удирдлагууд АНУ-ын Элчин сайдын Яаманд уулзалт хийлээ. Уузалтад Монголын Эвангелийн эвсэл, Монголын Католик шашны тэргүүн, Христын шашины тэргүүн, Буддын шашны тэргүүн хамба, Монголын Исламын шашны тэргүүн, Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн удирдлагууд оролцлоо. “Дэлхийн шашины байдлын тухай илтгэл”-тэй холбоотой анхаарах асуудлын талаар санал солилцсон юм. Өнгөрсөн хугацаанд шашины байгуулагуудын өмнө тулгарч байгаа бэрхшээлүүдийн талаар санал солилцлоо. Нэгэнт олон шашин зэрэгцэн оршиж байгаа үед нийгэмд үүсэн шашин шүтлэгийн асуудлыг буурь, суурьтай шийдэх нь тулгамдсан асуудал билээ. Мөн Монгол дахь шашины тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар саналаа хэллээ. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монгол дахь шашины байдлын талаар ярилцахдаа “Завхан аймгийн Хар нуурт болсон соёлын арга хэмжээнд Завхан аймгийн засаг дарга, холбогдох албан тушаалтнууд, Монголын бөөгийн байгууллагууд Монгол нүүдлийн соёл, тэнгэр үзэл, бөө мөргөлийн тухай сурталчилгаа хийхэд зөвшөөрөл олгоогүй нь шашин шүтлэг, хүний эрх чөлөөнд ялгаварлан халдсан үйл ажиллагаа гэж үзэж” илтгэлд тусгах талаар саналаа хэллээ. Шашины хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл бүхэлдээ бөө мөргөлийн хөгжилд саад болох бөгөөд амьдралд хэрэгжих боломжгүй юм. Улаач хүн өөрийн амьдарч буй гэр, орондоо онгодоо залж явдаг. Шинэ хууль нь үүнд саад болох заалттай. Хэрвээ хууль гарвал бөө мөргөл улам бүр далд хэлбэрт орох чиг хандлагыг бий болгоно. Хуульд тусгахдаа Монгол бөө мөргөлийн зан үйлээс оршин суугчдын амьдрах орчинд саад болсон үйлүүдийг хориглож болох юм.” гэж саналаа хэллээ.                                                                             Б.Банзрагч                

Бээжинд уулзалтад оролцов.

Бээжинд уулзалтад оролцов. Өнгөрч буй долоо хоногт БНХАУ-ын Бээжин хотод болсон уулзалтад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцоод ирлээ. Бүрэлдэхүүнд нь МБНЭ-ийн залуучуудын төлөөлөл оролцсон байна. Бээжин хотод байх хугацаанд ажлын уулзалт хийж, зохиогдсон арга хэмжээнүүдэд оролцлоо. Ширүүн салхитай, хуурай уур амьсгалтай Бээжин хот биднийг угтлаа. Энэ жилийн намрын өнгө ийм ажгуу. Урьд өмнөхөө бодвол аюулгүй байдалд илүүтэй анхаарал болсон мэдрэмж төрнө. Гаднаас Бээжин хотод ороход хүн нэг бүрчлэн паспортыг нь шалгаж, хяналт тавьж байлаа. Өглөөний наранд тоос манаран үзэгдэнэ. Яриад байдаг агаарын асуудал нүдэнд тусна. Хамгийн гол нь их хотын шинэ бүтээн байгуулалт байлаа. Эрчимтэй хөгжиж буй барилга, байгууламж, төлөвлөлт, хотын өнгө зүс, хурдац гээд олон зүйл нүдэнд тусна. Өнгөрсөн жил болсон Монгол-Хятадын бизнес эрхлэгчид-эрдэмтэдийн Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Монгол-Хятад хоёр улсын цөлжилтийн асуудал”-аар илтгэл тавьж оролцсон билээ. Цөлжилтийн асуудал бол ганц нэг улс бие даагаад шийдвэрлэх асуудал биш бөгөөд дэлхийн нийтийн хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх асуудал болсонд анхаарал хандуулахыг хүссэн билээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд БНХАУ-ын засгийн газар тодорхой асуудлыг шийдвэрлэж, Монгол Улс-БНХАУ-ын хооронд цөлжилт, экологийн асуудлаар хамтарч ажиллах тухай хамтарсан комиссын хуралдааныг энэ зун хийсэн байна. Хүчтэй төр, ажил хэрэгч байдлаар асуудалд ханддагийн тодорхой жишээ энэ билээ. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо “Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц”-ийн хурал нээлтээ хийлээ. Хоёр долоо хоног үргэлжилсэн энэ хуралд 193 улс орон, 20 гаруй олон улсын байгууллагын 2000 гаруй төлөөлөгч оролцсон байна. Тэрээр, Хятад улс бол дэлхий дээрх цөлжилтийн талбай хамгийн их, хүн амд цөлжилт нөлөөлөгдсөн улсын нэг юм. Хагас гаруй зууны турш Хятад улс экологи болон эдийн засгийн хөгжлийг хамтад нь чухалчилж, цөлжилтийг засах ба ядуурлыг бууруулах ажлыг өрнүүлэх арга хэмжээ авч, Хятад улсын цөлжилтийн талбай 2004 оноос хойш гурван удаа буурч, цөлжилтийн талбай өргөжих хандлагыг анх удаагаа сааруулсан байна. Д.Хүрэлбаатар

МОНГОЛ ТУУРГАТНЫ ТЭНГЭРИЙН ЗАМААР Зургаа. Энергийн төв Усть-Ордынск, Байгал нуур

МОНГОЛ ТУУРГАТНЫ ТЭНГЭРИЙН ЗАМААР Зургаа. Энергийн төв Усть-Ордынск, Байгал нуур Буриадын автономит тойргийн Усть-Ордынск бол байгалын энергийн төв гэдгээрээ нийтэд алдартай. Тиймээс энд байгалын үзсгэлэнт байгалыг тулгуурлсан амралтын газар ээж шүтээний газар байдаг. Амралтын өдөр эхэлсний нэгэн үзүүлэлт машины цуваа тасралтгүй үргэлжлэнэ.Замын хажууд байрлах хоёр өвгөн онгодын шүтээн дээр түр зогсов.Энэхүү шүтээний хоёр толин дээр задын бөө, зурсаганэ бөө хэмээн бичжээ. Аяны цуваа цаашлан Баян Девский районы бэлэг тэмдэг болсон буган хөшөөний дэргэдүүр өнгөрөв. ОХУ-ын Иркутск муж ба Буриад улсын хооронд сунан тогтох дэлхийн хамгийн гүн, цэнгэг уст Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн Байгал нуурийг үзэхээр манай аяллын баг цааш хөдөллөө. Иркутск мужаас 75 км газар машинаар давхисаар зах нь үл харагдах Байгал ээжийн хажууд очсон. Дэлхийд цэнгэг усаараа гайхагддаг нуурын хажууд ирсэнийх өөрийн эрхгүй түүх сэргээн бодлоо. Байгал нуур нь 1690-ээд оныг хүртэл Халхын Түшээт ханы нутаг байлаа. 15-16 дугаар зууны үеэс Орос улс хүчирхэгжиж, Байгал нуур Амар мөрөн зэргийг сонирхох болжээ. Энэ нь Манж Чин улс, Халхын Түшээт хан, Засагт хан, Сэцэн хан зэрэг хант улсуудын нийтлэг эрх ашгийг хөндөх болжээ. Халхын Түшээт хан Чахундорж санаачлан Манж чин улстай холбоолон Байдраг голын Хүрэн бэлчир гэдэг газар чуулган зохион байгуулсанд Манж Чин улсын эзэн хаан Энх-Амгалан өөрийн төлөөний хүн болох Арнай амбан сайдаа томилон ирүүлж, Орос улсын эсрэг холбоо байгуулан зэвсэг ба хүнсээр дэмжсэнд Халхын Түшээт хан Чахундорж Байгал нуур тийш цөмрөн орсон Оросын цэргийн эсрэг цэрэглэн хөдөлжээ. Улмаар Халхын түшээт хан Чахундорж Оросын цэргийг цохиж алахыг нь алж Омск, Томск хотуудыг өнгөртөл нь хөөж баруун Сибирийн олон жижиг суурин, хотуудыг тонон, дээрэмдэж амжилттай дайтаж буцаж ирсэн байна. Үүгээр Орос улсын Байгал нуурыг эзлэх гэсэн анхны оролдлого бүтэлгүй болжээ. Чахундоржийг Орос улстай дайтах зуур Зүүн гарын Галдан бошгот ч зүгээр суусангүй. Хөх нуурын Очирт хаантай эвдрэлцэн байсан асуудлаа цэргийн хүчээр шийдвэрлэсэн байв. Удалгүй Засагт хан нас барж, хүүхдүүд нь хан ширээг булаацалдахад Шар мэтийн хүмүүсийг Галдан тэтгэж байв. Түшээт хан өөрийн хүргэн болох Лувсангомборавданг тэтгэн Засагт ханы орыг булаалдаж байжээ. Энэ хямрал дээд цэгтээ хүрч Түшээт хан түрүүлэн цэрэг хөдөлгөж, Алтайг давсанд Манжийн хаан их дайныг түрүүлэн өдөөлөө хэмээн буруутгаж, цэргээ шилжүүлэхийг зогсоо, чуулган хийж эвээр зохицуулна хэмээжээ. Түшээт хан чуулган хийхийг хүлээх зуур Галдан цэрэглэн Алтайн өврөөр тойрч Хархоринг эзлэн авсан байна. Энэ үед Занабазар буруулан зугтааж, Сөнөдийн нутагт очжээ. Түшээт хан Галдантай бага хүчээр тулах төдий байлдаад Занабазарын араас Сөнөдөд нэхэн иржээ. Энэ хугацаанд Галдан Халхын нутгийг эрхшээж байсан болно. Мөн энэ мөчид Оросын цэрэг Байгал нуурын орчмын газарт цэргийн их хүчээр цөмрөн орж иржээ. Манж чин улс Зүүнгарын Галданг арилгаж, халхын нутгийг эргүүлэн авч өгнө хэмээн Түшээт хан болон бусад ноёдод амлан байсан юм. Манж чин улс Зүүн гарын Галдан Орос улстай холбоотон болбол дийлэхэд нэн бэрх болно гээд, Нэрчү хэмээх газар Орос улстай хэлэлцээр хийжээ. Тус хэлэлцээрийн явцад "Танай Орос улс Зүүн гарын Галданд туслах аваас бид Халхтай холбоолон урьдын адил дайлан, Уралыг давуулан үлдэн хөөх болно" гэсэнд Орос улс ихээр болгоомжлон хүлээн авсан гэдэг. Мөн Манж чин улс "танай Орос улс нь Галданд туслахгүй хэмээвээс наад эзлэн авсан Байгал нуурын орчмын газраа авч болно" гэжээ. Орос улс энэ байдлыг хүлээн авч Галданд туслаагүй ба Байгал нуур орчмын газрыг ингэж авсан түүхтэй билээ. Ийнхүү Улаанбаатараас Баян-Өлгий орох хэмжээний ийм том газрыг маань, Байгал ээжийг минь өөр хоорондоо таарамжгүй Монголчуудыг хутган үймүүлж байгаад Орос Манж хоёр сүлбэлдэн нэг нэгэндээ бэлэглэчихсэн түүхтэй.    

Монгол бөөг сонирхогчтой уулзав

Монгол бөөг сонирхогчтой уулзав             Монгол бөөгийн тухай эртнээс сонирхож байсан Гонконгийн иргэн Артур Чан , Д.Б Лий нар нэг өдрийг зав гарган Монгол оронд хүрэлцэн ирж МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал нартай уулзаж ярилцав.             МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, бизнесийн салбарт амжилттай ажиллаж байгаа та бүхний тухай би сонссон. Монголд сэтгэл гарган ирж, монголын эртний уламжлалт соёлын өвтөй танилцаж байгаад нэн таатай байна.             Энэхүү соёлын өвийг хамгаалах талаар манай төрөөс анхаарал тавьдаггүй юм. Ийм байдлаар бид олон зүйлээ бусдын нэр дээр бичүүлэхэд хүрч байгаа юм. Монголоо гэсэн улаач нар, монголын төлөө сэтгэл зүтгэл гаргадаг хүмүүсийн ач буянаар бид өв соёлоо сэргээн хөгжүүлэхийг зорж явна.             МБНЭ-ийн хамт олон өнөөдөр их, дунд, бага гурван төрлийн төсөл хэрэгжүүлэхээр боловсруулсан юм.             Нэг. “Монгол бөөгийн төв байгууллагын оффисын өргөө”-ын төсөл бол “бага төсөл” нэртэй харьцангуй бага хөрөнгөөр босгох зорилттой юм.             Хоёр. “Монгол нүүдлийн соёлын цогцолбор” бол “дунд төсөл” нэртэй орчин үеийн барилга байгууламжууд эртний уламжлалт соёлын байгууламжууд хосолсон цогцолбор юм. Багагүй хөрөнгө, цаг хугацаа шаардсан төсөл юм.             Гурав. Монгол төрийн төлөө амь насаа зориулсан баатруудыг цогцолбор” бол “Их төсөл” нэртэй. Дэлхийн 1000 орчим газарт монголчуудыг түүхийг дурсан байгуулсан хөшөө, цогцолбор байдаг. Түүний багасгасан “макет”-ыг хийж, цэцэрлэгт хүрээлэнд байрлуулан Монголчуудын өвөг дээдсийн түүхэн уламжлалыг дэлхийд сурталчлан таниулах явдал юм. Бид үүнийг дангаараа хийж чадахгүй, төрийн оролцоотойгоор хийх шаардлагатай. Энэ бол түүхэн том бүтээн байгуулалт юм.             Эдгээр гурван төслөө танилцуулсан юм. Бид цаашдаа төр засаг, монголоо гэсэн бизнес нартаа танилцуулж тждний туслалцааг авахыг сонирхож байна.             Артур Чан , Д.Б Лий нар МБНЭ-ийн төслүүдтэй танилцсаны дараа Монгол бөөгийн их зайран П.Батжаргалын онгодын өргөөнд зорьж очин Монгол бөөгийн уламжлал, өв, соёл, дэг жаяг, ёс заншилтай танилцсан юм.             Тэд хүсэлт гаргаж, Монгол бөөгийн бөөлөлт хийлгэн Монголд хөрөнгө оруулалт хийвэл амжилттай эсэхээ тодруулж асууна билээ.             Бидний монгол соёлын уламжлалын төлөө сэтгэл зориулсан нэг өдрийн айлчлал ийнхүү өндөрлөлөө. Монгол цустай, ястай монголоо гэж зорьж ирэх зочид төлөөлөгчдийн цуваа үл тасрах болтугай.                   Д.Хүрэлбаатар                           

“МОНГОЛ ТУУРГАТНЫ ТЭНГЭРИЙН ЗАМААР” тэмдэглэлээс Дөрөв. “Бух ноён”-д зочлов

                                                             “МОНГОЛ ТУУРГАТНЫ ТЭНГЭРИЙН ЗАМААР” тэмдэглэлээс                                     Дөрөв. “Бух ноён”-д зочлов Саяаны Аршаанаас эгц уруу уруудан давхисаар их хөнлий дундуур явах төв замд оров. Бид явсаар Тункиск районы Далайхай тосгонд ирэхэд тосгоны удирдлага Андрей Зайгонов, Гарма Данзанов нар угтлаа. Бух ноёнлуу явах замдаа  Хаалган дээр очиж зөвшөөрөл гуйж дээж өргөв.Тэд биднийг дагуулан уул өөд өгссөөр бух ноёны шүтээний газар аваачлаа. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн удган Аюунаа, түшээ Оюунаа, админ Б.Цэлмүүн, нар анх удаа Монголлын бөөгийн төв байгууллагыг төлөөлөн Бух ноёны шүтээнд залбирч хүндэтгэл үзүүллээ.             Шүтээний орчинд модон ширээнд тойруулан суухаар тохижуулжээ. Энд Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү хуур манжигаар бөөллөө. Бух ноёны хад их уулсын ойн дунд айл ч газраас ялгархаар тод харагддаг ажээ. Хадны орой дээр барьсан модон байшинд бух ноёныг залсан байна. Бух ноён Монголдоо ингэж төрсөн түүхэн домогтой ажээ. Нэгэн Хаан  Дангина нэртэй сайхан охинтой байжээ. Хаан охиноо гэрээсээ гаргадагүй, хүнд харуулдаггүй байж гэнээ. Нэгэн удаа хаан гэртээ байхгүй үед Дангина гадаа гарчээ. Тэгсэн урдаас нь бух гаража ирээд, шаглайж байв. Дангина айгаад гэртээ гүйж оров. Энэ бүхний дараа Дангина хөвгүүн төрүүлэв. Хаан зурхайчид үзүүлэхэд тэр бухнаас хөвгүүнтэй болсон байна гэжээ. Хаан бухыг сэтэрлээд, хөвгүүнийг нь эвэрт нь уяад, Түнхэнд нь явуулжээ. Түнхэн рүү орж ирээд, Далахайд хүрэв. Монсогто хүрч ирээд амараад хойшоо гарав. Бух ноён хөвгүүндээ эхнэр авч өгчээ. Хөвгүүн нь хүү охин хоёртой болжээ. Охин нь хүнийг хад болгох шидтэй. Нэг хөвгүүн нь Хөх хангайн эзэн болов. Зээ нь Улаан Бургаа ноён болж, Хонгордо гэж ноёнтой сууж, Улаан хаданд төвхөнөв. Түнхэн нутагаа Эрхүү мужын хилийг харж суудаг юм. Тэнд Эрхүүгийн хүрэн улаан Тула амьдадаг. Муу юмны үйлийг хааж Эрхүүгийн хүрэн улаан Тула нь Улаан Бургаа ноёнд дуулгажээ. Улаан Бургаа ноён Бух- ноён баабайдаа дуулгадаг, Бух- ноён баабай нь Шарай ноёндоо дуулгаж муу юмыг дардаг, албатан зоноо ариутгадаг түүхтэй.              Буриадын түмэн олон  Бух ноёны өргөлийн байрлалын хажууханд модон гэр барьж,  Бух ноёны бүтээсэн дүрийг хүндэтгэн залсан байна. Тосгоны захад  удирдлага Андрей Зайгонов, Гарма Данзанов биднийг үдсэнээр бух ноёныд айлчилсан аялал өндөрлөв. Ийнхүү Тункийский районы үндэсний паркад хийсэн аялал дуусч Эрхүү мужийн хязгаарт явах  аялал эхэллээ.

МОНГОЛ ТУУРГАТНЫ ТЭНГЭРИЙН ЗАМААР тэмдэглэл Гурав. Алдарт Чингисийн ширээ ​

МОНГОЛ ТУУРГАТНЫ ТЭНГЭРИЙН ЗАМААР тэмдэглэл Гурав. Алдарт Чингисийн ширээ Энд ирээд хоносон анхны өглөө  холимог үүлтэй нартай өглөө байлаа. Энэ удаа бид Саяаны нуруунд орших Чингэсийн ширээ гэх алдарт газрыг зорилоо. Бид машиныхаа суудлын багтаамжид тохируулан дөрвөн хүн явах болов. Энэ өдрийн аянд авч явах Заяатын гэрийн гадаа ирж машинаа орхин УАЗ-469-д сууж шинэ аялалаа эхэлсэн юм. Бидний суусан УАЗ-469 машин нь бартаа замаар явахад зориулж өндөрлөсөн, тусгайлан бэлдсэн машин байлаа. Бартаат замын аялал эхэллээ.Уул өгссөөр шавар, ховил ихтэй  замаар машин бага хурдтайгаар хөдөллөө. Уул өөд өгсөх тусам замын бартаа улам ихсэж, гүнзгий ховил, шавар мод, сондуул дундуур гаргасан замаар явна. Замын хагаст шинээр барьж байгаа Буддагийн сүмийн дэргэд түр амрав. Цааш ман л бартаат замаар “гэлдэрсээр” уулын дунд хэрд машин зорьсон газраа ирж зогслоо. Бид цаашаа явганаар Чингис хааны ширээ хэмээх чулуун дээр очлоо. Энэхүү хавтгай чулуу бол эрт дээр үеэс эзэн Чингис хааны түүхтэй холбоотой домог болсон газар юм. Эргэн тойрон онгон байгаль сүр хүчээ харуулан гайхамшигтай сайхан цогцолсон ажээ. Чингисийн ширээн дээр Монгол улсын 3дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр ирж байжээ. Тэгэхдээ ерөнхийлөгч Н.Энхбаяр ширээний тавцан дээр гарч залбирал үйлдсэн гэж буриадууд тайлбарлав. Гэхдээ дээр нь гарч залбирсанд шүүмжлэлтэй хандаж байгаа нь ярианы өнгөнөөс тодорно. Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү Чингисийн ширээний хойд талаас хуур манжигаар бөөллөө. Буриадын ёсоор шинэ цай чанаж хайрхандаа дээжийн нь өргөлөө. Буцах замын бартааг туулан уруудахдаа баруун талаараа газарт нилээд ойртсон хэмжээнд хазайсан тохиолдол гарсан. Машин хазайсан үед манайхан машинаас буугаад гишгүүр дээр гишгээд тэнцүүлж байхад, миний бие машинаас гарахын оронд машиндаа суусан чигтээ “Зураг аваарай хэмээн” орлиж суусан гэдэг. Дараа нь тэрхүүү мөчөө цуг явсан буриадууд яриад хөгжөөнтэй агшин болгож ярина лээ. Замын хажууханд хөтөч Заяатын хувийн газар байдаг ажээ. Ийнхүү орой болохын алдад зочид буудалдаа ирж буулаа. Монгол туургатан, буриад олны шүтээн болсон газарт очсон болохоор энэ өдөр сэтгэл өндөр байлаа.  

Хуудаснууд

Subscribe to Гадаад мэдээ