logo

logo.jpg

Advertisement

Гадаад мэдээ

Голланд улсаас ирсэн бөө нартай уулзав.

Баруун европын улс Голландаас бөө нар Монголын хөвсгөл аймгийг зорьж иржээ. Монголын онгон байгаль, үзэсгэлэнт сайхан Хөвсгөл нуур, тэнд амьдардаг хүмүүс, бөө нар тэдний анхаарлыг ихээхэн татдаг тухай ярьж байлаа. Ялангуяа орон нутагт байнга оршин сууж амьдардаг бөө нараас их зүйлийг сурч авахыг хүсдэг.Хөвсгөлд байнга оршин суудаг бөөтэй холбоотой ажиллах сонирхолтой аж. Улаанбаатар хотод ирээд тэд Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзаж хамтын ажиллагааны талаар саналаа солилцсон юм. Тэд  хөдөө орон нутагт чөлөөтэй аялж, бие даасан бөө нартай уулзаж, монгол бөөгийн эрдэмийг өвөлж болно гэж үздэг байна. Тиймээс бөөгийн байгууллагатай хамтран ажиллахаас хувь хүмүүстэй холбогдож ажиллахыг илүүд үзэж байна. Тэднээс хүссэн зүйлээ “үнэгүй” шахам авч болно гэж үздэгтэй холбоотой зарим санаа цухалзаж байлаа. Голланд бөө нар хэдэн жил дараалж монголд ирж байгаа бөгөөд өөрсдийн нэр, хаягаа хүнд өгдөггүй мөртлөө монголоос хүссэн зүйлээ үнэгүй авах сонирхолтой ажээ. Ийм цаг үед Монгол бөөгийн уламжлалаа нягт хамгаалж авч үлдэх нь бөө нарын нэн чухал үүргийн нэг юм. Тиймээс ч Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Дээд цэцийн хуралдаанаар Монгол бөөгийн уламжлал, зан заншилын зарим зүйлийн нууцлалыг хамгаалах тухай шийдвэр гаргасныг тэнгэрийн улаач, түшээ нар хэрэгжүүлэх нь нэн чухал байгаа билээ.

Бөөг сонирхогчтой уулзлаа.

Америкийн хоёр иргэн Жерем Байлау, Чристопхев Байлау гэж өөрсдийгөө танилцуулсан хоёр эрхэм МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзах хүсэлт тавьсаныг зөвшөөрч уулзсан юм. Хоёр эрхэм бөөгийн үйл ажиллагаатай танилцах, өөрсдийн амьдралын зарим асуудлыг тодотгох зорилготой байгаагаа танилцуулсан билээ. Гадаадын эрхэмүүд үнэ цэнэгүйгээр монгол бөөгийн зан үйлийг хийлгэх, олон цаг ярилцаж мэдээлэл авах нь их боллоо. Тиймээс уулзалтын явцад Монгол бөөгийн ёс зүйн баримт бичгийн талаар тайлбарлаж өгсөн юм. Мөн өөрсдийн хүсэлтийн дагуу Монгол бөөгийн Их Удган Г.Гэрэлтуяатай уулзуулсан байна. 

Ажлын амжилт хүсэв.

 БНАСАУ-ын Элчин сайдын зөвлөх Ким Монгол Улсад ажиллах хугацаа нь дуусч эх орондоо буцах болсон тул МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан урьж уулзаж, оройн зоог барив. Ноён Ким МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы үүсгэн санаачилсан Монгол-Солонгосын “Чусон” нийгэмлэгийн үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байгаад талархал илэрхийлэв.Д.Жаргалсайхан ноён Кимийг Монгол Улсад ажиллаж байх хугацаанд “Чусон” нийгэмлэгийн ажиллагаанд туслалцаа үзүүлж байсанд талархаж явдагаа илэрхийлэв. Мөн БНАСАУ-д хийсэн ажлын айлчлал, тэр үед хийсэн уулзалтууд мартагдашгүй сэтгэл үлдээсэнийг дурьдсан юм. Уулзалтын төгсгөлд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан ноён Кимд  ажлын амжилт хүсч, монгол зураачын зурсан уран зураг дурсгав.                                                               Д.Тэмүлэн

Хуудаснууд

Subscribe to Гадаад мэдээ