logo

logo.jpg

Advertisement

Гадаад мэдээ

МОНГОЛ ТУУРГАТНЫ ТЭНГЭРИЙН ЗАМААР тэмдэглэл Хоёр. Түмэн олонд алдаршсан Саяаны Аршаан

МОНГОЛ ТУУРГАТНЫ ТЭНГЭРИЙН ЗАМААР тэмдэглэл Хоёр. Түмэн олонд алдаршсан Саяаны Аршаан Мондоос хөдлөнгуут хилийн хяналтын хэсэг байрлана. Тэнд шаардлагатай хэсэгчилсэн шалгалт хийж, паспортын дардасыг давхар шалгана. Хадан хошууг тойроод  хоёр уулын завсар орших өргөн уудам талруу орж ирэв. Засмал замын хойд хэсгээр Саяаны өндөр уулс үргэлжлэнэ. Эдгээр өндөр уулс нь өвөр талаараа битүү ой модоор хучигдсан онцлогтой харагдана.Бид Монгол нутагтаа зөвхөн уулын ар хэсэгт модтой байдагт нүд дасжээ. Засмал замаар хурдалсаар Тунхынски районы төв Кырэн хотыг дайран өнгөрөв. Кырэн хот бол таруу байрласан оросын бусад тосгонтой адил модон барилга ихтэй ажээ. Бид жигд хурдтай явсаар Буриадын аялал жуулчлалын нэгэн төв болох Саяаны Арашанд хүрэлцэн ирлээ. Энд бид Андрей Аюунаа хоёрын эрхэлдэг амралтын газар “Монгол импэр”-иад буудалж хонолоо. Андрей, Аюунаа хоёр ресторандаа оройн зоогоор дайлав. Зоогийн дараа рестораны дэлгэцээр МБНЭ ээс зохион байгуулсан Хөвсгөл нуур, Бурхан халдун хайрханы нэгдсэн их тахилгууд, МБНЭ ийн 3 жилийн ойн тухай баримтат кинонуудыг гаргаж үзүүллээ. Маргааш өглөө нь аялал хоёр хэсэгт хуваагдан нэгдүгээр хэсэг Чингисийн ширээ явах, үлдсэн хэдийг Аюунаа хөтөчлөн Саяаны нуруунаас эх аван урсдаг аршан дээр очлоо. Явах замд бэлэг дурсгал,эмийн ургамал,эсгий урлал, монгол цай элбэг харагдах нь сонирхол татав.Арашаны ойр хавийгжуулчдад зориулан тохижуулжээ. Арашаны цааш уулын бэлээр гурван километр орчим явахад Саяаны нурууны хэсгийн жижиг Арашаны хүрхрээ байх бөгөөд үүнийг зорин ирэх Оросууд их харагдана. Саяаны рашааны төв дундуур Хэнгэрэг гол урсана. Энэхүү голын ийхүү нэрлэсэн нь эрт дээр үеэс бөөгийн зан үйлтэй нь холбоотой байснаар тодорхойлогдоно. Бид орой нь халуун рашаанд очлоо. Рашаан нь халууны температураас хамааран гурван хэсэгт хуваагдана. Халуун аршаанд орсны дараа бие нялхарч, нуруунаас хүнд ачаагаа аваад хаясан мэт болов.  

МОНГОЛ ТУУРГАТНЫ ТЭНГЭРИЙН ЗАМААР Нэг. Сайн байна уу-Монд

МОНГОЛ ТУУРГАТНЫ ТЭНГЭРИЙН ЗАМААР Нэг. Сайн байна уу-Монд 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Хөвсгөл аймгийн Ханх сумын хилээр гарахаар хилийн боомт дээр үдийн 11 цагийн үед ирэв.Тохижилтын хувьд өөр бусад хилийн боомтой жишихэд байгууламжын хувьд багавтар боомтод орох ажээ. Хилийн боомтоор аль, аль талаасаа оросын иргэд илүүтэй зорчино. Цаашдаа уг боомтыг өргөтгөх шаардлагатай байгаа нь бодит байдалд харагдана. Монголын хилийн боомт шуурхай нэвтрүүллээ. Монголын хилийн боомттой залгаад ОХУ-ын Мондын хилийн боомт угтлаа. Энэхүү боомт нь хэмжээгээр орон нутгийн Оросын хилийн бусад боомтын жишгээр байгуулагдсан жижигхэн шалган нэвтрүүлэх байртай ажээ. Боомтын үйл ажиллагаа Оросын иргэдэд очер дугааргүй үйлчлэхэд чиглэнэ. Тэднийг шалгаж дууссаны дараа Монгол иргэдийг шалгаж нэвтрүүлнэ. Тийм учираас бид шалгуулах дугаар хойшлогдсоор цөөнгүй цаг хүлээсний эцэст Оросын нутагт хөл тавьлаа. Энд биднийг МБНЭ-ийн Улаан-Үдийн бөөгийн зөвлөлийн удирдагч Аюунаа, нөхөр Андрей нар угтаж авлаа. Хилийн боомтоос хөдлөөд цөөхөн километр яваад огцом уруудсаар Мондо тосгонд оров. Тосгоноос эргээд гарч, сайжруулсан уулын замыг өгслөө. Хоёр их хайрханы дундуур Эрхүү гол урсана. Гол даган өгсөж явсаар Окинск районы хилийн зааг дээр очлоо. Энэ аймгийн төв нь Буриад Улсын Орлик тосгон юм.  Окинск районы хилийн зааг дээр буриадын зайран Юри Субанович, Николай Базарович биднийг хадаг барин хүндэтгэн тосч угтлаа. МБНЭ-ийн гурван жилийн ойн арга хэмжээнд уригдан оролцсон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд зайран Юрий Субанович орж байсан билээ. Одоо бид түүний төрсөн нутагт хөл тавьж байна.  Биднийг их замын хажууд байрлах нэгэн хоолны газар үдийн зоог барьлаа. Тэгээд тэд өөрсдийн амьдардаг нутгаа танилцуулахаар хөдөлсөн юм. Биднийг буриад олны шүтдэг Тэмэлик хүрхэрээн дээр аваачив. Энэхүү хүрхэрээ нь 7 метрийн өндрөөс уулын сугыг дамжин хүчтэй орж усны урсгал нь байгалын өвөрмөц төрхийг бий болгожээ. Тэмэлик хүрхрээнд өргөл өгч байдаг нь эртнээс уламжилж ирсэн бөөгийн дэг жаягтайг илтгэнэ. Монгол бөөгийн их зайран Б.Одонхүү хуур, манжигаар бөөлж лус, савдагтай нь холбогдлоо. Бөөлөлтийн дараа буриадын хоёр зайран, монгол зайрантай хуучилж бөөгийн талаарх зарим мэдээллээ солилцлоо. Тэндээс хөдлөж замын хажуу дахь буддагийн шашны нэгэн байгууламжид ирсэн нь Соёны нурууны ноён оргил Мөнх Сарьдаг буюу Бүрэн хаан хайрханы ноён оргилыг харах өндөрлөг байлаа. Байгууламжийн хаалгаар орж, модон шатаар өгсөж, товцог дээр гарав. Тэнд алсыг харж сууж, ном унших сандал, суврага байгуулжээ. Их уулсын ноён оргил Бүрэн хаан тод томруун харагдана. Эндээс ирсэн иргэд, зочид, жуудчид ноён оргилдоо залбирч, өргөл өргөдөг ажээ.  Энэхүү товцог дээрээс Монгол улсын 4 дэхь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж их хайрханы ноён оргилд хүндэтгэл үзүүлсэн гэж буриад зайрангууд танилцууллаа. Бүрэн хан хайрхан, Тэмэликийн хүрхрээ явах хугацаанд зөвхөн бидний дээр үүл хуралдан хур, бороо хайралсан. Довцог дээр Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү хуур хуур татан хүндэтгэл үзүүлж бөөлсөн. Дараа нь зайрангууд мэдээллээ хуваалцан нутаг олны талаар ярилцлаа. Хоёр их өндөр уулын дундуур их дуу гарган урсах Эрхүү голыг уруудан Монд тосгоны зүг хөдлөв. Эндээс холгүй Жамухын гэр хад, Нүхэн даваа хэмээх өвөрмөц байгалын тогтоц бүхий шүтлэгийн газрууд байдаг. Уулын ширүүн урсгалт Эрхүү голд Хар ус гол, Цагаан ус гол нийлдэг байна.

АНУ-ын тусгаар тогтнолын ойг тэмдэглэх үйл ажиллагаанд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцов

АНУ-ын тусгаар тогтнолын ойг тэмдэглэх үйл ажиллагаанд  МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцов АНУ-ын тусгаар тогтнолын 241 жилийн ойг тэмдэглэж, Монгол дахь АНУ-ын ЭСЯ-наас оройн хүлээн авалт хийсэн бөгөөд шашины төлөөллийн хувьд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханг уг арга хэмжээнд урьж оролцууллаа. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох явцдаа БНХАУ-ын Элчин сайд Хинг Хайминг, Их британи Умарт ирландын нэгдсэн вант Улсын Элчин сайд, хадагтай Катрин Елизабет Жейн Арнольдтай танилцлаа. Мөн энэхүү оройн ажиллагаанд Монгол УЛсын ЗХЖШ-ын Үлээвэр Найрал Хөгжим болон Жесси Дэйвис Квартет хамтлагын авьяаслаг хөгжимчид тоглож ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Гадаад Харилцааны сайд Мөнх-Оргил арга хэмжээнд оролцож үг хэллээ. АНУ-ын Элчин сайд, хадагтай Женифер Зимдал Галт эрхэм зочид, АНУ, Монголын анд нөхдөө, АНУ-ын тусгаар тогтнолын 241 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлсэн.  Элчин сайд, хадагтай Женифер Зимдал Галт хэлсэн үгэндээ “Тусгаар тогтнолын тунхаг бичигт гарын үсэг зурсныг ийнхүү хүндэтгэн тэмдэглэж байгаа нь бид Америкийг үндэслэгч эцэг өвгөдийн өөрсдийгөө удирдах дархан эрх болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар хуран цуглах мөн өөрсдийн сонгосон шашнаа дарамт хавчлагаас айлгүй шүтэх эрх чөлөөг хүсэмжлэн зорьсныг хүлээн зөвшөөрч байгаа явдал юм. Туурга тусгаар байх эрмэлзлэл дэлхийн өнцөг булан бүрт цуурайтсан бөгөөд бидний болон Монгол улсын хувьд эрхэмлэн дээдэлдэг үнэт зүйл билээ. Бид мөн АНУ эрх чөлөөт, туурга тусгаар Монгол улстай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэж байна. Монгол улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд тусгаар тогтнолоо идэвхитэй хэрэгжүүлж, 1990 онд ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засгийг сонгосон цагаас хойш эдийн засаг, улс төрийн бие даасан байдлаа баталгаажуулахын төлөө ажилласаар ирсэн. АНУ Монгол Улсын тууштай анд нөхөр байсаар ирсэндээ бахархалтай байдаг. Өнөөдөр манай хоёр улс эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ардчилал хүний эрхийг хөгжүүлэх, цэргийн салбарын түншлэлээ өргөжүүлэх түүнчлэн боловсрол соёлын холбоогоо бэхжүүлэхийн төлөө маш олон чиглэлээр хамтран ажиллаж байна. Бид хамтдаа, ирээдүйн замналаа өөрсдөө сонгох эрх чөлөөт, тусгаар тогтносон улсуудын хувьд бие даасан, ардчилсан засагтай байнаа гэдэг нь онцгой хувь төдийгүй бас үүрэг хариуцлага гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм.” Гэж тэмдэглэлээ. Б.Банзрагч    

​Бурхан Халдун хайрханы нэглсэн тахилгад оролцсон Монгол туурагтангууд

Бурхан Халдун хайрханы нэглсэн тахилгад оролцсон Монгол туурагтангууд               Мөнх тэнгэрийн шүтлэг бөө мөргөл бол өвөрмөц зан үйл юм. Онгод шүтээн нь ороод ирэхээр хэдэн үеийн өмнөх өвөг дээдэстэй золгодог. Тэгээд тэднээс улбаалаад сураг гаргахад Монгол туурагтангуудын өвөг, дээдэс бидний өнө эртнээс амьдарч ирсэн монгол туургатны өлгий нутагтай ямар нэг сувгаар холбогдоод ирдэг.             Мөнх тэнгэрийн шүтлэнтэнгүүд онгод юугаа хүчирхэгжүүлэхэд эх нутгийн минь онгон байгаль хүчтэй нөлөөлдөг. Олон улаач нар энэ шалтгаанаар эх орон, уул, ус, лус, савдагтай холбогдож, онгодоо баясгаж, хүч нэмдэг.             Нэгдсэн их тахилга олон онгодын хүчийг нэгтгэн мөнх тэнгэрт өргөлөө хүргэх зорилго агуулдаг. Хүннүгийн үеээс хууль хүртэл гарган энэхүү зан үйлийг хийж ирсэн бөгөөд эзэн Чингис хааны үед төгс дээд хэлбэртээ хүрч, монголчууд баруун, зүүн их далай тэнгисийн захад хүрч очсон түүхтэй.             Өөрөөр хэлбэл мөнх тэнгэр монголчуудыг нэгтгэж,эрчимтэй, хиймортой, эрэлхэг, хүчирхэг дэлхийд гайхагдсан гүрнийг бүтээсэн байдаг. Тэгээд эвтэй бол хүчтэй гэдэг сургаалийн мөн чанарыг хэрэгжүүлж чадсан байна.               Монгол туургатны өлгий нутгийн зүрх болон тодорсон, бахархалт хайрхан Бурхан халдун хайрханы нэгдсэн их тахилгад алс холын газраас зорьж ирсэн монгол туургатан нараар бахархахаас өөр аргагүй.             Эх нутагтаа байгаа монголын мөнх тэнгэрийн шүтлэгтэн нар зав, цагаа гарган нэгдсэн их тахилгад оролцож чадаагүй байхад тэд хүрч ирж оролцож чадсан. Тэгэхээр бид монгол бөөгийнхөө түүхийг хамтдаа бүтээж байна.             Бурхан халдуны нэгдсэн их тахилгад оролцсон төдийгүй, тэнгэрийн тахилгад тэргүүлж бөөлсөн билээ. Бурхан халдуны нэгдсэн их тахилгын Тэнгэрийн тахилыг Монгол бөөгийн их зайран Г.Болдын удирдлага дор Монгол бөөгийн тэргүүн зайран Зоригто хийсэн. Зоригто бол ОХУ-ын Чита муж буюу Монголын зүүн хязгаараас ирсэн юм. Тэр МБНЭ-ийн бөөгийн нэг салбар, зөвлөлийг удирдаж байгаа идэвхитэй зүтгэлтэн билээ.             Тэрээр анх Монгол Улсын хөл уул Хөх уулын нэгдсэн их тахилгад Хайрханы тахилгад хоёронтоо тэргүүлж бөөлсөн, Бурхан халдуны нэгдсэн их тахилгад анхлан оролцохдоо Галын тахилгад тэргүүлж бөөлсөн, харин энэ удаа Тэнгэрийн тахилгыг тэргүүлж бөөллөө.             Эдгээр тахилгуудыг Монголын буриад бөөгийн дэг жаягаар хийсэн билээ. Монгол бөөгийн тэргүүн зайран Зоригто ийнхүү монгол бөөгийн түүхэнд өөрийн мөрөө үлдээж чадлаа.             Монгол бөөгийн нэгдсэн их тахилгад Өвөрмонголын  төлөөлөгчид эурав дахь удаагаа оролцсон билээ. Тэд анх Бурхан халдуны нэгдсэн их тахилгад оролцож, улмаар Хөвсгөл нуурын нэгдсэн их тахилгад хүрэлцэн ирсэн. Тэнд хөвсгөлийн нэртэй зайрангуудын бөөлөлтийг нүдээр үзсэн. Бурхан халдуны нэгдсэн их тахилгад өвөрмонголоос Монгол бөөгийн удган Нарангуа, залуу зайран  Ө.Аюуш нар ирж оролцсон.             Тахилгын өмнөх өдөр залуу зайран Ө.Аюуш бөөлж, МБНЭ-ийн комисст танилцуулж байсан.  Удахгүй болох МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайгаар Монгол бөөгийн цолны асуудал хэлэлцэнэ.             Монгол бөөгийн нэгдсэн их тахилгуудад хүрэлцэн ирсэн Монгол туургатангууддаа МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн болон Дээд цэцийн хуралдайн өмнөөс талархал илэрхийлж байна.                         МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан              

Данийн судлаачтай уулзав

Гадаадын жуулчид болон судлаачид бид бүхний үйлийг ихээхэн сонирхох болжээ. Газар ус, лусаа шүтдэг бидний үйл тэдний сонирхлыг ихэд татаж байна. Одооноос эхлээд төр болоод хэн ч биднийг анзаарч, анхаарах цаг ирсэн гэдгийн илрэл энэ уулзалт байлаа. Нэг бодлын гадныхан их сонирхох явдал нь сайшаалтай боловч яг ямар зорилгоор судалж, сонирхож байдаг нь сэтгэлийг минь багахан чилээдэг юм. Данийн эрдэмтэн Ноён уулын талаар голлон анхаарч асууна билээ.             Одоогоор Ноён уулын талаарх асуудал хэн хүний нүдэнд ил байгаа асуудал билээ. Үүний талаар судалж яваа гэх судлаач залуу, орчуулагч бүсгүйн хамт ирж уулзлаа. Мөнх тэнгэрийн үйлтэй бид бүхнийг энэхүү Ноён уулын төлөөх тэмцэл үйл ажиллагаанд хэрхэн оролцож буй талаар сонирхон асууж, тухайн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Гадныхан хүртэл сонирхож байгаа нь их л сонирхолтой мэт санагдана. Монгол түмний эртний заншилаар шүтэж ирсэн Ноён уулыг эрт дээр цагаас өвөг дээдсүүд маань өөрийн бие цогцсоор, хүний итгэл бишрэлээр, булш бунхнаар, хүндэтгэл хайраар хамгаалж ирсэн юм. Тиймээс л Ноён, Хан, Шүтээн, Богд, Тахилгат гэдэг ууланд олон булш байдаг нь ҮҮНИЙГ УХАЖ БОЛОХГҮЙ гэсэн тамга юм. “Хаан байсан миний бие, Хатан байсан миний бие энд нойрсож байна” гэсэн хойч үедээ илгээсэн илгээлт бөгөөд үр хойч нь, ард түмэн нь энэ итгэлээр шүтээнт хайрханд гар хүрдэггүй жаягтай. Тэр уулыг сэтгэлээр дархалж, малаа бэлчээдэггүй заншилтай. Ийнхүү бие дээд язгууртнууд өөрийн цогцос биеэр хамгаалах учир нь ӨТГӨС ЧИНЬ БАЙГАЛИЙН ЖАМЫГ ТАНЬЖ, БАЙГАЛИЙН АЮУЛЫГ ЦООЖИЛЖ ХЭВТСЭН ГАЗАР гэдгийг таниулж байгаа хэрэг хэмээн хүндэтгэлтэй сайхан хайрханаа хамгаалах нь бидний үүрэг юм гэдгийг ойлгуулж, таниулж Данийн эрдэмтэнд ухааруулахыг эрмэлзсэн харилцан ярилцлага болж өнгөрлөө.                                                  Н.Алдармаа 

​ОХУ-ын Буриад улсын Бөөгийн холбооны тэргүүнтэй уулзлаа

ОХУ-ын Буриадын “Дээжэ” бөөгийн тэргүүн болох В. В. Сергеев, удган МБНЭ-тэй хамтарч ажиллахаар ирсэнд талархал илэрхийлээд Балдахинова нар МБНЭ-тэй хамтарч ажиллахаар саналаа илэрхийлэхээр зорьж иржээ.  МБНЭ-тэй хамтарч ажиллахаар зорин ирж уулзсанд баяртай байгаагаа илэрхийллээ.   МБНЭ-ийн  Ерөнхийлөгч Д. Жаргалсайхан Монгол түмнийхээ, мөнх тэнгэр шүтлэгтэн нарынхаа хийж буй үйл, тэднийг нэгтгэн зангидаад байгаа МБНЭ-ийнхээ үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, зочидтойгоо бөөгийн хөгжлийн чиг хандлага явцын талаар харилцан мэдээлэл хийлээ. Цаашдаа хамтарч ажиллах талаар санал солилцож, тодорхой тахилгуудад хамтарч хийхээр тохирлоо. Уулзалт, ярилцлага үр дүнтэй боллоо. МБНЭ-ийн энэ жилийн хийх ажлууд, төлөвлөгөөтэй танилцаж, боломжтой бол үйл ажиллагаанд оролцож байхаа ч илэрхийллээ.                                                         Б.Банзрагч

Аугаа их ялалтын музей

            Солонгосын дайны Аугаа их ялалтын музейд ирлээ. Музейн хаалган дээр  харуул зогсоно. Биднийг дуут дохио өгдөг шалгагчаар нэг бүрчлэн шалгаж орууллаа. Гадаа нь байрлах дайны үеэр хаяаж явсан болон олзлогдсон цэргийн их буу, танк, автомашин, нисэх онгоц, нисдэг тэрэг, бөмбөг, торпед зэргээр томоохон задгай үзэсгэлэн байгуулжээ.             Төв зааланд орлоо. Уламжлал ёсоор их удирдагчийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж ёслоод үзмэрүүдийг үзэж сонирхолоо. Түүхэн үйл явцыг гайхалтай сайхан өгүүлсэн үзмэр, пакет, фото зургууд харагдана.             Төгсгөлд нь дээд давхарт байрлах асар том понарамыг үзлээ. Энэхүү гайхамшигтэй бүтээлийг хийсэн хүмүүст төрийн шагнал өгсөн гэж тайлбарлав.             Биднийг музейгээс гараад машинд очих замдаа харуул солигдож байгаатай таараад зургийн автал харуулын дарга хүрч ирээд авсан зургаа устгахыг шаардав. Ширүүн догшин зандрах дуугаар сануулга өгөв. Үдээш хойш бидний хүсэлтээр эмнэлэг явсан. Уг нь энгийн эмнэлэгт үзүүлэх зорилготой хүсэлт гаргасан юм. Гэвч биднийг дипломатуудын байрладаг хотхонд дахь гадаадын ажилтнуудад үйлчилдэг эмнэлэгт үзүүлсэн юм. Миний хамрын дотор талыг эмч хараад зөвлөгөө өгсөн бөгөөд үнэ нь 160 орчим юань  орчим байсан.     

​Ирээдүй хороолол доторх нэхмэлийн үйлддвэр

            Пхеньян хотын ирэйдүй хороолол бол хаанаас харсан гоц ялгаран харагдана. Сүүлийн үеийн архетатураар баригдсан хороолол хэн ч хараад нүд тусна.  Хороололын дунд нэхмэлийн үйлдвэр байрлана. Үүгээрээ бас онцлого байв. Үйлдвэрийн хашаанд төлөөлөгч угтаж авлаа. Үйлдвэрийн түүхийн тасалгаанд оруулав. Анх японы эзэлсэн үед байгуулагдсан. Хувьсгал ялсаны дараа ажилчдын гарт шилжсэн. Түүхэн бүтээн байгуулалтын үед Ким чен ир 4 удаа энэ үйлдвэрт ирж байжээ. Залуу удирдагч өнгөрсөн жилд үйлдвэртэй ирж танилцсан байна.             Эхний хэсэгт шүр хорхойноос мяндас гаргаж авах цех байрлана. Шүр хорхойн өндөг шиг зүйлийг ялган ангилах ажиллагаа ус, үлээлтийн зарчмийг ашигласан технологоор хийгдэнэ. Эцэст нь өндөгнөөс утас ялгаж авалтаар энэ хэсэг дуусна.             Хоёрдугаар хэсэгт мяндасаа ангилж ээрэх хэсэг байрлах ажээ. Бэлэн болсон мяндасаа 5 кг-аар боож бүтээгдэхүүн хийх үйлдвэрт шилжүүлнэ. Их удирдагчийн өгсөн даалгаврын дагуу ажилчиддаа бүтээгдэхүүнээр хангах үйлдвэрийг дэргэдээ байгуулжээ. Биднийг орох үед хөнжил оёж байгааг танилцуулав.             Үйлдвэртэй залгаа ажилчдын санаачилгаар байгуулсан усан бассейн барилга, түүний хажууд их удирдагчийн даалгавраар гурван сарын дотор байнуулсан ажилчдын амралтын байр байлаа. Энэ байранд гэр бүлгүй залуу ажилчид байрладаг. Чөлөө цагаараа спортоор хичээллэх, үзвэр үзэх гээд олон асуудлыг нэг мөр шийдсэн байна. Ажилчдын амралтын байр хоёр, хоёроор байрлахаар хийгдсэн, хоёр өрөөний дунд томоохон усан баннтай хийгджээ.             Дараа нь хоолойгоор дажин хажууд байрлах ажилчдын санаачилгаар байгуулсан томоохон усан бассейд орлоо. Олон хүн зэрэг орох боломжтой, усан спортын арга хэмжээ хийж болохоор  зохион байгуулж хийжээ. Гэр бүлтэй ажилчдын олон давхар байшингууд үйлдвэрийн хашааны гадна талд байгуулсан байна. Энэ бүтээн байгуулалтыг залуу удирдагч өндөрөөр үнэлжээ.             Залуу ажилчдын амралтын байрыг барилгын цэрэг гурван сарын дотор барьсан бөгөөд залуу их удирдагч биеэр ирж танилцаад өнөдр үнэлсэн байна.  

​Хаврын анхны бороо ба Төрийн хүндэтгэлийн ажиллагаанд оролцов.

Энэ өглөө эрт босож, зочид буудалд байрласан бүх зочид цуваанд орж хөдөлсөн Аугаа их удирдагч Ким жон ирийн бунханыг зорьсон хэрэг байлаа. Нилээд том талбай бүхий цогцолборын хүлээлгийн танхимд зочид цугларч эхэллээ. Цаг болмогц бүгд дөрөв, дөрвөөр эгнэн бунханы зүг алхав. Эхлээд гутлын ул арисгах төхөөрөмжөөр орж дараа нь биеэ шалгуулаад цахилгаан замаар жигд хурдтай урагшлав. Хоёр талын хананд их удирдагчдын түүхийг харуулсан нандин зураг хөвөрнө. Ариутгах үлээх төхөөрөмжөөр ороод шарил байрласан хүндэтгэлийн танхимд орж, хэсэг хэсгээр гурван талд очиж бөхийн хүндэтгэж ёслов. Дараа нь их удирдагч Ким жон ирийн гадаадаас олгосон шагналын танхимаар орлоо. Монголоос Дархан уул аймаг хүндэт иргэн болгосон шийдвэрийг хүндэтгэлтэй байрлуулжээ. Тэдгээр үзмэрүүдтэй танилцаад Бунханаас буцаж гарлаа. Зочид буудлын гурван давхарт бүгд цугларав. Хаашаа явах, юунд оролцохыг хэлэхгүй байлаа.Зургаан машин бүхий цуваа хөдөллөө. Миний мэдэх өмнө ирэхэд баригдсан шинэ хороололын төвд орших царкын гадаа ирж зослоо. Оролцогчид бүгд машин дотроо сууцгаана. Хамгаалалт гарч эгнэн зогсоод шалгаж эхлэхэд бүгд циркэд орж эхэлээ. Харин биднийг тусгай хаалгаар оруулж суудалд суулгав. Зуу гаруй хүнтэй хөгжмийн оркестр, найрал дуучид гурван эгнээ зогссон байлаа. Ард нь том дэлгэц дээр үйл явдлыг дүрсээр харуулна. БНАСАУ-ын АИХ-ын тэргүүлэнчдийн дарга тэргүүтэй хүндэт зочид хүндэтгэлийн манежанд суудлаа эзэлэхэд төрийн дуулал эгшиглэж, баярын хүндэтгэлийн тоглолт эхэллээ. Найрал дуу, гоцлол дуу, ардын дуу, бүжиг, циркийн тоглолт бүхий баярын концерт 1,5 цаг үргэлжлэв. Зочид буудалд эрэнгүүт буцаад хөдөллөө. Төрийн хүндэтгэлийн хүлээн авалтын арга хэмжээг хүлээнд оролцохоор гурван машин цуваанд оржээ. Хүндэтгэлийн зоогийн төв өргөө олон тасалгаатай ажээ. Бид дипломатуудын тасалгаанд цаг байлаа. ОХУ-ын цэргийн атташе болон хэд хэдэн орны төлөөлөгчид ирж мэндчилж, баярын мэндчилгээ дэвшүүлэв. Зочидыг төв зааланд урив. Арав арваар зассан ... ширээ засчээ. Нэг ширээний цаана манай элчин төлөөлөгч 2 залуу суужээ. Ширээн дээр хүндэтгэлийн зоогны зэс тавигджээ. Оролцогчид нэрхийн зэрэг босож алга ташсан нь хүндэтгэлийн зоогны эзэн орж ирсэн орж ирсэн хэрэг байлаа. Нээлтийн ажиллагааны үг хэлж эхлэнгүүт, хэлэх үг бичгээр тараагдана билээ. халуун дотно мэндчилгээ, хундага өргөнө. Надтай цуг явсан БНХАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн нь БНАСАУ-ын баатар цолтой, солонгосыг боловсон хүчнийг бэлтгэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн нэгэн ажээ. Пхеньян хотод сургуулийн салбар нь байдаг гэв. Умард солонгост интернет чөлөөтэй ашигладаг гадаадын ганц сургууль гэж танилцуулав. Надтай танилцаж, сургуулиараа зочилохыг урилаа. Ийм эрхэм хүндтэй хүнтэй хамт явсанаа зоогын ширээний ард л мэдлээ. Өглөө бүрхэг байсан нь хур борооны урьтал байжээ. Пхеньянд анхны хур бороо орлоо. Зөөлөн бороо шивнэн орно. Энэ жилийн анхны бороотой, бас солонгос энэ жил орж байгаа анхны бороотой энд учирах хувьтай байжээ. Хувьтай хүн хур бороо дагуулна гэдэг үг санаанд орлоо. Хүндэтгэлийн зоогийн дараа шивнэн орох бороонд цохиулан машинаа хайж олон машины дунд будиллав. Тэгэж яваад нилээд норж байж машинаа олж суув.  

Дархан-Уул аймаг дахь Турк сургуульд зочлов.

Дархан-Уул аймаг МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд ажиллах явцдад Дарханы Турк сургуулийн удирдлага хүлээн авч уулзлаа. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нь Туркийн талтай олон жил халуун дотно хамтын ажиллагаатай явж ирсэн ажээ. Монголд Туркын Ерөнхий сайдыг айлчлахад уулзаж, Туркын Аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн даргын Монголд хийсэн албан ёсны айлчлалыг зохион байгуулсан төдийгүй Д.Жаргалсайхан нь Турк улсад ажлын айлчлал олонтой хийж байжээ.             Турк сургуулийн хамт олон амралт эхэлсэн байсан ч сургуулийнхаа хичээлийн танхим, тохижилт, спортын заалтай танилцуулсан байна. Тус сургуульд суралцагчид Туркэд болдог олон улсын олимпиадад удаа дараа түрүүлж байсан төдийгүй, сургууль төгсөгчид нь гадаад, дотоодын сургуулийн элсэлтийн шалгалтад ямагт тэргүүлж оролцдог уламжлалтай юм. Дарханы Турк сургуулийн удирдлага МБНЭ-ийн төлөөллийг хүндэтгэн оройн зоог барьлаа. Монгол-Туркын хамтын ажиллагааны болон туркэд айлчилахад хүлээж авч байсан анд нөхдийнхөө тухай дурсамжаа ярилцана билээ. Турк сургуулийн хамт олонд МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд ажлын их амжилт хүсэн ерөөв.                                Н.Алдармаа

Хуудаснууд

Subscribe to Гадаад мэдээ