logo

logo.jpg

Advertisement

Гадаад мэдээ

Ажил хэрэгч уулзалтын өдөр

            Пхеньян хотын СХН-ын хороо бидний буусан зочид буудлаас холгүй байрладаг ажээ. Пхеньян хотын СХН-ын хорооны гадаа ирж зогсож, бидний машинаас буухад нэгэн ажилтан угтаж авлаа. Угтаж авсан ажилтан биднийг дагуулж уулзалтын танхимын өмнөх тасалгаанд ирэхэд Пхеньян хотын СХН-ын хорооны гадаад харилцаа хариуцсан дарга Ри сон Хо угтаж мэндчиллээ. Зочидтой уулзах танхим гадна талаас ордог учраас уулзахаар очих хүмүүст саадгүй юм. Пхеньян хотын СХН-ын хорооны гадаад харилцаа хариуцсан дарга Ри сон Хотай уулзалт боллоо. Харилцан үг хэлж хамтын ажиллагаа сэргэж байгаа талаар хэлнэ лээ. 2016 онд Улаанбаатар хотын АН-ын дарга, Улаанбаатар хотын захирагч Бат-Үүл албан ёсны айлчлал хийж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зарсаныг дурдав. Жаран жилийн түүхтэй уламжлалт хоёр намын харилцаа сэргэж байгаад талархал илэрхийлж байлаа. Машины цуваа Солонгосын Хөдөлмөрийн Намын төв байранд очлоо. Үүдэнд зогсох цэрэг хөл тавьж ирж жолоочийн хажууд ирж шалгасны дараа машинууд дотогш нэвтэрлээ. Зургаан давхар байшингийн төв  хаалганд ирж зогсоход залуу ажилтан Ри бом Су угтан авч дотогш орлоо. Цахилгаан шатаар дээшилж, хаалга онгоймогц том тасалгаа угтлаа. Тасалгааны нолд биднийг унтаж СХН-ын Олон улстай харилцах хэлтсийн орлогч дарга Ри донг Со угтаж гар барьж халуун дотно мэндчиллээ.              Дараа нь дунд нь цэцэгс байрласан уулзалтын ширээний ард сууж харилцан мэдээлэл хийлээ. СХН-ын Олон улстай харилцах хэлтсийн орлогч дарга Ри донг Со, Монгол-Солонгосын хооронд бусад орноос илүү дотно хамтын ажиллагааг байдгийг дурьдсан нь сэтгэл сайхан дурсамж төрүүлж байлаа. Нэгэн жаргыг туулсан хамтын ажиллагаа товчхон боловч тод тодорхой өгүүлнэ билээ.             Намайг хүлээн авч уулзаж байгаа эрхэм хүндэтРи донг Соталархал илэрхийлээд Солонгос-Монголын хамтын ажиллагааны түүхээс дурьдаж, Аугаа их удирдагчдийн жолоодлогоор улс орон хурдтай хөгжиж байгаад харсанаа илэрхийллээ. БНАСАУ-ын түүхэнд өвөө, эцэг, хүү гурван ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа билээ. БНАСАУ-ын анхны ерөнхийлөгч Ким ир сенийг Монгол Улсад айлчлахад МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан зэвсэгт хүчний ахмад цолтой, Цэргийн хүндэт харуулын ёслолын ажиллагааг бэлтгэж удирдаж байсан түүхтэй бөгөөд төрийн албан ёсны айлчлалаар Улаанбаатар хотод хүрэлцэн ирэхэд төмөр замын талбайд угтах ёслолын ажиллагаанд байж, их ойрхон зайнаас их удирдагчийг харж байснаа, энэ удаа Солонгосын ард түмний гарамгай удирдагч жанжин Ким Жон Ирийн мэндэлсний 75 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны төрийн хүндэтгэлийн хуралд оролцож, Солонгосын аугаа их удирдагч Ким чен Уныг орйоос харсанаа дурьдсан юм. Ийм их хүндэтгэл үззүлсэнд талархаж байгаагаа илэрхийллээ.             БНАСАУ-ын талаар үнэн бодит мэдээлэл түгээхэд хувь нэмэр оруулж байгааг үнэлж байлаа. Цаашдын хамтын ажиллагаанд их амжилт хүсч байлаа. Уулзалт яриа нилээд удаан үргэлжиллээ. Эрхэм хүндэт Ри донг Со,Ри бом Су нар төгсгөлд нь хамтаар дурсгалын зураг авахуулсанаар энэ удаагийн уулзалт өндөрөллөө.             Уулзалтанд хамт оролцсон солонгос нөхдүүд уулзалт ярилцлага халуун дотно болсонд талархал илэрхийлж байлаа. Сэтгэл их хангалуун баярлаж байсан. Ялангуяа цэцгийн баярыг зохион байгуулахад их зүтгэл гаргаж ажиллаж байгааг магтсанд их баярлана билээ. Хийсэн ажлыг магтсан болохоор баярлах ч аргагүй биз ээ.             Орой гарсан багахан заваараа дэлгүүр орлоо. Бүх бараагаа доллар буюу юанаар үнэлэх агаад монгол хүний нүдээр бол харьцангүй үнэ өндөр байлаа. Харин дэлхийн нийтийн үнээр бол хямдхан байж болох юм.             Өглөө эрт босч өдийн тэмдэглэлээ бичлээ. Хоолны дараа биднийг хоёр машинаар вокзал хүргэсэн юм. Төв хаалга хүн ихтэй байлаа. Биднийг тусгай хаалгаар оруулж, хүлээлгэний тусгай танхимд үдэлтийн үгээ хэлж дурсгалын бэлэг өглөө. Олон талаараа ялгарах төвд байрлах вагонд биднийг суулгав.             Цаг нь болоход галт тэрэг аажимхан хөдөллөө. Пхеньянд ард хоцорлоо. Дахин ирэхийн ерөөл дэвшүүлэн бид нутгаа зорилоо. Замын хоёр талаар хот, тосгон тасралтгүй үргэлжлэнэ. Хойшлох тусам цас нэмэгдсээр, уужим тал ард хоцорч уул,уулархаг орчин дөхөөд ирэхэд цас ихээр орсон нь харагдана. Хил хүртэлх замын тэн хагасаас эхлэн цас хучжээ.             Өмнөх явсанаас хойш их зүйл өөрчлөгджээ. Хот тосгод өндөр барилгатай болж, хөгжил дэвшилнүдэн дээр тодорхой харагдана. Надад атаархах сэтгэгдэл төрөв. Хүн болгонд шахуу хатуу засаглалтай, өлсгөлөнд нэрвэгдсэн гэж яригддаг энэ улс хөгжил, дэвшил нүдэнд харагдахаар явагдсан байна. Харин манайд ямар байна вэ. Бид өөрсдөдөө шүүмжлэлтэй хандах шаардлагатай болжээ. Улс орны татвар төлөгчдийн мөнгө, зээлж олсон хэдэн төгрөг цөөн хэдэн хүнийг баяжуулж, офшорчдын дансанд орж, тэднийг цүдийлгэжээ.             Хэдхэн жилийн дотор хүний амьдрах орчин өөрчилсөн Солонгос орныг харахад, эрчимтэй хөгжиж байгаа хятад оронтой харьцуулахад бид үнэхээр дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлагаас хоцорч эхлээд байна. Тэр нь улс орныг удирдаж явсан нам, удирдагч нартай шууд  холбоотой нь харагдаж байна. Бид өөрийн гэсэн “брэнд” чиг хандлагатай болох хэрэгтэй байна. Түүний нэг нь яах аргагүй нүүдлийн соёл иргэншилд тулгуурласан, онгон байгалд тулгуурласан аялал жуулчлал байх нь дамжиггүй. Бид улсын хармайнаас төрдөг тэрбумтан нараас салах цаг нэгэнт болжээ.

​Хаврын анхны бороо ба Төрийн хүндэтгэлийн ажиллагаанд оролцов.

Энэ өглөө эрт босож, зочид буудалд байрласан бүх зочид цуваанд орж хөдөлсөн Аугаа их удирдагч Ким жон ирийн бунханыг зорьсон хэрэг байлаа. Нилээд том талбай бүхий цогцолборын хүлээлгийн танхимд зочид цугларч эхэллээ. Цаг болмогц бүгд дөрөв, дөрвөөр эгнэн бунханы зүг алхав. Эхлээд гутлын ул арисгах төхөөрөмжөөр орж дараа нь биеэ шалгуулаад цахилгаан замаар жигд хурдтай урагшлав. Хоёр талын хананд их удирдагчдын түүхийг харуулсан нандин зураг хөвөрнө. Ариутгах үлээх төхөөрөмжөөр ороод шарил байрласан хүндэтгэлийн танхимд орж, хэсэг хэсгээр гурван талд очиж бөхийн хүндэтгэж ёслов. Дараа нь их удирдагч Ким жон ирийн гадаадаас олгосон шагналын танхимаар орлоо. Монголоос Дархан уул аймаг хүндэт иргэн болгосон шийдвэрийг хүндэтгэлтэй байрлуулжээ. Тэдгээр үзмэрүүдтэй танилцаад Бунханаас буцаж гарлаа. Зочид буудлын гурван давхарт бүгд цугларав. Хаашаа явах, юунд оролцохыг хэлэхгүй байлаа.Зургаан машин бүхий цуваа хөдөллөө. Миний мэдэх өмнө ирэхэд баригдсан шинэ хороололын төвд орших царкын гадаа ирж зослоо. Оролцогчид бүгд машин дотроо сууцгаана. Хамгаалалт гарч эгнэн зогсоод шалгаж эхлэхэд бүгд циркэд орж эхэлээ. Харин биднийг тусгай хаалгаар оруулж суудалд суулгав. Зуу гаруй хүнтэй хөгжмийн оркестр, найрал дуучид гурван эгнээ зогссон байлаа. Ард нь том дэлгэц дээр үйл явдлыг дүрсээр харуулна. БНАСАУ-ын АИХ-ын тэргүүлэнчдийн дарга тэргүүтэй хүндэт зочид хүндэтгэлийн манежанд суудлаа эзэлэхэд төрийн дуулал эгшиглэж, баярын хүндэтгэлийн тоглолт эхэллээ. Найрал дуу, гоцлол дуу, ардын дуу, бүжиг, циркийн тоглолт бүхий баярын концерт 1,5 цаг үргэлжлэв. Зочид буудалд эрэнгүүт буцаад хөдөллөө. Төрийн хүндэтгэлийн хүлээн авалтын арга хэмжээг хүлээнд оролцохоор гурван машин цуваанд оржээ. Хүндэтгэлийн зоогийн төв өргөө олон тасалгаатай ажээ. Бид дипломатуудын тасалгаанд цаг байлаа. ОХУ-ын цэргийн атташе болон хэд хэдэн орны төлөөлөгчид ирж мэндчилж, баярын мэндчилгээ дэвшүүлэв. Зочидыг төв зааланд урив. Арав арваар зассан ... ширээ засчээ. Нэг ширээний цаана манай элчин төлөөлөгч 2 залуу суужээ. Ширээн дээр хүндэтгэлийн зоогны зэс тавигджээ. Оролцогчид нэрхийн зэрэг босож алга ташсан нь хүндэтгэлийн зоогны эзэн орж ирсэн орж ирсэн хэрэг байлаа. Нээлтийн ажиллагааны үг хэлж эхлэнгүүт, хэлэх үг бичгээр тараагдана билээ. халуун дотно мэндчилгээ, хундага өргөнө. Надтай цуг явсан БНХАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн нь БНАСАУ-ын баатар цолтой, солонгосыг боловсон хүчнийг бэлтгэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн нэгэн ажээ. Пхеньян хотод сургуулийн салбар нь байдаг гэв. Умард солонгост интернет чөлөөтэй ашигладаг гадаадын ганц сургууль гэж танилцуулав. Надтай танилцаж, сургуулиараа зочилохыг урилаа. Ийм эрхэм хүндтэй хүнтэй хамт явсанаа зоогын ширээний ард л мэдлээ. Өглөө бүрхэг байсан нь хур борооны урьтал байжээ. Пхеньянд анхны хур бороо орлоо. Зөөлөн бороо шивнэн орно. Энэ жилийн анхны бороотой, бас солонгос энэ жил орж байгаа анхны бороотой энд учирах хувьтай байжээ. Хувьтай хүн хур бороо дагуулна гэдэг үг санаанд орлоо. Хүндэтгэлийн зоогийн дараа шивнэн орох бороонд цохиулан машинаа хайж олон машины дунд будиллав. Тэгэж яваад нилээд норж байж машинаа олж суув.    

Хаврын анхны бороо ба Төрийн хүндэтгэлийн ажиллагаанд оролцов.

Энэ өглөө эрт босож, зочид буудалд байрласан бүх зочид цуваанд орж хөдөлсөн Аугаа их удирдагч Ким жон ирийн бунханыг зорьсон хэрэг байлаа. Нилээд том талбай бүхий цогцолборын хүлээлгийн танхимд зочид цугларч эхэллээ. Цаг болмогц бүгд дөрөв, дөрвөөр эгнэн бунханы зүг алхав. Эхлээд гутлын ул арисгах төхөөрөмжөөр орж дараа нь биеэ шалгуулаад цахилгаан замаар жигд хурдтай урагшлав. Хоёр талын хананд их удирдагчдын түүхийг харуулсан нандин зураг хөвөрнө. Ариутгах үлээх төхөөрөмжөөр ороод шарил байрласан хүндэтгэлийн танхимд орж, хэсэг хэсгээр гурван талд очиж бөхийн хүндэтгэж ёслов. Дараа нь их удирдагч Ким жон ирийн гадаадаас олгосон шагналын танхимаар орлоо. Монголоос Дархан уул аймаг хүндэт иргэн болгосон шийдвэрийг хүндэтгэлтэй байрлуулжээ. Тэдгээр үзмэрүүдтэй танилцаад Бунханаас буцаж гарлаа. Зочид буудлын гурван давхарт бүгд цугларав. Хаашаа явах, юунд оролцохыг хэлэхгүй байлаа.Зургаан машин бүхий цуваа хөдөллөө. Миний мэдэх өмнө ирэхэд баригдсан шинэ хороололын төвд орших царкын гадаа ирж зослоо. Оролцогчид бүгд машин дотроо сууцгаана. Хамгаалалт гарч эгнэн зогсоод шалгаж эхлэхэд бүгд циркэд орж эхэлээ. Харин биднийг тусгай хаалгаар оруулж суудалд суулгав. Зуу гаруй хүнтэй хөгжмийн оркестр, найрал дуучид гурван эгнээ зогссон байлаа. Ард нь том дэлгэц дээр үйл явдлыг дүрсээр харуулна. БНАСАУ-ын АИХ-ын тэргүүлэнчдийн дарга тэргүүтэй хүндэт зочид хүндэтгэлийн манежанд суудлаа эзэлэхэд төрийн дуулал эгшиглэж, баярын хүндэтгэлийн тоглолт эхэллээ. Найрал дуу, гоцлол дуу, ардын дуу, бүжиг, циркийн тоглолт бүхий баярын концерт 1,5 цаг үргэлжлэв. Зочид буудалд эрэнгүүт буцаад хөдөллөө. Төрийн хүндэтгэлийн хүлээн авалтын арга хэмжээг хүлээнд оролцохоор гурван машин цуваанд оржээ. Хүндэтгэлийн зоогийн төв өргөө олон тасалгаатай ажээ. Бид дипломатуудын тасалгаанд цаг байлаа. ОХУ-ын цэргийн атташе болон хэд хэдэн орны төлөөлөгчид ирж мэндчилж, баярын мэндчилгээ дэвшүүлэв. Зочидыг төв зааланд урив. Арав арваар зассан ... ширээ засчээ. Нэг ширээний цаана манай элчин төлөөлөгч 2 залуу суужээ. Ширээн дээр хүндэтгэлийн зоогны зэс тавигджээ. Оролцогчид нэрхийн зэрэг босож алга ташсан нь хүндэтгэлийн зоогны эзэн орж ирсэн орж ирсэн хэрэг байлаа. Нээлтийн ажиллагааны үг хэлж эхлэнгүүт, хэлэх үг бичгээр тараагдана билээ. халуун дотно мэндчилгээ, хундага өргөнө. Надтай цуг явсан БНХАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн нь БНАСАУ-ын баатар цолтой, солонгосыг боловсон хүчнийг бэлтгэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн нэгэн ажээ. Пхеньян хотод сургуулийн салбар нь байдаг гэв. Умард солонгост интернет чөлөөтэй ашигладаг гадаадын ганц сургууль гэж танилцуулав. Надтай танилцаж, сургуулиараа зочилохыг урилаа. Ийм эрхэм хүндтэй хүнтэй хамт явсанаа зоогын ширээний ард л мэдлээ. Өглөө бүрхэг байсан нь хур борооны урьтал байжээ. Пхеньянд анхны хур бороо орлоо. Зөөлөн бороо шивнэн орно. Энэ жилийн анхны бороотой, бас солонгос энэ жил орж байгаа анхны бороотой энд учирах хувьтай байжээ. Хувьтай хүн хур бороо дагуулна гэдэг үг санаанд орлоо. Хүндэтгэлийн зоогийн дараа шивнэн орох бороонд цохиулан машинаа хайж олон машины дунд будиллав. Тэгэж яваад нилээд норж байж машинаа олж суув.  

Анх удаа Их удирдагч Ким чен уныг ойроос харлаа.

Бүүсгэр алсдаа манан татсан 2 дугаар сарын 15-ны өглөө угтлаа. Товлосон цагт олон машины цуваа Мангендэгийн төрсөн гэрийн байгалийн цогцолборыг зорин хөдөллөө. Өргөн мөрний эрэг даган тавьсан автозамаар цуваа жигд хурдтай явна. Эсрэг урсгалаар КАМАЗ машины цуваа хөвөрнө. Удалгүй хайрга боловсруулах үйлдвэр харагдав. Эндээс хайрга ачдаг, тэгээд хүнд автомашины цуваа тасралтгүй байсны учир тайлагдлаа. Цуваа нэгэн жижиг байшингийн дэргэд зогссон нь цэцэг худалдаж авах цэг ажээ. Хүн бүр цэцэг худалдан авч барьсан харагдана. Цэцэрлэгт цоморлогын дунд удирдагчийн мэндэлсэн байшинг тэр хэвээр нь хийсэн харагдана. Түүний хажууд түүхийг нь бичсэн хүндэтгэлийн самбар харагдана. Тэрхүү дурсгалын самбарт хүн бүр цэцгээ тавьж хүндэтгэл үзүүлэв. Дараа нь удирдагчийн мэндэлсэн байшинтай танилцав. Энэхүү байшинтай танилцсаны дараа тэрхүү байшингийн дэргэд цөөнгүй сэтгүүлчид МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханаас сурвалжлага авч байгаа нь харагдав. Үдээш хойш Монголын элчин сайдын ажилтнууд бидэнтэй уулзлаа. 15:00 цагаас эхлэн хаа нэгтэй явахад бэлэн байдалд байлаа. Миний суусан бенз автомашинд хятадын төлөөлөгчдийн тэргүүн суусан бөгөөд баярын хуралдааны ордоны төв хаалганы өмнө очиж биднийг буулгасан нь их хүндлэл байлаа. Харин бусад машинууд тусгай зогсоолд тавьж төв ордонд явган очиж байсан билээ. Нэгэн цаг хугацаанд нэгэн зэрэг олон хүн ордны зүг хөвөрнө. Баярын хуралдааны ордонд нам, төр, цэргийн удирдлагууд, төлөөлөгчид байраа эзлэн суув. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг дипломат төлөөлөгчдийн суудалд суулгав. Урьдаа ширээ байх агаад орчуулгын чихэвч тавьсан харагдана. Олон улсын байгууллагын төлөөлөгчид, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд суудлаа эзлэв. Хурлын зааланд суусан олныг харж суутал дэргэдэх орчуулагч хүчтэй ёвров. Тэгээд босоод алга ташиж эхлэв. Бүгд босож уриа цууриатуулж, хүчтэй алга ташилт нижигнэв. Хурлын индэрт Солонгосын аугаа их удирдагч Ким чен Ун гарч ирлээ. Тэрээр аажуухан алхасаар хүндэтгэлийн ширээний төв хэсэгт суудалдаа суув. Түүнийг ойрхоноос харахад эрс шулуун, хурц, шийдэмгий байдал илэрнэ. БНАСАУ-ын түүхэнд өвөө, эцэг, хүү гурван удирдагч улс орноо удирдан ажиллаж байгаа билээ. БНАСАУ-ын анхны Удирдагч Ким Ир Сенийг Монгол Улсад айлчлахад МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан зэвсэгт хүчний ахмад цолтой, Цэргийн хүндэт харуулын ёслолын ажиллагааг бэлтгэж удирдаж байсан түүхтэй бөгөөд төрийн албан ёсны айлчлалаар Улаанбаатар хотод хүрэлцэн ирэхэд төмөр замын талбайд угтах ёслолын ажиллагаанд байж, их ойрхон зайнаас их удирдагчийг харж байсан байна. Залуу байсан болоод тэр үү онцлог байдлыг нь илүү сонирхон харсан байдаг. Их удирдагч хүзүүн дээрээ маш том булцруутай байсан. Бас суух машинд нь зориулсан тусгай эвхдэг зөөлөн сандлын бүрхэвчтэй байсан ажээ. Сууж ирсэн галт тэрэг ялимгүй зай алдан зогсоход тэнд зогсон байсан Солонгосын элчингийн ажилтнууд дэвссэн хивсийг чирж их удирдагчийн буух вагоны харалдаа аваачиж тавьж байсан нь санаанд тод үлджээ. Буудалд эргэж ирсэний дараа их удирдагчийн оролцсон хуралдаанд суусан Д.Жаргалсайханд тусгайлан баяр хүргэцгээнэ. Тэдэнд ийм түүхэн арга хэмжээнд оролцоход туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлээд БНАСАУ-ын гурван ерөнхийлөгчийн хоёртой нь хамт арга хэмжээнд оролцож, өөрийн нүдээр харсандаа баярлаж байгаагаа илэрхийлнэ билээ.

Аугаа их удирдагчдаа зориулсан цэцгийн баяр.

Баярын өглөө олны хөдөлгөөн Мансудэгийн хөшөө тийш хөвөрнө. Энэ хөшөө бол хотын хамгийн өндөрлөг хэсэгт байрлах хоёр удирдагчийн босоо баримал бөгөөд хаанаас тод томруун харагдах юм билээ. Хүндэтгэлийн хөшөөнд цэцэг өргөх багстай цэцгийг Монголын төлөөлөгчдийн тэргүүн,МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, хятадын төлөөлөгчдийн тэргүүн хоёрт даалгасан нь их хүндэтгэл гэдэг нь тодорхой байлаа. Хөшөөнд цэцэг өргөх өргөн олны цуваа тасралтгүй үргэлжлэнэ.  Үдээш хойш хорин нэгдүгээр “Кимжөнирхва”их наадмын нээлтийн ажиллагаанд оролцов. Ирсэн төлөөлөгч байрлалаа эзэлсэний дараа Улс орны өндөр албан тушаалтнууд орж ирлээ. Баярын илтгэл тавьсаны дараа төв заалны ар талын зааланд цэцэгсийн баярын үзэсгэлэнтэй танилцлаа. Төрийн бүх байгууллагууд өөрсдийн онцлог цэцгийн үзэсгэлэнг байрлуулжээ. БНАСАУ-д байгаа бүх элчин сайдын яамд өөрсдийн далбаа бүхий цэцгийн цоморлиг тавьжээ. Зам тээврийн яам, барилга хот байгуулалтын яам, усан тээврийн яам, батлан хамгаалах яам, аюулаас хамгаалах яам гээд бүх төрийн байгууллагууд өөрийн онцлог бүхий цэцгийн цоморлиг хийж тавьж, дунд нь гол онцлог бүхий байгууламж, уул, ус бүхий зураг, баримал тавьсан байлаа.  Үд өнгөрөнгүүт Баярын арга хэмжээг зохион байгуулах хороон дарга БНХАУ, Монгол Улс зэрэг олон улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцож, халуун дотно үг хэлцгээлээ. Дараа нь Баярын арга хэмжээг зохион байгуулах хороон дарга ирсэн бүх зочдод оройн хүндэтгэлийн зоог барьсан билээ. Хүндэтгэлийн төв ширээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгчийг урьж суулгасан нь содон байсан. Содон байсан гэдэг нь МБНЭ-ийн ерөнхийлөгч монгол үндэсний хувцасласан нь ихээр ялгарч харагдаж байв. Баярын ажиллагаанд оролцогчид бүгд монгол үндэсний хувцастай хүнтэй зураг авахуулна билээ.Үнэхээр ч үндэсний хувцас олон улсын дотор ялгагдан тодорч, ихэмсэг дүр төрхийг илтгэдэг ажээ.  

​Өвөрмонголын улаач, судлаачтай уулзав.

МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Хөх хотод ажиллах явцдаа тэнд амьдарч ажилладаг, судлаач Чинбарстай Эрээний бөөгийн зөвлөлийн удирдагчаар дамжуулан танилцсан юм. Өвөрмонголд монгол бөөгийн зан үйлийг хөгжүүлэх чиглэлээр зүтгэж яваа залуу судлаачтай сонирхсон сэдвээр ярилцсан билээ. Тэрхүү уулзалт Улаанбаатар хотод үргэлжлэн хийгдэх хувьтай байжээ. Хөх тэнгэрийн чуулган академаас зохион байгуулж байгаа “Хамаг монгол туургатны улаачдын өрсөлдөөн” хэмээх зөн бэлгийн тулааны дагнасан “бөө” нар оролцсон тэмцээнийг зохион байгуулжээ. Түүнд оролцохоор Өвөрмонголоос судлаач Чинбарс, тэнгэрийн улаач, Хорчин бөө Алдарт нар ирсэн ажээ. Энэхүү тэмцээнийг шүүгчээр МБНЭ-ийн гишүүн, Монгол бөөгийн Их зайран Э.Балжирийг урьж оролцуулсан байна. Тэд Улаанбаатар хотод байх хугацаандаа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзаж, Монгол бөөгийн хөгжлмйн чиг хандлага, тулгамдаж байгаа асуудлаар ярилцсан байна. Мөн Хорчин бөөгийн онцлог, Монгол буриад бөөьэй ижил ба ялгавартай асуудлааар хөндөж ярилцсан байна. Тэд хамтран өдрийн зоог хүртэж, Монгол бөөг сурталчилах чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлаж, ярилцлаа.                                     Б.Банзрагч  

​Монгол Улс-АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгчийг урив.

АНУ-ын элчин сайд Ж.Галт, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нарын Монгол Улс-АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд болон хүндэтгэлийн хүлээн авалтад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг урьсан байна. Энэ мичэн жилд ойрын олон зуун жилд дэлхийн тэргүүлэх гүрний элч төлөөлөгчийн хувьд АНУ-ын элчин сайд Ж.Галт, Монгол бөөгийн жирийн улаачийн өргөөнд зочилж, Монгол бөөгийн үйл ажиллагаатай танилцсан нь түүхэн үйл явдал болсон билээ. Энэ үйл явдал Монгол Улс-АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн жилд багтлаа. Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, түнш томоохон хөрөнгө оруулагч юм. Манай хоёр улсын хооронд улс төр, батлан хамгаалах, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, ялангуяа хоёр орны ард түмэн хоорондын нягт, дотно харилцаа гүнзгийрч, иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн. Манай хоёр орны иргэд хоорондын харилцаа, гүн ойлголцол, соёл, боловсролын хамтын ажиллагаа, солилцоо нь Монгол, Америкийн харилцааны гүүр, багана болж ирсэн билээ. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд 1987 оны 1 дүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоосон. Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд хоёр талаасаа өндөр ач холбогдол өгч, 2017 оны туршид хамтран тэмдэглэж байна. Тус үйл ажиллагааны хүрээнд:   - “Монгол-Америкийн 30 жилийн хамтын ажиллагаа: Стратегийн түншлэлийн төлөөх зорилт” эрдэм шинжилгээний бага хурал ГХЯ-нд болж өнгөрлөө. Хурлыг  ГХЯ, Дипломатын академи, ҮАБЗ-ийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэн,              ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан. - Ойд зориулан гэрэл зургийн үзэсгэлэн ГХЯ-нд гарчээ. Уг үзэсгэлэнд хоёр талын харилцаанд гарсан амжилт, үүнд хувь нэмэр оруулсан хүмүүс, томоохон үйл явдал, ард түмэн хоорондын харилцаа зэргийг харуулсан байгаа. Мөн ойн хүрээнд Гадаад харилцааны яамны архиваас Америкийн Аполлон-14 сансрын хөлгөөр саран дээр хүргэгдсэн Монголын далбаа, Америкийн худалдаачид Монголоос ноос гаргаж байсан, цахилгаан станц бүр архины үйлдвэр хүртэл байгуулахаар ажиллаж байсан зэрэг олон сонирхолтой түүхэн баримтуудыг олон нийтэд ил болгосон байна. - Дипломат харилцааны ойг тохиолдуулан Америкийн “Break of reality”хамтлаг Монголд ирж, Морин хуурын чуулгатай хамтран 30 жилийн ойд зориулсан концерт тоглоно. - ГХЯ, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран ойн хүндэтгэлийн хүлээн авалт хийнэ. Ойн хүрээнд хэвлэгдэн гарч буй материалууд: - Ж.Дашдаваа. “Монгол, Америкийн харилцааны түүхийн мөрөөр бэдрэхүй” ном - ГХЯ-аас ширээний хуанли хэвлүүлэн гаргасан. - “Mongolian observer” сэтгүүлийн 30 жилийн ойн тусгай дугаар. - МҮХАҮТ-ын “Invest pro Mongolia” 30 жилийн ойн тусгай дугаар. - ГХЯ, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран хоёр орны харилцааны тухай гэрэл зургийн фото альбом хэвлэн гаргана -Ойн хүрээнд 2017 онд зохион байгуулах бусад арга хэмжээнүүд: - Гучин жилийн ойн хүрээнд ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг 2017 оны 3 дугаар сард Вашингтон, Нью Йорк, Сан Франциско, Чикаго, Сиэттл зэрэг хотноо аялан тоглолт хийнэ. - Дэлхийд алдартай Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга энэ оны 6 дугаар сард Монголд анх удаа ирж тоглолт хийнэ.                                       Д.Хүрэлбаатар  

Гадаад томилолт ба ажлын уулзалтууд, Утаагүй улаанбаатарын төлөө хамтын ажиллагааны саналууд

            Бидний гадаад томилолттой байсан өдрүүдэд тэнгэр цэлмэг, агаар тогтуун өдрүүд тохиолоо. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн тэргүүн зайран Г.Ялалтбаатар нар орсон юм. Эхний уулзалт Эрээн хотод бөөгийн зөвлөлийн удирдагчтай уулзлаа. Бидэнд зав цаг бага байсан болохоор уулзалт шуурхай болж өнгөрөв. Гэхдээ онцлог нэг ажиллагаа эхэлж байгаа нь МБНЭ-ийн үйл ажиллагааг дүрсжүүлсэн хэлбэрээр сурталчлах ажил юм. Эрээн хотын зөвлөлдөө МБНЭ-ийн “Эзэн Чингис хааныг анх хаанаар өргөмжилж тунхагласан Хар зүрхний Хөх нуурт хийсэн нэгдсэн тахилгын баримтад бичлэг”-ийг гардуулж өглөө. Үүгээр бид сурталчилгааны ажлаа албан ёсоор эхэлж байгаа юм. Ингэж сурталчлах нь илүү ач холбогдолтой гэж бид үзсэн билээ. Сурталчилгааны дүрсээр дамжуулах ажиллагааг долоо хоногт нэг удаа хийж байх юм. Тэгэхдээ гол анхаарах асуудал нь Монгол бөөгийн нэр төрийг эрхэмлэн дээдэлдэг, түүний төлөө зүтгэдэг “тэнгэрийн улаач” нараа сурталчлахад оршино. Яагаад гэвэл дүрсэнд орсон хэн бүхэн олны танил болдог юм билээ. Гадаадын олон иргэнтэй уулзаж байхад кино дүрсэнд орсон “улаач” нарыг анддаггүй.             Энэ удаагийн гадаад томилолтын эхний уулзалт тодохой чиглэлээр хамтарч ажиллах асуудал хамаарав. Ярилцлага дараа нь хоол идэх явцад ч үргэлжилсэн юм. Энэхүү яриаг сонсож суухад монголчуудтай хамтарч ажиллах сонирхол их байгаа нь харагддаг.             Дараагийн уулзалт Монгол судлалаар дагнасан Монголч эрдэмтэнтэй хийгдсэн. Бидэнтэй монгол судлалын талаар сонирхосон сэдвээр ярилцаад дараа нь хоолонд урьсан юм. Тэрээр нилээд олон жил үргэлжлэх судалгааны төслийн талаар танилцуулсан.             Энэ удаагийн уулзалтын гол сэдэв Нийслэл хотыг утааг багасгах талаар хийж болох ажлууд энэ чиглэлээр хөрөнгө оруулалтыг татах тухай асуудал байсан юм. Сонирхолтой энэ сэдэв одоо Монголд тулгамдаад байгаа асуудлууд түүнийг даван туулах талаар шийдлүүд, харилцан ашигтай хамтран ажиллах боломжууд байлаа. Энэ чиглэлээр хамтарсан олон улсын хамтын ажиллагааны нэгдэл байгуулж ажиллах тухай санал байлаа. Улаанбаатар хотын утааг багасгах чиглэлээр нэн яаралтай хэрэгжүүлж болох алхамуудын талаар санаа бодлоо солилцлоо. Хийгдэх ажлууд хөрөнгө оруулалтыг шийдэж болох бодит боломжийг ярьж байв. Үүний зэрэгцээ монголын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг борлуулах гадаад зах зээлийг өргөтгөх бололцоо ч харагдаж байлаа.             Жирийн иргэдийн хамтын санаа бодол, харилцаа боломжгүй олон зүйлийг боломжтой болгох эхлэл ч байж болох талтай.                                     Д.Хүрэлбаатар           

Эрээний бөөгийн хүрээлэнгийнхэнтэй уулзав

Өвлийн эхэн сар гараад хүйт эхэлсэн өвлийн орой Улаанбаатараас бид хөдөллөө. Замд яваа нөхдийн яриа шөнийн туршид Далай ламын айлчлалтай холбогдож хятадын авч байгаа арга хэмжээ наймаачдын амьдралд хэрхэн тусах тухай хөндөгдөж байлаа. Замын Үүдэд буугаад Эрээн хотод машинаар явж ирэв. Энд Улаанбаатарыг бодвол цас багатай дулаахан намрын хүйтэн өдрүүдийг санагдуулж байлаа.             Урьд өмнөхийг бодвол Эрээн хотод Монголчуудын хөл хөдөлгөөн эрс багасаж, сэлүүхэн байхюм. Худалдааны захаар хөлхөх наймаачдын хөл хөдөлгөөн, Монголчууд ихээхэн цөөрчээ. Захын ард багширч байдаг тээврийн унаанууд цөөрч, хөдөлгөөн эрс багассан харагдана. Очсон өдрөө Эрээн дэх бөөгийн хүрээлэнгийн төлөөлөл удган Нарангуатай уулзаж хийсэн ажил, зан үйлийн талаар мэдээлэл сонслоо. Богинохон хугацаа өнгөрсөн боловч багагүй ажил хийгдэж, хөдөө нутгаар олон овоо, тахилгын ажил өргөжээ. МБНЭ-ийн төлөөлөл, Монгол бөөгийн тэргүүн удган Цэцэгээ энд ажиллаад буцсан байна. Тэрээр Хөвсгөл нутаг, дархад жаягаар шавь босгосон байна. Өөрөөр хэлбэл уламжлалт дэг жаягаар бөөгийн угаа татуулсан гэсэн үг. Цэцэгээ удган үйлээ бүтээгээд буцсан байна. МБНЭ-ээс салбартаа мэдээллээр хангаж байх талаар чиглэл өгсөн. Энд мөнх тэнгэрийн үзэлтнүүдийн талаар мэдээлэл хурдан тархадаг ажээ. Монголчуудын талаарх мэдээлэл, бөөгийн үйл ажиллагааг цаг алдалгүй мэддэг болжээ. Энд бөөг хүлээн зөвшөөрөх асуудал арай яригдах болоогүй байгаа ч эндхийн улаач нар хоорондоо мэдээллээ сайн солилцон, уулзаж нэгдэж ажиллаж чадаж байна. Мөнх тэнгэртнүүдийн үйл ажиллагаанд амжилт хүсээд, хамтын ажиллагаа улам өргөжихийн ерөөл дэвшүүлээд энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.                      Д. Хүрэлбаатар

Аян замын тэмдэглэл

Өвлийн эхэн сар гарч хүйт эхэлсэн өдрүүдэд өмнийг зорин аян замын жолоо залан гарахаар боллоо. Улаанбаатараас орой вагоноорхөдөлж  шөнөжин нөхөдтэй хөөрөлдсөөр Замын үүдэд буув. Хүний хөдөлгөөн эрс багасчээ. Цааш шууд автомашинд сууж, Эрээн хотын зүг хөдлөв. Тэрхэн мөчид хоёр улсын хилийн хооронд Монголчуудынхаа яаж амьдралын төлөө тэмцэж, яаж ачаа бараагаа хилээр зөөж байгааг харж явлаа.             Эрээн хотод очоод эхний уулзалт бол МБНЭ-ийнсалбараар зочлох байлаа. Эрээний бөөгийн төлөөлөлтэй уулзаж эндхийн байдал, сонин сайхан, өөрийнх нь үйл хэргийг сонирхон сонсож басхүү саналаа солилцоод авлаа. Ингээд ирсэн зорилгын нэгээхэн хэсгээ биелүүлсэн учир дараа, дараагийн ажиллагаанд шилжиж, маргааш орой нь Бээжин хотыг зорихоор билетээ худалдаж авав. Эрээн нэг л хөдөлгөөн багатай болжээ.             Эрээнээс Бээжин нисэх нислэг их орой байдаг ажээ. Оройны 23 цагаас ниссэн учир Бээжин хотод ирэхэд шөнийн 1 цаг өнгөрсөн байлаа. Хотын авто замууд чөлөөтэй байсан тул 30 орчим минут давхиад буудалдаа ирэв. Оройтсон учир ингээд амрав. Төлөвлөсөн уулзалтууд оройн цагаар болсон учир өдөр нь өөрийн ордог хэдэн дэлгүүрээр ороод амжлаа. Хотын зүүн хэсэгт байрлах автомашины захаар орсноор энэ өдөр өнгөрлөө. Эхний уулзалтууд Бээжингийн гадаад харилцааны их сургуулийнхантай байсан. Хамтарсан арга хэмжээг зохион байгуулах, уулзалт хийх хугацаагаа товлов. Нэгэн өдрийн үйл ажиллагааа ингэж өндөрлөлөө. Үр ашигтай сайхан уулзалт байлаа.             Дараа өдөр нь өдрийн цагаар хотын баруун хэсэгт байрлах спортын барааны дэлгүүрээр аялав. Хувийн ажлаа амжуулаад орой нь уулзалт буудлын бизнес танхимд болсон. Гол үр дүн нь 2 дугаар сарын сүүлчээр болох олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохоор тохиролцлоо. Уулзалт орос хэл дээр болсон нь сонин санагдсан. Аргагүй биз ямар хэлээр ойлголцоно тэр хэлээр ярилцах биз ээ.             Энэ өдөр хотын төв хэсэгт орших брендийн барааны дэлгүүрээр оров. Гол онцлог явдалд гэвэл хойд Солонгост болох арга хэмжээнд оролцох урилга хүлээн авсан. Сонин шийдлээр баригдсан барилгуудын зургийг дарж явав. Эцсийн эцэст нь зураг л түүх болон үлддэг билээ. Олон сая хүн амтай энэ том хотод дасан зохицно, зорьсон газраа олж очно гэдэг бас амаргүй даваа юм билээ. Бас болоогүй ээ их хотын ханиад хүрч жоохон бие тавгүйтэв. Бээжин дэх ажлаа дуусгаад Хөх хотыг зорилоо. Энд дулаахан хаврын урь угтлаа. Гол автозамууд дээр метроны шинэ шугам баригдаад их ажил өрнөж байгаа харагдана. Хөх хот хэтийн төлөвлөгөөний дагуу жилээс жилд өргөжин тэлж байна. Сүүлийн хоёр жилд Хөх хот дотор 70 гаруй км хурдны зам тавигдсан байна. Энэ бол манайханы гудамжны уулзварын төсөл хэрэгжүүлсний дэргэд бол нүдэнд харагдахаар том бүтээн байгуулалт байлаа. Энд бидний зорилго бол Монгол судлалын төвийнхөнтэй хийх уулзалт байсан билээ. Ийнхүү нэгэн удаагийн аян замын сонин ийм байлаа.                                     Д.Хүрэлбаатар    

Хуудаснууд

Subscribe to Гадаад мэдээ