logo

logo.jpg

Advertisement

Гадаад мэдээ

​Ану-ын элчин сайд женнифер зиндал Галт мбнэ-д мэндчилгээ ирүүлэв

Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөл бол Хүннү гүрнээс өнөөг хүртэл Монгол үндэстнүүдийн шүтэж ирсэн гол шүтлэг билээ. Их Хүннү гүрний үед Монгол төр мөнх тэнгэрийн үзлийг төрийн гол шүтлэг болгосноос хойш 2225 жил өнгөрчээ. Чухамхүү энэ ойн жил АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женнифер Зиндал Галт жирийн улаачийн онгод тэнгэрийн өргөөнд зочилсон нь Монгол бөөгийн түүхэнд онцгой үйл явдал боллоо. Энэхүү үйл явдал нь  сүүлийн хэдэн зуун жилийн туршид Монгол бөөгийн өргөөнд албан ёсоор зочилсон анхны нэр хүндтэй зочин болж байгаараа онцгой үйл явдал юм.    АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женнифер Зиндал Галтыг Монгол бөөгийн гурван үе болох ахмад, дунд, залуучуудын хамарсан халх, урианхай, дархад, буриад, дөрвөд, ойрод, халимаг, тува, өөлд, торгууд, захчин, үзэмчин, мянгад, баяд, хотгойд, барга, сартуул үндэстэн, ястны “тэнгэрийн улаач” нарын төлөөлөл болох МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн их зайран П. Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Байгалмаа, Монгол бөөгийн тэргүүн зайран Н.Баярсайхан нар угтаж авсан билээ.             АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женнифер Зиндал Галт МБНЭ-д мэндчилгээ ирүүлсэн байна.      

​ОХУ-ын Буриадын бөөтэй уулзав.

    Мөнх тэнгэрээ Монгол туургатан нарт хил хязгаар гэж үгүй билээ. Тэдний нэг болсон ОХУ-ын Буриадын удган .... МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзаж, бөөгийн байгууллагыг ажиллуулж ирсэн туршлагаа солилцож, хамтарч ажиллах саналаа ярилцлаа.             МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай.... ярилцахдаа Буриад онгодоо залаад 30 орчим жил болж байгаа бөгөөд Монголын хилийн ойролцоо хэд хэдэн хайрхадыг тахидаг. Түүнд Буриад түмэн олон идэвхтэй оролцдог тухай ярьсан юм. Түүнчлэн Буриад бөө нар Мөнх Хөх Тэнгэр болон Буриад-Монголын газар нутгийг хамгаалагч өвөг дээдсийн сүнсийг тахих үйлд Уст-Ордоос ахуулаад Ага хүртэлх ОХУ-ын Буриадын бүх аймгуудад хийдэг ажээ. Өөрөө санаачилж  бөөгийн байгууллага байгуулж байгаа тухай мэдэгдээд зарим уул, усны тахилгуудыг хамтарч хийх талаар МБНЭ-д хүсэлтээ тавьсан юм. Монгол улаач нар хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд урилгыг хүлээж авлаа.             МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монголын бөөгийн ная гаруй байгууллагын төлөөлөл болсон бөө нар хамтран ажиллаж байгаа талаар мэдээлж, Тэнгэрийн улаач нарын хамтарч хийсэн Нэгдсэн тахилгуудын талаар мэдээлж, зарим тахилгуудын киног үзүүлж харилцан ярилцлаа. МБНЭ-ийн нэгдсэн тахилгуудад болон бусад буриад “улаачдыг” ирж оролцохыг урилаа.             Мөн энэ жилээс Байгаль нуурын Ольхинд очиж залбирал хийх төлөвлөгөөтэй байгаагаа танилцууллаа.                                                                     Б.Банзрагч           

"Их хааны өв" ба Өвөрмонголчуудын амьдрал

-Өвөрмонголд аялсан тэмдэглэл 4-           Далай их Чингис хааны маань нэрээр нэрлэгдсэн Ордос хотын төв талбайд Тэмүүжин хүүгээс Их Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөгдөх хүртэлх амьдралын үе шатуудыг нь харуулсан асар том хөшөөнүүд сүндэрлэж, гэрлэн чимэглэл нь хүртэл есөн цагаан тугны хэлбэрийг агуулсан байх нь нүднээ содон тусах аж. Монгол үндэсний хээ угалзыг хотынхоо жижиг детальд хүртэл нэгбүрчлэн оруулсны зэрэгцээ, монгол гэрийн хэлбэртэй Олон улсын бага хурлын төв, монгол шатрыг нэгбүрчлэн урлан тавьсан ногоон парк, Монголын нууц товчоо, Алтан товч, Эрдэнийн товч судруудыг билэгдсэн гурван ном зэрэгцүүлэн тавьсан хэлбэртэй Төв номын сангийн барилга, монгол маягийн эрэгтэй, эмэгтэй малгай зэрэгцүүлэн тавьсан хэлбэртэй театрын барилга, Шанью-гийн алтан титмэн дээвэртэй үндэсний гар урлалын худалдааны төв, хүрэл зэвсгийн олдворуудаар хийсэн том баримлууд бүхий цэцэрлэгт хүрээлэн, монгол үндэсний хээгээр чимэглэсэн далангаар хүрээлэгдэж, сүрэг адуу давхиж буй хөшөөг төв хэсэгтээ залсан Улаан мөрөн голын эрэг дэх амралт зугаалгын газар, Хияа багшийн шинэ дүүрэг гээд Ордос хотын онцлох “үзмэр”-ийг нэрлэвэл урт жагсаалт болно. Хотын төв хэсэгт байрлах музей нь гэхэд л элэгдсэн чулууны хэлбэр бүхий зэс гадаргуутай 39 метр өндөр барилга байх ба газар дор 1, газар дээр 4 давхар бүхий байгууламж гэнэ.Тэнгэр баганадсан өндөр барилгуудыг олноор нь барьж байгуулсан тус хотод хүн суурьшаагүй бололтой шинэ хороолол ч цөөнгүй харагдав. Монгол хүн үнэ төлбөргүй үздэг “шүтээн”             Намрын эхэн сарын шинийн гурванд нутгаасаа гарсан манай багийнхан шинийн 8-ны өдөр “Их онгон” цогцолборт зочилсон билээ.Их хааны сүнс оршин буй хэмээн бидэнд тайлбарласан, энэхүү шүтээнд зочлохдоо багийнхан маань дундаасаа хадаг цай, архи тус бүр гурвыг өргөв. 99 гишгүүр шатаар алхан өгссөөр гол шүтээнд ороход “Эзэн сан” хэмээх ном уншиж, идээний дээжийг хүн нэг бүрт хүртээх бөгөөд зочид гэр бүлийн гишүүдийнхээ тоогоор хүж асааж, арц, улаан утаснаас нь хувь хүртдэг ажээ.                 Хишигтэн хошууны гаралтай Хайраа хэмээх тайлбарлагч бүсгүйн ярьснаар, шүтээний өмнө байх зулыг 786 жил унтраалгүй асааж яваа Боорчи, Мухулай нарын удмынхан үе дамжин онгон шүтээнд ажиллаж ирсэн ба шүтээнийг хамгаалдаг дархадуудад улсаас тэтгэмж өгдөг болсон гэнэ. Хар азарганы онгон дэлээр хийсэн Их хар сүлдийг догшруулах тахилгыг луу жил бүрт хийж, 12 жилд нэг удаа хар сүлдийг сольдог байна.Их хар сүлдийг тахихдаа “Сүлдийн сан” хэмээх ном унших бөгөөд хар сүлдийг байрлуулсан талбайн дээд талын шат руу эмэгтэй хүн гардаггүй уламжлалтай гэв.    Өгөдэй хааны үеэс эхлэл нь тавигдаж, Хубилай хааны үед найман цагаан орд өргөөг тахих болсон уламжлал өдгөө ч хэвээр байгааг бидэнд үзүүлэв. Тайлбарлагчийн ярьснаар, цаг тайван бус байх 1939 онд Ганьсу мужийн Бумбын сүмд шилжүүлэн 10 жил тахиж, 1949 онд Хөх нуурын Гомбын сүмд таван жил тахисны дараа 1954 оны 4 сарын эхээр одоогийн байгаа Эзэн хороонд авчирсан аж. Харин “Их онгон” цогцолборыг 2005 онд байгуулж дууссан бөгөөд Сүлдийн тахилгыг зүүн дархадууд буюу Мухулайн үр сад, Ордон гэрийг баруун дархадууд буюу Боорчийн үр сад тахиж, хамгаалж ирсэн тул шүтээнд 24 цагаар байх эрх дарх эдэлдэг байна. Билгийн тооллын 7 сарын 14-нд их хар сүлдийг тахидаг бол, билгийн тооллын 3 сарын 21, 5 сарын 13, 9 сарын 12, 10 сарын 3-нд бусад тахилгыг хийдэг хэмээн бидэнд танилцууллаа. “Их онгон” цогцолбор өглөөний 07.30-19.00 цаг хүртэл зочдоо хүлээн авах бөгөөд Монгол Улсын зочид болон өвөрмонголчууд шүтээнийг үнэ төлбөргүй үзэж, тахилгад үнэ төлбөргүй оролцох эрхтэй байдаг гэнэ.Харин хятад хүн болон гадаад орны иргэд 110 юань төлж тасалбар авсны дараа уг шүтээн цогцолборт нэвтэрдэг аж. Даяарчлалд нэрвэгдсэн амьдрал             ӨМӨЗО-ны хөгжлийн түвшин манайхаас хэд дахин илүү гэхэд хилсдэхгүй.Даяарчлагдсан ертөнцийн тавьж буй бүхий л шаардлагыг тэд биелүүлжээ.Харин хүн ам нь энэ хурдыг гүйцэхийн тулд үндэсний соёлоо, төрөлх хэлээ гээж үрэгдүүлээд зогсохгүй, даяарчлалын шуурганд нэрвэгдэн унахгүйн тулд хөл дээрээ тэнцэж ядан, шинэ ертөнцөд амьд үлдэхийн төлөө тэмцэж байгаа дүр зургийг өвөрмонголчуудын амьдралаас би олж харсан юм.Тэд аялгатай ч гэсэн хачин хэллэгтэй монгол хэлээр бидэнтэй ярьж, монгол дуу дуулж, морин хуурын аялгуугаар сэтгэл гэгэлзүүлж чадсан.Бас монгол айл бүрийн үүдэнд хос хар сүлд тахиастай байгааг бидэнд харуулж, монгол маягийн гэрүүд парк, цогцолборуудынх нь гол үзмэр болох нь анзаарагдаж байсан.Гэвч үндэсний соёл гэдэг тэдний хувьд асар том байгууламжууд, байшин барилга, эд зүйл дээрх хээ угалз, хэлбэр дүрс болон музейн гайхалтай үзмэр, түүнчлэн өөрсдөө бараг үзмэр болох шахсан үндэсний хувцастай аялал жуулчлалын хөтөч нарын түвшинд л үлджээ.            Тэдний алдааг бид давтахгүй гэхийн аргагүй тул, “хашгирч чарласан” гэмээр хэт хөгжилд улайрч, бусдыг дуурайн уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаасаа татгалзах хэрэгггүй юм байна гэдгийг “тал нутаггүй, бэлчээргүй” болсон өвөрмонголчуудын амьдрал бидэнд харуулж байна. “Тал нутаг хаана байна” гэдэг дууг хятад хэлээр дуулан зогсох өвөрмонгол эмэгтэйчүүд, тэдний үр хүүхдүүд нь зөвхөн засмал замаар явж, зүлгэн дээр гишгэхгүй амьдарч, паркад очиж агаар амьсгалах, нэг байшингаас нөгөө байшинд, нэг тээврийн хэрэгслээс нөгөөд шилжин суух тийм л амьдралд “хүлэгдсэн” хувь заяаг эргэлт буцалтгүй сонгожээ.  Харин бидэнд зөв сонголт хийх боломж нь одоо ч нээлттэй байна.Сайхан Монгол орныхоо сэрүүн тунгалаг агаараар цээж дүүрэн амьсгалж, цэцэгт ногоон талдаа тааваараа бэлчих мал сүргээ маллан, морио унаж, монгол дээлээ өмсөөд, өргөө гэртээ сэтгэл тэнүүн амьдран сууж, нутгийнхаа хаана ч хүссэнээрээ зугаалж яваа монголчуудын амьдрал жаргал цэнгэлээр дүүрэн ажээ.Ямар их хувь заяагаар бид нар эзэн нь болж төрөв өө гэсэн дууны үг юутай үнэн болохыг мэдрүүлсэн энэ өдрүүдэд баярлалаа.  “Хатан зориг бүхий л чадлаараа Хайртай Монгол орноо мандуулъя” хэмээн өглөө бүр төрийн дууллаа дуулж зоригжин, хичээлдээ, ажилдаа явж буй хойч үеийг төрүүлсэн хүмүүс билээ бид.Бидний Монгол Улс мөнхөд оршиг.  

​ЮНЕСКО-ийн судлаачид ажиллав

МБНЭ-д ЮНЕСКО-ийн судалгааны баг ирж ажилласан юм. Тэдний бүрэлдэхүүнд ЮНЕСКО-ийн хоёр судлаач, АНУ,Английн иргэд байсан. Харин Монголын талаас холбогдох яам, газрууд, аймгуудын музейн ажилтнууд оролцсон баг байсан. Тэд МБНЭ-ийн сурталчилгааны эхлэлийн хэсгийг ихэд сонирхож байсан. Бид өнгөрсөн гурван жилд хийсэн ажлуудаа дүрсээр үзүүлсэн билээ. Дараа нь судалгааны асуудалд хариулсан юм. “Соёлын биет бус өв” гэдэг нь тухай нард түмэн, үндэстний оюун санаагаар бүтэж, уламжлагдан ирсэн түүхэн тодорхой орон зайг төлөөлж чадах эх хэл, ардын мэдлэг, амьдрах арга ухаан, байгаль ертөнцийн тухай мэдлэг, хөдөлмөрийн зан үйл, наадам наргиа, ёс заншил, дуу хөгжим, уламжлалт гар урлал, түүний ур хийц, технологи зэрэг соёлын орон зайг хэлнэ. Монгол улс Соёлын биет бус өвийг анхлан Утга соёлын өв, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг Өвлөн тээгч хэмээн нэрлэж байсан ба 2010 онд Монгол улсын Төрийн хэлний зөвлөлөөс Соёлын биет бус өв, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэж нэрлэх нь зүйтэй гэсэн чиглэлийн дагуу одоогийнн эршилийг хэрэглэж байна. “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч” гэж тухайн өвийг мэдлэг ухаан, ур чадвар, арга барилын  хувьд язгуур шинж чанараар нь маш сайн, өндөр түвшинд өвлөн уламжилж, эзэмшсэн, мэдлэг бүхий хувь хүн, ах дүү, төрөл садан бүхий ард иргэдийг хэлнэ. Монгол улс нь Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага болох ЮНЕСКО-гийн 2003 онд баталсан “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц”-ийн Соёлын биет бус өвийг олон улсын хэмжээнд хамгаалах зарчмын дагуу Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэл, Яаралтай хамгаалалтад авах шаардлагатай соёлын биет бус өвийн бүртгэл гэсэн 2 төрлийн бүртгэлийг хийж байна. 2013 оны байдлаар Монгол улсын биет бус соёлын өвийн төлөөллийн Үндэсний бүртгэлд 77 өв, Монгол улсын Яаралтай хамгаалах шаарлагатай биет бус өвийн үндэсний бүртгэлд 16 өвийг тус тус бүргэж, жагсаалтанд оруулжээ. Одоогоор монгол улсад хэдэн өвлөн уламжлагч бүртгэгдсэн бэ? Монгол улсын “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.5-д “...Түүх, соёлын үнэт дурсгалт зүйлийн болон утга соёлын өвийг ур чадварын өндөр төвшинд өвлөсөн билэг авъяастны жагсаалт, түүнд оруулах, нэмэлт, өөрчлөлтийг мэргэжлийн зөвлөлийн санал болгосноор соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” Гэж заасны дагуу анх удаа 2003 онд 64 нэр бүхий иргэнийг, 2010 онд 35 нэр бүхий иргэнийг тус тус Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн нийт 100 билиг авъяастны улсын жагсаалтанд оруулж батламж олгожээ. Монгол улсын “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-нд “Түүх, соёлын үнэт дурсгалт  зүйлийн болон соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн билэг авъяастны жагсаалт, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг мэргэжлийн зөвлөлийн санал болгосноор, Соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” хэмээн заасны дагуу Соёлын биет бус өв, түүний өвлөн уламжлагчийг тогтоох ажлыг Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулсан Үндэсний зөвлөл зохион байгуулах бөгөөд аймаг, нийслэлд салбар зөвлөл гүйцэтгэдэг байна. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд соёлын онол, түүх, соёлын менежмент маркетинг болон монгол хэлээр илэрхийлэгдэх соёлын биет бус өв, язгуур урлаг, нийгмийн уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам, байгалийн болон сав, шимийн ертөнцийн тухай мэдлэг, заншил, ардын гар урлал, уламжлалт ухааны өвийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл багтдаг. Судалгааны баг Монголын бөөгийн хөгжлийн өнөөгийн шатанд уламжлалт дэг жаягаа хадгалан яваа Монгол бөө нараас судалгааны асуудалд хариу авлаа. Монгол бөөгийн чиглэлээр МБНЭ нь ЮНЕСКО-ийн судалгааны багтай хамтран ажилласан хоёр дахь тохиолдол энэ болж байна.                                       Д.Хүрэлбаатар

Өвөрмонголд учирсан бөөгийн хуяг хэрэгсэлүүдийн тухай.

           БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот “Шинэ хэвийн байдал дахь Хятад Монголын хамтын ажиллагаа, харилцаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал оролцох явцдаа хоёр газраар орж музей үзэх боломж гарсан юм. Би мөнх тэнгэр, бөөгийн тухай мэдээлэл сонсох, үзэх бүртэй баярладаг.             Энэ удаагийн аялал ганзага хоосон байсангүй. Эхний музейг үзэж байхдаа өвөрмонголчуудын зан заншилтай холбоотой үзмэрийн хэсэгт монгол бөөгийн хуяг дуулгатай таарсан билээ. Бөө судлаачидад хэрэг болох бол уу хэмээн зургийн буулгаж авлаа. Дээд элэнцүүд, өвөг амьдарч байсан газруудаас тэнгэр үзэл, бөө мөргөлийн түүхийн баримтууд өргөн цар хүрээтэй олддог. Тийм олдвортой энд байх хугацаанд таарсан юм. Монголчуудыг Манж нар өөрийн нөлөөнд оруулж ноёрхолоо тогтоохын тулд Монгол оюун санааны гол үзэл номлол болсон мөнх тэнгэрийн сургаал, бөөгийн талаар өргөн хэмжээний судалгаа хийсэн байдаг. Түүнд хамаарах бөөгийн хуяг, хэрэгсэл Буддагийн анхны сүм болох Алтан сум дотор байх агаад түүний гол онцлог нь маш олон тольтой байгаагаараа өвөрмөц юм. Энэхүү бөөгийн хуяг хэрэгслүүдийг судлах шаардлага гарч ирж байна. Өөр нэг хуяг дуулга эд хэрэглэл нь Өвөрмонголын их сургуулийн түүхийн музейд байлаа. Музейд байгаа эдгээр эд хэрэгсэл нь хамилган бөө, буриад бөөгийн онцлогыг өөртөө тусгасан харагдана. Энэ хоёр бөөгийн хуяг, хэрэгсэлд адил төстэй зүйл байхын зэрэгцээ эрс тэс өөрч зүйл байгаа нь анзаарагдаж байна. Онцлог зарим бөөгийн хэрэгсэл нь өнөөгийн буриад бөөгийн хуяг хуьцастай төстэй байгаа нь харагдана. Түүнтэй зэрэгцээд оточ хүний хэрглэж байсан эд зүйлс байрлажээ. Эдгээр хэрэглэж байсан зүйл нь малын арьсаар болон модоор хийсэн байгаа нь бидний өвөг дээдсийн хэрэглэж байсан эд зүйлсийн гарал үүсэлтэй адил байгаа юм. Манайхан хаа явсан газраа тухайн нутгийн бөөгийн тухай мэдээлэл, эд зүйлсийн талаар сонирхож байх нь нэн чухал болно. Энэ удаагийн Өвөрмонголд болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох явцдаа ийнхүү монгол бөөгийн холбоотой хуяг хэрэглэхүүнтэй тааралдсанаа уншигч олондоо хүргэхэд ийм байна. Гадаадынхан монголд ирж онгон сайхан байгалийг үзэхийн зэрэгцээ нүүдлийн сочл иргэншил, мөнх тэнгэрийн сургааль, бөө мөргөлийг үзэж сонирхох нь зайлгүй зүйл. Тэгэхээр бид энэ чиглэлээр бусдад үзэж харуулах зүйл шаарлагатай болж байгаа юм. Манай төв, орон нутгийн музейд мөнх тэнгэрийн сжргааль, бөө мөргөлтэй холбоотой олон эд зүйлс далд хадгалагдаж байгаа билээ. Зарим музейд 30 гаруй хуяг хэрэгсэл далд хадгалагдаж, хариуцсан хүмүүстэй янз бүрээр нөлөөлөөд байдаг тухай сонирхолтой яриа түгсэн байдаг. МБНЭ-ээс Монгол Улсын Ерөнхийлөгч С.Элбэгдоржид илгээсэн хэдхэн хүсэлтийн нэг нь Монгол бөөгийн тухай үзэсгэлэнг байгуулах тухай санал байсан билээ. Гэвч энэ хүсэлт өнөөг хүртэл ор тас мартагдсан байгаа билээ.                         Д.Жаргалсайхан

АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женнифер Зиндал Галт жирийн улаачийн онгод тэнгэрийн өргөөнд зочилсон нь Монгол бөөгийн түүхэнд онцгой үйл явдал боллоо.

Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөл бол Хүннү гүрнээс өнөөг хүртэл Монгол үндэстнүүдийн шүтэж ирсэн гол шүтлэг билээ. Их Хүннү гүрний үед Монгол төр мөнх тэнгэрийн үзлийг төрийн гол шүтлэг болгосноос хойш 2225 жил өнгөрчээ. Чухамхүү энэ ойн жил АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женнифер Зиндал Галт жирийн улаачийн онгод тэнгэрийн өргөөнд зочиллоо. Энэ бол сүүлийн хэдэн зуун жилийн туршид Монгол бөөгийн өргөөнд албан ёсоор зочилсон анхны нэр хүндтэй зочин болж байгаараа онцгой үйл явдал юм.   Хүндэт зочин АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женнифер Зиндал Галтыг Монгол бөөгийн гурван үе болох ахмад, дунд, залуучуудын хамарсан халх, урианхай, дархад, буриад, дөрвөд, ойрод, халимаг, тува, өөлд, торгууд, захчин, үзэмчин, мянгад, баяд, хотгойд, барга, сартуул үндэстэн, ястны “тэнгэрийн улаач” нарын төлөөлөл болох МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн их зайран П. Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Байгалмаа, Монгол бөөгийн тэргүүн зайран Н.Баярсайхан, Монгол бөөгийн тэргүүн удган Н.Мягмарсүрэн, Монгол бөөгийн зайран Г.Ялалтбаатар, Монгол бөөгийн удган Б. Солонго, Монгол бөөгийн удган Г.Балжмаа нар угтаж авлаа. Мөнх тэнгэрийн шүтээн, Монгол бөөгийн онгодын өргөөгөөр АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женнифер Зиндал Галтыг ороход Монгол заншилаар хүндэт зочиндоо мөнгөн аягтай сүү, цагаан хадаг барин угтлаа. Хүндэт зочиныг суудалдаа морилонгуут Морин хуурын гайхамшигт эгшигээр гэрийн онгод, зочиндоо аялгууны дээжээ өргөлөө. МБНЭ-ийн ерөнхийлөгч Д. Жаргалсайхан “Мөнх тэнгэр шүтлэгийн түүхэн уламжлал” сэдвээр танилцуулга хийлээ. Танилцуулгадаа “Дээд буурлууд Хүннү, Сүннүгийн үеэс тэнгэр үзэл төлөвшин цэцэглэж, их эзэн Чингис хааны үед хөгжлийнхөө дээд төвшинд хүрч тэнгэрийн “Улаач” нар монголын төрд их хүчээ өгч байсан түүхэн уламжлалтай. Монголчууд хамгийн хүчирхэг байх үедээ мөнх тэнгэрийн хүчийг төр нь ашиглаж байсан баялаг туршлагатай. Мөнх тэнгэрийн үзлийг төрийн төвшинд шүтэж эхэлсэний 2225 жил өнгөрчээ. Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэг нь цаг хугацааны хүнд хэцүү сорилтыг даван өнөөг хүрч ирсэн түүхтэй. Тэрхүү түүхийн онцлог мөчүүдийг танилцуулагдаа дурьдав. 2012 онд МБНЭ-ийг Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгтэн нар болон бөөгийн холбоо, нийгэмлэг, академи, төв зэрэг 80 гаруй байгууллагууд нэгдэн байгуулсан билээ.          Өнөөдөр Монголчуудын 14,6% нь мөнх тэнгэрийн үзэл бөө мөргөлөө шүтэх болжээ. МБНЭ нь 20 гаруй мянган тэнгэрийн улаач нарыг багтаасан, хорин нэгэн аймагт бөөгийн хүрээлэн, сумдад зөвлөл байгуулан үйл ажиллагаа явуулж байна. МБНЭ нь Дээд цэцийн хуралдайгаа сар дутам тогтмол хийж, бөөгийн байгууллагаа хөгжүүлэх бодлого, чиг хандлагаа боловсруулж хамтын шийдвэр гарган ажилладаг. Бид Монголын бөөгийн байгууллагыг хөгжүүлэх 15 жилийн хугацаатай стратеги төлөвлөгөө баталж, түүнийгээ шат дараалалтайгаар хэрэгжүүлэхээр жил бүрийн төлөвлөгөөндөө тусган ажилладаг. МБНЭ-ийн бага хуралдайг 10 гаруй удаа, Дээд цэцийн хуралдайн хуралдааныг 40 гаруй удаа хийж,  Бөөгийн ёс зүйн баримт бичгийг хэлэлцэн батлаж, бүх бөө мөрдөж ажиллахаар болсон. Монгол бөө нар шалгуур үзүүлэлт хангасан нөхцөлд Монгол бөөгийн цол, хөдөлмөр бүтээлийг үнэлж, баталсан журмын дагуу шагнал олгож байх шийдвэр гаргасан байна. МБНЭ нь Монгол үндэсний язгуурын шүтлэг болох бөө шүтлэгтэнгүүд хамтран ажиллах, Монгол уламжлалт бөөгийн зан үйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, Монгол бөөг таниулан сурталчлах, бөөгийн төв байгууллагын үндэсийг тавих, салбар байгууллагууд болон гишүүдээ нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалтаар хангах, Монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, гишүүн бусад байгууллагуудтай хамтран ажиллах, ЮНЕСКО-ийн соёлын өвд Монгол бөөгийн зан үйлийг бүртгүүлэх боломж нөхцөлийг судлан хэрэгжүүлж ажилладаг.     МБНЭ-ээс дэлхийн Монгол туургатны төв болсон Ноён уул, Монголын бахархалт хайрхан, зүрх уул Бурхан халдун, Монгол Улсын толгой уул Баян-Өлгий аймгийн Цэнгэл хайрхан, Монголчуудын тулгуур болсон хөл уул Дорнод аймгийн Хөх уул, Өмнийн хаалт болсон 33 их говь, Монголчуудын хоймор болсон Хөвсгөл нуурын, Монголын түүхийн салшгүй хэсэг болсон Хар зүрхний Хөх нуурт Нэгдсэн их тахилгуудад зохион байгуулж, 200-4000 тэнгэрийн “Улаач” нар оролцжээ.   МБНЭ-ийн дэргэд “Залуучуудын байгууллага” үүсэн байгуулагдаад удаагүй байгаа ч “Тэнгэрлэг залуус” аяныг амжилттай зохион байгуулж, эх орныхоо төлөө хөдөлмөрлөж залуу халуун насаа зориулсан ахмадууд, алслагдсан дүүргүүдийн амьдралын боломж бололцоо тааруу, хайр халамж дутагдаж байгаа өрх толгойлсон эмэгтэй, өндөр настай азай буурлууд, эмнэлэгт урт хугацаагаар хэвтэж буй хүнд өвчтөн, сахиж байгаа эцэг эхчүүдэд сэтгэлийн өргөл болгон түлээ түлш, хүнсний бараагаар туслалцаа үзүүллээ. Нийт 600 мянган мод болон модлог ургамал тарих ажлыг зохион байгууллаа. МБНЭ нь дэлхийн 42 орчим улсын бөөгийн байгуулагууд, бөө нартай хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэн хамтран ажиллаж байна. Монгол туургатан болсон Тува, Буриад, Халимаг болон Өвөрмонголчууд, барга, хорчин, цаатан, Шинжаны монгол ястнуудтай хамтран ажиллаж байна. МБНЭ-ээс Мөнх тэнгэрийн үзэл санааг сурталчилсан уран сайханы кино 1, баримтад кино 35, Монгол бөөгийн ёс зүйгээр 6 удаа, Монгол бөөгийн түүхэн уламжлалт ёсоор авч яваа удган, зайран нар, манай ахмад, дунд үе, залуучуудын тухай нэвтрүүлгийг 28, дагнасан концерт 2 удаа тус тус зохион байгуулсан байна. Бид цаашдаа гурван асуудал дэвшүүлэн ажиллаж байна. 1. Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн, өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас Монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэн авчирч, Монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг, галтай нь хамт, одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цэг мөнхлөн гагнаж, Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах, 2. Нүүдлийн соёлын салшгүй хэсэг болсон Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгийн музейтэй болох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлээд олон жил болж байна.” гэв.   АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женнифер Зиндал Галтын сонирхосон асуултад оролцогчид хариулж, зарим зан үйлийг дүрс бичлэгээр сонирхуулав. Энэхүү зочлол Монгол соёлын үнэт өв болсон Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгийн талаар харилцан ойлголцол, цаашдын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой боллоо. Уулзалт, ярилцлагын төгсгөлд МБНЭ-ийн удирдлага хүндэт зочиндоо дурсгалын зүйл гардууллаа.   АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женнифер Зиндал Галт МБНЭ-ийн удирдлагуудын урилгыг хүлээн авч өдрийн хүндэтгэлийн зоогт оролцсоноор зочлол өндөрлөв.     АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женнифер Зиндал Галт Монгол бөөгийн төлөөлөлтэй дурсгалын зураг авахууллаа.                                     Д.Хүрэлбаатар        

ЦЭЦГИЙН БАЯР ТЭМДЭГЛЭВ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цэцгийн баярын арга хэмжээ Төмөр замын соёлын ордонд болов. Хэдий Улаанбаатар хотод хүйтний эрч нэмэгдэж, хасах градус зааж байсан боловч улаан цэцгийн дунд баярын арга хэмжээ болж байгаа нь содон байлаа. Арга хэмжээнд Монгол Улсын төрийн өайгууллагын төлөөлөгч нар оролцлоо. Баярын арга хэмжээнд БНАСАУ-ын Элчин сайд, соёл урлагын төлөөлөгчид оролцож уран бүтээлийн тоглолт боллоо. Уг арга хэмжээнд МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүү тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Төлөөлөгчдийн бүхэлдэхүүнд Монгол бөөгийн зайран Цагаанхүү, Одбаяр, Монгол бөөгийн удган О.Болормаа, Сарантуяа нар багтсан байна. Кимирсен гэж нэрлэгдэх цэцгийн үзэсгэлэн жил бүр уламжлал болон зохиогдож байгаа. Энэхүү цэцгийн үзэсгэлэнг 1998 оноос хойш «Улс үндэстний нар» бол­сон Ким Ир Сений төрсөн өдөрт зориулан жил бүр зохион бай­гуулдаг. БНАСАУ бол ЗХУ-ын дараа Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон манай эртний найрамдалт орон. Солонгосын ард түмний жолоодогч Ким Ир Сен болон Монгол Улсын үе үеийн удирдагчдын үндэс уурийг нь тавьсан манай хоёр орны харилцаа амжилттай хөгжиж байна. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нь БНАСАУ Монгол Улстай харилцах “ЖҮСӨНЬ” нийгэмлэгийг үүсгэн санаачлагч бөгөөд Солонгосын Нийгмийн Ухааны Эрдэмтнүүдийн нийгэмлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулсан юм. Сүүлийн жилүүдэд дээд, өндөр болон бусад түвшинд явагдаж ирсэн улс төрийн яриа хэлэлцээний үр дүнд харилцан ойлголцол нэмэгдэж, хамтын ажиллагааг өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн шинэчилж хөгжүүлж байна. Ардчилсан Солонгос Улсад хаврын цэцгүүд дэлгэрсэн 2015 онд МБНЭ-ийн төлөөлөгчид БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод баярын арга хэмжээнд оролцож байсан билээ. Төлөөлөгчид Монгол төр, их хаадын даалгавраар тухайн улсад төрийг төлөөлөн байж түүхэн үүрэг гүйцэтгэж, гайхамшигийг бүтээсэн, тусгай бунханд мөнхлөгдсөн БНАСАУ-ын нутагт дахь Корё улсын хааны Монгол хатаны хөшөөнд хүндэтгэл үзүүлж бөөлөх ажиллагаа амжилттай болсон билээ.                                                 Б.Алдармаа    

АНУ-ЫН ЭСЯ-Д ШАШИНЫ ТЭРГҮҮНҮҮД ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ХИЙВ.

Энэ өдөр АНУ-ын ЭСЯ-д МБНЭ, Буддагийн шашин, Христ, Ислам, Үнэн алдартны шашин, Ватиканы шашины тэргүүнүүд цуглаж, Монгол дахь шашины үйл ажиллагааны талаар санал солилцож ярилцлаа.             Уулзалтанд оролцогчид шашины тухай илтгэл оруулах саналын түвшинд санал бодол, тулгамдаж байгаа асуудлуудаа хөндөн ярилцлаа. Уулзалтад оролцсон бүх тэргүүнүүд энэ онд хэрэгжүүлсэн ажил, үйл ажиллагаа, хууль зүйн орчинг өөрчлөх болсон шалтгааныг хөндөж байлаа.             МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Шашин бол нийгмийн олон асуудлыг шийдвэрлэхэд оролцож төрийн ачааллийг хугаслаж байдаг маш чухал хүчин зүйл. Харамсалтай нь цаг зуурын асуудалд илүүтэй анхаарч манай төр харалган ажиллаж байна.              Шашины асуудлыг хариуцсан төрийн байгууллагын албан тушаалтан 4 жил дутам сонгуулийн үр дүнгээр өөрчлөгдөж байдаг нь шашины талаар бодлого боловсруулах, хууль эрх зүйн байдлын өөрчлөлт гаргахад түвэг учруулсаар өнөөг хүрчээ. Энэ талын хуулиуд олон жил дуншиж гарч чадахгүй 10 гаруй жил өнгөрлөө. Асуудлыг сайн мэдэхгүй хүмүүс хууль гаргавал нэн хортой үйл явдал болно.             Дэлхий нийтээр анхаарал татсан үйл явдлын нэг бол Турк улсад төрийн эргэлт хийхийг оролдсон хэрэгт буруутгагдаад байгаа тэрслүү сөрөг үзэлтэн, исламын номлогч Фетхуллах Гюллений холбоотой сургуулиудыг Туркийн Ерөнхийлөгч Эрдоган хаах арга хэмжээг авсаар байна.             Гюллений сан нь дэлхийн 120 гаруй оронд 1000 гаруй сургууль, Турк улсдаа 300 гаруй сургуультай аж. Сангаар дамжуулан оюутан сурагчдыг солилцооны хөтөлбөрөөр өөр орнууд руу сургадаг аж. Эдгээр сургуулиуд нь шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн салбарт толгой цохих боловсон хүчин бэлтгэдэг гэдгээрээ боловсролын салбарт дээгүүр бичигддэг бөгөөд исламын шашны үзэл суртлыг далд хэлбэрээр сурталчилдаг гэжээ. Нью-Иорк таймсд бичсэнээр Гюллений сан нь боловсролын томоохон сүлжээ болсон хэмээжээ. Гэтэл үүнийг Монгол Улсад Туркын террорист үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хүмүүс байна гэж ерөнхий мэдээлэл цацаж байгаа нь нэн аюултай юм. Олон жил тайван амгалан явсан Монголд исламын шашиныг терроризмтай холбон ерөнхий байдлаар хандаж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Шашин шүтлэгийн эрх чөлөөг террортой холбож болохгүй.             Хүн амын дунд бөө шүтлэг 20 хувьд хүрч олон мянган бөө нар үйл ажиллагаа явагдаж байгаа энэ үед нийгмийн захиалгаар Бөөгийн нэгдсэн байгууллага үүсж, үйл ажиллагаа идэвхтэй явуулж байна. Бусад шашины байгууллагыг бодвол манай байгууллага материалаг баазын хувьд ядуу байна. Гэхдээ энэ бүх бэрхшээлийг даван туулж монгол бөө хөгжинө гэдэгт итгэлтэй байна.” Гэлээ.             Монгол дахь шашины тэргүүнүүд тогтмол уулзаж асуудлаа ярилцаж байхаар тохиролцоонд хүрлээ.                                                                                 Б.Банзрагч                      

БӨӨ ШҮТЛЭГИЙГ ҮНЭ ЦЭНЭГҮЙД ТООЦДОГ БОЛОЛТОЙ

 Дулааны улирал эхлэнгүүт монголыг зорьсон жуулчдын цуваа хөвөрдөг. Монголын нүүдлийн соёл иргэншил тэднийг соронзон мэт татдаг. Энэхүү соёл иргэншлийг тээж яваа хөдөөгийн эгэл жирийн ардууд, малчдын амьдрал өвөрмөц содон билээ. Алс холын нутгийн малчдын амьдрал, мал аж ахуйн цоголгоог үзээд явахад суурин амьдрагсадад сонин сайхан санагдана. Түүнээс гадна монголын онгон байгаль тэдний үзэх дуртай зүйл болжээ. Хүн төрөлхтөн даяаршлын эрин зуунд байгаль дэлхийгээ хамгаалах нь тулгамдсан асуудал болжээ. Гэтэл эрт үеээс монголчууд байгалиа онголон хамгаалж ирсэн зан үйлүүд тэдний анхааралд орсон байна. Хүн байгалийн хүйн холбооны нарийн нандин зүйлийг тэд ихээхэн анхааран судлах болжээ. Монголын түүхийн дээд буурлууд болох Хүн гүрнээс Эзэн Чингис хааны үе хүртэл түүний дараах үед гадаадын түрэмгийлэлийн эсрэг ард олны оюун санааны үзэл санааг зэвсэглэн босгох түүхэн үүргийг хүлээн тэргүүн эгнээнд зогсож байсан хүмүүс бол Төр, нийгэм, байгаль хүйн холбоонд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн Монголчуудын нэрлэснээр Тэнгэрийн “Улаач” нар буюу бөө нар байсан билээ. Монголд ирсэн жуулчдын нэг хэсэг нүүдлийн соёл иргэншлийн суртал, сургааль болсон Хөх мөнх тэнгэрийн үзлийг судлах болжээ. Мөнх тэнгэрийн сургааль бол зөвхөн Монголчуудад зориулагдсан үндэсний онцлогыг өөртөө нэвт шингээсэн үзэл билээ. Чухамхүү энэхүү сургаалийг төрийн түвшинд шүтэж байхдаа Дэлхийг эзэлсэн том гүрнүүдийг байгуулж, олон улсыг хамарсан эдийн засаг, нийгэм, улс төр, дипломат, цэрэг дайны бодлогыг хэрэгжүүлж хүн төрөлхтөнд мөрөө гүн үлдээсэн түүхтэй. Энэ түүхийн улбааг өнөөгийн дэлхий нийт анхааран эргэж судлах болжээ. Тэгээд МБНЭ-ийг зорьж ирэх нь олширлоо. Тэдэнтэй уулзаж байхад Мөнх хөх тэнгэрийн үзэл санаа, бөө мөргөлийн зан үйлийг үнэ цэнэгүйгээр үзэх сонирхол хэт давамгайлах боллоо. Ийм байдал хавтгайрах шинжтэй. Үүнд монголчууд бидний тархай бутархай, эв нэгдэлгүй, амин хувиа хичээсэн байдал шууд нөлөөлж байна. Монголчуудын энэ байдалд тэдэнд хэтэрхий давуу талыг өгч байна, цаашид ч өгөх шинжтэй. Байдлыг харж байхад Монгол бөөгийн түүхэн уламжлалаа авч яваа улаач нар одоогоор хараахан хамрагдаагүй байна. Хамрагдсан ч тэдэнд юугаа харуулахаа сонгож чадаж байна. Олон жишээнээс нэгийг дурдая. Саяхан МБНЭ-д хоёр АНУ-ын иргэн ирж уулзсан юм. Тэд бөөлж байгаа удган, зайрангийн зураг авахаар яваа ажээ. Тэдэнтэй хийсэн уулзалтын ярианаас үзэхэд тэдэнд зориулж бид ямар ч үнэ цэнэгүй, тэдний хүссэнээр бөөлж зургаа авахуулах ёстой болов. Монгол бөөд бүх зүйл үнэ цэнэтэй гэдгийг бид тэдэнд тайлбарлан ойлгуулсаны дараа тэд үнэлгээгүй бөөлөх бөө монголоор нэг байгаа гэж анхааруулаад гарч одсон юм. Тиймээ, Монголчууд, монголоор нэг байгаа бөө нар гадаадынханыг ийм зүйлд сургаж байгаа бололтой. Хаана ч очсон хэсэг бүлгээрээ аялан яваа бөө нартай таарч болно. Тэдний зургийг ямар ч үнэ цэнэгүйгээр авч болно. Бусдын зүйл, цаг хугацаа, үйл хөдөлгөөн үнэ цэнэтэй, харин бидний гэх зүйлүүд ямар ч үнэ цэнэгүй юм гэж үү.  Бид нэгдсэн нэг байгууллагад зорилго чиглэлтэй хамтран ажиллаж, тодорхой бодлоготой, хэтийн болон ойрын төлөвлөгөөтэй хамтран ажиллаж байж, даяаршлын эринд оюун санааны салбар дахь гадны “довтолгоон”-ыг сөрж зогсож, Монгол дархлааг хамгаалж, үндэстнээ авч үлдэх зам мөрийг зааж, ирээдүйд хүчирхэг Монгол Улс байгуулах, мөнх хөх тэнгэрийн үзэл санаа Монголд баттай ялах цаг үеийг авчирч чадна. Тийм цаг үе ирнэ гэдэг би итгэдэг. Монголчууд биднийг Мөнх хөх тэнгэр нь ивээн тэтгэдэг тийм сайхан хувь заяатай, дэлхийн олон үндэстний дотор цөөхөн заяасан хувь тавилантай хүчирхэг ард түмэн.             Д.Жаргалсайхан               

ЭРЭЭНИЙ ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БА МБНЭ-ИЙН САЛБАР АЖИЛЛАЖ ЭХЛЭВ.

БНХАУ-ын Эрээн хотын баруун дүүрэгт олон улсын үзэсгэлэн худалдаа болж өнгөрөв. Шинэ дүүрэг буюу шинэ Эрээн хотын хэсэгт байгуулагдсан шинэхэн барилгад  энэхүү олон улсын үзэсгэлэн  худалдааг зохион байгуулжээ. Төв хаалганы хэсгийг улаан өнгийн хэвсээр битүү хучиж, хаалганы дотно хэсгийг хүндэтгэлийн туузаар чимэглэсэн харагдана. Төв хэсэгт үзэсгэлэн худалдааны онцлогыг тусгасан Монгол гэр, ахуйг харуулсан өвөрмөц цогцолбор байгууламжийг хийжээ. Төв хэсгийн баруун талд БНХАУ-ын худалдааны байгууллагууд байрлаж, өөрсдийн авчирсан бүтээгдэхүүнүүдээ сурталчилж, тайлбарлана. Олон байгууллага оролцсон нь илт байлаа. Харин зүүн хэсгийг ОХУ-ын байгуулагуудад зориулан байгуулсан нь төв байгууламжаас нь тодорхой харагдана. Оросын талаас оролцоо муу байлаа. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Монголын талаас олон байгууллага ач холбогдол өгч идэвхитэй оролцсон байна. Манай хувийн үйлдвэрлэл эрхэлдэг олон чиглэл өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж сурталчилж байгаа нь харагдана. Арьсан бүтээгдэхүүн, мөнгөн эдлэл, үндэсний дээл гээд олон эд зүйлс нүд хужирлана. Манайханы худалдаанаас хүнсний бүтээгдэхүүн, тэр дотроо махан бүтээгдэхүүн эрэлт хэрэгцээ их, гүйлгээ сайтай, олон хүн бүчсэн харагдана.  Манайхтай зэрэгцээд арабын худалдаачид наймаагаа дэлгэжээ. Тэд голдуу гар урлалын зүйлс дэлгэн тавьсан харагдана билээ. Модоор ахуй хэрэглээний  олон зүйлсийг хийж тавьжээ. Бид энэхүү үзэсгэлэнг үзэхэд бараг 2 цаг зарцуулсаныг үзэхэд нилээд өргөн хэмжээний худалдаа зохион байгуулсан байна. Энэ өдөр бас нэг үйл явдал болсон нь МБНЭ-ийн салбараа Эрээн хотод байгуулах эхлэл тавьсан явдал байлаа. Харин суурин төвөө хэрхэн байгуулж ажиллуулах, хүмүүст хүргэх талаар саналаа нэгтгэж чадав. Өнгөрсөн жилүүдэд МБНЭ-ийн үйл ажиллагааны талаар өвөрмонголчууд суурь мэдээлэлтэй болж чадсан байна. Тиймээс үйл ажиллагаа эхлэхэд нөхцөл боломж бүрджээ. Эрээн хотод ажиллах анхны томилолтыг Хөвсгөлийн аймгийн харьяат, Монгол бөөгийн тэргүүн удган Цэцгээ гүйцэтгэлээ. Тэрээр зөвхөн Эрээн төдийгүй түүний эргэн тойронд орших хэд хэдэн газарт ажиллах юм. Бидний Эрээнд салбараа байгуулах, үйл ажиллагаагаа эхлүүлэх эхний зорилт ажил хэрэгч боллоо. Хийх ажил их бий. Монгол үндэстэнгүүд хамтын зүтгэлээр мөнх тэнгэр үзэл хаа сайгүй дэлгэрэн хөгжиж байна. Түүний нэг илрэл МБНЭ-ийн үйл ажиллагаа Эрээн хотод эхлэлээ тавьлаа. Энэхүү ажиллагаанд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан биечлэн оролцож, цаашид хийх ажлын талаар тодорхой чиглэл, зөвлөмж өглөө. Мөнх тэнгэрийн үзэл санаа, Монгол бөөгийн шүтлэгийн зан үйлд хил хязгаар үгүй билээ. Монгол үндэстэн хэн боловч Мөнх тэнгэрээ шүтэж явахад амьдрал нь үргэлж дээшээ цэцэглэн дэвших болно.                                     Д.Хүрэлбаатар  

Хуудаснууд

Subscribe to Гадаад мэдээ