logo

logo.jpg

Advertisement

Гадаад мэдээ

КЫЗЫЛЫН УУЛЗАЛТАА ДУРСАХАД.

            Өглөө Кызыл дэх Монголын Ерөнхий консулын газарт уулзалт төлөвлөгдсөн байлаа. Монгол туургатны дундаас үндэсний шүтлэгээ эрхэмлэн дээдэлж гол шашинаа болгон тунхагласан болохоор Тува Улсыг бид ихэд онцолсон юм.             Тувагийн бөөгийн тэргүүн хүнд өвчтэй, өндөр настай болсон тул уулзалтад оролцох боломжгүй гэдгийг өмнөх өдөр нь бидэнд мэдээлсэн байсан. Харин хэн орлож ирэх бол гэдэг нь сонин байлаа.             Монголын Ерөнхий консулын газарт уулзалт цагтаа эхлэв. Гэхдээ орчуулга хийх хүн хаалга хэд онголзуулсанаа алга болчихов. Тэр хэн зуур бид өөрсдийн сонирхосон зүйлүүдээ ярилцсаар нэг цаг өнгөрөв. Албан ёсны орчуулга хийх хүнээр нэг ажилтанаа томилсон боловч тэр нь үзэгдсэнгүй. Одоо орчуулагч гэж найдахын хэрэггүй боллоо. Тэгтэл Еоөнхий консул Ганболд бидэнд өөрөө орчуулга хийхээр боллоо.             Бидэнтэй уулзахаар ирсэн Тувагийн бөөгийн төлөөлөгч бол Сары-Оол Сара Каадыроолович  байсан юм. Намхавтар зузаан биетэй шулганасан хурдтай ярих түүний яриаг сонсоход сонин байлаа. Өөрийн бүхий амьдарлаа бөө шүтлэгт зориулсан түүнд Монголын бөөгийн төлөөлөгчид содон байсан байж магадгүй. Гэнэт л нэг өдөр Монголын бөө нартай уулзана гэж бодоогүй байх. Сары-Оол Сара Каадыроолович  бидэнд эхлээд бөөгийн тэргүүний тухай мэдээлэл өглөө. Дараа нь өөрийгөө танилцуулав.             Сары-Оол Сара Каадыроолович  бол бөөгийн төлөө амьдралаа зориулсан нэгэн агаад бөөгийн “Дүнгүр” төв нэртэй байгууллагатай ажээ. Өөрөөр хэлбэл Монголын нэртэй зайран Д.Бямбадорж гуайн байгуулсан бөөгийн төвтэй нэр ижил ажээ. Монголд бөөгийн байгууллага байгуулагдаж бөө нар нэгдэж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаад баярлаж байгаа илэрхийлэв. Бидэнд ажиллах асар их урам зориг өгч байна гэдэг үгийг олонтай тавтсан.             Сары-Оол Сара Каадыроолович  Тува дахь бөөгийн байгууллагын үйл ажиллагаа, хэтийн төлвийн талаар дэлэгрэнгүй мэдээлэл өгсөн. Бид багагүй хугацаанд ярилцсан байлаа. Бүхий амьдралаа бөөгийн төлөө зориулсан түүнд талархал дэвшүүлээд МБНЭ-ийн “Мөнх тэнгэрийн төлөө” “Хүрэл шонхор” медалиар шагнасныг гардуулсан юм. Шагнал түүнд асар их урам хайрласан гэхэд эргэлзэхгүй байна. Бид хүмүүсийн хийсэн бүтээсэн амжилтын төлөө урамшуулах шагналтай байгаагаараа баярлаж байлаа. Монгол туургатны түүхэн уламжлалт тэнгэрийн үйлийг залгамжлах хүмүүстэй Өвөрмонгол, Тува, Халимаг, Буриад гээд олон газарт уулзалдах хувь тохиожээ. Тэдний нэг бөөгийн төлөө хийсэн ажил, бүтээсэн үйлтэй тийм нэгэн удгантай Тува Улсын нийслэл Кызыл хотод уулзах хувь тохиожээ. Тэр нь Сары-Оол Сара Каадыроолович  байлаа. Бидний уулзалт олон сайхан ажлын эхлэл байсан гэхэд хэн ч эргэлзэхгүй биз ээ. Бид уулзалтаас гараад Монголын ерөнхий консулын газрын үүдэнд дурсгалын зураг даруулав. Дараа нь бөөгийн байгуулагуудаар оруулж танилцуулсан билээ. Дараачийн уулзалтаа монгол туургатнуудын гал голомтыг сахин суугаа Туул голын хөвөөг эмжин орших Улаанбаатар хотод хийхээр өлзийтэй ерөөлийг дэвшүүлэн салцгаасан билээ.                         Д.Хүрэлбаатар            Сары-Оол Сара Каадыроолович  “Дүнгүр”                                                        

​Хөх ууланд ОХУ-ын буриадын бөө нартай уулзав.

Монгол Улсын тулгуур хөл Хөх уул хайрханы нэгдсэн их тахилгад Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн ОХУ-ын Буриадын бөө Даши Дондоков Зоригто, Пүрбэ Дамдинович Дашдондиков, мөн тус тахилгад идэвхтэй оролцсон Балжинова Балжима Балсановна нартай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хүлээн авч уулзаж Мөнх тэнгэрийн үзэл санааг Монгол туургатны хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд “Тэнгэрийн улаач” нарын гүйцэтгэх түүхэн үүргийн талаар санал бодлоо солилцсон билээ. Мөн Буриад зон олны дотор бөөг зөв чиг хандлагаар хөгжүүлэхэд хамтран ажиллах асуудал тулгамдсан зорилтын нэг болж байгаа талаар ярилцсан билээ. ОХУ-ын Чита мужид бөөгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар саналаа өолилцлоо. ОХУ-ын Буриадын бөө Даши Дондоков Зоригто бол өөрийн бүхий амьдралаа тэнгэрийн үйлд зориулсан бөгөөд Монголын Хөх уулын сахиус буудаг гэдгээ хэлж байсан билээ.  Хөх ууланд МБНЭ-ийн Дээд цэц хуралдаж, дүрмийн дагуу санал хурааж, МБНЭ-ийн Ерөнхийлөгчид дүнгээ танилцуулсан бөгөөд тэрхүү саналыг үндэслэн МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирамжаар Монгол бөөгийн зайран цол олгосоныг мэдэгдэж, энгэрийн тэмдэг цолыг гардуулсан байна. Монгол бөөгийн зайран цол авсаны дараа  Даши Дондоков Зоригто МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүдийн өмнө гүн талархал илэрхийлж, мөнх тэнгэрийнхээ төлөө цаашид идэвхтэй хүчин зүтгэхээ илэрхийлсэн билээ. Тэр цол, энгэрийн тэмдэг авсандаа туйлын их байрлаж байсан билээ. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монгол бөөгийн зайран Даши Дондоков Зоригто болон зайран Пүрбэ Дамдинович Дашдондиков, тэнгэр шүтлэгтэн Балжинова Балжима Балсановна нарын 2016 онд болох Бурхан Халдуны тахилгад оролцохыг урьсан билээ.                                              Б.Банзрагч     

ФРАНЦЫН СУДЛААЧТАЙ УУЛЗАВ

            Монголчуудын бахархалт, зүрх уул Бурхан Халдунд хийсэн нэгдсэн их залбиралын үеэр Бурхан Халдунд халдсан Францын иргэдийн тухай таагүй мэдээ авсаны дараа МБНЭ-д нэгэн Францын судлаач уулзах хүсэлт тавьсан юм.             МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы хувьд энэхүү уулзалт таагүй уур амьсгалд болсон.  Учир нь хэдхэн хоногийн өмнө Бурхан Халдун ууланд байсан Француудын төлөөллийн нэг байх гэж бодсон. Түүнийгээ ч элэн далангүй хэлнэ билээ. Нэг үхрийн эвэр доргивоос мянган үхрийн эвэр доргино гэж зүйр үг байдаг. Тиймээс их хайрхан Бурхан Халдунд франц үндэстэн халдсан болохоор уулзалт хүйтэн уур амьсгалд болж өнгөрөв.             Францын бөө судлаач Жан Клод Драй америк тивийн уугуул индиан бөө, мексикийн амазонкийн бөө, азийн олон орноор бөө судалсаар Монгол ирсэн гэж өөрийгөө танилцуулсан юм. Дэлхийн олон орноор бөө судалсан болохоор түүнд асар их мэдээлэл байгаа нь ойлгомжтой. Тэрнээсээ ч хуваалцав. Сүүлийн үед Франц улсад бөө олширсон. Тэдгээр монгол улсаас гарал үүсэлтэй гэв. Тиймээ  монгол улсад ирж бөө судалж байгаагаа хэллээ. Тэрээр нийт 20 Орчим ном бүтээсэн бөгөөд Монгол бөөгийн талаар ном бичихээр монгол улсыг зорж ирсэнээ танилцуулсан билээ.             Бид ч Францад болдог олон улсын нэртэй бөөгийн фестовалийн талаар асууц сонирхосон юм. Тэрээр хариулахдаа Франц улсад бөөгийн албан ёсны фестоваль болдоггүй, зарим хувь хүмүүсийн  зохион байгуулсан арга хэмжээ болдог гэсэн хариу өгсөн юм. Саяхан болж өнгөрсөн бөөгийн олон улсын арга хэмжээний талаар ямар ч мэдээлэл өгсөнгүй. Харин сүүлийн жилүүдэд францаас монголд ирж олон хүн бөө болж байгаа тухай мэдээлэл өглөө. Өөрөөр хэлбэл Монгол улсад ирээд долоо хоноод бөө болооод нутагтаа очоод бөөгийн зан үйл хийж байгаа хүмүүс цөөнгүй болсоныг бидэнд мэдээлээд миний судалгааны ажлын нэг чиглэл нь ийм хурдавчилсан бөө “төрүүлж” байгаа бөө багшийн тухай судлах явдал гэж тодорхойлсон билээ.             Бидний  эхний уулзалт ойлголцох түвшинд болж өнгөрлөө. Судлаачийн мөн чанар амьдралаар тодрон гардаг, ярих нэг, судлах нэг өөр. Тэр дотроо бөөгийн судлаач байна гэдэг амаргүй ажил. Хир барагийн хүн чадахааргүй үйл. Бүх зүйлийн шалгуур цаг хугацаа байдаг. Тодорхой цаг хугацааны дараа бүх зүйл тодорхой болно Манай нэгдсэн тахилгад оролцохыг түүнд санал болгов. Бид дахин уулзахаар тохиролцоод салсан юм.                                                             Б.Банзрагч              

​БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ.

      БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын баярт зориулсан  хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хон Гю болон Элчин сайдын яамны зөвлөх Ан Сен Ир нар болон МАХН, төрийн бус байгууллагууд оролцлоо. Баярын арга хэмжээг нээж Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хон Гю үг хэлж, МАХН-ын нарийн бичгийн дарга Батбаяр, төрийн бус байгууллагын тэргүүн Содбаатар нар үг хэллээ. Баярын арга хэмжээний төгсгөлд Солонгос бүсгүйчууд ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Баярын арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн Их зайран, МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүү, Монгол бөөгийн дархан удган, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал  оролцлоо. МБНЭ-ийн төлөөлөгчид БНАСАУ-ын нутагт байдаг Монгол хатны бунханд зочлох таатай боломж олгосонд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хон Гю болон Элчин сайдын яамны зөвлөх Ан Сен Ир нарт талархал илэрхийллээ. ТАНИЛЦУУЛГА: Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ) буюу Умар Солонгос-дорно Азийн Солонгосын хойгийн умард хагасыг эзэлсэн бүрэн эрхт улс юм. Умард талаараа Хятадтай (ихэнх), Оростой (багахан), өмнөд талаараа Өмнөд Солонгостой Солонгосын цэрэггүй бүсээр хиллэдэг. Өрнө зүгт Шар тэнгис, дорно зүгт Япон тэнгист тулна. Кужусониос эхтэй солонгос улс 8-р зуунаас нэгдмэл болж Солонгосын хойгт багтан тогтсон. 1910 онд эзэрхэг Японы ивээл орон болсон бөгөөд 1945 онд Япон ялагдахад тусгаар тогтножээ. 1991 онд хоёр улс НҮБ-д эрх тэгш гишүүнээр элссэн. Умар Солонгос улс төрийн эв хамт дэглэм, нийгэм журамт эдийн засаг, нэгдмэл төрийн байгууламжтай, нам төвт нэг намын ноёрхолт тогтолцоотой. Ким Ир Сений байгуулсан улсыг өдгөө ач хөвүүн Ким Жон-Ун  нь удирдаж байна. БНАСАУ нь  «Чүчэ», «Соньгүнь» зэрэг үзэл баримтлалтай. Б.Банзрагч

АМЕРИКИЙН ЭСЯ-НЫ АЖИЛТАНТАЙ УУЛЗЛАА.

                                АМЕРИКИЙН ЭСЯ-НЫ АЖИЛТАНТАЙ УУЛЗЛАА.             Алтай таван богдод өглөөг угтсан хоёр дахь өдөр бүрэнхий болсон үед зочид ирж буудалсан юм. Өглөө бид тэдэнтэй танилцсан бөгөөд тэд бол АНУ-ын ЭСЯ-ны ажилтанууд Алтай таван богдод ирж, байгалийн сайхан, зон олны амьдралтай танилцаж яваа ажээ. Алтай таван богдоос хүч аван урсах Цагаан голын усны чимээ чихэнд хүчтэй сонсогдоно.             Бидний энэ удаагийн уулзалт хээрийн нөхцөлд өвөрмөц байдөлд болсон ч харилцан үйл ажиллагаа танилцуулахад таатай боломж болсон билээ. МБНЭ-ийн бөө нар арван гурван Алтайн оргил болсон Алтай таван богд, Монгол Улсын толгой уул болсон “Цэнгэл хайрханд” хийсэн Нэгдсэн их тахилга, залбиралын ач холбогдол, Монголын мөнх хөх тэнгэрээ шүтэн бишрэгчдийн хийж байгаа ажлуудын талаар санал бодлоо солилцож ярилцсан. Үнэн хэрэгтээ аливаа Улс хоорондын харилцаа нь жирийн иргэд, хүмүүс хорондын харилцан ойлголцол дээр тулгуурладаг болохоор ийм уулзалт чухал ач холбогдолтой байдаг.             МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, АНУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн хооронд харилцан сонирхосон асуудлаар ярилцсан яриа удаан үргэлжилсэн, аль аль нь чөлөөтэй байсан болохоор цаг хугацаанд санаа зовсонгүй. Хэрвээ бид энд уулзаагүй бол нийслэлд ажил дээрээ уулзах боломж бараг байхгүй байсан. Алтай таван богдын бэлд санамсаргүй уулзсан бидний уулзалт сонирхолтой бас ажил хэрэгч байж чадсан.                                            Б.Банзрагч

Баян-Өлгий аймаг дахь Турк сургуулиар зочлов

Монголын тэнгэр шүтлэгтэнгүүд, Монгол Улсын толгой уул “Цэнгэл” хайрхан буюу “Цаст хайрхан”-ы нэгдсэн их тахилга хийсний дараа уламжлал болсон Баян-Өлгий аймаг дахь Турк сургуулиар зочилсон юм. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Турк Сургуулийг Монголд анх санаачлан байгуулж байсан анхны захирал Атлийтай танилцсан юм. Тэр Монголд Турк боловсролын тогтолцоотой анхны сургуулийг байгуулж хөгжүүлэн их амжилтад хүргэсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Б.Багабанди энэ сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм. Түүний дараа Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цайдамын хөндийд хийгдсэн Монгол-Туркын засгийн газар хоорондын байгуулсан гэрээгээр хамтарсан архелиогийн судалгааны явцад хийгдсэн “Түрэгийн гэрэлт хөшөө”-ний цогцолборыг нээх ажиллагаанд оролцож дараа нь Турк Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын айлчлалын үед бидний харилцаа улам дотносон билээ. Биднийг Турк Улсын боловсролын тогтолцоо, түүний хөгжлийн явцтай танилцуулахад их тус хүргэсэн билээ. Энэ нь Монгол Улсын боловролын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох бодлого боловсруулахад боломж олгосон. Монгол Улс-Турк Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хооронд байнгын хамтын ажиллагааны суурь тэр үед тавигдсан бөгөөд одоо улам эрчимтэй хөгжиж байна. Миний хувьд Монголын нутагтаа ажиллаж явахдаа хаана ч Турк сургуулийн орон нутгийн салбараар орж ажил үйлстэй нь танилцах нь ердийн хэвшил болсон билээ. Энэ удаа ч Баян-Өлгий аймаг дахь Турк сургуулиар орж сургалтын материалаг бааз, үйл ажиллагаатай танилцсан. Тэгэхдээ Монгол Улсын толгой уул “Цэнгэл” хайрхан буюу “Цаст хайрхан”-ы нэгдсэн их тахилга хийсэн МБНЭ-ийн гишүүд, дэмжигчидтэй хамт тус сургуулиар орсон юм. Сургуулийн захирал өөрийн биеэр биднийг дагуулан Сургуулийн танхимууд, орчин үеийн технологоор тохижуулсан ангиуд, лабориториуд, компьютерийн танхим, номын сан, спорт ба хуралдааны заал, тохижуулалт зэрэгтэй танилцуулсан билээ. Ялангуяа улаалгын хэмнэлттэй гормиор ажилладаг халаалтын зуухыг Туркээс авчирч байрлуулсанаа танилцуулна билээ. Хамгийн өндөр бүс, хамгийн алслагдсан нутагт энэ сургууль боловсролын байгууллага хэрхэн ажиллахыг зааж, чиг хандлагыг тодорхойлж  буй “луужин” болж байгаа билээ. Энэ сургуулийн олон сурагч Турк хэлний дэлхийн олимпиадад түрүүлж байсныг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан бахархан дурсана билээ. Захирал ч гэсэн энэ удаа Монголд энэхүү Дэлхийн олимпиад зохион байгуулагдаж, Ази, Африк, Европ тивээс ирсэн олон хүүхдүүд монгол орны онгон байгальтай танилцаж, эргэж дахин ирэх чин хүсэлтэй ыуцсаныг хэлнэ билээ. Төгсгөлд нь бид сурагчдын хоолны зааланд зочилж, сурагчдын хоолноос зооглож, сурагч ахуй цагаа дурсан хөөрөлдсөн билээ. Монголын олон хүүхдүүдийг орчин цагийн шаардлагад нийцсэн сургалтанд хамруулж, боловсрол олгож байгаа тус сургуулийн хамт олонд ажлын амжилт хүсье.                                                                         Б.Банзрагч               

ХӨРШ ЗЭРГЭЛДЭЭ ОРНУУД ДАХЬ КОНСУЛЫН ГАЗРЫНХАНТАЙ УУЛЗАВ.

       Хөрш зэргэлдээ орнууд, БНХАУ-ын Эрээн, Хөх хот, ОХУ-ын Улаан-Үд, Москва, Элстэй хот дахь Монгол Улсаас сууж байгаа Консулын газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, тухайн улсад ажиллаж байгаа улаач нарын талаар мэдээлэл солилцсон билээ. Энэ уулзалтын үеэр МБНЭ-ээс хийж байгаа ажлуудын талаар дараах чиглэлээр мэдээлэл хийлээ. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Монгол бөөгийн гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр тодорхой бодлого чиглэлтэй ажилласан болно. МБНЭ нь Дэлхийн бөөгийн сан, ОХУ, БНХАУ, БНАСАУ-ын Элчин сайдын яамны соёлын атташе нартай уулзаж, саналаа танилцуулж байсан. ОХУ-ын Буриадын Бөөгийн “Тэнгэр” байгууллагын тэргүүн, Халимагын тэнгэр үзэлтэн, Өвөр монгол, Японы эрдэмтэн, АНУ, Итал, Голландын бөө нартай уулзаж бөө судлалын талаар санал бодлоо солилцлоо. Манай бөө нарын урилгаар гадаадын олон бөө, жуулчид ирж байна. Цаашдаа Монгол бөөгөө уламжлан авч яваа, монгол бөөгийн хар хайрцагны бодлогыг хатуу баримталж явдаг, мөнх тэнгэрийн төлөө би гэж бус бид нар гэж ярьж, хийж чаддаг хүмүүс төлөөлөх шаардлагатай байна. Монголын бөөгийн судалгаанд эрдэмтдийн үүрэг нэн чухал юм. Мөн БНХАУ, ОХУ, Япон, Өмнөд Солонгос гээд олон оронд бөө судлалаар шинжлэх ухааны эрдмийн зэрэг авсан судлаачид бий болжээ. Харин монголд бол өөр байна. Манай эрдэмтэд шинжлэх ухааны аль нэг салбарт эрдмийн ажил хийдэг боловч бөө судлалыг түүний нэг хавсарга болгосон хүмүүс байна. Тэд голдуу бөөгийн нэр дээр явагддаг олон улсын арга хэмжээнд бөө судлаач нэртэй оролцдог атлаа бөөгийн хөгжлийн төлөө юу ч хийгээгүй гэхэд болохоор байна. Олон улсын арга хэмжээнд манай бөө нар танил тал, холбоо сүлбээсний хэлбэрээр санамсаргүй сонголтоор сонгогдон оролцох хэлбэр давамгайлж байна. МБНЭ-ийн үйл ажиллагаа нь зөвхөн цөөн хэдэн хүний ажил биш ээ. Энэ бол Мөнх тэнгэрийг шүтэн бишрэгчдийн бүгдийнх нь өмнө хүлээсэн үүрэг. Өвөг дээдсийн ариун сургааль, номлолыг үргэлжлүүлэн авч явах хүндтэй үүрэг юм. Монгол бөө шүтлэг түүхийн нэн хатуу замналыг туулж уламжлагдан өнөөг хүрч иржээ. Дэлхийн өөр хаана ч байхгүй, төрийн хэмжээнд Мөнх тэнгэрээ шүтэн дээдэлж ирсэн ард түмэн. Тэр үедээ аугаа хүчирхэг байж ирсэн. Харийн бодлого чухам л монголчуудыг мөнх тэнгэрийн шүтлэгээс нь салгаж, хүч чадлыг нь доройтуулж ирсэн түүхтэй. Өнөөгийн бид бусдын зорилготой бүтээсэн олон зуун жилийн түүхийг уншиж сууна. Энэ түүх нь монголчуудыг эвлэлдэн нэгдэж, эргээд хүчирхэг болохоос айж эмээсэн зүйлээр баялаг гэж хэлж болно. Бөөг шүтэгчид улам бүр нэмэгдсээр байна. Энэ үед бөөг уламжлалын дагуу хөгжүүлээгүйгээс улбаатай олон гажуудал үүсчээ. Тэдгээрийг цаг алдалгүй засах нь өнөөгийн бидний онцгой хариуцлагатай үүрэг болж байна. Дугтарсан нэг хүчээр нэгдэж ажиллахгүй бол бидний дуу хоолойг хэн ч сонсохгүй. Чухамхүү хамтарч ажиллах ёстойг өнгөрсөн 20 гаруй жилийн түүх бидэнд харуулж байгаа. Монгол орны оюун санааны салбарт үүссэн нөхцөл байдал өнөөдөр монголчуудаа даяршилын сөрөг зүйлээс хамгаалах дархлааг хөдөлгөөнд оруулжээ. Олон мянгаар тоологдох бөө нар бий болж байна. Тэднийг жинхэнэ уламжлалт жаяг, ёсоор бөөгийн зан үйлд сургахыг цаг хугацаа шаардах болжээ. Бөөгийн гэх гэмт хэрэг бий болж, бөө нарыг хуурамч, жинхэнэ хэмээн ангилах болжээ. Нийгэмд үүссэн ийм байдлыг арилгахын тулд МБНЭ-ээс “Монгол бөөгийн ёс зүй”-г боловсруулж, МБНЭ-ийн бага хуралдайгаар хэлэлцүүлж, бөө нар нийтээрээ мөрдөж байна.     Дэлхийд хаана ч байхгүй тийм алдар сууг, түүхийг монголчууд бид бүтээсэн билээ. Хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн их эзэнт гүрнийг ганцхан монгол үндэстэн дэлхийн түүхэнд бүтээсэн байна. Энэ их үйлсийг бүтээхэд их төрийнхөө даалгаврыг нэр төртэй биелүүлж халуун амь бүлээн цусаа урсган амь насаа зориулсан тэр их баатарлаг өвгөд дээдсээрээ бид бахархах ёстой. Бас мартах ёсгүй. Тэднийхээ аугаа үйлсийг жил бүр хүндэтгэж, Мөнх тэнгэртээ дуурсгах учиртай. Тиймээс Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэж авчирч, дэлхийдхаа ч байхгүй монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг галтай нь хамт,  одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цуг мөнхлөн гагнаж монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборыг санаачлан байгуулж байна. Жил бүр түүндээ зөвхөн дэлхийд хаа ч байхгүй бөөгийн зан заншлаар хүндэтгэл үзүүлж онгод, өвгөд дээдэс, монгол орныхоо одоо болон ирээдүйнхээ төлөө шүтэж мөргөж залбирах үйлсийг эхлээд байна.” гэлээ. Бидний мэдээллийг сонссоны дараа Тус газрынхан тухайн улсад урилгаар болон хувийн журмаар ирж зөрчил гаргасан бөө нарын мэдээллийг өгч, цаашид хамтран ажиллах талаар саналаа солилцсон юм.                                                                 Д.Хүрэлбаатар            

Амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх цогцолбортой танилцав.

      БНХАУ-ын хөгжил цэцэглэлтийн жирийн нэг жишээ болсон амралт чөлөө цагаа өнгөрүүлэх “Ба да чү” хэмээх газартай МБНЭ-ийн төлөөлөгчид танилцаж нэгэн өдрийг өнгөрүүлсэн юм. Энэ газрыг нэгэн Буддагийн шашины байгууллагад өмчлүүлсэн бөгөөд тэрхүү байгууллагын захиалгаар бүтээн байгуулалтын ажлаа хийж байна. Өөрөөр хэлбэл улсын туслалцаагүйгээр энд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байлаа.             Монгол Ганданчилан хийдэд зөвхөн 2015 оны улсын төсөв, санхүүжилтээгээр 5,9 тэрбум төгрөгөөр хийд байгуулж байгаа билээ. Гэтэл энэ амралтын цогцолборт  хувийн санхүүжилтээр манайхын хэд нугалахаар том бүтээн байгуулалтыг хувийн санхүүжилтээр  хийж байна. Төрөөс найдвартай хүмүүст газрыг нь олгоход анхаардаг бололтой. Бусдыг нь хувийн секторын санхүүжилтээр шийдээд хөгжөөд явдаг байна.             Нэгэн уулын амыг бүхэлд нь хамарч амралт цогцолборын газрыг байгуулж байгаа ажээ. Тэрхүү газрын бүтээн байгуулалтыг чулуугаар хийдэг учраас бидний өмнө нь танилцсан “9 men” компани тэнд ажиллаж байгаа аж. Тэгээд сүүлчийн бүтээн байгуулалтын ажилаа бидэнд үзүүлэхээр энд авчирсан байна.             Өмнө нь энд Буддагийн сүм байсан. Одоо нэмэлт бүтээн байгуулалт хийснээр мөргөлийн сүм, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар болж хувирчээ. Байгалийн сайханыг мэдрүүлэх зорилгоор агаарын дүүжин аялалын 2-4 хүний жижиг вагончиг   байгуулж дуусчээ. Уламжлалт шашинаа хүндэтгэн шүтэх үйлсэд энэхүү амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газрууд чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.             Эндээс Монголчууд бид санаа авч монгол уламжлалаа хөгжүүлэх амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудыг байгуулж болох боломж, санаа эндээс төрж байлаа. МБНЭ анх 2013 онд ийм төсөл цаасан хийсэн бөгөөд өнөөдөр хүртэл хэдэн хүний санаанаас хэтэрсэнгүй. Газрыг нь зөвшөөрөл олговол бага ч гэсэн бүтээн байгуулалтыг жил жилээр хийсээр байгаад томоохон үр дүнд хүрч болох боломж байгаа билээ.             Ийм боломж байгааг энэхүү амралт, чөлөө цагаа өнгөрүүлэх цогцолборын үйл ажиллагаатай танилцах явцад харагдаж байлаа. Монголчууд бидэнд Мөнх тэнгэрийн үзэл санаагаа сурталчлах амралт, чөлөө цагаа өнгөрүүлэх цогцолбор байгуулах боломж байгаа билээ. Ганцхан төрөөс бидэнд газрын зөвшөөрлийг нь өгчихвөл бид бүтээн байгуулалтыг нь хийх боломж байгаа юм.                                                 Д.Хүрэлбаатар  

К.Н.ИЛЮМЖИНОВЫН БИЕ ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ.

         МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан ОХУ-д Аугаа их ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох явцдаа К.Н.Илюмжиновын бие төлөөлөгчтэй уулзав. Уулзалтын зорилго нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод  2015 оны 9 дүгээр сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улсын монгол туургатны шатрын Анхдугаар фестивальд зохион байгуулах урилгыг гардуулсан байна. Энэхүү Олон улсын монгол туургатны шатрын Анхдугаар фестивальд ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Саха-Якут, Эрхүү муж, Казакстан, Киргизтаг, Турк, БНХАУ-ын Өвөрмонголын шатрын багууд оролцохыг урьжээ. Шатрын тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй багуудын тэмцээн бөгөөд тойргын журмаар тоглож аваргаа шалгаруулах юм байна. Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч К.Н.Илюмжиновын санаачилгаар байгуулсан Халимагын Элстэй хот дахь шатрын хотхонтой танилцлаа. Шатрын хотхоны төв хэсэгт төв оффес байх бөгөөд тэнд удирдлагууд байрлахын зэрэгцээ шатрын тэмцээн зохион байгуулах боломжтой хийгджээ. Төв хэсгээ тойрон зочид буудал, орон сууцны барилгууд барьжээ. Элстэй хотын элитүүд энэ хэсэгт амьдардаг. Элстэй дахь шатрын хотхон бол Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч К.Н.Илюмжиновын Халимаг дахь түмэн олондоо босгосон олон сайхан санаачлагуудын нэг болон сүндэрлэж байна. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы ОХУ-д хийсэн аялалын нэг ажил хэрэгч уулзалт ийнхүү үр бүтээлтэй, амжилттай болж өнгөрлөө.                                                                                         Б.Банзрагч  

МБНЭ-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ АУГАА ИХ ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХООР ОХУ-ЫГ ЗОРИЛОО.

       Тавдугаар сарын  9.  Энэ өдөр  Дэлхийн  2-р дайныг эцэс болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн аугаа эх орны дайны ялалтын баярын өдөр. Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 орчим хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан юм. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь хүний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна.             Ялалтын билэгдэл далбааг Берлинээс Москва хүргэх даалгаврыг Зөвлөлт холбоот улсын баатар, хурандаа генерал Берзарин хүлээн авчээ.             1941 оны зургадугаар сарын 22-ны өдрөөс 1945 оны тавдугаар сарын 9-нийг хүртэл 1418 хоног үргэлжилсэн дайн энхийг эрхэмлэгч шударга түмний ялалтаар төгссөн. Гэвч дөрвөн жил үргэлжилсэн дайны жилүүдэд зөвлөлтийн 26.6  сая хүн амь насаа алдсан нь дэлхийн хоёрдугаар дайны нийт хохирлын 40 хувь болдог байна.             Үүнээс гадна фашистууд Оросын хэдэн зуун хот, 70 мянган тосгон, сууринг сүйрүүлэн устгаж 32 мянган үйлдвэрийн газар, 65 мянган км төмөр зам, 98 мянган хамтрал, 1876 САА-г сүйтгэсэн гэсэн тоо баримт байдаг.              ОХУ даяар төдийгүй  Европт ч ялалтын  баярыг, фашистуудаас чөлөөлөгдсөний баярыг өргөнөөр тэмдэглэх гэж байна. Москва хотноо ялалтын баярын гол арга хэмжээ нь Улаан талбай дахь цэргийн сүрт жагсаал юм. Бусад томоохон хотуудад ч ялалтын баярын жагсаал болдог.              Тавдугаар сарын 8-ны өдрийг тус улсад хүндэтгэл эмгэнэлийн өдөр болгон тэмдэглэж, чөлөөлөгч дайчид, баатруудын хөшөөнд цэцэг өргөдөг билээ. Энэ онд Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын арга хэмжээнд Монголын Зэвсэгт хүчний 80 гаруй албан хаагчид оролцож цэргийн сүрт жагсаалыг гайхуулна. Москвад парад алхах бэлтгэлээ базааж эхэллээ МБНЭ-ийн төлөөлөгчид Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд оролцохоор ОХУ-ын Москва хотыг зорилоо. Тэд энэ арга хэмжээнд оролцсоны дараа ОХУ болон Халимагийн нөхөдтэйгээ уулзаж, 2015 оны 7 дугаар сарын 3-нд Цонжийн болдогт болох Монголчуудын Их наадам, 8 дугаар сард болох Олон улсын шатрын тэмцээнд оролцох урилгыг гардуулах юм.                                                                   Д.Хүрэлбаатар              

Хуудаснууд

Subscribe to Гадаад мэдээ