logo

logo.jpg

Advertisement

Хуралдаан

Бөөгийн зөвлөлийн хорин дөрөвдүгээр хуралдаан болов

БӨӨГИЙН ЗӨВЛӨЛИЙН ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР      ХУРАЛДААН БОЛОВ. 2017 оны 03 дүгээр сарын 30-ны өдөр   Бөөгийн зөвлөлийн хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцлээ.  Үүнд:   Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйтай хийсэн уулзалтын тухай                          МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан   Монгол төрийн төлөө амь насаа зориулсан баатруудын  хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай      МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Телевизийн сурталчилгааны тухай,                                         МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Хуулийн төсөлд санал өгөх ажлын хэсэг байгуулах тухай             МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч                                         Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү Сэлэнгэ аймагт ажиллах тухай                                         МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч,                                         Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун Замын-Үүдэд ажиллах тухай                                         МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч                                         Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү   Бурхан халдун хайрханы Нэгдсэн их тахилгын төлөвлөгөөг бэлтгэх ажлын хэсгийн тухай                                                            МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч                                        Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү   Отгонтэнгэр хайрханы Нэгдсэн их тахилгын төлөвлөгөөг бэлтгэх ажлын хэсгийн тухай                                                                   МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч,                                        Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун   NTV-ын телевизийн саналд хариу өгөх тухай                                        МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан   Бөөгийн байгууллагуудын хамтын ажиллагааны тухай                                        МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан   Онгодын тухай                                                  Дээд цэцийн гишүүн Оюунтуул                          

Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Дээд цэцийн хуралдайн хуралдааны шийдвэр

МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭЭД ЦЭЦИЙН  ХУРАЛДАЙН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР 2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр № 1 хот Эцэг, эх, өвөг дээдсээ хүндэтгэх өдрийг тэмдэглэх тухай Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүд, Монгол туургатангуудын уламжлалыг сэргээн хөгжүүлэх, тэдний оюун санааны дархлааг бэхжүүлэх, үндэсний зан үйлийг дэлгэрүүлэх зорилтыг үндэслэн ШИЙДВЭРЛЭХ НЬ: Мөнх тэнгэрээ шүтэгч, Монгол туургатан, тэнгэрийн “Улаач”, түшээ, шүтлэгтэн нарт Нэг. Жил бүрийн 9 дүгээр сарын 22- ны өдрийг Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгосугай. Хоёр. Энэ өдөр тэнгэрийн улаач нар отог, овог, түмэн олноо цуглуулан, ураг, удмын бичигээ сэргэээ баяжуулах, онгод шүтээндээ мөргөн залбирч даатгал, тайлга үйлдэх, Гурав. Монгол хүн бүр эцэг, эх, эмээ өвөө нараа дээдлэн шүтэж, хүндлэн бэлэг өргөл өгч баярлуулан тэтгэх, Монгол төрийнхөө төлөө амиа өргөсөн баатруудынхаа төлөө нэгдсэн залбиралын зан үйлийг хийж хэвшүүлсүгэй. ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙ

2017 оны жилийн төлөвлөгөө

БАТЛАВ                                                                                                                                                               төсөл МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН              2017 оны 2 дугаар сарын .....нд                                              2017 ОНД МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛЭЭС                                            ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ   № Төлөвлөсөн ажлууд                                               Хариуцагч А. Нэгдсэн их тахилга   1 Монгол Улсын бахархалт хайрхан Бурхан халдун хайрханы нэгдсэн Их тахилгыг зохион байгуулах   6 дугаар сарын 3 2 Монгол Улсын баруун хэсэгт байрлах Отгонтэнгэр хайрханы нэгдсэн Их тахилгыг зохион байгуулах   7 дугаар сарын 20 Б. Зохион байгуулах ажлууд   3        Нарны залбиралыг Хүй долоон худагт зохион байгуулах. 6 дугаар сарын 22 4        Залуу улаач нарын нэгдсэн зөвлөлгөөн зохион байгуулах 6 дугаар сарын 23          Дэлхийн улс гүрнүүдэд Монгол төрийнхөө төлөө амь насаа зориулсан зүтгэлтэн, баатрууд, эрдэмтэн, хаад, хатадын сүнсгэлсэн шороог авчирч байрлуулан хүндэтгэл үзүүлэх ажиллагаа. 9 дүгээр сарын 22 6 Оны шилдэг зайран, удган дэмжигчийг шалгаруулах 10-11 дугаар сард 7 Тодорхой хуваарийн дагуу сонин, сайтад ярилцлага өгөх Тухай бүр 8 “Монгол бөө”цуврал эмхтгэл гаргах 4,5 дугаар гаргана 9 Цаг тооны бичиг гаргах 2 дугаар сард 10 “Ёс зүй”-н эмхэтгэл бэлэн болгох 5 дугаар сард Хоёр. Төр олон нийтийн байгууллагатай хамтран ажиллах 111 ССАЖЯ-ны сайдтай уулзаж, Монгол Улс ЮНЕСКО-той хамтран ажиллаж, Монгол бөөг биет бус өвийн соёлын өвд бүртгүүлэх чиглэлээр саналаа танилцуулах,  3 дугаар сард 12 Монгол дахь шашины байгууллагуудын тэргүүн нартай уулзах Хагас жил дутам 13 Нийслэлийн ИХТ-тэй уулзалт хийх, дугаар сард 13 Залуучуудын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх 3 дугаар сард 14 Дорнод аймгийн төвд бөөгийн өргөөг байгуулах 8 дугаар сард 15 БНАСАУ-д ажлын айлчлал дугаар сард 16 БНТурк Улсын элчин сайдтай уулзах дугаар сард 17 БНАСАУ-д улаач нар аялал хийх 4 дүгээр сард 18 ОХУ-д аялал хийх 8 дугаар сард 19 Өмнөговь аймагт ажиллах 9 дүгээр сард                                                        Зохион байгуулах ажлын хэсэг  

Бөөгийн зөвлөлийн хорин хоёрдугаар хуралдаан болов.

                                                                                       2017 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр                   Бөөгийн зөвлөлийн хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцлээ.  Үүнд:   1. Өнөөгийн үүсч байгаа нөхцөл байдлын тухай                           МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан 2. МБНЭ-ийн дээд цэцийн хуралдайн хуралдааныг хийх тухай                          МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал 3. Дэлхийн шашины өдөрт оролцсон тухай                           МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүү   4. МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР-ийн төсөл     

​Бөөгийн зөвлөлийн хориннэгдүгээр хуралдаан болов.

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр                   Бөөгийн зөвлөлийн хуралдааныг өргөтгөж хийлээ. Хуралдаанд “Мөнх тэнгэрийн оньс” бөөгийн төвийн тэргүүн Саруул, “Их хас сүлд” бөөгийн төвийн тэргүүн зайран Отгонбаатар нар оролцов.   Гадаад хамтын ажиллагааны тухай томилолтын тайлан. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан   Улаанбаатар хотын удирдлагуудтай уулзахад тавих саналууд  МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан   МБНЭ-ийн дээд цэцийн хуралдайн гишүүдийн манлайлалын тухай МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал   БНАСАУ-д хийх ажлын айчлалын тухай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан   Мөнх тэнгэрийн календарь-2017 он                                     МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Батчулуун   2017 оны төлөвлөгөө МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Батчулуун   МБНЭ-ийн дээд цэцийн хуралдайн гишүүдийн татвар хандив, төлөх хугацааны тухай   МБНЭ-ийн Хяналтын цэцийн удирдагч П.Батжаргал   Монгол бөөгийн их зайран Нямдаваагийн тухай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан   МБНЭ болон “Мөнх тэнгэрийн оньс”-ээс хамтран ажиллах тухай  “Мөнх тэнгэрийн оньс”бөөгийн төвийн тэргүүн Саруулзам   “Шашины хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн тухай. МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүү   Дэлхийн шашины өдөрт оролцох тухай  МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан    

МБНЭ-ийн Дээд Цэцийн Хуралдайн хуралдааны шийдвэр

МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР   2016 оны 12 дүгээр                                                                  Улаанбаатар сарын  ....-ны өдөр                       №                                              хот   Эцэг, эх, өвөг дээдсээ хүндэтгэх өдрийг тэмдэглэх тухай         Мөнх  тэнгэрийн шүтлэгтэнгүүд, Монгол туургатангуудын уламжлалыг сэргээн хөгжүүлэх, тэдний оюун санааны дархлааг бэхжүүлэх, үндэсний зан үйлийг дэлгэрүүлэх  зорилтыг үндэслэн ШИЙДВЭРЛЭХ НЬ: Мөнх тэнгэрээ шүтэгч, Монгол туургатан, тэнгэрийн “Улаач”, түшээ, шүтлэгтэн нарт Нэг.  Жил бүрийн 9 дүгээр сарын 22- ны өдрийг  Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгосугай. Хоёр. Энэ өдөр тэнгэрийн улаач нар отог, овог, түмэн олноо  цуглуулан, онгод шүтээндээ мөргөн залбирч даатгал, тайлга үйлдэх, Монгол хүн бүр эцэг, эх, эмээ өвөө нараа дээдлэн шүтэж, хүндлэн бэлэг өргөл өгч баярлуулан тэтгэх, Монгол төрийнхөө төлөө амиа өргөсөн баатруудынхаа төлөө нэгдсэн залбиралын зан үйлийг хийж хэвшүүлсүгэй.  

МБНЭ-ийн дээд цэцийн хуралдайн гишүүдийн манлайлал

“2016 оны МБНЭ-ийн онцлох есөн үйл явдлууд ба таван зэм” онцлох үйл явдлын “таван зэм”-ийн Тавдугаарт. Татвараа үл төлөгсөд ба хугас төлөгсөдийн “бүлэг” гэж орсон билээ. Энэхүү хэсгийг тодотгох шаардлагаас МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ГИШҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ-ыг ил тод тавьж байна. Тавдугаарт. Татвараа үл төлөгсөд ба хугас төлөгсөдийн “бүлэг”. Монгол бөөгийн манлайлагч болж, бөөгийн байгууллагын хувь заяаг нуруундаа тээж яваа Дээд цэцийн хуралдайн гишүүдийн татвар, дэмжлэг манай байгууллагын адмений цалингийн урамшуулалыг дөнгөн данган хангах хэмжээнд байгаа. Үлдсэн ачаалал болох байр, үйл ажиллагаа, техник хэрэгслийн зардалыг нэг хүн нуруундаа үүрч явна. Нөхцөл байдал ийм байхад Дээд цэцийн хуралдайн гишүүний татвар, дэмжлэгийг өгдөггүй гишүүддээ хариуцлага тооцохоос аргагүй. Татвараа төлөхгүй мөртлөө хуралд ирж оролцох нь утгагүй  хэрэг. Яагаад гэвэл хурал хийх танхимаа хүртэл бид мөнгө төлж байж авдаг. Энэ талаас нь бодвол хэдий болтол “мөнгө” төлөлгүй бусдын нуруун дээр ачаалал нэмж, үгээ хэлэх болж байна. Тиймээс бид “татвараа үл төлөгсөд ба хугас төлөгсөдийн “бүлэг”-ээс салж, шинэ хүчнээр хүчээ сэлбэх цаг хугацаанд тулж ирлээ.         №       НЭР ДЦХ-н хуралдаан Нэгдсэн тахилга ҮНЭЛГЭЭ       ТАТВАР       Эцсийн үнэлгээ оролцоо ҮНЭЛГЭЭ А А Б хуралдаан идэвхи Бурхан халдун Хөвсгөл бусад     Д.Жаргалсайхан 8 100,0 Х-тай + + + Х-тай Х-тай ДҮҮРЭН БӨӨГИЙН ЗӨВЛӨЛ   Д.Одонхүү 8 100 Х-тай + +   Х-тай Х-тай ДҮҮРЭН   Д.Батчулуун 6 75 Х-тай + +   Х-тай Х-тай ДҮҮРЭН   Д.Энхжаргал 7 88 Х-тай +     Х-тай Х-тай ДҮҮРЭН   П.Батжаргал 7 88 Х-тай + +   Х-тай Х-тай ДҮҮРЭН Удирдах зөвлөл   Ц.Отгонсүрэн 3 38 Х-гүй - -   Х-гүй дутуу Хангалтгүй   Ч.Дангаасүрэн 4 50 Х-тай + + + Х-тай Х-тай ДҮҮРЭН   П.Нарангэрэл 1 13 Х-гүй + - + Х-тай Х-гүй Хангалтгүй   Ч.Догсмаа 3 50 Х-тай - -   Х-гүй Х-гүй Хангалтгүй   О.Туул 2 25 Х-гүй + -   + Дутуу Хангалтгүй   Ч.Янжинсүрэн 3 38 Х-гүй - -   Х-гүй Х-гүй Хангалтгүй   Ж.Өсөхбаяр 8 100 Х-тай + +   Х-тай Х-тай ДҮҮРЭН   Н. Дайрий 7 88 Х-тай - -   Х-гүй Х-тай ДҮҮРЭН   И. Болдбаатар 7 88 Х-тай - -   Х-гүй дутуу Хангалтгүй   Б.Батжаргал 8 100 Х-тай + + + Х-тай Х-тай ДҮҮРЭН   Г.Янжинлхам 7 88 Х-тай + +   Х-тай Х-тай ДҮҮРЭН   Л.Юра 8 100 Х-тай + +   Х-тай Х-тай ДҮҮРЭН   Б.Наранцэцэг 1 13 Х-гүй + -   + дутуу Хангалтгүй   Я.Отгонбаатар 7 88 Х-тай + +   Х-тай Х-тай ДҮҮРЭН   Н. Баярсайхан 8 100 Х-тай + +   Х-тай Х-гүй Дундаж   П.Зоригтбаатар 1 13,0 Х-гүй + + + Х-тай Х-гүй Хангалтгүй   Бэгзжав 3 38 Х-гүй + -   + Х-гүй Хангалтгүй   Янжмаа 8 100,0 Х-тай - -   Х-гүй Х-тай Дундаж   Цагаанхүү 8 100,0 Х-тай + +   Х-тай Х-тай ДҮҮРЭН                Залуучуудын зөвлөл   Б.Нарангэрэл 1 13,0 Х-гүй + -   + Х-гүй Хангалтгүй   Б.Мөнхчулуун 4 63,0 Х-тай + -   + Х-тай ДҮҮРЭН   Б.Байгальмаа 1 13,0 Х-гүй - -   Х-гүй Х-тай Дундаж   Б.Чанцал 0 100,0 Х-гүй - -   Х-гүй Х-тай Дундаж   А.Оюунчимэг 7 88,0 Х-тай + +   Х-тай Х-тай ДҮҮРЭН   Ц.Мөнхбаяр 1 13,0 Х-гүй + -   + Х-гүй Хангалтгүй   О.Болормаа 2 25,0 Х-гүй + -   + Х-гүй Хангалтгүй   С.Болормаа 5 63,0 Х-тай   -   Х-гүй дутуу  Дундаж   Баттогтох 4 50,0 Х-тай + -   Х-тай Х-тай Дундаж   Г.Ялалтбаатар   88,0 Х-тай +     Х-тай Х-тай ДҮҮРЭН   Одбаяр   100,0 Х-тай + +   Х-тай Х-тай ДҮҮРЭН   Б.Доржпүрэв   88,0 Х-тай + + + Х-тай Х-тай ДҮҮРЭН   Эрдэнэсүх   100,0 Х-тай +     Х-тай Х-тай ДҮҮРЭН   Оюунтуул   100,0 Х-тай +     Х-тай Х-тай ДҮҮРЭН   Сумьяа   100,0 Х-тай +     Х-тай Х-тай ДҮҮРЭН   Бахаамаазагд   100,0 Х-тай + +   Х-тай Х-тай ДҮҮРЭН Байнгын бус гишүүд   А.Энхтайван     Х-тай       Х-тай Х-тай ДҮҮРЭН   Я.Мөнгөнсувд     Х-тай - - + Х-тай Х-тай ДҮҮРЭН   М.Сарантуяа     Х-тай - -   Х-тай Х-тай ДҮҮРЭН   Б.Солонго     Х-тай + -   Х-тай Х-тай ДҮҮРЭН   Ч.Наранчимэг     Х-тай - -   Х-тай Х-тай ДҮҮРЭН   Н.Мягмарсүрэн     Х-тай + -   Х-тай Х-тай ДҮҮРЭН        

БӨӨГИЙН ЗӨВЛӨЛИЙН ХОРЬДУГААР ХУРАЛДААН БОЛОВ.

2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр                  Бөөгийн зөвлөлийн хуралдааныг өргөтгөж хийлээ. Хуралдаанд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумйн бөөгийн зөвлөлийн удирдагч, зайран Болд оролцлоо. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд: 1,“Шашины хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг олж танилцах тухай.   МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан 2,Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн жилийн ажлын дүнг хэлэлцэж шагнал урамшуулал олгох тухай                                                  МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүү 3,Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн шинэ жилийн арга хэмжээнд оролцох төлөөллийн тухай МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал 4,Эрээний бөөгийн зөвлөлийн тухай. Монгол бөөгийн удган Б.Чанцалын тухай. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан 5,Гадаад хамтын ажиллагааны тухай. Зайран Д.Дарьчулууны тухай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан 6,МБНЭ-ийн гадаад дахь сурталчилгаагаа эрчимжүүлэх тухай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан                    

МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ТАТВАР, ХУРААМЖ, ХАНДИВ ӨРГӨХ ЖУРАМ

МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн 2016 оны                                                                   12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар батлав  МБНЭ-ийн дүрэмийн хэд хэдэн бүлэгт татвар, хандив, хураамж төлөх үндэслэлийг заасан байдаг билээ. Ийнхүү заахдаа МБНЭ-ийн мөнгөн сан нь “Салбар гишүүний татвар, хураамж,”-аас бүрдэнэ. МБНЭ-ийн бүх шатны байгууллага, хөрөнгийн зарцуулалтын талаар жил бүр Дээд цэцийн хуралдайд мэдээлж байна. Гишүүний татвар нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэр мөн бөгөөд татвар төлөх гишүүдийн жагсаалт, төлөх татварын хэмжээ, хугацааг Дээд цэцийн хуралдайн хуралдаанаар хэлэлцэж баталгаажуулна. МБНЭ-ийн сонгуульт гишүүн санхүүжилтын журмын дагуу хураамж төлөх бөгөөд энэ нь түүнийг гишүүний татвараас чөлөөлөх үндэслэл болохгүй. Сонгуультан хүндэтгэн үзэж шалтгаангүйгээр хураамжаа төлөөгүй нь хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.  Хандивыг зөвхөн сайн дурын үндсэн дээр өгөх бөгөөд гишүүд дэмжигчдийн өргөсөн хандив нь  хариу нэхэх үндэслэл болохгүй.    1дүгээрзүйл. МБНЭ-ийн гишүүний татвар хэмжээ. 1.1. МБНЭ-ийн гишүүд, дэмжигчдийн татварын хэмжээг МБНЭ-ийн Дээд хуралдайн хуралдаанаас ялгавартай тогтооно. МБНЭ-ийн гишүүн бөгөөд дэмжигчийн жилийн татварын хэмжээг дараахь хэмжээтэй тогтоож байна. Үүнд: 1.2. МБНЭ-ийн гишүүн бөгөөд дэмжигч нь 30000 (гучин мянган) төгрөг,   1.3. МБНЭ-ийн гишүүн “Улаач” нь 50000 (тавин мянган) төгрөг,   1.4. Монгол бөөгийн зайран, удган нь 80000 (наян мянган) төгрөг, 1.5. Монгол бөөгийн тэргүүн зайран, удган нь 100000 (нэг зуун мянган) төгрөг,   1.6. Монгол бөөгийн тэргүүн дээд зайран, удган нь 150000 (нэг зуун тавин мянган) төгрөг, 1.7. Монгол бөөгийн Их зайран, удган нь 200000 (хоёр зуун мянган) төгрөг, 1.8. Монгол бөөгийн Дархан зайран, удган нь 250000 (хоёр зуун тавин мянган) төгрөг тус тус байна.   2 дугаар зүйл. МБНЭ-ийн гишүүний хураамжийн хэмжээ  МБНЭ-ийн гишүүдэд дараах хураамжийг тогтоож байна. 2.1. МБНЭ-ийн гишүүд нь нэгдсэн тахилгад мандатын хураамжанд 1500-5000 төгрөгийг, 2.2. МБНЭ-ийн гишүүд нь Дээд цэцийн хуралдайн гишүүнээр сонгогдсон тохиолдолд жил дутам 50000 (тавин мянган ) төгрөгийг, 2.3. Монгол бөөгийн цол хүртсэн нөхцөл бүрт (цолны батламж, үнэт цаас, тэмдэг) 100000 (нэг зуун мянган ) төгрөгийг тус тус хураамжанд төлнө.   3 дугаар зүйл. МБНЭ-ийн гишүүний татвараас чөлөөлөх шалтгаан нөхцөл МБНЭ-ийн гишүүний татвар, хураамжаас дараах нөхцөлд чөлөөлнө. 3.1.  МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайгаас гаргасан шийдвэрийг үндэслэж чөлөөлж болно.   3.2. МБНЭ-ийн тодорхой ажил үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд ажлын урамшуулалд тооцон татвар, хураамжаас чөлөөлнө. 4 дүгээр зүйл. Татвар хураамж төлөөгүй нөхцөлд хариуцлага тооцох тухай.   МБНЭ-ийн гишүүний татвар төлөөгүй нөхцөлд: 4.1. Монгол бөөгийн цол, тэмдэгийг олгохгүй. 4.2. МБНЭ-ийн шагнал, урамшил олгохгүй. 4.3. Татвар төлөөгүй гишүүнийг мэдсээр байж шагналд тодорхойлсон бол Дээд хуралдайн гишүүн хариуцлага хүлээнэ. 4.4. Монгол бөөгийн цол, шагналыг МБНЭ-ийн Дээд байгууллагын санаачлагаар олгосон тохиолдолд энэ хариуцлага хамаарахгүй. 4.5. МБНЭ-ийн дээд цэцийн гишүүн нь татвар, хандиваа төлөөгүй нөхцөлд хариуцлага хүлээх үндэслэл болно.     МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙ  

МБНЭ-ийн Дээд Цэцийн Хуралдайн дөчин хоёрдугаар хуралдаан болов

2016 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн дөчин нэгдүгээр хуралдаан болж өнгөрлөө.           Хуралдаанаар:  МБНЭ-ийн цол олгоход мөрдөх журам Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч   Монгол бөөгийн цолонд нэр дэвшүүлэх тухай МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч,                                                             Монгол бөөгийн их зайран  Д.Одонхүү Нууц санал хураалт Хяналтын цэцийн удирдагч Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал   Монгол бөөгийн ёс зүйд нэмэлт оруулах тухай. Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч   МБНЭ-ийн Дээд Цэцийн хуралдайн гишүүдийн татвар төлөлт                                                      МБНЭ-ийн Хяналтын цэцийн удирдагч                                                      Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал   МБНЭ-ийн Дээд Цэцийн хуралдайн гишүүдийн манлайлал МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч,                                                              Монгол бөөгийн их Дархан удган Д.Батчулуун   МБНЭ-ийн татвар, хураамж, хандив өргөх журам Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч   2016 оны Төсвийн гүйцэтгэл Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч   2017 оны төсөв Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч   Шагналд тодорхойлох тухай Шийдвэрүүдийн биелэлт Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч  

Хуудаснууд

Subscribe to Хуралдаан