logo

logo.jpg

Advertisement

Хуралдаан

​Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Дээд цэцийн хуралдайн тогтоол

2016 оны 03 дугаар                               № 01                               Улаанбаатар хот сарын 31-ны өдөр         Дээд цэцийн хуралдайн гишүүдийг сонгох тухай Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн дүрмийн 5.14.11-д “Дээд õóðàëдайн ÷ºëººò öàãò á¿ðýëäýõ¿¿íä îðîí ãàðâàë íºõºí ñîíãîõ” заасныг үндэслэн ТОГТООХ НЬ :   Нэг. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүнээр: Янжмаа-Удган                                                                                   92,0 Одбаяр-зайран                                                                                   99,0 Б.Доржпүрэв                                                                                     92,0 Нарыг тус тус сонгосугай.   Хуралдайны тэргүүлэгчид  

МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛДАЙН ЕСДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР 2015.10.10

       Хориглох тухай             Монгол бөөгийн хөгжилд уламлалт бус жаяг газар авч, хүмүүсийн оюун санааны дархлаанд сөрөг зан үйл дэлгэрч, бөөгийн зан үйлд байгаагүй суваргыг толгой дээрээ залах, хадагийг өргөлд ашиглах, мод, модлог ургамалд уяж үхүүлэх зэргээр байгальд сөрөг нөлөө үзүүлэх, хог хаягдал бий болгох боллоо. МБНЭ-ээс Монгол бөөгийн түүхэн уламжлал, судалгаа дүнг үндэслэн ШИЙДВЭРЛЭХ НЬ:                                       Монголын нийт бөө нарт               Нэг. Монгол бөөгийн хуяг дуулганы майхавч дээр суварга залахыг хориглосугай.               Хоёр. Овоонд хадаг өргөж, хог хаягдал үүсгэх, мод, модлог ургамлыг хадгаар боймилж уяж үхүүлэх зэргээр Монгол бөөгийн зан үйл хийхийг хориглосугай.               Гурав. Байгалын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн даавуу цуударыг өргөн хэрэглэж, Нийлэг эдээр хийсэн даавуу материалыг ашиглахаас татгалзсугай.                      

​МБНЭ-ИЙН БАГА ХУРАЛДАЙН ГУЧИНДОЛОО ДУГААР ХУРАЛДААНЫ МЭДЭЭ

2016 оны 3 дугаар сарын 31-ны өдөр МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гучин долоо дугаар хуралдаан болж өнгөрлөө. Хуралд МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүдээс гадна  Орхон, Дархан, Увс аймгийн Бөөгийн хүрээлэнгийн төлөөлөгчид оролцлоо. Хурлын тэргүүлэгчээр Д.Одонхүү, Н.Даарий, И.Болдбаатар нар ажиллаа. Хуралдаанд “МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛЭЭС МОНГОЛ УЛСЫН БАХАРХАЛТ, ЗҮРХ УУЛ БОЛСОН “БУРХАН ХАЛДУН” ХАЙРХАНЫ  НЭГДСЭН ТАХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ”-г МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүү танилцууллаа. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Д.Жаргалсайхан, И.Болдбаатар, Б.Батжаргал, Ж.Өсөхбаяр нар үг хэллээ. Дараа нь Зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүний нууц санал хураалт болж, МБНЭ-ийн байнгын гишүүнээр зайран Одбаяр, Б.Доржпүрэв, удган Янжмаа нарыг сонгосон байна. МБНЭ-ийн Дээд хуралдайн гишүүнээс Удирдах  зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй сонголоо. Үүнд: Ц.Отгонсүрэн- Монгол бөөгийн их удган, Ч.Дангаасүрэн- Монгол бөөгийн их зайран, Ж.Өсөхбаяр- Монгол бөөгийн тэргүүн зайран, Н. Дайрий- Монгол бөөгийн тэргүүн удган, И. Болдбаатар- Монгол бөөгийн тэргүүн удган, Н. Баярсайхан- Монгол бөөгийн тэргүүн зайран, Ц.Мөнхбаяр- Монгол бөөгийн зайран, Б.Батжаргал-Монгол бөөгийн удган, Н.Мягмарсүрэн-Монгол бөөгийн тэргүүн удган          нар тус тус сонгогджээ.               МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн гишүүнээр Б.Мөнхчулуун- Монгол бөөгийн зайран, Б.Байгальмаа- Монгол бөөгийн тэргүүн удган, О.Болормаа- Монгол бөөгийн удган           , Одбаяр-зайран, С.Болормаа- Монгол бөөгийн удган нар тус тус сонгогдлоо.                                        МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн нууц санал хураалт хоёр шаттай явагдаж, удирдах бүрэлдэхүүнийг сонгосон байна. МБНЭ-ийн Удирдах зөвлөлийн удирдагчаар Ж.Өсөхбаяр, МБНЭ-ийн Удирдах зөвлөлийн дэд удирдагчаар И.Болдбаатар, МБНЭ-ийн Удирдах зөвлөлийн дэд удирдагчаар Н.Баярсайхан, МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн удирдагчаар Б.Байгалмаа, МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн дэд удирдагчаар С.Болормаа, МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн дэд удирдагчаар Одбаяр нарыг сонгожээ. Хуралдааныг хоёр дахь удаагаа Ч.Янжинсүрэн, Н.Мягмарсүрэн, Б.Чанцал, Бэгзжав, Б.Бэрцэцэг нар хурлаа тасалж байгааг анхааруулж байна. Хурлаас гаргасан тогтоолуудыг олонхын саналаар баталсан байна. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “ Орон нутгийн үйл ажиллагааны тухай”  мэдээлэл хийж, хуралдааныг хааж үг хэллээ.    

МБНЭ-ийн Бөөгийн зөвлөлийн арваннэгдүгээр хуралдаан болов.

  2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр  Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд: 1. Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлээс Монгол Улсын бахархалт, зүрх уул болсон “бурхан халдун” хайрханы  нэгдсэн тахилга зохион байгуулах төлөвлөгөөМБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан   2. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн Удирдах зөвлөл, Залуучуудын Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай                                           МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүү   3. Өмнөговь, Хөвсгөл аймагт ажиллах тухай                                                   МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан   4. Ханш нээх үеэр сурталчилгаа зохион байгуулах тухай                                    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлий Дээд цэцийн хуралдайн тогтоол

      Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн                                                 Дээд цэцийн хуралдайн тогтоол   2016 оны 03 дугаар                                                 № 03                               Улаанбаатар хот сарын 11-ны өдөр                                                                   Хуралдайн бэлтгэл хангах ажлын                                                                             хэсгийг томилох тухай Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Дээд цэцийн хуралдайгаас ТОГТООХ НЬ :             МБНЭ-ийн Гучин долдугаар хуралдайн бэлтгэл хангах ажлын хэсгийг Д.Одонхүү-Монгол бөөгийн их зайран, МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч И.Болдбаатар-Монгол бөөгийн тэргүүн зайран Н.Даарий-Монгол бөөгийн тэргүүн удган Ц.Мөнхбаяр-Монгол бөөгийн зайран, Залуучуудын зөвлөлийн дарга нарыг тус тус томилсугай.  Хуралдайны тэргүүлэгчид  

​МБНЭ-ИЙН БАГА ХУРАЛДАЙН ГУЧИН ЗУРГАДУГААР ХУРАЛДААНЫ МЭДЭЭ

2016 оны 3 дугаар сарын 11-ны өдөр МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гучин зургадугаар хуралдаан болж өнгөрлөө. Хуралд МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүдээс гадна  Орхон, Дархан, Дорнод аймгийн Бөөгийн хүрээлэнгийн төлөөлөгчид оролцлоо.  Хурлын тэргүүлэгчээр Д.Жаргалсайхан. Д.Одонхүү, Н.Баярсайхан нар ажиллаа. Хуралдаанд “МБНЭ-ийн гурван жил ба шинэчлэгдэх шаардлага” гэсэн илтгэлийг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан тавьж хэлэлцүүллээ. Мөн хуралдаанаар “ МБНЭ-ийн дүрэмийн шинэчлэгдсэн найруулга”-ыг хэлэлцэж баталлаа. МБНЭ-ийн дүрэмийн шинэчилсэнтэй холбогдуулж “Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн цол олгоход мөрдөх журам” ба Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн  шагнал олгох журам”-ыг тус тус хэлэлцэж баталлаа. Дараа нь МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүний нууц санал хураалт болж, Өмнө сонгогдож ажиллаж байсан 30 хүнийг МБНЭ-ийн байнгын гишүүнээр батамжилж, 15 хүнийг байгууллага төлөөлсөн гишүүнээр, 5 хүнийг байнгын бус гишүүнээр, шинээр Л.Юра, Оюунчимэг, Баттогтох нарыг байнгын гишүүнээр тус тус сонгосон байна. МБНЭ-ийн Дээд хуралдайн гишүүнээс У.Ганхуяг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдлөө.   Монгол бөөгийн зайран Мялдоржид Монгол бөөгийн тэргүүн зайран цол олгох тухай нууц санал хураалт болж 87,4 хувийн саналаар дэмжигдлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан У.Ганхуяг, И.Болдбаатар, Ч.Дангаасүрэн, О.Туул, Д.Одонхүү нар үг хэллээ Хурлаас гаргасан тогтоолуудыг олонхын саналаар баталсан байна.    

МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ

МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн 2015 оны  9 дүгээр сарын ... -ны өдрийн хуралдаанаар батлав    Мөнх тэнгэр, эзэн Чингисээ хаанаа эрхэмлэн дээдэлсэн, үндэсний үзэл, монгол соёл иргэншил, зан үйл, ёс заншил, дэг журмын цогц, тэнгэрлэг ард түмний минь үеийн үед мөргөж, шүтэж ирсэн хөх тэнгэрийн мөнхийн үзэл, Бөө шүтлэгийг уламжлан хөгжүүлэх, түүнийг сүсэгтэн олон түмэнд хүртээн сурталчлах үйлсэд амьдралаа зориулсан Удган, Зайран, Түшээ, сүсэгтэн олныг зүтгэлийг үнэлж шагнаж урамшуулах зорилгоор шагналыг бий болгож байна.   1дүгээрзүйл.Шагнал олгох үндэслэл.   1.1. Үндэсний оюун санааны тархалааг хамгаалах, Монголын үндэсний язгуурын шүтлэг болох бөө нартай хамтран ажиллах, Монгол уламжлалт бөөгийн зан үйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, Бөөг дэлхий дахинд сурталчлан таниулах, Олон улсын хэмжээнд төлөөлөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, ЮНЕСКО-ийн соёлын өвд Монгол бөөгийн зан үйлийг бүртгүүлэх боломж нөхцөлийг судлан хэрэгжүүлэх, Хүний Эрхийн Түгээмэл Тунхагийг дэмжиж хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийг эрхэмлэх, энхтайван тогтоохын төлөөх үйл хэргийг нь залгамжилахад оруулсан хувь нэмэр, 1.2.Монгол Улсын хөгжил дэвшил, нийгэм эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, хүний эрх, эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёс, тэгш байдлыг хангах, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний язгуур эрх ашиг, үндэсний үзэл, оюуны эв нэгдлийг дээдлэх үзэл санаа, байгаль орчиноо хамгаалах үйлст оруулсан хувь нэмэр, 1.3.Бөө хүн нь бөөгийн ёс зүйг эрхэмлэн сахиж, сүсэгтэн олноо хүндэтгэж, дээдэлж ажилласан байдал, бөөг уламжлалт ёс жаягаар хөгжүүлэх, таниулан сурталчлах, Монгол бөөгийн уламжлал ёс дэг жаягийг хадгалах, тахилга, тайлгын уламжлалыг сэргээж, түгээх, хяналт тавих үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон, бөөгийн зан үйлд он удаан жил тасралтгүй ажиллаж, оруулсан хувь нэмрийг тус тус үндэслэн  шагналыг олгоно. 1.4. МБНЭ-ээс жил бүр салбарын тэргүүний бөө нар, гишүүн, эрдэмтэн судлаач, хандивлагчийг шалгаруулж байна. 1.5. МБНЭ-ээс уламжлан тодорхойлж, Монгол төрийн байгуулагуудын шагналыг олгох ажлыг зохион байгуулна. 1.6. Шагналын эх загварыг МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдаанаар батална.   2 дугаар зүйл. Шагналын нэр,    МБНЭ-ийн Дүрмийн 10 дугаар зүйлийг үндэслэн дараах шагналыг олгоно. Үүнд:   2.1. Энэ журмын 1.1-ийг үндэслэн “Бэхи” “Тив тэнгэрийн элч” цол, одонг олгоно. 2.2. Энэ журмын 1.2-ийг үндэслэн “Мөнх тэнгэрийн илч” 1,2,3 дугаар зэргийн одон,  олгоно. 2.3. Энэ журмын 1.3-ийг үндэслэн: “Мөнх тэнгэрийн төлөө” медаль 1,2,3 дугаар зэргийг олгоно. 2.8. Монгол бөөгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, байгуулсан гавьяаг үндэслэн одон, медалийг шат алгасан олгож болно.            3 дугаар зүйл. Шагналын шалгуур үзүүлэлт, тодорхойлох, олгох             3.1. Монголын бөөгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж одон, медаль,  олгоно. 3.2. Монгол Бөөгийн одон, медалийн шагналд Дээд цэцийн Зөвлөлийн гишүүд, Ерөнхийлөгч болон бага хуралдайн гишүүн, аймгийн удирдагч Удган, Зайран нар, хамт олноос нэр дэвшүүлнэ. 3.3. МБНЭ-ээс зохион байгуулсан ажиллагаанд оролцсон байдлыг үнэлэх журмын шаардлагыг хангасан байна. 3.4. МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүд, аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Удган, Зайран нар, хамт олноос нэр дэвшүүлж, бичгээр тодорхойлолт ирүүлнэ. 3.5. Хуурамч тодорхойлолт гаргасан тохиолдолд олгосон шагналыг хүчигүй болгож, Дээд цэцийн Зөвлөлийн гишүүнээс огцрох үндэслэл болно. 3.6. МБНЭ-ийн гишүүний хувьд татвараа өгөөгүй тохиолдолд шагналаас хасна. 3.6. Монгол Улсын хууль, журам зөрчсөн, төрийн нэр барьсан шагналыг олгохыг хориглоно. 3.7. МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирамжаар одон, медалийг олгоно.  

АЙМГУУДЫН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ, ДҮН

 2015 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн  МБНЭ-ийн Бөөгийн зөвлөлийн аравдугаар хуралдаанаар МБНЭ-ийн Дээд цэцийн 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №3 тоот  шийдвэрийн биелэлтийг гаргаж, МБНЭ-ийн Аймаг, нийслэлийн Бөөгийн хүрээлэнгийн ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэлээ.   № Аймаг, нийслэл Ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлт Үнэлэлт ҮНЭЛГЭЭ ӨССӨН, БУУРСАН Нэгдсэн тахилгад оролцолт Зохиосон ажил татвар төлөлт гишүүн элсүүлэлт бөөгийн судалгаа  1 Баян-Өлгий + + - + - Хангалттай   2 Ховд - - - - - Хангалтгүй   3 Увс - - - - - Хангалтгүй   4 Завхан - - - - - Хангалтгүй   5 Говь-Алтай - + + + + Хангалттай   6 Хөвсгөл + + + + + Хангалттай   7 Булган - - - - + хангалтгүй - 8 Сэлэнгэ + - - - + Хангалтгүй   9 Орхон + + + + - Хангалттай   10 Дархан-Уул                + + + + - Хангалттай   11 Төв - - - - - Хангалтгүй   12 Архангай - + - + + Хангалттай + 13 Баянхонгор + + - - + Хангалттай   14 Өвөрхангай + + + - + Хангалттай   15 Дундговь + + + - + Хангалттай   16 Дорноговь, Говьсүмбэр - + - + + Хангалтгүй - 17 Өмнөговь + - - + + Хангалттай   18 Хэнтий + - - - + Хангатгүй   19 Дорнод + + + + + Хангалттай   20 Сүхбаатар - - - - - Хангалтгүй      

МЭНДЧИЛГЭЭ

         Сааль сүү, сархадын дээдээ сацлан өргөж, отго, омог, элгэн саднаараа цугларч мэндлэн золгох, Сар шинийн баяр саатан мишээх мөч, Мөнх хөх тэнгэр, онгон сайхан байгальдаа сүслэн залбирдаг, онго, онгоддоо буулган залах, золгох өдөр, сар айлчлан ирлээ. Монгол Улс Мөнх тэнгэрийн үзлийг төрийн хэмжээнд шүтэж эхэлсэний 2224 жил, мичин жилийн мэндчилгээг дэвшүүлж, түмэн олон, айл өрх, зон иргэддээ хамгийн сайн сайхан бүхнийг ерөөе. Хүн төрөлхтөний түүхийн улбаанд Дээд буурлууд, өвгөд дээдсээс уламжлан ирсэн зөвхөн хөх Монголчуудад заяасан мөнх тэнгэрээ шүтэх хувь заяагаараа бид бахархаж байна. Хүмүүний ертөнцөд нэрээ цуурайтуулсан Хүннү, Сүннү, Монгол гүрэн, их Чингис хаанаараа бахархаж байна. Энэ аугаа үзлийг дээдлэн шүтэж, дэлгэрүүлэх зорилгоор нэгдэн зүтгэж яваа тэнгэрийн “Улаач” нараараа бахархаж байна.             Хүн төрөлхтөн нэгэн бэрхшээлийн өмнө тулан ирж, түүнийг даван туулах аргаа Мөнх тэнгэр, эзэн Чингис хааны сургаалаас хайж байна. Түүний хэрэгжүүлж байсан төр, нийгэм, эдийн засаг, улс төр, шашин, цэрэг дайны бодлого, олон улсын дипломат харилцааны үндэслэлийг тэргүүлэх гүрнүүд ихээр судлах боллоо.             Монгол туургатны дунд мөнх тэнгэрийн үзэл санаа маш өргөнөөр түгэн дэлгэрч эх орондоо амьдран суугаа Монголчуудын 14.6 хувь Мөнх тэнгэрийн шүтлэгээ дээдлэн шүддэг болсоныг 2015 оны “Олон улсын шашины байдлын илтгэл”-д тунхаглан зарлалаа. Тэнгэрийн “Улаач” нарын хорин таван жилийн зүтгэлийг ийнхүү анх удаа мэдээлж хүлээн зөвшөөрлөө. Энэ бол бидний гарааг үнэлсэн хэрэг. Гэвч өнөөдрийн төр, засаг биднийг хүлээн зөвшөөрөх талаар юу ч хийгээгүй байна. Бидэнд хийх ажил их бий.             Өөр өөрийн онгод шүтээнээ эрхэмлэн дээдэлж явдаг тэнгэрийн “Улаач” нарын хувьд нэгдэж, хамтран ажиллахын тулд багагүй бэрхшээлийг туулж явна. Зохион байгуулалтын асуудлууд бага багаар ахисаар байна. Харин хуралдаж, бодлогоо боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэх гэж, хамтаараа нэгдсэн их тахилга дор хүчээ нэгтгэх гэж, байгуулагын үйл ажиллагааг тогтмол байлгах үндэс болсон санхүүгийн хувьд бэхжүүлэх гэж, үйл хэргээ ёс зүйгээ дээдэлсэн, уламжлалт чанараа хадгалсан цол, хийсэн бүтээснээрээ хүртдэг шагналтай болгох гэж, байгууллагаа аваад явчих залгамж үеээ бэлтгэх гэж ажиллаж байна. Энэ бүхний үр дүнд олон зуун жилийн баялаг туршлагатай, олон зуун сая шүтлэгтэнтэй, түүнээсээ дэмжлэг авч байдаг асар их хөрөнгийн чадавхитай, хэдэн зуугаар тоологдох сүм хийд, материалаг суурь баазтай,  өөрийн радио, телевизтэй хүчирхэг шашины байгууллагуудтай Монгол хүний оюуны орон зайд өөрсдийн байр сууриа бэхжүүлэх сорилтод Монгол бөө нар хүчээ үзэж, мөр зэрэгцэн ажиллаж байна.             Үүний хажуугаар зарим бүлэглэлийн биднийг хагалан бутраах гэсэн оролдлогууд, хувь хүний амиа хичээсэн зан үйлдлүүд цаашдын үйлд саад учруулж байгаа ч бид зорьсон үйл хэргийнхээ төлөө бага багаар урагшилж явна. Мөнх тэнгэрийн шүтлэгээ дэлгэрүүлэх зорилготой Миний Монголын “Улаач” болсон нь учиртай Амьдралд Та үйлс бүтээх гэж ирсэн болохоор Алаг дэлхий таныг юу хийхийг чинь хүлээж байна. Д.ЖАРГАЛСАЙХАН-МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН      ЭВЛЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА АСАН,   ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУРАНДАА               

МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ШИЙДВЭР

Бөөгийн хүрээлэнгийн ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлтийн тухай 2014 оны 3 дугаар                                           Улаанбаатар сарын 12-ны өдөр                №                                  хот                                                                        МБНЭ-ийн дүрмийг үндэслэн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ НЬ: Нэг. МБНЭ-ийн Нийслэл аймаг, дүүргийн Бөөгийн хүрээлэнгийн ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлтийг:   МБНЭ-ийн нэгдсэн арга хэмжээнд оролцсон байдал Тухайн аймаг, дүүргийн нутаг дахь бөөгийн судалгаа  МБНЭ-д гишүүн элсүүлсэн байдал МБНЭ-ийн татвар төлөлт Тухайн жил зохион байгуулсан ажил   Хоёр. МБНЭ-ийн Нийслэл аймаг, дүүргийн Бөөгийн хүрээлэнгийн ажлыг тухайн жилийн 11 дүгээр сарын 30 –ны дотор нэгтгэн дүгнэж байхаар тогтсугай.       ДЭЭД ЦЭЦИЙН ЗӨВЛӨЛ             ЕРӨНХИЙЛӨГЧ                                                     Д.ЖАРГАЛСАЙХАН  

Хуудаснууд

Subscribe to Хуралдаан