logo

logo.jpg

Advertisement

Хуралдаан

МБНЭ-ийн Бөөгийн зөвлөлийн хуралдаан болов.

 2015 оны 12 дугаар сарын 4-ны өдөр МБНЭ-ийн Бөөгийн зөвлөлийн хуралдаан болов. 2015 оны 12 дугаар сарын 4-ны өдөр МБНЭ-ийн Бөөгийн зөвлөлийн хуралдаан болж, МБНЭ-ийн төлөөлөл Бээжин хотод хийсэн аялалын дүнгийн талаар МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан  мэдээлэл хийж, бөөгийн зөвлөлийн гишүүдтэй  ярилцлаа. Удахгүй тэмдэглэх шинэ жилийн арга хэмжээний бэлтгэл хангах тухай ярилцаж, шийдвэр гаргалаа. Шинэ жил тэмдэглэх байр сонгонгуут мэдээлэл зарлахаар боллоо. Мөн хийгдэх сургалтын бэлтгэл ажлын талаар сонслоо. Заагдах хичээлийн сэдэв, хичээл заах багш нарын бэлэн болсонг тэмдэглэв. Гагцхүү сургалтад хамрагчдын тооноос шалтгаалан хичээлийн байрны сонголтын хийхээр тогтлоо.  

​МБНЭ-ийн Бөөгийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болов.

МБНЭ-ийн Бөөгийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болов. 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр МБНЭ-ийн Бөөгийн зөвлөлийн өргөтгөёөн хуралдаан болов.  Хуралдаанд МБНЭ-ийн бөөгийн зөвлөлийн гишүүдээс гадна МБНЭ-ийн Удирдах зөвлөлийн тэргүүн, Монгол бөөгийн тэргүүн зайран И.Болдбаатар, МБНЭ-ийн Удирдах зөвлөлийн дэд тэргүүн, Монгол бөөгийн тэргүүн зайран Н.Баярсайхан, МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн тэргүүн, Монгол бөөгийн зайран Д.Мөнхбаяр нар оролцлоо. Хуралдаанаар МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүдийн 2015 оны Манлайлалын үзүүлэлтийг хүн нэг бүрээр хэлэлцсэн байна. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан шийдвэр гаргасан байна.                    Мэдээллийн ажилтан 

2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн МБНЭ-ийн Дээд сэцийн зөвлөлийн Гучин тавдугаар Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв.

1. Монгол бөөгийн цол олгох тухай                         МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч,  Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү 2. Монголын бөө нар нэгдсэний гурван жилийн арга хэмжээг зохион байгуулах ажлын явц                         МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан 3. Дархан-Уул аймагт хийсэн уулзалт, анхаарах асуудлууд Дархан-Уул аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн тэргүүн удган Бадамсүрэн 4. Орхон аймагт хийсэн уулзалт, анхаарах асуудлууд Орхон аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн тэргүүн удган Нанжаа 5. Монгол дахь АНУ-ын Элчин сайлтай хийсэн уулзалтын тухай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан 6. Дүрэмд оруулах өөрчлөлт саналын тухай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан 7. МБНЭ-ийн бага хуралдайд оруулах тогтоолын төсөл                         МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч,  Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү 8. Монгол бөөгийн цол олгох тухай тухай нууц санал хураалт МБНЭ-ийн Дээд сэцийн Удирдах зөвлөлийн дарга, Монгол бөөгийн тэргүүн зайран И.Болдбаатар 9. Өр авлагын тухай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан 10. Шагнал нэр дэвшүүлэх тухай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан 11. Шийдвэр батлуулах  МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан  

МБНЭ-ийн Бөөгийн зөвлөл хуралдав

      2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр МБНЭ-ийн бөөгийн Зөвлөл хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ. 1, Монголын бөө нөр нэгдсэний 3-н жилийн ойн арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт, анхаарах зарим асуудал   2, Монголын бөөгийн цол олгох тухай   3, МБНЭ-ийн арга хэмжээнд оролцсон дүн, шагнал урамшлын тухай                                      Мэдээллийн ажилтан

​МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ

2015 оны 09* дүгээр                       Дугаар                                            Улаанбаатар   сарын 22 -ны  өдөр                                                                                 хот          Шагнах тухай   МБНЭ-д нэгдсэн байгууллага болох “Язгуур шүтээн” бөөгийн холбооноос Архангай аймгагт зохион байгуулсан Галын тахилга, Хуцайн Цагаан тахилгын үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон хувь нэмрийг үнэлж, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ийн 3.3-ийг үндэслэн үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:   Гурав. Мөнхтэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар   Цогийн Цогбаяр Гонгоржавын Мөнхтуяа Бямбагийн Гантулга Галсангийн Жаргалсайхан Намсрайжавын Соёл                    нарыг тус тус шагнасугай.   ЕРӨНХИЙЛӨГЧ                                    Д.ЖАРГАЛСАЙХАН      

Дээд цэцийн хуралдайн гучин дөрөвдүгээр хуралдаан болов

2015 оны 9 дүгаар сарын 9-ны өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн гучин дөрөвдүгээр хуралдааны мэдээ                                                                                                                           МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар “МБНЭ-ийн байгуулагдсаны гурван жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г хэлэлцлээ. МБНЭ-ийн байгуулагдсаны гурван жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд долоон зүйлд заасан 135 арга хэмжээг хэрэгжүүлэхэд МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн нэг бүрийн хариуцсан ажлын явцын талаар хэлэлцлээ.             Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, П.Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн зайран И.Болдбаатар,  Г.Бат-Эрдэнэ, Д.Дарьчулуун,, Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн, зайран Ц.Мөнхбаяр,  Я.Отгонбаатар, Ч.Янжинсүрэн, Ж.Өсөхбаяр, Г.Бат-Эрдэнэ, У.Ганхуяг, Н.Баярсайхан, Б.Нарангэрэл, Б.Чанцал, М.Сарантуяа, Б.Солонго. А.Оюунчимэг, Ц.Мөнхбаяр, О.Болрмаа, С.Болормаа нар үг хэлж санал бодлоо солилцлоо.                                                              

МБНЭ-ийн Дээд цэцийн гучин гуравдугаар хуралдааны мэдээ

2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн гучин гуравдугаар хуралдааны мэдээ                                                                                                                           МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар “МБНЭ-ийн байгуулагдсаны гурван жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г хэлэлцлээ. МБНЭ-ийн байгуулагдсаны гурван жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд долоон зүйлд заасан 111 арга хэмжээг хийхээр тусгасан байна. Энэхүү төлөвлөгөөнд тусгасан ажил болгоныг МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн нэг бүр хариуцан хийхээр тусгажээ.             Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, П.Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн зайран И.Болдбаатар, Ч.Дангаасүрэн, Г.Бат-Эрдэнэ, Д.Дарьчулуун, Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн, зайран Ц.Мөнхбаяр, У.Ганхуяг Я.Отгонбаатар нар үг хэлж санал бодлоо солилцлоо.                                                              

​2015 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн МБНЭ-ийн Бөөгийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

  1. МБНЭ-ийн нэгдсэн Их тахилгуудад дахь онгодын айлдварууд, бөөгийн зан үйлүүд, түүнтэй холбоотой зарим асуудлууд   МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан   2. Монголын бөө нар нэгдсэний гурван жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай санал солилцох МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү   3. МБНЭ-ээс 8-10 дугаар сард хийх ажлуудын тухай МБНЭ-ийн Бөөгийн зөвлөлийн гишүүн, Хяналтын цэцийн дарга, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал        

​2015 оны 7 дугаар сарын 31-ны өдөр МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн хуралдаан болов.

МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд: 1, МБНЭ-ийн нэгдсэн тахилгуудад Залуучуудын зөвлөлийн оролцсон дүн     МБНЭ-ийн Дээд цэцийн Залуучуудын     Зөвлөлийн дарга Ц.Мөнхбаяр 2, Монголын бөө нар нэгдсэний гурван жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай     МБНЭ-ийн Дээд цэцийн Залуучуудын     Зөвлөлийн дэд дарга Б.Солонго 3, Монголын бөө нар нэгдсэний гурван жилийн ойгоор залуучуудыг шагналд тодорхойлох тухай     МБНЭ-ийн Дээд цэцийн Залуучуудын     Зөвлөлийн гишүүн, Монгол бөөгийн удган Б.Чанцал 4, Байгаль нуурт аялал зохион байгуулах тухай     МБНЭ-ийн Дээд цэцийн Залуучуудын    Зөвлөлийн гишүүн, Монгол бөөгийн зайран Б.Нарангэрэл        

​МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ

                               2015 оны 07 дугаар                   Дугаар 15/14                                                  Хөх уул                                сарын 16 -ны  өдөр                                                                                              Монгол бөөгийн цол олгох тухай   2015 оны 07 дугаар сарын 16-ын өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ийн заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:   Нэг. Монгол бөөгийн Зайран цолоор   1. Даши Дондоков Зоригто-ОХУ-ын Чита мужийн иргэн нарт цол олгосугай.     ЕРӨНХИЙЛӨГЧ                                         Д.ЖАРГАЛСАЙХАН

Хуудаснууд

Subscribe to Хуралдаан