logo

logo.jpg

Advertisement

Хуралдаан

МЭНДЧИЛГЭЭ

              ТЭНГЭРИЙН УЛААЧ НАРТ ХАРИУЦЛАГАТАЙ ЦАГ ҮЕ ИРЖ БАЙНА             Монголчууд аа, Эрхэм хүндэт наадамчид аа.             Мөнх тэнгэрээ шүтэгчид ээ.             Тэнгэрийн улаач, түшээ нар аа.             Монголын түмэн олондоо Монгол төр, төрийн түвшинд Мөнх тэнгэрээ шүтэж, дээдэлж эхэлсэний 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын баярын мэндчилгээг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье!             Мөнх тэнгэрийн шүтлэг бол хэнтэй ч хуваалцашгүй Монгол үндэстний дээд үзэл санаа билээ. Энэ үзэл санаагаа дээдэлж явах үедээ Монголчууд хамгийн хүчирхэг байж, хүн төрөлхтний одоо ба ирээдүйн хөгжлийн чиг хандлагад сургамж болох аугаа их зүйлийг бүтээж чадсан билээ.             Манай Дээ дбуурлууд, эцэг өвгөдийн үлдээсэн Мөнх тэнгэрийн шүтлэгт Хүмүний ертөнц нэгэн дээвэр дор эв нэгдэлтэй, найрсаг харилцаатай эвсэг, хүчирхэг байх, энэ л орших сав ертөнцөө онгон дагшинаар хамтран хамгаалж, үр шимийг хүртэх зэрэг даяаршлын эрин зуунд өнөө цагт тулгамдсан асуудлыг зөв зохистой шийдэх арга билэгийг аль эрт тодорхойлсон байна. Ийм аугаа их суу ухааныг манай Дээд буурлууд, эцэг өвгөд, ахмад үе маань эзэмшиж байжээ. Бид тэднээрээ бахархаж байна.             Гэвч бид баярлаж бахархахаасаа илүү хариуцлага, сонор сэрэмжтэй байх цаг үе тулж ирээд байна. Өнөө цагт зарим нэгэн улс төрч Даяаршлын эрин зуунд бусдын эрх яамбыг хамгаалахаар улайрч байна. Гэтэл Монголчуудын эрх ашгийг хэн хамгаалж байна вэ.             Одоогоос 2223 жилийн өмнө Мөнх тэнгэрээ шүтэж, дээдэлж эхэлсэн, өмнө зүгт их цагаан хэрмийг бариулах хүртэл сүр хүчийг үзүүлж ирсэн дээд буурлууд болох Хүннүгийн төв оршин байсан Ноён уул улсын тусгай хамгаалалтын бүсээс сэмхэн гарч, гадныханы гарт шилжих шийдвэр гарч, ганцхан бүтээгдэхүүн хуваах хэлцэл дээр гацаад байна.             Эзэн Чингис хаанаас хойш төр улсыг түвштгэж захирч явсан Хаадын хорог, Ихсийн газраа Монголын урдаа барьдаг эрдэмтэд, ноёд түшээд нар нийлж аваад ухаж сэглэв.             Хэдхэн хоногийн өмнө БУРХАН ХАЛДУН хайрханд иж бүрэн судалгааны техник бүхий гадаадын болон монголын бүлэг хүмүүс ухаж төнхөж байгаатай таарав.             Замбараагүй худалдсан лецензийн гайгаар Монгол орны газар нутаг онгон байгалийн төрхөө гээхэд хүрээд байна. Монгол хүн цочирдмоор явдлууд болж байхад бид “чихээ бөглөж, нүдээ таглаж” сууна. Одоо тэгээд бидэнд нандин юм юу үлдэж байгаа юм бэ.             Гадны улс төрийн бодлогыг хэрэгжүүлэхээр орж ирсэн харийн үзэл санаанууд монголчуудыг минь эзэмдэж түмэн олныг таг дуугүй “дүнхийж” суухад хүргээд байгаа юм гэж үү.  Тийм бишээ. Мөнх тэнгэрээ шүтэж, энэхүү хүчирхэг үзэл санааг олон түмэндээ түгээх түүхэн үүрэгтэй “Тэнгэрийн улаач” нар өдөр дутмын аар саархан үйл хийж, цагийгнөхцөөж ирсэн аминч зангаасаа салж, улс орныхоо хувь заяаны төлөө анхаарал тавьж, нэгдэж хамтарч ажиллах түүхэн хариуцлагатай цаг үед ирээд байна. Тэгж байж бид амжилтанд хүрнэ.      Бидэнд өөрсдийнхөө төлөө төдийгүй бас бусдын төлөө хүлээсэн их үүрэг бий гэдгийг бүү мартаарай. Бидний Дээд буурлууд, эцэг, өвгөд, ахмад үеийн олон зууны тэртэйгээс Улс гүрнээ тунхаглан зарлаж, эрийн гурван наадмыг төрт ёсны уламжлалт баяр цэнгүүн болгон тэмдэглэж өнөөг хүрч иржээ. Баярлаж наадая, урьдынхаас илүү эх оронч сэтгэлгээгээр эх орноо, онгон сайхан байгаль дэлхийгээ хамгаалж наадая. Дээд буурлууд, эцэг өвгөд, ахмад үеээс бидний гарт уламжлан үлдээсэн байгаль дэлхий, онгон байгаль, үе дамжин дархлагдан уламжлаж хөндөхгүй ирсэн эзэн Чингис хааны онгоноо хамгаалж, төрт ёсоо эрхэмлэн хүндлэхийн зэрэгцээ, дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа монгол туургатангууд болон наадамчин олондоо баяр цэнгэлтэй, аз жаргалтай, золбоотой, хийморьтой байж хотол түмнээрээ сайхан наадаарай! МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ЗӨВЛӨЛ                

МБНЭ-ийн Дээд цэцийн Гучин хоёрдугаар хуралдаан болов

1. 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр  МБНЭ-ийн Дээд цэцийнхуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэв. Үүнд: 2. “Цаст хайрхан-ын нэгдсэн их тахилгын дүн МБНЭ-ийн Дээд цэцийн Хяналтын цэцийн дарга, Монгол бөөгийн Их Зайран П.Батжаргал  3. Алтай таван богдод бөөгийн чуулганы дүн. МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү 4. Хариуцлага тооцох  тухай.(Байгууллагын нууц) МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан 5. Шагнах тухай МБНЭ-ийн Дээд цэцийн Залуучуудыг зөвлөлийн дарга, Монгол бөөгийн Зайран Ц.Мөнхбаяр 6. Монгол туургатны нэг Тува улсад айлчилсан дүнгийн тухай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан 7. 2015 оны 6 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд МБНЭ-ээс зохион байгуулах арга хэмжээний ХӨТӨЛБӨР -Нарны нэгдсэн залбирал -Бурхан халдуны нэгдсэн бөөлөлт -Төрийн “Хар сүлд”-ний тахилганд оролцох тухай МБНЭ-ийн Дээд цэцийн Удирдах зөвлөлийн дэд дарга, Монгол бөөгийн тэргүүн Зайран Н.Баярсайхан Урианхайчуудын ҮШ наадамд “Галын тахилга” хийх тухай МБНЭ-ийн Дээд цэцийн Залуучуудыг зөвлөлийн дэд дарга, Монгол бөөгийн Удган Б.Солонго 8. Татвар төлөлтийн тухай МБНЭ-ийн Дээд цэцийн Хяналтын цэцийн дарга, Монгол бөөгийн Их Зайран П.Батжаргал          

​МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ

2015 оны 05 дугаар                        Дугаар                                              Цэнгэл сарын 26 -ны  өдөр                                                                                 хайрхан              Шагнах тухай   МБНЭ-ээс зохион байгуулсан Арван гурван Алтайн толгой уул “Цэнгэл хайрхан”-ы Нэгдсэн Их тахилга, тайлгыг зохион байгуулахад оруулсан хувь нэмрийг үнэлж, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ийн 3.3-ийг үндэслэн үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:         Нэг. Мөнх тэнгэрийн төлөө “Долоон-Од ” одонгоор       1. П.Батжаргал-Монгол бөөгийн Их зайран, МБНЭ-ийн Дээд цэцийн Бөөгийн зөвлөлийн гишүүн, Хяналтын цэцийн дарга       2. Д.Одонхүү-Млнгол бөөгийн их зайран, МБНЭ-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч         3. Д.Дарьчулуун-Монгол БөөгийнТэргүүн Зайран, МБНЭ-ийн Дээд цэцийн Удирдах зөвлөлийн гишүүн нарыг тус тус шагнасугай.   ЕРӨНХИЙЛӨГЧ                                    Д.ЖАРГАЛСАЙХАН    

МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ

МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ   2015 оны 5 дугаар                                          Дугаар         Улаанбаатар сарын 20-ны  өдөр                                                                     хот                                                                                     Шагнах тухай            МБНЭ-ээс зохион байгуулсан Монгол туургатны төлөө амь насаа зориулсан төрийн зүтгэлтэн, баатруудын дайчин алдарын цогцолборт зориулан хийсэн тэнгэрийн үйл, Мөнх тэнгэрийн үйлийг дэлгэрүүлэх үйлсэд оруулсан нэмрийг үнэлж, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:       Нэг. Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор” медалиар Цэрэндоржаев.Б.Ж- ОХУ-ын буриад бөөгийн “Тэнгэр” байгууллагын тэргүүн,Зайран                           Б.Биндэрьяа-Монгол бөөгийн Удган, Оюутан Хоёр.Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар Аюна.Ж.Ц-Улаан-Үдийн бөөгийн хүрээлэнгийн дэд тэргүүн Баатр Л.Г –Халимагийнг тэнгэр шүтлэгтэн Тус тус шагнасугай.                                                                                     ЕРӨНХИЙЛӨГЧ                                 Д.ЖАРГАЛСАЙХАН    

МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ

МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ   2015 оны 5 дугаар                               Дугаар                                                        Улаанбаатар сарын 20-ны  өдөр                                                                                                                хот   Зуны хуваарьт шилжүүлэх тухай   МБНЭ-ийн 2015 оны төлөвлөгөөний дагуу Нэгдсэн их тахилгууд эхэлж, зуны улирал эхэлж, гишүүд, дэмжигчид хөдөө, орон нутагт байнга ажиллах болсонтой холбогдуулан ЗАХИРАМЖЛАХ НЬ:   Нэг. 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зуны улиралын горимоор МБНЭ-ийн mongolianshaman.com сайт болон фейсбукын үйл ажиллагааг 10 хоног дутам шинэчилж байхаар тогтсугай.   Хоёр. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг МБНЭ-ийн Удирдах Зөвлөлийн дэд дарга (Н.Баярсайхан)-д үүрэг болгосгай.                                    ЕРӨНХИЙЛӨГЧ                                 Д.ЖАРГАЛСАЙХАН   

​МБНЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛОВ.

            2015 оны 04дүгээр сарын 27-ны өдөр МБНЭ-ийн Удирдах Зөвлөлийн хуралдаан болов. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.        1.  БНАСАУ-д хийсэн айлчлалын дүн            Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч         2.  Мод тарих хөдөлгөөнийг дэмжих тухай           Мөнхбаяр-МБНЭ-ийн Дээд цэцийн Залуучуудын зөвлөлийн тэргүүн         3.  Ноён ууланд хийх тахилга зан үйлийн тухай            Д.Энхжаргал-МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч        4. ОХУ-д хийх ажлын айлчлалын тухай                                                 Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч        5.  9 дүгээр сарын 22-ны арга хэмжээг зохион байгуулах тухай                                                                 Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч         6. Цаст хайрханы Нэгдсэн их тахилгын бэлтгэл ажлын тухай                  Д.Дарьчулуу-МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн          7. 2015  оны татвар төлөлтийн байдал.               Н.Баярсайхан-Удирдах зөвлөлийн дэд тэргүүн      

МБНЭ-ИЙН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛОВ.

             2015 оны 04дүгээр сарын 27-ны өдөр МБНЭ-ийн Залуучуудын Зөвлөлийн хуралдаан болов. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Мод тарих хөдөлгөөнийг зохион байгуулах тухай Мөнхбаяр-МБНЭ-ийн Дээд цэцийн Залуучуудын зөвлөлийн тэргүүн        2, Ноён ууланд хийх тахилгад Залуучуудын оролцооД.Энхжаргал-МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч               3.  Цаст хайрханы Нэгдсэн их тахилгын бэлтгэл ажлын тухай Д.Дарьчулуун-МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн    

​МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ШИЙДВЭР

МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ШИЙДВЭР   2015 оны 01 Дүгээр                Дугаар                                      Улаанбаатар сарын 08-ны  өдөр                                                                          хот   Дээд цэцийн гишүүнд хариуцлага тооцох тухай               МБНЭ-ээс 2014 оны 11 дүгээр сард МБНЭ-ийн удирдлага Дорноговь аймагт ажилласан бөгөөд зохион байгуулалтын ажилд суралцуулах, туршлага суулгах зорилгоор бүрэлдэхүүнд залуучуудын төлөөлөл оролцсон байна. Энэ ажиллагаанд оролцсоны дараа 2014 оны 12 дүгээр сард А.Тулга нь Дорноговь аймагт очиж ажиллажээ. Бид бөө нарын аливаа үйл ажиллагааг чөлөөтэй явуулахыг үгүйсгээгүй юм. МБНЭ-ийн бөөгийн хүрээлэн байгуулагдаад удаагүй байгаа, дотоод ажил нь жигдрээгүй байгаа энэ үед А.Тулга нь өөрөө МБНЭ-ийн бодлого үйл ажиллагааг судлаагүй, үйл ажиллагааг удирдан явуулахад биеэ бэлтгээгүй байж, МБНЭ-ээс явуулж буй шат дараалсан бодлогын ажиллагааны дундуур орж бие даасан ажлуудыг хийж, МБНЭ-ийн нэр барьж ажиллан иргэдтэй уулзалт хийх, буудлын зардлаа төлүүлэх, байр бэлтгүүлэх, архидан согтуурах зэрэг зохисгүй үйлдэл гаргасан байна. МБНЭ-ийн Дүрэмийн “2.6.3. МБНЭ-ийн нэр хүндийг ямагт дээдлэн эв нэгдлийг хамгаалах, нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх, 2.6.4. Гишүүн нь төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр МБНЭ-ийг төлөөлсөн аливаа үйлдэл хийхгүй байх,”, 2.6.10. Гишүүний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол байгууллагын сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзах, жагсаалтаас хасах, ...дэмжлэг үзүүлэхээс татгалзана” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. МБНЭ-ийн Бага хуралдайн Наймдугаар хуралдааны №3 тоот тогтоолын “МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Бага хуралдайн гишүүнээс чөлөөлөх асуудлыг МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөл болон Бөөгийн Зөвлөлд хэлэлцэж шийдвэрлэхийг зөвшөөрсүгэй.” Гэсэн заалтыг үндэслэн ШИЙДВЭРЛЭХ НЬ:   Нэг. А.Тулгыг МБНЭ-ийн Дээд цэцийн болон Залуучуудын Зөвлөлийн гишүүний сонгуульт ажлаас чөлөөлсүгэй.                         ЕРӨНХИЙЛӨГЧ                                              Д.ЖАРГАЛСАЙХАН    

МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ

МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ   2015 оны 3 дугаар                                  Дугаар                      Улаанбаатар сарын 27-ны  өдөр                                                                        хот                                             Хяналтын цэцийг томилох тухай             МБНЭ-ийн Ерөнхийлөгч нь МБНЭ-ийн дүрмийн “8.4.” Хяналтын цэцийн даргыг бөөгийн зөвлөлөөс, хоёр гишүүнийг удирдах зөвлөлөөс, хоёр гишүүнийг залуучуудын зөвлөлөөс МБНЭ-ийн Ерөнхийлөгч томилно.''  гэсэн заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:   Нэг. МБНЭ-ийн Хяналтын цэцийн даргаар П.Батжаргал Хоёр. МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүнээр Удирдах Зөвлөлөөс Ж.Өсөхбаяр, Б.Наранцэцэг, Залуучуудын Зөвлөлөөс Б.Нарангэрэл, Б.Наранчимэг нарыг тус тус томилсугай.                           ЕРӨНХИЙЛӨГЧ                                 Д.ЖАРГАЛСАЙХАН    

​МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ

  2015 оны 3 дугаар                                  Дугаар                                  Улаанбаатар сарын 27-ны  өдөр                                                                                     хот                                            Удирдлагыг томилох тухай   МБНЭ-ийн Ерөнхийлөгч нь МБНЭ-ийн дүрмийн “6.1.5. Гүйцэтгэх захирал болон бусад албан тушаалтныг томилно.” гэсэн заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:   Нэг. МБНЭ-ийн Дээд цэцийн Удирдах Зөвлөлийн Тэргүүнээр И.Болдбаатар МБНЭ-ийн Дээд цэцийн Удирдах Зөвлөлийн Дэд Тэргүүнээр Ч.Янжинсүрэн, МБНЭ-ийн Дээд цэцийн Удирдах Зөвлөлийн Дэд Тэргүүнээр Н.Баярсайхан нарыг               Хоёр. МБНЭ-ийн Дээд цэцийн Залуучуудын Зөвлөлийн Тэргүүнээр Ц.Мөнхбаяр, МБНЭ-ийн Дээд цэцийн Залуучуудын Зөвлөлийн Дэд Тэргүүнээр Б.Солонго,  МБНЭ-ийн Дээд цэцийн Залуучуудын Зөвлөлийн дэд Тэргүүнээр Б.Байгалмаа нарыг тус тус томилсугай.                         ЕРӨНХИЙЛӨГЧ                                 Д.ЖАРГАЛСАЙХАН

Хуудаснууд

Subscribe to Хуралдаан