logo

logo.jpg

Advertisement

Хуралдаан

МБНЭ-ийн Дээд цэцийн хорин есдүгээр Хуралдаан болов

  2015 оны 3 дугаар сарын 27–ны өдөр МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар“Цаг үеийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр хэлэлцүүлэг хийж ярилцлаа. “Амьдралд үнэнийг хэлэх шиг хэцүү зүйл байхгүй, харин тал засах шиг амархан юм гэж байхгүй” гэсэн мэдээллийг Монгол бөөгийн Тэргүүн зайран И.Болдбаатар тавьж,  Дээд цэцийн гишүүн Монгол бөөгийн тэргүүн зайран Х.Өсөхбаяр, Монгол бөөгийн тэргүүн удган Ч.Янжинсүрэн, Монгол бөөгийн тэргүүн зайран Г.Бат-Эрдэнэ, Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун, Монгол бөөгийн зайран Ц.Батболд, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү, удган М.Сарантуяа, зайран У.Ганхуяг, удган М.Бэрцэцэг, Монгол бөөгийн тэргүүн зайран Ч.Дангаасүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган П.Нарангэрэл, зайран Я.Отгонбаатар нар үг хэллээ. Хуралдааны төгсгөлд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үг хэлж, хэтийн болон ойрын зорилтуудын талаар мэдээлж, хэрэгжүүлэх чиглэл өгч, зохион байгуулалтын зарим арга хэмжээ авсанаа мэдээлсэн байна.                           

МБНЭ-ИЙН БӨӨГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ.

2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр МБНЭ-ийн Бөөгийн зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо.  Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:                    1. Монголын бөөгийн байгууллагын өмнө тулгамдсан зарим асуудлын тухай мэдээлэл .                       2. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдааныг зарлан хуралдуулах тухай

МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ЗӨВЛӨЛИЙН ХОРИН НАЙМДУГААР ХУРАЛДААН

МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ЗӨВЛӨЛИЙН ХОРИН                     НАЙМДУГААР ХУРАЛДААН                                    2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр болж МБНЭ-ийн нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг эрчимжүүлэх шаардлагаас улбаалан дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:   Нэг. МБНЭ-ийн 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Захирамжийн биелэлтийг хангах ажлуудын хүрээнд: 1.  МБНЭ-ээс Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгал боловсруулах ажлын хэсгийг явц                         Д.Одонхүү                             МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч   2.  Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг даргын Тамгын газартай харилцах Ажлын хэсгийн тухай                     Д.Жаргалсайхан                         МБНЭ-ийн Ерөнхийлөгч                                                   3. Нэгдсэн цугларалт, сургалт зохион байгуулсан дүн.              Д.Дарьчулуун                                   Удирдах зөвлөлийн гишүүн   4. Бурхан халдуны тахилга, судалгааны асуудал хариуцсан ажлын хэсгийн явц.                          Бэгзжав-Удирдах Зөвлөлийн гишүүн   5. АНУ, ОХУ, БНАСАУ, Франц Улс, БНХАУ-д томилолтоор ажиллах бэлтгэл хангах ажлын хэсэг: Д.Жаргалсайхан              МБНЭ-ийн Ерөнхийлөгч   6. Монгол төрийн хэмжээнд Бөөг шүтэж эхэлсэний 2223 жил, Бөөгийн байгууллага үүссэний 20 жил, Бөө нар нэгдсэний 3 жилийн ойн арга хэмжээнд зориулсан Эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл хангах ажлын хэсэг: Д.Одонхүү                                   МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч   7. Ноён уулын тахилга тахилга хариуцсан ажлын хэсэг:             1. П.Зоригтбаатар-Удирдах Зөвлөлийн гишүүн             8. Баян-Өлгий аймагт Арван гурван алтай, Атаа таван тэнгэр, “Цаст хайрхан”-ы нэгдсэн тахилга харицсан ажлын хэсэг:             П.Батжаргал  Бөөгийн Зөвлөлийн гишүүн,             9. Нарны нэгдсэн залбирал, Монгол бөөгийн байгууллагуудын сурталчилах өдөрлөгийг зохион байгуулах ажлын хэсэг:              Д.Энхжаргал-МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч             10. Говийн нэгдсэн их тахилга хариуцсан ажлын хэсэг             Д.Батчулуун  МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч             11. Туул голын тахилга, тайлга хариуцсан ажлын хэсэг:             Д.Батчулуун  МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч             12. Монгол үндэстэн баатруудын цогцолборт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг:             Д.Жаргалсайхан        МБНЭ-ийн Ерөнхийлөгч   Гурав. Дөрөв. МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд Дундговь, Өмнөговь аймагт ажилласан дүн                                                    Д.Жаргалсайхан     МБНЭ-ийн Ерөнхийлөгч   Хоёр. МБНЭ-ийн сайтыг мэдээллээр тасралтгүй хангах, түүнд Мөнх тэнгэр шүтлэгтэнгүүдийн оролцоог эрчимжүүлэх зорилгоор гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Захирамж, “Мэдээлэлээр хангах тухай” шийдвэрийн хэрэгжилт   Гурав. 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ШИЙДВЭР-ийн хэрэгжилт,   МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ                          ДЭЭД ЦЭЦИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД   нэр Мэдээлэлээр хангах тухай Хонин  жилийн төлөв байдлын тухай Биелэлт 1 Д.Жаргалсайхан 64  мэдээ, өгүүлэл + Хангалттай 2 Д.Одонхүү 1 Өгсөн Хангалттай 3 Д.Батчулуун 1 Өгсөн Хангалттай 4 Д.Энхжаргал 1 Өгсөн Хангалттай 5 П.Батжаргал 1                 үгүй Хангалттай 6 Ц.Отгонсүрэн үгүй Өгсөн Хангалттай 7 Ч.Дангаасүрэн үгүй Үгүй Хангалтгүй 8 Г.Өлзийхутаг үгүй Үгүй Хангалтгүй 9 Т.Давгадорж үгүй Үгүй Хангалтгүй 10 Ц.Оюунбат 1   Хангалттай 11 Д.Дарьчулуун 3 өгсөн Хангалттай 12 П.Зоригтбаатар үгүй Үгүй Хангалтгүй 13 П.Нарангэрэл үгүй Үгүй Хангалтгүй 14 Ч.Догсмаа үгүй Үгүй Хангалтгүй 15 О.Туул 1 Өгсөн Хангалттай 16 Ч.Янжинсүрэн үгүй Үгүй Хангалтгүй 17 А.Энхтайван 2 + Хангалттай 18 Ц.Батболд үгүй Үгүй Хангалтгүй 19 Ж.Өсөхбаяр 1 Үгүй Хангалттай 20 Д.Булган үгүй Үгүй Хангалтгүй 21 Н. Дайрий үгүй Үгүй Хангалтгүй 22 И. Болдбаатар 1 үгүй Хангалттай 23 Г. Бат-Эрдэнэ үгүй Үгүй Хангалтгүй 24 Сайхантуяа 1 Үгүй Хангалттай 25 Б.Батжаргал үгүй Үгүй Хангалтгүй 26 Янжинлхам үгүй Үгүй Хангалтгүй 27 У.Ганхуяг үгүй Үгүй Хангалтгүй 28 Бэгзжав                 үгүй Үгүй Хангалтгүй 29 Ба.Баттулга үгүй Үгүй Хангалтгүй 30 Б.Наранцэцэг 1 үгүй Хангалттай 31 Я.Отгонбаатар үгүй Үгүй Хангалтгүй 32 Н. Баярсайхан 1 үгүй Хангалттай 33 Шижиртунгалаг       34 О.Даваасүрэн үгүй + Хангалтгүй 35 Н.Мягмарсүрэн   + Чөлөөтэй байгаа 36 Я.Мөнгөнсувд 1 өгсөн Хангалттай 37 Б.Нарангэрэл 2 + Хангалттай 38 Б.Мөнхчулуун үгүй + Хангалтгүй 39 Наранчимэг 1 + Хангалттай 40 Б.Байгальмаа 1 + Хангалттай 41 Б.Чанцал 1 + Хангалттай 42 М.Сарантуяа үгүй + Хангалтгүй 43 Б. Солонго 1 + Хангалттай 44 А.Оюунчимэг үгүй + Хангалтгүй 45 Ц.Мөнхбаяр 1 + Хангалттай 46 О.Болормаа үгүй + Хангалтгүй 47 Б.Бэрцэцэг үгүй + Хангалтгүй 48 С.Болормаа     Гадаадад                  

МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН БӨӨГИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН

                        2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН БӨӨГИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН            Дараах  асуудлуудыг хэлэлцэв:       1.Цаг үеийн тулгамдсан асуудлаар МБНЭ-ээс баримтлах бодлого. МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү      2. МБНЭ-ийн 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Захирамжийн биелэлт                                            МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан    

МБНЭ-ийн Дээд цэцийн Залуучуудын Зөвлөлийн хуралдаан болов.

2015 оны 3 дугаар сарын 1-ны өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Залуучуудын Зөвлөлийн хуралдаанаар дараахь асуудал хэлэлцлээ. МБНЭ-ээс Өмнөговь аймагт ажиллах тухай.             МБНЭ-ийн Дээд цэцийн Удирдах Зөвлөлийн гишүүн Д.Дарьчулуун   МБНЭ-ээс Дорноговь аймагт ажиллах тухай МБНЭ-ийн Дээд цэцийн Удирдах Зөвлөлийн гишүүн Н.Баярсайхан   Ноён уултай холбоотой бөө нарын үйл ажиллагааны талаар мэдээлэл МБНЭ-ийн Дээд цэцийн Залуучуудын Зөвлөлийн гишүүн Б.Нарангэрэл   “Тэнгэрлэг залуучууд” аяны явц, цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах тухай МБНЭ-ийн Дээд цэцийн Залуучуудын Зөвлөлийн гишүүн Б.Байгалмаа   БНАСАУ, ОХУ-д хийх ажлын уулзалтуудын бэлтгэлийг хангах тухай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан  

МБНЭ-ийн гишүүдийг нэгдсэн арга хэмжээнд оролцсон байдлыг дүгнэх журам

МБНЭ-ийн гишүүд зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцолтыг энэ журмаар мөрдөж дүгнэнэ.  Энэхүү журам нь МБНЭ-ийн Бага хуралдай, Дээд цэцийн шийдвэрээр баталсан Нэгдсэн тахилгуудад оролцох гишүүдийн үйл ажиллагааг зүгнэх аргачлал юм. Нэг. МБНЭ-ийн Нэгдсэн тахилгуудыг дараах байдлаар ангилна. Улсын хэмжээнд, аймгийн, сумын хэмжээнд гэж ангилна.Үүнд: Монгол Улсын хэмжээнд тахиж шүтэх ёстой Уул, ус, газар нутаг. Эдгээрийн уламжлан ирсэн байдал, судалгаанд үндэслэн МБНЭ-ийн Бага хуралдай болон Дээд цэцийн хуралдаанаас тухайн жилийн 12 дугаар сарын 1-ны дотор батална. Аймгийн хэмжээнд Нэгдэж тахиж шүтэх арга хэмжээг зохион байгуулах, Уул, ус, газар нутаг. Аймгуудын МБНЭ-ийн бөөгийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар тухайн жилийн 12 дугаар сарын 25-ны дотор батална. Сум орон нутгийн хэмжээнд Нэгдэж тахиж шүтэх арга хэмжээг зохион байгуулах, Уул, ус, газар нутаг. Сумын бөөгийн зөвлөлийн хуралдаанаар тухайн жилийн 12 дугаар сарын 31-ны дотор батална. Хоёр. МБНЭ-ийн гишүүд бүртгүүлэх тухай. 1. МБНЭ-ийн гишүүд нь Нэгдсэн тахилга хийх газарт очингуут тухайн Нэгдсэн тахилгыг хариуцсан Дээд цэцийн ажлын хэсэгт бүртгүүлнэ. 2. Тухайн тахилгад зохион байгуулалтайгаар олон нийтийг хамруулан оролцуулах ажлыг зохион байгуулсанаа тусгайлан мэдэгдэх үүрэгтэй. 3. Настан буурлууд болон хүүхдүүд, бусад хүмүүст Хандив, бэлэг зэрэг тусгайлан зохион байгуулсан ажил байвал мэдэгдэнэ. Гурав. Үнэлгээний тухай МБНЭ-ийн зохион байгуулж байгаа арга хэмжээ бүхэнд оролцооны үнэлгээний оноо,Гишүүдийн хураах онооны хэмжээг МБНЭ-ийн Дээд цэцийн зөвлөл батална. МБНЭ-ийн гишүүдийн оролцоог тухайн жилийн 12 дугаар сарын 1-ны дотор дүгнэж, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанд танилцуулна. МБНЭ-ийн гишүүдийн арга хэмжээнд оролцсон дүнг үндэслэн шагнал, урамшил олгоно. Нэгдсэн арга хэмжээнд удирдан зохион байгуулах, олон хүн оролцуулах ажлыг хийсэн болон санхүүгийн дэмжлэг үзүүлж туслаж  оролцсон тохиолдолд Шагналын оноог нэмнэ. Улаанбаатар хотын ойролцоо зохион байгуулсан арга хэмжээг тасалсан тохиолдолд торгуулийн оноо өгч, нийт онооноос хасна.                        МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ШИЙДВЭР     2015 оны 02 дугаар                           Дугаар                                                          Улаанбаатар сарын 12-ны  өдөр                                                                                                           хот   Арга хэмжээ бүхэнд оролцооны үнэлгээний оноог тогтоох тухай.   МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн МБНЭ-ийн Дээд цэцийн 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар баталсан журамын 3.1-ийг үндэслэн ШИЙДВЭРЛЭХ НЬ:   Нэг. 2015 оны МБНЭ-ийн нгэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулах  арга хэмжээнүүдийг дараах оноогоор дүгнэсүгэй.   Үүнд: Арван гурван алтай, Атаа таван тэнгэр, Монгол Улсын толгой уул “Цэнгэл хайрхан”-ны нэгдсэн тахилга                                                             5 оноо Монгол төрийн хэмжээнд Бөөг шүтэж эхэлсэний 2223 жил, Бөөгийн байгууллага үүссэний 20 жил, Бөө нар нэгдсэний 3 жилийн ойн арга хэмжээнд зориулсан Эрдэм шинжилгээний хурал                                          1 оноо Ноён уулын нэгдсэн тахилга                        2 оноо Нарны нэгдсэн залбирал, Монгол бөөгийн байгууллагуудын сурталчилах өдөрлөг                                                                   1 оноо    5.  Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн тахилга             3 оноо    6. Говийн нэгдсэн их тахилга                            3 оноо    7. БНХАУ-ын Чингисийн цогцолборт хийх аялал.              1 оноо    8. Туул голын тахилга, тайлга                             1 оноо    9. Монгол үндэстэн баатруудын цогцолборт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ      1 оноо   Хоёр. МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүдийн оролцоог 11 оноогоор, гишүүдийг 9 оноогоор тус тус хангалттай гэж тогтоосугай.                                                             ДЭЭД ЦЭЦ                                    МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ                        Д.ЖАРГАЛСАЙХАН      

МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ЗӨВЛӨЛИЙН ХОРИН ДОЛДУГААР ХУРАЛДААН БОЛОВ.

МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ЗӨВЛӨЛИЙН ХОРИН ДОЛДУГААР ХУРАЛДААН  БОЛОВ.   2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр             Хэлэлцсэн асуудлууд: 1. Хонин жилийн төөрөгийн тухай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан   2. МБНЭ-ийн сайтын бодлого чиглэлийн тухай. Ажилтан Д.Төмөрөө   3. Нэгдсэн тахилгад оролцох үзүүлэлтийг дүгнэх журмын тухай МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүү   4. Ноён уулын нэгдсэн тахилгыг зохион байгуулах бэлтгэлийн тухай     МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан            

МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ

Монгол говийн нэгдсэн их тахилгын өмнө МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаан болж, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөгөө шинэчлэн гаргасан билээ. 2015.01.08                                   Дугаар                                    Улаанбаатар хот                                                           Монгол бөөгийн цол хураах  тухай   Монгол говийн нэгдсэн их тахилгын өмнө МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаан болж, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөгөө шинэчлэн гаргасан билээ. Энэ хурал дээр Монгол бөөгийн их удган Л.Амгаланням Монгол говийн нэгдсэн их тахилгын галын тахилгыг хийхээр өөрөө санаачилга гаргасан юм. Гэвч Тахилга эхлэхээс долоо хоногийн өмнөөс удган Л.Амгаланнямын сураг алдарч, улмаар Нэгдсэн их тахилгыг тасалсан байна. Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн  Ерөнхийлөгчийн хувьд:   1. МБНЭ-ийн дүрэмийн 2.6.2. МБНЭ-ийн дүрэмийг чанд биелүүлж, эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийг сахин биелүүлэх” гэсэн гишүүний үүргээ биелүүлээгүй байна. Монгол Улсын Өмнийн нэгдсэн Их тахилгын Галын тахилгыг хийлгүй тасалж, Удган хүний хувьд байж боломгүй ноцтой хариуцлага алдсан, 2. МБНЭ-ийн эгнээг өргөжүүлэхэд санаачилгагүй ажилласан. Олон арван шавь нартай боловч өөрийн шавь нараас МБНЭ-д нэг ч гишүүн элсүүлээгүй байна. МБНЭ-ийн дүрэмийн 5.12.11-д заасан МБНЭ-д шинээр гишүүн элсүүлэх хүлээсэн хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 3. МБНЭ-ийн дүрэмийн “2.7.1. Гишүүний татвараа 18 сараас дээш хугацаанд төлөөгүй.”, “2.7.2 МБНЭ-ийн үйл ажиллагаанд оролцохгүй болсон нь удаа дараагийн үйлдлээр тогтоогдсон.” 4. Гурван жилийн хугацаанд МБНЭ-ийн Дээд цэцээс гаргасан хандив өргөх тухай шийдвэрийг нэг ч удаа биелүүлж байсангүй. Түүгээр зогсохгүй МБНЭ-ийн дүрэмийн “14.1. МБНЭ-ийн ... үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор хөрөнгө, хөндив хуримтлуулах  ажлыг зохион байгуулсан” бөгөөд шавь нараас МБНЭ-ийн нэгдсэн тахилгад оролцох нэрээр хандив цуглуулсан атлаа “ 14.5. МБНЭ нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.” гэсэн заалтыг тус тус зөрчиж хувьдаа зарцуулсан,  Эдгээр зөрчлүүдийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:   Л.Амгаланнямын Монгол бөөгийн Буриадын Их удган цолыг хасч, шат бууруулан Монгол бөөгийн Тэргүүн Удган цолтой болгосугай.                  ЕРӨНХИЙЛӨГЧ                                          Д.ЖАРГАЛСАЙХАН  

МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН БӨӨГИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛОВ

2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хуралдлаа.               Хэлэлцсэн асуудлууд: 1. “Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэнгээс зохион байгуулж байгаа ажлын тухай” мэдээлэл                              Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн Д.Батдэлгэр Аймаг хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батжаргал   2. МБНЭ-ийн сайтын бодлого чиглэлийн тухай.Ажилтан Д.Төмөрөө   3. Морин жилийн төөрөгийн тухай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан 4. Телевизын сурталчилгааны тухай Монгол бөөгийн тэргүүн зайран Г.Бат-Эрдэнэ   5. Зарим бөөгийн байгууллагатай харьцах тухай Монгол бөөгийн тэргүүн удган Д.Пүрэвсүрэн   6. Монголын 3 сая дахь иргэн мэндэлсэнийг тохиолдуулан баяр хүргэх тухай Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун   7. Нэгдсэн тахилгад оролцох үзүүлэлтийг дүгнэх журмын тухай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан   8. “Монгол туургатны төв нутгийг хамгаалах тухай” Мэдэгдэлийн төсөл                      МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан          

2015 он, Хонин жилийн төлөв байдлын тухай

2015 он, Хонин  жилийн төлөв байдлын тухай МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүдээс 2015 он, хонин жилийн төлөв байдлын тухай тодруулан айлдахын тулд ШИЙДВЭРЛЭХ НЬ: МБНЭ-ийн Дээд Цэцийн Зөвлөлийн гишүүд хонин жилийн төлөв байдлын тухай төөрөгийг тодотгож МБНЭ-ийн Бөөгийн Зөвлөлд 2015 оны 1 дугаар сарын 25-ны дотор ирүүлсүгэй.                             МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ШИЙДВЭР     2015 оны 01 дүгээр                        Дугаар 4                            Улаанбаатар   сарын 08-ны  өдөр                                                                                          хот                                       2015 он, Хонин  жилийн төлөв байдлын тухай     МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүдээс 2015 он, хонин жилийн төлөв байдлын тухай тодруулан айлдахын тулд ШИЙДВЭРЛЭХ НЬ:   МБНЭ-ийн Дээд Цэцийн Зөвлөлийн гишүүд хонин жилийн төлөв байдлын тухай төөрөгийг тодотгож МБНЭ-ийн Бөөгийн Зөвлөлд 2015 оны 1 дугаар сарын 25-ны дотор ирүүлсүгэй. Хонин жилийн төлөв байдлын тухай төөргийг тодотгохдоо: - Монгол Улсын Толгой уул, Цаст хайрхан, баруун бүс, -Монгол Улсын хоймор Хөвсгөл нуур, хойд бүс, -Монгол Улсын Зүрх уул, Бурхан халдун хайрхан, Гурван голын бэлчэр, Төв бүс -Монгол Улсын эрдэнэсийн хэлхээ Өмнийн их говиуд, өмнөд бүс -Монгол Улсын тулгуур уул, хөл уул Хөх уул хайрхан, Зүүн бүс, - Улс орны байгалийн байдал, гарц, Түмэн олны ахуй амьдралын тухай гэсэн чиглэлийг баримталсугай.                                                             ДЭЭД ЦЭЦ                                          МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ                        Д.ЖАРГАЛСАЙХАН

Хуудаснууд

Subscribe to Хуралдаан