Уншиж байна...

Бидний ажил орон нутагт төвлөрөх болов.

DSC00544
DSC00544
DSC01936
DSC01936
DSC01937
DSC01937
DSC01942
DSC01942
DSC01943
DSC01943
DSC01956
DSC01956
DSC01957
DSC01957
DSC01964
DSC01964
DSC01965
DSC01965
DSC01966
DSC01966
DSC01967
DSC01967
DSC01968
DSC01968
DSC01975
DSC01975
DSC01980
DSC01980
DSC01981
DSC01981
DSC02004
DSC02004
DSC01982
DSC01982
DSC01986
DSC01986
DSC01992
DSC01992
DSC02001
DSC02001
Previous Next Play Pause
DSC00544 DSC01936 DSC01937 DSC01942 DSC01943 DSC01956 DSC01957 DSC01964 DSC01965 DSC01966 DSC01967 DSC01968 DSC01975 DSC01980 DSC01981 DSC02004 DSC01982 DSC01986 DSC01992 DSC02001

Эдийн засгийн аюулгүй байдал нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын тулгуур үндэс билээ. ҮАБЗ-ийн хуралдаанаар эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, эдийн засгийн гадаад харилцаа, Стратегийн орд газруудыг ашиглах, Монгол Улсын эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлого, аюулгүй байдлын тухай, Газрын тосны салбарт 2015 он хүртэл баримтлах чиглэл, Монгол Улсад ойрын болон дунд хугацаанд төмөр замыг хөгжүүлэх бодлого, Монгол Улсын эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлого, аюулгүй байдлын тухай, Сансрын холбооны сүлжээг ашиглах болон төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах тухай зэрэг төрийн бодлогуудыг хэлэлцэхэд бэлэн болгосон.
Орон нутагт ажиллах явцад иргэдийн эрүүл мэндийн байдал, өвчлөлт, нас баралтын шалтгаан, иргэдийн эрүүл мэнд, өвчлөлтийн байдалд гарч байгаа өөрчлөлтийг хүнсний хэрэглээтэй холбон үзэх нь их байна. Манай орны хувьд хүнсний хэрэглээний дийлэнх хувийг гадаадаас авч байна. Үүнтэй уялдуулан хилийн 23 боомтод хүнс болон өргөн хэрэглээний бараанд хэрхэн хяналт хийж байгаа, түүнд ашиглаж байгаа хяналтын техник, тоноглолыг холбогдох байгууллагуудтай хамтарч танилцаж, тодорхой саналуудыг боловсруулсан. Ингэхдээ Орос-Хятад улсын хилийн боомтын байдалтай уялдуулан судалсан болно.
Засгийн газрын харъяа яамдуудад хэрэгжүүлж байгаа стратегийн ач холбогдолтой төрийн төслүүдийн нэгдсэн санг ҮАБЗ-ийн ажлын албанд төвлөрүүлж байгуулах ажил хийгдсэн.
Алслагдсан сум, багийн сургуулийн сургалтын явц, сурагчдын дотуур байрны нөхцөлтэй танилцаж, шаардлагатай асуудлыг БСШУЯ, холбогдох байгууллагад уламжилж ажилласан. Баян-Өлгий аймгийн хэмжээнд боловсролын сургуулиудад монгол хэл, бичгийн сургалтад анхаарч ажиллах чиглэл өгч байсан.
Төрийн байгууллагуудын мэдээллийн санд санаатайгаар халдан мэдээллийг сүйтгэх, веб сайтыг өөрчлөх зэрэг халдлагууд гарсантай холбогдуулан ҮАБ-ыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжилтэнүүдийн нэгдсэн уулзалт семинар, Төрийн ордонд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын дугуй ширээний ярилцлагууд болж, хамтын ажиллагааг хэрхэн дээшлүүлэх цаашид авах арга хэмжээгээ тодорхойлов.
Гаалийн ерөнхий газар, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Дархан-Уул, Орхон аймгуудын мэдээллийн технологийн аюулгүй байдалд үнэлгээ өгч ажилласан.
Жилийн хугацаанд аливаа хүчин хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс орны байдлыг хурцатгах, бусдын нэр хүндийг гутаахад ашигласан байдал, хэвлэл мэдээллийн байгууллагууд үнэн бодитой мэдээ, мэдээлэл түгээж буй эсэхэд дүн шинжилгээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон мэдээллийн бусад эх сурвалжууд үндэсний аюулгүй байдлын талаар шалгагдсан мэдээ, мэдээллийг түгээх замаар аюулгүй байдлын мэдээллийн орчинг бүрдүүлэх анхаарч ажиллаж байгаад хяналт тавьж ажиллав. Гадаад, дотоод хэвлэл мэдээллийн сурвалжуудыг ашиглан мэдээллийн эмхэтгэл гаргаж, олон эх сурвалж бүхий мэдээллийн сантай байх эхлэлийг тавьлаа.
Сүүлийн 2 жилд ҮАБЗ-ийн Ажлын хэсэг томилолтоор ажиллах явцдаа 200 орчим сумын нутаг дэвсгэрт байрладаг соёлын үнэт зүйлс, хөшөө дурсгалын хамгаалалтын байдалтай танилцаж, Засаг дарга, ажил хариуцсан түшмэл, цагдаагийн хэсгийн төлөөлөгчидтэй дүнг гаргаж зөвлөмж, чиглэл өгч ажиллав.
2008 оны 1 дүгээр сарын эхний өдрүүдэд Багануур дүүрэгт байрладаг “Азийн чоно” архины үйлдвэр техникийн спиртээр найруулсан архинаас олон хүн хордож, 15 хүн амь насаа алдсан. Ажлын алба газар дээр нь ажиллаж, Хот, дүүргийн удирдлага, цагдаа, тагнуул, онцгой байдлын ерөнхий газар, цэргийн штабын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, хяналт тавьж, зөвлөмж өгч ажиллаа.
Манай иргэдийн өргөн хэрэглэдэг БНХАУ-д үйлдвэрлэсэн сүүнээс хүүхдийг бөөрний дутагдалд оруулж улмаар үхэлд хүргэдэг аюултай меламин илэрсэнтэй холбогдуулан УМХГ-т шаардлага хүргэж, лабораторийг шинэ технологоор хангаж, хяналт тавих нөхцлийг бүрдүүлсэн.
Аймгийн алслагдсан 100 гаруй сумдын эмнэлгийн үйлчилгээ, иргэдийн эрүүл мэнд, өвчлөлт, нас баралтын шалтгаан, байдалтай танилцаж, сүүлийн 10 жилд хүний өвчлөлтийн байдалд өөрчлөлт гарч хавдрын өвчлөл тэргүүлэх болж, 2 жилийн дотор зуу гаруй хүүхэд хавдраар өвчилсөн, зарим сумын зарим багуудад цус ойртож монгол хүний удмын санд сөргөөр нөлөөлөх, нэн ялангуяа оюун ухааны хомсдол болон сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний тооны зохистой харьцаа алдагдсан асуудлыг хөндөж тавьж байлаа.
Залуучуудын дотор мансуурах бодис хэрэглэгчид бий болж, хар тамхи хилээр оруулж ирсэн, манай иргэд гадаад орнуудад зөөж яваад баригдсан тохиолдол нэмэгдсэн, мэргэжлийн байгууллагаас хийсэн шинжилгээгээр 170 гаруй төрлийн эм тарианаас 27 нь улсын стандартын чанар хангасан, бусад нь олон улс, бүс нутаг, гадаад улсын дэвшилтэд стандартын түвшинд хүрээгүй дүгнэлттэй уялдуулан зарим арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэл өгч ажиллаж байлаа.
Дорнод, Өмнөговь, Ховд, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгууд дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд болон эмнэлэг, боловсролын байгууллагын ажилтай танилцаж, орон нутагт үндэсний аюулгүй байдалтай холбоотой тулгамдсан асуудлуудыг судлаж, цаашид үйл ажиллагаандаа тусгаж ажилласан.
Төрийн холбооны газар, ажлын алба, мэргэжлийн хүмүүстэй хамтран Үндэсний аюулгүй байдлын тэргүүн, гишүүд, зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын дотоод сүлжээг бий болгож, мэдээ, мэдээллийг цахим хэлбэрээр дамжуулах ажлыг зохион байгуулсан.
Албанд ирж байгаа болон цуглуулсан мэдээ, мэдээлэлд үнэлэлт дүгнэлт хийх зорилгоор статистик мэдээг сар, улирал, хагас жилээр нэгтгэн гаргаж албанд ашиглаж байлаа.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/