2023.10.21 № 01 Улаанбаатар хот
СУРТАЛЧИЛГААГ ДЭМЖИХ ТУХАЙ
МБНЭ-ийн Дүрмийн 5.15. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүний үүрэг, 5.15.1-т МБНЭ-ийн Дээд хуралдайгаас гаргасан бодлого, шийдвэрийг сурталчлах, хэрэгжилтийг зохион байгуулах ажилд биечлэн оролцох” заалтыг үндэслэн ТОГТООСОН НЬ:
Нэг. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд, Сурталчилгааны материалаас өдөр дутам өөрт таалагдсан нэгээс дээш материалыг, гишүүд долоо хоног дутам нэгээс дээш материалыг тус тус хувилан тарааж хэвшүүлсүгэй.
Хоёр. Энэ асуудалд хяналт тавж ажиллахыг ДЦХ-н гишүүн А.Оюунтуулд хариуцуулж, сар бүр дүнг танилцуулж байхыг үүрэг болгосугай.
ДЭЭД СЭЦ-ИЙН ХУРАЛДАЙ
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн хуралдаан 2023 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 09.00 цагаас МБНЭ-ийн төв байранд боллоо. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
ХЭЛЭЛЦЭХ ҮНДСЭН АСУУДАЛ.
Нэг. НЭГДСЭН БОЛОН ОРОН НУТГИЙН ТАХИЛГЫН ТУХАЙ
1. Намрын хамтарсан тахилгыг зохион байгуулах тухай.
2. Хөтөлбөрийг хэлэлцэж батлах
МБНЭ-ийн ДЦХ-н гишүүн Батзул
2012 оны 4 дүгээр сарын 20-ны өпөр Монголын тэнгэр шүтлэгтэнүүд нэгдэн цугларч Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийг байгуулж байсан түүхэн цаг үеээ эргэн дурсаж байна.
МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН
ХУРАЛДАЙГ УДИРДАХ ДАРААЛАЛ
1. 9.30. Хуралдайг нээх. Д.Жаргалсайхан
2. Алтайн магтаал Хөгсү чуулганы туульч Баатаржав
3. Морин хуурын хүүхдийн чуулга Ц.Батгэрэл багштай
Завхан аймаг төв цэнгэлдэх наадмын талбайн аймаг дотроо болохоос уг нь сайхан талбайтай юм билээ. Аймаг байгуулагдсаны 100 жилийн ой энэ жил тохиож байгаа. Түүхэн ойг энэ оны 07 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Наадмын нээлтэд завхан нутгийн үүх түүх, ёс заншил, өв уламжлал, биет ба биет бус соёл, хүн зоны амьдрал ахуй, бахархал гайхамшгийг багтаасан нь наадамчин олны сэтгэлд нийцжээ.
Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр /4031м/ мөнх цастай, түүний салбар Тарвагатай, /3227м/ Хуримт, Түдэвтэй, Гурван Халтар, Гялгар, Булнайн /2619м/ нуруу, хойд хилийн дагуу Тагнын нурууны салбар уулстай, уулсын сайхан Завхан нутаг билээ. Завхан аймаг нь Монгол Улсын баруун хэсэгт баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа Тува улс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг, 1923 онд байгуулагдсан Улсын ууган дөрвөн аймгийн нэг юм.
Архангай аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг чадварлаг зохион байгуулж, иргэд аж ахуй нэгжээ нэгтгэж, ажиллуулжээ. Наадмын бэлтгэлийг богино хугацаанд хийсэн бүтээн байгуулалтууд хамаарч байна. Архангай аймаг руу энэ өдрүүдэд давтагдсан тоогоор 3500 орчим машин орсон байна. Нэг машинд 2-4 хүн гэж тооцоход л 10.000 гаруй хүн Архангайг зорьсон байгаа юм. Тэднийг эмх цэгцтэй байрлуулж, сэтгэл хангалуун наадуулсан хэмээн иргэд дүгнэжээ.
Улаанбаатар хотоос баруун зүгийн зам хоёр талдаа жигд ачаалалтай харагдана билээ. Хотоос оройтож гарсан бид жигдхэн хурдтай явсаар замын сумдыг явдал дундаа ажигласаар Лүн, Эрдэнэ Сант, Рашаант, Элсэн тасархайг дайран Өвөрхангайн Хар хорин хотын гэрэл харагдах газарт эхний шөнөө өнгөруулэхээр буудаллаа.Эртний нийслэлийн хот байгуулалт Өгөөдэй хааны байгуулсан хотын газар зүйн байрлал их төстэй талдаа юм билээ.
Нэгэнд зорьсон хэргээ бүтээсэн тул эргээд нутгийн зүг хөдөллөө. Их хааны тууриас урагш 3 км орчим яваад харуулын толгойг ашиглан хийсэн их хааны ордоны тухай музейгээр байдаг. Энэ нутагт байгуулсан нэгэн музейг дурьдахгүй байхын аргагүй юм. Энэ бол Хувилайн хааны зуны ордны үлдэцийг цуглуулж хийсэн өвөрмөц үзвэрүүд билээ. Шар цэцгэнд умбах уудам тал, Шар тал, шандын голын өмнө талд уулыг нүхлэн байгуулсан нь энэ музейг нэг онцлог тал болов уу.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
| ||||
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.