ТҮҮНИЙ АМЖИЛТУУДААС:

-МУГТ Э.Содномпилжээ энэ жилийн долдугаар сард Казахстаны Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн түрүүлэхдээ дэлхийн дээд амжилт шинэчилсэн. Тэгэхдээ тэрбээр өөрийнхөө өмнө нь эзэмшиж байсан дээд амжилтыг гурван кг-аар ахиулсан. Мөн таван өдрийн өмнө Монгол улсад зохиогдсон IPF төрлийн хэвтээ шахалтын Азийн АШТ-д түрүүлэхдээ 105 кг-д хүч сорьж 248 кг өргөн дэлхийн дээд амжилтыг ахин шинэчлэв.


-2017 оноос хойш олон улсаас нийт 14 медаль авснаас хоёр нь л мөнгө бусад нь алт байгаа нь түүний амжилтыг тодхон харуулна. Тухайлбал,
-2017 оны Парагийн ДАШТ-ээс Азийн рекорд эвдэв. Мехико хотноо болж өнгөрсөн пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 107 кг-д өрсөлдсөн Э.Содномпилжээ 235 кг-ыг өргөж мөнгөн медаль хүртэхдээ Ази тивийн рекордыг шинэчлэн тогтоов. Түүний жинд Мексикийн Кастилло 236 кг-аар алтан медаль хүртсэн.
-2018 онд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод хоёрдугаар сарын 21-ний өдөр болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд -107 кг-ын жинд 220 кг-ыг түлхэж түрүүлж Алтан медаль.
-2018 онд Финланд улсын Ванта хот Пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн ДАШТ-д аваргалав. -105 кг-ын жинд IPF- ээс стандарт рекордыг 2016 онд 235кг гэж заасан бөгөөд хэн ч энэ жинд хүрч чадаагүй байсан юм. Харин Э.Содномпилжээ 2018 онд IPF raw classic bench press ДАШТ нь орж -105кг жинд 1 дэх оролт 232.5кг, 2 дахь оролт 237.5 кг, 3 дахь оролтыг 242.5кг -ыг шахснаар алтан медаль хүртэж, дэлхийн аварга болж, дэлхийн рекорд эзэмшив.
-Япон улсын Китакюүшюү хот Пара пауэрлифтингийн Азийн АШТ-д аваргалав. Уг тэмцээнд -107 кг-ын жинд өрсөлдөж 239кг өргөж /Түүний өмнө нь эзэмшиж байсан азийн рекорд 235кг/ өөрийн эзэмшдэг Ази тивийн рекордоо 4кг-р ахиулав. Алтан медаль хүртлээ.
-2018 онд Жакартад Азийн наадамд Ирантай өрсөлдөж 244 кг өргөж Ази тивийн рекордыг 5 кг, дэлхийн рекордыг 1 кг, Азийн наадмын рекордыг 12.325 кг-аар эвдсэн. Азийн наадмын рекордыг олимп шиг дөрвөн жилд нэг удаа л эвдэх боломжтой байдаг.
-2019 онд IPF-ийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв. Энэ тэмцээн дээр “IPF буюу энгийн төрөлд парагийн тамирчин орж ирээд байна, парагийн тамирчин бид нараас илүү, тэмцээн уралдаан ч илүү зохиогддог” гэх хэл ам гарч, холбооноос классик про тамирчин оруулснаар мөнгөн медаль хүртэж байв.
-2019 онд парагийн ДАШТ-д оролцож алтан медаль /уг амжилтыг дээр дэлгэрэнгүй дурдсан/
Түүний энэ амжилтуудыг энэ есдүгээр сард “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэж авлаа.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/