Уншиж байна...

Дархан-Уул аймагт болох уулзалтын өмнө МБНЭ-ийн удирдах бүрэлдэхүүн Дархан хотод цугларсан байлаа. Тэгээд ч уулзалтын өмнө хэд хэдэн удаа улаач нар цагларч бэлтгэл ажлын талаар саналаа солилцож, уулзалтад ач холбогдол өгч байлаа. Дархан Уул аймагт ирж кино зураглал авч ажиласан нь иргэдийн дунд мэдээлэл түгэхэд нөлөөлсөн юм.


МБНЭ ийн Удирдлагын бүрэлдэхүүн оролцсон Дархан-Уул аймгийн иргэдтэй хийх уулзалт Театрийн дугуй зааланд боллоо. Уулзалтыг эхэнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан МБНЭ-ийн удирдах бүрэлдэхүүнийг танилцуулж, Монголын бөөгийн байгууллагын цаашдын бодлого үйл ажиллагааг танилцуулж, хэтийн үйл ажиллагаанд тусгах санал бодлыг анхаарч ажиллахаа мэдэгдээд уулзалтыг нээв.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Мөнх хөх тэнгэрийн үзэл санааг түгээхэд “Тэнгэрийн улаач” нарын гүйцэтгэх түүхэн үүргийн талаар мэдээлэл хийлээ. Уулзалтанд Монгол бөөгийн дархан удган Д.Батчулуун, Д.Энхжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, П.Батжаргал, Дархан Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн тэргүүн зайран Бат-Эрдэнэ, Мялдорж, Монгол бөөгийн тэргүүн удган О.Туул, Нараа, Өөдөө нар оролцлоо.
Уулзалтад оролцогсод Дархан-Уул аймагт сүүлийн жилүүдэд бөөгийн тоо эрс нэмэгдэж, үйл ажиллагааг эрчимжиж байгааг хэлж байлаа. Мөн иргэдийн дунд зарим бөөгийн үйл ажилллагаанд санаа зовинож байгаагаа илэрхийлж байсан.
Дархан хотод амьдарч байгаа бөө нарын дотор янз бүрийн чиг хандлага өрнөж байна. Тэдгээрийн зан үйлийн талаар анхаарлаа хандуулж өгөхийг хүсч байлаа. Зарим улаач нарын үйл ажиллагааг шүүмжилж ярьлаа. Заримынх нь үйл ажиллагаа, асуудлыг цаашид илүү сайн шалгах хэрэгтэй байна гэсэн шүүмжлэл гарч байсан.
Мөнх тэнгэийн шүтлэгтэн, бөө, түшээ нарын сонирхосон асуултанд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, П.Батжаргал нар дэлгэрэнгүй хариулт өглөө. Уулзалт ярилцлага ажил хэрэгч болж өнгөрлөө

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/