Уншиж байна...

Зорьсон газар ойртож, машины хурд саарав. Алтайн өндөр сарьдаг уулсын хормойд дөхөх тусам сэтгэл огшиж, нүдэнд нулимас цэлэлзэнэ. Өвөг дээсээс уламжлан өнөөг хүрч ирсэн их уулсын оргил Алтай таван богд сүрлэг сайхан харагдана. Энэ хайрханыг олон удаа зорьж байсан ч ингэж ойртож байсангүй.
Энэ хайрханыг зорьж явагсад эхлээд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын талаас Уулын их амыг өгсдөг юм. Хамгийн эхлээд казак түмний хоёр ч оршуулгын газрын дэргэдүүр өнгөрнө. Ам өгсөөд дунд хавьд бас нэгэн оршуулгын газрын хажуугаар гарна. Төв замын дагуух оршуулгын газрууд нь эргэн тойрон чулуун хашаатай, цэгцтэй, багахан суурин газрыг санагдуулна. Аян замын хүмүүст энэ бүхэн содон соргог харагдана.


Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд очоод сонссон анхны содон мэдээ нь сумын ИТХ-аас Алтай таван богдын дэргэд мусальманы сүм байгуулах тухай шийдвэр байв. 2012 оны орон нутгийн сонгуулиар энэ суманд казак иргэд олонхийн суудлыг эзэлж, хорин нэгүүлээ болж, харин монгол иргэд цөөнх буюу найман суудал авчээ. Олонхи болсон ИТХ дахь казак иргэдийн төлөөлөгчид олонхоороо шийдэж, Алтай таван богдод мусальманы сүм байгуулах тухай шийдвэр гаргажээ. Тэр сүмээ Алтай таван богдыг төрийн тахилгаар тахисаны дараа байгуулахаар тогтсон аж. Цөөнх болсон монголчууд сумынхаа төвд улс төрийн суулт хийсэн боловч үр дүнд хүрсэнгүй, тэгсхийгээд үйл явдал намжив. Өнөөдрийн улс төрийн тогтсон жаяг ёсоор олонх асуудлыг хүчээр шийдвэрлэж, цөөнх тэгсхийгээд үг дуйгүй номхорсон байна.
Гэхдээ нэг хүчин зүйлийг тооцож үзсэнгүй. Энэ нь Цэнгэл суманд казакууд олонх боловч Монгол орны газар нутаг дээр тэд цөөнх. Алтай таван богд бол Монгол үндэстний бахархалт хайрхан, тэр талаас нь үзвэл энэ асуудлыг олонх, цөөнхийн зүгээс хандах аргагүй болно. Монголчуудын, улсын хэмжээний асуудлыг 21 хүнтэй олонх шийдээд байвал зарим зүйл утгаа алдах болно. Иймэрхүү байдал газар авбал үндэстний асуудал яригдана.
Тиймээс цаашдаа ийм асуудалд төрийн бодлого хэрэгтэй. Ийм асуудалд олонхи, цөөнхийн асуудал гэж байхгүй. Ганцхан монголчуудын эрх ашиг гэж бий. Монголчууд гэдэгт одоогийн монгол улсын газар нутагт амьдарч байгаа бүх иргэд хамаарна. Тиймээс гаргаж байгаа шийдвэр нь нийтийн эрх ашгийн өмнөөс байх ёстой гэсэн үг юм.
Монгол нутагт анхны казак иргэд сууришаад 100 жил болж байна. Анх Баян-Өлгий аймгийг 1940 оны наймдугаар сард БНМАУ-ын VIII бага хурлын шийдвэрээр Ховд аймгаас салгаж, 10 сум, 7063 өрх, 33,3 мянган хүнтэйгээр байгуулжээ. Тэр цагаас хойш түүхийн тун бага хугацаа өнгөрчээ.
Өвөг дээдэс ухаалаг улс байж, монголд нэгдэхээр ирсэн овог аймгуудыг газар заан өгөхдөө заавал ам тангараг авч байжээ. Түүнчлэн Монгол нутгийн уул, усны нэрийг өөрчлөх эрхийг хэнд өгдөггүй байж. Харин манжийн төр монголд нөлөөтэй байхдаа монгол газрын цөөнгүй нэрийг өөрчилсөн, тэр нь төвд голдуу нэр байдаг. Өнгөрсөн 80 жилд Монгол уул, усны зарим нэрийг орчин үеийн болгож өөрчилсөн удаатай бөгөөд тэр нь орчин цагийн монгол нэр юм. Харин оршин суугчид өөрчлөн нэрлэх тохиолдол сүүлийн хэдэн жилд газар аваад байгаа бөгөөд одоо уул, усны нэр багагүй өөрчилсөн байна. Сүүлийн хэдэн жил хэвлэгдэн гарсан ном, цаг тооллын бичиг, сурталчилгааны материалд уул, ус, газрын гуч орчим хувь нь гадаад нэр дээр байна. Цаашдаа энэ байдал үргэлжилбэл аюултай үр дагавар авчирна. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн нутаг газрын нэрийг хэн ч өөрчлөх учиргүй билээ.
Казакын ард олны нэг чухал хүндлэл бол оршуулгын ёс. Анх Баян-Өлгий аймгийн нутгаар явж байхад оршуулгын газраа чулуун хашаагаар хүрээлүүлж, багагүй хэмжээний байшинд оршуулгаа байрлуулдаг байсан. Зах зээлийн нийгэмд шилжсэн үү, одоо байшинд байрлуулах нь багассан байна. Гэхдээ оршуулгын газар нь алсаас харахад багахан тосгон, суурин шиг голдуу төв замын дагуу, эсвэл том хөндийн голд байрлуулсан харагддаг.
Монгол нутаг өргөн уудам билээ. Цаашид бүх л үндэстэн оршуулгын газраа сонгоход олон түмний санал хүсэлт, ёс заншилыг сайн судалж байгуулдаг болоход төр анхаарах цаг нь болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа:
1. Монгол Улсын тахилгат газруудыг өвөг дээдсээс уламжлагдан ирсэн онгон дагшинаар байлгаж, аль ч шашины байгууллагууд өөрсдийн чиглэлээр сүм, хийд байгуулахыг хориглоё.
2. Монголчуудын хүндэтгэж ирсэн онгон дархан газар нутгуудад оршуулгын газар байгуулахыг зогсооё.
3. Өвөг дээдсээс өнөөг хүртэл нэрлэж ирсэн газар, нутгийн уламжлалт нэрийг өөрчилдөгийг больё.
Манжийн төр, шашингүй үзлийн үеүүдэд, сүүлийн жилүүдэд өөрчилсөн нэрийн судалгааг гаргаж, өвөг дээдсийн тахиж шүтэж ирсэн тэр л уугуул нэрийг сэргээх шаардлагатай байна.

Мөнх тэнгэр биднийг ивээх болтугай.

МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

Бусад мэдээ

Feb 20, 2024 132

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/