Уншиж байна...

ЗӨВШИЛЦӨХ УУЛЗАЛТЫГ ЗӨВШИЛЦӨЛГҮЙ ХИЙДЭГИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА.
Монгол Улсад олон шашины байгууллагууд зэрэгцэн үйл ажиллагаа явуулсаар олон жил болж байна. Энэ хугацаанд Монгол дахь шашины байгуулагууд уулзалт хийж санал бодлоо солилцож хамтарч ажиллах боломжийг эрж хайж эхэлсэн билээ.
Олон удаагийн уулзалтын үр дүнд Монгол дахь шашины байгууллагын төлөөлөл уулзалдаж зөвлөлдөх механизм бий болж эхэлсэн байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол дахь шашины байгууллагуудын тэргүүн, төлөөлөл нар албан ёсны уулзалт зохион байгуулсан нь түүхэн үйл явдал байлаа.
Энэ үеэр Дэлхийн шашины байгууллагуудын удирдлагууд Монгол Улсад цугларч уулзаж санал бодлоо илэрхийлэх таатай боломж гарсан билээ. Энэ бол шашин хоорондын асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх таатай нөхцөл рүү хөтөлсөн алхам байлаа.
Гэвч 2023 үны 12 дугаар сарын сүүлчээр хийсэн шинэ жилийг тэмдэглэх арга хэмжээнээс эхлэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмын санаачлагаар оролцох байгууллагыг өөрсдөө сонгон оролцуулдаг болсон нь тогтсон зөвлөлдөх дэг жаягаа эвдэх эхлэл болж байна. Эхний удаа ийм зохисгүй үйлдэл хийж байгааг анхааруулан хэлсэн билээ.
2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөртөө иргэдийн болоод иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд саналаа хүргүүлжээ. Түүнийгээ Монгол Улсад хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, тэдгээрийн төлөөллийн байгууллагуудын нэгдэл гэжээ. Ийм албан ёсны нэгдэл байгуулаагүй. Энэхүү нэгдэлд Зүүн хүрээ Дашчойлин хийд, Монголын Эвангелийн эвсэл, Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм, Монголын Адвентис чуулган, Монголын Шенто шашны төв нэгдэн гарын үсэг зурсан гэжээ.
Ийм чухал сэдвийг Зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэлгүй хэн нэгний үзэгний үзүүрээр шийдвэрлэх бол өнгөрсөн хугацааны бий болгосон зөвлөлдөх механизм, зарцуулсан цаг хугацаа хайран байна.
Анх байгуулагдахаас эхлэн оролцож ирсэн МБНЭ-ийг хасч оронд нь Монголын бөөгийн төлөөлж шинэ бүрэлдэхүүнийг оруулжээ. Өмнө нь ч ийм ялгаварлан оролцуулах байдлыг нэг бус удаа гаргаж байсан. Ийм байж болохгүй. Монголын бөөгийн байгууллагууд бол үүсээд цөөн жил болсон, гарааны төлөвших шатанд яваа байгуулагууд билээ. Байдал ийм байхад анхааруулж хэлсээр байтал Монголчуудыг хагаралдуулах байдлыг санаатайгаар үүсгэж байна гэж үзэв.
Та бүхний санаачлан шинээр оруулсан төлөөлөл, иргэд нь хэдэн жилийн өмнө Монгол бөөгийн чанар хийх нэрээр олуулаа архидан согтуурч, зодолдон нэгнийхээ аминд хүрч байсан, БНХАУ-д мэдээллийн өөр суваг ажилладагийг далимдуулан МБНЭ-ийн болон монгол улаач нарын бичлэг, соёлын биет оюуны үнэт өмчийг эзнийн зөвшөөрөлгүй СД-д хуулбарлан худалдаалж ашиг олох зэргээр ёс зүйгүй үйлдэл гаргаж, цаашид бөөг төлөөлөх нэр хүндгүй болсон иргэд гэж бид үздэг. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очиртой хамтарч Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн бөө нартай хийсэн уулзалтад орохоор ирсэн Монгол уламжлалт бөө мөргөлийг авч яваа тайгийн улаач нараас огтхон ч оролцуулаагүй байдаг.
МБНЭ-ийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очиртой уулзаж санал бодлоо илэрхийлсэн боловч бидний санал өнөөг хүртэл орхигдсоор ирсэн. Монгол уламжлалт бөө мөргөлийн асуудалд явцуу эрх ашгаар удаа дараа хандаж байгааг бид эсэргүүцэж, шүүмжлэлтэй хандаж байна.
“Монгол Улсад шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг дэмжиж, хамгаалах, баталгааг бүрдүүлэхэд чиглэсэн, орчин цагт нийцсэн хууль тогтоомжийг боловсруулж батлах”-д монголын үндэсний уламжлалт Тэнгэр шүтлэгт бөө мөргөл, МБНЭ-ийг ямар нэг хэлбэрээр ад үзэх ёсгүй.
Нөгөөтэйгүүр Шашины зөвлөлдөх уулзалт нь хэн нэгний санаачилсан ажиллагаа бус цаг хугацааны явцад өнөөгийн нийгмийн бодит шаардлагаас урган гарч байгаа үйл явц билээ. Хэн нэг нь дураар “өмчлөх” эрхгүй гэж үзэж байна.
Монгол дахь шашины байгууллагын зөвлөлдөх уулзалтад оролцогчдод дараах саналыг дэвшүүлж байна.
-Сүм хийд, тэдгээрийн төлөөллийн байгууллагууд ямар ч “нэгдэл”-ийг байгуулаагүй болно.
-Шашины зөвлөлдөх уулзалтад оролцогчдыг чих зөөлөн, аялдан дагагчидаар бүрдүүлэх бус, тэлэх болбол шашины нэр төр, ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг байгуулагаар өргөжүүлэх, хэн нэг нь дураар төлөөллийг нэмдэггүй, нэмэх шаардлага тулгарбал зөвшилцөж байх,
-Яаралтай гэсэн нэрийн дор цагийг нь тулган нэн чухал баримт бичгийг хэлэлцэлгүй шийдвэрлэхгүй байх, Төлөөллийн нэр барьсан алхам хийдэггүй байх, эсбэл бусдаар орлуулахгүй байх,
Энэ мэт алдаанаас улбаалан өмнө батлуулах гэж оруулсан “Монгол Улсад шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг дэмжиж, хамгаалах, баталгааг бүрдүүлэхэд чиглэсэн, орчин цагт нийцсэн хууль тогтоомжийн төсөлд Монгол бөөг хэтэрхий “ад үзсэн” заалтууд оруулж байсныг бид мартаагүйг анхааруулж байна.
Зөвшилцөх уулзалтыг зөвшилцөлгүй хийдэгийг эсэргүүцэж байна.
МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ГИШҮҮД

 

Бусад мэдээ

Mar 30, 2024 1355

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 589

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/