Уншиж байна...

Монголчууд бид гэрээсээ гарангуутаа Мөнх хөх тэнгэртэйгээ, онгон сайхан байгаль дэлхийтэйгээ учран золгодог билээ. Тиймээс өвгөд дээдсээс өнөөг хүртэл шүтэж ирсэн Мөнх хөх тэнгэрийн үзэлдээ үнэнч байвал бид даяаршлын эрин зуунд жинхэнэ Монгол мөн чанараа авч үлдэж чадна. Бид өөрсдийнхөө онгодоо дээдлэн хүндэлж, бусдын шашиныг хүндэтгэж ирсэн өвөг дээдсийн сургаалийг мартах учиргүй.
Бид хаа газрын хэн нэгний зохиосон номлол, хийсэн баримал, зурсан зурганд бус өвөг дээдсээс өнөөг хүртэл шүтэж ирсэн мөнх хөх тэнгэр, онгон сайхан байгаль дэлхийдээ сүсэглэн мөргөдөг хувьтай төрсөн ард түмэн билээ.


2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн МБНЭ-ийн Бага хуралдайн 6-р хуралдаанаас Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэж авчирч, дэлхийд хаана ч байхгүй монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг галтай нь хамт, одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цуг мөнхлөн гагнаж монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнг Төртэйгөө хамтарч санаачлан байгуулах саналыг гаргаж байсан билээ. Энэ бол асар их хүч, хөдөлмөр шаардсан ажил билээ.
Яагаад ийм санаачлага гаргасан вэ гэсэн үндэслэлийг тайлбарлая.Монголүндэстэнбаатрууд дэлхийн эх газрын мянга орчим газарт манай өвөг дээдэс өөрийн мөрөө үлдээжээ.
Дэлхийд хаана ч байхгүй тийм алдар сууг, түүхийг монголчууд бид бүтээсэн билээ. Хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн их эзэнт гүрнийг ганцхан монгол үндэстэн дэлхийн түүхэнд бүтээсэн байна. Энэ их үйлсийг бүтээхэд их төрийнхөө даалгаврыг нэр төртэй биелүүлж халуун амь бүлээн цусаа урсган амь насаа зориулсан тэр их баатарлаг өвгөд дээдсээрээ бид бахархах ёстой. Бас мартах ёсгүй. Тэднийхээ аугаа үйлсийг жил бүр хүндэтгэж, Мөнх тэнгэртээ дуурсгах учиртай. Ийм үйлсийг мөнх тэнгэрийн улаач та нараас өөр хэн ч хийж чадахгүй.
Монгол төрийнхөө төлөө амь насаа зүриулсан бааатруудын цэцэрлэгт хүрээлэнд байрлах зүйлээс товчхон хэдийг дурдая
Хүннү, Сүннүгийн үеэс их төрийг байгуулан Азийн түүхэнд их цагаан хэрмийг байгуулах хүртэл түүхийг бүтээсэн өвөг дээдсийн түүх тавигдана.
МЭӨ 31 онд Хуханье шаньюн үеэс эхлэн Хүннүгийн шанюйн өргөө ордон нь Ар Монгол нутгийн зүүн хэсэгт, тухайлбал Богд хан уул, Баян улаан бүсэд байсан. Тэдгээрийн загварууд нь байрлана.
Ази, Европын эзэнт гүрнүүдийг эзлэн эрхшээлдээ оруулсан, Урал, Москва, Киев гээд өргөн нутагт монгол төр, хааныхаа төлөө амиа зориулсан эх нутагтаа эргэж ирээгүй олон мянган баатруудын алдрыг өнөөдөр бахархан дуурсаж энд тэдэнд зориулсан хөшөө, дурсгал, дурсгалын самбар босгоно.
Франц, Ромын их гүрний хаадын өвдөг чичрүүлж, бөхөлзүүлж явсан их төрийн бичиг, Их хааныхаа зарлигаар тулган шаардлага бичгийг хүргэж өгөөд дайснаа гайхшируулан толгой бөхийлгөөгүй 32 насандаа төр, улсынхаа төлөө амиа зориулсан элч Туушин, Сэцэн нарын японд босгосон бүргэдийн хөшөө байна.
Солонгосын арал дээр бүслэгдэж хүч тэнцвэргүй тулаанд дайсандаа бууж өгөлгүй, атга будаа, балга уснаас илүү эх орныхоо даалгаврыг илүүд үзэж алтан амиа эрсдэгч 100 цэрэг, Унгар Улсын Мухи тосгоны дэргэд, Шайо голын хөвөөнд мажар, хорватын шигшмэл 85 мянган цэрэгтэй тулалдан, 65 мянган цэргийг хиар цохин устгасан, Монгол цэргийн дайтах хосгүй ур чадвар, сүр хүчийг үзүүлсэн тулалдаанд амь үрэгдсэн Монголын 1000 дайчдын хөшөө ганц шургааг, Вьетнамын нэгэн мөрнийг туулах үедээ олон зуугаараа амиа алдсан монгол цэргүүдийнхээ дайчин алдрыг өнөөдөр бид эргэн дуурсах зурагт хүндэтгэлийн самбар байна.
Монгол төр, их хаадын даалгавраар тухайн улсад төрийг төлөөлөн очиж, түүхэн үүрэг гүйцэтгэж, гайхамшгийг бүтээсэн, тусгай бунханд мөнхлөгдсөн БНАСАУ-ын нутагт дахь Корё улсын хааны Монгол хатан, Узбекстан, Энэтхэг улсад нойрсон буй байгаа монголын үзэсгэлэн гуа, ухаалаг хатан, бүсгүйчүүдийн аугаа их гавъяаг дуурссан цогцолборын макет загвар байрлана.
Харийн гүрний эсрэг тэмцэж, түүнийхээ төлөө зоосны нүхээр махаа хэрчүүлэн амиа өгсөн, ухаан суугаагүй үр ачийнхаа цаазлуулсан толгойг харж амьдийн зовлонг эдэлж байсан, харишгүй зоригоор түүхийг бүтээсэн өвөг дээдсийн дурсамж зурагт самбар байна.
Манжийн төрийн бодлого, харийн шашины харгис үйлээр хэдэн зуугаараа амьдаараа шатаагдсан, мухар сүсэг дэлгэрүүллээ гэж хэлмэгдэж, буудагдаж, бүхий л амьдралаа шоронд өнгөрөөсөн, Мөнх тэнгэр, монгол оюун ухаандаа үнэнч явсан тэнгэрийн улаач нарыгаа бид дурсах хөшөөнүүд байх болно.
Эх нутгийнхаа зүг өнөөдөр ч гэрийнхээ хаалгыг харуулан барьж, олон зуун жил эх нутгаа санагалзан цацлаа өргөж ирсэн харь газар үлдэж хоцорсон монголчуудын эх нутгаа гэх сэтгэлийг бэлэгдэл хөшөө байна.
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө амьдрал, оюун ухаанаа зориулсан, Ар хиагт, алс баруун хязгаар, Халх гол, Байтаг богдод амиараа эх орноо хамгаалсан эрэлхэг хөвгүүдээ бахархан дурсаж босгосон хөшөөний загварууд байна.
Өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн нар шингэх өргөн нутагт Монгол төрийнхөө даалгаврыг биелүүлж, алтан амиа зориулсан баатруудынхаа эх нутгаа санагалзах сүнсний хүслийг бид биелүүлэх болно.
Би дэлхийн олон мянган газраас хэдхэнийг дурьдлаа. Монгол нутгийн ширхэг чулуу, атга шороо болгон амьтай. Лус савдагаа унатаа байдлаасаа гаргаж, нэгдсэн их залбиралаар хүчжүүлж хөдөлгөе.
Монгол үндэсний баатар, алдартангуудаа дуурсах ард түмэн чинь байна. Төр улс нь байна, хойч ирээдүй чинь байна. Бид дэлхийд, бас хойч үедээ бахархах юмтай үндэстэн шүү.
Энэ үйлсэд Мөнх тэнгэрийн дуудлагаар эх нутгаа зорин ирж бидэнтэй үзэл санаагаа нэгдэж хамтран ажиллах хүсэлтэй байгаа өвөрмонголчууд, оросын буриад, ижил мөрний эрэг дэх ойрд, халимагууд, алтайн тувачуудынхаа хүслийг дамжуулж байна.
“Тэнгэрийн улаач” нарын та бүхэн мөнх тэнгэрийн өмнө хүлээсэн, хэнтэй ч хуваалцахгүй түүхэн үүрэг бий. Тиймээс жил бүр дэлхийд хаа ч байхгүй, мөнх тэнгэрийн зан үйл, заншлаар монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэл үзүүлж онгод, өвгөд дээдэс, монгол орныхоо одоо болон ирээдүйнхээ төлөө шүтэж мөргөж бөөлж, залбирах болно.
Бидний энэ санаачилгыг монголын мөнх тэнгэрээ шүтдэг мянга мянган эх орончид, сүсэгтэн олон дэмжинэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.
Манай тэнгэрийн улаач нар хэлсэнээ ажил хэрэг болгож эхэлсэн. Бид Япон Улсаас Их хааныхаа зарлигаар тулган шаардлага бичгийг хүргэж өгөөд дайснаа гайхшируулан толгой бөхийлгөөгүй цэл залуу насандаа төр, улсынхаа төлөө амиа зориулсан элч нарын оршуулгаас,
ОХУ-ын Халимаг, Тува, Буриадын нутгаас болон Монгол Улсын дотроос Халх голын дайн, Байтаг богдын тулалдаан болсон нутаг зэрэг 20 гаруй газраас шүншиглэсэн шороог залах ажиллагаа хийгдээд байна. Бидний энэ санаачилгыг мянга мянган монголчууд орончид, түмэн олон дэмжинэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.
Мөнхтэнгэрийндуудлагаарэхнутгаазоринирж бидэнтэй үзэл санаагаа нэгдэж хамтран ажиллах хүсэлтэй байгаа өвөрмонголчууд, оросын буриад, ижил мөрний эрэгдэх ойрд, халимагууд, алтайн тувачуудынхаа түүхийг хэн дуурсах ёстой вэ.
Хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн их эзэнт гүрнийг ганцхан монгол үндэстэн дэлхийн түүхэнд бүтээсэн байна. Энэ их үйлсийг бүтээхэд их төрийнхөө даалгаврыг нэр төртэй биелүүлж халуун амь бүлээн цусаа урсган амь насаа зориулсан тэр их баатарлаг өвгөд, дээдсээрээ, цэрэг эрсээрээ бид бахархах ёстой. Бас мартах ёсгүй. Тэднийхээ Аугаа үйлсийг жил бүр хүндэтгэж, Мөнхтэнгэртээ дуурсгах учиртай.Зөвхөн Унгар улс, Япон улс очоод ирэхэд мөнгөн зардал хэдэн мянган ам доллараар хэмжигдэнэ, тийм байлаа ч өөрсдийнхөө хэрэглээний мөнгөнөөсөө илүүчлэн энэ бүхнийг хэн нэгний туслалцаагүйгээр хийж чадлаа. Манай тэнгэрийн улаач нар хэлсэнээ ажил хэрэг болгож чадлаа. Би мөнх хөх тэнгэр, монгол бөө нараараа, Та бүхнээрээ бахархаж байна. Энэ их үйлийг Та нар хийхгүй бол өөр хэн хийх ёстой билээ.
Монгол төрийнхөө төлөө амь насаа зориулсан Дэлхий нийтээр цацагдсан Монгол туурагтан баатруудын дурсгалд зориулсан дурсгалын өчүүхэн газрыг хөшөөг нь эвдэлж, газрыг нь булаалаа. Үе үеийн монгол бөө нарын босгосон шүтлэг рүү довтолсоноороо тэд бидний үйлийг гутаан доромжилж, бидэнтэй зарлаж буй дайнтай зүүрлэж болох харгис, хатуу үйлийг энэ шийдвэрийг гаргагчид, тэр газрыг эзэмшигчид хийлээ. Энэ нь Монголын түүхийг гуйвуулагчид, түүхийн луйварчдад том олз болно. Бид үнэхээр харамсаж байна.
Ард түмнийхээ итгэлийг дааж, Мөнх тэнгэрийн бөө шүтлэгээ хөгжүүлэхийн төлөө зорилго, нэгдмэл хүчээр зоримог урагшилъя.Улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулагч төдийгүй ард түмнээ оюуны аугаа их нэгдэлд уриалан дуудаж, аз жаргалтай амьдруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл дүүрэн байна.
Энэхүү хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгээс хойч үе маань эх оронч, үндэсний үзэлээ мэдрэх болно. Гадаадын жуулчид, зочид нүүдлийн соёл иргэншил, дэлхийн түүхэнд босгосон монголын түүхийг нүдээр үзэж, газар дээр нь очиж үзэх сонголтоо хийдэг болно.
Монгол удам угсааны мэдээллийг өнөө хүртэл дамжуулж ирсэн олон зуун лус, савдагийн шүнсэглэн залсан шороог энд залах болно. Нутаг усандаа очих амьдралын боломж чадамжгүй иргэд, үр хүүхэд, ач, зээтэйгээ энд ирж, төрсөн нутаг, өвөг дээдсийнхээ шүтэж ирсэн хайрхад, сарьдагтаа сүсэглэн мөргөх болно.
МБНЭ-ийн Дээд хуралдайн гишүүд МАН-ын Удирдах дээд байгууллагын бүрэлдэхүүнтэй уулзалт хийхэд энэхүү саналыг дэвшүүлэхэд хүлээн авч дэмжихээр болсон билээ. МАН-ын удирдлагууд амлалтандаа хүрэхийг цаг хугацаа харуулна.
Сурталчилгаа бол манай ажлын үндсэн хэсэг. Энэ ажил санхүүгээс шууд хараат зүйл. Бид тусгай төлөвлөгөө гарган 50 орчим теле нэвтрүүлэг хийж, бөө нараа сурталчлах ажил хийгдлээ. Уран сайхны нэг кино, баримтад 70 орчим кино, Монгол бөөгийн тухай 10 орчим дуутай болоод байна.
Бидний үйл ажиллагааны нэг тал нь санхүүжилт байлаа. Санхүүжилтэд гол боломжийг Шүүхийн шийдвэрээр надад олгож байгаа цалин бүрдүүлж байна. Энэ санхүүжилт байгаагүй бол асуудал их хүндрэх байлаа.
МБНЭ-ийн гишүүдээс өгч байгаа татвар манай байгууллагын санхүүгийн нөгөө эх үүсвэр болдог. Монгол бөөгийн байгууллагын онцгой чухал сэдэв бол Мэдээлэл, сурталчилгаа асуудал байв. Бидний санхүүгийн боломжит хэмжээ бол сайт, фейсбук, кино мэдээлэл байлаа. Зөвхөн энэ чиглэлээр мэдээллийн материаллаг бааз бэлтгэхэд олон сая төгрөг зарцуулсан. Одоо орон тооны нэг админ ажилладаг. Бид таван жилийн хугацаанд нэг л удаа Хэвлэлийн бага зохион байгуулсан байдаг.
Бөөгийн ёс зүй, Монгол бөө ном, сурталчилгааг хязгаармагдмал хэмжээнд гаргаж ирлээ. Жил бүр цаг тооны бичигийг, тухайн жилд Монгол бөөгийн түүхэнд холбогдох фото зургаар чимэглэн хэвлэн гаргаж байна.
Бөө шиг ийм агуу их шүтлэгийг хүн төрөлхтөн дэлхийд бүтээж чадаагүй. Үнэхээрийн сансар буюу мөнхтэнгэр хүн төрөлхтөнд өгсөн дээдийн агуу их бэлэг мөн. Энэ бэлгийг бид зүгээр харж сууж, өөрийнхөө хувийн амьдрах хэрэгсэл болгож болохгүй. Бид ард түмнийхээ тусын тулд энэ хүчирхэг зэвсгийг ашиглах хэрэгтэй. Бид түүхийнхээ туршид агуу их соёлыг бүтээсэн. Бидний бүтээсэн соёлыг бүгдийг булшилсан. Бидний соёлтой хамт, бидний сүсэг бишрэл агуу сайхан юмыг бүгдийг нь булшилсан. Бид сэргээнэ, дахин амилуулна.

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/