МОНГОЛЫН ШАШИНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, Илтгэгч нь: Д.Жаргалсайхан. МБНЭ-ийг санаачлагч 2012.04.20 БНХАУ-д Буддын шашин, Католик шашин, Протестант шашин, Лалын шашин, Даогийн шашин гэсэн таван шашныг албан ёсны шашинд тооцдог бөгөөд “Эх орончдын ассоциаци” буюу Хятадын Буддистуудын холбоо, Католик эх орончдын холбоо, Протестант гурвалын эх орончдын хөдөлгөөн, Хятадын Ислам шашинтнуудын холбоо, Хятадын Даочуудын холбоо гэсэн 5 байгууллага дээрх таван шашныг хянаж байдаг гэнэ. Түүний зэрэгцээ бүх шашны бүлэглэлүүд холбогдох шашны байгууллагадаа бүртгүүлсэн байх ёстой ажээ. 1994 оны нэгдүгээр сард “Төрийн зөвлөлийн шашны хэрэг эрхлэх товчооноос” шашны үйл ажиллагаа явуулах байрны удирдамж, шашны үйл ажиллагааны үйл явцын дүрмийг тус тус батлан гаргасан байна. Бүртгүүлэхээр өргөдөл гаргаж байгаа шашны бүлэглэлийн удирдагч нь эх орончдын ассоциацаас батламжлагдсан шашны мэргэжилтэн байна гэж заажээ. Аливаа бүртгэлгүй шашны байгууллага нь хууль бус бөгөөд түүнийг “нийтийн эмх журам, гэмт хэргийг зохицуулах дүрмийн” дагуу 1994 онд нэмж оруулсан “бүртгэлгүйгээр олон нийтийн байгууллагын нэрийн дор үйл ажиллагаа явуулсан” заалтаар яллана гэж заасан байдаг юм . БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны хувьд шашны талаар тусгай бодлого явуулж, шашин сүм хийдийг төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэн засвар үйлчилгээ хийж, аялал жуулчлалын үзвэрийн үндсэн хэсэг болгожээ. Сүм хийд шашны зан үйлийг тогтмол явуулдаг ба энэ нь гадаадын жуулчдын сонирхолыг татах үзвэр болдог байна. Сүм хийдийн дэргэд түүх, соёл, гар урлал, худалдааны үйлчилгээ бүхий төвүүдтэй. Тэндээс цөөнгүй иргэд амжиргаагаа залгуулж байдаг. Өвөрмонголын Хөх хотод монгол лам нар бүхий хоёр хийдийн үйл ажиллагаа нь шашны зан үйл, жуулчдын сонирхолыг татах үзвэрүүд, монгол гар урлал, худалдааны төв, монгол үндэсний хоолны газар гэсэн цогцолбороос бүрдэж байна. Өвөрмонголын аялал жуулчлалын өөр нэгэн цогцолбор нь Ордос хот, түүний дэргэдэх Чингис хааны онгон юм. Шинэ Ордос хот хүртэл автомашины хурданы болон галт тэрэгний зам тавьж, Чингис хааны хөшөө цогцолбор бүхий төв талбай, өвөрмөц загвараар барьсан театр, соёлын болон номын сан, хиймэл нуур, таван одтой зочид буудал бүхий хотыг шинээр байгуулсан байна. Мөн Чингис хааны онгон, хөшөө, их нүүдэл, эзэнт гүрний зураглал, музей, зочид буудал, хоолны газар, урлагийн тоглолт зэрэг иж бүрэн байгууламж бүхий томоохон амралт, үзвэрийн газар энд ажиллаж байна. Чингис хааны онгоны газарт онгоныг хамгаалагч ордос хүмүүс тахилга үйлдэх шашны зан үйлийг үзүүлдэг. Энэ нь нөгөө талдаа дотоод, гадаадын жуулчлагчдын сонирхолыг татах нөлөө бүхий зан үйл болж байна. Мөн Бээжин хот дахь монгол хэл дээр шашны үйл ажиллагаа явуулдаг гол сүм, хийд нь төрөөс шийдвэрлэсний дагуу гадаадын жуулчдыг заавал үзүүлдэг маршрутад ордог үзвэрийн газар болжээ. Энэхүү хийдэд 300-500 лам оролцсон шашин номын уншлага байнга явуулдаг, шашны бусад зан үйлүүд хийгдэж хэвшсэн нь сүсэгтэн олноос илүүтэй гадаадын жуулчдын сонирхолыг татаж, орлого олох гол нөхцлийг бүрдүүлдэг байна. Сүм, хийдэд гол орлогыг гадаадын жуулчид бүрдүүлдэг учраас тэдэнд үйлчилгээ явуулах тусгай албатай болон хөгжсөн байна. Тэрчлэн Түвдийн Лхас хот бол Буддагийн шашны гол төв болон хөгжсөөр өнөөг хүрч иржээ. БНХАУ-ын төр засгаас Түвд нь Далай ламтай холбоотой, олны анхаарал татах газар болсонтой холбоотой тусгайлсан бодлого явуулж, Түвдийн Лхас хотоос 90 км зайд Лхас мөрний эргийг ашиглан олон улсын нисэх онгоцны орчин үеийн нисэх буудлыг байгуулжээ. Энэ буудал нь гадаадын жуулчдын дамжин өнгөрөх гол төв болсон байна. Түвд үндэстний ёс заншил, зан үйл, шашин шүтлэгтэй нягт уялдуулан жуулчдыг татах тодорхой маршрутыг байгуулжээ. Үүнд Лхас хот дахь Далай ламын ордон болон бусад сүм хийд, Тэнгэр нуур гэсэн багтдаг юм. Гадаадын жуулчдад зориулсан энэ маршрутын дагуу төрөөс зориуд хөрөнгө оруулж зам харилцаа, барилга байшинг тохижуулсан байна. Түвдийн Лхас Хотын гол гудамж, байгууламжийг Хятадын өндөр хөгжсөн муж, хотын Намын хороодод даалган өгч тохижуулжээ. Ингэснээр Лхас нь гадаадын жуулчдын сонирхолыг татсан орчин үеийн барилга бүхий хот болжээ. Жуулчдад Далай ламыг тодруулдаг Тэнгэр нуур хүртэл замын дагуу түвд үндэстний амьдардаг майхан, мал аж ахуй эрхэлдэг байдал болон түвдүүдийн ахуй амьдралыг жуулчдад үзүүлж үйлчилдэг. Малчид цагаан идээ худалдаж, сарлаг унуулах, гар урлалын зүйлээр үйлчлэн орлого олдог. Замын дагуу байдаг малчдад улсаас зориуд түвд уламжлалыг тусгасан орон сууцыг барьж өгсөн байдаг. Тэнгэр нуур бол өндөр уулын бүсэд байрладаг цэнгэг ус бүхий нуур юм. Энд аялал жуулчлалын зочид буудал, хоолны газрууд, Түвд үндэстэний соёл, зан заншил, шашин шүтлэгийг харуулсан үйлчилгээний газрууд ажилладаг. Дэлхийн хамгийн өндөр газар байгуулсан төмөр зам, түүний туннел, гүүрүүд зэрэг нь хүмүүс, жуулчдын анхаарлыг татах байгууламж болж чаджээ. Түвдэд зуны улирал маш богино болдог боловч энэ хугацаанд жуулчдад зориулж дулааны цахилгаан станцын усан хөргөлтийг ашиглан ил задгай усан байгуулж ажиллуулсан нь сонирхолтой шийдэл юм. ОХУ-ын Буриад, Тыба иргэдийн шүтдэг үндсэн шашин нь Будда байна. Гэтэл төрөөс явуулж байгаа бодлого нь муж, хязгаарыг томсгох хэлбэрээр бага үндэстэн, ястаныг уусган нэгтгэх, уламжлан ирсэн ёс заншилыг орчин үеийн соёл иргэншлээр солих, улмаар орос үндэстэн давамгайлах, байр суурь эзлэх үйл явц ажиглагдаж байна. Хөрш зэргэлдээ улс гүрэнд шашны талаар явуулж байгаа бодлого ийм байна.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/