Сүүлийн олон арван жил дуншиж байсан “Төр, сүм, хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай” хуулийн төсөл болон гэнэт өөрчлөгдөв. Шашины тухай хууль нь ямар улс төрчдийн захиалга байв, гэдэг нь сонирхол татаж байна.Энэхүү хуулийн төслөөс улс төрчдийн гэхээс илүүтэй геополитикийн шинж чанартай олон зүйлийн хиншүү ханхалав.
“Төр, сүм, хийдийн харилцааны тухай” хуульд 23 жилийн хугацаанд 5 удаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан нь цаг үеийн шинжтэй тодорхой бүлэглэлийн захиалгат үйлдэл байв.

Энэхүү цомхон мөрний цаана Монгол Улсын үе үеийн хилчдийн баатарлаг түүх оршино. Монгол Улсын хилийг гурвантай тойрч бүх л отряд, застав, хилчдийн амьдралтай танилцах ховор хувь тавилан надад тохиожээ. Хилийн багана бол үе үеийн хилчдийн амь, урссан цус, хувь хүний өөрийн ухамсарт амьдрал, түүний найдвартай ар тал болж ирсэн гэргий, гэр бүлийнхэний туулж өнгөрүүлсэн, одоо ч үргэлжилж байгаа эгэл жирийн иргэн хүний баатарлаг түүхийн цогцос юм.Хилчдийн хамгаалалтын зурваст мөнх цаст уул, ой, тайга, хээр тал, говь, заган ой, булга шанд, ховор мод, монгол нутгийн онгон байгаль дүр төрхөөрөө, тэр хэвээрээ хадгалагдан үлдсэн байдаг. 

Мөнх тэнгэрээ шүтдэг, эрхэмлэн дээдэлдэг Монголчуудаа,
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд болон хувиасаа Монголчууд болон монгол туургатангууддаа ирж байгаа шинэ ондоо амжилт бүтээлийн өндөр амжилт, сайн, сайхан бүхнийг хүсье.
Монголчуудын үндэсний шүтээн-Мөнх тэнгэрийн үзэл түгэн дэлгэрэхэд 2019 он чухал жил болно. Бид цөөхүүлээ, гэхдээ хүчирхэг. Энэ талаасаа харвал бөөгийн олон байгууллага орших нөхцөл хумигдана. Ирж байгаа жилдээ бид нэгдэх үйл явц эргээд эрчимжинэ. Зөв нэгдэх юм бол бид хүчирхэг байх болно.
Бөөгийн төвлөрсөн байгууллага байгуулагдаад долоо дахь жилдээ ажиллаж байна.

2001 оны 9 сарын 11-нд АНУ-ын Нью Йорк ба Вашингтон хотууд руу Аль Кайда террорист байгууллагын гишүүд халдлага, Дэлхийн худалдааны төв өндөр барилга ба Пентагоны төв байрыг мөргөж нураасан юм. Энэ бол терроризмын тухай дэлхий нийт нэгдмэл тодорхой ойлголттой болоход хүргэсэн үйл явц байлаа.
Болсон үйл явц дээр тулгуурлан Монгол Улсынхаа аюулгүй байдлыг бэхжүүлэх явдал энэ үйл явдлын сургамж дээр тулгуурлан хийгдэж байлаа. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн шийдврийг үндэслэн Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагад ямар нэг хэмжээгээр бүтэц бий болж үйл ажиллагаа хэрэгжүүлж эхэлсэн юм.

Хүн төрлөхтөн сансар огторгуйг судалж эзэмшсэний өдрийг жил бүрийн дөрөвдүгээр сарын дундах арав хоногт тэмдэглэдэг. Одоогоос 28 жилийн тэртээ ОХУ-ын Сансар судлалын төв болсон Оддын хотхонд очиж сансар судлалын бэлтгэл ажилтай танилцах боломж олдслн билээ.
Сансар судлалын төвд амьдрагчдын хотхон, сансарын нисэгчдийн бэлтгэл хийдэг газруудыг үзэж билээ. тэр үедээ энэ бол хоюхорхон завшаан байжээ. Хаалттай хотхонд тэр үед цөөхөн хэдэн зураг авахуулах боломж гарчээ.
Ингэж явахдаа анх удаа нууцын зэрэглэлтэй нэгэн танхимаар орсон юм. Тэр нь компьютерийн танхим байж билээ. Би тэгэхэд анх удаа компьютерийн ард сууж үзсэн бөгөөд түүнийгээ зурганд мөнхөлж авч үлджээ. Одоо бодоход тэр үеээс компьютер хэмээх хэрэглээ нууц байдлаас гарч нийтийн хэрэглээ болж эхэлсэн үеийн эхлэл байжээ

2004-2005 оны үе юм. Тэмдэглэлийн дэвтэрт дараах зүйл бичигджээ. Миний бие Монгол Улсын Зэвсэгт хүчний анги, салбарууд, Цагдаагийн болон Онцгой байдлын байгууллагуудад дөч хоногийн хугацаанд нийт арван мянга гаруй км зам туулан уулзалт, ярилцлага хийсэн билээ.
Үүний дараа нэг жил гаруйн хугацаанд энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон бүрэлдэхүүн, хүмүүстэй уулзан, Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагууд, Зэвсэгт хүчний анги, салбарууд, Цагдаагийн болон Онцгой байдлын байгууллагуудын ажилтай танилцаж дууслаа.

МБНЭ-ийн таван жилд зориулсан илтгэл. Илтгэгч: МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

-Эрхэм хүндэт Мөнх тэнгэрийн улаач нар аа
-Мөнх тэнгэрээ эрхэмлэн дээдэлдэг Шүтлэгтэн нар аа,
-Хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
-Эрхэм хүндэт анд нөхөд өө,

МБНЭ-ийн байгуулагдсаны таван жилийг хамтдаа тэмдэглэж байгаа Мөнх тэнгэрийн шүтлэгтэн, “Тэнгэрийн улаач” нартаа баярын мэндчилгээг дэвшүүлж байна.

Халх голын ялалтын 65 жилд оролцохоор ахмад дайчдыг авч Сүмбэр сумын зүг нисэв. Ойрын жилүүдэд огт ашиглаагүй нислэгийн талбайд онгоцыг чадварлаг буулгаж, дараа нь ажиллагаа дуусгаад эргэж хөөрсөн билээ.
Сумбэрт онгоцноос буугаад Халх голын ялалтад зориулсан бүх хөшөөнүүдэд цэцэг өргөх ёслол болсон билээ. Далиманд нь Бурхантын застав орж То вангийн бүтээсэн бурханыг үзээд ирсэн юм. Шумуул ид бужигнаж түүнд хазуулсан зарим нэг нь орой халуурч билээ.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/