Уншиж байна...

Түүхэн өвөрмөц нөхцөлд төрөл бүрийн улс түмний янз бүрийн иргэншлийн өргөн харилцаа холбоо дэлхий даяар дэлгэрч эд, оюуны үнэт зүйлс улс түмний дунд түгэн тархаж, ард түмнүүд ойртон нягтарч байсан үйл явц нь хүн төрөлхтний дэвшил хөгжилд нааштай нөлөө үзүүлсэн болохыг онцлон тэмдэглэх хэрэгтэй.
Хөгжлөөрөө янз бүрийн түвшинд орших, эдийн засгийн болон нийгмийн өөр, өөр тогтолцоотой, янз бүрийн шашин шүтдэг улс гүрнүүдийг хамтран ажиллах, харилцан ойлголцох дэлхийг хамарсан тогтолцоог бий болгож чадсан.

Мэдээллийн технологийн эрин зууны ач буянаар бид юу хүссэн мэдээллээ олж авдаг болжээ. Их гүрнүүд хүн үнэмштэл мэдээ тарааж дайныг өдөөж олон зуун сая хүнийг устгаж байсан үйл явдал түүх бий.
Ирак, Иран, Кувейт, Сири, Египэт дэх дайн, одоо Газад, европ дахь Грузины байлдааны ажиллагаа дараа нь украйн дахь тусгай ажиллагааг тухайн цагийн халуун цэг гэж нэрлэгдэж ирэв. Орос-украйны тусгай ажиллагаа нь дэлхийн дайн болж өргөжих үү, үгүй юу гэдэгт тулж ирээд байна. Зэвсгийн наймаа одоо дэндүү ил тодорхой болов. Хүн төрлөхтөн хэн нь хэн бэ гэдгийг мэдэрч эхэллээ.

Төрийн хаантай, төрийн хуралдайтай, улс төр, өвөрмөц эдийн засаг, зохион байгуулалтын тогтолцоотой, асар хурдан эрчимтэй өөрчлөгдөх чадвартай, хүчирхэг цэрэгтэй болсон нь дэлхийн хуурай газрын ихэнхийг эзэлсэн монголын их эзэнт улс байгуулагдах нөхцлийг бүрдүүлжээ.
Мөнх тэнгэрийн үзэл нь нэгэнт амьдралд бий болсон бодит нөхцөлд үйл ажиллагааг явуулахдаа онгон байгалийн далд хүчийг ашиглан давагдашгүй зүйлийг дийлж, мөнх тэнгэрийн хүчин дор их үйлсийг бүтээсэн байдаг.

Монгол бол нэн эртний түүхтэй улс орон бөгөөд нүүдэлчин монголчуудын овог, хүн төрөлхтөний соёлын гурван их өв бүтээлийн нэгийг цогцлоон бүтээсэн ард түмэн билээ. Хүн төрөлхтөний суурь их соёлын нэгэн төв нь эртний Монгол нутаг юм.
Бөө мөргөл бол монгол нутагт хүн бий болсоноос хойш үүсэн хөгжиж уламжлагдан ирсэн байгаль дэлхий-хүн хоорондын хүйн холбооны илэрхийлэл, шүтээн болсон Мөнх тэнгэр, эзэн Чингисээ эрхэмлэн шүтсэн, үндэсний үзэл, монгол нүүдлийн соёл иргэншил, зан үйл, ёс заншил, дэг журмын цогц, тэнгэрлэг ард түмний минь үеийн үед мөргөж, шүтэж ирсэн хөх мөнх тэнгэрийн мөнхийн үзэл билээ.

-Эрхэм хүндэт Мөнх тэнгэрийн улаач нар аа
-Мөнх тэнгэрээ эрхэмлэн дээдэлдэг Шүтлэгтэн нар аа,
-Хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
-Эрхэм хүндэт анд нөхөд өө,
МБНЭ-ийн байгуулагдсаны таван жилийг хамтдаа тэмдэглэж байгаа Мөнх тэнгэрийн шүтлэгтэн, “Тэнгэрийн улаач” нартаа баярын мэндчилгээг дэвшүүлж байна.

Монгол хүн бөөгийн шүтлэгтэйгээ хамт олон зууны турш түүхийн хатуу замыг туулан өнөөтэй золгосон нь үнэн. Бөө шүтлэгийг Хүннүгийн үеээс төрийн хэмжээнд зан үйл болгон хөгжүүлсэн бөгөөд Чингис хааны үед монголчуудын төрийн үндэсний язгуур шүтлэг, шашин болгон төгөлдөршүүлж чадсан нь дэлхийг эзэлсэн их гүрэн байгуулахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

МБНЭ байгуулагдав. Анхдугаар хуралдаан дээр удирдах бүрэлдэхүүнийг сонгосон юмдаг. Түүнд Ш.Сүхбат, Загдаа удган, Булган нар багтаж сонгогдсон түүхтэй. Эхний гурван томоохон тахилгад Монгол бөөгийн их удган Булган, Монгол бөгийн тэргүүн удган Загдаа, Голомт бөөгийн төвийн тэргүүн Сүхбат нар идэвхитэй оролцсон байдаг. Тэд Яармагийн урьд аманд хуяглан бөөлж, бөөгийн увидас чадвараа үзүүлсэн байдаг. Тэр үеийн түүхийг харуулсан зургийг тавьж байна. Харамсалтай нь МБНЭ-ийн ээлжит бага хуралдайгаар Ш.Сүхбат, Загдаа удган, Одка гурав МБНЭ-ээс албан ёсоор гарч байгаагаа мэдэгдсэн. Тэгээд бидний зам салсан байдаг.

Дөрөв. НЭГДСЭН ИХ ТАХИЛГА, ТАХИЛГУУДАД ТОЛГОЙЛЖ БӨӨЛСӨН УЛААЧ НАРТ ДУРСАМЖ ГАРДУУЛАВ.
МБНЭ-ийн Дээд Цэцийн Хуралдайгаас тухайн жилд болох Нэгдсэн тахилга, тахилга, зохион байгуулах арга хэмжээг тодорхойлон зарладаг.
МБНЭ-ийн Нэгдсэн тахилгуудыг дараах байдлаар ангилна.
Улсын хэмжээнд, аймгийн, сумын хэмжээнд гэж ангилна.Үүнд:
1. Монгол Улсын хэмжээнд тахих, төрийн тахилгатай, Уул, ус, газар нутаг.
2. Аймгийн хэмжээнд Нэгдэж тахиж шүтэх, Уул, ус, газар нутаг.
3. Сум орон нутгийн хэмжээнд Нэгдэж тахиж шүтэх Уул, ус, газар нутаг гэж ангилдаг.

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/