Монголын төрт улс байгуулагдсаны 800 жилийн ой дөхөж бэлтгэл ажил ид өрнөж байгаа үед нэгэн томоохон


Улс нь ядуу болохоор хүмүүс нь ядуу, түүнийг дагаад сэтгэх нь ядуу, энэ л тайлбараар олон зүйлийг халхлах болжээ.

Мөнх тэнгэрээ шүтэж ирсэн Монголчуудын хувьд үндэс, угсаагаа дээдлэх, эх орон төрлөх нутаг, эцэг өвгөдөөс уламжлагдан бидэнд үлдээсэн онгон байгалиа хамгаалах нь Бөө нарын үндсэн зорилт болж ирсэн, цаашид байсаар ч байх болно.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргын албыг хүлээж аваад анхны томоохон арга хэмжээ зохион байгуулсан нь “Монгол улсын эдийн засаг аюулгүй байдал ба хөрш орнуудын хүчин зүйл” эрдэм шинжилгээний хурал байв.

                                     

Би гурван настай нутгаасаа гарсан юм. Нэг л хөөрцөг болсон бид ачааны машины тэвшин гэрээ ачаад дээр нь бид хэд, зургуулаа суугаад хот зоривоо. Хожим хотод ирээд хоёр дүү төрсөн, бид эхээс наймуулаа өсчээ. Төмөрбаатар гэдэг хөгшнийд бүх малаа орхисон. Улаанбаатар хот руу нүүж явах замд байвгайтай тааралдаж, түүний араас хэдэн морьтой хүмүүс хөөж явсан нь санаанд үлджээ. Тэр үед ан тийм элбэг байсан болов уу.


Төрийн ордонд ажиллаж байхдаа нэгэн шувууг байнга ажигладаг байлаа. Тэгээд нэг өдөр зургийг нь зориуд авсан юм. Далай, Хайсандай докторын зураг хальсанд бууж үлджээ. Одоо би их харамсадаг юм. Олон зүйлийг асууж лавлах байсан, хожимдсон гэмшил. Тэгэхэд Далай доктор Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн шинжээч байсан юм.

А.Готов гэдэг хүний МБНЭ-д хандсан хэд хэдэн санаа, Цэрэн бөө, зайран Чинбат гэгчийн МБНЭ-ийг тараахыг шаардсан удаа дараагийн шаардлагад хариу бичихэд хүргэлээ. 

Монголын бөөгийн байгууллагын үүсэл хөгжлийн талаар би цөөнгүй өгүүлэл бичсэн. Монголын бөөгийн байгууллагын түүхэнд анхны бөөгийн байгууллага болох “Голомт” бөөгийн төв, удирдагч Ш.Сүхбат, Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргалын гүйцэтгэсэн түүхэн үүрэг онцгой их бөгөөд 20 гаруй жилийн түүхтэй. Бид тэдний тавьсан суурин дээр МБНЭ нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа юм.
Харин зайран Чинбат, Олдох нар10-15 орчим бөө оролцсон уулзалт нэг бус удаа зохион байгуулж, түүнд нь би болон Галаарид оролцоод явж байсан. Гэвч үйл ажиллагаа нь амилаагүй билээ. Харин зайран Чинбат нь МБНЭ-ийн хуралдаанд 2-3 удаа ирж оролцож байсан боловч дараа нь хэд хэдэн сонинд “Голомт”, МБНЭ-ийг байгуулаад Ш.Сүхбат, Д.Жаргалсайхан нарт булаалгасан мэт ярилцлага өгөөд сураг алдарсан. Амархан уйдамхай, хамтарч ажилах зорилгогүй хүн юм гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Монгол бөөгийн байгууллагыг хөгжүүлэх стратеги, зорилтууд

Монгол үндэсний уламжлалт Бөөгийн шүтлэг жинхэнэ утгаараа хөгжин цэцэглэх учиртай. Эс тэгвээс өнө удаан жил явж ирсэн цөөнхийн шүтээн хэвээр үлдэж, улмаар бусад хүчтэй, мөнгөтэй шашинд орон зайгаа эзлүүлсэн өгсөн өнгөрсөн түүх үргэжилнэ. Бид үүнийг хүсэхгүй.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/