Уншиж байна...

Монгол бөөгийн төв байгууллагынхаа төлөө өөрсдийн алтан цагаа зориулж, зүтгнэ ирсэн улаач нараа шагнан урамжшууллаа. Төр улс, түмэн олныхоо төлөө хийсэн үйлийг бөөгийн байгууллагаас өөр урамшуулж шагнах газар ховор билээ. Мөнх тэнгэрийн үзэл, эзэн Чингис хаанаа эрхэмлэн дээдэлсэн, үндэсний уламжлалт биет болон биет бус соёлын өвийг өвлөн авч яваа, Монгол соёл, зан үйл, ёс заншил, дэг журмыг үеийн үед мөрдөж шүтэж ирсэн, энэ үйлсэд амьдралаа зориулсан, ажлын үр дүнг үндэслэн 2023 онд ажил үйлсээрээ шалгарсан улаач нарыг МБНЭ-ийн шагналаар шагнажээ.

Монгол эх орон, эх дэлхий, байгалиа хамгаалах, Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх зан үйлийг хийж түмэн олныхоо төлөө зүтгэсэн Улаач нартаа Монгол бөөгийн эрхэмлэн хүндлэвэл зохих цол олгож, Батламж, тэмдэгийг гардуулах ажиллагаа боллоо. Яагаад болохгүй гэж. Цол хамгаалах бөөлөлтийн цаана бөөгийн мөн чанар илэрч байдаг. Түүгээр нь улаач нарын олон зүйл шалгуурт тодордог.
2023 онд дараах тахилгуудын улаач нар хамтран зохион байгуулжээ.
6 дугаар сарын 17-нд Дундговь аймгийн Их газрын чулуунд МБНЭ-ийн зохион байгуулалтын дээд хэлбэр болсон Нэгдсэн их тахилгыг хийсэн.
6 дугаар сарын 18-нд Онгон байгалиа хамгаалах “Шар тийрэн”-гийн эсрэг нэгдсэн тахилга,

(Нэг. Монгол бөөгийн ЦОЛ, ШАГНАЛ олгох ажиллагаа, түүнд зориулсан хүндэтгэлийн ЦЭНГҮҮН)
Аймаг аймгаас бөөгийн төлөөлөл хуран цугларч, жилийн явцад зохион байгуулсан ажлаа ярилцаж, дүнгээ хэлэлцэж, бөөгийн цол олгох, хийсэн ажлаа дүгнэж, шагнал, урамшилаа олгодог билээ. Энэ удаагийн цол, шагнал олгох ёслолын ажиллагаа бямба гарагт болж өнгөрлөө.
Монгол бөөгийн цол, шагнал олгох хүндэтгэлийн ажиллагаа хоёр хэсгээс бүрддэг. Танхимд гэрэл бүдгэрч том дэлгэц дээр МБНЭ-ийн байгуулагдсанаас хойших онцлог үйл явдлууд, түүхийг харуулсан кино гарч, өнгөрсөнийг дурсан сануулав.

Түүний ажил хөдөлмөрийн гараа 2004 онд ХАА-Байгаль орчны чиглэлийн компанид орж ажилласнаас эхтэй билээ. Төдийгөөс өдий хүртэлх 19 жилийн хугацаанд Монголын ногоочид болон хүлэмжийн ногоо тарих сонирхолтой ногоочдын өвөл зуны, мөн улирлын хүлэмжийг нийтдээ 1000-аад ширхэгийн Монгол орныхоо 20 аймаг, хот дүүрэг, баг тосгон, хот айл малчны газрууд, улсын байгууллага, хувийн хэвшил гэх мэт бүхий л салбарт барьж байгуулж өгсөн байна. Түүнчлэн мод бут ургамал байгальд нэн ховордож байгаа говь нутгийн болон бусад аймгийн мөн цөлчиж байгаа газар орноор мод тарих, түүндээ зориулж иж бүрэн усалгааны системийн хийх ажлыг ахлан хийсээр иржээ.

(Нэг. Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай таван аймагт)
МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн зайран В.Мөнхчулуун бол өөрийн хөдөлмөрийн үр шимээ монголын бүх сумдад үлдээж чадсан нэгэн болж чаджээ. Түүний ажилласан сумдын талаар товч мэдээлэл хүргэж байна.
В.Мөнхчулуун нь Баян-Өлгий аймагийн Өлгий хот, Баяннуур, Булган сумдаар 20×20ийн хүлэмж иж бүрэн усалгааний систем нийлүүлж сургалт угсралт хийсэн байна.

ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ПАП ФРАНЦИС МОНГОЛ УЛСАД ХИЙЖ БУЙ ТӨРИЙН АЙЛЧЛАЛЫН ХҮРЭЭНД ТЭР ҮЕИЙН МОНГОЛЫН ТӨРИЙН ҮНДЭСНИЙ ЯЗГУУР, ТЭНГЭР ШҮТЛЭГТ ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДСАН НЬ УЧИРТАЙ.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үг хэлэв. (2023 ОН)

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн далбааг Д.Сүхбаатарын талбайд мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв.

Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү бол монгол бөөгийн нэртэй төлөөлөгч төдийгүй зон олныхоо төлөө өөрийн амьдралаа зориулж яваа нийгмийн зүтгэлтэн билээ.
МБНЭ-ийг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө амьдралаа зориулж яваа нэгэн. Ажил үйлсээрээ шалгарч 2013 оны “шилдэгийн шилдэг- зайран” шагналыг хүртсэн.
Түмэн олны төлөө хийсэн бүтээсэн зүтгэлийг үнэлж, мөнх тэнгэрийн төлөө “долоон од” одон, “алтан шонхор”, “мөнгөн шонхор” “хүрэл шонхор” медалиар шагнагдсан. Цаст хайрханыг тахих үеэр Баян-Өлгий аймгийн засаг даргын жуух бичиг шагнагдаж байсан.

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/