Уншиж байна...

ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУРЫН ГАЛЫН ТАХИЛГА ХИЙГДЛЭЭ.
(Нэг. 2020 оны 6 дугаар сарын 7-ны өдөр. 21.00-00.00)
“Монголын нууц товчоо”-ноо гурвантаа дурсагддаг эзэн Чингисийн унаж босож явсан амьдралтай салшгүй холбоотой алдартай түүхэн газар.
Тэмүжин Сорхон шарын нэгэн гэрийн харамгүй дотно дэмжлэгээр дайсан тайчуудын гараас мултарч Онон мөрний эхээд явж Химурга горхины Бэдэр хошууны Хорцохой болдог гэдэг газар хүрч Өүлэн эх дүү нартайгаа уулзжээ. Дараа нь Тэмүжиний гэр Бурхан халдуны Өвөр Хүрэлх дотор орших Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуур гэдэг газар очиж нутаглаад тарвага зурам алж идэн амьдрав.


Тэмүжин Есүхэй баатрын үед сүй тогтоосон Бөртэ үжинг авч нутаг буцахад монгол заншлаар хадам эцэг эх ойр садныхан хамт явжээ. Гэтэл Хэрлэнгийн Ораг цөл гэдэг газраас Дай сэцэн гэдрэг буцсан байна. Нууц товчоонд ямар учраас буцсаныг тэмдэглэсэнгүй. Лу “Алтан товч”-д мариан халуун болж Хэрлэн өөд харив гэжээ. Гэхдээ сүүлийн үед эрдэмтэд Амбагай хааны өөрийн биеэр охиноо урагт хүргэж өгөхийг цээрлэсэн гэрээслэлийг биелүүлсэн гэх болж. Ингээд охиныг хүргэхийг Дай сэцний гэргий Цотан дааж аван Тэмүжиний нутаглаж байсан Сэнгүр горхины Хөх нуурт хүргэж өгчээ. Энэ үед Тэмүжин хэдэн настай байсныг олонх баримт бичигт тэмдэглсэнгүй харин Саган сэцэний “Эрдэнийн товч”-д арван долоон насандаа буюу шар нохой жил1178он Бөртэ үжинг авлаа гэж тодорхой бичжээ.
Шаргачин тахиа жил буюу 1189 онд Тэмүжин хорин найман настай байсан бөгөөд түүний гэр нь Хэнтий ханы өвөрт Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт нутаглаж байлаа. Түүнийг хүрээлэн дагаж байсан хамаг монголчууд зөвлөлдөөд Хотула хааны гутгаар хөвгүүн Алтан отчигон, Есүхэй баатрын ах Нэхүн тайжийн хүү Хучир бэхи, Бартан баатрын ах Охин Бархагийн ач хөвгүүн Сацэ бэхи нар төлөөлөн Тэмүжинд “Чингис хаан” цол өргөмжлөн эзэнгүй байсан Хамаг монголын хаан болгожээ.
Ийм сайхан түүхтэй энэ газар одоо цагийн төрийн зүтгэлтнүүд залбирал хийж ёслол үйлддэг болжээ. Гэхдээ бөөгийн зан үйлээр өвөрмөц маягаар хийж байсныг Монголын бөөгийн төв байгууллага, зан үйлээрээ таслан зогсоож, уламжлалаа чандлан барьдаг улаач нар хийх болсон билээ.
Хар зүрхний Хөх нуур маань одоо замбараагүй байрласан, битүү амралтын газар болжээ. Арга ядахдаа тахилгыг нь энэхүү газраас 5км зайнд хийж байхав.
Энэ удаа Галын тахилгыг Монгол уламжлалт бөө мөргөлийг нийтэд түгээхийн төлөө чин сэтгэлээр зүтгэж явээ нийгмийн залуу зүтгэлтэний нэг болох Монгол бөөгийн тэргүүн зайран П.Нарангэрэл удирдан зохион байгуулж, толгойлж бөөлсөн билээ.
Галын тахилга бэлэн болж Монгол Улсын төрийн далбаа, МБНЭ-ийн тугийг байрлуулан гэрлээр тодотгож өгсөн нь онцгойрон харагдана. Тахилгыг эхэлж, галыг МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү асаав.
Халх бөөгийн дэг жаягаар хуур манжигаар эхэлж, тамлага, дуудлагаар онгод юугаа дуудав. Ийнхүү Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Галын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран П.Нарангэрэл толгойлон бөөлсөн билээ.
Галын тахилгаа дэмжиж олон залуу улаач нар хуяглан босж бөөлсөн. Тахилгын төгсгөлд улаач нар монголын сайхан уянгалаг дуугаар галаа манан дуулж хоносон бүлгээ.

 

ХАЙРХАНЫ ТАХИЛГА. (Хоёр. 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр. 09.00-11.00)
Үүлэрхэг тэнгэрт өглөөний наран мандаж, зөөлөн салхи сэвэлзэнэ. Хар зүрхний Хөх нуураас 3 км байрласан манай хотхон, бид алгуурхан босч тахилгын бэлтгэлээ хангаж, товлосон Хайрханы тахилга хийх газар луу хөдөллөө. Нэгдсэн тахилгын нэгэн үндсэн тахилга байсан учраас ихэд сонирхохын зэрэгцээ өндөр үүрэг, хариуцлага хүлээсэн бөөлөлт байсан билээ.
Нэгдсэн тахилгын бөөлөлт хийх газар болон хайрхан, нуурын зүгрүү баримжаа авч Монгол Улсынхаа төрийн далбаа, МБНЭ-ийн тугийг мандуулж байрлуулжээ. Энэ бол тахилга болгонд үндсэн арга хэмжээ хийгдэж байгааг тунхаглаж буй хэрэг юм. Нэгдсэн тахилгыг хүндэтгэн тодотгож байгаа зүйл бол энэ билээ. Бөөлөө хий газрын ар талд хагас сар хэлбэрээр улаач нар, шүтлэгтэн олон нэгэн эгнээ болж суудлаа эзэлнэ. Өргөлөө өргөхөд саад болохгүй бас бусдын хувцас, зүйлийг өргөлөөр “нялахгүй”-н тулд ингэж байрладаг юм.
Цаг агаар тогтуун, тэнгэр хагас үүлтэй харагдана. Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Хайрханы тахилгыг Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Б.Нанжаа толгойлон бөөлж эхэллээ. Нэгдсэн тахилгад оролцогчид хуур манжиг, хэнгэрэгээр дэмжин залбирал хийнэ.
Тун удалгүй байгаль дэлхий, цаг агаар өөрчлөгдөн хоёр талааас хуй салхи эрчилж, тоос гэж хэлэмгүй бас бороо гэж нэрлэмгүй байдал үүссэн билээ. Олон шувууд цугларан хуйлран эргэлдэж янз бүрийн авиа чимээ гаргана. Салхины эрчим нэмэгдсээр цаг агаар тийм гэж нэрлэхийн аргагүй болж билээ.
Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Хайрханы тахилгын бөөлөлт дуусах үед хур бороо орж эхэлсэн билээ. Уламжлалт ёсоор бөөлөлт Хайрханд өргөх идээний дээжээ цунцал хэлбэрээр өргөж өндөрлөв. Хайрхандаа идээний дээжээ өргөхөөр эрчүүдийг томилно билээ.
Ийнхүү Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Хайрханы тахилга ид шидтэй сайхан болж өнгөрлөө. Энэхүү ховор тохиох тахилгад оролцсондоо би багш, шавь хоёроор бахархаж байлаа. Ийм сайхан тахилга, түүнд зориулан бөөлсөн бөөлөөг тэр болгон амьдралдаа цөөхөн үзэх байх аа хэмээн бодож суунам. Мянгантай хүний яриа сонсож сууснаас Бурхан халдун хайрханы болон Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын бөөлөөг үзэж, нүд баясч, сэтгэл сэргэж, монгол бөө нараар бахархах сэтгэл төрж байлаа. Тэнгэрлэг бөө мөргөлийн төв бол яах аргагүй Монгол эх орон, уламжлалт бөөгөө авч яваа улаач нар Та нар билээ. Дэлхийн олон газраар явж, янз бүрийн шаман нартай уулзаж байсан, хувь хүний төлөө зан үйл хийж байсан олон улаач нартай таарч байсан, Эх орон олон түмнийхээ төлөө ийм сайхан сэтгэл, зүтгэлээр бөөлж байгаа өөр бөөг би хаанаас ч олж үзсэнгүй.
Монгол бөөгийн Тэргүүн дээд удган Б.Нанжаа бол Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулж яваа нэгэн. 2012 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилгад оролцсон, 2013 онд Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад оролцсон, 2014онд Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-ыг удирдаж зохион байгуулсан, Улаанбаатар хот, Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон. 2015онд Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад оролцсон. Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайг Зохион байгуулалцсан, “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон, 2016 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон. Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон, 2017 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон. Нарны залбиралд оролцсон, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад зохион байгуулж оролцсон. 2018 онд Говийн нэгдсэн тахилгад оролцсон. 2019 онд Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгад Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон. Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө түүний зүтгэлийг үнэлж, Мөнх тэнгэрийн төлөө “Долоон өвгөн од” одон, “Хүрэл шонхор, Мөнгөн шонхор, Алтан шонхор” медалиар шагнагдсан.

1
1
5 (2)
5 (2)
7
7
DSC_5928 - Copy
DSC_5928 - Copy
DSC_6026
DSC_6026
DSC_9474
DSC_9474
DSC_9237
DSC_9237
DSC_9262
DSC_9262
DSC_9265
DSC_9265
DSC_9274
DSC_9274
DSC_9278
DSC_9278
DSC_9392
DSC_9392
DSC_9403
DSC_9403
2
2
DSC_9313
DSC_9313
DSC_9327
DSC_9327
Previous Next Play Pause
1 5 (2) 7 DSC_5928 - Copy DSC_6026 DSC_9474 DSC_9237 DSC_9262 DSC_9265 DSC_9274 DSC_9278 DSC_9392 DSC_9403 2 DSC_9313 DSC_9327

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/