ЦАСТ ХАЙРХАН БУЮУ ҮЗМИЙН ЦАГААН УУЛЫН НЭГДСЭН ТАХИЛГЫН НАРНЫ ТАХИЛГА
ТАЙЛГА
Нутгийн олны хүсэлтээр хайраны тайлга хийж билээ. Баян-Өлгий аймгийн Буянт сумын Монголын түүхэнд нэрээ үлдээсэн Толбо нуурын зүүн хэсгийн Өмнийн голоор нүүдлэн амьдардаг багын ардууд өөрсдийн амьдардаг нутгийн хайрханыг тахин Тайлга хийлгэсэн билээ.
Аймгийн төв Өлгий хотод нутгийн зөвлөл хүлээн авч Нэгдсэн тахилгын зохион байгуулалтын талаар санаа оноогоо солилцсон юм.
Өлгий хотод амьдардаг нэртэй удгантай уулзаж, монгол бөөгийн зан үйлийг ард олонд мэдрүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж МБНЭ-ийн шагналыг олгосныг гардуулсан байдаг.
2023 оны сүүлчээр МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүдийн саналаар “ Хамаг монголын их эзэн Чингис хааны хараа Ихт “хар сүлд”-ийг хариуцагч нарт” зориулан чиглүүлэн догшруулах зан үйл хийсэн байдаг. Ингэх болсон нь дараах шалтгаантай байсан.
Ард түмэн, ихэс дээдсийн байнгын холбоотой явж ирсэн “Төрийн хар сүлд”-ний тахилгыг БХЯ-аас тахиж иржээ. Энэхүү тахилгад Монголын Тэнгэр шүтлэгт бөөгийн улаач нар сайн дурын үндсэн дээр зохион байгуулалт сайтаагаар оролцох болсон билээ. Учир нь энэхүү зан үйлийг Тахилгач Тэнгэрийн улаач гүйцэтгэж ирсэн байдаг. Бид тахилга, залбиралаа алсын зайнаас хийж, хүндэтгэл үзүүлдэг.
Гэвч Батлан хамгаалах яам хийх тахилгаа ард түмнээс ихээхэн нуцалж хийж, явцуурах болсон тул Монгол Улсын Үндсэн хуулинд заасан “2. Хүнийг ...шашин шүтлэг, үзэл бодол, ...-оор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэсэн заалтыг зөрчиж байна гэж үзсэн.
Мөн төлөөллөө Их хар сүлд оруулж залбирах хүсэлтэд олон жил хариу өгөлгүй дарсаар ирсэн билээ. Монгол Улсын Үндсэн хуулинд заасан “12/төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж байна.
Хар сүлдны тахилгад оролцох, залбирал үйлдэх, хүсэлтэд олон жил хариу өгөхгүй байгаа тул бид аргагүй байдалд хүрч, Хараа ихт Хар сүлдэд зориулан чиглүүлэн догшруулах зан үйл хийхэд хүрсэн байдаг.
Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүд, Монгол туургатангуудын уламжлалыг сэргээн хөгжүүлэх, тэдний оюун санааны дархлааг бэхжүүлэх, үндэсний зан үйлийг дэлгэрүүлэх зорилтыг үндэслэн ЭЦЭГ, ЭХ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ХҮРЭЭНД жил бүрийн 9 дүгээр сарын сүүлийн долоо хоногт Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгон тэмдэглэж, Монгол төрийнхөө төлөө амиа өргөсөн баатруудынхаа төлөө нэгдсэн залбирал хийдэг уламжлалтай билээ. Энэ удаа ирээдүй, хүүхэд багачууддаа зориулж Хүүхдийн овооны тахилга хийж байна.
Энэхүү арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч Д.Одонхүү, Төлөөллийн зөьлөлийн удирдагч Оюунтуул, Залуучуудын зөвлөлийн удирдагч Анхмаа, Баян-Өлгий аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Энхээ, Дундговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Өлзийсайхан, Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Сосорбарам, Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч Солонго, Өмнөговь аймгийн төлөөлөл Тамжид, ДЦХ-н гишүүн Б.Батжаргал, Ц.Отгонсүрэн, Ц.Отгонсүрэн, Ж.Эрдэнэцэцэг, Алтанчимэг, Батзул нар оролцлоо.
Тахилга, бэсрэг наадам нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Налайх дүүргийн Хар чулуутын аманд болж өнгөрлөө. Наадамд түрүүлсэн бөхчүүл, айргын тавд хурдалсан даага, унасан хүүхдүүдэд шагнал гардууллаа.
Тахилгын өглөө эхний тахилга нь Лусын тахилга тахилга байлаа. Газар сонголт өвөрмөц байв. Лусын тахилгыг Хар чулуутын амны дээд эхэнд байдаг булагын дэргэд Монгол бөөгийн тэргүүн дээд Зайран Ц.Болд толгойлон бөөлж эхэлсэн билээ.
Тахилгын дараа удалгүй мөндөр орж эхэлсэн нь онгод тэнгэр хүлээн авсаны дохио гэж олон түмэн үзэж байлаа.
Харин Монголын бөө нар Шинийн 15-ны их өдөр Улаанбаатарын Өлзийт хорооны орчим Галын Наадам хийлээ. Бөө нар нэгдвэл ямар их хүч байгааг энэ удаагийн үйл явдал харуулав. Нийгмийн үйл явц хурдацтай өрнөж байна. Тэнгэр шүтлэгийн нам байгуулж улс төрд нэг хэсэг нь орж байна. Нөгөө хэсэг нь хаяахан нэг цугларч арга хэмжээ зохион байгуулснаас хэтрэхгүй байгаа.
Тахилгыг өнөө цагийн монголын бөөгийн тэргүүн нар удирдлаа. Бөө нар тахилгаа хийчихээд тардаг. Тахилганаас байгалийн гамшигийг даван туулахад төр шийдвэрийг дэмжсэн зүйл гарсангүй.
Монгол орныхоо газар газраас хүрэлцэн ирсэн улаач нар эх орон, эх нутаг, онгон сайхан байгаль, өвөг дээдэсээс уламжлан ирсэн амгалан байдлын төлөө залбирал үйлдэхээс өөр аргагүй байдал үүсч байна.
МБНЭ-ийн хамт олон энэ удаагийн Дээд цэцийн хуралдайн хуралдаанаар Монгол дахь “Шар тийрэн”-гийн эсрэг нэгдсэн тахилгын зорилгыг чиглүүлэх тухай Айлдварыг хэлэлцэв. Энэ удаагийн хуралдаанаар Нэгдсэн тахилгын тэнгэрт өргөх Айлтгалыг агуулгыг өгүүлбэр бүрээр тайлбарлан хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлаар гишүүд санал бодлоо илэрхийллээ.
Монголын бөө нар нэгдэн нийлж Дэлхийн мянганы суут хүн Эзэн Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойг тэмдэглэн Хар зүрхний Хөх нуурт Их тахилга, тайлгыг хийхээр нэг сарын өмнө очиж, мэдүүлr, залбирал хийж билээ.
Энэхүү залбиралыг хийхээр Чингис хаанд тоглосон Монгол Улсын ардын жүжигчин А.Энхтайван, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү нар удирдан тахилга хийх тухайгаа учирлан мэдүүлсэн билээ.
Тахилга, бэсрэг наадам нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Налайх дүүргийн Хар чулуутын аманд болж өнгөрлөө. Тахилгад Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Улаан тайгын улаач нар хүрэлцэн ирж, уламжлалт Монгол бөөгийнхөө онцлогыг харуулсан тахилга, бөөлөлт хийлээ.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
| |
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.