2013.10.01    Дугаар 22               Улаанбаатар хот
Шагнах тухай
Монгол бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” холбоо байгуулагдсаны 10 жилийн  ойг тохиолдуулан Монгол бөөг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
      Нэг. Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар
1. Цэрэнгийн Оюунбаатар-Монгол Бөөгийн“Тэнгэрийн сүлдэр” холбооны
тэргүүн,  Зайран           25
Хоёр. Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор” медалиар
2. Намхайдоржийн Энхбаатар Монгол Бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” холбооны гүйцэтгэх захирал, Зайран      148
            Гурав. Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар
3. Мөнхөөгийн Туяа  Монгол Бөөгийн“Тэнгэрийн сүлдэр” холбооны гишүүн Удган,                        149
нарыг тус тус шагнасугай.
 
ЕРӨНХИЙЛӨГЧ                             Д.ЖАРГАЛСАЙХАН 
 
МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ
2013.11. 28    Дугаар 23               Улаанбаатар хот
Шагнах тухай 
       
2013 оны 11 дүгээр сарын 28-ны  өдрийн МБНЭ-ийн бага хуралдайн 6 дугаар хуралдаанаас гаргасан “Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудын хүндэтгэлийн цогцолборыг байгуулах ажлыг санаачилж, бөөгийн зан үйлээр хүндэтгэл үзүүлэх ажлыг 2014 оны II улиралд багтаан хэрэгжүүлсүгэй.” шийдвэрийг биелүүлэхэд МБНЭ-ийн гишүүн, удган Ж.Пүрэвсүрэн нь үнэтэй хувь нэмэр оруулсаныг тэмдэглээд, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ийн 1.1-д заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
Нэг. Монголын их хаадын цэрэг 1241 оны 4 дүгээр сард европ тивд хамгийн баруун цэгт хөл тавьсан бөгөөд Шайо голын хөвөөнд Мажарын ван Белагийн удирдсан мажар, хорватын шигшмэл 65 мянган цэрэгтэй армийг Бат, Сүвээдэй нарын удирдсан гол хүч юу ч үгүй болтол хиар цохив. Ердөө гуравхан хоногийн дотор болсон тулалдаан нь монгол цэргийн дайтах хосгүй уран чадварыг гайхуулан шагшируулсан билээ. Энэ тулаалдааны талбарт Монголын нэг мянган эр цэрэг мөнхөд нойрссон юм. Тэдний алдар гавьяанд хүндэтгэл үзүүлэн бөөлж, шүнсэглэсэн шороог эх нутагт залж авчирах хүндэттэй үүргийг гүйцэтгэсэн удган Ж.Пүрэвсүрэнг МБНЭ-ийн “Мөнгөн шонхор” медалиар шагнасугай.  

ЕРӨНХИЙЛӨГЧ    Д.ЖАРГАЛСАЙХАН
 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/