Уншиж байна...
Энэ зун МБНЭ-ийн үйл ажиллагаа, идэвхитэй, завгүй, тасралтгүй байсан билээ. Бид Өвөрмонголд дараа нь Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга, тэндээс ОХУ-ын Тува, Сибирт, Буриад монгол, Байгаль нуур, Ольхан арал, Сибирийн бөөгийн нэгдсэн тахилга, Халх голын ялалтын арга хэмжээнд оролцоод хотод ирээд энэхүү эмгэнэлийг бичиж байна. Хожимдсон гэлээ ч монгол бөөд өөрийн орон зайгаа эзлэн төрсөн Монгол бөөгийн тэргүүн зайрандаа хүндэтгэлийн үг илгээхийг хүсч байна. Монгол бөөгийн хөгжилд өөрийн мөрөө үлдээн зүтгэж явсан алдарт Дэлдэн-Мэнд зайрангийн удам, эхийн талаас алдарт Халзан зайрангийн зээ хүү, Монгол бөөгийн тэргүүн зайран, Чулууны Чинбат нь намрын тэргүүн сард зуурдаар таалал төгсөж, Монголын бөө мөргөлийн хөгжилд нөхөж баршгүй хүнд гарз тохиожээ.
Тэрээр бүхий амьдралынхаа явцад Монгол бөөгийн хөгжлийн чиг хандлагад шинэ зам гаргахыг эрмэлзэж ажилласан байдаг. "Дархад бөө" холбоог байгуулж, дараа нь Монгол уламжлалт бөөгийн нийгэмлэгийг санаачлагч, ерөнхийлөгчөөр ажилласан байдаг.
МБНЭ-ийн анхдугаар хуралдайд оролцож, МБНЭ-ийн есөн дэд Ерөнхийлөгчийн нэгээр сонгогдсон түүхтэй. Цаг хугацаа бол амьдралын шалгуур байдаг. Тэр л жамаар амьдралын зам мөр үргэлжилсэн. Монгол бөөгийн орчинд оюуны үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн гавъяа түүнд ногдоно. Монголын бөө мөргөлийг олон нийтэд таниулах, дэлхийд танилцуулахад тэрээр тодорхой хувь нэмэр оруулсан.
Тэрбээр 1969 оны намрын тэргүүн сард Хөвсгөл аймгийн Улаан Уул суманд мэндэлж 1978 онд Алаг-Эрдэнэ сумын дунд сургууль, 1987-1991 онд нийслэл Улаанбаатарт ХААИС, Урлах эрдэм дээд сургуульд амжилттай суралцаж төгсжээ.
Тэрээр 1991 онд иргэний үүргээ нэр төртэй биелүүлж, цэргийн албаа хаасан, хал үзэж, хашир суусан цэрэг эр байсан юм.
Чулууны Чинбат нь Бүгд Найрамдах Турк улсад болсон Монгол туурагтны наадамд монголын бөө нараа төлөөлөн оролцсон байдаг. Бөөгийн судлалын анхаарал татсан цөөнгүй асуудлаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж байсан. Мөн тэрбээр Урлаг, спортын салбарт идэвхи зүтгэл гаргаж хүүхэд залууст үлгэр дуурайлал болж, "Их төрийн голомт" уран сайханы оинонд нялх Сэнгүүмийн дүр, Азийн ахмадуудын хийн бууны тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ.
Түүний ажилч хичээнгүй, чин зүтгэл, олон түмэндээ монгол уламжлалаа үлдээх гэсэн хөдөлмөр, бүтээж үлдээсэн өв соёлын орон зайг хэн ч нөхөж чадахгүй.
Түүний бичсэн сүүлчийн мессеж байна. “Сайн уу. Жаргалсайхан гуай. Би таниас уулчлалт гуйж байна. Би голдуу халамцуу байхдаа  дандаа бичсэн байдаг юм...”
Би хариуд нь “Таныг гомдоох зүйл бичсэн бол уучлаарай. Хэн хэн нь бөөгийнхөө төлөө бодож явдаг. Бид нэгдмэл байж төрд үнэлэгдэнэ шүү. Таньтай хамтарч ажиллахыг урьж байна.”
Хариуд нь “Танд баярлалаа. Цаашид хоюулаа нэгэн сэтгэлээр хамтарнаа эрхэм ах минь” хэмээн (2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 11 цаг, 08 сек ) бичсэн нь бид хоёрын сүүлчийн зурвас байлаа.
Тэр бусдыг уучилж чаддаг, уужим сэтгэлтэй цэрэг эр байсан нь түүнийг бичээсээс харагдана. Таны Монгол бөөгийнхөө хөгжилд оруулсан их хувь нэмрийг бид мартахгүй, үргэлжлүүлэн залгамжилж хойч үедээ уламжлуулахын төлөө зүтгэж, ажиллах болно.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа, МБНЭ-ийн Ерөнхийлөгч  Д.Жаргалсайхан
 
1
1
2
2
3
3
4
4
5
5
Previous Next Play Pause
1 2 3 4 5
 
 

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/