Уншиж байна...
Бид уламжлалт болгон нэг арга хэмжээг хийдэг болсон юм. Энэ нь тахилгад зориулсан эрдэм шинжилгээний бага хурал  зохион байгуулж, Тахилгын тухай, түүхэн үйл явдал, уламжлалын талаар мэдлэг өгч, түмэн олныхоо санал бодлыг сонсож, хийх үйлдээ анхааран тусгах зүйлээ тодотгох болсон билээ. Эрдэм шинжилгээний хурлыг Дашбалбар сумын Засаг дарга Ёндонжамц, ИТХТ-ын дарга Зоригтбаатар болон МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд удирдаж оролцов. Хуралд үндсэн илтгэлийг Цэргийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Мягмарсамбуу, Дашбалбар сумын ахмадын хорооны дарга Б.Балжид нар илтгэл тавьлаа. Хурлын дараа сумын өндөр настангуудад хүндэтгэл үзүүлж, Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн Буриадын Их удган Г.Гэрэлтуяа бэлэг гардуулав.
Энэ ажиллагаатай зэрэгцэн Их тахилгад зориулсан буриад сурын наадам эхэлсэн билээ. Сурын харваанд эрэгтэйчуудэд Баяндун сумын харваач Сүхбаатар түрүүлж, Дашбалбар сумын харваач Насандорж, Цэрэнжав, Бумчиндорж нар удаах байрыг эзэлсэн бол эмэгтэйчүүдэд Баяндун сумын харваач Гандаваа түрүүлж, Дашбалбар сумын харваач Оюунжаргал үзүүрлэж, мөн сумын харваач Хандулам, Баяндун сумын харваач Баярмаа нар тус тус эхний байруудыг эзэлсэн байна.
МБНЭ-ийн Их тахилгад оролцохоор ирсэн бөө нар тус сумын нэгдүгээр ангийн 49 сурагчдад бэлэг гардуулав. Дараа нь Дашбалбар сумын орон нутгийн музей, орой нь Их тахилгад зориулсан хүндэтгэлийн концерт үзлээ.
 

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/