Уншиж байна...
Монгол орны хоймор болсон, онгон байгалиараа Дэлхийд гайхагддаг Хөвсгөлчүүд бас Монгол бөөгийн уламжлалыг өнөөг хүртэл залгамлан өртөөлж ирсэн түүхэн гавьяатай ард түмэн билээ. Тиймээс ч Хөвсгөл аймгийн Мөрөн хотынхон энэ өдрүүдэд Бөөгөөр амьсгалж,  бөөгийн тухай хаа сайгүй ярилцаж байлаа.
 2013 оны 3 дугаар сарын 31-ны өдөр Мөрөн хотын төв театрын танхим хүнээр дүүрч, суух суудал олдохгүй битүү цугларсан байлаа. Уулзалт Хөвсгөлийн өсвөр үеийнхэний төлөөлөл болсон Морин хуурын тоглолт, Төв театрын хамт олны  “Бөөгийн бүжигээр эхлэв. Уулзалтыг МБНЭ-ийн Хөвсгөл аймгийн бөөгийн Тэргүүн, Зайран Ганболд үг хэлж нээв.
 Дараа нь МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол Бөөгийн Их Дархан Удган, Хөвсгөлийн алдарт Зайран Дамдины охин Д.Батчулуун нар үг хэлж, Монгол бөөгийнхөө өнөөгийн байдал, МБНЭ-ийн хэтийн зорилгын талаар танилцууллаа.
Хөвсгөл аймагт анх удаа бөөгийн уулзалт болж байгаад баярласан олон  сэтгэлийн үгээ хэлж, баяр хүргэж, МБНЭ-ийн ажилд амжилт хүсч байлаа. Уулзалтыг хааж Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан..... бөөгийн тухай зохиосон ая дуугаа өргөж, сургуулийн сурагч, уран сайханчид Монгол бөөгийн бүжгээр уран бүтээлийн мялаалага хийлээ.
Дараа өдөр нь МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун, Хөвсгөл аймгийн Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн Зайран Ганболд, МБНЭ-ийн Хяналтын цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн Удган Я. Мөнгөнсувд нар Хөвсгөл аймгийн ”Тэнгэрийн улаач” нартай уулзаж халуун дотно ярилцаж, бөөгөө хөгжүүлэх талаар хамтарч нэгдэж ажилахаар саналаа нэгтгэв. Монгол бөөгөө уламжлалт ёс жаягаар хөгжүүлж ирсэн Хөвсгөлийн Улаач нар манлайлалаа үргэлжлүүлж тэргүүн эгнээнд явахаа илэрхийлж байлаа. Монгол бөөгийн хөгжилд тэдний хүлээх хариуцлага, хийх ажил их байгаа. Түүнийгээ тэд биелүүлнэ гэдэгтээ итгэл төгс байна лээ-Хөвсгөлийн Улаачид.
 
 
 

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/