Уншиж байна...

МОНГОЛЫН БӨӨ: 2019 ОНД “УРВУУЛАГЧ ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛ” ТОХИОСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД ТОДОТГОЖ БАЙНА
Арван гурав. БУРИАДЫН БӨӨГИЙН “ДЭЭЖ” БАЙГУУЛЛАГЫН ТАХИЛГАД ОРОЛЦОВ.

Буриадын бөөгийн “Дээж” байгууллагын хамт олон бүх л боломжоороо тахилгадаа бэлтгэжээ. Харин тахилга хийх газар нь байрласан жуулчны баазын хашаанд байлаа. Нийт 40 орчим тэнгэр шүтлэгтэн нар оролцов. Тахилга хийх нь хүний тоондоо бус зөв уламжлалаар тахихдаа оршино.
Зүүн, баруун талаараа удган, зайран нар эгнэн жагсаж тахилгын зан үйлээ буриадын бөө нар эхэллээ. Тахилгыг удган Балдангинова Валентина Батуивна эхэлж, зайран Ангабаев Байр Солономович удирдлаа.


Буриад бөөгийн “Дээж” төвийн тэргүүн, удган Балдангинова Валентина Батуивна бол бүхий л амьдралаа бөөгийн төлөө зориулсан нэгэн билээ. Өнөө үед ч тэрээр бөөгийн уламжлалаа бусдад уламлахыг эрхэмлэн зүтгэж яваа нэртэй зүтгэлтэн билээ.
Эртнээс монгол бөөгийн байгууллага хүмүүстэй холбоотой ажиллаж иржээ. Манай анхны бөөгийн байгууллагыг санаачлагч Ш.Сүхбат, Монголын буриад бөөгийн алдарт зайраг Цэрэн баавай, монголын валетын урлагын анхны жүжигчин, удган Сумьяа гээд олон хүмүүстэй харилцаж явсан түүх намтар Балдангинова Валентина Батуивнад ногдоно. Энэ бүхнийг дурьдсан нь удган Балдангинова Валентина Батуивнаг бид бүхэн хүндэлж явах ёстойг тэмдэглэхийг хүссэн хэрэг юм.
Тахилыг зан үйлээ буриадууд хийчихээд дараа нь ирсэн зочидоо бөөлөхийг зөвшөөрсөн юм. Монголоос Урианхайн нэртэй удган Чулуун, МБНЭ-ээс залуучууд оролцож бөөллөө. Мөн хаана ч явсан Хамаг монголын овоог байгуулахыг зорьж яваа Бэгзжав оролцоно билээ.
Тахилгын дараа бид хамтдаа цуглаж нэг нэгэндээ дурсгалын зүйл солилцож, дүнгээ гаргасан юм. МБНЭ-ийн хувьд оролцогчдод талархал илэрхийлж, Балдангинова Валентина Батуивнаг мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор”, Ангабаев Байр Соломоновичид “хүрэл” шонхор медалиар шагнасныг гардуулсан билээ.
Мөн МБНЭ хийсэн “ОХУ-ын Ольхон”-д гэсэн баримтад кино, “Монгол говийн тахилга”-ын киног гаргаж үзүүллээ.

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/