Уншиж байна...

6 дугаар сарын 21-ны орой МБНЭ-ийн Залуучуудын Зөвлөл Галын наадмыг зохион байгуулсан юм. Монгол бөөгийн зайран Мөнхчулуун толгойлж, Монгол бөөгийн зайран Одбаяр тэргүүлж бөөлж, зохион байгуулав.
6 дугаар сарын 22-ны өглөөний нарны Залбиралыг Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал толгойлон бөөллөө. Түүний шавь нар Монгол бөөгийн удган, зайран Мэргэнцэцэг, Алтанзул, Цэвэлмаа, Лхагваа, Сумьяа, Валя, Уланбаяр, Ууганбаяр болон Монгол бөөгийн тэршүүн удган Мягмарсүрэн, Монгол бөөгийн зайран Баттогтох болон шүтлэгтэн нар дэмжиж оролцлоо.


Хүй долоон худагтаа залбирал хийдэг болсон түүх богинохон билээ. Ийнхүү түүх бичих болсон шалтгаан нь өнөө цагт олон хүн өөрсдөө бие даасан байгууллага байгуулах гэж хүсэх болжээ. Тийм хүмүүст зориулж, болоод өнгөрсөн ажлын сургамж үлдээх нь цаг хэмнэх, хөрөнгө хэмнэх, бас бус ажилд садаа болдог зүйлийн талаар түүх үлдээх нь зүйтэй болов уу. Энэ нь бидний замаар явахдаа алдаа битгий гаргаарай, дэмий зүйлд цаг битгий үрээрэй гэсэн санаа юм.
Монголчууд бид нарандаа залбирахдаа хэрэг болгож нэгэн газарт цугларч ажил болгоод байдаггүй. Орчин цаг үе маань, хүчтэй чадалтай гадны шашины үйл ажиллагаа, биднийг шинэлэг байдлаар ажиллахад хүргэж байгаа юм. Хүй долоо хутагт улаач нар анхлан олуулаа цугларч нарны залбиралыг хийж, бөөгийн олон арван байгууллагууд өөрсдийгөө сурталчилдаг өдөр болгох зорилт тавьсан байдаг. Гэтэл дараа жил нь Өөдөө, Хишигжаргал удган нар өөр арга хэмжээ зохион байгуулж, төлөвлөсөн ажлууд “нурааж” цугларах хүмүүсийг хагалсан. Нэгдэж цугларах хүмүүс өөр өөрийн чиглэлээр, өөр өөрийн багш нарын дор, өөр газар цугларах болсон. Санамсартай болон санамсаргүй байдлаар эргээд л бөөгийн байгууллагууд чиг чигээ харсан хэлбэрт орсон. Газрыг булаагаад арга хэмжээ зохиосон улсууд нэг жил ажил зохиосон болоод сураг тасарсан. Манай бөө нар нэг нэгэндээ саад болох, атаархлын хэлбэрээр өрсөлдөж, бие даасан ажил хийхдээ гаргуун зантай. Гэвч урт настай ажил хйиж чаддаггүй, тэгсхийгээд сураг тасардаг. Ийм өрсөлдөөн зарим байгууллага Бурхан халдун хайрханыг нарны залбиралын талбар болгоход хүргэж байна. Энэ бол “хатуудсан тоглоом” юм. Бурхан халдун бол бидний хамгийн хүндэтгэж явдаг ариун газар билээ. Тэнд “шалдар, булдар” ажил зохиож болохгүй. Тэгээд ч саяхан бөөлөлтийн зан үйлийг бусдад “худалдаж” ёс зөрчсөн нэгэн тэнд гэмээ хүртэж ясаа тавьж, шийтгэл хүлээсэн тохиолдол бий. Энэ бол сургамж юм.
Энэ цаг хугацаа ч мөн адил, олон бөөгийн байгууллага өөр, өөрсдийн чиглэлээр энд тэнд Нарны залбирал хийж байна. Нэрлэж байгаа нь олон янз. Нарны залбирал, нарны тахилга, уул овооны нэрээр ч нэрлэж буй байгууллага ч байна. Хүн хүнээс, гишүүдээсээ мөнгө төгрөг хурааж, хөрөнгө зарсан ажлууд хийж байна. Гэлээ гээд нийтэд овойж оцойтол мэдэгдсэн, бас нөлөөлсөн ажил болж чадахгүй, амь амиа тээсэн, хэдэн хүн цугларч тахилга хийдэг, “хорхойгоо” дарсан ажил болж хувирч байна. Тэнд гадаадынханыг аваачиж болохгүй, хориглох хэрэгтэй. 4-6 хүн авчираад олон улсын арга хэмжээ гэсэн нэр зүүдэг. Цаашид тэгж болохгүй.
Нарны залбирал бол Монголчуудын өдөр дутмын хийдэг зүйл, харин 6 дугаар сарын 22-г онцлон авч үздэг болсон. Энэ тухай ярих бичих зүйл их байгаа байх. Нарны залбиралаа Монголчууд бид нэг их сүржигнэн ажил болоод байдаггүй. Тэнгэр шүтлэнтэн, улаач нар хотын хамгийн ойр байдаг, Хүй долоон худагийн Хос толгойд хуран цугларч, нарны залбиралаа хийж, хоорондоо танилцаж байвал илүү үр дүнтэй байна. Хувь хүмүүс, улаач нар бие даагаад бэлтгэлээ хангаад ирвэл болоо. Илүү, дутуу зардал шаардагдахгүй. Газар ойрхон, дэд бүтэц сайтай. Цаг их зарцуулахгүй, хэмнэлттэй.
Харин залуучууд 6 дугаар сарын 21-ны орой галын наадам, бөөлөө хийж байх нь боломжтой, бас зохистой санагддаг. Болгоомжлон анхаарах зүйл бол галын аюулгүй байдал юм.
Цаашид тэнгэрлэг монголчууд, улаач нараа, хэдий үзэл бодол өөр, өөр ч, үйл олон янз байдаг ч, нэгдэн нийлж Нарны залбиралаа хийдэг болоё.

 

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/